 |
|
 |
|
Төмөр зам юу болж байна вэ? |
|
|
 |
|
 |
Төмөр зам юу болж байна вэ?
2011-11-28Сүүлийн жилүүдэд стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эргэлтэнд оруулах их бүтээн байгуулалттай  уялдаатайгаар төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг богино хугацааны дотор эрс нэмэгдүүлэх нь улс орны хөгжлийн хойшлуулашгүй зорилт болон тавигдаж байгаа билээ.
Гэтэл уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг даган өөрчлөгдөх учиртай төмөр замын байдал төдийлөн сайжрахгүй байгаа нь хэн бүхэнд тодорхой болсоор байна. Өргөн нарийн, хойшоо урагшаа гэж 2-3 жил маргалдаж цаг алдсаны эцэст ямарч болов УИХ-аар бодлого нь батлагдсан боловч одоогоор амьдралд хэрэгжсэн зүйл тун бага байна. Өнгөрсөн хугацаанд нутгийн хойд хэсэгт Болд төмөр Ерөө гол ХХК-ийн тавьж буй 100 орчим км замыг эс тооцвол үнэн чанартаа их бүтээн байгуулалтад зориулагдсан төмөр зам шинээр нэмэгдсэнгүй, суурь бүтцүүд байгуулагдсангүй, технолгийн шинэчлэлт хийгдсэнгүй, гадаадын дорвитой хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Бидэнд л эрхийг нь өгөөдөх тэгвэл УБТЗ-д шинэчлэлт хийнэ, шинээр төмөр зам тавина, та нар өөрсдөө мөнгө гаргах албагүй бид зээлдүүлчихнэ гээд байсан оросууд чимээ алдарсан бололтой. Аргагүй байдалд орсон салбарын сайд маань мөнгө гаргаж өгсөнгүй гэж Засгийн газар, Хөгжлийн банкдаа гомдоллох болж, үндэсний хөрөнгө оруулагчид ч залхасан бололтой эхлэж байсан ажлаа хаяад дуугуй болжээ. Монголын төмөр замын талаар анхнаасаа анхаарч үг дуугарахгүй байсан хятадууд бүр юм хэлэх ээ больсон байна.
Энэ хооронд нөгөө их нүүрсээ урагш нь том даацын асар хүнд машинуудаар шороо манан татуулан зөөсөөр, говийн унаган байгалаа там болгон хувиргасаар байна. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол нүүрсний экспорт ойрын хэдэн жилд хэд дахин нэмэгдэх нь тодорхой болсон, дээр нь төмрийн хүдэр, бусад ашигт малтмалын олборлолт эрс өсөх, Оюу толгойн төсөл тун удахгүй бүрэн хэмжээгээр хэрэгжиж, ураны болон нефтийн салбарт ашиглалт эхлэх гэж байгаа энэ үед төмөр зам маань бэлэн бус байгаа явдал юм. Зарим хүн эцсийн дүндээ манай төмөр зам хөгжлийг дэмжигч биш харин чөдөрлөгч болох тал руугаа явж байна гэж ярьж эхэлсэн нь оргүй зүйл ч бас биш бололтой.
Товчхондоо хэлэхэд Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудын эргэн тойронд дэлхийн том гүрнүүд, үндэстэн дамжсан корпорациудын геоэдийн засгийн гэж хэлж болох том өрсөлдөөн явагдаж байгаа нь тодорхой юм. Энэ өрсөлдөөнд орд газрыг ашиглах ашиглах эрх авах, үйлдвэр, уурхай байгуулах нь нэг хэрэг. Үүний зэрэгцээ Монголын төмөр замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх ажлын эзэн эсвэл эсрэгээрээ удаашруулагч болж чадсан тал манай орны байгалийн баялагын экспортыг буюу үнэнээр нь хэлвэл Монголын эдийн засгийн өсөлтийг хянах бололтой нь улам бүр ойлгогдож байна.
Бий болоод байгаа нөхцөл байдал, талуудын байр суурийн тухайд
Байгаа мэдээлэлд тулгуурлан Говийн болон Зүүн бүсийн төмөр замыг хөгжүүлэх саналуудыг одоогоор үндсэнд нь дөрөв хуваан бүлэглэн үзэж болмоор санагдаж байна. Үүнд:
Монголын Засгийн газрын байр суурь: Монголын Засгийн газар эхнээсээ одоо ашиглагдаж байгаа өргөн царигтай Улаанбаатарын төмөр замыг хоёр урсгалтай болгох, цахилгаанжуулах, зам дагуу дэд бүтцийг хөгжүүлэх, зүтгүүрийн болон хөдөлгөөнт бүрэлдэхүүнийг шинэчлэх саналыг гол болгон тавьж байсны зэрэгцээ Тавантолгойгоос Цагаан суваргын зэсийн орд газраар дайруулан Зүүнбаян-Сайншанд хүрэх төмөр замын шинэ шугам татаж Улаанбаатарын төмөр замаар дамжуулан Транссибирийн болон Хятадын төмөр замтай холбогдох бодлоготой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Үүнийхээ зэрэгцээ Өмнийн говийн том ордуудаас урагш нь шууд төмөр зам тавих санал, санаачлагуудыг дэмжиж Засгийн газрын тогтоол хүртэл гаргаж үндэсний хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл өгч байсан. Дараа нь оросуудын шургуу саналыг хүндэтгэн хүлээн авч үүн дээр нэмэн Сайншандаас Чойбалсан хүртэл шинэ төмөр зам тавих шийдвэр гаргасан. Энэ төлөвлөгөөний дотор хамгийн чухал нь Тавантолгойгоос Сайншанд хүрэх зам. Энэ бүтээн байгуулалтад Орос ба Хятадыг хамтарч оролцох саналыг манай зүгээс тавьсан. Оросын тал оролцох, гэхдээ энэ ажлыг Улаанбаатарын төмөр замыг сайжруулах бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн. Хятадын төмөр замын удирдлагууд тодорхой хариу өгөөгүй юм.
Оросын талын байр суурь: Оросууд Тавантолгой-Цагаан суваргын зэсийн орд-Зүүнбаян-Сайншанд, цаашдаа Баруун-Урт-Чойбалсан чиглэлд өргөн царигтай төмөр зам тавих төслийг Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн шууд удирдлагын дор хэрэгжүүлэх, ингэхдээ Монголын талын 50 хувийн хөрөнгө оруулалтыг ОХУ-аас урт хугацааны зээл олгох журмаар шийдвэрлэх санал тавьж, манай Засгийн газар үндсэндээ дэмжсэн шийдвэр гаргасан. Ингэхдээ энэ салбарт өөр оронтой хамтрахгүй байх болзол тавьсан. Ийм ч учраас Мянганы сорилын сангаас олгогдох байсан 280 сая орчим америк долларын хөрөнгө оруулалтыг хүртэл зогсоосон. Түүнчлэн энэ замыг барьсан тохиолдолд оруулсан хөрөнгөө тээвэрлэлтийн тарифыг өндөрсгөх болон Тавантолгойн орд газрыг ашиглах эрх авах буюу түүний хувьцааг эзэмшсэн тохиолдолд зарж борлуулах замаар нөхөн олохоор төлөвлөж байгаа нь үндсэндээ тодорхой байсан. Мөн Монголын Засгийн газар урагш нь шууд салаа зам барих шийдвэрээ цуцлахгүй бол хамтран ажиллах бололцоо бараг байхгүй гэж ойлгуулахыг ихээхэн чармайсан. Үүнийхээ зэрэгцээ Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүдийн гол замыг шинэчлэхэд төдийлөн хөрөнгө оруулалт хийх бодолгүй байгаагаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлсээр байсан. Одоо ч иймэрхүү л байдал үргэлжилсээр байна.
Хятадын талын байр суурь: Хятадууд Тавантолгойгоос Нарийн Сухайтаар дамжуулан Шивээ Хүрэн боомт хүртэл 350 км урттай стандарт царигтай төмөр зам тавихад оролцох сонирхлоо илэрхийлж байсан удаатай. Улмаар энэхүү зам нь Хятадын хилийн Секе боомтоор дамжин төмөр замын Линхе шугаманд холбогдох учиртай бололтой байсан. Линхе нь одоо баригдаж байгаа шугам бөгөөд Бугатын төмөрлөгийн үйлдвэрийг чиглэсэн байгаа юм. Ингэвэл Хятадын төмөр замын үндсэн шугамаар дамжин Тавантолгойн баяжуулсан коксжих нүүрсийг Бугатад хүргэх, цаашлаад далайн боомтуудад түргэн, хямдаар аваачих боломж гарч болох талтай байсан. Өөрөөр хэлвэл, үндсэндээ өөрсөддөө ашигтай байх хувилбарыг санал болгосон. Бусад чиглэлд төмөр зам тавих асуудалд хятадууд төдийлөн сонирхож хандаагүй. Ер нь хятадууд нутгийнхаа хойд хэсэгт төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх, түүний дотор Монгол Улсын хилийн чиглэлд хэд хэдэн салаа зам тавих бодлого хэрэгжүүлж байгаа боловч Монголын дотроос Хятадын хил рүү ирэх замын тухайд бараг ямар ч санал, санаачлага илэрхийлээгүй. Нэг үгээр хэлвэл Монголоос хил дээр хүрээд ирсэн уул уурхайн бүтээгдхүүн, түүхий эд, бараа, таваарыг хэрхэн яаж нутгийн гүн болон далайн боомтуудынхаа чиглэлд зөөх тухай л бодож байгаагаас бус монголчууд энэ ачаагаа хил рүүгээ яаж авчрах, тэр тусмаа өргөн төмөр замаар байна уу, нарийн төмөр замаар байна уу, автомашинаар байна уу, бидэнд падгүй гэсэн маягтай л хандаж байгаа нь эхнээсээ ойлгогдож байсан юм.
Үндэсний хөрөнгө оруулагчдын санааачлага: Үндэсний хэд хэдэн компани шинээр болон салаа төмөр зам барих ажилд оролцох саналаа илэрхийлж байсны үндсэн дээр төмөр замын “Ерөө” өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн орд газар хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг “Болд төмөр Ерөө гол” ХХК-д, Нарийн сухайтын нүүрсний орд газраас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэл төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар 2008 онд “Монголын алт” ХХК-д олгосон байдаг.
Мөн Засгийн газрын зөвшөөрлийн дагуу Монголын “Энержи Ресурс Риал” компанийн хөрөнгө оруулалтаар Тавантолгой орчмын Ухаа худагийн уурхайгаас Гашуун Сухайт хүртэл татах 250 орчим км урттай, стандарт царигтай төмөр зам барих төсөл ажил хэрэг болж эхлээд байсан. Энэ нь Тавантолгойн орд газрын олборлосон нүүрсийг Хятадын зах зээлд хүргэх, цаашдаа гадаад зах зээлд гаргах хамгийн дөт бөгөөд хямд маршрут гэж ойлгогдож байсан. Энэ ажилд ХБНГУ-ын төмөр замын Дойче Банн концерн хамтран оролцож, Европын сэргээн босголт, хөгжлийн банк “Энержи ресурс”-ын хувьцаа эзэмшигчийн хувьд оролцоно гэдгээ зарласан байсан. Замын суурь бүтцийн байгууламжийг барих оролцогчоор Австралийн нэг компани шалгарсан тухай мөн зарлагдсан. Тухайн үедээ Засгийн газар энэ замын тухай шийдвэр гаргахдаа Тавантолгой-Зүүнбаян- Сайншандын чиглэлийн төмөр замыг барих нь ихээхэн чухал боловч энэ зам нь орд газрыг бүрэн хэмжээгээр ашиглаж эхлэх үед нүүрсний экспортын тодорхой хэсгийг л зөөвөрлөх хүчин чадалтай байх бөгөөд үүнтэй уялдаатайгаар урагшаа өргөн ч байж болох нарийн ч байж болох өөр нэг төмөр зам байгуулах зайлшгүй шаардлага гарна гэсэн дүгнэлтэнд тулгуурлаж байсан юм. Ингэхдээ тээвэрлэлтийн төлөвлөлт, зохицуулалтад төр давамгай байдлаар оролцох, тодорхой хугацааны дараа уг төмөр замыг улсын мэдэлд шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Гэвч энэ ажил “Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлого” батлагдсанаас хойш тэгэс хийгээд зогсож одоо бүр чимээгүй болоод байна.
Одоо яах нь зүйтэй вэ ?
Юуны өмнө Хятадын талд ажиллалаа, Оросын талд орлоо, үндэсний хэдхэн хөрөнгөтний талыг барилаа, өргөн цариг нь манай талынх, нарийн цариг нь нөгөө талынх гэх маягийн учир утга багатай, магадгүй гаднаас зориуд оруулж ирсэн байж болох маргаанаа зогсоож, улс орныхоо хөгжлийн өмнө тулгараад байгаа сорилтуудыг эрүүл сарүүл нүдээр харсан, гол нь практик чанартай бодитой ажлуудыг хэрэгжүүлж эхлэх цаг болжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Үүний тулд:
1. Төмөр замын салбарын хараат бус байдлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, аль нэг хөрш орны биш, өөрийн геополитикийн ашиг сонирхлоо урьдал болгох, түүнчлэн хөрш болон гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй байлгах саналуудыг туйлын ухаалгаар тооцох нь чухал байна. Энд анхаарах гол зүйл бол ОХУ-ын хувь оролцоотой Улаанбаатарын төмөр замын зэрэгцээ өргөн болон стандарт цариг хосолсон, бие даасан үндэсний төмөр замын сүлжээ байгуулах замаар төмөр замын тээвэрлэлтийн салбарт нэг улсаас хараат байгаа өнөөгийн байдлаасаа тодорхой хэмжээгээр гарах, үүнийхээ зэрэгцээ аажмаар нөгөө хөршийнхөө хараат болчихгүй байх бодлого баримтлах нь зүйтэй бололтой.
2. Нэгэнт цаг хугацаанд шахагдаж байгаа учир юуны өмнө Тавантолгойн орд газраас шинээр баригдах төмөр замын маршрутыг өргөн царигтайгаар зүүн тийш Сайншанд, өргөн, нарийн царигийн аль нь ч байж болох хэлбэрээр урагшаа Гашуун сухайт хүртэл гэсэн хоёр чиглэлээр нэг зэрэг яаралтай татах хувилбар нь эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийн ашиг сонирхлын үүднээсээ болон төмөр замын тээврийн салбарт хөрш орнуудын нөлөөг тэнцвэржүүлэх, түүнчлэн зах зээлийн өрсөлдөөн бий болгох талаасаа ихээхэн чухал гэдэгтэй маргах хүн одоо бараг байхгүй биз дээ. Мөн Нарийн сухайтын нүүрсний орд газраас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэл тавих төмөр замыг ч хувийн хэвшлийн компаниар гүйцэтгүүлж дуусгах нь зөв байх. Харин хуулийн дагуу эдгээр замын суурь бүтцийн байгуулалтад төрийн мэдлийн оролцоо давуу байх ёстой нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлвэл, Монгол улсын Засгийн газар эхнээсээ баримтлаж байсан бодлогоо л идэвхжүүлнэ гэсэн үг.
Ингэхдээ Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншандын чиглэлд шинээр өргөн царигтай төмөр зам тавих ажлыг ОХУ-тай хамтран Улаанбаатарын төмөр замыг сайжруулах хэлбэрээр биш үндэсний төмөр замын сүлжээ бий болгох ажлын эхлэл болгон Засгийн газар өөрийн төрийн өмчийн компанийн хүчээр хэрэгжүүлэх, энэ ажилд оролцохыг Япон, Солонгос, Герман, Австрали гэх мэт гуравдагч бусад орны хөрөнгө оруулагчдад хандан санал болгох нь зүйтэй байж болох юм.
3. Төмөр замын тээврийн салбарт оросуудтай хамтран ажиллах бодлогын тухайд бол одоо ашиглагдаж байгаа өргөн царигтай Улаанбаатарын төмөр замыг хоёр урсгалтай болгох, цахилгаанжуулах, зүтгүүрийн болон хөдөлгөөнт бүрэлдэхүүнийг шинэчлэх, зам дагуу дэд бүтцийг хөгжүүлэх замаар түүнийг Ази, Европыг холбосон дамжуулан өнгөрүүлэх гол магистраль болгон хувиргахад чиглэсэн, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын хүрээнд баталсан шийдвэрээ тууштай хэрэгжүүлэхийг чармайх нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалтын монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх, хамтарсан төмөр зам байгуулах тухай 1949 оны гэрээний зарим хуучирсан заалтыг эргэж харах талаар анхаарах шаардлагатай бололтой.
4. Хятадуудтай хамтран ажиллах тухайд бол Тавантолгой-Нарийн сухайт-Шивээ хүрэн болон бусад чиглэлд төмөр зам барих ажилд тэднийг хөрөнгө оруулагчаар оролцохыг урих хэлбэрээр шийдвэрлэх арга замыг эрж хайх нь зүйтэй байж болох юм.
5. Үндэсний бусад хөрөнгө оруулагчдын хувьд бол Монгол Улсын эдийн засгийн хөгжил сайжрах хэрээр ажил хэрэг болох учиртай хөндлөн болон босоо тэнхлэгүүдийн бусад төмөр зам барих ажилд тэднийг аль болох өргөнөөр оролцуулах, гэхдээ гуравдагч орны хөрөнгө оруулагчид болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай идэвхтэй хамтрахыг уриалах нь чухал юм.
Төгсгөлд нь тэмдэглэхэд, хэрэв монголчууд Говийн болон Зүүн бүсийн төмөр замын тээврийн салбартаа өөрийн давамгай байдлаа бий болгож чадахгүй бол Оюутолгойг ашиглах, Тавантолгойн, цаашлаад уран, нефтийн болон стратегийн ач холбогдол бүхий бусад орд газарт гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгон оролуулах асуудлыг хэний ч шахалтгүйгээр, зөвхөн улс орны геоэдийн засгийн болон үндэсний эрх ашгийн үүднээс, түүнчлэн олзворлогч, бүтээгдхүүн үйлдвэрлэгч, худалдан авагчид хоорондын тэнцвэртэй байдлыг хангах байр сууринаас өөрсдөө мэдэж шийдвэрлэхэд нэлээд бэрхшээл учирч магадгүй бололтой.
Судлаач Д.Мишиг
|
| Төмөр зам юу болж байна вэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин 50 50 луйвраа хэвээр тумур замаас торсон тэрбүмтан засагт
2016-01-22 | 16:16:07 | 150.129.140.4 | |
Зочин оргон тумур зам монголийн уур амигалд тохирдоггуй гэж комунизмийн замчид ярдаг юм билээ тсаашдаа орсийг хулээж нарийн болгох уу орсоос туруулж нарийн болгох уу гэдгээ шийд
2015-08-05 | 21:15:52 | 103.229.123.78 | |
Зочин тэзү хол ойроо мэдсэн байхад болно
2015-08-05 | 21:05:34 | 103.229.123.78 | |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|