 |
|
 |
|
“Тусгаар тогтнол ашид мөнх орших болтугай” |
|
|
 |
|
 |
“Тусгаар тогтнол ашид мөнх орших болтугай”
2011-12-29Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган  өчигдөр хуралдсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид төлөөлөгчид өө,
Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхт их ойн хүндэтгэлийн чуулганд оролцож байгаа Та бүхэндээ, нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан их ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооноос тавьсан санал, хүсэлтийн дагуу хүндэтгэлийн чуулган зохион байгуулж, энэхүү түүхт өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох шийдвэр гаргасан Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Хоёр зууныг дамнасан Манж Чин улсын ноёрхол нь Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах, алдагдсан эрх чөлөө, эзлэгдсэн газар нутгийнхаа төлөө бидний өвөг дээдэс эрслэн босох нөхцлийг бүрдүүлсэн юм. Монголчууд XX зууны эхэнд үндэснийхээ эрх чөлөөний төлөөх хувьсгалт тэмцлийг өрнүүлж, Манжийн ноёрхлыг эцэс болгон, бүрэн эрхт улсаа сэргээн байгуулсан нь төрт ёсны олон зууны баялаг уламжлал бүхий монголын ард түмний түүхийн онцгой тэмдэглэлт үйл явдал мөн. Тиймээс бид энэ түүхт үйл явдлыг бахархан дурсч, бахдан тэмдэглэж, үеийн үед санан дурсаж явах нь зүйн хэрэг ээ.
100 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, VIII Богд Жибзундамба хутагтыг эзэн хаанд өргөмжлөн эрдэнийн сууринд нь ёслол төгөлдөр залж, төрийн тамга, далбаа зэрэг төрт ёсны цогц бэлгэдлийг бүтээн соёрхжээ. Улмаар Богд хааны зарлигаар Дотоод, Гадаад, Цэргийн, Сангийн, Шүүх гэсэн анхны таван яамыг эмхлэн байгуулсан юм. Богд хаант Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгах, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх талаар тууштай тэмцсэн боловч 1915 оны Хиагтын гэрээгээр их гүрнүүдийн хүчинд автаж, Автономит Улс болж хувирсан билээ. Улмаар 1919 онд харийн эзэрхэг цэрэг Монголд нэвтрэн орж, Автономит засгийг унагаснаар манай улс бусдын эрхшээлд дахин орсон юм. Гэвч энэ нь Монголын ард түмний зориг, эрмэлзлийг мохоож чадаагүй бөгөөд харин ч эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд тэднийг шуудран босгосон юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын буухиаг 1921 оны Ардын хувьсгал залгамжлан өртөөлж, түүний үр дүнд эргүүлж алдсан эрх чөлөө, эзлэгдсэн газар нутаг, тусгаар тогтнолоо манай ард түмэн дахин олж авсан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгал нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл, түүний төгсгөл болсон юм. Үндэсний эрх чөлөө, Ардын хувьсгалыг санаачлан хэрэгжүүлэгч нь Чингис хааны алтан ургийн ноёд, язгууртнууд, шашин, соёлын нөлөө бүхий зүтгэлтэн, эх оронч эрэлхэг хөвгүүд төдийгүй Монголын улс төрийн анхны байгууллага-Монгол Ардын Намын уриа тунхаг, удирдлага дор нэгдсэн олон мянган ард иргэд байсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо,
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай улс эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л салбарыг шинээр сэргээн хөгжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлж ирлээ. Үүний үр дүнд хоцрогдсон буурай орноос орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжсөн орон болж хөгжлөө. Нэгэн зуунд манай улсын хүн ам 5 дахин өсч, монгол хүн эрүүл мэнд, эрдэм боловсрол, оюун сэтгэлгээний хувьд хөгжин дэвжиж, шинжлэх ухаан, урлаг, соёлын аль ч салбарт амжилт бүтээл гаргаж, олон улсын хэмжээнд алдар нэр, авьяас чадвараа дуурсгах боллоо. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, түүний бүрэн эрхт гишүүн болсон нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд ардчилал, зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж, нээлттэй, бие даасан гадаад бодлого бүхий улс болж шинэчлэгдэн өөрчлөгдлөө. Эдүгээ өмчийн олон хэлбэр бүхий эдийн засагтай, иргэддээ эх орны хишиг, хувь хүртээхүйц “Хүний хөгжлийн сан”-тай, эрүүл мэнд, боловсрол соёлын иж бүрэн тогтолцоотой, нийгмийн халамж, хамгаалал, даатгал, үйлчилгээний нэгдсэн сүлжээтэй, төлөвшиж буй иргэний ардчилалтай, төгөлдөржиж буй эрх зүйт төртэй улс болж хөгжиж байна.
Ялангуяа сүүлийн үед манай улсын эдийн засгийн чадавхи эрс өсч, хөгжлийн шинэ, хурдтай үед тулж ирээд байна. Түүхэн энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж чадвал их жанжин Д.Сүхбаатарын хэлснээр монгол түмэн цэнгэлийн манлайд хүрч болох шинэ зууны сайхан ирээдүй харагдаж байна.
Байгалийн баялгийг үе шаттайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын үр дүнд энэ оны гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс маань анх удаа дэлхийн хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй орон боллоо. Монгол хүн олимпоос алтан медаль саяхан хүртэж байсан бол өнөөдөр эдийн засгийн өсөлтөөрөө хөгжлийн Олимп өөд цойлж эхэллээ. Эдийн засгийн энэ өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэх нь бидний гол зорилт болох учиртай. Арав гаруйхан жилийн өмнө нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 300 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 3000 орчим ам.долларт хүрлээ. Уг нь энэ бол үсрэлт. Гэхдээ бид одоо л үсрэнгүй хөгжлийн ирмэгт ирлээ гэж ярьж байгаа. Энэ нь ч үнэн. Эдийн засгийн өсөлтийн өнөө жилийн энэ үзүүлэлтийг тогтвортой барьж чадвал ирэх оны эцэс гэхэд Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5000 орчим ам.долларт хүргэх бололцоо бүрдэхээр байна. Харин 2016 он гэхэд энэ үзүүлэлтийг 10000 гаруй ам. доллар болгох, 20 жилийн дараа өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно. Уул уурхайн олон шинэ үйлдвэр ашиглалтад орж, эрдэс баялгийн салбар эх орны маань хөгжлийг түргэтгэх хөшүүрэг болж байна. Уул уурхайн салбарын өсөлт, хөрөнгө оруулалтыг хүний хөгжил, бүтээн байгуулалтын үйлсэд зарцуулахад Засгийн газар онцгойлон анхаарч ирлээ. Хүн амыг орон сууцаар хангах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд “100000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн төмөр замын сүлжээг өргөтгөн шинэчлэж, уул уурхайн ордуудыг зах зээлтэй холбох ажлын бэлтгэлийг хангалаа. Ингэснээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад тулгуурлан дэд бүтцийн салбар эрчимтэйгээр хөгжих боломж нээгдлээ.
Манай Засгийн газар эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгийн зах зээлд ихээхэн анхаарч байна. Энэ зорилгоор хөрөнгийн зах зээлийг олон улсын жишиг стандартад нийцүүлэн, компани, аж ахуйн нэгжүүдийн ил тод, нээлттэй байдлыг бий болгосон сайн засаглалыг бэхжүүлж, баялгийн хуваарилалтад иргэдийн оролцоог жигд хангах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгох бодлогын нэг хэсэг болон хэрэгжинэ. Үүний зэрэгцээ нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх талаар ч тодорхой бодлого явуулж байна. Энэ бол манай нийгмийн хөгжлийн амжилтын эх сурвалж байх болно.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх бодлого амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд “Атрын аян”-ыг өрнүүлсний үр дүнд буудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь үндэсний үйлдвэрлэлээр хангах боллоо. Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Ажил, хөдөлмөр бол амьдралыг тэтгэгч үндэс билээ. Өнгөрч буй оныг Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, 60.000 шинэ ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтоо давуулан биелүүлж, 72.000 гаруй шинэ ажлын байр бий болгосон нь ажилгүйдлийг бууруулж, ард иргэдийнхээ амьдралыг тэтгэх бодлогын тодорхой үр дүн юм. Засгийн газар боловсролын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, их дээд сургуулиудыг нэгтгэн орчин үеийн хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Хүний хөгжлийн талаархи манай Засгийн газрын бодлогын нэг хэсэг нь иргэдийн дундаж наслалтыг уртасгах, тэдний эрүүл мэндийг найдвартай хамгаалах асуудал юм. Тиймээс манай Засгийн газар нийт иргэдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг бүрдүүллээ. Нийгмийн халамж, хамгааллын бодлого, тогтолцоо ийнхүү улам боловсронгуй болж, баялгийн шударга хуваарилалтад ахиц дэвшил гарч байна. Монгол Улс өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад манай улсын гадаад харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Эдүгээ Монгол Улс дэлхийн 160-аад улстай дипломат харилцаагаа хөгжүүлж, олон улсын 60 гаруй байгууллагын гишүүн болоод байна. Мөн Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, монгол цэрэг 3 тивийн 10 гаруй улсад энхийг сахиулах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирлээ. Монгол цэргийн ур чадвар, авхаалж самбаа, эр зоригийг олон улс талархан үнэлдэг боллоо. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсон нь манай улсын ардчилал, шинэчлэлийг дэлхийн хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм. Бидний амжилт ололтод хүрсэн зам шулуун дардан байгаагүй. Аз жаргалтай, эрх чөлөөтэй энэ амьдрал асар их үнээр олдсон гэдгийг өнөө ба хожим үеийнхэн хэзээ ч мартах учиргүй ээ. Өнгөрсөн зууны манай түүхийн хар сүүдэр, гашуун үнэнийг ч бас мартаж болохгүй ээ.
Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо,
100 жилийн тэртээ таван яамтай байгуулагдсан Засгийн газрын буухиаг үргэлжлүүлж буй манай хамтарсан Засгийн газар 11 яамтай, ерөнхий чиг үүргийн нэг газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсынхаа хөгжил, түүхийн хоёр зууныг залгуулж буй манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаагаа их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлснээр хийсэн ажил ихтэй, хийх зүйл бүр ч ихтэй боллоо. Зарим үр дүн гарч, улс орны маань нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд өслөө. Цаашдаа бид амжилт ололтоо ахиулахын тулд бодлого үйл ажиллагаагаа зөв тооцоотой, системтэй, сайн төлөвлөлттэйгээр явуулах болно. Ийм зорилгоор ирэх 20 жилийн бодлогыг бид боловсруулж байна. Энэхүү алсыг харсан “Хөгжлийн хөтөлбөр”-өө ард иргэд, эрдэмтэн мэргэдийн санал бодлоор тэтгэн хэрэгжүүлэх болно. “Хөгжлийн хөтөлбөр”-ийн маань үндэс нь бүх иргэдийн оролцоог хангасан их бүтээн байгуулалтын үйл хэрэг байх болно. Ингэснээрээ бид ирэх 100 жилийн хөгжлийн үндэс суурийг тавьж байна.
Үүний тулд юун түрүүнд бид сайн засаглалыг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой. Энэхүү засаглалын бодлого нь төрийн болон компанийн гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэрэгжих учиртай. Төрийн засаглал нь хариуцлага, шудрага ёсны зарчимд суурилсан байвал зохино. Харин компанийн засаглал нь нэг талаас хөрөнгийн зах зээлийн хөгжилд, нөгөө талаас аж ахуйн байгууллагуудын удирдлага менежментийн ил тод, нээлттэй байдал болон тэдгээрийн үр ашигтай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд тулгуурлах учиртай. Төрийн болон компанийн засаглалаас иргэдийн, цаашлаад улс орны хөгжил шалтгаалах учир бид эл зорилтыг бодлогын төвдөө байлгах болно.
Мөн иргэн бүр амьдралдаа, хувь заяандаа эзэн болдог, гэр бүлийн үнэт зүйлийг эрхэмлэдэг болох ёс зүй, ухамсрыг дээдлэх асуудлыг ч анхаарлын гадна үлдээхгүй. Эрчим хүчний аюулгүй байдал бидний бодлого, зорилтын төвд байх болно. Манай улс түлшний аюулгүй байдлаа хамгаалж, нефтийн хараат байдлаас гарах учиртай. Түүнчлэн эрчим хүчнийхээ эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд нийслэл хотыг хийжүүлсэн түлшээр хангах бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. Ингэвээс эрчим хүчний аюулгүй байдал ч бэхжиж, утааны асуудал ч шийдэгдэх боломжтой болох юм.
Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэж буй түүхэн энэ үед тусгаар тогтносон, бүрэн эрхт бүгд найрамдах улсынхаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа манай Засгийн газар өмнө тавьсан зорилтуудаа биелүүлж, өнгөрсөн түүхээсээ сургамж авч, өнөөгийн даяаршлын сорилт, бэрхшээлүүдийг амжилттай даван туулах итгэл төгс байгааг энэ хүндэт индрээс илэрхийлэхэд таатай байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо,
Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо дахин сэргээн тунхагласан түүхэн үйл явдлын 100 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсан билээ. Энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулсан. Тус Үндэсний хороо нь үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдсан хүмүүсийн гүйцэтгэсэн үүргийг мөнхжүүлэх зорилгын үүднээс түүхэн үйл явдлын онцлогийг харуулсан марк хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж, ном, бүтээл олныг хэвлүүллээ. Мөн анхны 5 яамны ойг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтад авах, анхны сайд, төрийн түшээдийн дурсгалын хөшөө босгох зэргээр ард олны түүхэн ухамсар, эх оронч үзэл санааг хөглөн хөгжүүлэх, эцэг өвгөд, эх түүхээрээ бахархах сэтгэлийн омогшлыг бадраах олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.
Энэхүү нөр их ажлыг зохион байгуулахад идэвхийлэн оролцсон нийт байгууллага, хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье. Энэ жил тэгш ойг нь тэмдэглэсэн олон түүхт үйл явдлуудаас, өнгөрсөн түүхээсээ, өвөг дээдсийнхээ эх оронч хичээл зүтгэлээс бид дурдатгал, сургамж ихийг өвлөж авлаа. Энэ бүхэн бидний улсын хөгжиж дэвжих, өсч өндийх эх суурь төдийгүй ирээдүйгээ өөдрөгөөр харах боломж, сэдлийг төрүүлж байгаа юм.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг нийт олноороо өргөн дэлгэр тэмдэглэж, шинэ оноо амжилт, бүтээл дүүрэн угтахыг хүсэн ерөөе. Монгол Улсын тусгаар тогтнол ашид мөнх орших болтугай.
2011.12.28. Төрийн ордон
|
| “Тусгаар тогтнол ашид мөнх орших болтугай” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|