 |
|
 |
|
М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ |
|
|
 |
|
 |
М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ
2011-11-04MҮОНРТВ-ийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа. 
-Танайх гол хаалганаасаа эхлээд засвар хийгээд бужигнаантай байна шүү. Ер нь ингэхэд MҮОНРТВ-ийн энэ нүсэр байгууллагад хамгийн сүүлд хэзээ засвар орсон юм бэ?
-Манай энэ байшин 1987 оны байшин шүү дээ. Яг үнэндээ их засвар бол хийгдээгүй.Байшин ч гэсэн муудна аа даа. Сүүлийн үед утаа байшин барилгыг яаж эвдэж, өөрчилж байгаа билээ. Ямар ч сайн зүйлийг өөд татаж байхгүй бол муудаж л байдаг. Энэ байшиндаа гар хүрэхгүй бол үнэхээр болохгүй болсон байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх үед засвар орох ёстой байжээ. Өнгө будаг ч гэлтгүй олон зүйлийг нь шинэчилж засахгүй бол хэцүүхэн болсон. Манай байгууллагын тухай ярихаар л хүмүүс баахан камер, ажилтнуудын цалингийн тухай гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр 24 жилийн турш ашигласан дулааны шугам нь хүүхдийн зулай шиг болчихсон байдгийг мэддэггүй. Цахилгааны шит гэхэд бүр эртнийх. Одоогоос хэдэн жилийн өмнө манай цахилгааны КТБ станц шатаад асуудал гарсныг санаж байгаа байх.
Нээгээд үзэхэд 1964 онд үйлдвэрлэгдсэн байсан. Түүнийг 1967 онд манай телевиз анх байгуулагдахад тавьж байж л дээ. Аргагүй ах нарын юм сайн тулдаа 42 жил ажилласан байгаа юм.
Манайх түрээсийн байр биш учраас уран бүтээлээсээ гадна аж ахуйн асар их шийдэх асуудал байдаг юм аа. Сүүлийн үед миний аж ахуйн мэдлэг хачин сүрхий болсон шүү дээ. Аль болох асуудлаа өөрөө сайн мэдэж мэдэрч, түүнийгээ Удирдах зөвлөлтэйгээ ярих, Сангийн яаманд зөв ойлгуулах, төсөв хөрөнгө шийддэг хүмүүстээ учирлахаас эхлээд асуудал бол бий, бий. Одоо хийгдэж буй засварын маань хувьд сайхан болчих байх аа.
-Олон нийтийн радио, телевиз гээд төсвөөс жигтэйхэн мөнгө авдаг газар байдаг гэсэн ойлголт бий. Тэр их мөнгөөр сайн уран бүтээл хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий, бас өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй техникийн шинэчлэлдээ явчих нь бий ч гэдэг. Яг яадаг юм бэ? -Би эхлээд жаахан тайлбар хэлчихье. Болох уу. Манайд телевиз байна, хоёр дахь суваг нээгдэхэд бэлэн болчихлоо. Радиогийн гурван суваг байна, таван хэлний нэвтрүүлэг байна. Монголын мэдээ гээд мэдээллийн том агентлаг байна. Энэ бүхэн нийлээд манайх гэдэг айл болж байгаа юм. Телевизийн уран бүтээл гэдэг нэг хүн машин унаж гараад өөрөө камераа барьж бичлэгээ хийгээд, микрофоноо гаргаж асуулт тавьчихаад, бас өөрөө монтажаа хийж дуу оруулж эфирт хальс түлхсэнийгээ хэлдэггүй юм. Дэлхийн долоон тэрбум хүмүүс дунд тийм авьяастай хүмүүс байдаг байх л даа. Тийм хэдий ч телевиз гэдэг зүйлийн стандарт дэлхийд нэгэнт тогтчихсон. Хэрэв нэг хүн ганцаараа гүйж гараад хийчихдэг юм бол яах гэж тэр олон жил мэргэжил тус бүрээр нь хүн бэлтгэдэг байсан юм бэ. Тэр стандартаар бид явж ирсэн, түүнийгээ ч авч үлдэх ёстой. Өөрөө хувийн телевизтэй ч юм уу, ямар нэг байдлаар хөрөнгө оруулсан улстөрчид ярихдаа "Телевиз 50 хүнтэй байхад болно" гэдэг. Уучлаарай, болдоггүй юм.
Үндэсний хэмжээний телевиз бол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг, сургалтын чанартай нэвтрүүлгүүд, ёс зан заншлаа харуулсан танин мэдэхүйн сэтгүүл байх хэрэгтэй. Мэдээж, кино байх ёстой. Кино нь хулгайнх байж болохгүй. Нэгэнт олон нийтийн телевиз бол наад талдаа ийм байхыг шаардана. Радио гэхэд манайд үндсэн суваг байна. Монголын радио ярьж байна гээд. Залуучуудын сонирхол, хурд өөрчлөгдөж байна. Бид Шведийн төслөөр гуравдугаар сувгаа нээсэн нь гоё ажиллаж байгаа. Радиогийн сонсогчдын тоо буураагүй. Монгол Улсыг сурталчилж байгаа Монголын дуу хоолой радио байна. Таван хэл дээр нэвтэрч, улсаа сурталчилж байна. Одоо нэгэнт интернэт, радио телевизийг хөгжүүлэх үүрэг бидэнд ирж байна. Мөн Монголын мэдээ агентлаг гэхэд өдөр бүр нэг цагийн мэдээллийн хөтөлбөр, сондгой цаг бүрт арван минутын мэдээлэл явуулдаг. Хөдөө орон нутагт сэтгүүлч сурвалжлагч нар явж мэдээлэл бэлтгэж ирж байна. Тэр хүмүүсийн явах унаа тэрэг, жолооч за тэгээд манай байр бол багагүй сав. Тэгэхээр тэнд бас тодорхой тооны үйлчлэгч нар байж таарна аа даа. Энэ бүгдийг тооцоод үзвэл 700 хүн их биш. Манайд 1200-1300 хүнтэй байсан үе бий. Харин ч бидэнд хүн хүрдэггүй. -Яагаад хүрдэггүй гэж. Түүнээс цөөн байхад л телевиз гарна гээд улстөрчид нь хүртэл хэлээд байгаа юм биш үү? -Бид шинэ менежментээр ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид зөвхөн телевиз, радиогийн уран бүтээл гэлтгүй үндэсний хэмжээний томоохон ажлуудыг хийх ёстой гэж зорьж ажиллаж байгаа. Олон төсөл хэрэгжүүлж эхэлснээс Ногоон хөгжил, эрүүл мэндийн төсөл, Хорьдугаар зуун төсөл гээд хүмүүс мэдэж байгаа байх. Монголчуудын түүх гуйвсан. Харин манай хорьдугаар зуун төслийнхөн тэр бүгдийг бодит түүхээр нь үлдээхийн тулд маш нүсэр ажлыг зориглож барьж авсан. Жилийн 365 хоногийн өдөр өдөрт нь түүхэнд юу болж байсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэдэг маш нарийн шүлтүүртэй амаргүй ажил байж таарна аа даа. Зарим өдөр нь гурав тэгээд тав, долоон үйл явдлыг багтааж гаргаж ирсэн. Үүнийгээ манайхан шинэ хэвлэлтээр судар маягаар сар тус бүрт нь 12 DVD хийж, түүнийгээ шигтэж ном болгосноо саяхан хэвлэлтээс гардаж аваад байна. Бас нэгэнт хийсэн том уран бүтээлийг ном болгож үлдээх нь зөв юм гээд Хорьдугаар зуун Монгол номоо хэвлэлээ. Үүнийгээ дагаад 50 баримтат кино ирэх ондоо багтаж хийнэ. Энэ бүгдийгээ бид Монголын түүхэнд үлдэх, манай байгууллагаас барьж байгаа бэлэг гэж ойлгож байгаа. Яг энэ мэтээр ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс цөөдөж байна гэж хэлэлгүй яах вэ. Дээрээс нь энэ жил гэхэд 200 анги кино хийлээ. Үндсэндээ 1.5 өдөрт нэг кино гэсэн үг шүү дээ. Одоо гарч байгаа "Өдөр өдрийн наран" дуусахад дараагийн 60 ангит кино эхэлнэ. Бид контент үйлдвэрлэх ёстой. Одоо хулгай хийгээд л кино гаргадаг байсан үе өнгөрсөн. Бидэнд тийм үе байсан л даа. Бид үзүүлж, үлгэрлэж байж бусад маань хулгай хийхээс татгалзаж эхэлнэ. Бид нэгэнт жимийг нь гаргалаа, бусад нь ч явж байх шиг байна. Ийм хэмжээний уран бүтээл хийхэд өнөөх ад үзээд байдаг хүн хүч яах аргагүй хэрэг болдог юм. Бас бидний хийхээр төлөвлөж байгаа зүйл бол драмын хийгээд сонгодог урлагийн томоохон бүтээлүүдийг дэлгэцэнд мөнхөлж үлдэх явдал юм. Бид энэ талаар Драмын театр, Дуурийн театрын удирдлагуудтай ярилцаад шийдэлд хүрээд явж байна.
-Нүсэр бүтэцтэй атлаа чанартай бүтээгдэхүүн гаргахгүй байна гэж шүүмжилдэг хүмүүс бий шүү дээ? -Ер нь л үндэсний телевиз гээд муулаад л байдаг. Гэтэл үнэндээ түүнийгээ үздэг л байхгүй юу. Би нэг онигоо ярья. Онигоо гэж бодит явдал л даа. Та өөрөө ч тэр хурал дээр байсан байж магад. Хоёр бүлгийн дарга нар мэдээлэл хийх гээд хурлаа эхэлдэггүй. Бусад сэтгүүлч нар хүлээж ядаад, хурлаа хийгээч ээ гэж шаардахад "ММ ирээгүй" байна аа гэж хэлээд уурыг нь барсан гэдэг. Энэ бол манайх тэргүүлэх байр сууриа мөнхөд хадгалж байгаагийн илрэл. Миний сайных бус харин явж ирсэн нэр хүнд уламжлалаа аваад явж чадаж байгаагийнх юм. Ер нь мэргэжлийн судалгааны байгууллагуудын гаргаж байгаагаар бол дараагийнхаасаа даруй 20-30 пунктээр илүү явдаг. -Та сэтгүүлчдийн армийн нэгээхэн хэсгийг удирдаж яваа хүн. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ? -Сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх нь маш чухал. Сэтгүүлчид цалин нь ихдээ их, багадаа бага тийм л хүмүүс. Зарим нэг сайдаас хэдэн цаас авчихсан, ултөрчдийн хоолыг нь идчихсэн гээд сонстож байдаг зүйл бий. Манайд дөрөв таван зуугаад сэтгүүлч байлаа гэхэд нэг хувь нь буюу 4-5 хүн тийм байхад сэтгүүлчид бүгдээрээ тийм юм шиг ойлгогдоод ирдэг. Би өөрийнхөө хамт олныг хариуцлагатай байгаа, ёс зүйтэй байгаа, мэргэжлийн байгаа гэдгийг хэний ч өмнө хэлнэ. Ер нь сэтгүүлчдийг хардах явдал их байдаг. ММ-ийн зураглаачийг гэхэд миний зургийг биш тэрний зургийг их аваад байна гэж ирээд хардана шүү дээ. Үнэндээ сэтгүүлчдийг, сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдэг чухамхүү үнэн эргэлзээтэй цаг үе болчихоод байна. Нийгэм бидэнд итгэхгүй болоод ирвэл юу болохов. Нулимана биз дээ. Захиалга өгөөд хүн
муулуулж болдог, халаасанд нь мөнгө хийгээд худалдаад авчихаж болно гэж боддог болно. Тэгж үнэлэгдээд ирвэл бидний мэргэжлийн хувьд аюул байхгүй юу. Нэг талаас үнэлэмж байхгүй болоход сэтгүүлчдийн өөрсдийн гаргасан алдаа бий юу гэвэл байгаа. Угшил нь бидэнд өөрсдөд байгаа. Мөнгө өгөхөөр тэр хүнийг бичихгүй, хэн нэгэн мөнгө хүнээс нөгөөгийн тухай бичсэн үү гэвэл тийм. Гэхдээ нийгмийг эрүүлжүүлэх эд эс нь сэтгүүлч мөн л юм бол өөрчлөгдөх ёстой. Одоо бүх бурууг нийгэм рүү чихдэг болсон. Харин бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөж улмаар нийгмээ өөрчлөх ёстой.
-Ёс зүйн асуудал дотооддоо бол ярих асуудал яах аргагүй мөн. Гэхдээ таны хэлснээр үнэлэмж буурсантай холбоотой ч юм уу, бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг нэг тийм жишиг байх шиг. Манай сонин сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг тэр зүйл заалтыг хасах уриалга гаргасныг та анзаарсан уу? -Тийм ээ. Сэтгүүлчид эрхэлж байгаа ажлынхаа төлөө буруутан Эрүүгийн хуулиар шийтгүүлэлгүй бусад хууль тогтоомжоор асуудлыг нь шийдээд явах боломжтой. Сэтгүүлчдийн ёс зүйг хөндөж ярьж байгаагийнх нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Хуучны шар сонингууд өнөөдөр бүгд нэг, нэг сайтууд болчихжээ. Мэдээж, электрон сэтгүүл зүйн хөгжил яригдаж таарна. Гэхдээ ийм сайтууд зорилготой, захиалгатай хүн гүжирдэж гүтгэдэг хэрэгсэл болчихож. Бүр аль нэг томилгооны өмнө, эсвэл төсөв батлахын өмнө, цаашлаад хэн нэгэн хүнийг огцруулах, унагаах зорилготой мэдээлэл цацаж байна. За тэгээд сонгуулийн өмнө тамтгаа алдана. Сүүлийн үед ч надтай холбоотой мэдээлэл цөөнгүй гаргаж байна. Надтай гэж манай байгууллагатай холбоотой. Тэр худал мэдээллийг нь уншсан төсөв хуваарилдаг түшээд хүртэл ийм их мөнгийг үргүй зарлагаддаг юм уу гэж гайхшрах нь бий. Би энэ удаад захиалагчийнх нь нэрийг хэлэхээ байя. Тэртээ тэргүй хүмүүс үнэн мөнийг нь өөрийнхөө хэмжүүрээр ялгачих бүрэн чадалтай учраас би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Гэхдээ энэ гал тогоонд ажиллаж байдаг хүний хувьд сэтгүүлчдийнхээ үнэлэмжийг өсгөж, ёс зүйтэй, цэвэр сэтгүүл зүйг
хөгжүүлэхийн тулд бид эхлэх цаг болжээ гэж бодож байна. "Хувьсгал хийхэд золиос байлгүй яахав гэж хэлдэг хүнд маргаашийнх нь золиос та байна шүү" гэж хэлэх ёстой гэдэг. Үүнтэй адилхан үүнийг өнөөдөртөө орхиё гээд үлдээж болохгүй юм байна. -Танайх төсвөөс мөнгө авдаг болоод ч тэр үү, биднийг гаргасангүй, тэрийг гаргалаа гэсэн гомдол төсөв батлагчдын зүгээс гардаг юм билээ. Саяхан УИХ-ын зарим гишүүн биднийг бус Засгийн газрыг их мэдээлээд байна гээд танд албан бичиг хүргүүлж байх шиг байсан? -Тийм зүйл байна аа байна. Хамаг цалин цуухыг чинь өгөөд байхад яах гээд байна гэсэн хандлагатай улстөрчид байдаг. Үнэндээ манайд жилд 7.7 тэрбум төсөвлөдөг ч 3.3 тэрбумыг нь бид төсвөөс авдаг юм. Үлдсэнийг нь өөрсдөө босгох үүрэг хүлээдэг. Тэр 7.7 тэрбумаас холбооны сувгийн түрээс, дахин дамжуулалтын мөнгө гээд асар их зардал шаардсан мөнгийг бид төлдөг. Дэлхийн зарим улсад 97-98 хувийг нь төсвөөс өгөөд үлдэх хувиа бэлгэдлийн чанартай олох нь бий. Харин бид талаас илүү хувиа өөрсдөө олдог. Мэдээж гурван тэрбум төгрөг их мөнгө үү гэвэл их мөнгө. Гэхдээ манай хүмүүсийн цалин гэхэд 3.7 тэрбум
төгрөг шүү дээ. Өгч байгаа нь 3.3 атлаа 7.7 тэрбумыг өгсөн гэж цаасан дээр бичдэг юм. Нөгөө талаас олон нийтийн гэхээр гудамжинд явж байгаа хүн, бизнесмэн, улстөрч ер нь бүгд эзэн суух гээд байдаг. Хэрэв бүгд орж ирээд л эфир эзэгнэх гээд байх юм бол тусдаа хууль гаргаж, нэг хүн бодлого тодорхойлох гээд байх хэрэг байна уу. -Гадаадын олон нийтийн телевизүүд нийгэмдээ хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг юм шиг санагддаг. BBC байна, NHK гэхэд сумо бөх дэх найраа, ёс бус тэмцлийг нь эсэргүүцэж барилдааныг дамжуулахаа байж байх жишээтэй. Манайх хэзээ тэдэн шиг тийм болох бол? -Хэрэв манайх үндэсний бөхийг дамжуулахгүй боллоо гэвэл бас нэлээд юм болох байх шүү. Харамсалтай нь нийгэмдээ нөлөөлөх оролдлого гэж харахаасаа илүү "Яачихсан юм, Наранбаатар яагаад байгаа юм" гэсэн тал руугаа илүү явчих болов уу. Манай телевиз хулгай хийхээ больё гээд эхний шатанд кино бүтээгээд эхэлчихлээ. Нэг талаас бусдыгаа чирээд зовлонтой л байгаа байх. Гэхдээ энэ бол сайн вирус юм. Ногоон хөгжилтэй холбоотой төсөл бас нийгэмд нөлөөлж л байгаа. Үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна. -Манайд хүмүүс гэртээ HD телевизтэй болчихлоо. HD-гээр суваг дамжуулдаг үйлчилгээ бий болчихлоо. Харин телевизүүд хэзээ ийм форматаар нэвтрүүлгээ цацах вэ. Ганц "Монгол ТВ" ийм форматаар л цацаж байх шиг? -"Монгол ТВ"-ийн техник тасархай гэж дуулсан. Бас ийм хаягтай телевиз, телевизийн байр байдаг. Гэхдээ хөтөлбөр гэх зүйл байхгүй. Бид техникийн дэвшилээ дагах ч нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийнхээ чансаанд илүү анхаарал тавьдаг. Манай 150 студи ийм форматаар нэвтрэхэд бэлэн болсон. Яг энэ форматаар нэвтрүүлгээ бэлтгээд явахад хөрөнгө мөнгөний хувьд асуудал шаардагдана. Гэхдээ Засгийн газрын түвшинд 2014 он гэхэд дижитал систем рүү шилжинэ гээд гэрээгээр үүрэг хүлээсэн байгаа учраас тэр хугацаандаа багтаад орчихно. Яг одоодоо бол "Ардын засаг ч гэж хаа байлаа , авдаг өгдөг нь ч юу байлаа" гэдэг л байна шүү дээ. Төсөв хэд болох юм яаж батлах юм гээд асуудалтай. -Үндэсний олон нийтийн зөвлөлийн дэргэдэх олон нийтийн зөвлөл гэж бий. Тэр хүмүүс яг ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ. Хуулинд тэгээд заагаад өгчихсөн болохоор тэр олон хүн байгаад байна уу? -Хуулийг хийхдээ бүгдийг тооцож төлөвлөж, дэлхийн томоохон сайн жишээ, жишгийг харж хийсэн байдаг байлгүй дээ. Үндэсний зөвлөлийнхөн бол олон нийтийн төлөөлөл болж орж ирсэн хүмүүс. Түүнээс ажилд ороод л, тэг ингэ гээд байхгүй. Ерөнхий захирал хөтөлбөрийн бодлогоо тодорхойлж, олон нийтийн зөвлөлийнхөн түүнийг нь хянах ёстой. Хуучин Ерөнхий сайдын шууд харьяанд энэ байгууллага байсан юм. Тэгэхэд шууд дуудаад л даргыг нь халчих эрхтэй байсан гэсэн үг. Одоо нэг хүн, нэг танхим мэддэг биш салбар салбарын хүмүүсийн төлөөлөл мэдэж байгаа юм. Магадгүй таны анзаарснаар М.Наранбаатар бол нэг улстөрч, нэг хэсэг улстөрчийн дургүйг хүргэх зүйл хийж байсан л байх. Тэгвэл тэрний зоргоор хусагдчихалгүй яваад байгаа нь тэгүүлэхгүй гэж хийсэн энэ хууль тогтоомжтой нь холбоотой. -Өмнө нь эрх барьж буй намуудын гол үзэл суртлын зэвсэг нь үндэсний телевиз, сөрөг хүчний намуудын юуны өмнө өөрчлөхийг хүсдэг албан тушаалтан нь таны хашиж буй алба байсан. Харин сүүлийн жилүүдэд тэр байдал алга болсон нь уг хуультай холбоотой байна уу, хамтарсан засагтай холбоотой байна уу. Эсвэл М.Наранбаатар гэдэг хүн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна уу? -Тогтолцоог нь хуулиар зохицуулж өгсөнтэй холбоотой гэж бодож байна. Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Нямаагийн Энхболд нарын хүмүүс байдлыг ингэж шийдвэл нөлөөлөлд автахгүй гэдгийг тухайн үед харж чаджээ. Тэгээд УИХ-аас, Ерөнхийлөгчөөс, Засгийн газраас дамжуулан олон нийтийн төлөөлөл орж ирэг, харин УИХ нь баталж байг хэмээн шийдэж. Тийм ч учраас хуучин шиг аль нэг талд нь гуйвах шаардлагагүй нөхцөлд ажиллаж чадаж байна. -Ингэхэд та аль намын хүн бэ? -Алиных нь ч биш. Аль нэгнийх нь байсан бол алуулахгүй юу. Угаасаа эрхэлж байгаа ажил маань хуулиараа нам бус байхыг шаарддаг. -Ирэх сонгуулиар дэвшиж магадгүй гэх яриа ч дуулдах юм билээ. Та нэр дэвших үү? -Би угаасаа хуулиараа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой хүн. Гадуур л миний өмнөөс нэр дэвших тухай яриа гаргаад байгаа болохоос биш. Ер нь тэгээд намайг дэвшүүлэх нам нь хаана байгаа юм, дэвших тойрог нь ч хаа байгаа юм. Тэгээд тэр бас сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг биз дээ. -Нээрээ, танай байгууллагатай холбоотой машин тэрэг авсан, барьсан гэсэн яриа дуулдаж байх юм. Та үүн дээр ямар хариу өгөх вэ? -Намайг М.Наранбаатар гэдгээр маань хараад байж болохгүй юм аа. Муу ч сайн ч тусгаар Монгол улсын үндэсний хэмжээний телевиз, радио гэж харах хэрэгтэй. Өнөөдөр NHK телевизийн захирлыг ямар унаа унаж байна гэдэг юм уу эсвэл онгоцоор хаашаа явсан гээд парламентын гишүүн нь асуугаад байвал өөрөө их эвгүй байдалд орох болов уу. Нэг улсын олон нийтийн телевиз радио гэдэг утгаар нь харах ёстой гэж санадаг юм. -Төсөв мөнгөний асуудал ямар байдгийг та бид хоёр ярилцсан. Ер нь төсөв тиймэрхүү байдаг юм бол танайхан олон ангит кино хийгээд л өөрсдөдөө ажил удахын хэрэг байна уу? -Бид үүнийг хийх үүрэгтэй. Уран бүтээлч нөхөд маань шөнө оройгүй ажиллаж 200 ангит кино хийж байна.
Үүнээс ч ихийг хийнэ. Нөгөө талаас уран бүтээлч хүнд нэг тийм сэтгэл байдаг даа. Өөрөө ч мэдэж байгаа. Хийгээд дууссаныхаа дараа нийтлэлийг хүн уншиж байхыг чинь харахад нэг тийм гоё байдаг биз дээ. Би ч урьд нь нэвтрүүлэг бэлдээд төгсгөлд нь нэрээ гарахыг хараад баярлаж, урамшдаг байсан. Нэгэнт манайх ийм том баазтай хойно уран бүтээлчдээ хөглөөд, бүтээл төрүүлж тэд маань хийснээсээ урам, таашаал авч явах нь сайхан биз дээ. -Тусгай салаа кино гарсны дараа цэрэгт явж байгаа залуусын тоо нэмэгдсэн гэж байсан. Одоо эмч нарын тухай кино хийж байна. Ер нь шинэ төслөө хийхдээ үр дүн нь ийм байх болно гээд тусгай зорилго хөтөлбөртэй явдаг уу? -Ноднин кино хийж байх үед цэрэгт очиж байгаа залуус тоондоо хүрэхгүй байсан. Харин киноны дараа гэхэд зураг авсан ангид илүү орон тоо байхгүй болсон гээч. Батлан хамгаалах яам ч бидэнд байдгаараа тусалж,
бид ч энэ уран бүтээлийг босгох гэж хичээсэн. "Өдөр өдрийн наран" кино төслийн санаачлагч нь ЭМЯ. Эмч нарыг янз бүрээр л хэлдэг, тэгвэл амьдралд тэдэнд ямар бэрхшээл тулгардаг юм, хүнийхээ хувьд ямар асуудал байдаг юм гэдгийг гаргахад хоёр талын сонирхол таарсан, уран бүтээл хийсэн. Энэ бол бас ч том төсөл. БНСУ-д долоон хоног зураг авч, Дорноговийн Алтанширээ, Сэлэнгэ аймагт бас зураг авсан. Кино дуусахад анагаах, сувилагчийн сургуульд орох хүмүүсийн тоо нэмэгдэх л байх. Бас ийм мэргэжлийн хүмүүсийг ойлгох, ханиа, ээж аавыгаа ойлгох ч болно. Нөгөө талаас нийгэмд асар сайн нөлөөтэй. Тухайлахад хайртай жүжигчин нь янз бүрийн хавдраар өвчлөхөд үзэж байгаа хүмүүст сэрэмж болж байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр эрт оношлуулах тал дээр анхаарна гэсэн үг шүү дээ. Бидний ажил бол ингэж л нийгэмдээ очиж байдгаараа сайхан. -Солонгос бол олон ангит киногоороо Ази төдийгүй дэлхийг байлдан дагуулж байна. Улсынхаа маш том сурталчилгаа учраас цаанаас нь төсөв гаргадаг ч гэдэг. Харин манайхан хийж байгаа киногоороо улсаа сурталчилдаг болох нь хэзээ бол?
-Ер нь киноны зах зээл бол яг хар зах шиг. Маш том кино яармагууд байдаг. Бид өөрсдийнхөө павилонуудыг зарим дээр нь авья, гарч эхэлье гэж байгаа. Эхний шатанд худалдаж аваад сүйд болохгүй юм аа гэхэд бүтээл солилцох асуудал гарч болно. Бид бол эхэлж байна, хөгжөөд байгаа. Цааш цаашдаа олон боломж нээгдэнэ. Одоо бид "Халтар царайт"-ыг үзвэл юунд тэгж хуйларч байв гэхээр л байна шүү дээ. Цаг цагт уран бүтээл хөгжиж, өөрчлөгдөж байдаг. -Нээрээ, "Халтар царайт"-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан байх аа. Одоо танай фондод бий юу? -Бий бий. Манай өмчлөлд байдаг.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ |
| М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|