 |
|
 |
|
Н.Гамбууш: Хөрөнгө мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болно оо |
|
|
 |
|
 |
Н.Гамбууш: Хөрөнгө мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болно оо
2011-12-09Бэлгийн ердийн бус хандлагатай гэдгээрээ олонд танигдсан Н.Гамбууштай ярилцав.  Туулсан амьдралаар нь кино хийж байгаа, мэс засалд орж сав суулгуулна, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэхчлэн түүний ярианд бидний өмнө дуулаагүй зүйл цөөнгүй байна.
- Таны амьдралаас сэдэвлэсэн олон ангит кино хийгдэж байгаа гэж дууллаа. Ямар учиртай кино юм бол? - Би “Хүслээр заяагдаагүй тавилан” гэсэн зохиол бичээд хэсэг хэсгээр нь “Үдшийн шивнээ” сэтгүүлд өгч байсан юм. Бас “City night” сэтгүүлийн таван дугаарт гарсан. Тэр нь уншигчдад их сонирхолтой санагдсан юм байлгүй, редакцийн зүгээс надад “Энэ зохиолыг кино болговол яасан юм бэ?” гэсэн санал тавьсан юм. “Хүслээр заяагдаагүй тавилан” нь социализмын үе, картын системийн үе, зах зээлд шилжиж байгаа одоогийн ардчилсан нийгмийн байр байдлыг харуулсан кино юм. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гээд л өдийгөөс төдий хүртэл зургаан төрийн нүүр үзлээ шүү дээ. Хорвоод хүн болж төрөөд өөрийгөө мэдэрч эхэлсэн үе, эцэг эх хоёр маань салсаны дараагаар муу хойд эхтэй учирсан гээд миний амьдралыг энэ киногоор өгүүлнэ. Нийгэмд үйлчлэх, ашгийн бус гэдэг утгаараа телевизийн олон ангит кино хийхээр болсон. Аль телевизээр гаргахаа одоохондоо сонгоогүй байгаа. - Найруулагчаар нь хэн ажиллаж байгаа юм? Бас гол дүрд нь хэн тоглож байгаа вэ? - Одоохондоо киноны уран бүтээлчдийг нууцлаж байгаа. Нууц зүйл чинь цаанаа илүү сонирхолтой байдаг шүү дээ. Хэн хийж байгаа юм бол, яаж байгаа юм бол гэсэн бодлыг хүмүүст төрүүлж гарч ирнэ. Өөр кинонууд бол тэр тоглосон, энэ тоглосон тэгсэн ингэсэн гээд бүх зүйл нь ил задгай байгаад байна. Тэр бол сонин биш байдаг. Ер нь нууц байж байгаад гаргах чинь илүү амттай, илүү сонирхолтой биз дээ. Гамбуушийн бага насанд хэн тоглосон юм бол гэх мэт… Киноны эхэнд монологийн хэсэг явдаг. Кино эхлэхэд нэг өндөр хүүхэн Энхтайваны гүүрэн дээгүүр алхаж явахад машинтай хажуугаар нь өнгөрч байгаа залуучууд “Хөөе, хаашаа явах вэ, хэдээр явах юм?” гэж асууна, бүсгүй машинд суугаад л бага нас, бүх зүйлээ бодож эхлэнгүүт үргэлжлээд кинотойгоо холбогдож байгаа юм л даа. - Кино бүтээхэд хөрөнгө мөнгө их хэрэг болно. Санхүүг нь хаанаас гаргаж байгаа вэ? - Телевизийн олон ангит кино хийхэд хөрөнгө мөнгө их шаарддаг юм байна. Мөнгөгүй юм гэж өнөөдөр байхгүй. Нэг анги нь хорин минут байлаа гэхэд тэр хэсгийг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдана. Би “Чонын алтан шагай” кинонд зургийн даргад нь тусалдаг байлаа. Манайхаас тайчих охидууд авч бааранд бүжиглүүлсэн. Ер нь би олон ангит киноны талаар “Чонын алтан шагай” киноноос тодорхой ойлголт авсан. Бас бүр дээр үед найруулагч Сүхбаатарын хийсэн кинонд цам бүжиглэдэг хэсэгт би бүжиглэж гардаг юм. Очирваань бурханы дүрд тоглосон. Багны цаана Гамбууш гэж харагдах биш. Кино хүнд хэцүү бүтдэг юм байна гэдгийг тухайн үед ойлгож авсан. Хөрөнгө санхүүгийн хувьд миний таньдаг хүмүүс тусалж байгаа. Бас кино хийж буй газар нь санхүүгээ хаанаас оруулж ирэхээ мэдэж байгаа байх. - Саяхан 90 саяын Гансүхийн амьдралаас сэдэвлээд Бодлын хулгайч гэдэг киног хийлээ. Театрт гаргаад багагүй ашиг олж байна. Таны амьдралаас сэдэвлэсэн киног театруудад гаргаад мөнгө ашиг болж болохгүй гэж үү? - Үгүй үгүй. Хамгийн гол нь би өөрөөрөө шоу хиймээргүй байна. Тэгсэн тэгээгүй хүмүүс миний тухай маш сайн мэддэг. Бараг наашаа харж инээж, цаашаа харж хашгирсаныг нь мэдчихсэн байдаг биз дээ. Тиймээс хүмүүст зөв ойлголт өгөхын тулд ашгийн бус кино хийхээр болсон. Хүн хүнийг гаднаас нь хараад ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгтэл хүний дотоод ертөнц агуу зүйл байдаг. Ер нь над шиг хүмүүс ямар хэцүү хүнд нөхцөлд амьдардаг юм. Тэр бүгдийг энэ киноноос олж харах байх.
- Кино зохиолыг нь та бичсэн юм уу? - Мэдээж өөр хүн бичсэн. - Кино хэзээ гарах вэ? - 2013 онд гарна гэж байсан. - Олон ангит киног телевиз бүхэн хийдэг болсон байна. Таны амьдралаас сэдэвлэсэн энэ кино бусад киноноос юугаараа онцлогтой юм бэ? - Эгэл жирийн нэг хүний амьдрал. Юугаараа онцлогтойг та нар өөрсдөө тааж мэднэ шүү дээ. - Кино бол нэг талаараа хүмүүжлийн хэрэгсэл мөн. “Хүслээр заяагдаагүй тавилан”-д хүнийг хүмүүжүүлсэн, ухааруулсан зүйлүүд гарах уу? - Тийм. Сэтгүүлүүд дээр эротик кино гэж бичсэн байна лээ. Үгүй шүү дээ. Тийм биш. Зүгээр жирийн хүний амьдралыг харуулсан. Миний амьдрал хүмүүст их сонирхолтой санагддаг юм шиг байгаа юм. Үнэхээр хэцүү. Өнөөдөр сохор, доголон, мэдрэл муутай төрөөгүйдээ би баярлаад байгаа юм. Тэгсэн мөртлөө эрүүл саруул төрчихөөд дотоод ертөнцдөө зөрчилтэй амьдрана гэдэг асуудал байхгүй юу. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зарим нь хүнтэй сууж хүүхэд төрүүлж болдог. Надад бол тийм зүйл байхгүй. Хэнтэй ч хамт амьдрахгүй. Зүгээр л хүмүүсийн нууц амрагаар явдаг. Би заримдаа өөрийнхөө амьдралыг ойлгодоггүй. Энэ хачин ертөнцөд яаж тэсч үлдсэнийг кинонд үзүүлнэ. Хүмүүст амьдрах утга учир өгөх үүднээс энэ киног хийж байгаа. Хүн яаж ч төрж болно. Хүн хүслээрээ төрдөггүй шүү дээ. Зарим хүн эрүүл саруул мөртлөө хэн ч биш юм шиг амьдарч байна. Би тэд нартай адилхан төрсөн бол арай ондоо амьдарч байгаа даа. Эрэгтэй хүн болж төрсөн бол эхнэр хүүхэдтэй болоод сайхан амьдрах гэж зүтгээд гэр бүлийн аз жаргалыг амсаад явж байх байсан. Эмэгтэй хүн байсан бол эцэггүй ч хамаагүй долоо найман хүүхэд төрүүлээд үрийн жаргал эдэлсэн алдарт эх ч байх байсан юм билүү. Одоо олон гэр бүл салдаг болсон байна. Тэр хүмүүст гэр бүлийн аз жаргал хамгийн агуу аз жаргал байдаг юм аа гэдгийг ойлгуулах гэсэн юм. Өнөөдөр би байр суурьгүй явж байгаа ч сэтгэлээрээ баян байна. Гуньж гутрахгүй явж байна. Энэ бүх дотоод сэтгэлийн зөрчлийг кинонд харуулах болно. - Кинондоо хоёр нийгмийн амьдралыг харуулна гэж байсан. Социализмын үеийн нийгэм таны хувьд яажшуухан өнгөрсөн бэ? - Хүндхэн л үе байсан даа. Гудамжинд явж байхад араас чулуу шиддэг. “Яаж чамайг хорвоо дэлхий даадаг юм” гэж хэлдэг байсан. Тийм зүйлүүдийг би давж гарч ирсэн. Залуу хойч үеийнхэн биднийг зөвөөр ойлгоосой гэж боддог. Бид нар бол Монголдоо бэлгийн цөөнх гэж хэлэгддэг. Намайг бэлгийн цөөнхийн төлөөлөл гэж хэлээд байгаа нь утгагүй санагддаг юм аа. Тэд нарын төлөөлөл нь би байна ч гэж юу байхав. Саяхан Мөрөөдлийн театрын “Миний нууц хүү” жүжгийн нээлтийн улаан хивсний ёслолд намайг урьсан юм. Анх удаагаа улаан хивсний баярт оролцсон болохоор маш сонирхолтой санагдсан. Тэр ёслол дээр миний зургийг аймаар их авсан. Ер зүгээр зогсоохгүй. Хаана очно, тэнд дагаж очоод зураг дараад байсан юм. Тэгсэн “Hot news” надаас нэг ч ярилцлага аваагүй байж миний тухай таамгаар зохиогоод “Жинхэнэ эмэгтэй болно” гээд бичсэн байсан нь надад ердөө таалагдаагүй. Улаан хивсний ёслол дээр авсан зурагтай хамт эхний нүүрэн дээрээ тэр материалаа гаргасан байна лээ. Би жинхэнэ эмэгтэй болох гээд байхдаа ч яахав дээ. Сав суулгуулаад үр хүүхэд төрүүлж үзье гэж бодсон болохоос. Эцэгтэй эцэггүй нь хамаагүй өөрийн гэсэн хүүхэдтэй болъё гэж бодоод Тайландад сав суулгах мэс засал хийлгэх гэж байгаа юм. Тэрнээс хүйс солилуулах мэс засал биш шүү дээ. Бас “Гранд” сэтгүүлд “Эрлийз тавилан” гэсэн гарчиг дор намайг “Драгон”-ы арын дэнжид төрж өссөн гэж бичсэн байна лээ. За ямар тавилан байх нь хамаагүй ээ. Хамгийн гол нь миний төрж өссөн газрыг буруу бичсэн нь харамсалтай. Намайг бага байхад “Драгон” гэж байгаагүй. “Драгон” чинь 1989 онд баригдсан барилга. Арын дэнжид нь ганц ч айл байгаагүй байхгүй юу. Тийм эзгүй газар төрж өссөн юм байх аа. “Гранд” тэгж бичсэн байна лээ. Би 40 мянгатын 23 дугаар байранд төрж өссөн шүү дээ. “Драгон”-д бүжигчин байсан гэвэл үнэн л дээ. Хүнээс өөрөөс нь асууж тодруулаагүй байж ийм ул үндэслэлгүй мэдэмхийрч бичих нь буруу байх. Тийм үү. “Гранд “сэтгүүлийнхэн худал бичдэг тал дээрээ анхаараарай гэж хэлмээр байна. Би “Hot news”-ыг шүүхэд өгч мөнгө нэхэмжилдэг юм бил үү гэж бодож байгаад больсон. Нээрээ би мэс засалд ороод гоё болъё гэж бодож байгаа. “Перфект” эмнэлэгийн Оюун эмчтэй уулзсан. Оюун эмч миний зарим нэг хагалгааг үнэгүй хийж өгье гэсэн. - Ямар хагалгаа? - “Перфект” эмнэлгээр хамар, хөх хийлгэх юм. Нүүрэндээ алтан утас гүйлгүүлж магадгүй. Царайг бага зэрэг янзалж өгнө гэсэн. Эхлээд Тайланд яваад зарим нэг эмчилгээгээ хийлгэчихээд ирье гэж бодож байгаа. Монголд хийлгэж болохгүй хагалгааг гадаадад хийлгээд, Монголдоо хийж болох хагалгааг эндээ л хийлгэх хэрэгтэй шүү дээ. Манайхан бас чадалтай. Би Оюун эмчид итгээд нүүр бардам хагалгаанд орно гэж бодож байгаа. Одоо миний насны эмэгтэйчүүд хагалгаанд ороход яг тохиромжтой. Тэрнээс хорин хэдтэйдээ мэс засалд орж залуу насаа эвдүүлээд яах юм бэ? Би дуучин Ануг ойлгодоггүй. Үнэхээр хөөрхөн охин. Тэгээд яагаад дахин дахин хагалгаанд ороод байдаг юм. Хүний залуу насны өнгө жавхаа бол гоё шүү дээ. Та нар бол үүнийг мэдэхгүй. Миний насан дээр очихоороо л ойлгоно. - Яагаад заавал Тайландыг сонгож мэс засал хийлгэж байгаа юм бэ? - Заавал Тайландад хийлгэнэ. Яагаад гэвэл Тайландад энэ хагалгааг өдөр тутамд хийдэг. Тийм болохоор арай туршлагажсан байх. Би 12 дугаар сарын 17-нд явна гэж байсан юм. Тэгсэн тэнд үер болоод 17000 хүн нас барлаа гэсэн мэдээ гарсан байсан. Хоёр гурван хоногийн дараа дахиад мэдээ уншсан чинь 25000 хүн нас барлаа гэсэн байсан. 25001 дэхь хүн нь монгол хүн байна гэж хэлүүлэлтэй биш. Тэнд очиж үхээд юу хийхэв гэж бодоод жаахан хүлээгээд байна. Хагалгаа нь гайгүй л юм гэсэн. Гурав хоног эмнэлэгтээ хэвтүүлээд гаргадаг. Гадуур 14 хоног хяналтанд явуулаад л баяртай гэдэг гэсэн шүү дээ. Тэнд би гамаа бариад хоёр сар болдог юм билүү гэж бодож байгаа. Яагаад гэвэл хагалгаа хийлгэсны дараа Монголдоо хүрч ирдэг. Тэгсэн нэг хүнтэй тор нор гэчихвэл буцаад очилтой нь биш. Түүний оронд тэндээ бүх зүйлээ ок болгоод ирсэн дээр биз дээ. - Мэс засал хийлгэхэд хэдий хэмжээний мөнгө орохоор юм шиг байна? - Хоёр гурван хүн ивээн тэтгэх юм. Тэр хүмүүсийн нэрийг өөрсдийнх нь зөвшөөрлийг авсаны дараа хэлнэ гэж бодож байна. Мэс заслын төлбөрөөс гадна бүх зардал нь нийлээд 25 мянган доллар болох юм. Гэхдээ 25 мянган доллар мөнгөтэй хүнд бол машины л мөнгө байхгүй юу. - Ивээн тэтгэх хүмүүс чинь таны найзууд уу? - Найзууд биш. Бас сонгуультай холбоотой. Сонгуулийг далимдуулах хэрэгтэй шүү дээ. - УИХ-ын гишүүн ивээн тэтгэх гэж байгаа юм уу? - Гишүүн биш ээ. Хэн ч байж болно шүү дээ. Хэн нэгэнд би тусалж болно. Жишээлбэл түрүүчийн сонгуулиар “Халуун хөнжил” “Янаг хорвоо” “Сэрүүлэг” сонин, “ТВ-8” телевизийг үндэслэгч С.Баярмөнх, “Женко” Баттулга хоёр Баянхонгор аймагт өрсөлдсөн юм. С.Баярмөнх өөрийнхөө нутагт нэр дэвшсэн болохоор рейтинг маш өндөртэй явж байсан. “Женко” Баттулга бол гарах магадлал бага байлаа. Тэгтэл ганцхан хар пиар хийгээд С.Баянмөнхийн нэрийг унагасан байхгүй юу. Яасан гэхээр гомо Нараад хэдэн төгрөг өгөөд “Халуун хөнжил”, “Янаг хорвоо”, “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнхийг би дэмжиж байна, та бүгд С.Баярмөнхийг сонгоорой гэж хэлүүлсэн бичлэг хийгээд түүнийгээ хүмүүст үзүүлсэн байхгүй юу. Тэр бичлэг Баянхонгорт гарахад л С.Баярмөнхийн нэр хүнд унаад “Женко” гараад ирсэн. Хүнийг магтаж байна. Гэхдээ хэн магтаж байна гэдэг чинь сонин байхгүй юу. Жишээлбэл С.Баярмөнхийг Монголын алдартай эмэгтэйчүүд болох УИХ-ын гишүүн С.Оюун юм уу, АЖ Цогзолмаа гуай магтсан бол нэг өөр. Тэгэхэд чинь гомо Нараа магтаж байна гэхээр бас л асуудалтай байхгүй юу .Тэгэхээр эд нар чинь хар пиар хийж хэнийг яаж унагах вэ гэдгээ мэддэг хүмүүс шүү дээ. - Тэгээд та хар пиар хийх гэж байгаа юм уу? - Үгүй ээ. Зүгээр нэг хүнд тус болж магадгүй. Мөнгөө өгвөл тус болно. Эсрэг талынханыг нь бол би мэднэ. Сонгуульд хичнээн их мөнгө цацлаа ч ганцхан хар пи ар хийхэд л унадаг биз дээ. - Сав суулгуулсан тохиолдолд хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг уу? - Өндөр байдаг гэж хэлсэн. Манай дүү нар надад “Юу хийж хагалгаанд ордог юм. Хүүхэд төрүүллээ ч яалаа, байсан ч яалаа. Өнөө маргаашгүй үхэх гэж байж” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар юу ярьж байгаа юм. Нөхөртэй нөхөргүй байх нь ямар хамаатай юм. Өөрөөсөө унасан хүүхэдтэй болж үрийн жаргалыг мэдэрмээр байна шүү дээ гэж хэлсэн. Хүн ганцхан амьдрах насандаа сайхан амьдрах юмсан гэж боддог шүү дээ. Ганцхан амьдрах насанд архи ууж траншейнд ч юм уу, өвгөнтөд очихыг би хүсээгүй. Сэтгэлийн тэнхээгүй байхыг би хүсэхгүй.
- Та тэгвэл удахгүй хүүхэдтэй болох юм байна даа? - Мэдэхгүй. Мөрөөдөж л байна. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Би сав суулгуулж хүүхэд төрүүлнэ л гэсэн бодолтой яваа. Дээгүүр доогуур яаж зохицуулахыг эмч нар л мэдэх байх. Саяхан шинжилгээгээ өгсөн. Тэгэхэд миний бүх эрхтэн эрүүл, суурь өвчингүй гарсан. Тэгэхээр би урт наслах байх аа. - Хүүхдээ төрүүлчихвэл таны одоогийн амьдрал өөрчлөгдөх үү? - Тэгнэ шүү дээ. Хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй тас тэврээстэй байна шүү дээ. Тайландаас ирсэний дараа буудалд байх магадлал маш бага болно. Хоёр жил хэртэй эмнэлэгээр явах байх. - Бүжгийн олон төрлөөс яагаад заавал тэр задгай төрлийг сонгосон юм бэ? - Би Улаан-Үд хотын Соёлын дээд сургуульд сурч байсан юм. Тэгэхэд манайд сонгодог бүжиг, ардын бүжгийн багш нар бүгдээрээ байсан. Ганцхан энэ жанр байгаагүй юм. Бусад бүх төрөл байсан. Байхгүй зүйлийг сонгосон нь дээр гэж бодоод энэ төрлийг сонгосон. Байхгүй юмны анхдагч болсон нь дээр биз дээ. Бааранд тайчихыг чинь Москвад дадлага хийж байгаад сурсан байхгүй юу. Би анх Гал командын хоёр давхарын зааланд цагдаа нарт тайчиж үзүүлж байлаа. Өндөр зэрэглэлтэй бааранд тайчдаг байсан. - Зах зээл ч байсан байх. Хэр их мөнгө олсон бэ? - Иймэрхүү шугамаар олсон мөнгө чинь тэгээд л дуусдаг. Гадаад дотоодод тоглолтоор яваад дууссан. Айхтар мөнгө хураасан зүйл байхгүй. Мөнгөтэй байсан бол байр авчихсан байгаа шүү дээ. Гэхдээ одоо хагалгаанд орж ирчихээд өөрийн гэсэн байртай, машинтай болно гэж бодож байгаа. Тэр бол асуудал биш. Ямар ч байсан өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй. Хүүхэдтэй болчихвол байртай болохгүй бол болохгүй. Бас хэнээс хүүхэдтэй болох вэ гэдгээ би шийднэ. Аав нь хөрөнгө мөнгөтэй хүн байх ёстой. Хамгийн гол нь хүүхдээ гэр бүлийн хүмүүжил сайтай өсгөх хэрэгтэй. Жаахан юманд гутраад архи дарс уучихдаг арчаагүй эр хүн болчихвол хэцүү. Надад ч гэсэн ууж идэж наргиж явсан үе бий. Гэхдээ туйлширч ерөөсөө болохгүй. Хүмүүс их туйлширдаг байхгүй юу. Залуустаа хандаж хэлэхэд учраа мэдэхгүй байхдаа амьдралаа зохиогоорой. Амьдралыг багаас нь босгох хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй сайхан амьдрах хэрэгтэй. Амьдралд хайртай байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.
Ярилцсан Т.Хулантахь
www.24tsag.mn |
| Н.Гамбууш: Хөрөнгө мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болно оо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|