 |
|
 |
|
Х.Баянмөнх: Олимпоос мөнгөн медаль аваад ирэхэд манай улс сэтгэл дундуур хүлээж авсан |
|
|
 |
|
 |
Х.Баянмөнх: Олимпоос мөнгөн медаль аваад ирэхэд манай улс сэтгэл дундуур хүлээж авсан
2011-12-06Үеийн үед бодсоноо шулуухан хэлчихдэг, хэлсэн үг бүр нь хатуу боловч үнэн байдаг нэгэн эрхэмтэй энэ удаа уншигч  таныг уулзуулж байна. Өөрөөр хэлбэл амьдралынхаа 60 жилийг зориулсан бөхийн спортдоо үнэлж баршгүй капитал болсон Х.Баянмөнх гуайтай Олимп хэмээх их наадмын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе. -Ирэх жил Лондоны Олимп тохиох гэж байна. Өнгөрсөн Олимпоор одтой байсан монголчууд маань энэ удаа хэрхэн оролцох бол хэмээн одооноос сэтгэл зовних боллоо. Олимп гэдэг энэ сайхан наадмын талаар та юу бодож явдаг вэ? -Олимпод оролцох нь хувь хүн, улс орны хувьд нэр төрийн хэрэг. Яагаад гэвэл дөрвөн жилд болдог дэлхийн хамгийн том үйл явдал бол Олимп. Олимпийн их наадамтай дүйцэх тийм том баяр, үйл явдал, хөдөлгөөн өнөөдөр дэлхий дахинд бий болоогүй.
Олимп болж байх үйл явцад тухайн улс орны гайхамшигтай сурталчилгаа хүссэн хүсээгүй хийгдэж байдаг. Энэ хаанахын хэн гэдэг тамирчин бэ гэдгээс авахуулаад бүх дэлхийн анхаарал нэг зүг рүү чиглэдэг. Тийм учраас Олимпийн ач холбогдол маш их. -Таныг 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон зуны Олимпоос мөнгөн медаль хүртэж байсныг тань бид мэднэ. Дурсамжаасаа хуваалцаач?
-Манайх 1964 онд Токиогийн Олимпод анх удаа оролцож байлаа. Дараа нь 1968 онд Мехикод болсон Олимпод оролцсон. 1972 онд Мюнхенд болсон дэлхийн хорьдугаар Олимп, Монголын оролцсон гурав дахь Олимпоос би мөнгөн медаль хүртэж байлаа. -Тэр жил та ганцаараа мөнгөн медальтай буцаж ирсэн бил үү? -1968 оны Олимпоор монголчууд дөрвөн медаль хүртсэн. Тэгвэл Мюнхений Олимпоор дөрөв юм уу, таван медаль авч амжилтаа ахиулах ёстой байлаа. Гэтэл тэр Олимпоос бид ганцхан мөнгөн медальтай буцаж ирсэн. Тэр сайхан хувь заяа нь надад оногдсон. -Хожим нь харамсаад ч яах билээ. Гэхдээ та мөнгө биш, алт авч болоогүй юм уу? -Олимпийн аваргыг булаалдахаар Иван Яригин гэдэг хүнтэй би шалгарч үлдсэн. Энэ хүн бол ОХУ-ын тамирчин, Олимпийн хоёр удаагийн аваргыг хаячихсан, дэлхий дахины анхаарлыг татаж байсан бөх. Ид буцалж явсан 22 насандаа Мюнхений Олимпод хүрэлцэн ирсэн нь тэр юм.
Тэгэхдээ Олимпийн аваргыг булаацалдахад нэг онцлог зүйл байдаг. Хэдэн бөх үлдээд торгууль энэ тэрээр зохицуулж байр эзлэх, бүх хүнээ ялаад аварга булаацалдахаар шалгарч үлдэх гэсэн хоёр хувилбар бий. Тэр үед Яригин бид хоёр бүх хүнээ ялаад шалгарч үлдсэн. Гэвч миний хувьд тэр хүнд ялагдсандаа огтхон ч гутраагүй. Яагаад гэвэл би үнэхээр дийлээгүй. Тамирчин хүн торгуулиар, шүүгчийн ялихгүй харамжаар ялагдчихаар их харамсдаг. Харин би Мюнхений Олимпоос мөнгөн медаль авсандаа огт харамсаагүй. Ямартай ч төрийнхөө далбайг Олимпийн наадамд мандуулчихаад ирсэн дээ. -Та хоёр өмнө нь огт таарч, барилдаж байгаагүй юу? -Би урьд нь тэр хүнтэй барилдаж үзээгүй, хараагүй. Надаас өмнө дөрвөн минут орчимд зургаан хүнийг багтаагаад цэвэр дарсныг нь л мэднэ. Бие халаалтаа хийж байгаад яаж барилдаж байгааг нь харах гээд очихоор өөдөөс ирж явдаг юм. 28 секундэд, 48 секундэд цэвэр дарсан гээд л буцаж явна. Гараад л ордог хүн байсан гэх үү дээ. Тийм мундаг хүнтэй би долдугаар тойргийн барилдаанд үлдсэн. -Тэгээд ямар барилдаан болсон бэ? -Хоёр дэлхийн аваргыг ялсан хэдий ч залуу бөх ирсэн учраас би ялна, Олимпийн аварга болох боломж надад иржээ гэж бодож байлаа. Мэдээж надад зориг л хэрэгтэй гэж өөртөө хэлсэн. Би зүүн хөл авдаг мэхтэй. Энэ мэхээрээ зүүн хөлийг нь автал намайг дэгээдэж, хөмрөөд далаар хаясан. Дахиад босч ирээд зүүн хөлийг нь авахад ар хойшоогоо шидчихсэн. Ингээд зургаан минутын дотор дөрвөн оноо алдсан. -Харин ч зургаан бөхийг дөрвөн минутын дотор цэвэр дарж байсан хүнтэй та зургаан минут ноцолдсон байна шүү дээ? -Тийм ээ, надад зургаан минут бусад бөхөд дөрвөн минутыг зарсан. Нийтдээ арван минутад барилдаж Олимпийн аварга болсон хүн. Хожим нь тэр тамирчин Сибирийн агуу хүчтэн болсон юм билээ. Надаас ес дүү залуу шүү дээ. -Эх орон тань таныг хэрхэн угтаж байв аа?
-Улс их сэтгэл дундуур хүлээж авсан. Ноднин жил манайх мөнгө авсан юм чинь энэ жил алт авах ёстой гэсэн зарчимтай байсан юм билээ. “Чи мөнгөө л авав уу” гэсэн байдалтай харьцаж байсан. Гавьяа, шагналд өгдөг урамшууллаа л өгсөн. Түүнээс биш төр засаг миний гавьяаг ерөөсөө үнэлээгүй. Ямар учир байв гэж одоо би боддог юм.
-Харин сүүлийн үед Олимпоос медаль авсан тамирчдаа манайхан их харж үздэг болж? -Олимпоос медаль авсан тамирчдаа их дээдэлдэг болжээ. Баатар, гавьяат цол олгоод л. Гэхдээ яах вэ, тэр үед би гавьяат цолоо авчихсан байсан. Намын төв хорооны дарга Моломжамц гуай биднийг хүлээж аваад “За, Баянмөнх өө чи мөнгөө л авав уу. Цаашаа явж чадсангүй юу” гэх маягаар ширүүдүүлж асууж байсныг одоо би санадаг юм. Би тэглээ л гэж хэлж байсан. -Арай улстөрийн дарамт байсан юм биш биз дээ?
-Тийм юм байгаагүй ээ. Тэр үеийн дарга нар намайг цаашаа илүү сайн барилдана гэж бодож байсан байх. Итгэл л хүлээлгэсэн болов уу. Эсвэл яасан юм. Нэг тиймэрхүү л хандаж байсандаг. -Түүнээс хойш чөлөөт бөхийн медалийн цуваа Олимпод ямар байв? -Дараа нь 1976 онд З.Ойдов мөнгөн медаль авсан, 1980 онд Даваажав мөнгөн медаль хүртсэн. 1988 оны Сөүлийн Олимпоос хойш медаль аваагүй. -Чөлөөт бөх яагаад ийм зогсонги байдалд орсон юм бол. Олимпод амжилт үзүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? -Монголд чөлөөт бөхийг хөгжүүлэх бодлого алсаасаа алдагдсан юм. -Хэзээнээс вэ? -1987 оноос эхлээд чөлөөт бөхийн бодлого алдагдаад, уналтад орсон. Тэр үед Ж.Гүррагчаа баатар Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байлаа.
“Чөлөөт бөхөө хөгжүүлэх арга бодохгүй бол уналтад орох нь ээ. Дэлхийд хөгжиж буй спорт уналтад орох юм бол сэхэх хүртлээ 20 жил болно шүү” гэж удаа дараа сануулж байсан ч хүлээж аваагүй. Бүр ойлгохгүй болохоор нь Чөлөөт бөхийн үндэсний холбоо гэж шинийг ч байгуулж үзсэн. Гэвч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. “Х.Баянмөнх худлаа хэлж байна, бидний сайн сайхныг дарж байна” гэж үздэг байсан. Түүний уршгаар 1988 оны Олимпоос эхлээд чөлөөт бөх том уналтад орсон. -Таны хэлснээр үнэхээр л 20 жил сэхэхгүй нь? -Харин тийм. Гэхдээ одоо бол чөлөөт бөхийн барилдаанд эмэгтэй бөхчүүд сайн барилдаж байна. Энэ бол шинэ тулгуур хөгжиж байгаа хэрэг.
Ер нь бол эмэгтэй хүнийг чөлөөтөөр барилдуулна гэдгийг анх манай сургуулийн багш Цэрэнхүү гэгч санаачилж гаргасан. Дараа нь манай сургуулийн оюутан, улсын начин, гавьяат дасгалжуулагч Эрдэнэбат гэдэг хүн “Охид” гэдэг клуб байгуулж байлаа. Түүнээс хойш эмэгтэйчүүдийн бөх хөгжиж эхэлсэн. Үүнийг хүмүүс мартсан шиг байна лээ. -Эмэгтэйчүүдээс ирээдүйд ямар хүмүүс амжилт үзүүлэх боломжтой гэж та харж байна вэ? -Энэ жил медаль хүртсэн гурван тамирчинд өрсөлдөх чадвар бий. Мөн Батцэцэг байна. Гол нь сурсан мэхээрээ дэлхийн чанартай бөхийг унагадаг болтол нь барилдах хэрэгтэй. -Эрэгтэйчүүдээс хэнийг онцолмоор байна?
-Сая дэлхийн аваргыг харахад нэрийг нь дурдчих хүн харагдахгүй байна. Ер нь сайн залуучууд бий. Тэднийг хамтарсан бэлтгэл хийлгэж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх шаардлагатай. Энэ удаагийн тэмцээнийг харахад манай эрэгтэй тамирчдын өрсөлдөх чадвар дэлхийгээс хоцорсон харагдаж байна лээ. -Тун харамсалтай байна. “Гацуурт” компанийн захирал Б.Чинбат Чөлөөт бөхийн холбооны тэргүүн болсноос хойш өөрчлөлт, дэвшилт гарахгүй байна уу? -Чөлөөт бөхийн холбоо өөрчлөгдсөн. “Гацуурт” компанийн захирал Б.Чинбат Чөлөөт бөхийн холбоог тэргүүлснээс хойш чамгүй өөрчлөлт гарч, ажил хийгдэж байгааг хэлэх хэрэгтэй. -Б.Чинбат ерөнхийлөгч хэр менежмент сайтай хүн бэ?
-Ямар ч байсан санхүүгийн боломжоор л сайн хангаж байгаа. Одоо чөлөөт бөхийнхөн мөнгө дутлаа, ийм тэмцээнд орох байсан боловч зардал байхгүй гэж лав хэлэхгүй. Тэгж хэлэхгүй болтол мөнгөөр хангаж чадаж байна. Одоо цагийн ийм том бэрхшээлийг шийдэж өгч байгаа юм чинь нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчид нь маркетинг, менежментийг нь хийх хэрэгтэй.
Хамгийн гол нь өрсөлдөөн бий болгож байж чанар гарч ирнэ. Чанар гэдэг маань тамирчдыг амжилтад хүргэдэг. Тиймээс бид Чөлөөт бөхийн холбоог шинэчлээд, дотор нь мэргэжлийн зөвлөлийг байгуулсан. Тэр зөвлөлийг би тэргүүлдэг. -Танай зөвлөл тэгээд ямар ажил хийж байна вэ. Дорвитой арга хэмжээ авч байна уу? -Бидний зөвлөл холбоондоо өрсөлдөөнийг бий болго, улсын аваргын тэмцээнээр эхний аравт орсон тамирчдыг жилд хэд хэдэн удаа өрсөлдүүл гэсэн шаардлагыг голлож тавьдаг. Энэ мэт олон ажил хийж байгаа учраас удахгүй амжилт ахих байх. Гэхдээ л сууриараа уналтад орсон юм чинь босоход амаргүй байх болно. Тэр тусмаа дэлхийн чанартай спорт юм чинь тийм амар босохгүй. Нэгдүгээрт хөрс нь болохгүй байна, хоёрдугаарт хүрд эргэж өгөхгүй байна. -Хөрс, хүрд гэж та юуг хэлээд байна вэ?
-Суурь хөрс гэдэг нь сонирхогчдын хүрээ, өрсөлдөөн, үзэгчийг хэлж байгаа юм. Хүрдний тухайд зөвхөн шигшээ багийн хэмжээнд эргэлдээд байна. Дэндүү жаахан хүрд эргэлдээд байна гэсэн үг. Бүх нийтийн хүрд, клубүүдийн хүрд эргэхгүй байна. Ер нь байнгын шигшээ багаас өөр тамирчингүй, өрсөлдөөнгүй, үзэгчгүй байх тусам тэр спорт хөгждөггүй. Бүх нийтийн дунд чөлөөтэй өрсөлдөөнийг бий болговол спорт хөгждөг.
-Тийм л учраас үндэсний бөх улам хөгжөөд байгаа юм байна шүү дээ? -Үндэсний бөхөд том хүрд эргэчихсэн, зогсоож чадахгүй байна. Тэгэхээр үндэсний бөхийн дайтай жүдо, чөлөөт бөхийг зохион байгуулдаг, шагнаж, урамшуулдаг, өрсөлдүүлдэг, сурталчилдаг, үзэгчтэй болгодог байх хэрэгтэй. -Ингэхэд та ам гарч чадах уу. 2012 оны Лондоны Олимпоос медаль хүртэнэ гэж? -Ямар ч байсан эрэгтэй, эмэгтэй төрлөөс медальтай ирнэ. -Өнгөний хувьд? -Өнгийг хэлэх боломжгүй. Олимпийн аварга болох хүн би аварга болно гэж хэлдэггүй юм. Тухайн секундийн л ажил. Ер нь бөх барилддаг хүн асуултад хариулсаар байгаад дуусдаг. -Ямар асуулт вэ?
-Та ингэсэн хүнийг яадаг юм, ийм хүчтэй хүнийг та яадаг юм, ийм мэх, ийм хурдтай хүнийг та яадаг юм гэсэн асуултад туж хариулсаар байгаад таардаг. Тухайлбал би зүүн хөлийг чинь авлаа, та яах юм гэдэг асуултад нөгөө бөх нь конторлож мэх хийдэг юм гэх мэтчилэнгээр хариулдаг. Хариулж чадахгүй нь “Би мэдэхгүй ээ” гээд унаж байгаа хэрэг. Тийм учраас бөхийн барилдаан бүгд асуулт. Түүнд яаж хариулахаас ялалт шийдэгддэг. -Сая 2008 онд Монголын тамирчид чамлахааргүй амжилт үзүүллээ. Муу хүний заяа завагт гэгчээр санаандгүй үйл явдал болсон уу эсвэл үнэхээр бэлтгэл сайтай байсан уу?
-Бээжингийн Олимпийг үзэх тасалбар, урилга надад байсан. Гэвч Бээжин их халуун нартайн дээр миний найдаж байсан ганц тамирчин болох Б.Наранбаатар ялагдчихаад надад үзэх юм үлдээгүй. Тэгэхдээ Бээжингийн Олимпоос өмнө би сонин, сэтгүүлд ярилцлага өгч байсан. “За та нар Бээжингийн Олимпод л сайн оролцоно шүү. Нэг ёсны Сүхбаатар аймагт болж байгаа Олимп шүү дээ. Ийм зэргэлдээ, хил залгаа газарт Олимп дахин болох ч юм уу, үгүй ч юм уу. Тиймээс та нарт Олимпод сайхан амжилт үзүүлэх бүрэн боломж бий” гэж хэлсэн. Тэгээд ч манай тамирчид сайхан оролцож, чамлахааргүй том амжилт үзүүллээ. Манайхан бэлтгэл сайтай байсан.
-Залуусынхаа барилдааныг үзэж байхад сэтгэл тань хөдөлж, босоод өмнөөс нь барилдчихмаар ч юм шиг санагддаг биз? -Сэтгэл догдлолын хажуугаар жинхэнэ тамирчныхаа түвшинд хүрсэн зогсолт, байрлал, дэвжээн дээр өөрийгөө дайчлах, төвлөрүүлэх чадварыг судлаач хүнийхээ хувьд хардаг. Түүнээс биш миний хорхойтох хөг өнгөрсөн. Тэгэхдээ сая хүнд жингийн Ч.Чулуунбаатар Дэлхийн аваргад өрсөлдөхөд миний жин учраас хийчихмээр, оноо авчихмаар юм нэлээн харагдаж байна лээ. Яг цагаа тулбал хийж чадахгүй байх л даа.
-Та чинь бөөн туршлага биз дээ? -Туршлага мэдээж бий. Бөх барилдаж чадахгүй байхаасаа чаддаг болтлоо, эргээд чадахгүйгээ хүртэл барилдлаа. Хоёрдугаарт шинжлэх ухааныг нь судалж үзлээ. Онол, практик хоёрын үндсэн дээр дэвжээнд гарч ирсэн бөхчүүдийг дөнгөж өрөх төдийд л хэн нь ялах вэ гэдгийг мэддэг. Энэ нь барахгүй юм байна даа гэхээр үнэхээр бардаггүй. Ганц хоёр хүн тактикийн алдаа хийгээд зөрдөг боловч ихэнхдээ миний таамагласнаар барилддаг. Мэдрэмжтэй болчихдог шиг байна лээ. -Нээрээ энэ жил танай нутгийн бөх улсын наадмыг өнгөллөө. Дандаа тэгш ойн жилүүдийг Х.Баянмөнхийнхөн авдаг гэж яригдаж байсан шүү? -Энэ жилийн наадам миний бодож, төлөвлөж байснаар л 100 хувь болсон. Намайг хүмүүс том ойг авдаг гэж ярьдаг. Үнэхээр ч 50, 60, 70, 80, 90 жилийн ойг бид авлаа.
50, 60 жилд нь би түрүүлсэн, 70-д нь О.Балжинням түрүүлсэн. Би өөрөө дасгалжуулсан юм. 80-д нь миний хүргэн, манай шавь А.Сүхбат түрүүлсэн. 90-д нь манай оюутан С.Мөнхбат түрүүллээ. Миний шавь, манай сургуулийг дөрвөн жил сураад төгссөн хүн шүү дээ.
Намайг том ойг авдаг туршлагатай хүн гэж олон түмэн ярьдаг. Тийм учраас энэ удаа авчих юмсан гэсэн бодол байсан. Би өөрөө 70 дөхсөн насандаа 90 жилийн ойгоороо зодоглож, цолоо дуудуулсан. Миний хүсч байснаар л наадам дууслаа. Бурхан миний хүслийг биелүүллээ гэж бодож байна. Би баяртай байна. -С.Мөнхбат аварга бие жижигтэй ч гэсэн түрүүллээ? -Бие жижигтэй ч гэсэн байрлал томтой хүн. Зогсолт, хүнтэй тулалдах чадвар, хүний эрч хүчийг зогсоох чадвар, давамгайлж мэхээ хийх ухаанаар том хүн.
-Сониноос залуу аварга С.Мөнхбаттай амьдаа, таны анд Ж.Мөнхбат аварга та хоёрын олон жилийн “дайн” дууссан уу? -Таарч тохирохгүй юм олон бий. Гэхдээ бидний тэр асуудал хортой юм биш. Би Ж.Мөнхбатыг муу хүн гэж хэлэхгүй. Бөхийн хувьд Ж.Мөнхбатыг хэзээ ч шүүмжлэхгүй. Харин үзэл баримтлалын хувьд тохирохгүй юм билээ. -Тийм асуудал байлгүй яах вэ. Ер нь энэ жилийн наадам нэлээн маргаантай боллоо. Х.Мөнхбаатар аварга наадмын комисст гомдол хүртэл гаргасан?
-Маргаантай болсон. Техник хэрэгслийг ашиглахгүйгээр барилдааныг шүүж буй одоогийн Бөхийн холбооны практик нийгмээсээ хоцорсон байна. Сумогоос авахуулаад дэлхийн спортын бүх тоглолтыг зурагтаар хэд дахин давтан үзүүлдэг. Тэгэхээр тийм мэдээллийг авч буй ард түмэнд техникээр биш нүдээр харсан шийдвэр таалагдахгүй. -МҮБХ техник хэрэглэх дургүй гэл үү?
-Өөрсдийнхөө үүрэг роллийг өндөр болгохын төлөө ийм шийдвэр гаргасан гэж би ойлгодог. Хөлийн цэц л мэднэ, эсвэл Дагвасүрэн л мэднэ, бусад нь мэдэхгүй гэсэн амбиц болов уу. Тэр хүн буруу харж болно, гүйцэж хараагүй байж болно, бас амбицалж болно. Тэр олон барилдаан гялс гээд л өнгөрч байхад өөр зүйл рүү анхаарч байгаад тухайн барилдааныг хараагүй байж болно шүү дээ. Хувь хүний нүд тэр хүндээ л үйлчилдэг. Түүнээс биш төр түмний өмнөөс баталгаа өгөх зэвсэг биш. Тэгэхээр хамгийн баталгаатай зүйл бол техник хэрэгсэл.
-Нэг хэсэг МҮБХ, түүний тэргүүн Р.Нямдоржтой та нэлээн маргаан дэгдээсэн. Энэ асуудал одоо ч намжаагүй юм аа даа? -Намжаагүй. Бид өмнө нь буруу байна гэдгийг илчилж, шүүхээр шийдвэр гаргуулсан. Шүүхийн албадан шийдвэр хүртэл гаргуулаад байхад арав гаруй жилийн турш хуулийг үл тоомсорлоод явж байна. Бүхий л шүүх дээр бид ялж байсан боловч тэд төрийн шийдвэрийг ер тоодоггүй. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй хүмүүс дээ. -Та бөхийнхөө төлөө бүх амьдралаа зориулсан шиг Р.Нямдорж гуай ч сэтгэлээ зориулж яваа нэгэн. Энэ утгаараа та хоёр нэгдээд ажиллаж болдоггүй юм уу. Р.Нямдорж гуай бөхийг олон жил судалж байгаа юм билээ? -Р.Нямдорж судалдаг байж болно. Судалдаг хүн бөхийн түүхийг мэдэж болно. Харин судлаад бөх мэднэ гэж байхгүй. Барилдаж байсан хүн бодитой сэтгэнэ, нөгөөх нь хийсвэр сэтгэнэ.
Р.Нямдоржийн хувьд 20 жил үнэгүй бөх үзсэн. Тэр дайны л бөх мэддэг хүн. Өөрөөр хэлбэл чамайг 20 жил бөх үзүүлбэл тодорхой хэмжээгээр мэддэг болно шүү дээ. Гэтэл чи “Х.Баянмөнх аварга аа, би бөхийг чамаас илүү мэднэ” гээд дайраад байдаг болчихвол яах вэ. Тийм үед хэлэх ч үг олддоггүй юм билээ. -Нээрээ ч тийм юм уу? -Японы хэвлэлд “Монголд сумогийн хамгийн доод зиндаанд барилдаж байсан бөх манайхны Их аварга шиг хүнтэй маргалддаг гэнэ ээ. Их аваргатай огт барилдаж үзээгүй хүн би бөхийг чамаас илүү мэднэ гэж хэрэлддэг” тухай бичсэн байсан. -Р.Нямдорж тэргүүн та хоёрыг хэлж байгаа юм уу?
-Тийм. Биднийг дооглож байгаа нь энэ. Ямартай ч бид удахгүй шүүхийн шийдвэрээ биелүүлнэ. Монгол бөхийг жинхэнэ орчин цагийн бөх болгоно. Одоо бол мөнгө авч, бууж өгч байна. Ёс зүйн алдаа гаргаж, допинг хэрэглэж байна. Бааранд зодоон хийж, хэрэг төвөгт холбогдож байна. Тэгсэн мөртлөө бид их сайн явж байна гэдэг. МҮБХ хөгжихийн хувьд хөгжиж байна. Тэгэхдээ МҮБХ-ны хийж байгаа ажил биш. Нутаг бүрийн гал сайн ажиллаж байгаагийн шинж. -Тэгээд МҮБХ юу хийдэг байгууллага болж таарч байна вэ? -Бөх болно гэж зарлаад, хэдэн засуул, хөлийн цэцдээ тавиад, барилдаан явуулдаг л газар. -Хэдийгээр та МҮБХ-г шүүмжилдэг ч гэлээ Геннисийн номд монгол бөхийг бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд зодоглосон нь олон хүнд өөр бодол төрүүлсэн шүү?
-Геннисийн номд орох барилдааныг санаачлаад, зохион байгуулсан нь сайн хэрэг. Монгол бөх дэлхийн соёлын өвд орчихлоо. Одоо энэ нэр хүндийг допинг хэрэглэдэг, зодолддог, хэрэг төвөгт орооцолддог зүйлээс аврах хэрэгтэй. Бөхийн нэр хүнд дэлхийд өсөөд байдаг, дотроо дутагдал нь даамжраад байж болохгүй. Хэрвээ ийм байдал нь дэлхийд бас танигдвал шившигтэйгээр дуусах болно. Өглөөний сонин
|
| Х.Баянмөнх: Олимпоос мөнгөн медаль аваад ирэхэд манай улс сэтгэл дундуур хүлээж авсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (9) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Би энэ хүнийг сайн бөх гэж хүндэлдэг л дээ. Улсаас түүнд хөдөлмөрийн баатар, гавьяат , бүхэл бүтэн уулын ам гээд л ... Гэтэл байнга л улсдаа гомдож, дарлуулж явлаа гээдл ном хүртэл бичнэ. Тэгтэл чинь дарамтлаад зовоогоод байсан юм бол одоо ч гадагшаа гарч амьдарч болно шүүдээ. Ард түмэн, улс орон Баянмөнхөөр битгий хэл ... хүнээр дутахгүй шдээ. Үлдэх үр хүүхдээ бодож насандаа очмоор юм.
2011-12-07 | 13:56:17 | 202.126.91.246 | |
Зочин Баянмөнх аварга бол унэхээр мундаг аварга, гэхдээ зугээр тэр бөхийн холбоо энэ тэрий бол угаасаа чадахгуй! Нямдорж ни хамаагуй дээр, ер ни бол жаахан хор шартай сонин хун шиг санагддаг, нэг хэсэг Бат-эрдэнэ аварга-аас ундэсний бөхөөр илуу хун болох гэж их маргалддаг байсан. Бат-эрдэнэ аварга тоохгуй орхисон тул тэгсгээд намдсан. Ундэсээр бол Бат-эрдэнэ монголын туухэн дэх хамгийн мундаг аварга, бөх гэдэг утгаараа бол Баянаа аварга хамгийн мундаг ни. Жаахан мөнгө төгрөгөнд дуртай, дээр ни их довны узэлтэй сонин хун байгаам. Ийм хумуус юм удирдвал уруудаад хачин юм болно!
2011-12-07 | 08:55:23 | 219.165.24.24 | |
Зочин Дараах хэлсэн зүйлсийг бүрэн дэмжиж байна. - Техник хэрэгслийг ашиглахгүйгээр барилдааныг шүүж буй одоогийн Бөхийн холбооны практик нийгмээсээ хоцорсон байна. Сумогоос авахуулаад дэлхийн спортын бүх тоглолтыг зурагтаар хэд дахин давтан үзүүлдэг. Тэгэхээр тийм мэдээллийг авч буй ард түмэнд техникээр биш нүдээр харсан шийдвэр таалагдахгүй.
2011-12-06 | 21:29:15 | 202.9.42.129 | |
Зочин жинхэн бох гэвэл энэ хунийг л хэлэх байх аз жаргал урт удаан насалхийг хусэж байна
2011-12-06 | 18:24:26 | 202.9.47.5 | |
Зочин Нэртэй тсуутай, олни хундлэлэ хулээсэн, Дэлхийд танигдсан ховор ваарга бухийг хундэлтсгээ та мини ээ!!!!! Бжан хишгийн ни хуртэхийг хичээ!! Ахмад алдартнуудиг алд дэлэм хундэлж сур!!! Их аварга мини энх тунх урт наслаарай.
2011-12-06 | 18:22:50 | 182.160.22.206 | |
Зочин чи өөрөө бийтгий хийсэн бутээсэн гайхуулах юмтай ах хүн муулайд байгаа юм вэ.тэрнээс гадна чингэс дэлхийн талийг биш нэг хэсэг газарийг эзэлсэн юм.битгий ингэж хагас дутуу сонсоод мэддэг хүнийг ойлгож чадваргуйгээ гайхуул.шалгаад үзээрээ.манай монголийн далбааг гадаад улсад хамгийн их мандуулсан хүн баянмөнх аварга байдаг юм билээ.би төб аймагийн заамар сумийн унаган иргэн.
2011-12-06 | 16:10:08 | 77.185.26.255 | |
Зочин Mongold gantsaara l boh meddeg gantsaaraa l barilddag er hun shig bie magtah yum mongolchuud evtei bhdaa huchtei baidag gedgiig Delhiin taliig ezelj yavsan Chingis haan helsen yum shu Bayanmunh avarga dandaa l yumiig uulj butargaj taraaj yavahaa bolih heregtei nastai hun baij zaluusdaa buruu ulger duurialal uzuuleh yum
2011-12-06 | 15:12:24 | 182.160.59.146 | |
Зочин Sport hugjihed hurs, hurd gej umeheer saihan heljee, busad sportiin salbaruud endees mash sanaa avah heregtei, sags yaj hugjij baina, getel boleiball bur baihgui baih jishetei. Olimpioos olon medali avahiig husie.
2011-12-06 | 14:50:10 | 122.254.121.74 | |
|
|
|
|
|

Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|