 |
|
 |
|
Монголын баялаг Урагшаа гарсаар байх уу |
|
|
 |
|
 |
Монголын баялаг Урагшаа гарсаар байх уу
2011-11-17Анхаар анхаар анхаар...
Монголын газар нутгийн 52 хувь нь гадаад дотоодын компани болон иргэдэд лиценц хэлбэрээр олгогджээ. Жирийн иргэнд бүү хэл төрийн шударга албан хаагч мөрөөдөөд ч нэг лиценц авч чадахгүй байхад эрхтэн дархтны гар хөл ах дүү хамаатан садан нь 247 лиценцтэй байх юм. Миний зүс мэдэх төрийн дундаж албан хаагч нэгэн ах дүү танил талаараа 3 жил хөөцөлдөж байж олсон алтны "шалихгүй "шороон ордын ганц лицензээ хятад эзэнтэй өвөр монгол орлогчтой жунгаагийн нэг компанид 5 сая доллар-оор зараад сар хагасын дараа гэр бүлээрээ АНУ-д амьдрахаар явсан. Одоогийн байдлаар олон аймаг суманд өвөлжөө хамаржаа намаржаандаа очихын тулд газар нутгийг нь лицензээр 10-30 хугацаатай эзэмшиж буй хятадын болон гадаадын компанийн эздэд иргэний үнэмлэхээ үзүүлэн арай ядан зөвшөөрөл авч, тэр хятадуудад хөлсөөр ажиллаж буй монгол хамгаалалтын албаны толгой хоосон мангар залуусыг архи тамхиар аргалан байж төрсөн нутагтаа чадан ядан нүүдэл хийдэг болжээ. Гэхдээ мэдээж эхлээд сумын даргаа аргалах авилагдах том даваа бий. Лиценз нэрээр Монголын газрыг хувааж авагчдын нэрс Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын маань нийт газар нутгийн гуравны нэг хувь нь буюу 507905 хавтгай дөрвөлжин километр газар лиценз нэрээр хэн нэгний гарт байна. Энэ их газар нутгийг ердөө 715-хан хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд нийтдээ 1123 лиценз хүчинтэй байгаа ажээ. Бид энэхүү лиценз олголтын дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрөөс эхлэн сайтынхаа хуудсаар нийт монголчуудынхаа өмнө ил тод болгож байна. Эх орны маань газар нутагт хэн гэгч хаанахын этгээдүүд ямар ямар газрыг ямар зориулалтаар, хэр хугацаатайгаар эзэмшиж байгааг мэдэхийг хүсвэл та Масс.мн сайттай энэ жагсаалтыг нийтлэгдэж дуустал хамтдаа байгаарай. Ингээд анх удаа Масс.мн-ий нүүр хуудаснаа гарч буй лиценз эзэмшигчдийн жагсаалтын эхний хэсгийг сонирхоно уу? Одоогийн байдлаар Монгол улсад 21 улсын аж ахуйн нэгж, байгууллагууд лиценз эзэмшиж байна. Тухайлбал, Австрали улс 3 Казахстан 1 Малайз 3 Монгол 763 АНУ 5 Болгар 3 Виржиний арлууд 36 Герман 3 Голланд 7 Их британи 8 Канад 12 Кэймэний арлууд 12 Люксембург 1 ОХУ 86 Өмнөд Солонгос 19 Сингапур 10 Украйн 6 Хятад 133 Чех 7 Шинэ Зеланд 1 Япон 7 лиценз тус тус эзэмшиж байгаа юм. Монголын “чимээгүй” баячууд буюу ашиглалтын лиценз бөөнөөр нь эзэмшигчид 2011-05-25 Энэ хэсэгт Монгол улсын иргэдээс хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшдэг чимээгүй баячуудын нэрсийг танилцуулж байна. Энэ хүмүүсийн дунд лицензийн наймаагаар гаршиж, хэдэн зуун саяар нь наймаалцдаг их гарын наймаачдын төлөөлөл ч бий бөгөөд тэд улстөрчид, алдартнууд шиг нийтийн өмнө тэр бүр ил гараад байдаггүй ч Монголын газар нутгаар өөр хоорондоо наймаа хийж суудаг. Энэ нийтлэлийг бичих сургаар “Лицензтэй хүн бүр баян биш” гэж хэлэх нэгэн байгаа ч “Газар эзэмшсэнийхээ төлбөрт жил бүр хэдэн мянган доллар төлж суудаг хүмүүсийг ядуу гэх үү, тэгээд” гэж сөргүүлмээр байна. Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын нэгдүгээр хэсэг 1. Аюушийн Гантулга. Энэ захирлын “АУМ” ХХК нь Өвөрхангайн Уянга суманд нийтдээ 1161 га талбайд 3 лиценз эзэмшдэг. Гурвуулаа алтны ордын уг лицензүүдийн хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 3 дугаар сарын 19-нд дуусна. Энэ лицензүүдийг эзэмшдэгийнхээ төлбөрт тэрээр жилд 17421 доллар төлж байна. 2. Бичээрэйн Далай. Түүний “Монголчех металл” ХХК Төв аймгийн Баянцагаан суманд 359 га талбайд нийт 3 ашиглалтын лицензтэй. Жонш олборлодог энэ компани лицензүүдээ хуучнаар “Монгол шуудан” банкинд барьцаалсан. Хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 10 сарын 21-нд дуусгавар болох энэ лицензүүдийнхээ төлбөрт тэр жилд 5391 доллар төлдөг. 3. Г.Нацагдорж. Дуулиан тариад буй “МоЭнКо” компанийн захирал. Түүний нэр дээр дандаа нүүрсний 10 лиценз байдаг. Ховд аймгийн Дарви, Үенч сумдад орд бүхий энэ талбай нь нийтдээ 2728 га-г эзэлдэг ба хамгийн сүүлчийн лиценз дуусах хугацаа нь 2039 оны 11 сарын 23. Эднийх лицензийн төлбөрт жилдээ 13640 доллар төлөх ёстой. 4. Баттулгын Батням. Бүгд алтны 4 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эдний “Хэнсүл” ХХК нь Өмнөговийн Цогт-Овоо суманд 1228 га газарт олборлолт хийж байна. Тэр 2036 оны 4 сарын 7 хүртэл жилд 18428 доллар ойролцоогоор төлнө. 5. Аукетайн Марат. Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл суманд нийтдээ 1026 га газартай түүний “Кайнар вольфрам” ХХК нь ашиглалтын 3 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2 нь гянтболдынх, нэг нь вольфрамынх юм. 2036 оны 7 сарын 17-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 15400 долларыг лиценз ашигласны төлбөрт төлж байна. 6. Тогоогийн Дарамдорж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 528 га газарт 3 ширхэг алтны ашиглалтын лицензтэй түүний “Ди Зэт энд Ай” ХХК нь 2035 оны 12 сарын 29 хүртэл олборлолт хийнэ. Үүнийхээ төлбөрт жилдээ 7923 доллар төлж байгаа. 7. П.Батчулуун. Түүний “Зуунмод уул” ХХЗ нь Сэлэнгийн Мандал суманд 5 лиценз эзэмшдэг ба энэ нь 3007 га юм. Бүгдээрээ алтны ордын энэ лицензүүдийн хамгийн сүүлчийнх нь дуусах хугацаа 2040 оны 7 дугаар сарын 1-ний өдөр. Үүнийхээ төлбөрт тэр энэ жил 45112 доллар төлнө. 8. Дашзэвэгийн Уранбилэг. Говь-Алтай аймгийн Чандмань, Баянхонгорын Шинэжинст сумдын нутагт нийтдээ 973 га талбай бүхий 4 ширхэг ашиглалтын лиценз нь бүгд нүүрсний ордынх. Түүний “Нобикоул энд энержи” ХК-ний хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2037 оны 9 сарын 21-нд дуусна. Тэрээр жилд 4867 доллар төлж байна. 9. Бадарчийн Ганбат. Ашиглалтын лиценз эзэмшигчдээс хамгийн их сонирхол татаж буй этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл түүний эзэмшдэг 4 лиценз дөрвүүлээ өөр өөр газарт, өөр өөр компанийн нэр дээр байдаг. Тэрээр энэ бүхнийхээ жилийн төлбөрт нийтдээ хоёр зуугаад сая төгрөг төлдөг гэхээр яавч ядуу хүн биш байгаа биз. Тухайлбал, түүний “Баянайраг эксплорэйшн” ХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 6100 га талбайд алтны лиценз эзэмшиж жилдээ 91504 доллар төлж байна. Энэ лицензийн хугацаа нь 2038 оны 3 сарын 24-нд дуусна. Хоёр дахь нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумын нутагт 2036 га талбайд полиметаллын ордтой “Кью Жи Экс Монгол” ХХК нь юм. 2040 оны 7 сарын 23-нд хугацаа нь дуусах энэ лицензийн төлбөрт эднийх жилд 30549 доллар зарлагадаж байна. Гурав дахь нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 245 га талбайд молибден, вольфрам олборлогч “Элстсайр эксплорэйшн” ХХК бөгөөд эдний лицензийн хугацаа 2038 оны 2 сарын 15-нд дуусна. Үүний төлбөрт жилд 3680 доллар төлдөг. Сүүлчийнх нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4481 га газарт нүүрсний орд эзэмшдэг “Хангад эксплорэйшн” ХХК юм. Энэ компанийн лиценз 2038 оны 12 сарын 1-нд дуусах ба жилд 22409 доллар төлөх юм байна. 10. Зундуй-Ёндонгийн Оргилмаа. Баянхонгорын Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт нийтдээ 1527 га газарт дандаа алтны ордын 6 ширхэг лицензтэй. Түүний “Одод гоулд” ХХК эдгээр лицензийн төлбөрт жилд 22918 доллар төлдөг ба 2037 оны 4 сарын 18-нд сүүлчийнх нь лицензийн хугацаа дуусна. Энэ алтны ордын 2 нь Худалдаа Хөгжлийн Банкны барьцаанд байдаг. 11. Р.Мижиддорж. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Улаанбаатарын Сонгинохайрхан дүүрэгт барилгын материал, алтны ашиглалтын нийтдээ 3 лиценз эзэмшдэг түүний “Барилга орд” ХХК-ийн мэдэлд 150 га газар байдаг. 2027 оны 12 сарын 13-нд сүүлчийн хугацаа нв дуусах лицензүүдийнхээ төлбөрт тэрээр жилд 1723 доллар төлдөг. Барилгын материалын лиценз нь Улаанбаатар хотын банкны барьцаанд бий. 12. Доржсүрэнгийн Түмэндэмбэрэл. Түүний “Аварга тосон хэнтий” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 254 га талбайд 3 ширхэг алтны лицензтэй. 2035 оны 10 сарын 7-нд сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах ба жилд 3810 доллар төлнө. 13. Цагаанбандийн Баянжаргал. Энэ хүн Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Баянгол сумдад 285 га газарт дандаа алтны 4 лицензтэй. Хамгийн сүүлчийнх нь хугацаа 2034 оны 10 сарын 7-нд дуусах ба жилдээ 4279 доллар төлж байна. Түүний “Бүүргэнт” ХХК-ний алтны нэг лиценз нь хуучнаар “Зоос” банкинд барьцаалагджээ. 14. Цэвээнжавын Мянганбаяр. Дандаа “чимээгүй” баячуудын дунд явж буй “чимээтэй” баян нь энэ удаа “Монгол газар”-ын Мянганбаяр болж байх шиг байна. Тэрээр бүгдээрээ алтны ордын 10 лиценз эзэмшигч бөгөөд үүнийхээ 5-ыг нь “Хадгаламж” банкинд алдсаныг бүгд мэднэ. Олон-Овоотод нийтдээ 6 орд эзэмшдэг байгаад 5-ыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны 7 сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 доллар болж байна. Нөгөө 4 лиценз нь “Монгол газар” ХХК-ний Архангайн Булган, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны 2 сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах энэ 4 алтны орд дөрвүүлээ “Голдман Сагс Интернэшнл”-ийн барьцаанд оржээ. АМГ-ын дарга ах, дүү хоёрт лицензийг бөөндөж олгожээ 2011-05-26 08:27:11 Монголд 3-аас дээш тооны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 49 хүн байна. Хоёр лиценз эзэмшдэг хүн бүр зуу хол гарсан бөгөөд энэ хүмүүс бүгд шахам хайгуулын лиценз давхар эзэмшдэг. Масс.мн өмнөх нийтлэлээрээ 14 ашиглалтын лицензний эздийг нэрлэсэн бөгөөд энэ удаа хоёрдугаар хэсгийг үргэлжлүүлэн олон нийтэд хүргэж байна. Лиценз эзэмшигчдийн дунд нэг гэр бүлийн эхнэр нөхрөөс эхлээд, ах дүү, аав хүү улсууд ч бий бөгөөд энэ удаа олон лиценз эзэмшигчид дунд буй ах дүүсийг бид ил болголоо. Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын 2 дугаар хэсэг Эхлэлийг энд дарж үзнэ үү? 15. Пүрэвхайдавын Мэндсайхан. Түүний “Баянтэгш импэкс” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт нийт 87 га газарт 3 ширхэг жоншны ордын ашиглалтын лицензтэй. Хамгийн сүүлчийн лицензийн дуусах хугацаа 2036 оны 11 сарын 13 бөгөөд тэр жилд 1312 доллар төлнө. 16. Мягмарсүрэнгийн Тунамалдээж. Тэрээр “Монкварц” ХХК-нийхаа нэр дээр болрын 2, барилгын материалын 1, нийтдээ 3 лиценз эзэмшиж жилд 2733 доллар төлж байна. Түүний ордууд Дорноговь аймгийн Сайхан дулаан болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумдын нутагт нийт 275 га газарт бий. Ашиглалтын сүүлчийн хугацаа нь 2035 оны 11 сарын 17-нд дуусна. 17. Лхамсүрэнгийн Дүгэржав. Нийт 6 лиценз гартаа оруулжээ. Төв аймгийн Баян сумын нутагт дандаа нүүрсний ордын 4 ширхэг лицензтэй. Нийт 1113 га газар эзэлдэг уг талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрт түүний “Төгрөгнуурын энержи” ХХК нь жилд 5567 доллар төлдөг. Эдний хамгийн сүүлд дуусах лиценз нь 2040 оны 1 сарын 22-нд юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 814 га газарт нүүрсний ордын 2 лицеэзтэй бөгөөд нэгийг нь “Чингис хаан” банкны барьцаанд тавьсан. 2039 оны 4 сарын 22-нд сүүлчийн хугацаа нь дуусах уг лицензийн төлбөрт 4072 доллар төлөх ёстой. 18. Сандагийн Энхтайван. Нийт 5 ширхэг ашиглалтын лицензтэйгээс 2 нь Баянхонгорын Шинэжинст суманд, 2 нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад, 1 нь Өвөрхангайн Уянгад байдаг. Нийтдээ 2254 га талбай эзэлнэ. Үүний 1861 га талбайн 3 лицензийг түүний “Энгүй тал” ХХК эзэмшдэг ба 2 нь алтны, 1 нь нүүрсний ордынх юм. 2038 оны 9 сарын 26-нд сүүлчийнх нь хугацаа дуусах эдгээр лицеэзийнхээ төлбөрт “Энгүй тал” ХХК жилд 14020 доллар төлнө. Мөн түүний “Билүүтмайнинг” ХХК нь гянтболдын ордынхоо төлбөрт 207 оны 12 сарын 5 хүртэл жил бүр 1197 доллар төлөх аж. Харин Өвөрхангайн Уянгад байдаг 314 га газар алтны ордынхоо төлбөрт жилд 4712 доллар төлөх ба энэ нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна. 19. Чойжилжавын Өлзийбаяр. Түүний “Эрхэс майнинг” ХХК Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Төв аймгийн Заамар, Дахна-Уул аймгийн Хонгор сумдад дан латны 3 ордтой. Нийт 677 га газрын төлбөрт жилд 10162 доллар төлдөг ба хугацаа нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна. 20. Бэрэнбарелын Мөнхтөр. Архангайн Түвшрүүлэх, Өлзийт, Булганы Орхонд нийт 1133 га газарт 5 ашиглалтын лицензтэй “Бэрэн групп” ХХК нь төмөр, базальт, хүдэр олборлодог. Ашиглалтын хугацаа нь хамгийн сүүлд 2036 оны 8 сарын 29-нд дуусах ба жилд 16996 доллар төлнө. Эдний 1 төмрийн ордын болон 1 хүдрийн лиценз нь “Хадгаламж”, “ХААН” банкны барьцаанд байгаа. 21. Дашнямын Сүхгэрэл. Түүний “Зүрийн булан” ХХК давсны 1, алтны 2 нийтдээ 3 ширхэг ашиглалтын лицензтэй. Өмнөговь аймгийн Гурвантэс, Дархан-Уулын Хонгор, Сэлэнгийн Ерөөд байдаг түүний ордууд жилд 4115 доллар төлдөг ба хамгийн сүүлийн лицензийн хугацаа нь 2027 оны 5 сарын 5-нд дуусах юм. Нийт талбай нь 274 га. 22. Хадбаасангийн Бат-Эрдэнэ. Дан алтны ордын 4 лицензтэй тэрээр Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэрт олборлолт хийдэг. Түүнийг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ гэхээр “чимээтэй баячууд”-ын нэг болчихно. “Хадгаламж” банкны Чимидцэрэнгийн 14 тэрбумын хэргээс улбаалж нэр нь “брэнд” болохоо шахсан. Эднийх алтны 904 га ордынхоо лицензийн төлбөрт жилд 13564 доллар улсад өгнө. Хамгийн сүүлчийн лиценз нь 2039 оны 2 сарын 24-нд дуусах ажээ. 23. Дамбын Долгор. Алтны 3, жоншны 1 ордтой “Монгол анар трейд” ХХК нь бүх лицензээ “Капитал” банкны барьцаанд тавьсан. 2036 оны 9 сарын 4-нд сүүлчийн зөвшөөрлийн хугацаа нь дуусах ба жилд 7642 доллар төлдөг. Ордууд нь 509 га талбайтай, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Галшар сумдын нутагт бий. 24. Ганболдын Чинтөмөр. Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Ерөөд нийт 298 га газарт 3 ширхэг алтны ордтой. “Жи энд Юу Голд” ХХК-ний энэ лицензүүдийн хугацаа 2037 оны 10 дугаар сарын 10-нд дуусна. Жилд 4482 доллар төлдөг ба 2 лиценз нь “Анод”-ын барьцаанд аль хэдийнэ орчихсон байна. 25. Даваахүүгийн Сэргэлэн. Нийт 8 ашиглалтын лицензтэй энэ хатагтайг “Эрэл” гэдэг овгоор нь монголчууд андахгүй таньж буй бизээ. Б.Эрдэнэбат бүх лицензээ авгайнхаа нэр дээр төвлөрүүлсэн нь энэ бөгөөд нийт 620 га газарт алт, гөлтгөнө, барилгын материал, битум олборлож байна. Хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь 2036 оны 11 сарын 6-нд дуусна. Жилд 4510 доллар төлдөг. “Эрэл” ХХК-ний ордууд Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Цагаандэлгэр, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баянжаргалан, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумдын нутагт бий. 26. Хүүжийгийн Олонболд. Түүний “Уянган” ХХК нь бүгдээрээ алтны 3 лицензтэй. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай, Дашинчилэнд нийт 649 га талбай эзэлнэ. 2037 оны 10 сарын 3-нд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь дуусах ба жилд 9746 доллар төлж байна. Алтны 2 ширхэг лиценз нь “Монгол банк” болон хуучнаар “Зоос” банкны барьцаанд оржээ. 27. Хүүжийгийн Олонбаяр. Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Заамар сумдад нийтдээ 383 га газарт дан алтны 4 ширхэг ашиглалтын лицензтэй. “ХОТУ” ХХК-ний лицензүүдийн сүүлчийн хугацаа 2038 оны 9 сарын 6-нд дуусах ба жилд 5746 доллар улсад төлдөг. |
| Монголын баялаг Урагшаа гарсаар байх уу |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|