 |
|
 |
|
Ц.Нямдорж: Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ |
|
|
 |
|
 |
Ц.Нямдорж: Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ
2011-10-28Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.  -МАХН-ын дарга Н.Энхбаяр таныг "Ажлаа өгч шалгуул" гэж мэдэгдээд эхэллээ...
-Н.Энхбаяр өөрөө хэвлэх үйлдвэр, нийслэлийн мэдлийн хөрөнгө болсон "Өргөө" зочид буудлын хувьчлалын асуудалтай нэр холбогдсон. Тэгээд дээрх асуудлууд цагдаагийн байгууллагад шалгагдаад удаж байгаа юм билээ. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой До.Чулуунбаатар гэдэг сэтгүүлч хоёр, гурван сар шоронд суусан. Тэр үед нь Н.Энхбаяраас гарцаагүй асуух зүйл байсан учраас түүнийг цагдаагаас дуудтал ирээгүй юм билээ. "Өргөө" зочид буудлын асуудал ч гэсэн бөөн будлиан болчихоод Н.Энхбаяраас асуух зүйл гараад байхад зугтаагаад очихгүй байгаа. Тэгээд цагдаа, прокурорынхон албадан ирүүлэх шийдвэр гаргасан юм билээ.
-Н.Энхбаяр дарга "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сонины хувьчлалтай ямар ч холбоогүй. Энэ асуудал хууль хяналтынхан нэгэнт шалгаад дууссан гэж мэдэгдээд байгаа?
-Н.Энхбаярыг ажлаа хийж байхад айгаад шалгаж чадаагүй юм байлгүй. Гэвч үнэхээр шалгахаас аргагүй зүйлүүд бий. Байгуулагдаад долоо хоносон "Хар дун" гэдэг компанид "Өргөө" зочид буудлыг үнэгүй өгсөн. Компанийнх нь захирал Хурц гэж Дарханд амьдардаг хүн байдаг юм билээ. Тэр Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан Тулгын төрсөн ах. Хурцын "Хар дун" компанийн үүсгэн байгуулагч нь Н.Энхбаярын хүү. Ингэхээр түүнийг шалгахаас өөр яах юм. Энэ бүхнийгээ Н.Энхбаяр тухайн үед албан тушаалтай байхдаа зувчуулаад өнгөрч байсан юм билээ. Харин одоо "Би ямар ч холбогдолгүй" гэж мянга яриад яахав дээ.
-Таныг өөрийг нь баривчлахаас урьтаад мэдэгдэл гаргачихсан юм биш үү?
-Тийм ойлголт өгөх гээд наадах чинь чармайгаад байна шүү дээ. Эцэс сүүлд нь Н.Энхбаяр "Шударга ёсны төлөө тэмцсэн чинь Ц.Нямдорж намайг бариулж, хэлмэгдүүлэх гэлээ" гэж мэдэгдээд, мулгуу ажил хийж байна. Барьж, хорьдог хүн нь би биш л дээ. Албан тушаалын хувьд ч надад тийм үүрэг байхгүй. Манайх цагдан шалгаж, мөрдөн шийтгэх системтэй орон биз дээ. Хууль зүйн сайд хүн шийтгэнэ гэж байхгүй. Ер нь Н.Энхбаяр өөрөө асуудал үүсгээгүй бол юу гэж ийм зүйл болохов. Тэгээд ч би зарга үүсгээд байгаа юм биш. Лхагвасүрэн жанжны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтаръя гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрөгөө өгөөд алдчихсан. Одоо болтол заргалдаад явж байна. Тэгээд Хэвлэх үйлдвэрийн цаана "TV9", "Зууны мэдээ" сонин нь ажиллаж байгаа биз дээ. Тэр бол түүний өмч шүү дээ.
-Та олон тэрбум төгрөгийн үнэтэй байшингуудаа нууж, хөлсний байранд амьдардаг гэж хүн үнэмшмээргүй зүйл яриад байгаа юм биш үү?
-Надад авсан авлига байхгүй. Хүний худалдаж авсан байранд хөлсийг нь төлөөд амьдарч байгаа нь үнэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ мэдүүлсэн. Тэгж ярих юм бол миний амьдарч байгаа байшинг худалдаж авсан хүн нь байгаа.
Миний хоёр хүүхэд зээл аваад байшин бариулж байгаа нь үнэн. Энэ бол тийм үнэтэй байшин биш. Н.Энхбаяр хөрөнгийн үнэлгээчин болчихсон юм байлгүй зургаан тэрбум төгрөгийн үнэтэй байшин гэж хэлсэн байна лээ. Зургаан тэрбум төгрөгөөр хоёр мянган хүний суудалтай, хоёр сургуулийн байшин барьдаг юм. Өнөө жил Баянзүрх дүүрэгт 2.8 тэрбум төгрөгөөр 960 хүүхдийн суудалтай сургууль барина гээд төсөвт тусгачихсан байна. 56 сая төгрөгөөр хөдөөгийн сумдад цагдаагийн кубон барьж байгаа. Миний хүүхдүүдийн бариулж байгаа байшин бол цагдаагийн хоёр кубоны дайны зардалтай байшин л даа. Тэгэхээр Н.Энхбаяр намайг аймшигтай баян авлигач гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр санаатай гүтгэлэг хийж байна. Хүн гүтгэж болно. Гэхдээ жаахан баримжаатай байх хэрэгтэй.
-Тэгвэл хоригдлууд танай хүүгийн байшинг барьсан юм уу. Тэднээс нэг хоригдол нас барсан байх аа?
-Үгүй ээ. Тэнд хүн нас бараагүй. Ш.Сайхансамбуугийн захын наад талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын 120 айлын орон сууц барьж байгаа юм. Тэнд ажиллаж байсан хоригдол харамсалтайгаар нас барсан. Анги дээрээ байсан нэг хоригдол нас барсан. Үүнийг надтай холбож байгаа юм.
-Та үүрэг өгч Л.Гүндалай гишүүнийг баривчлуулж байсан юм уу. Үүнийг Н.Энхбаяр нотолж байгаа нь үнэмшилтэй байна...
-Наадах чинь худлаа. Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Л.Гүндалайг баривчлахыг тухайн үед мэдээгүй. Манай яамныхан Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүмүүстэй салхинд гарсан хойгуур энэ явдал болсон. Нэг үгээр хэлбэл, намайг эзгүй хойгуур тийм зүйл болсон юм билээ. Орой нь хот орж ирээд энэ тухай сонсч байсан. Ер нь энэ байтугай зүйлийг зохиож байгаа хүн цаашдаа юу ч ярьж магадгүй. Н.Энхбаяр тийм хэлбэр рүүгээ орчихож. Түүний гол зорилго нь асуудлыг улстөржүүлж байгаад өөрийнхөө холбогдсон элдэв муу зүйлээс хал балгүй салах гээд байна л даа. Ингэж болохгүй биз дээ.
-Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа таныг ажлаа өгчих гэдэг санал хэлж байсан юм аа даа?
-Хэзээ ч тийм зүйл ярьж байгаагүй. Намайг 2000 онд сайд болж байхад тухайн үеийн тагнуул, цагдаагийн удирдлагад байсан нөхдүүд "Ц.Нямдорж Хятадын тагнуул байсан" гэдэг зохиол бичээд Хулганаа гэж хүнээр гарын үсэг зуруулаад Н.Багабандид өгсөн юм. Тэгээд би Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гуравтай уулзаж "Надад ийм асуудал байхгүй" гэдгийг албан ёсоор хэлсэн учраас тэд нөхцөл байдлыг ойлгоод миний томилгоог хийлгүүлсэн юм. Гэтэл Н.Энхбаяр одоо худал зүйл яриад эхэллээ.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир нар байсан цагт Н.Энхбаяр гэдэг хүн шалгуулахгүй юм биш үү?
-Н.Энхбаярыг ажлаа өг гэхээр ажлаасаа гардаг хүн байдаг юм уу. Тэр тусмаа өмч хөрөнгийн асуудалд холбогдчихсон хүн ингэж хэлэхээр ажлаа өгөх үү. Зүгээр цагдаагийн газарт очоод мэдүүлгээ өгчих хэрэгтэй шүү дээ. Үүнд илүү дутуу зүйл байхгүй. Надтай холбоотой асуудал гарлаа гэхэд дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгчихнө. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн бүгд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй юм байгаа биз дээ. "Энэ хүн надад таалагдахгүй байна, би мэдүүлэг өгөхгүй" гэдэг зарчим байхгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байгаа юм байхгүй. Өөрөө л ийм асуудал үүсгэсэн шүү дээ. Хариуцлагаа надаас биш өөрөөсөө асуух ёстой.
-Та Н.Энхбаярт өширхөөд дарангуйлаад байгаа тал бий юу?
-Н.Энхбаярыг л дарангуйлагч байсан гэж ярьдаг юм билээ. Гэхдээ би түүнийг дарангуйлагч байсан гэж боддоггүй. Хууль, шүүхгүйгээр хүмүүсийг хорьж цагдаад буудаад байдаг хүнийг дарангуйлагч гэдэг биз дээ. Пиночет, Гитлер, Сталин байлаа. Ийм хүмүүсийг дарангуйлагч гэх болохоос миний дарангуйлагч гэж юу байдаг юм. Ардчилсан Монгол Улсад дарангуйлагч байх аргагүй биз дээ.
-Н.Энхбаяр дарга өчигдөр танд хандан "Зүгээр л ажлаа өгөөд шалгуулчих. Үгүй бол чамтай холбоотой олон зүйлийг дахиад дэлгэнэ шүү" гэж анхааруулж байгаа юм шиг камер руу хараад хэлж байна лээ...
-Хэлье гэсэн ч өөр юм байхгүй. Ер нь Н.Энхбаярын холбогдсон хэргийн төлөө би ажлаа өгнө гэж юу байсан юм бэ. Тийм биз дээ. Намайг холдуулж байж хэргээ хаалгах зорилготой байгаа юм шиг байна лээ. Би явсан ч түүний хэрэг хаагдахгүй шүү дээ.
-Түүнтэй олон жил хамт зүтгэж сайн муугаа мэдэлцэж явсан хүний хувьд танд ч түүний талаар дэлгэх баримтууд бий биз...
-Мэднэ ээ. Хүнийг нь ч мэднэ. Өөрөө хүний юм хэлэхээс өөр аргагүй байдалд хүргээд байх юм байна шүү дээ. Баахан худлаа ярих юм. Түүнд нь би хариулт өгч таарна биз дээ. Би мангар хүн биш шүү дээ. Өөр яах юм. Ийм зүйл ярьж явахын оронд шүүх, цагдаагийн байгууллагад очоод холбогдоод байгаа хэргээ тайлбарлачихвал болоо биз дээ. Сонгуульд өөрөө уначихаад "Манай намын удирдлагууд зохион байгуулж байгаад унагачихлаа. Сонгууль луйвардсан" гээд яриад байх юм. Тэгж болохгүй биз дээ. Намын удирдлага урваад намдаа өгсөн саналыг луйвардаад Ц.Элбэгдоржид өгчихсөн юм байхгүй. Тэр өөрийнхөө хардлага сэрдлэгээр бусдыг дүгнээд байж болохгүй. Миний хувьд Н.Энхбаярын тухай ямар ч яриа эхэлж гаргаагүй шүү. Н.Энхбаярын талаар нэг ч удаа хиртэй үг хэлээгүй. Тэр дандаа өөрөө эхэлдэг.
-Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд үнэхээр галт зэвсэг хэрэглэх тухай тусгачихсан юм уу?
-Галт зэвсэг хэрэглэх тухай ямар ч заалт байхгүй. Эмх замбараагүй байдал үүсэх юм бол зөвхөн цагдаа, дотоодын цэргийнхэнд буу тавьж өгнө. Бусдад нь буу өгч болохгүй гэсэн зүйл энэ төсөлд явж байгаа. Эгзэгтэй үед хуулийн байгууллагад яаж хамтарч ажиллахыг тодорхой болгох гэсэн юм. Түүнээс биш ирэх сонгуулиар Н.Энхбаярыг ард түмэнтэй хамт буудчих гээд байгаа зүйл биш. 1993 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд ийм тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Үүнийг өөрчилж асуудлыг арай тодорхой болгоё гэсэн ч явж өгөхгүй байна.
-Дотоод хэргийн их сургуулийг байгуулахдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, түүний бүрэн эрхэд халдсан гэдэг асуудал яригдаад байгаа...
-Төрийн өмчийн их, дээд сургууль байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргадаг юм. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгээд Дотоод хэргийн их сургууль болгосон. Энэ нь зөв. Цөөн хүн амтай оронд байгууллага болгон дэргэдээ сургуультай байж болохгүй. Харин ч энэ шийдвэрийг би хожуу гаргуулжээ гэж бодож байна. Дотоод хэргийн их сургуулийн дэргэд цэргийн анги байгуулъя гэдэг санал тавьсан. Дэмжихгүй болохоор нь больчихсон юм. Тэгээд Дотоод хэргийн их сургуулийг дулааны шугамтай холбох шийдвэр гаргууллаа. Ирэх жилээс хичээлийн болон оюутны байр нь баригдана. Хөрөнгийг нь төсөвт тусгачихлаа. Дотоод хэргийн их сургуулийг байгуулсны дараа дотоодод нь янз янзын асуудал гараад болдоггүй. Тэгэхээр шалгуулсан чинь өмнө нь ял эдэлж байсан 13 хүн тэнд элссэний дотор 12 сая төгрөгийн хулгай хийсэн хүн байсан. Хүн зодож гэмтээж явсан хүн байгаа юм. Энэ сургуульд сайнгүй зүйл байжээ. Тэр бүхэн нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулах шийдвэр гарснаар ил болж байна гэж бодож байгаа шүү.
-Шүүх байгууллагын шинэтгэл ямар шатандаа яваа вэ?
-Шинэтгэлийг ямар өнцгөөр харахаас шалтгаална. Үндсэн хуулийн заалтын хүрээнд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй ээ. Шүүгчдийг бүх насаар нь томилдог системтэй. Мэргэжлийн шүүгчийн системд шилжчихсэн байна. Гурван шүүгч суугаад хэрэг хамтраад шийдэх заалт оруулж байна лээ. Энэ явахгүй ээ. 1994 онд Ц.Шаравдорж гишүүн байхдаа анхны Шүүхийн тухай хуулийг санаачилж батлуулсан юм. Тэр үед би өөрөө Иргэдийн төлөөлөгчдийг таслах хэрэгт оруулдаг болгох гээд ядаад хаясан. Үүнийг өөрчилж чадаагүй нөхцөлд дорвитой шинэчлэл хийгдэхгүй. Хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүст асуудал байгаа үед шударга шүүхтэй болох нь туйлын хэцүү. МАХН-ыг бүртгэсэн асуудлыг хар л даа. Цагаан цаасан дээр хараар "Уг намын нэрийг тухайн намын гишүүн болон бусад иргэд хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчөөд МАХН-ыг бүртгэчихлээ. Хамгийн инээдтэй нь Үндсэн хуулийн Цэцэд Дээд шүүх дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг лавлахаар асуудал тавьсан. Цэц хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргаад өгтөл тохуурхаж байгаа юм шиг Дээд шүүх зөрсөн шийдвэр гаргаж байгаа юм. Ингэх байсан юм бол Дээд шүүх яах гэж Цэцэд хандсан юм бэ. Ийм шүүгч нартай байсан цагт олигтой зүйлд хүрэхгүй ээ. Энэ нь Монгол Улсыг шүүхгүй, Үндсэн хуульгүй, Цэцгүй болгож байгаа хэрэг. Одоо тэгээд Д.Энхбатын Ногоон нам ч гэнэ үү, ИЗНН-ын холбоо ч гэнэ үү энэ газрын дотоод хэрэгт шүүх оролцож байна. Намын хурлаа юу хийхэв, ямар шийдвэр гаргахыг алхам тутамд нь заагаад өгчихсөн хууль бий шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийг батлагдах үед Н.Энхбаяр УИХ-ын дарга, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан юм. Тэгээд Олон нийтийн телевизийн тухай хууль гаргана гэдэг саналыг Ц.Элбэгдорж хэлээд, Улс төрийн намуудын тухай хуулийг гаргах саналыг Н.Энхбаяр тавиад нэг ёсондоо тэд улс төрийн тохиролцоо хийж байлаа. Н.Энхбаяр МАН нэрийг авахын тулд тухайн үед Улс төрийн намын тухай хуулийг батлуулсан байхгүй юу. Ардын намын байгуулсан хүмүүстэй ил далд тохиролцоо хийгээд татан буулгасан. Энэ үйлдлийнхээ төлөө хоёр хүнд албан тушаал өгч байсан юм.
-Ямар хүнд...
-Татварт ажиллаж байсан Энхээ гэж хүн бий. Түүхийн Өлзийбаатар нарт албан тушаал өгч байж Ардын намыг татан буулгаж байлаа. Ийм зүйл хийчихээд одоо МАХН-ыг бүртгүүлж байгааг нь хар даа. Яаж чадаж байна аа. Эрүүл сэтгэхүйтэй хүний нүдээр үүнийг хараад гайхаж байна.
-Эцэст нь нэг зүйлийг асуухад та хоёр нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүмүүс. Харин одоо аль алиныхаа мууг дуудалцаж, өнгөрснөө уудалж байх муухай биш үү?
-Би тэр хүний талаар муу муухайг нь уудлаагүй. Асуусан асуултанд чинь хариуллаа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
"Өдрийн сонин"
|
| Ц.Нямдорж: Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|