 |
|
 |
|
“ШАНГРИЛА”-ГИЙН “SKY LOUNGE” & ШАРХАДНЫ “ӨЛЗИЙ” ЦАЙНЫ ГАЗАРТ ҮДИЙН ХООЛ ИДСЭН ТЭМДЭГЛЭЛ |
|
|
 |
|
 |
“ШАНГРИЛА”-ГИЙН “SKY LOUNGE” & ШАРХАДНЫ “ӨЛЗИЙ” ЦАЙНЫ ГАЗАРТ ҮДИЙН ХООЛ ИДСЭН ТЭМДЭГЛЭЛ
2011-12-01Шил архи 750.000 төгрөг  2011 оны 11 дүгээр сарын 29. Мягмар гараг. Монголдоо л номер нэг гэгдэх, элитүүд, дээдсийнхний ордог “Шангрила”-гийн 17 дугаар давхар дахь “Sky lounge”-д үдийн цайны цагаар орлоо. Сэтгүүлч найз нар маань зарим нэг улстөрчтэй уулзаж ярилцлага авъя гэхэд “Sky lounge”-д уулзая гэдэг. Ганц аяга кофе нь 25 мянган төгрөгийн үнэтэй, аймаар юм билээ гэхийг хэдэнтээ сонсч байсан болохоор сониуч зан хөдөлсөн хэрэг. Эгэл жирийн иргэдийн хувьд холоос л барааг нь хараад сүрддэг энэ шилэн цамхгийн яг энэ давхарт “Sity club”, “Monet” ресторан, “Sky lounge” зэрэг тансаг зэрэглэлийн ресторан, клуб байрладаг. Үдийн цайны цаг гэхэд хүний хөл хөдөлгөөн цөөтэй, нэгэн гадаад эр, гурван монгол эмэгтэйтэй хамт хооллож суув. Нэгэн бүсгүй ирж “Та хувцсаа өлгүүлэх үү” хэмээн уриалгахнаар хувцсыг маань аваад явчихлаа. Үйлчлэгч залуу хэдүүлээ явааг маань асууж, ширээнд суухыг урилаа. Хоолны болон уух зүйлийн цэсээ ч суухтай зэрэгцэн ширээн дээр тавив.
Хүн амьтны ярианаас сонсч байснаас цаашгүй болохоор тэр их үнэтэй хоолных нь цэсийг хараад бараг л босоод явчих шахав. Монгол хүний тэнэг нэрэлхүү зан яг энэ үед хөдөлж байна гээч. Хэтэвчинд байгаа хэдэн бор юм маань ганц таваг хоол авч хүрэхгүй “халаах” болов уу гэж тэрхэн зуур тээнэгэлзсэнийг яана. Хамгийн хямдхан үнэтэй хоолыг нь захиалахаар шийдлээ. Хоолны цэсэн дээрх хамгийн хямдхан үнэтэй хоол нь 19900 төгрөг, зууш, салат 8900 төгрөг, хоёрдугаар хоол 28900 төгрөг гэж байна. Дүүрсэн хэрэг. Тав хоног өлхөн хооллочих мөнгөөрөө нэрлэж мэдэхээр нь тахианы махтай банштай ногоотой шөл захиаллаа. Гэтэл зөөгч төд удалгүй юу авчирч өгсөн гэж бодно. “Энэ ёстой хэнийг доромжлоод байна аа” гэх гэдэн хөдөлж, ногоотой шөлөө хараад идэх хүсэл төрөх биш бүр дургүй хүрч орхив. Ширхэг нь 30 төгрөгийн үнэтэй жижиг гялгар цаастай “mentos” бохины дайтай зургаан ширхэг дөрвөлжин банш, нарийн хэрчсэн зургаан ширхэг лууван, нэг ширхэг бууцай, тэгээд л шөл. Тэр хоолыг нь цайны шаазанд хийгээд ч дүүрэхээргүй тийм жоохон.
Энд ер нь хэн орж ирж, иймхэн “нулимс” шиг хоолыг 20 мянган төгрөгөөр авч иддэг байна аа. Байдаг болоод л ийм байдаг байх гэж бодохоор хэн нэгэнд гомдмоор ч юм шиг. Яг цадаж харагдана даа. Хоёрдугаар хоол нэмэхээр шийдэж, бас л нэр зүсийг нь сайн мэдэх гахайн махан ороомог захиаллаа. Хамгийн хямдыг нь бодож шүү. Энэ хоол 28900 төгрөг гэнэ лээ. Хоёрын хоёр хоол “гөвшчихөөр” энэ муу бор ходоод божийдог юм байгаа биз дээ. Гэтэл үгүй юм аа, бас л хурганы засаа шиг жижигхэн махыг ууцны цар шиг том тавагны голд хэдэн навчин дээр хаячихаж. Энэ бүхэн лав миний, бас бидний идэх хоол биш ээ. Зэвүү, дургүй хоёр хүрч шарандаа “Bavaria” шар айраг нэг, лаазтай “Coca-Сola” нэмж авчрууллаа. Эрхбиш идэж уусан хүн мөнгөө төлөхгүй гээд яахав. Хэтэвчиндээ 100000 төгрөгтэй орсон хүн 20 гаруйхан мянган төгрөгтэй гарч ирдэг байгаа. Энэ мөнгөөр би юу авч, юу идэж болох билээ. Бүтэн хонь ч авч дийлэхгүй шүү дээ. Гэтэл мөнгөтэй, баян хүнд бол үдийн хоолных нь, ядруухан хүнд бол дөрвөн сарын хүний хөгжил сангийнх нь мөнгө. Тэнд ороод удаагүй суутал нэгэн хижээл эр хүү, охин хоёртойгоо бололтой гурван хүн орж ирсэн. Тэр гурвын захиалсан хоол яг минийх шиг биш ч тал шиг том тавган дээр “тансаг” зэрэглэлийн ганц хоёрхон мах харагдсан. Тансаг зэрэглэлийн гэдэг нь учиртай.
“Sky lounge”-ийнхан Австралийн үхрийн мах, Норвегийн яргай загас, Шинэ Зеландын хурганы махаар хоолоо хийдэг гэсэн. Энд хамгийн үнэтэй хоол нь найман хүнд зориулсан амталгааны маягийн порц бүхий хоолны иж бүрдэл нь 120 мянган төгрөг, таван хүнийх нь 80 мянган төгрөгийн үнэтэй гэж байгаа. Нэгэнт энд орсных юм юм л сонирхлоо. Архи, шар айраг, улаан, цагаан дарс, оргилуун дарс, виски, тамхины үнэ нь “тэнгэрт хадсан” гэдэг нь л тэр байх. Дэлгүүрт 1000 төгрөгөөр зарагддаг лаазтай ундаанууд 6500 төгрөг, 1800 төгрөгийн “Esse” тамхи 6500 төгрөг, “Tiger”, “Сэнгүр” шар айраг 7800 төгрөг гэж байна. Архины тухайд ч өндөр үнэтэй. Дотоодын архи, шар айраг, ундаанууд нь бүгд MCS-ийнх юм билээ. Монголын архинаас “Grand khaan” байна. Нэг шил нь 80 мянган төгрөгийн үнэтэй байв. Оргилуун дарс 150 мянга, улаан цагаан дарс 60-135 мянга, “Абсолют” архи 98 мянган төгрөгийн үнэтэй бол виски 300 мянгаас 750 мянган төгрөгийн үнэтэй аж. Тамхины тухайд монголчуудын хамгийн их хэрэглэдэг “Kent”, “Esse”, “Mild seven” мэт нь 6500 төгрөгийн үнэтэй, харин тэр бүр хэрэглээд байдаггүй, үзэж хараагүй нь 60 хүртэлх мянган төгрөг байх жишээтэй.
“Sky lounge”-д баасан, бямба, ням гарагт амьд хөгжмийн тоглолтууд болдог бөгөөд таксгүй гэсэн. Баасан гарагт төгөлдөр хуурчтай дуурийн дуучин залуу ирсэн зочдын хоолонд “хачир нэмдэг” бол бямба гарагт залуу дуучин Хулан, ням гарагт “Universe best songs” уралдаанд нэлээд дээгүүр байрт орж байсан хамтлагийнхан ирж дуулдаг юм билээ. Бас эднийх над мэтийн “юм үзээгүй” хүмүүст зориулж тав хоногийн өдрийн хоолны “меню”-тай аж. Тухайлбал, даваад тахианы махтай трияки, мягмарт жигнэсэн хонины мах, лхагвад үхрийн махтай бургер, пүрэвт тахианы махан бүрмэл, баасанд үхрийн жигнэсэн мах, хонины бөөртэйг хийж өгдөг гэнэ. Бүх хоол нь адилхан 9900 төгрөгийн үнэтэй. Энэ хамгийн хямдхан хоол нь юм байна гэдгийг сүүлд мэдсэн. “Sky lounge”-ийн “Monet” рестораны хоолны цэс нь “Sky lounge”-ийнхтай нэг юм билээ. Хүлээн авалт, цайллага ч цөөнгүй болдог гэх юм билээ, энэ ресторанд. Хоёр хүний голдуу ширээ сандалтай бөгөөд заалны хоёр захад олуулаа суухуйц зөөлөн сандал буйдан байрлуулсан нь ихэвчлэн хосуудад зориулсан бололтой. “Monet” ресторан, “Sky lounge”-ийн лангууг ази гаралтай, англи хэлтэй харь эр хариуцдаг бололтой.
“Улаанбаатар” рестораны хуйцаа ч салахын аргагүй шүү гэж бидний үеийнхэн ярьдаг. Тухайн үедээ л хамгийн тансаг ресторан нь, хамгийн сайхан хоол нь тэр байсан юмдаг. Оюутнууд хааяа нэг стипендээ буухаар тийшээ орно. Тэнд орсныгоо заавал ярина. Аминдаа тансаг ресторанд үнэтэй хоол идсэнээ гайхуулж байгаа хэрэг. Харин одоо нөгөө тансаг рестораны маань хажууд жинхэнэ тансаг харш босчихоод таваг хоолоо дал, наян мянгаар үнэлчихээд байж байдаг, түүгээр үйлчлүүлэгчид нь ч цөөнгүй байдаг, тэр бүү хэл нэг өдрийн үдийн цайндаа 100-гаад мянган төгрөг зарцуулахаа юман чинээ тоодоггүй юм байна гээд бодохоор би энэ нийгмийнхээ альхан хэсэгт нь багтаад яваагаа ч мэдэхээ байх нь.
Ингээд нийслэлийн гэр хорооллынхны орж, гардаг цайны газар ямар байдгийг зэрэгцүүлж үзмээр санагдаад явчихлаа. Эрхэм дээдсүүдийн үдийн зоогоо барьдаг тансаг зэрэглэлийн ресторанд орж чадахгүй ч гэсэн эгэл борчууд маань энэ тэмдэглэлийг уншаад нэг удаа ч болов ороод гарсан юм шиг сэтгэгдэл төрвөл болж байна. Харин эгэл жирийн иргэдийнх нь, сонгогчдынх нь хооллож, ундалдаг цайны газар, гуанзууд ямар байдаг бол гэж ихэс дээдсүүд сонирхож магад шүү дээ. Ороод гарсан юм шиг санагдаж юуны магад. Биеэрээ орж үздэггүй юм аа гэхэд сэтгэлээрээ харах хэрэгтэй дээ.
Ширхэг мантуун бууз 350 төгрөг 2011 оны 11 дүгээр сарын 30. Лхагва гараг. Өчигдрийн “шатсанаа” бодоод нийслэлийн гэр хорооллын аль нэгэн цайны газарт очиж үдийн цайгаар уухаар 13.10 цагт редакциасаа гарлаа. Замын түгжрэл, элдэв бас бус саадыг бодолцон Шар хадны эцсийн буудлыг зорив. Хотын төвийн тансаг “lounge”-д 80 мянган төгрөгөөр хооллоод гэдэс гарч чадаагүй, бас багагүй мөнгөө үрсэндээ шаралхаж, эгэл жирийн иргэдийн орж, цайлж ундалдаг “гунза”-д орохоор шийдсэн маань энэ. Энэ ямар тэнэг амьтан бэ гэж та бүү гайхаарай, бас шоолоорой. Тавхан км-ын наад цаадах нийслэлчүүдийн амьдралын ялгаа энүүхэн өчүүхэн мэт боловч асар их ялгаатай зүйлээс харагдана гэж мунхагласан минь энэ л дээ.
Шархадны эцсийн автобусны буудалд 13.25 цагт очлоо. Хамгийн түрүүнд зогсоолд ойрхныг нь бодож замын хажуугийн жижигхэн цайны газар руу орохоор дөхөв. Үүдэнд нь эрүүл, хөлчүү зургаан залуу нэг нэгэнтэйгээ барилдах, зодолдохын хооронд үг хаян шөргөөцөлдөж байна. Хальтарч унах шахан цайны газрын үүдээр орвол том жижиг дөрвөн ширээнд 10 гаруй хүн хоёр гурваараа суун хооллож байлаа. Нэр хаяггүй цайны газар хааш хаашаа таван метр хэртэй тэг дөрвөлжин байх агаад жижигхэн хоёр цонхны нэгээр нь бохир аяга тавагаа, нөгөөгөөр нь үйлчлүүлэгчийн хоол цайг өгдөг ажээ. Хир даг болсон хувцастай намхавтар хүүхэн цайны газрын эзэн бололтой, нэгэн туранхай охиноор хоол цайгаа зөөлгөж, өөрөө мөнгийг нь хурааж авна. Хамгийн хурдан түргэн гарахыг нь, бас “аюулгүй”-г нь бодож гуляш, нэг аяга цайтай захиалав. Хоёр гурван минут болов уу, үгүй юу тарган үхрийн махаар хийсэн хоол, цай өмнө минь ирлээ. Амттай юм аа.
Мах нь бас зөөлхөн байна. Иймэрхүү газар ийм аятайхан амттай хоол иднэ гэж бодоогүйг ч хэлэх үү, нэг мэдэхэд тавагтай хоол маань барагджээ. Энэ цайны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын талаар бол ёстой авах юм алга. Үйлчилж байгаа нь, үйлчлүүлж байгаа нь ч адилхан. Энд энэ хүүхэн яах гэж орж ирсэн юм бол гэсэн маягтай хүмүүс хоолоо идэнгээ байн байн эргэж харах нь хэцүү. Ам метр хүрэхгүй талбай бүхий буланд цайны газрын эзний нөхөр бололтой хижээл эр гадуур хувцастайгаа суучихсан сальфетка нугалж, халбага сэрээ эмхлүүлж сууна. Зөөгч охин ч тун шуурхай юм. Гараас нь бараг цайны халуун сав салсангүй. Орж ирээд суусан хүн бүрт шуудхан халуун цай аягална. Хажуугийн ширээний хир даг болсон хувцастай хоёр эр нэгнээ цаашлуулна. “Оо ёо ёо, комиссын курткаар гангарчихаж. Миний муу найз баяжчихаа юу” гэж чангаар хэлэн инээхэд нөгөөх нь мар мар инээж нөгөөгийнхөө чихийг мушгимар аядсан нь хүмүүсээс ичсэн бололтой. Хаалгаар өрөөсөн хөлөө даавуугаар ороочихоод нэг хөл дээрээ догонцсон залуу дан цамцтай орж ирэв. Цайны газрын эзэн эмэгтэй “Өө, чи чинь бүр эдгэчихээ шив дээ. Хоол цайгаа зөөлгөж иддэг байсан, босоод явж байна. Болоо ш дээ” гээд “Цай хийж өгөөрэй” гэж зөөгч охиндоо хэлэв. Эднийд Шархадны чиглэлийн автобус, микроавтобусны жолооч кондукторууд ихэнхдээ орж ирдэг юм гэсэн. Ингээд нэг таваг гуляш, аяга сүүтэй цайны төлбөрт 2650 төгрөг төллөө.
Эндээс гараад эцсийн буудлын баруун захад байрлах “Өлзий” нэртэй цайны газрыг чиглэлээ. Хоолондоо цадаагүйдээ биш ороод үзье гэж бодлоо. Үүдээр нь шуудайтай нүүрсийг давхарлан өрж, хоёр халтайсан хувцастай, үс зүс гэж авах юмгүй хоёр нөхөр нэг нь шуудайтай нүүрсэн дээр сууж, нөгөө нь зогсч байна. Хажуугаар нь гарах гэтэл нэг нь гар далайж үзэж байна. Суган доогуур нь шургах шахуу хар гүйхээрээ “Өлзий” рүү явж орлоо. Түрүүчийнхийг бодвол зай талбай нь том, бас арай л цэвэрхэн юм. Нийтдээ зургаан ширээнд хоёр хоёроороо хүмүүс суужээ. Тэд голдуу хуушуур, мантуун бууз идэж байв.
Хамгийн хямдхан хоол нь тэр болохоор хуушуур, бууз, мантуун бууз гурав их гүйлгээтэй байдаг ажээ. “Өлзий”-гийн хамгийн үнэтэй хоол нь адууны чанасан мах бөгөөд 3000 төгрөгийн үнэтэй. Нийслэл салат 800 төгрөг, нарийн махан хуурга, цуйван, гуляш, ногоотой шөл, банштай цай мэтийн түгээмэл хоол бүгд байна. Үнэ ч харьцангуй хямд аж. Ердөө л 2000-2800 төгрөгийн үнэтэй. Залуухан эр, эм хоёроос дэргэд нь хүнтэй эсэхийг асууж зэрэгцэн суулаа. Саарал ноосон цамцтай дунд эргэм насны эрэгтэй “тек”-ний ард зогсч, хоол авбал ирж бичүүлэхийг сануулав. Орж суучихаад зүгээр гаралтай биш нэг хуушуур, нэг аяга цай авахаар 550 төгрөг төллөө. Муугүй л амттай юм, гэхдээ тос нь хуршжээ. Хажууд суугаа хоёр зургаан хуушуур, нэг нийслэл салат, хоёр аяга цай захиалсан аж. Цайны газрын зургаан ширээний дунд хоёр “Чили” кетчуп тавьсан бөгөөд хүмүүс босон суун кетчупаа дамжуулан хуушуур, мантуун буузаа амтална.
Би ч бас тэглээ. “Ширээний найзууд” гэр бүлийн хоёр ажээ. Нөхөр нь “Хоёулаа жаахан мах аваад шууд харих уу” гэнгээ тавагтай нийслэл салатын үлдэгдлийг ам таваг хоёроо салгалгүй сэрээгээр нь түлхэнгээ толгойгоороо эхнэрээ явъя гэж буй бололтой хаалга руу дохив. Өөдөөс харсан ширээн дээр суусан өндөр залуу гурван мантуун бууз авчруулан идэх зуураа “Салат яачихав аа” хэмээн эргэж харахуйд зөөгч “Юун сүртэй юм бэ, одоохон өглөө ш дээ” гэж ширэв татав. Энэ зуур гал тогооны өрөөнөөс үйлчлэгч охин гарч ирж ширээн дээгүүрх бохир аяга тавгийг хурааж ширээнүүдийг арчиж байна. Ширээн дээр асгарсан салат, хуушуурын гурил мэтхэнийг шууд л гараараа түүн хүний идэж уусан аяга таваг руу шидлэх. Ингэх зуураа эзэнгүй сандлуудыг хөлөөрөө өшиглөн тэгшлэх нь сурамгай. “Өлзий” цайны газрын заалны голд нөгөө утаагүй зуух гээчийг нь тавьчихаж. Зуухны хажууд суусан 50 эргэм насны эрэгтэй, эмэгтэй хоёр утаагүй зуухыг муулахыг ч үзүүлж өгч байна аа. “Энэ муу чинь дэлбэрчихдэг гээ биз дээ. Харваас өөдтэй эд биш байх шив. Нэг л асаасан бол шатаж дуустал нь нүүрс хийж болдоггүй юм гэсэн. Дуусахаар нь үнсийг нь гаргаж байгаад дахиад асаана, асна, хална гээд бараг гурван цаг болно. Тэр хооронд хөлдөөж алдаг гэсэн” гэж эмэгтэй нь үстэйгээ зууралдан ярихад нөхөр нь “Тэгж л таарна. Муусайн юмнууд хүн л шулж байхгүй юу. Өөдтэй юм ганцыг ч хийхгүй. Өөрсдөө болохоор гахай шиг таргалж, паартай байшинд тухалчихаад ядарсан бидний зовлонг мэдэх ч үгүй. Новшнууд” гэж улстөржив. Тэр хоёртой зэргэлдээ ширээнд залуухан хоёр охин хоёр хоёр хуушуур, нэг нэг MCS-ийн шилтэй “кола” ууж дуусаад босч байна. “Их гоё хуушууртай юм аа. Харин ч гоё хооллочихлоо” хэмээн хэнд ч юм, талархаад гарлаа.
Хоолны заал нь жижигхэн, хүмүүс бараг нь нуруу бөөрөөрөө нийлж суусан болж хэдэн хуушуураа идэх нь хэцүү. Ардуур урдуур нь гарах гэж сандал хяхарч, эгээтэй л ширээгээ нааш цааш түлхэх нь холгүй юм болно. Аягатай цайнууд нь цалгиж асгараад, ширээ, шал хоёр нь хоолны шавхруу, хир даг, шавхайд өнгө нь мэдэгдэхгүй шахам болсон байх нь миний орсон хоёр цайны газарт яг адилхан байлаа. Ингээд би энэ өдрийн үдийн цайндаа 3200 төгрөг “үрж”, бас цадав. “Sky lounge”-ийн 80 мянгын тансаг зэрэглэлийн хоол, 3200 төгрөгийн хуушуур, гуляш хоёрын хооронд ямар их ялгаатай байсан гээч. Энэ бол зөвхөн миний л бодол. Шархадны эцсийн буудал дээр нэлээд эртний нэгэн танил эгчтэй тааралдаж, таван минут хэрт
эй буу халав. “Энэ цайны газраар орж хуушуур идээд” хэмээн үгээ ч дуусгаагүй байтал минь “Хүүе чи одоо ийм газарт ирж хооллоод байхдаа яадаг юм бэ. Үнэр танар, үйлчлүүлж байгаа хүмүүс нь аймаар байгаа биз дээ. Балай юм” гэж байна. “Зүгээр ээ, ажлаар явж байгаад өлсөөд байхаар нь орчихлоо” гэж нэрэлхэв. “Өө энэ хавьд архичид найгүй их. Заримдаа явуулахгүй ш дээ. Зодолдоно, хаа дуртай газраа шээнэ, баана. Ёстой ална ш дээ. Цайны газарт ганц нэгээрээ оролтгүй. Энэ архичид, тэнэмэл хүмүүс орж ирээд ширээн дээрх хоолноос чинь шүүрнэ, тавагтай хоол руу чинь нулимна, тэгээд босоод явахаар очиж суугаад идчихнэ. Ёстой аймаар” гэж дуржигнуулав. “Гайгүй л байна” гэсхийгээд бид хоёр саллаа.
Шархадны эцсийн буудал дээр “Автобусны эцсийн зогсоол” гэсэн гэрлэн хаягтай томоос том хоёр давхар байшин шинээр баригдсан ч дотор нь ямар нэгэн үйл ажиллагаа явдаг шинж алга. Шархадны эцсийн буудлаас хөдөллөө. “Да хүрээ” захын баруунтай “Монгол хоол” хаягтай жижиг шавар амбаарын цонхоор бүдэг бадаг гэрэл сүүмийж дотор нь гадуур хувцастай хүмүүс өөд өөдөөсөө харан бөгтийн суугаа нь бүүр түүрхэн харагдав. Энд бас л эгэл жирийн хүмүүс өдрийнхөө хоолыг идэж суугаа нь тэр. Тэдэнд “Шангрила”, “Sky lounge” төсөөлөгдөх ч үгүй байгаа гэж бодохоор бүгдийг нь дагуулаад “Шангрила”-гийн 17 давхарт оруулчихмаар. Тэгээд төлбөрийг нь энэ дүүргээс сонгогдсон төрийн түшээ З.Алтай, Ц.Батбаяр, Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг дөрвөөр төлүүлчихмээр санагдав.
Нэг ёсондоо шал дургүй хүрч байгаа юм байлгүй. Ямар нь тийм тансаг ресторанд, үмх махыг 30000 төгрөгөөр идсэн идээгүй хоёрын хооронд сууж, ямар нь 800-хан төгрөгөөр хоёр хуушуур /яг үнэндээ юуны махаар хийсэн нь тодорхойгүй/ идчихээд хачин сайхан амттайг нь гайхаж байдаг байна аа. Өдөр шөнө шиг ялгаатай гэх хэлц ч үүнд тохирохгүй мэт. Сартай шөнө, утаатай өдөр хоёр ч өнөө цагт нийслэлд ялгарахаа больсон л доо, угаасаа. Миний очсон, зорьсон газар л Шархадны эцэс болохоос нийслэлийн дөрвөн зүг, найман зовхист байгаа гэр хорооллын цайны газруудын дүр төрх бүгд адилхан яг ийм. Бид энэхүү сурвалжлагаараа “Sky lounge”, “Өлзий” цайны газруудын үйл ажиллагааг өөлж гоочлох гэсэнгүй. Монголчуудын амьдрал, баян хоосны ялгаа үдийн цай, хоолон дээрээс хэрхэн харагдаж байгааг л харуулахыг зорилоо.
Б.Оюунгэрэл mminfo |
| “ШАНГРИЛА”-ГИЙН “SKY LOUNGE” & ШАРХАДНЫ “ӨЛЗИЙ” ЦАЙНЫ ГАЗАРТ ҮДИЙН ХООЛ ИДСЭН ТЭМДЭГЛЭЛ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин үнэхээр сайхан нийтлэл байна. Тиймээ үнэхээр л баян хоосны ялгаа дэндүү болчихжээ. Би ч бас гайгүй ажил гайгүй ц********ин авдаг ч өр зээлэндээ ихэнхийг нь өгөөд л дуусах юм. Очиж орж үзээгүй дэлгүүр, ресторан, үсчин гоо сайхан зөндөө л байх юм. Ямар нь тэр их үнэтэй газруудаар өдөр болгон орч үйлчлүүлээд байдаг байна аа гэж гайхах л юм
2015-11-01 | 15:55:04 | 202.9.42.3 | |
Зочин Монгол хүний тэнэг нэрэлхүү зан. .Зарим нь өлсөж ухэж байхад ..
2012-12-01 | 20:59:09 | 122.201.18.219 | |
Зочин Saihan temdeglel bna unheer saihan ter tom goy tansag hoolnii ambaart ni yag orj uzsen ym shig bolloo (muusain baychuud) sorry
2011-12-02 | 14:10:01 | 82.145.210.22 | |
Зочин Saihan temdeglel bna unheer saihan ter tom goy tansag hoolnii ambaart ni yag orj uzsen ym shig bolloo (muusain baychuud) sorry
2011-12-02 | 14:09:37 | 82.145.210.22 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|