2011-11-03Ганц олдох амьдралдаа алдаж гишгэн өргөст торны цаана суусан залуус цөөнгүй.

Гэвч хийсэн хэргийнхээ төлөө шоронд ял эдэлж дуусгасан ч эдгээр залуусын эргээд нийгэмд дасан зохицох хууль эрх зүй болоод нийгмийн хүчин зүйлс бүрдээгүй байгааг холбогдох хүмүүс хэлж байна.
Монгол Улсад сүүлийн 10 жилд үйлдэгдэж бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 9,8 хувь буюу 18117 хүн дахин гэмт хэрэг үйлджээ. Нийслэл хотод жилд 36-50 хүртэл буюу сүүлийн гурван жилд дунджаар 120 орчим хүн дахин гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд, улсын дундажтай харьцуулахад өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүсийн зургаа орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байна.
Цагдаагийн байгууллагаас хорих ял эдлээд суллагдсан хүнийг суллагдсанаас хойш гурав хоногийн дотор хүлээн авч, 1-3 жил хүртэл хугацаа тогтоон, хяналтын хувийн хэрэг нээдэг ба үүнээс хойш cap тутам бүртгэж, оршин суух газар өөрчлөгдсөн нөхцөлд гурав хоногийнн дотор бүртгэж аван шинээр хувийн хэрэг нээн, 14 хоногоос илүү хугацаагаар гадаадад зорчих тохиолдолд бүртгэл хийдэг байна.
Дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлж хэдийд ч дуудан ирүүлж зөвлөгөө өгөх, шаардлага тавих, анхааруулах, засрал хүмүүжлийн байдалд хяналт тавих, амьдралаа зөв зохиож, хүмүүжихэд нь нөлөө үзүүлэх зэрэг хэлбэрээр, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байна.
Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр ажиллаж байгаа хуулийн ажилтнууд, мөн захиргааны хяналтанд байгаа хүмүүстэй уулзалт хийх, бүлгийн ярилцлагаар судалгаа хийх явцад дахин гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нь “нийгэмд хэвийн амьдарч чадахгүй” байгаатай холбоотой төдийгүй гэмт зан үйл төлөвшсөн, эргээд гэмт хэрэг үйлдэх орчиндоо очдог зэрэг нөхцөлтэй холбоотой байна.
Гэтэл дахин гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөлийг хуулийн байгууллагаас явуулах урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, тавих хараа хяналт дутсан гэхээсэээ илүүтэй, тэдэнд нийгэм, хамт олноос үзүүлэх иргэнээ гэсэн бодитой бодлого, туслалцаа, дэмжлэг байхгүйгээс дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд орж байна гэж үзэх нь илүү бодитой гэж байна.
Нөгөө талаар бодит байдал дээр цагдаагийн байгууллагаас тавьж байгаа захиргааны хяналт нь сард нэг удаа дуудаж, бүртгэдэг хэлбэрээс хэтрэхгүй байгаа ба захиргааны хяналтыг хэрэгжүүлж байгаа цагдаагийн ажилтан, хяналтанд байгаа хүмүүсээс ч энэ арга хэмжээг тээр шаасан байдалтай болсон бөгөөд ялтан гэсэн сэтгэхүйгээр харьцан гудамж талбайд таарахдаа загнаж зандран, өшиглөх маягаар харьцдаг аж.
Ял шийтгэгдсэн болон хорихоос суллагдсан хүмүүсийг “нэн хортой хүмүүс” гэж үзэж “давтан, рецидив гэмт хэрэгтэн” гэж ангилан нийгэм, хууль эрх зүйн шалгуур, үр дагавруудыг бий болгож, тэдгээртэй хийх тэмцлийг чангатгахыг харин эсрэг үр дагавруудыг бий болгож байна.
Үүний нэг жишээ бол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны А/113, 547, 494 тоот захирамж, тушаалаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын 23-д зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гэмт хэргийн гомдол мэдээллийг хянан шалгах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцдагын хэм хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг бодитои тоТтоох~ зорилгоор Мэдээлэл, судалгааны төвөөс ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, лавлагаа өгдөг асуудал юм.
Үр дагавар нь:
Эрх зүйн талаас нь харахад 2009 оны эцсээр нийт ялтнуудын 50.4 хувь нь хоёр ба түүнээс дээш удаа хорих ял шийтгүүлж байсан рецидив ялтнууд, тэдний 37.2 хувь нь хүч хэрэглэсэн болон шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдэж мэргэшсэн тусгай рецидив гэмт хэрэгтнүүд байна гэсэн судалгаа гарчээ.
Нийгмийн талаасаа хүний салшгүй эрхүүдийг шууд хязгаарлах нэг гол хүчин зүйл болсон байна./ажиллах, сурах, гэр бүл болох, оршин суух газраа сонгох гэх мэт/
Урьд ял шийтгэгдсэн хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдэхэд хүргэж буй шалтгаан нөхцөл шалтгааныг дүгнэхэд хүмүүсийн үл ойлгох байдал 66 хувь, ажил олдохгүй байдал 62 хувь, орон гэргүй байдал 41 хувь, бичиг баримтын зөрчил 34 хувь гэсэн тоо гарчээ.
Ял шийтгэлийн мэдээллийн сангаас авсан лавлагааг үндэслэн ажилд авахгүй, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж, тухайн хүний амьдрах, ажиллах, хөдөлмөрлөх, сурах нөхцөлийг хязгаарладаг. Үүнийг төр засгаас онцгойлон анхаарч, тодорхойлолт, лавлагаа авах шаардлага, шалгуурыг тодорхой болгох шаардлагатай.
Хорих байгууллагаас суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан ажилд зуучлуулах ажлыг нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг захиргааны болон төрийн бус байгууллагууд огт хэрэгжүүлдэггүй байдал.
Гадны улс орнуудад ялтнаа нийгэмшүүлэх тал дээр үе, шат дараатаи арга хэмжээ авдаг байна. Жишээлбэл ОХУ-д нийгэм-эрүүл мэндийн, хөдөлмөр мэргэжлийн, эрх зүйн, сэтгэл заслын гэсэн дарааллаар нийгэмшүүлэх арга хэлбэрт сургадаг байна.
Харин Герман улсад ял эдэлж байх хугацаанд нь тусгай боловсрол эзэмших төрөл бүрийн арга хэмжээ явуулдаг байна. Ингэснээр өөрөө хөгжиж, нийгэмд орох бэлтгэл нь хангагддаг аж. Ялаа эдэлж дуусаад сурсан боловсролоороо “Ажил олгох газар”-т бүртгүүлдэг ба тус газар нь хорих ял эдэлсэн хэнд ч нээлттэй байдаг юм байна.
Харин манай орны хувьд хорихоос суллагдсан хүмүүсийг нийгмийн ажил, үйлчилгээнд зуучлах, туслалцаа үзүүлэх эрх ” зүйн орчин байхгүй байна. Харин Цагдаагийн байгууллагын тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад хорих байгууллагад байгаа болон суллагдсан хүмүүст тавих хяналтын талаар дэлгэрэнгүй зааж, тусгаж өгсөн байдаг гэнэ.
Ялтныг нийгэмшүүлэхтэй холбоотой ХЗДХ-ийн сайдын 2009 оны 198 дугаар тушаал, ШШГЕГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний А/91 тоот тушаалын хавсралтуудаар хөтөлбөр батлагдсан хэдий ч дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа ба хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа байхгүй, мэдээлэл сурталчилгааны ажил явагдахгүй байна.
Уг хөтөлбөрөөр ял эдлэгсдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэн төлөвшүүлэх, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн, хөдөлмөрийн дадал олгох, тэднийг гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй ойртуулах, эвлэрүүлэн зуучлах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, ялтныг суллан гарахад бэлтгэх зорилготой.
Захиргааны хяналтын ажлыг эрчимжүүлэн, үр нөлөөг сайжруулах, зайлсхийж, хаягандаа байхгүй байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж олж тогтоох ажлыг шуурхай зохион байгуулах, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх чиглэлийн олон талт шинэлэг ажил арга хэмжээний санал, санаачилгуудыг нэгтгэн хэрэгжүүлэх зорилгоор талуудыг оролцуулсан уулзалт ярилцлагуудыг энэ оны эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 9 удаа зохион байгуулсан байна.
Уулзалтуудын үеэр гаргасан нийт санал хүсэлтийн 35 хувийг захиргааны хяналтын ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд, 46 хувийг захиргааны хяналтанд байгаа хүмүүсээс, 9 хувийг хяналт тавин ажиллаж байгаа прокуроруудаас, 3 хувийг цагдаагийн хэлтэс, тасгын дарга нараас, 7 хувийг захиргааны хяналтанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэн тус тус гаргасан байна.
Нийт санал хүсэлтүүдийн 56 хувь нь захиргааны хяналтанд байгаа хүмүүст сурах, хөдөлмөрлөх боломж нөхцөл хязгаарлагдмал байгаагаас хүмүүжих, нийгэмших орчин бүрэлдэх боломжгүй болж байгаа талаар, 18 хувь нь захиргааны хяналтын ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын арга барил, зан харилцааны талаар, 26 хувь нь захиргааны хяналтын ажлыг зохицуулж байгаа хууль, журам тэр дундаа ялтай байдлын талаар болон ял шийтгэлтэй гэсэн тодорхойлолттой холбоотой байна.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”