2012 онд юу болох вэ?
2011-11-252012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна.  Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшил хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.
Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм. Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ. Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг. Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ. Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.
Бусад зөгнөл “Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв… …Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг. Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ. Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ. Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?
Сүйрлийн тухай баримтууд Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг. Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ. Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.
Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ. Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг. Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг. Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг. Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ. Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий. Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг. Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна. Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна. Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.
Сансрын сүйрэл Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг. Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна. Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.
Метаны дэлбэрэлт Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна. Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.
Квантын үсрэлт Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж. Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж. Шинэ эриний эхлэл Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ. Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл. Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.
Крайоны өчил Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё. Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм. Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.
Гараг эрхсийн жагсаал Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.
Төгсгөл үг Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ
|
| 2012 онд юу болох вэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|