 |
|
 |
|
МОНГОЛ ХЭЛ БА ӨНӨӨ ЦАГИЙН МОНГОЛЧУУД |
|
|
 |
|
 |
МОНГОЛ ХЭЛ БА ӨНӨӨ ЦАГИЙН МОНГОЛЧУУД
2011-11-13 Хүмүүс бие биеэ харилцан ойлголцох хэлтэй болсон тэр цагаас хойш хүнийг “хүн” болгон хувиргасан тэрхүү ид  шидийн харилцааны хэрэглүүр, харилцан ойлголцохын гайхамшигт түлхүүр болсон “хэл” – ээ тойрон нэгдэж овог отог, омог аймаг гэж нэрлэгдэх болсон хүний нийгмийн нэгдэл холбоо буй болжээ.
Харилцан бие биеэ ойлголцож, санаа бодлоо солилцон, амьдрал тэмцлийнхээ чиг зорилгыг тодорхойлох “хэл”-ээ тойрон хамтран нэгдсэн хүмүүсийн холбоо, бүлэглэл өсөн бойжиж өргөжин тэлсээр улс үндэстэн үүсэх суурийг тавьсан нь дамжиггүй. Үүнээс үзэхэд улс гүрэн оршин тогтнох үндсийн үндэс нь “хэл” болж таарч байна. Хэл бүхэн өөр өөрийн онцлогтой өвөрмөц соёл, иргэншлийн гоц нандин түлхүүр болж зуун зуун дамжин хөгжсөөр, шинэчлэгдсээр ирэхдээ үүсэл гарал, язгуур угсаагаа хадгалсан улс үндэстэн бүхнийг бусдаас ялгаруулах онцгой шинжийг шингээсэн байдаг төдийгүй бусдад уусан устаж алга болохоос хамгаалсан мөнхийн дархлааг нь давхар агуулж байдаг. Хэл бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэн урт замдаа бүтээсэн соёлын нандин өв сангийн “оргил” мөн.
Хэл өөрөө хүн төрөлхтний хамтын эзэмшлийн хэрэглүүр, даяаршин нийгэмшиж байгаа хүн төрөлхтнийг нэгтгэн зангидах онцгой холбоос, түлхүүр нь билээ. Гэхдээ хүн бүр харь хэлийг сурахдаа, ойлгохдоо, өөрийн болгохдоо зөвхөн төрөлх “эх” хэлээрээ дамжуулан өөрийн хэл болгодог. Энэ бол Та эх хэлээ хэр сайн сурсан, эх хэлнийхээ үгсийн санг хэр хэмжээтэй эзэмшиж мэддэгээс болж харь хэлийг төдий чинээ сайн сурч эзэмших боломжтой гэдгийг тов тодорхой, шув шулуухан хэлсэн үг ээ. Хэлийг зуун зуун дамнуулан мөнхжүүлж, үеэс үе дамжуулан хадгалсаар дараа дараачийнхаа залгамж үед алдаа мадаггүй хүргэж өгдөг унаа нь улаач нь “үсэг бичиг” юм. Ингэж өөрийн гэсэн бичиг үсгийг бүтээж хойч үедээ өвлүүлэн үлдээсэн улс үндэстэн хуруу дарам цөөхний дотор нүүдэлчин монголчууд бид багтдаг нь хорвоогийн нэгэн гайхамшиг гэж бахархаж явах нүүдэлчдийн соёл иргэншлийн сор болсон содон онцлог билээ.
Миний дээр өгүүлснээс монголчууд бид өөрийн гэсэн хэлтэй, үг, хэллэг, хэлээ тэмдэглэх “монгол бичиг”-тэй үндэстэн гэдгээрээ бахархах учиртай, бас тийм эрхтэй ард түмэн.
Хэл маань байвал хил маань оршино, хил оршиж байхад тусгаар тогтнол маань хөндөгдөхгүй, тусгаар улс байгаа цагт эрх чөлөө биднийх байх учиртай гэж ургуулан бодвол монгол хэлээ цэвэр ариунаар нь хадгалж хамгаалах нь иргэн бүрийн эрх чөлөөт амьдралын төлөөх тэмцлийн эх, тусгаар тогтнолын маань баталгаа болох бус уу? гэж бодогдном. Миний ингэж хэлэхийн учир нь өнөө цагийн монгол хүн бүрийн санааг зовоосон монгол хэл, хэллэг бохирдож, ончгүй гадаад үг хэллэгээр төрөлх хэлнийхээ үг, хэллэгийг орлуулах гэсэн болхи санаа, бохир бодол газар авсантай холбоотой юм шүү.
Ухвар мөчид, боловсрол нимгэн сэхээтнүүд тулга тойрсон ярианы онч муутай гадаад үг хэллэгээр монгол хэлний үгийн санг бохирдуулах нүгэлт аян 20 дугаар зууны 60-аад оноос эхэлсэн бөгөөд энэ нь сүүлдээ бүх нийтийг орос хэлтэй болгох МАХН-ын мулгуу бодол, муйхар зорилтыг “ахан дүүсийн найрамдал” гэсэн лоозонгоор халхавч хийн хүн ардаа “бүх нийтээр нь орос хэлээр ярьдаг, сэтгэдэг” болгох зорилгоор ард түмэндээ шахалт үзүүлж байсан он жилүүдэд бүр ч газар аван гаарч хэтрүүлэн хэлбэл хоёр монгол үгийг нэг орос хараалаар жийрэглэн хэлэлцэх шахаж байсан үе бий. Энэ цөвүүн цагт ч эх сайхан монгол хэлээ цэвэр ариун байлгах гэсэн хүсэл тэмүүлэлтэй, ухаан бодол, үйл ажиллагаагаа түүнд зориулсан мянга мянган сэхээтнүүд маань хэлээ бузарлуулалгүй авч үлдэж чадсан юм шүү.
Миний ингэж бичиж байгаа маань хүн ардаа, хүүхэд залуусаа харь хэл сурах, суралцах их эрмэлзлэл тэмүүллээс нь хөндийрүүлэх гэсэндээ биш, харин ч харь хэлийг улам эрчимтэй, зөв, сайн сурч эзэмшээсэй гэсэн санаагаа тод томруун болгох чин санаа агуулан өгүүлж буй бөгөөд “хэлтэй бол хөлтэй” гэсэн монгол түмнийхээ мэргэн үгийн гүн агуулгыг давтан давтан илэрхийлж байгаа юм шүү. Харь хэлийг хальт мөлт сурсан төдийгөөр “эх хэл”-ээ үл тоомсорлож харь хэлний нарийн ширийн утга санааг дутуу мөчид ухан ухаарсныхаа хар гайгаар монгол хэлний үгийн санг бохирдуулсан бас монгол хүн сонсоход жихүүцмээр гаж үг хэллэгийг хэрэглэх болсон нь заримдаа жигшмээр, заримдаа ичмээр болох юм. Ийм гаж хэллэг, гаж утга агуулгатай үг өгүүлбэр манай улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын индэр дээрээс гараагаа авч, төр түшилцэж яваа гэх “эрхэм” хүндэтгэлтэй боловч эрээ цээрээ алдсан УИХ-ын гишүүдийн амнаас унаж, суртал ухуулгын хамгийн хүчирхэг хэрэгсэл болсон телевизийн нэвтрүүлэгчдийн амаар дамжин газар аван авсаар нийтийн дунд тархан хэлэгдэх амны уншлага болсон нь бүр ч гутамшигтай.
Жишээ болгон ганц, хоёр хялбар үг, хэллэгийг ишлэл болгон үзүүлбэл: “...гэж хэлмээр байна”, “...гэж яримаар байна” гэж хэлж ярьж байгаа хүний цаад санаа, ярьж хэлж байгаа зүйлдээ өөрөө ч үл итгэсэн, эргэлзэж тээнэгэлзсэн өнгө аясыг тодоос тод илэрхийлж байгаа учраас уг хүний ярьсан, хэлсэн үг, өгүүлбэр нь хэний ч сэтгэлийн утасыг доргиох хүчгүй эргэлзээ, тээнэгэлзэл л болохоос биш “хүний итгэл, үнэмшил” биш ээ, ийм зүйлийг монголчууд эрт дээр үеэс үл тоомсорлон “өөх ч биш, булчирхай ч биш” гэсэн санаагаар хандаж ёстой л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг дөө. Хэлэх үг, ярих зүйлээ бусдад шулуун шууд утгаар нь товч, тодорхой хэлж ойлгуулдаг, зөвшилцдөг болохоос биш ...хэлэх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ...хэлмээр байна, ...ярих гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ...яримаар байна... гэж дүлэгнэж, тээнэгэлзсэн үг, хэллэг бол гаж санаа, гажуу утга агуулах нь түлхүү гэдгийг ярьж, хэлж байгаа эрхэмүүд маань ойлгодог ч болоосой.
Мөн “...тэр утгаар нь”, “...энэ утгаар нь” гэж салаа буюу салаалсан утга агуулсан зүйлсийг тайлбарлаж байгаа мэт ярьж, шинээр тогтоож байгаа болон засварлаж байгаа хуулийнхаа үг, үсэг, санааг тайлбарлах нь нэн хорлонтой үр дагавар дагуулсан “цоорхой” хууль гаргах үр үндэс болж байгааг анхаараасай. Хууль “...тэр утгаар нь ч биш, ...энэ утгаар нь ч биш” зөвхөн цорын ганц онч мэргэн үгээр тодорхойлсон хэн ч уншаад нэг л утга санааг ойлгох боломжтой цэцэн цэлмэг, онч мэргэн хэллэгтэй байх учиртай. Эс тэгвээс хэн хүнгүй өөрийнхөөрөө ойлгож, өрөөл бусдыг хэлмэгдүүлэх зэмсэг болгон хэрэглэх цоорхойтой ёстой л “хууль биш, гууль” болоод байгааг анзаарч ухаараасай.
Монгол хэлний үгсийн санд огт байдаггүй үгсийг гадаад үг, хэллэгээр төлөөлүүлэн оруулж монгол үг болтол нь хэрэглэсэн сайхан жишээ бий. Монголд автомашин огт байгаагүй учраас түүнийг агуулж хадгалдаг орон савны тухай ойлголт огт байсангүй. Хорьдугаар зууны дунд үеэс автомашин монгол хүний амьдралын хэрэгцээ болж эхэлмэгц түүнийг агуулдаг орон савны нэр орос хэлээр дамжин “гараж (garage)” гэсэн хэллэгтэй, утгатай монгол хэлэнд орсныг монголчуудын хэллэгт ойр дөхөм болгон “гарааш” гэдэг хэллэгтэй болгосон нь ончтой төдийгүй монгол хөрсөнд хэллэгээрээ, утгаараа маш сайхан бууж идээшсэн үг болсон. Харин өнөөгийн хүмүүс “гарааш” гэж ярьдаг мөртлөө “граж” гэсэн нүд хальтирам эвгүй бичиж, зар тараах нь орос ч биш, монгол ч биш ёстой л бантан болгож байгаа нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тэнд ажиллаж байгаа “сэтгүүлч” гэж өөрсдийгөө нэрлэсэн сэтгэхдээ мулгуу, бичиг үсэгт хальт мөлт тайлагдсан хүмүүс ажилдаг юм биш байгаадаа гэсэн сэрдлэгийг өөрийн эрхгүй төрүүлдэг юм. Гадаад үг, хэллэгийг монгол хэлэндээ идээшиж нутагшитал нь онож өгсөн сайхан нэр томъёо олон олон бий. Жишээ нь: Өнгөрсөн зууны 50-иад оны дундуур “address(адрес)” гэдгийг “хаяг” гэсэн үгээр онож томъёолсон нь одоо бол монгол хүүхэд эхийн сүүтэйгээ хамт амлах болжээ. Мөн 1970-аад оны эхээр “electron(электрон)” гэдгийг “цахим” гэсэн үгээр онож нэрлэсэн нь 1990-ээд оноос монголд өргөн дэлгэр хэрэглэгдэх болсон цахим техниктэй хамт дэлгэрэн дэвжиж одоо бол цахим гэдгийг ямар ч тайлбар тайлалгүйгээр хүн бүхэн ойлгох болжээ. Энэ мэт харь хэлний үг хэллэгийг монголчилж болдог “монгол нэр томъёо” болгодог сайхан жишиг жишээ байсаар атал зарим нэгэн үг хэллэгийг монгол хэлэнд хөрвүүлэхдээ сонсоход жигшмээр үг хэллэг хэрэглэх болсон нь өнөөгийн хүмүүс өөрсдөө монгол хэлээ муу мэддэг, мулгуу ойлгодог ухвар мөчид болж байгаагийнх гэхээс өөрөөр тайлбарлах арга мухардаж халаглах юм.
Үүний жишээ болгон хоёр үгийг ишлэл болгон үзье: Монголын урлагийн тэнгэрт өөрсдийгөө “од” болгон зарлах хортой “вирус”-ийн халдвар авсан боловч үнэнхээр од шиг гялалзах эсэх нь тодорхойгүй хүмүүсийг улам улам дөвийлгөн дэвэргэх телевизүүд тэднийхээ “авъяас”-ыг нийтэд борлуулах аргаа олж ядахдаа хоолой буюу хөгжмийг нь “амьд” эсэхийг нь тодруулан нийтийн дунд зарлан тунхаглах болсон “...амьд хөгжимтэй, ...амьд хоолойгоор” гэсэн хачирхалтай боловч сэжиг хүрэм зар, сурталчилгаа чих өрөмдөж, нүд хорсгох нь өнөөгийн урлагийн өнгө аяс гэлтэй. Үүнээс өмнө өнгөрөн одсон хорин зууны турш монголчууд “хөгжимтэй дуулж, хөгжимдөж” болоод байснаар барахгүй тэдгээр хүмүүс бүгд амьд сэрүүн байсан болохоор дуулж, хөгжимдөж байсан нь маргаангүй. Амьд гэсэн үгийн сөрөг утга буюу хоршоо үг нь “үхсэн” гэдэг үг болохыг өнөөгийн монголчууд бид мартаа юм болов уу, эсвэл уг дуулах “од”-ууд нь хоолойны нь гажиг гажуудал, цар хүрээг компьютероор засаж залруулсан бичлэг даган ангалзахгүй гэсэн санаагаа илэрхийлж байгаа мулгуу ухаантны муйхар санаа юм болов уу. Мөн “ам барих” гэдэг нэгэн шог хэллэг урлагийнхан дунд маш өргөн дэлгэр тархсаныг өөрийнхөө ойлгож байгаагийн хэрээр тайлбарлавал: Дуу бичлэгийн студид бичүүлсэн дуугаа дагаж дуулхыг ингэж нэрлэдэг бололтой юм. Нарийн утга учрыг нь тунгааж зөв зүйтэй ойлговол энэ нь “ам барьж” байгаа хэрэг огтхон ч биш харин дууны бичлэг даган амаа ангалзуулж, дууны өнгө аястай амаа тааруулж байгаа үйлдэл бөгөөд харин ч “ам барих” –ын эсрэг утгатай юм. Өнөөг хүртэл монголчууд бог мал нядлах нүгэлт үйлээ цээрлэхдээ малын “ам барих” гэдэг үгээр орлуулан хэлж ойлголцдогийг мах иддэг монгол болгон үгүй ядаж нэг удаа сонссон байх учиртай. Энэ үгний утга учрыг бүр нарийн тунгаавал “ам барьж дуугүй болгох, ам барьж амь таслах” гэсэн утгыг шууд илэрхийлдэг юм.
Энэ мэт гаж санаа, буруу ойлголтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ялангуяа телевизийн өргөн нэвтрүүлгээр ам уралдан зарлаж, амьсгал цухалдуухан сурталчилах нь монгол хэлээ бузарлахад хамгийн их нэмэр нэрвээс болж байгааг монголчууд бид ойлгож ухах цаг нэгэнт болоод өнгөрч байна биш үү?
Та бид зөвхөн өнөөдрөөр амьдарч, өгөөшөөр амласаар байгаад үр ач, хойч үедээ засах залруулхын аргагүй алдаа гажигтай, бохирдож бузарлагдсаар танихын аргагүй эрлийз болсон монгол хэлээ, амьсгал боосон утаандаа хахаж цацсаар, алхаа тушсан хогиндоо бүдэрч сөхөрсөөр бид л өөрсдөө хот, суурин гэж нэрлэж заншсан хогийн цэг шиг хот суурингуудтайгаа хамт өвлүүлэн үлдээхээр зэхэж байгаагаасаа ичмээр бүр аймаар биш байна гэж үү?
Монгол хэл олон мянган жилийн туршид засагдсаар, залруулагдсаар, нэмэгдсээр, шинэчилэгдсээр хөгжих замдаа төгс боловсорсон үгсийн сантай, төгөлдөр яруу өгүүлбэр зүйтэй, тухай тухайн цаг, орчиндоо идээшиж нийцсэн дүрэмтэй явсаар өнөөгийн өдөртэй золгожээ. Монголчууд бүр эрт дээр үеэс эхлэн бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстнийг тодорхойлох, тодруулахдаа –чууд, чүүд, –ууд, -үүд гэсэн олон тооны дагавар хэрэглэсээр ирсэн бөгөөд тэр нь үнэнхүү алдаа мадаггүй, эргэлзэх тээнэгэлзэх юмгүйгээр уг нэрлэж байгаа улс, үндэстнээ тодорхойлж чаддаг. Жишээлбэл: Оросууд, Монголчууд, Япончууд, Англичууд, Энэтхэгүүд, Хятадууд гэж хэлж нэрлэдэг. Харин аль нэгэн улс орны аймаг, хошуу, хот балгадын оршин суугчид буюу нутаг нугынхныгаа бүхэл бүтнээр нь олон тоонд хамаатуулан тодорхойлж томъёолохдоо –хан, -хон, - хэн гэсэн арай авсаархан болгосон, арай бэсрэг хэмжээ дамжааг илэрхийлсэн хамаатуулах дагаврыг хэрэглэсээр ирсэн уламжлатай. Жишээлбэл: Хотынхон гэдэгээс хотчууд гэдэггүй, манай нутгийнхан гэхээс манай нутагчууд гэдэггүй, Сэлэнгийхэн, Хөвсгөлийнхөн, Булганыхан, Завханыхан, Архангайхан, Бээжингийхэн, Лондонгийнхон, Бостоныхон, Түшээт ханыхан, Эрдэнэ засгийнхан, Улаанбаатарынхан гэх мэт.
Гэтэл өнөө цагийн монголчууд Улаанбаатарчууд (Улаанбаатарынхан), Төв аймагчууд (Төв аймгийнхан), Бээжинчүүд (Бээжингийнхэн), Дарханчууд (Дарханыхан) гэх мэтээр аймаг хошуу, хот суурин газрынхныг олон тоонд хамаатуулах нь өнөөгийн монгол хэлэнд орж хоногшсон “орос хэлнээс уламжлагдсан гаж хэллэг юм”. Өнгөрсөн зуунд монголчууд оросын соёл, иргэншилд живж байхдаа нөгөө л МАХН-ын шилж томилсон боловсрол нимгэн, ухвар мөчид хурган, бурхин, бухан дарга нар дээдэстээ долгинож ая тал засахдаа орос хэлний Москвичи гэсний –чи, Ленинградцы гэсний –цы, Иркутяны гэсний –яны зэрэг олон тоонд хамаатуулах дагавруудыг монгол хэлний –чууд, -чүүд, -ууд, - үүд гэсэн олон тооны дагаврын юмны хэр хэмжээ, цар хүрээг илэрхийлдэг гүн гүнзгий утга агуулгыг ойлгож ухаарах боловсролгүй, ялган салгах ухаангүйн хар гайгаар хамаагүй хэрэглэсээр хойч үеийнхээ хүүхэд залуучуудад засах, залруулахад төвөгтэй гай чирсэн нь энэ. Үүнээс болоод улс орон, аймаг хошуу, хот суурин, нутаг нугынхнаа олон цөөн, цар хүрээгээр нь ягштал ялгадаг дагаварууд хоорондоо холилдон бантан болсон хэрэг, энэ бол ичмээр, гутмаар зүйл төдийгүй он жил улиран одох тутам монгол хэлийг бохирдуулах хортой “вирус” өсөн үржихийн муу цондон гэдгийг түмэн олон минь ухаандаа тунгааж цаг алдалгүй засаж залруулах учиртай юм шүү.
Өнөө цагийн сонин хэвлэл, телевизийн дэлгэцнээ гарах бичвэрт монгол хэлэнд битгий хэл монгол хүний санаанаас гарамгүй алдаа мадагтай зүйл тааралдах нь ердийн үзэгдэл болж үр хойчдоо, өсөж өндийж яваа залуу үедээ хэл, соёлынхоо өв уламжлалыг зөв зүйтэй өвлүүлэх ёстойг аль хэдийнээ умартан зөвхөн өнөөдөр олох хэдэн бор төгрөгнийхөө төлөө юуг ч золиослохоосоо буцахгүй болоо юу даа гэх гутрангуй бодол толгойд эргэлдэх нь нэн дарамттай тул өөрийнхөө санаа бодлыг тэрлэж суугаа маань энэ шүү дээ.
Монгол хэлний харъяалахын тийн ялгалд эр эгшигтэй үгийг –ы, эм эгшигтэй үгийг –ий дагуулан хэнд, юунд харъяалагдаж буйг илэрхийлдэг хэлний зүйн дүрэм бий, гэвч одоо цагт энэхүү дүрмийг мэддэг хүн үгүй юм- уудаа гэхэд нэг их дэгс буюу хэтрүүлсэн үг болохооргүй болжээ гэж санагдана. Ийм учраас 1970-аад оны эхэн үед тэр үеийн Сайд нарын зөвлөлөөс: Харь хэлнээс авч хэрэглэж байгаа нэр, нэр томъёо, үгсийг монгол хэлний харъяалахын тийн ялгалд оруулахдаа үгийг эр, эм гэж ялгалгүй зөвхөн –ий дагавар дагуулж бай гэсэн нь оновчтой шийдэл байсан гэж бодогдоно. Одоо ч үүнийг даган мөрдвөөс зохино. Ном, сонин хэвлэлд бичиж нийтлэж байгаа хүмүүс монгол хэлний ярианы үг хэллэгийг бичгийн хэлэнд буруу, гажуу хуулан буулгаж хэрэглэх болсноор монгол бичгийн хэл бохирдож, албан бичиг, уран зохиол, яруу найраг маань “өвгөнтийн хөндий”-д гараа юу даа гэх бодол, бодлогоширол толгойд эргэлдэнэ.
Монголчууд бид “эх” сайхан босоо бичгээ мартасны хар гайг алхам тутамдаа амсаж, харамсан гашуудсаар байгаа боловч “төрөлх монгол хэл”-ээ бүрэн, чамбай эзэмшсэн монгол хүн хэн боловч, ямар ч үсгээр бичсэн монгол ухаанаар сэтгэж, монгол үгээр бодол санаагаа төгс, төгөлдөр илэрхийлэх үүрэгтэй бөгөөд тийм чадвартай байх ёстой гэдгийг бүү умартаасай.
Олон олон гадаад хэлийг чөлөөтэй эзэмшиж байгаа өнөө цагийн монголчууд минь харь хэлнээс төрөлх хэлрүүгээ үг, өгүүлбэр, албан бичиг, зохиол бүтээл орчуулахдаа юуны түрүүн орчуулж байгаа үг, өгүүлбэрийг маань монгол хүн яаж сэтгэж, яаж хүлээн авах билээ гэж бодож байж орчуулахгүй бол та, бидний хийж байгаа орчуулга эв дүй муутай энгийн ярианы үгийн хэлхээс болчихоод утга санаа нь бүдгэрч бүүдийсээр хүний оюун санаанд шингэж үлдэх зүйлгүй, сав зайлсан угаадас шиг хааш нь ч цацсан гарзгүй зүйл болж байгааг эргэн нэг тунгаагаачээ.
Нэр томъёог бол утга, санаагаа яг онож, төгс илэрхийлсэн, салаа утгагүй үгээр тодорхойлж томъёолсон байх учиртай. Толь бичигт бол уг үг, өгүүлэгдэхүүнд хамаарах боломжтой бүхийл гол утга санааг багтаахыг хичээсэн байх нь чухал гэж зөвлөж байна.
Монголчууд бид сүүлийн үед бараг арван хүний маань нэг нь “гавъяат”, хоёр хүний нэг нь ямар нэгэн “одон”-гоор буюу “тэмдэг”-ээр энгэрээ цоолсон, гурван хүний маань нэг нь ямар нэгэн тэтгэмж, тэтгэлэгт хамрагдсан бас шөнийн талд өвсөн дотор бүүдийж сүмэлзэх цох хорхой шиг бүдгэхэн гэрэлтэх “од”-доор тайз, дэлгэц маань дүүрчихсэн байгаа нь 19 дүгээр зууны төгөсгөлөөр мөхөж байсан Манж гүрнийг санагдуулахгүй байна уу? Манжууд хятадуудын хайр халамж, цалин пүнлүү, цол хэргэм, хээл хахуульд умбаж шумбаж, эрээн мяраан хувцас, тогосын өдтэй, үнэтэй үнэгүй чулуун отго, жинсэнд хахаж цацсаар мөхөн сөнөж хорвоогийн хөрснөөс арчигдан арилсан гунигт түүх бол бидний өнгөрсөн түүхэн замналын нэгээхэн хэсэг байсан нь та, бидэнд ямар нэгэн дохио санамж болохгүй байна уу? Түүхийг, тэр тусмаа бидний амьдрал дундуур ул мөрөө зурайтал үлдээгээд өнгөрсөн түүхийн сургамжийг мартаж яавч болохгүй, мартах эрх бидэнд байх ёсгүй. Бид чинь тэр мөхөж сөнөсөн “манж гүрний” эрхшээлд хоёр зуу гаруй жил холхигдож, толхигдсоор мөхлийнхөө ирмэгт тулчихсан байсан гэж ам уралдан цэцрэхдэг биз дээ. Мөхөж сөнөсөн манжийн түүхийг 21 дүгээр зуунд монголчууд бид өөрсдөө өөрсдийнхөө гараар давтан хэрэгжүүлэх гэж улайран зүтгэх нь утгагүй төдийгүй өрөвдөлтэй хэрэг. Хүн төрөлхтний түүхийн тавцангаас өөрөө өөрийгөө арчин устсан улс гүрэн, үндэстэн ястан бүр бидний өнөөгийн амьдарч байгаа арга, хэв шинжийг бүрнээр нь агуулж байсныг бүү мартаачээ.
Зэлмэ О. Бүрэнжаргал (Техникийн ухааны доктор) |
| МОНГОЛ ХЭЛ БА ӨНӨӨ ЦАГИЙН МОНГОЛЧУУД |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин эх хэлээ гэсэн сэтгэлийг тань ойлголоо! гэхдээ чи ингэж байхаар нэгч гэсэн гадаад хэлний толь бичиг, хөрвүүлэх програм хийчихсэн бол чамайг үнэлэхсэн! амнийх нь салиа арилаагүй нохор гэж дүгнэгээс өөр арга алгадаа!
2012-07-24 | 14:18:06 | 89.3.35.212 | |
Зочин эх хэлээ гэсэн сэтгэлийг тань ойлголоо! гэхдээ чи ингэж байхаар нэгч гэсэн гадаа хэлний толь бичиг, хөрвүүлэх програм хийчихсэн бол чамайг үнэлэхсэн! амнийх нь салиа арилаагүй нохор гэж дүгнэгээс өөр арга алгадаа!
2012-07-24 | 14:17:25 | 89.3.35.212 | |
Зочин зөв буруу бичих ч ямай зүгээр*үтаанаасаа салах юмсаан бидний Монголчуудаа
2011-11-14 | 07:02:28 | 91.176.99.113 | |
Зочин өөртэй чинь олон зүйл дээр санаа нийлэхгүй бна. тэрчилэн гол зүйлээ л бичнэ биз сэтгүүлчдийг хараан бичих эрх танд байхгүй. сэтгүүлч нар муу бна гэж бичиж болно гэхдээ ухвар мөчид энэ тэр гэж бичсэн чинь ёстой таалагдсангүй. та бол бурхан шиг шүтмээр хүн яавч биш бна. бүр шал дургүй хүрчлээ. тэрнээс гадна гавьяат гэж зөөлний тэмдгээр бичнэ, их мэдэгч ээ! шинэ журмаар ч ингэж батлагдсан байгаа
2011-11-13 | 19:21:13 | 202.55.186.20 | |
Зочин гарааш гэдэг чинь оросоор гараж гэж бичигддэг юм
2011-11-13 | 11:28:40 | 182.160.2.250 | |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|