 |
|
 |
|
Хүн чанар худалдана /өгүүллэг/ |
|
|
 |
|
 |
Хүн чанар худалдана /өгүүллэг/
2011-10-18Гарчигаа ингэж тавьчихаад “хүн чанар” гэдэг юм хаана байгааг хайлаа.Мэдээж,хамгийн түрүүнд “гарт баригдаж”  байгаа тул өөрөөсөө эхэлж эрэв.Аз болоход “хүн чанар”-ын шар будаа шиг хэлтэрхий надад байжээ.Барих машинтай болсоноос эхэлж,миний “хүн чанар” надтай “жолоо булаацалдаж” гарсан юм.Явган хүний гарц дээр улаан гэрэл асахад хүний “сүүдэр” ч байхгүйг ашиглан “цаг алдахгүйн тулд” дайраад гарах уу,тэнэг юм шиг ногоон гэрэл мангайгаад хүлээх үү гэдэг дээр “хүн чанар” бид хоёр муудалцсан.
Борооны усаар замын хажуугаар өнгөрөх хүмүүсийг “шүршээд” өнгөрөх үү,хурдаа хасаж “оршуулганд яваа” мэт “сажлах” уу гэдгээс хамаг асуудал үүссэн. Үүрэг,хариуцлагаа “мартах” бүрт “хүн чанар” замын цагдаагаас илүү “далжигнаж” уур хүргэнэ.Тэгээд ч энэ миний дотор “энерги хороон” агуулагдаж байгаагийн хувьд,миний “эзэмшлийн зүрх сэтгэл”-д “сүлд” болон “намирах” гээд байгаа бол “хаан эзнийхээ” тэвчээрийг барж,”эрх мэдэл” булаалцалдаад байх өчүүхэн ч “шаардлага” түүнд байхгүй сэн.Надад бол шаардлага зөндөө байна.Нэгэнт “хүн чанар” гэгч яршигтай “сэтгэхүй”-г хүнд “холгуулан” өчнөөн жил тээж яваагийн учир “хүн чанар”-аа хэзээ хаана юунд “зарах”-аа “хэмжээлшгүй эрхт хааны” нэрийн өмнөөс захиран зарцуулах эрх гагцхүү надад л бий.Зарим зүйлийг дараа өгүүлэх тул эхлээд зам тээврийн “асуудлаа” ярьж дуусгая.Гудамж замын хөдөлгөөнд машин тэрэг барьж улаан биеэрээ “оролцох” болсоноос шалтгаалж,”хүн чанар” бид хоёрын “үүрд мөнхийн дайн” эхэлсэнийг би дээр “онцол”-сон.Яарч яваа үед эсрэг замын урсгалд орж эргэх,шар гэрлээр дайран орох,хөдөлж ядсан “замын бөглөөнүүдэд” зам тавьж өгөхгүй “адайрлах”,хурд хэтрүүлж “Хүүхэд” гэсэн тэмдгийн дэргэдүүр “онгоц шиг сүнгэнүүлэх”,дохио өгөхгүй гүйцэд түрүүлэх зэрэгт “хүн чанарын” адгаж байгааг үгээр хэлэхийн аргагүй.
Жолоо булаацалдаад,замын хажуугийн гуу руу “нисгэх” шахна.Нэг удаа усны тэрэг түрсэн хөгшин авгайг мөргөх шахам тооромсолж,дугуйнаасаа утаа баагиулан замын хашлага мөргөн зогсоход “хүн чанар” давраад надад “хоёр шанаа” өглөө.Байтлаа новш чинь хүн “зоддог” болох нь ээ гэж уурлалаа...Замын “осол” гарч,хөлөө дайруулсан “бээжин хав” цусаа гоожуулан,зам дээр гийнан хуцна.Тэгтэл “хүн чанар” цамцны захаас учир зүггүй дугтчиж,”Зогсооч,хөөрхий амьтныг эмнэлэгт хүргэж өгөөч” гэж орилов.Эмнэлэгт хүргэх нь яах вэ,хүргээд өгье гэж бодъё,хүн эмчилдэг эмнэлэгт “нохой” эмчлэх бол уу?Аан?...Мал эмнэлэг хайж,сая хүнтэй шавааралдсан хотын хаанаас олно гэж бензинээ баран давхих вэ?Надад ч бас яаралтай ажил байна шүү дээ.Загасаа хооллохоо мартчихаж.Өдийд хөөрхийс минь гэдэс нь өлсөөд “тэжээгч” ирж “тэжээлээ” өгөөсэй гээд аквариум дотроо “амь тэмцэж” байгаа даа...”Хүн чанар”-ын зөрүүдийг ээ,заавал тусламж үзүүлэх ёстой гээд гэдрэгээ савж унаад,шил нь татчихдаг хүүхэд шиг зөрүүдлээд болдоггүй.Тэгтэл замын “эргүүл” таарч,дайруулсан нохойг “зайлуулахаар” боллоо.Намайг зүгээр явуулсангүй,ямар машин дайрсан болон хэдэн цагийн үед уг үйл явдал болов гэж байцаагаад,дараа нь “гэрч”-ийн мэдүүлэг авч гарын үсэг зуруулав.Цагдаа нарын тэгж хичээнгүйлэн “баримт” цуглуулаад байсан нь цаанаа учиртай.Гудамжны тэнэмэл нохой бус алтан торгомсог эдээр хийсэн хүзүүвчин дээр хэн нэгэн эрхэмсэг хадагтайн нэрийг мөнгөн пайзан дээр шивсэн байх нь үзэгдэнэ.
Цуутай хадагтай энхрий дуугаар алмаазан шигтгээтэй утсаараа “уянгалуулан” салхилж явтал “эрх” хав эзнийхээ “сэрэмж алдсан” эгзэгийг тааруулан,өөрийг нь сатааруулах өөр зүйл рүү эрхлэн гүйж,эзнээсээ төөрсөн үү,эсвэл нохойны “үнэ” мэддэг “мэргэжлийн дамшигууд” санаатайгаар “хулгуулан” авч яваад алдаж ,нөгөөх нь “замын хөдөлгөөний дүрэм” мэдэхгүй замаар гарах гэж “мунгинаж” яваад ийм явдал болов уу?... Цагийн зүү эхнэртээ яарсан залуу хархүү шиг яарч,тэгэхээс тэгэх гэсэн мэт чангаар чаг чаг дуугарна.Хоёр алтан загас минь намайг хүлээгээд чадхийх вий дээ...Гэр хүртэл хагас цаг давхина.Гэтэл цагдаатай “орооцолдоод” энд хагас цаг боллоо.”Хүн чанар”-ын “хэрэгт дуртай”-г.”Эвий,амьдрах гэж ядаж яваа хөөрхий амьтан шүү дээ.Эзэн мэзнийг нь олвол шийтгэх хэрэгтэй” гээд олон юм ярина.Арайхийж цагдаагаас “салаад” гэртээ ирэхэд хоёр алтан загас минь хорвоогоос “хальсан” байлаа.Хоёр хоног хоолгүй байсан юм.Хоол олох гэж би хөдөө гараад баахан дэвхрэг царцаа түүж хатаагаад ирж явах замд санаанд оромгүй “адал явдлууд” шил дараалан тааралдсаар яаран иртэл хөөрхий хоёр ховдог загас минь “турж үхсэн” байвай.Ирж явах замд эхлээд нэг жирэмсэн эмэгтэй тааралдсан юм.Түүнийг сумын эмнэлэг хүргэх замд машины дугуй хагараад найруулга муутай сүүлийн үеийн кинон дээр гардаг шиг нөгөө бүсгүй хээр “төрж”,би гэдэг хүн анхныхаа “хүүхдийг” эх барьж авч,“хүн чанар”-ыг “магнай нь хагартал” баярлуулж билээ.
”Хүн чанар” давхар биетэй бүсгүйг машинд суухад өргөн суулгаж халамжлаад,суусан хойно “зөөлөн явах уу?” гэж найр тавиад,төрөх үед нь хэзээ язааны “эх баригч” шиг хүйсийг нь тасалж гүйгээд хөл хөөрцөг болсон юм өмнүүр далдагданаад байлаа.Сумын эмнэлэг дээр хүргэж өгөөд,”хүн чанарын” зөвөлсөний дагуу хажуугийн жижиг дэлгүүрээс чихэр,жимс авч нөгөө амаржсан бүсгүйд оруулж өгөхөөр ортол нөхөр нь гэх энгэр заамаа ярсан урт нударгатай,оодон дээлтэй,тэнзэн ташуур барьсан түрэмгийдүү хурц харцтай залуу эхнэртэйгээ хардаад эгээтээ л тархиа хага цохиулсангүй салав.Бүсгүй айсан туулай шиг “хярж” байсанаа,гэнэт зориглон, -Гурван өдөр гурван шөнө гэртээ ирэхгүй хар архи гударч алга болчихоод эмнэлэг орох унаа харан өдөржингөө зам харуулдсан эхнэрийг чинь огт танихгүй залуу сайхан сэтгэлээр хээр төрүүлчихэлгүй эмнэлэгт авчирч өгсөнд чи юундаа шаралхаад байгаа юм бэ?Тийм л сайн эхнэр хүүхэддээ халамжтай байсан бол хүүхдээ төртөл дэргэд нь манаад сууж байхгүй яасан юм бэ? гэж миний урдуур орон намайг “хаацайлав”.Тэгэхэдээ тэр бүсгүй “хээр төрсөн”-өө яагаад ч юм нөхрөөсөө нуулаа.Хэрэв тэгж хэлвэл цаадахь нь “хар” нь улам “буцлаад” сумын төвийн жижиг эмнэлгийг “нураах” байсан юм бол уу гэж буцах замдаа би бодлоо.Ямар ч л байсан бидний дунд “хүн чанар” далдагнуурын ачаар нэгэн нууцтай болов.Энэ удаа хөдөө замд гарсан би их юм сурлаа.Хүүхэд “эх барьж” үзлээ.
Дугуйгаа өөрийн гараар сольж сурав.”Хүн чанар”-т “уруу татагдаж” хүний нөхөрт ташуурдуулахыг шахав.Чингэхэдээ “эх” болсон хөдөөгийн даруухан бор бүсгүйд сэтгэл татагдсанаа,түүнийг өрөвдөн буцах замын турш хайрлах сэтгэл төрсөнөө,хүн хорвоод төрөхөдөө үхэл амьдралын зааг дээр дэлчигнэн чарладагыг,ерөөс хүн гэгч амьтан эгэл амьдралын намуухан хэмнэлээс хааяа гарч,адал явдал тааралдах алсын замыг туулан,цусны даралтаа “ихэсгэж багасгаж” явбал ядаж нэгийг үзэж,хоёрыг сонсох юм байна гэдгийг мэдэж авсан нь аяны “олз” боллоо...Машин нь эвдэрсэн хижээл эр хамраа сөхөж зогсоод гар даллав.Бодвол,тэрэгнийх нь “тэнхээ муудсан” аж.”Хүн чанар” хэзээний сурсан зангаараа арын багааж онгойлгоод, мэдэхгүй байж хамаг түлхүүр багаж хольж,тэр хооронд надтай түр тар хийгээд авлаа.Тэр хүний хайсан түлхүүр “хясахад” надад байжээ.”Хясахад” гэдгийг ойлгосон биз дээ.Ар гэрт алтан загаснууд минь ангалзаж байгаа билээ.Нэг цагийн ч өмнө очвол надад болоод хөдөөнөөс “хоол” олохоор явсан авралт эзнээ хүлээж цөхсөн загаснуудад минь хэрэгтэй байв.Хижээл эр намайг бодоход машин техник “мэддэг” хүн бололтой моторныхоо нэг юмтай ноцолдоно.
Хүлээж залхсан би машиныхаа арын суудал дээр гутлаа тайлаад тухлан унтлаа.Дуртайгаараа мань “хүн чанар” сайхь эрийн ар өврөөр шагайж,мэддэг хүн шиг “Ахаа жийрэг нь сэтэрчихэж” гээд мэдэмхийрч байлаа.Урд насандаа машины үйлдвэрт ажиллаж байсан хүн шиг моторын эд анги яриад, хүн унтуулахгүй татаж чангаагаад “Түлхүүрээ өг,ард нэг жийрэг харагдсан” гээд амар заяа үзүүлэхгүй шүү...Орой болж,нар шингэлээ.Явахгүй бол оройтох нь ээ.”Дуусаж байна уу?Үзээд ир” гээд “хүн чанар”-ыг явуултал тэр чигээрээ таг.Уур хүрээд араас нь очиход мань “хүн чанар” хааз маазыг нь гишгээд нэг их завгүй амьтан машин дотор “овойгоод” сууж байлаа. -Ах аа,дөхөж байна уу? -Аа,чи юу? Өөр юмаар орлуулаад аргалчихлаа.Мөдхөн дууслаа.Хийн зуух ажиллуулж чадах уу?Чаддаг бол цай хоолоо хийе.Ингэхэд чи юм идэж уусан уу?Ард нэг цэнхэр цүнхтэй юм байгаа... “Хүн чанар” өө тэгэв үү гэх шиг цүнхийг нь гаргаж ирээд,цай хоол болоод явчихав.Хижээл эрийн “заавраар” би хээрийн “хоол цай” хийж үзлээ.
Амттай гэж янзтай...Машинаа засаж дуусаад тэр ах гараа угааж цай хоолоо ууж идэхэд “хүн чанар” эхнэр шиг нь “үйлчилж” харайгаад нээрээ гажигтай амьтан юмаа.Ах хүү харин хоолны дараа ганц “юм” гаргаад “Амсаад яв,орой болчихлоо, амарч хоноод өглөө эрт гараад давхи” гэж сургамжлав.Нэг аяга уулаа.Хоёрыг уулаа.Хэрэгтэй үед “хүн чанар” галд цугласан гэрлийн эрвээхэй хөөгөөд харанхуйд алга болов.Санаа нь би “хүн чанар”-т “жаахан уусан хойноо хэдэн үг хэлье” гэж бодтол муу санаатай шаар миний “зориг” орсоныг мэдээд,тойрч зугатаад олдсонгүй.Ах хүү бага зэрэг халж,”Чиний ажилд садаа болчихлоо.Эр хүний замын хүзүү урт.Машин тэрэг эвдэрвэл над руу яриарай”гээд утсаа өглөө.Дээр нь нэмж,тавин мянган төгрөг,зуун литрийн бензины талон өгч,”Үүгээр гар цайлгая даа,хот ороходоо хоолны мах аваачиж өгнө “гэж амаллаа.Хүрмээ нөмрөөд,машиныхаа түшлэгийг хойшлуулаад би тэр дороо нам унтав.Хоёр зуун грамм татаад,хорвоог мартав.Өнгөрсөн шөнө “загасны хоолоо” янзалж бэлтгээд нойр муутай хоносон юм.Өглөө босдоггүй.Ах хүү цай чанаад,халуун цай уу гэсэн боловч зүгээрээ гээд нойроо харамлан хурхирсаар үд болгов.Нойрон дунд нөгөө ах “Ах нь явлаа.Чамд маш их баярласан шүү.Болгоомжтой яваарай” гээд явах шиг болсоныг муухан санана.
Үд дундын үед ёстой үхрийн дуунаар сэрж,эвшээж эвшээж байж,нойрноосоо арайхийн салаад,замдаа гарлаа.Галзуу юм шиг давхисаар хотод орж ирмэгц,”үхэр тэрэгний цуваа”-нд орж сажилсаар гэрийн зүгт чиг замд ортол “осолд” орсон хав тааралдаж,”хүн чанар”-ын “гай”-гаар цагдаад “ороолгосон” билээ.Цагдаагаас “салаад” гэртээ иртэл алтан загаснууд маань аль хэдийнэ “амь тавьчихсан” аквариум дотроо өехийгээ дээш харуулаад мөнхийн нойрондоо явсан байв.Зальтай амьтан,нөгөө муу “хүн чанар” нэг газар нуугдчихаад гарч ирдэггүй.Тэгэхээр нь би түүнд хэллээ.”Чи нуугдаад хаана холдох вэ?Хажуугийн айл давс гуйгаад хаалга тогшиход чи муу далдага далдага гээд гараад ирнэ шүү дээ.Доод талын айл жорлон бөглөрчихлөө,бөглөөс гаргагчаа өгөөч гэхэд чи гөлөгнөөд тэнд байгаа гээд урдуур дайрна.Хэн нэг нь гадаа халуунд “цус харваад” унавал түргэн дуудаач аа гээд шүлсээ үсэргэнэ.Сагс тоглож байгаа хүүхдүүд муудалцаад хоорондоо зодолдвол “гарч салгаач ээ” гээд муу хүний дуу их гэдэг шиг гэрээр нэг дуу тавина даа чи.Гарахгүй байхыг чинь харнаа” гэхэд тэр чимээгүй “гүрийсээр” байлаа.
Загасаа “алдсан”-даа би сэтгэл санаа гэж “нойл” болсон байв.Буйдан дээр зүүрмэглээд сууж байтал түүний сэмхэн гишгих сонсогдов.Араас нь сэмхэн харвал нөгөөх чинь үхсэн загаснуудыг аквариумаас сэмхэн аваад цонх онгойлгон хажуу хөршийн муурыг дуудан шидэж өгөв.Хөршийн цас шиг цагаан муур өгсөн “өгөөш”-ийг өлссөн амьтан шиг амтархан “цааш харууллаа”.Нэг амьтанд нь “нүгэл” хийгээд,нөгөөхөд нь “буян” хийв.Тэгэхэдээ би “хүн чанар”-аас залхжээ.Ядарсан,зовсон,амь тэмцсэн,арга ядарсан,яахаа мэдэхгүй эргүүтсэн хичнээн хүнд би “тус” боллоо.Миний хийсэн “тус” эргээд надад “ус” болж ирдэг.Тус болсоныхоо хирээр өөртөө би “зовлон” хураадаг.Ямар сайндаа л “Усыг тус болгоё,бачийг ач болгоё” гэдэг зүйр үг зохиогоод сууж байх билээ.Болдог бол “ховчин хэвчин”-гүүдээр дуу болгоод дуулуулъя гэж боддог юм.Хоёр өдрийн явдалдаа ядарчээ би.Душинд ороод дугжрахаар шийдэн хувцасаа тайллаа.Хувцас хунар ч нил шороо тоос.Гэтэл цамцны халааснаас юм бичсэн жижигхэн цаас уналаа.Аваад унштал “Чамд маш их баярласан шүү.Надтай холбоо барихыг хүсвэл гээд........утасны дугаар бичиж.Энэ бол манай эмэгтэй дүүгийн утас.Хорлоо”гэжээ.Тиймээ,өнөө өглөө төрсөн тэр бүсгүй намайг “өртэй” юм шиг нүдээр ичингүйрэн харж байсаныг би саналаа.
Би ч гэсэн анх түүнийг зам дээр гэдсээ тэврэн зогсож байхыг хараад түүнд нэг л “өртэй” хүн шиг тэр бүсгүйтэй нэгэн цагт уулзаад,”өр” тавиад зугатаад явсан юм шиг сэтгэгдэл төрсөн юм. Уруул нээвэл уушиг нээ гэдэг дээ.Тэр бүсгүй “хээр” нярайлаагүй юм.Энэ бол миний ярианы уянгын драм байсан.Тэнд эмнэлэгтээ очоод төрсөн.Төрөх үед эмч нь намайг нөхөр нь гэж бодсон уу,халаад нөмөргөөд дэргэд нь суулгасан юм.Тэгж би эмэгтэй хүн төрөхийг хоёр нүдээрээ дальдчин харж,түүний өмнөөс “дүлж”,түүний өмнөөс “өвдөж”,түүний өмнөөс “хүүхэд төрүүлж” билээ.”Хүн чанар”-тай “хүн чанар”-гүй би өөрөө зүрхээрээ хүсч,эр хүний сониуч зангаас илүү ийм үйл явдлыг үзэхийг зүрх сэтгэл минь сонирхон тэмүүлж,анхнаасаа над дээр нарны гэрэл хугалан туссан тэр итгэл дагуулсан зээрний нүд шиг зөөлөн хар нүд,ичингүйрэх харцаа нуусан урт дэрвэгэр сормуус,харандаагаар зурсан юм бол уу гэж бодож байсан чинь төрөлхийн тийм нэг цэвэрхэн зургар нарийхан хөмсөг,учран золговол салахын аргагүй энхрий байж мэдэх тос даасан улаан ээзгий шиг үл ялиг холцруутсан урууланд би өөрөө хэний ч “турхиралтгүй” соронздон татагдаж,төрсөнийх нь дараа “хүн чанар”-аас түрүүлэн сэтгэж,дэргэдэх дэлгүүр рүү нь хөл мэдэн гүйсэн...
Давхар цамцаа тайлаад орны хөлд тавьсан байсаныг намайг орж ирэхэд тэр бүсгүй дэрнийхээ дэргэд тавьсаныг би анзаараагүй л дээ.Буцаж түүн дээр очиход нөхөр нь гэх хөдөөний “хуучин хүү” хөндөлсөн агсамнаж,хөөж гаргасан нь тэр билээ.Хөөгдөөд гарах мөчид би тэр бүсгүйн нүүрнээс далд нуусан зовлон гуниг,амьдралд тарчилсан гэгээн сүүдрийг “уншаад” гарсандаа одоо харин өгүүлбэр болгон сэтгэлдээ бичиж байна.Хэрэгт дуртай өгөр “хүн чанар” сэмхэн ирчихээд миний зүрхний цохилтыг чагнаж зогсохыг би мэдрэв.”Айл гэрийн амьдралыг сүйрүүлэв.Архичин ч гэсэн хүний авааль нөхөр.Ардаа амьдралтай залуу хүмүүсийн амьдралд дундуур нь орж,аль чүгүй болгов оо” гэж “хүн чанар” хэлэх гэж буйг би “мөсөн дээр мөнгөн аяга.Сар.Тэр юу вэ?” гэдэг шиг амархан таав.Гэхэдээ надад “хүн чанар”-ын хэрэг одоо бол огтхон ч алга.Зүрх сэтгэлдээ л найдъя.Амьдралын сайн мууг үзэж зовж шаналж яваа ч гэсэн амьдралд итгэх итгэл,хүнийг хайрлах хайраа алдсан ч гэсэн дахин түүнийгээ эрж яваа эгэл бор хөдөөх бүсгүй “хүн”-ий хувьд “эвдрээгүй” гэдэгт би итгэлтэй байлаа.Хотын гуя хасаа гаргасан “холгох” дуртай “чаралбаа” наруудаас огт өөр хүн гэдгийг зүрхний минь цохилох бичлэг дурайтал надад уншина.Тэгэхээр сэтгэлийн дуудлагандаа итгэж,урин дуудах алсын уулын оройд байгаа аз жаргалыг өөрөө л би “зохицуулах” ёстой боллоо...Тэр агшинд би ямар “Таван хуруу”-гийн “Шагдар” биш,”Хүн чанар”-ыг хэрэгтэй нэгэнд худалдъя гэж бодогдов.
Бичсэн Erka |
| Хүн чанар худалдана /өгүүллэг/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ямар гоы угууллэг бэ. лаг бичсэн байна шд. баярлалаа
2012-09-19 | 07:43:08 | 76.69.230.19 | |
|
|
|
|
|

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
|
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »»
|
|
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »»
|
|
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »»
|
|
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
|
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »»
|
|
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|