 |
|
 |
|
Монголчууд биш, “Рио Тинто” буулт хийх байлгүй дээ |
|
|
 |
|
 |
Монголчууд биш, “Рио Тинто” буулт хийх байлгүй дээ
2011-10-27Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан нэг баримт бичиг байнаа.  Уг нь жил гаруйн өмнө баталж, жирийн иргэдээсээ эхлээд төр, засгийн тэргүүнээ хүртэл алга ташиж, хундага тулгаад бөөн баяр хөөр болж байсансан. Хөрөнгө оруулагч компанийнхан ч өмнийн говьд бүтээн байгуулалтаа эхэлж, одоогийн байдлаар амжуулах ёстой ажлынхаа тэн хагасыг хийлээ гэж мэдэгдэж байна. Гэтэл өнөөх хаа ч байхгүй сайн гэрээ, Оюу толгойн төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын эдийн засаг бараг 1/3-ээр өснө, монголчуудын амьдрал урьд хожид байгаагүйгээр сайжирна гэлцээд байсан хөрөнгө оруулалтын гэрээний зэс цухуйлаа.
УИХ-ын нэр бүхий 20 гишүүн өнөөх хачин сайн гээд байсан гэрээг зад шүүмжлэв. Тэд энэ гэрээ Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, монголчуудад ямар ч ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчийг хэтэрхий дэмжсэн гэдгийг шүүмжилж, хэрвээ энэ гэрээг нэн даруй өөрчлөхгүй бол хамтарсан Засгийн газрыг огцруулах хүртэл тэмцэнэ гэдгээ ил тод мэдэгдсэн юм. 20 гишүүний зарим нь намын сахилга, даргын дарамтнаас болоод хэлсэн амнаасаа буцжээ. Үлдсэн ес нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ дурдсан албан шаардлагаа УИХ-д хүргүүлсэн нь одоо жинхэнэ хэрүүлийн алим болоод байна. Байнгын хороогоор хэлэлцэнэ, хэлэлцэхгүй хэмээн баахан маргалдаж, эрхэм гишүүд бие биенээ нохой гахай, эрүүгийн хулгайч, хог новшоор нь дуудаж байна.
Ерөнхий сайд С.Батболд эзгүйгээр юу ч болж магадгүй гэж айсан уу Францад хийх айлчлалаа хойшлуулав. Энэ асуудал цаашид яаж өрнөж, хэрхэн дуусахыг таамаглахад хэцүү.
Монголын төр засгийг бужигнуулж байгаа тэр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гайтай гэрээг одоо яах вэ. Уг нь гэрээг өөрчилнө гэдэг нэг их сүртэй, хэрэгжүүлж болохооргүй хэцүү зүйл биш л дээ. Зөвхөн анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувь хэмжээг одоо байгаа 34-өөс 50 хувьд хүргэх гээд л зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав УИХ-ын дэд дарга, шадар сайд, МАН, АН-ын дарга, парламент дахь энэ хоёр намын бүлгийн ахлагч нарыг байлцуулж байгаад Оюу толгойн гэрээг хөндөхгүй ээ, галт тэрэг нэгэнт хөдөлсөн, хэрвээ баталсан гэрээгээ өөрчилбөл гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, тэднийг үргээх аюултай, ингэснээр Монгол улсын нэр хүнд дэлхий дахинаа шалдаа бууж, нүүрээ баастана гэж үгсээд өнөө хэдэн гишүүнийхээ итгэл рүү ус цацчихав.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахаас авахуулаад батлуулах хүртэлх хамаг ажлыг гардан гүйцэтгэж, сайн муу нэр дуулаад байсан хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хамтарсан Засгийн газарт энэ нь сайхан далим болов. ҮАБЗ-ийн гурван том албан тушаалтны уулзалтын дараахан Засгийн газар хөрөнгө оруулагчтай хамтарсан мэдэгдэл гаргаснаар галт тэрэг улам хурдаа авлаа. Монголын томчуулын ухаангүйд урамшсан “Рио Тинто”-гийнхон энэ далимыг маш овжноор ашиглаж эхэлсэн юм. Тэд Монголын парламентын зарим шуналтай гишүүд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргасны уршгаар “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компанийн хувьцааны ханш навс уналаа, хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулбал Монгол улсын олох ашиг үлэмж буурч, эцсийн дүндээ монголчууд л хохирч үлдэнэ гэх сурталчилгааг зогсоо зайгүй хийв. Ер нь олон улсын хөрөнгийн бирж дээр “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш унасан нь үнэн л дээ. Лав л Сиднейн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа нь 67 орчим австрали доллар болжээ. Он гарснаас хойш “Рио Тинто”-гийн хувьцааны ханш 22 хувиар унажээ. Гэхдээ энэ уналт Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх гэсэн Монголын төрийн зарим түшээдийн саналаас үүдэлтэй гэдэг нь дэмий үг. Хэргийн учир гэрээг өөрчлөх гэсэнд биш, огт өөр зүйлд байгааг амархан мэдэж болох юм.
“Рио Тинто” бүтээгдэхүүнийхээ бараг 1/3-ийг зөвхөн Хятадад борлуулдаг аж. Гэтэл өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, зэсийн хэрэглээ буурч байгаагаас “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унасныг шинжээчид баталж байна. Нөгөөтэйгүүр “Рио Тинто”-гийн дэлхийн бөмбөрцгийн энд тэнд тарьсан лай ланчиг, гай зовлон зах зухаасаа монголчуудад ил болсоор байна. “Рио Тинто” бол дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарын хамгийн том хоёрхон компанийн нэг гэдэгтэй маргахгүй. Бүр XIX зууны хоёр дахь хагасаас үйл ажиллагаагаа эхэлсэн, таван тивд уул уурхайн бизнес эрхэлдэг юм. Мэдээж, энэ том компанийн түүхэнд амжилт ололт байлгүй яах вэ. Гэхдээ бас түүнийг дагалдан гарсан өдий төдий хар мөрийг анзаарахгүй байж боломгүй. Эс тэгвэл бидний алдаа болно.”Рио Тинто”-гийн тэрхүү ёс буй үйлдлээс болж цөөнгүй оронд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, бослого хөдөлгөөн, бүр иргэний дайн хүртэл гарч байсан юм билээ. Тэр мэтээс зарим жишээг дурдъя.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Испани дахь генерал Франкогийн дарангуйллын үед фашистуудад зэвсгийн түүхий эд нийлүүлж байсан, үүнийг нь эсэргүүцсэн уурхайн ажилчдын эсэрүүцлийг харгис дэглэмийнхэн цэргийн хүчээр дарж байж.1960-аад оны үед Папуа Шинэ Гвиней улсад зэс-алтны том орд нээж, “Рио Тинто”-гийн охин компани “Bougainville copper Ltd” олборлолт хийж эхэлжээ. Удалгүй нутгийн иргэд уурхайн ашгийн тэгш бус хуваарилалт, байгаль орчны доройтлын улмаас эсэргүүцсэнээр эцэстээ партизаны дайн үүсч, тэр нь даамжирсаар иргэний дайн болсон. Тэр нь одоо хүртэл нэг мөр болж шийдэгдээгүй л байна. АНУ-ын холбооны шүүх энгийн иргэдийн эсрэг, арьс өнгөний гадуурхал, байгаль орчныг хамгаалах олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж “Рио Тинто”-г буруутган хэрэг үүсгэсэн аж. 2006 онд “Рио Тинто”-гийнхон хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн ч шүүх түүнийг хүлээж авахаас татгалзсан байна. Эндээс нэг баримт эрхгүй сонирхол татаж байгаа юм. “Рио Тинто” компани тус улсад үйл ажиллагаа явуулж байхдаа эдийн засагт нь томоохон байр суурь эзэлж, татварынх нь орлогын 20 гаруй хувийг бүрдүүлдэг байжээ. Энэ нь одоогийн Монгол улс болон Оюу толгойн түүхтэй адилхан байгаа биз.
Иймэрхүү баримт үүгээр дуусахгүй. Индонезийн Грасбергийн зэсийн уурхайг ашиглаж байхдаа бараг арван жилийн турш Засгийн газарт нь хөрөнгө мөнгө, зэр зэвсгийн дэмжлэг үзүүлсэн, нутгийн иргэдийн эсрэг яргалал үйлдсэн, Норвеги улс энэ мэт зүйлээс болж, “Рио Тинто”-гоос ёс зүйд харш үйлдлийг дэмжихгүй гэдэг үндэслэлээр хөрөнгө оруулалтаа татсан, Индонез, Мадагаскар зэрэг оронд уурхай эрхлэхдээ олон мянган нутгийн иргэнийг хүчээр нүүлгэсэн, Намиб зэрэг оронд хорт хүчил бүхий угаадсаа ил задгай хаясан, нутгийн оршин суугчдаар боолын хөдөлмөр эрхлүүлсэн, ордын лицензийг хууль бусаар олж авсан гэх баримт олон байх юм. Монголоос өөр “Рио Тинтио”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье энэ тэр гэсэн улс орон ч бас байдаг аж. Тухайлбал, Колумб улсын Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн онд “Рио Тинто”-гийн оролцоотой хамгийн том зэсийн ордын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.
Монгол дахь “Рио Тинто”-гийн хамтрагч “Айвенхоу майнз”-ын түүхэнд ч иймэрхүү хар толбо зөндөө. Ямар сайндаа л захирал Роберт Фрийдланд нь “Хорт Боб” хочтой байх вэ дээ. Тэрээр уул уурхайн түүхэнд байгаль орчны хамгийн их сүйрэл үүсгэсэн компанийг удирдаж байснаараа ийн алдаршсан этгээд юм. Тийм нөхрийн удирдаж байгаа компани муу юмнаас яаж ангид байх вэ. Ганцхан жишээ хэлье. “Айвенхоу майнз” Мяньмар улсад эзэмшиж байсан зэсийн том ордынхоо хувийг манай Таван толгойн ордод оролцохоор нэр нь тодроод байгаа Хятадын “Chinalco” болон зэвсгийн томоохон үйлдвэрлэгч ”Norinco”-д нууцаар зарсан байна. Энэ наймаанд тус улсын цэргийн дарангуйлагчид зуучлагчаар оролцож, түүнийхээ шанд хэдэн зуун сая “ногоон” “Айвенхоу”-гаас авсан байж болзошгүй гэх мэдээлэл ч дуулдав. Дээр өгүүлсэн “Чайналко” бол “Рио Тинто”-гийн 40-өөс илүү хувийг эзэмшдэгийг анзаараарай. Дэлхий даяар ийм муу муухай үр дагавар дагуулсан дээрх хөрөнгө оруулагчид Монголд, Оюу толгойд наанадаж 30 жил байхдаа иймэрхүү зүйл хийх болуузай гэсэндээ энэ мэтийг дурдав.
Оюу толгойн орд дэлхийд томоо том. Эрдэнэтийн овооны ордоос дор хаяж дөрөв дахин том юм шүү дээ. Зарим тооцоогоор Оюу толгой ид оргил үедээ жилд 467 мянган тонн зэс, 330 мянган унц алт, бараг гурван сая унц мөнгө үйлдвэрлэж, дэлхийн зэсийн хамгийн том таван орд, алтны хамгийн том уурхайн нэг болох юм. Бас нэг тооцоогоор бол “Рио Тинто” Оюу толгойгоос эхний 10 жилийн туршид жилд дунджаар 650 мянган унц алт, гурван сая унц мөнгө, 544 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэнэ. Гэтэл ийм баялаг ордоо гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавин өгч, 30 жилийн дараа Монголын талын хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэхээр тохиролцсон гэрээ нь монголчуудын хувьд дэндүү шударга бус гэдгийг эрхбиш ойлгох цаг болсон биш үү. Энэ гэрээний уршгаар зөвхөн өнөөдрийн байдлаар Монгол улс 3.1 тэрбум ам.долларын өртэй болж, тэр нь өссөөр 30 жилийн дараа гэхэд 53 тэрбумд хүрэх юм. Монголын хойч ирээдүй ийм их өртэй хоцорно гэсэн үг.
Харин Монгол улс эзэмшлийн 34 хувиа 30 жилийн дараа биш, бүр ойрын хугацаанд 50 болгосноор ямар ашиг олох вэ гэдэг үнэхээр чухал юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ салам унаад 4000 ам.доллар байхад “Рио Тинто” анхны хөрөнгө оруулалтаа 4.8 жилийн дотор нөхнө. Одоогийнх шигээ 7000 “ногоон” байвал ердөө гурав, цааш өсөөд 9000-д хүрвэл хоёр жил гаруйхны дараа л нөхөх боломжтой гэх. Ийм нөхцөлд заавал 30 жилийн дараа гэж гэрээ хийснийг монгол төрийн түшээдийн арчаагүй, алсын бодолгүй ухаангүй үйлдэл гэхээс өөр юу гэх вэ.
Одоо тэгэхээр яах вэ. Колумб шиг, Норвеги шиг, Гвиней шиг “Рио Тинто”-той байгуулсан гэрээгээ хүчингүй болгоод цуцалчихвал яана. Бүр арга ядвал тэдний буулт хийхийг үзмээр байна. Ийн өмнө байгуулсан гэрээгээ өөрчилж, бүр шинээр хийж, заримд нь нөхөн төлбөр төлж, буулт хийсэн тохиолдол тэдэнд цөөнгүй байж шүү дээ. Тэгэхээр манай Засгийн газар “Рио Тинто”-гийн удирдлагатай дахин сайтар ярилцаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалдаггүй юм гэхэд бусад улс орны жишгээр засч сайжруулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргахаас өөр зам алга. Гэтэл энэ гэрээг үзэглэсэн гурван сайдын нэг С.Баярцогт хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “Оюу толгой дахь Монголын эзэмшлийг 50-60 хувь болгох бүрэн боломжтой, гэхдээ тэр хувь хэмжээ бүр тэг /0/ байсан ч Монгол улсад ашигтай” гэх утгатай хачин марзан тайлбар хийнэ лээ. Сангийн сайд байтугай нэгдүгээр ангийн хүүхэд ч тэг /0/ хийгээд 50-60 гэсэн тооны аль нь ихийг даанч мэдмээрсэн дээ. Бас болоогүй ээ, хэрвээ Монголын эзэмшил хувийг 54 хувьд хүргэж чадахгүй бол би хар толгойгоороо хариуцлага хүлээнэ гэж ам алдав. Өнөөх гэрээгээ өөрчлөхгүй л бол одоо дөчин хэдтэй С.Баярцогттой 30 жилийн дараа хариуцлага тооцно гэдэг ёстой мянгуужингийн үлгэр биз дээ. Сайнаар бодоход тэр 70 гарсан тэтгэврийн өвгөн, муугаар төсөөлбөл бурхны оронд одсон байх биз.
Дэлхий дахинд ихээхэн нэр хүндтэй Шведийн “Credit Suisse” банк Монгол улсын Засгийн газар Оюу толгой дахь эзэмшлийн хувиа 50 болгож нэмэгдүүлсэн ч “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш буурахгүй, Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэгжийн ханш нь 25 орчим канад доллар байна, энэ ханш ойрын 15-30 жилд нэг их буурахгүй гэж дүгнэжээ. Энэ дүгнэлттэй “Macguarie”, ВМО банк, санхүүгийн “TD securities” байгууллага санал нэгдсэн байна. Зөвхөн энэ тооцооноос үзэхэд л Оюу толгойн төсөл “Рио Тинто”-д үнэхээр их унацтай байх нь. Засгийн газар саяхны хуралдаанаараа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах тухай ярилцжээ. Энэ үеэр Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлж 50-д хүргэх, нөөц ашигласны төлбөрийн асуудлаар “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гийн удирдлагатай дахин хэлэлцээ хийх талаар ярилцсан хэмээн эх сурвалж хэлж буй юм. Тэр яриа хэлэлцээ ямар үр дүнд хүрдэг бол. Харж л байя.
Undesnii medee |
Монголчууд биш, “Рио Тинто” буулт хийх байлгүй дээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ 19:42 ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах
|
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах »»
|
|
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ 19:40 “Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
|
“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. »»
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 17:13 Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас
|
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ 16:50 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын »»
|
|
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо 15:58 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл,
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо 15:26 Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок
|
Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй 10:07 Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.
|
Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ. »»
|
|
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой 09:59 ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
|
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв 18:53 Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын
|
Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын »»
|
|
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна 18:46 ..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл
|
..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл »»
|
|
Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ 16:23 2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.
|
2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. »»
|
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|