Намууд-улс төр-сонгууль
2011-10-22…2012 оны улстөрийн сонгууль ойртож байгаа нь намуудын идэвхжлээс мэдрэгдэж байна.  Тэд гэнэт “Ард түмний санал бодлыг сонсох аян зохион байгуулж”, ард түмэнд хайртайгаа илэрхийлэхийн тулд гудамжаар алхлан, олон түмэнтэй нүүр тулан уулзаж элэгсэг дотно яриа өрнүүлж, олон түмнээс санал дэмжлэг авахын тулд Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс дааж, бас дээр нь нэмж цалин өгөх тухай ярьж эхэлжээ. Ард түмний саналыг ямар ч аргаар хамаагүй авч төрийн эрх мэдэлд хүрсэн цагаасаа олон нийтийг умартан, дорд үзэж, “дураараа дургин дун чөмгөөрөө жиргэж” байснаа сонгуулийн өмнөх жилд гэнэт ухааран сэхээрч, олон түмэнд учиргүй наалинхайтан “хайр зарладаг” жишиг тогтсоор удаж буй. Энэ бол өнөөгийн Монголын улстөрийн нэгэн үзэгдэл болжээ.
Нэг. УЛС ТӨР БОХИР ЗҮЙЛ ҮҮ?
Энэ үгийг улстөрчид болгон хэлж, энэ бохир ертөнцөд гэрэл гэгээ болон цацарч, цэвэршүүлэх гэж зовж байгаа тухайгаа ярилцлага болгондоо учирлана. Хэрэв улстөр тийм бохир зүйл юм бол, та нар яагаад үүн рүү үхэн хатан зүтгээд байгаа юм бэ? Яагаад энэ байдлыг өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм бэ? Хаалганы цаана өрнөж байгаа заваан бохир үйлдлүүдээ яагаад илчилж, цэвэрлэхийг хүсэхгүй байгаа юм бэ?
-1. Өнөөгийн Монголын улстөр бизнес болон өргөжиж байна. Сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж олохын тулд тэд хууль бус олон зүйлийг хийцгээдэг. Эрх мэдэлд хүрсэн тэд, боломжит бүх мэдээллийг өрсөн авч, өөртөө болон өөрийн хамтрагчидтайгаа тэрхүү боломжийг ашиглан “мөнгө угаацгаана”. Олон төрлийн тендер болон гадаад орнуудаас авч буй зээл тусламж дэмжлэгийг тэд л ийнхүү ашиглацгаадаг. Сүүлийн 20 жилд манай улсад орж ирсэн зээл тусламж болон олон улсын байгууллагуудаас Монголд хэрэгжүүлсэн төслүүдээс үр ашгаа өгч чадсан тодорхой төслийг нэрлэ дээ. Монголын ардчиллыг дэмжиж гадаад орнуудаас өгсөн бүх тусламж дэмжлэг, зээл төслүүд улстөрчдийн баяжуулахад зарцуулагдсан нь нууц биш. Мэдээж бид баримт дэлгэж чадахгүй. Гэхдээ сүүлийн 20 жилд Монголд гаднаас орж ирсэн тусламж дэмжлэгийн мөнгөний хэмжээг бодитоор гаргаад, бодит үр дүн болон өнөөгийн хөгжлийн бодит байдалтай харьцуулаад харахад л хангалттай. Улс орон хөгжиж үү? Улстөрчид баяжиж уу?
-2. Өнөөгийн Монголын улстөр авилгалаар амьсгалж байна. Шуналд хөтлөгдсөн эрх мэдэл олон хилэнцийг дагуулдаг. Өнөөгийн Монголд аливаа шийдвэр гаргах түвшинд болон зөвшөөрөл олгох бүх л дамжлагууд авилгалаар ажилладаг бүх л бүтэн цогц сүлжээнд орсон байгаа. Банкнаас зээл авахад, ашигт малтмалын хайгуулын лиценз авахад, барилга барих газрын зөвшөөрөл авахад, улсын төсвөөр зам барих болон аль нэгэн байгууламжийн тендерт ороход, цахилгаан станцууд болон Эрдэнэтийн УБҮ, төмөр зам, МИАТ-ийн байгууламжуудад сэлбэг хэрэгслэл нийлүүлэхэд, улсын нөөцийн газарт шатахуун болон өвс нийлүүлэхэд, хувийн эмнэлэг болон сургууль байгуулахад бүгд л тогтсон авилгалын ханштай. Аливаа мөнгөн дүнгийн 10% нь эрх мэдэлтний халаасанд ордог гээд бод доо. Үүн дээр нэмээд Гаалийн газарт, Татварын газарт, Газрын албанд гэхчилэн авилгал авч амьдралаа дээшлүүлэх боломжтой албан тушаалууд өөрсдийн үнэлгээтэй байгаа. Тэд энэ сүлжээг бий болгохын тулд бүхэл бүтэн баг болон ажиллаж байна. Энд баримт шаардахгүйгээр эргэн тойрноо эрүүл нүдээр хараад үз дээ.
-3. Өнөөгийн Монголын улстөр ашиг сонирхлын төлөө ажиллаж байна. Улс орны ашиг сонирхлын төлөө бус, хувийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ажилладаг хүрээ нь уул уурхайн халуурлын уршгаар олон улсын хэмжээнд хүрч эхэлжээ. Улстөрчид болгон ардаа хувийн компанитай, үгүйдээ л хувьцаа эзэмшдэг байгууллагуудтай байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулалтай компаниудын хувьцаанд шунах болж. Оюутолгой, Тавантолгой, Ураны ордууд дээр манай улстөрчид улс орны эрх ашгийн төлөө хэзээ ч нэгдэж чаддагүйн нотолгоо нь энд л байгаа. Тэд хувьцаа авч чаддаггүй юм гэхэд ядаж л их хэмжээний авилгал авахын төлөө өөр хоорондоо “өрсөлдөцгөөж” байна. Эрүүл бус энэ үзэгдэл дэлхий нийтийн хэмжээнд олон улсын хэмжээнд ил тод болсон болохоор, тэд өөрсдийн ашиг сонирхолдоо Монголын улстөрчдийг ашиглах болжээ. Ямарваа асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, хууль болгон мөрдүүлж чаддаггүй, байнга л эргэж буцан хэрүүл маргаан дэгдээж, “өөх ч биш булчирхай ч биш” болгож байгаа үйлдлүүд үүний нотолгоо. Энэ байдал даамжрах аваас Монголын эдийн засагт гадаад орнуудын ашиг сонирхол хэт давамгайлж, энэ байдал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй.
Монголын улстөрийг бохирдуулаад байгаа эзэд нь, Монгол орны ашиг сонирхол болон зөв сайн хөгжлийн төлөө бус, зөвхөн өөрсдийн амин хувийн ашиг сонирхлын төлөө зүтгээд байгаа Монголын улстөрчид өөрсдөө мөн.
Хоёр. БАГ ба ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ
Улстөрийн эрх мэдлийн төлөө НАМУУД ард түмэнд амлалт өгч, санал аван сонгогддог. Энэ амлалтаа намууд ,өөрсдийн нэрээр сонгодсон гишүүдээрээ дамжуулж болон дэмжүүлж хэрэгжүүлэх учиртай. Нам төвтэй улстөр бол багийн тоглолт хийдэг. Учир нь тэд Намын нэрээр санал авсан болохоор, нэг хөтөлбрөөр сонгуульд орсон болохоор, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэг баг болж ажиллах ёстой. Хэрэв амлалтаа хэрэгжүүлж чадаагүй бол сонгогчид хувь хүнтэй бус НАМТАЙ хариуцлага тооцно.
Өмнөх сонгуулиудад МАН, АН-ууд мөнгөний амлалт өгч сонгуульд ялсан. Хэрэв тэд амлалтаа биелүүлсэн бол өнөөдөр Монгол Улсын иргэн болгон жилд 1.5 сая төгрөгийг бэлнээр гар дээрээ авч байх учиртай. Харин тэд сонгуульд ялсныхаа маргааш шахам “Бид энэ мөнгийг өгч чадахгүй” гэж мэдэгдэж, намын гишүүд нь “өгөх боломжгүй”, “өгч чадахгүй” гэдгээ янз бүрийн шугамаар мэдэгдэж эхлэв. Зүйрлэвээс “Горьдвоо та нар” гэж тохуурхаж байгаатай адил. Харин сонгууль дөхөөд ирэхээр нөгөө мөнгө маань 21000 + ? болж хувирах нь тэр. Эдгээр намууд яаж ч тайлбарлаж учирлаад ч бодит үр дүн нь ийм л байгаа. Энэ бол багийн тоглолт гэж огт байхгүйгээр хэсэг бүлэг хүн нийлж байгаад олон нийтийг хууран мэхэлж байгаатай адил үзэгдэл юм.
Сүүлийн 2 удаагийн Монгол Улсын Ерөнхийлэгчийн сонгуулийг ажихад, нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам нь хүчтэй дэмжихгүй байхад “унаж” байгаа нь харагдсан. Өдгөө өөр хоорондоо нэгдээд байгаа М.Энхсайхан, Н.Энхбаяр нарт ийм гашуун хувь тохиосон. Аль аль сонгуульд хамтрагчид нь эсрэг талдаа ажилласан гэдэг маргаан гарч байв. Гэхдээ үүнийг хэн ч, шүүх ч нотлоогүй нотлох ч үгүй. Харин ийм мэдрэмж байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Хувь хүн улстөрд ганцаарчилсан тоглолт хийх тусам өөрийн хүч нөлөөгөө алддаг. Үүний жишээ нь Эрдэнэбатын байгуулсан нам, Буянгийн Жаргалсайханы байгуулсан нам, Гүндалайгийн байгуулсан намууд болон эдгээр эрхмүүдийн улстөр дахь нөлөө нотолж байгаа юм.
Харин одоогийн эрх барьж байгаа МАН, АН-уудын хувьд гишүүд нь хэт хувийн тоглолт хийдгээс тэд арчаагаа алдаж байна. МАН “бид эв нэгдэлтэй” гэж мэдэгдэн дотоод зөрчлөө нууж байгаа ч, АН “бид ардчилалтай” гэж мэдэгдэн дотоод зөрчлөө ил гаргаж байгаа ч намуудын сул дорой арчаагүй байдал нь алган дээр байгаа мэт ил байгаа. Тэд “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” ч энэ байдлаа нууж чадахгүй. Гол учир нь намын дотоод сахилга бат гэж байхгүй болсноос гадна, гишүүдтэйгээ хариуцлага тооцож чаддаггүйд шалтгаан нь оршиж байгаа байх. Гол учир нь намуудын дарга, удирдлага нь ч сонгогдсон гишүүд нь ч бүгдээрээ бие биенийхээ идэж завшсан болон хууль бус үйлдлүүдийг мэдэж байгаад байгаа. “Хэрэв чи надтай ингэж ярьвал би өөрөөр ярина шүү” гэдэг хэллэг л үүний илрэл. “Өөрөөр ярих яриа” л тэдний хувьд “шүдний өвчин” нь болж хувирна. “Адилдаа адил”, “Их ч барьсан өмхий бага барьсан ч өмхий” гэдэг үг л тэдэнд тохирч байна даа.
НАМУУД хүчгүй сул дорой болох тусам гишүүд нь дураараа дургиж, ганцаарчилсан тоглолт хийж эхэлдэг. Тэр ч байтугай хамтдаа хөл бөмбөг тоглож байгаад өөрийнхөө хаалганд гоол хийж орхих тохиолдол ч зөндөө. Гэхдээ үүний төлөө хариуцлага хүлээсэн нэг хүн бий гэж үү? Хариуцлага хүлээдэггүй тогтолцоо МАН, АН-ууд хамтран Засгийн эрх барих цагаас бүр ч даамжирсан. Хамтарснаар ашигтай олон зүйл хийж чадсан хэдий ч, амлалтаа биелүүлж чадаагүйн хариуцлагыг хэн хүлээх юм бэ? гэвэл бас л сонин зүйл болох байх. Гэхдээ тэд олон нийт ингэж асууж, хариуцлага нэхэж чадахгүй гэдгийг сайн тооцоолж л байгаа. Харин тэд сонгууль дөхөж байгаа өнөө цагт дараагийн сонгуульд сонгогдох хүсэлтэй гишүүдээ “амыг нь татаж”, амлалтыг нь авахуулж чадах байх, Ингэлээ гээд байдал дээрдэх болов уу? Үндсэн тогтолцоогоо эвдэж, сайжруулан өөрчилж чадахгүй бол энэ байдал үргэлжилсээр л байх болов уу?
Гурав. ХҮЧИРХЭГ НАМ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Олон нийтийн зүгээс сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, одоогийн эрх барьж буй МАН, АН -д итгэл алдарч, дургүйцэн бухимдаж байна. Нөгөө талаас намын нэрээр сонгуульд ялж эрх мэдэл авсан эрхмүүдийн нийгмийн баялгийн ШУДАРГА БУС ХУВААРИЛАЛТ, авилгалд идэгдсэнээс бий болж чадахгүй байгаа ШУДАРГА ЁС, өнгө мөнгөний шуурганд халхлагдаад байгаа НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, монгол хүний үнэ цэнэ болон зөв сайн хөгжлийн төлөөх ТӨРИЙН БОДЛОГО байхгүйд бухимдаад байна. Энэ бүхэн дараагийн сонгуулийн хугацаанд хэвээр үргэжлэх аваас олон нийтийн тэвчээр алдагдаж болзошгүй.
Зарим хүмүүс “НАМУУДыг татан буулгая” гэж санал болгож байна. Би ч бас тийм бодолтой байсан л даа. Гэтэл өнөөгийн дэлхий ертөнцийн улстөрийн тогтолцоонд үүнээс сайн хувилбар одоо хэр нь үгүй бололтой. Намууд мөрийн хөтөлбрөө боловсруулж, энэ хөтөлбрийг хэрэгжүүлэх багаа бүрдүүлэн сонгуульд оролцон, үүнийгээ олон нийтэд сурталчлан дэмжүүлж байж ялах учиртай. Харин сонгуулийн хугацаанд амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбрөө хэрэгжүүлж чадаагүй бол хариуцлага хүлээх ёстой. Ингээд ч зогсохгүй эрх мэдлээ буруугаар ашиглан хууль зөрчиж, олон нийтийн эрх ашгийг хохироосон улстөрчид хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ л бидэнд дутагдаад байна даа. Өөрөөр хэлбэл бид хүчирхэг намыг л хүсч байна.
Намуудын хүчирхэг байх үндэс нь намуудын дотоод дүрэм, ёс зүй, итгэл үнэмшил, үзэл бодол нь юм. Тухайн намын зорилго болон үзэл бодол нь таалагдаж байвал дэмжихээс бус одоогийнх шиг албадлагаар гишүүд элсүүлэн батлах гардуулан “талархаж”, сонгуульд ашиглаад, бусад үед нь хайхрахгүй орхиод байх нь ямар бол? (даяармонгол цэг ком) Реклам маягтай энэ байдал нь намын нэрээр улстөрд орж, эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийн “шоу” болж хувираад байна. Дээр нь сонгодсон гишүүдээ нэгдмэл бодлогоор зангидаж, тэдэнд хариуцлага тооцож чаддаггүй байдал нь бүр ч нэрмээс болж байна даа. Энэ байдал нь Монголчууд бидний багаар ажиллаж сураагүй, ямагт амин хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө байнга “урваж шарван”, энд тэнд гоё сайхан зүйл ярьж явдаг муу араншинтай холбоотой юм шиг.
Яг үнэндээ Монголын төрийн эрх мэдлийг сүүлийн 20 жилд ээлжлэн барьж буй МАН, АН-ууд, бусад намууд болон шинээр гарч ирж болох намуудад боломж олгохгүйн төлөө нэгдэж чадаж байнаа. Гэсэн хэрнээ өөрсдөө өөрчлөгдөхгүй, өөрчилж чадах бусдад боломж олгохгүй байгаа нь Монгол орны өөрчлөлт зөв сайн хөгжилд саад болж байна. Тэд мөнхийн мөнхөд “хаан ширээ”нд залран, өөрсдийн ашиг сонирхлоор бүгдийг шийдэж байхыг л хүсч байгаа. Хөгжил дэвшил ямагт урагшилж байгаа нөхцөлд энэ бол боломжгүй зүйл. Тэгэхээр тэдний хувьд өөрсдөө өөрчлөгдөн шинэчлэгдэх, тэгж чадахгүй бол бусдад зайгаа тавьж өгөх сонголтууд л буй. Гэхдээ энэ бол цаг хугацааныы асуудал.
Одоогоор Монголд сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Аль хэдийн шийдэж, тов тодорхой болгох учиртай энэ хуулийн хэлэлцүүлэг удаа дараа хойшлоод байсан нь нухацтай хандах гэснийх бус өөртөө ашигтай хувилбрын төлөөх “амбиц” гэдэг нь мэдрэгдээд байна. Тойргийн томсогосон, жижигсэгсэн хувилбрууд, намын нэрээр болон хувь хүний нэрээр сонгох тухайд тэд удаан маргалдацгааж буй. Ямраар ч шийдэгдсэн энэ бол монголчуудын хувьд Төрийн эрх барих Үндсэн хуулиар олгогдсон цорын ганц боломж нь Тэгэхээр хариуцлагагүй хандах аргагүй. Энэ бол Монголын улстөрийн цэвэр, хариуцлагатай байх боломж. Харин үүнийг өөрсдийн ашиг сонирхлынхоо төлөө завааруулах эрх тэдэнд байхгүй.
ТӨГСГӨЛ буюу СОНГУУЛь
Дараа жил буюу 2012 онд сонгууль болно. Бид ардчилал ялснаас хойшхи 20 жилд олон сонгуулийг өнгөрөөжээ. Эхэндээ сонирхолтой сонголт байсан бол сүүлдээ мөнгөний сонгууль болж хувиран, элдэв худал хуурмаг амлалт болон бэлэн мөнгөөр саналыг “худалдан” авдаг муу жишиг тогтлоо. Энэ бүхэн нь Монголын Төрийн болон бидний зүгээс хэзээ ч ХАРИУЦЛАГА тооцож үзээгүйн муу үр дүн. “Амташсан хэрээ арван гурав дахина” гэдэгчлэн ирэх жил дахиад л энэ аргаараа гарч ирэхээр санаархан бэлтгэж буй олон ч улстөрийн хүчнүүд болон хувь хүмүүс бий. Харин бид сонгуульд ингэж хандаад юу хожив? Хэд хоног мөнгөтэй, унших зугаацах зүйлтэй, хоолтой байсныхаа төлөө 4 жил бухимдлаа. Энэ байдал үргэлжилсээр байх уу?
-Сонгогчид бид өөрсдийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Яагаад та заавал сонгуульд санал өгөх ёстой юм бэ? Хэнд яаж өгөх ёстой юм бэ? Юуг нь анхаарч, анзаарч байх ёстой юм бэ? Энэ сонголт таны амьдралд яаж нөлөөлөх ёстой юм бэ? энэ асуултуудыг өөртөө тавиад, хэрэв зөв хариуг нь олохгүй бол бусдаас асуу, өөрөө уншиж судла. Энэ бол та цаашдаа хэрхэн амьдрах боломжоо сонгож байгаа гэдгийг л мартаж болохгүй. 4 жил гэдэг ч бага хугацаа биш. “Нэг өдрийн хангалуун амьдралаас мянган өдрийн тайван амьдрал дээр үү?” гэдгийг та сонгох болно.
-Улстөрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү тодорхой байх хэрэгтэй байна. Яг үнэндээ улстөрийн өөр өөр чиг баримжаатай намууд ав адилхан л мөнгө амлаад эхэлсэн. Өмнө гаргаж байсан уриа лоозон болон мөрийн хөтөлбрүүдээс тань “1.5 сая төгрөгийг иргэдэд жил бүр бэлнээр олгож байна” гэдгээс өөр юу ч үлдсэнгүй. Тэгээд ч хамтарсан ЗГ байгуулсан намуудын үзэл бодлын ялгаа, хөгжлийн бодлогын чиглэл тань огт ялгагдахгүй байна. Энэ бол одоогийн намууд тодорхой үзэл бодол дээр биш, зөвхөн ашиг сонирхол дээр нэгдсэний нотолгоо. Харин бид одоо намуудаас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр, түүнээ хэрхэн хэрэгжүүлэх баталгааг шаардах хэрэгтэй байна.
-Бидэнд өнөөдөр ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл нь ШУДАРГА ЁС-ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО. “Сонгууль шударга явагдана” гэдэг баталгааг бид төрөөс шаардах ёстой. Эс тэгвэл 7 сарын 1ний үйл явдал болон түүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй заваан байдал арилахгүй. Нөгөө талаас сонгуулийн хууль зөрчсөн болон хууль бус сурталчилгаа хийсэн, олон нийтэд бэлэн мөнгө тараасан тохиолдол бүр дээр хуулийн хариуцлага хүлээлгэн, олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй байна. Мөн сонгогдсон хойноо дур зоргоороо авирлаж байгаа гишүүд болон улстөрийн намууд мөрийн хөтөлбрөөсөө няцаж, биелүүлээгүй тохиолдолд заавал хариуцлага хүлээлгэж байх тогтолцоо хэрэгтэй байна. Үүний тулд л сонгуулийн хууль болон сонгуулийн хороог сайжруулах шаардлага гарч байгаа юм.
Хэдийгээр би улстөрч бас судлаач биш хэдий ч Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө өөрийн санаа зовинолоо бичлээ. Хүн бүхэнд таалагдах болон таалагдахгүй байлаа ч энэ бол зөвхөн миний л бодол, санал. Заавал улстөрчид гэлтгүйгээр иргэн бид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, зөв сайн бодол санаагаа дэмжин нэгдэх цаг болж байна. Энэ бол зөвхөн сонгууль биш, Монголчууд бидний цаашдын хувь заяаны асуудал. Үүнд хамаагүй хүн гэж байхгүй. Хэрэв бид буруу сонголт хийх аваас өөрсдөө бухимдан зүдрэх болно. Харин зөв сонголт хийх аваас бид зөв сайнаар хөгжин дэвжих болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах |
| Намууд-улс төр-сонгууль |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|