 |
|
 |
|
Фрийдланд азтай алдартай эр, Миклаш азтай ч алдаргүй эр |
|
|
 |
|
 |
Фрийдланд азтай алдартай эр, Миклаш азтай ч алдаргүй эр
2012-01-05Манибазарын Чинбат 
Саяхан болсон явдал болохоор нь ч тэр үү, ер нь өөрөө ч тэгж рекламдсан юм уу мэдэхгүй Оюутолгойн ордыг нээсэн домгийг монголчууд мэднэ. Олж өрөмдөж чадахгүй будилж, будилж за нэг эцсийн удаа хатгачихаад харья даа гээд газар луу нэг хатгаад л баялагтай гэдгийг нь эцсийн момээнтэд мэдсэн гэдэг. Хэрэв тэгээгүй бол юун Оюутолгой, эх орны хишиг энэ ээ тэр ээ. Фрийдланд азтай мөн алдартай. Тэгвэл түүнтэй төстэй хувь тохиолоор бидэндээ "ирсэн" Эрдэнэтийн овооны орд газрын баялгийг хэрхэн нээсэн тухай Чех болон Словакын хэвлэлд, мөн интернетэд тавьсан ярилцлагыг доор орчуулан хүргэе. Чехословакууд нээсэн л гэдэг, яагаад ч тэгээд орхиод явчихдаг сонин (эсвэл сонирхолгүй) хүмүүс байсан юм, бүү мэд гэж боддог байлаа. Дашрамд нь: Эрдэнэтийн овоо өнгөтэй байна аа, энэ зууны царай байна аа ... хэмээн дуулалдсан ах эгч нар зурагт, сонингоор нэг гардаг байсан 70-аад оныг санаж байна уу? Дэлхийн 10 том уурхайд орох Эрдэнэт уурхай ашиглалтанд орж, түүнээсээ ч дутахгүй том бүтээн байгуулалт тэрхүү онгон нутагт цогцолж, өнөөг хүртэл биднийгээ тэжээсээр.
Бид хэрхэн Mонгол дахь эрдэнэсээс хагацсан бэ? Хамтарсан экспедиц 45 жилийн өмнө Монголын умард хэсэгт зэс-молибдений орд байгааг илрүүлжээ. Эхэндээ Азидаа хамгийн том орд гэж байсан боловч удалгүй дэлхийн 10 том ордын нэг гэгдэх болсон юм. Эндээс 90 мянган оршин суугчтай Эрдэнэт хэмээх монголдоо 2-т орох том хот босчээ. Холгүйхэн баяжуулах үйлдвэртэй. Сүүлийн үеийн мэдээгээр хүдрээс жилдээ 530 мянган тон зэс, 3 мянган тон молибдэны баяжмал олборлодог. Өнгөрсөн жил энэхүү монгол-оросын хамтарсан үйлдвэр 76 сая долларын цэвэр ашигтай ажилласан. Ихэнх олборлолтоо экспортолдөг бөгөөд Монголын төсвийн тал шахуу хувийг бүрдүүлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар хотын ойролцоох хүдрийг 30-40 жил ил уурхайгаар, дараагийн 40 жилд гүний уурхайгаар олборлох хэмжээний хүдэр бий гэжээ.
Ийм үзүүлэлт хараад Чехословак улс яагаад энэ ордыг зүй ёсоор хамгийн түрүүнд ашиглахад оролцох эрхээ эдлээгүй юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Өнөөг хүртэл Чех, Словак хоёр улс эндээс ашиг хүртээд явж байх байлаа. "Миний сонссоноор Чехословакын талд дааж давж биелүүлэхийн аргагүй нөхцөл тулган олборлолт, боловсруулалтад оролцохоос шахан гаргасан гэдэг юм билээ " хэмээн экспедицэд оролцож явсан Владимир Миклаш дурссан юм. " Хөрөнгө оруулалтын 20%-ийг бидэнд ноогдуулсан нь тухайн үедээ манай улсын хүчин чадлаас хол давсан асар том тоо байсан юм шүү дээ. Наанаа бол монголын засгийн газар ийм шаардлага тавьж байгаа юм шиг боловч үнэндээ зөвлөлтийн зөвлөхүүдийн найруулсан дэг байсан юм "
Оросын болон Монголын архиваас илүү ихийг мэдэж болох л доо. Праг дахь Төлөвлөгөөний комиссын архиваас ч бас. Тэр үед улс төрчид, дипломатууд, аж ахуйнхны дунд янз бүрийн л юм яригддаг байсан. Үгэнд ордоггүй холбоотноо Кремлийнхэн "Прагийн хавар "-ынх нь төлөө шийтгэсэн ч гэдэг. Ядаж талхаа хуваах үе нь хямрал эцсийн шатандаа орж, манайд төвшитгөл (normalizace- орч.) болж байх үед таарч. Москва бидэнд оронд нь Уралын нуруунд ашиг багатай зэсийн орд санал болгож байсан ч гэдэг. " Та нарт илүү ойрхон болохоор тээвэрлэлтийн зардал ч багатай " гэсэн юм билээ. Ямар ч байсан "Өнө мөнхийн найрамдал " нь баяр ёслол дээр л хэлдэг тангараг байсан юм. Улс хоорондын эдийн засгийн сонирхол, ялангуяа их гүрний сонирхол хаана байна тэнд хүйтэн тооцоо ноёрхож байлаа. Монгол дахь ордыг нээхэд Чех, Словакын геологчид болон алмаазан хошуу ч чухал үүрэгтэй байсан нь эргэлзээгүй үнэн юм. Монголын тал үүнийг хүлээн зөвшөөрдөг бол Оросууд тэгсгээд л нэг хүлээн зөвшөөрдөг.
1962 онд Геологийн Төв Институтын хэсэг ажилтнууд найдвартай гэсэн газруудаа сонгож, урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатар луу мордож, жилийн дараа хоёр улсын хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээ үзэглэгджээ. " 1966 онд Москва-Бээжингийн хурдан галт тэргээр монголын талыг зорьж байж билээ " хэмээн Миклаш гуай яриагаа эхлэв. "Эрдэнэтийн овоо буюу орчуулбал эрдэнэсийн овоо хэмээх ууланд экспедицийнхэнтэйгээ нийлэхээр тохирсон байсан юм. Тэд Моймир Краутерын удирдлага дор бараг жил орчим ажиллаад байсан юм .
Ахлах геологч нь чех хүн, Эманүел Коминэк гэж. Мөн эхнээсээ тэнд хэдэн словакууд байсан. Станислав Полак, Бохуш Томашек, Рудолф Габчо г м". Бусдыгаа газраа судалж байхад өрөмдлөгийн технологч Миклаш ирж байж. Тэрээр ачаандаа нэгэн үнэт зүйл авчирсан нь түүний өөрийнх бүтээсэн 6 ширхэг алмаазан хошуу байв. Институтээс түүнийг энэ хошуугаа "жинхэнэ халуун " газар нь очиж туршаад ир гэж явуулжээ. Эрдэнэтийн овоог хараад төрсөн анхны сэтгэгдэл мартагдашгүй. Тэрээр " Тэр үед уул маань далайн түвшнээс дээш 1500 метр өндөртэй. Одоо бол өөр л дөө, том цооног л үлдэж. Уулын орой руу мацаж байхдаа хагас эрдэнийн оюу чулуу түүгээд л явна. Тэр өндөрт төмсний улаан цэцэг ургах нь гайхамшигтай гэж. Словакт ийм өндөрт бол нарснаас өөр юм ургахгүй" хэмээн хуучилсан юм. Миклашыг ирэхээс өмнө тэд үр дүн маш муутай нүдэж тээрэмдэх аргаар өрөмдлөг хийдэг байсан болохоор орд газрын хүдрийг олборлох, ашиглах хэмжээнд ашиг нь харагддаггүй байлаа. Түүний авчирсан өрмөөр өрөмдөж авсан материалын судалгааны үр дүн өмнөхөөсөө тэс өөрөөр гарч эхэлжээ. Урьдчилсан судалгаагаар л хүдрийн нөөц ашигтай гарч тэрбүм тоныг давсан байна. Энэ нь олборлолт явуулахад ашиг өгнө гэсэн үг. Авсан дээж дэх зэс 1,17 %, молибден 0,05% байв. Дээжийг лаборатор луу явуулсан бөгөөд зөвлөлтийн мэргэжилтнүүд эцсийн хариу хэлэх ёстой байлаа. Экспедицийн ахлагчийн үүрэгдсэнээр Миклаш Монголын Геологийн Яамны нарийн бичгийн даргад мэдээ бичиж дараа жилийн өрөмдлөг судалгааны ажлаа танилцуулжээ. Гэтэл тийм сонирхол тэдэнд байсангүй. Цаашдын өрөмдлөгүүдийг монголчууд, оросууд гүйцээсэн юм. Тэдний цаашид хийсэн өрөмдлөгүүд нь энгийн, амархан ажил байсан бөгөөд дээр нь яаж өрөмдөх мэргэжлийн зөвлөгөө тэдэнд өгч үлдээсэн байсан аж. Ингээд Миклаш нутаг буцсан боловч бүх юм тэгээд дууссангүй, алмааз хошуунууд болон мэргэжлийн номнуудыг нь монголын хил гаалийнхан хураан авсан байсныг очсон хойноо л мэдэв. Хориотой зүйл тул хил гаргаж болохгүй гэсэн байна. Миклаш "Бүр дээгүүр хэмжээнд хэд дахин хөөцөлдсөний эцэст манай институт буцааж авсан юм. Гэнэн залуу байж дээ. Алмаазыг дотуур хувцас авч яваа юм шиг санаж тээшиндээ хийж л байдаг " хэмээн яриад инээв.
1978 онд үйлдвэрийн нэг хэсгийн нээлтэнд Зөвлөлтийн засгийн газрын тэргүүн Алексей Косыгин оролцож , мөн Чехословакын Геологийн төвийн дарга Иосеф Правда тэргүүтэй төлөөлөгчдийг урьсан байна. Тэднийг Улаанбаатарт газардсаны дараа цаг агаарын байдлаас Эрдэнэт рүү нисэх боломжгүй гэсэн аж. Хэн ч итгэсэнгүй. Монголыг хөх тэнгэрийн орон гэдэг биш билүү. Жилийн 365 өдрийн бараг 365 өдөр нь нартай байдаг газар шүү дээ. Хожим нь 1988 онд чехословак-монголын геологт хамтран ажиллах гэрээний 25 жилийн ойгоор л доктор Габчо Эрдэнэтэд очжээ.
-Владимир Янчура, 2010.12.11
Хоёр дахь гунигт хүн Нэгдүгээрхи нь "Эрдэнэтийн эрдэнэс" нийтлэлд бичсэнээр бол түүнийг бичигч, миний хуучны анд, Монгол дахь анхны Чехославакын геологийн экспедицийн ахлагч, инженер Моймир Краутер юм.
Хоёр дахь нь миний бие, Братислава хотын уугуул Владимир Миклаш, Эрдэнэтийн овооны (тэр үед зүгээр л Овоо гэдэг байв) зэс-мөлибдений орд газрын хувь заяа шийдвэрлэгдэх 1966 оны геологийн шинжилгээний багт ажиллаж байлаа.
Яагаад гунигтай гээд байна гэж үү? Гуниг ч бас биш юм. Сайн гүйцэтгэсэн ажлынхаа араас ганихрана гэж юу байхав. Бухимдал юм даа. Чехословакын эдийн засгийн сонирхлыг балласан дээшээ хашгираад ч тэнгэр хол гэмээр шударга бус явдал, бүр хамтран үйлдсэн шударга бус явдал болсон юм. Монгол, Чехословакын архивыыг нээж (ялангуяа геологийн архивыг, тэр тусмаа БНСЧСУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын шүү. Оросууд оролцсон гэхэд эргэлзэж байна) Чехословакын тал хэрхэн энэхүү дэлхийн хэмжээний том уурхайг ашиглахад оролцохоос шахагдсан тухай үнэнийг өгүүлэх цаг нь болсон гэж бодож байна. Оролцох хэлбэр нь янз янз байж болох байсан. Ямар ч байсан юу ч үгүй үлдэх нь л байж болшгүй асуудал байсан юм. Ямар ч байсан хоёр улсын гэрээ хэлцэлд тийм юм байгаагүй гэж бодож байна.
Чехословакын талаас энэхүү дэлхийн хэмжээний Эрдэнэтийн зэс-мөлибдений ордод оруулсан гавъяаг Оросын талаас одоо хүртэл үгүйсгээд байгаа нь өнгөрсөн үйл явдлаа хүлээн зөвшөөрч чадахгүйд л байгаа юм. Чехийн юм уу Словакын иргэн өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэр дээр "нон грата хүн " байгаа нь үүний баталгаа юм.
Эрхэм Моймирын ганихраад байгаа нь зүгээр л Эрдэнэтийн ГОК-д орос мэргэжилтнүүд байгаатай холбоотой огт учир шалтгаангүй эд гэж үү? Оросууд ойн баярт (30 жилийн) зориулсан 428 хуудас товхимолдоо чехословакын геологийн оролцооны тухайд нэг хагас бүтэн нүүр л зориулсан байх юм. 2006 онд тэр өөрөө хангалттай их материал цуглуулж өгөөд байхад шүү дээ. Тэрээр "Энэхүү нийтлэлийг бичиж байхад их гунигтай, харамсалтай санагдаж билээ. Яагаад гэхээр 1964-1968 онд анхны пионер болсон Чехословак-Монголын хамтарсан геологийн экспедицийн нөр их хөдөлмөргүйгээр өнөөгийн Эрдэнэт байхгүй байх байсан тухай эх сурвалжийг эрхэм редакторууд үл ойшоон орхигдуулсан байх юм " гэжээ. Тэр "эрхэм редакторууд " гээд байгаа нь тэнд "ажиллаж байгаа " (гэх нь зөв байх) Оросын мэргэжилтнүүд юм. Миний анд Моймир бас Зөвлөлтийн школоор явсан хүн тул одоогийн Оросын зөвлөхүүд нь тухайн үеийн зөвлөлтийн мэргэжилтнүүд шиг тусгай үүрэгтэйгээр давхар ажилладагийг мэдээж гадарлахтайгаа. Тэр нь өөрийн эх орныхоо улс төр, эдийн засгийн сонирхлыг хамгаалах, хөгжүүлэх үүрэг. Энэ үүргээ биелүүлэхэд " үүрдийн найрамдалт нөхөд " байхгүй бөгөөд тийм боломж ч үгүй. Эрдэнэт бол үүний нотолгоо юм.
Миний ярих зүйл ч бас ерөнхийдөө гэнэндүү "2009 онд би Монголын Геологийн Яаманд хандсан бөгөөд тэгэхдээ би тэдэнд хэрэг болно, 1966 онд Овоогийн өрөмдлөгийн геологийн дээжийг яаж авч байсан тухай мэргэжлийн хүний дурсамжаар тэднийг баярлуулна гэсэн бодолтой байлаа. Тэр нь геологийн дээжийг усаар угаах аргаар хийж эвдчихгүйн тулд чухам ямар ямар алхам хийх тухай өрөмдлөгийн технологчийн хувьд тэмдэглэж байсан өдрийн тэмдэглэлээсээ авсан, агаараар хүчтэй үлээлгэх аргын тухай байсан юм. Өрөмдөлтийн ажиллагааг хэмнэсэн алмаазан хошуутай, илүү том диаметртай хоёр толгойтой ... г.м. эд л дээ. Урд жилүүдэд нь тохиромжтой өрөмдлөгийн технологийг сонгоогүйгээс болоод сорьцын чанар муу, тийм болохоор орд ашиггүй болж гардаг байлаа. Захидлаа факттай, холбогдох зургуудыг хавсарган өгч билээ.
Оросоор "ни привета , ни ответа " гэдэг шиг. Монголоос таг чиг, хариу ирсэнгүй. Яагаад? Таах гээд үзье л дээ. Монголын яаман дээр одоо хүртэл Оросын зөвлөх тусгай үүрэгтэй "ажилладаг " хэвээр байгаа байх. Дүгнэлт: Эрхэм Моймир оо, Монголын талаас Чехословакын иргэдийг үнэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж (метал, шагнал, магтаал) байсан нь сайхан, талархууштай (гэхдээ голдуу улс төрийн үнэлэмжээр гавъяаг нь үнэлж) боловч одоогийн Чех ба Словак улсын энэхүү ордыг ашиглахад оролцож болох байсан удаан хугацааны аж ахуй, эдийн засгийн алдагдлыг нөхөхийн аргагүй. Хувийн атаархах, буруутгах сэтгэлээр ярьж байгаа юм биш шүү. Миний хувьд сайн хийж гүйцэтгэсэн ажлынхаа дараа төрдөг сэтгэгдлийн тухай яриад байна л даа. Эргээд бодоход энэхүү дэлхийн хэмжээний том ордын ашигтай гэдгийг батлахад миний хувийн оролцоо ямар чухал үүрэгтэй байсныг ядаж үгээр дурсах нь бүү хэл бүр манайхан ч өөрсдөө үнэлээгүй гэхээр харамсалтай санагддаг юм. "Цэвэр геологчдын " нүдэнд бол би геолог энэ тэр мэдэхгүй зүгээр л "өрөмдөгч " гэх байх л даа. Би чинь Геологи Судлалын Дээд Сургууль дүүргэсэн юм шүү дээ. Тэр сургууль бидэнд Голланд бяслаг руу биш, эх болсон газрын хэвлий рүү "нүх " өрөмдөхийг заасан юм. Миний багш професор Воздвиженский " Шинжилгээний өрөмдлөг чинь зүгээр нэг мэргэжил биш, урлаг юм шүү, оюутнууд аа " гэдэг байж билээ. Үнэн л юм билээ.
Энэ ажлын хүрээнд 2008 онд хуучин Чехословакын Геологийн төвийг даргалж байсан Й.Правдаг Монгол улсаас шагнасныг би монголын талаас түүхийн алдааг ойлгоогүй, хоёр нүүр гаргасан л гэж харж байна. Цаг хугацааны дараа Олон улсын эрхзүйн хүрээнд яадгийг мэдэхгүй юм. Эрхэм Правда ч монголын энэхүү хуурамч авир гаргасныг ойлгоогүй байх.
" Металаар " улсын санг дүүргэхгүй шүү дээ. Гэхдээ алдааг засаж болох юм шиг санагддаг. Жишээ нь Хэрэв Монгол улс экспортын өндөр ашигтайгаар бидний? зэс-мөлибдены баяжмалыг манай хоёр улс руу экспортлох санал тавибал? Идеалист чигээрээ л дуусах юм байна даа би.
-Владимир Миклаш, Братислава
Инженер Владо Миклашын нийтлэлд редакцийн зүгээс оруулсан нэмэлт Доктор Э. Коминэкийн удирдлага дор Чехословакын геологчид С2 болон В ангилалын нөөцийн тооцоог гарган 4 сая тон зэсийн нөөцтэй гэж тогтоон мэдээ боловруулжээ. Зэс-молибдены нөөцийг тооцоолох машинаар хийсэн аж. Ингээд 1969 онд хоёр улсын холбогдох засгийн газрын комиссоос нийт нөөцийн хэмжээг зөвлөлдөн баталжээ. Нөөцийг тогтоох тооцоо маш сайн хийгдсэн нь дараагийн жилүүдэд 70-аад онд зөвлөлт- монголын экспедицийнхний хэд дахин нягтлан хийсэн тооцооноос хэдхэн хувь зөрж байснаас л харагдана.
Чехословакын Сангийн Яам Геологийн Төв Институтээсээ 1969 оны сүүл гэхэд Чехословак- Монголын 1-р экспедицийн ажлын үр дүн болон үүнтэй холбоотой Чехословакын зээлийн асуудлыг хэрэгжүүлэх тухай мэдээ бэлдэж өгөхийг үүрэг болгосон байна. Би энэ үүргийг гүйцэтгэхэд томилогдсон юм. Оны эцсээр энэ асуудлыг хэлэлцэхэд манай улс төр, эдийн засгийн байдал нэн ээдрээтэй, ойлгомжгүй болсон тул уг асуудлыг түр хойшлуулахыг засгийн газраас хүссэн боловч барсангүй. Миний эргэлзээд байсан зүйлс эхний удаагийн асуудал хэлцэхэд л цухалзаж эхэлсэн юм. Яагаад гэвэл Улсын Төлөвлөгөөний Комисс болон Сангийн Яамны байр суурь нь Монголын засгийн газарт Чехословакын тал нь Эрдэнэтийн овооны орд газарт алив нэг сонирхол байхгүй, түүнийг ашиглах нь манай эдийн засгийн хүчин чадлаас давсан, тийм болохоор монголын талыг зээлээ нийтийн хэрэглээний бараагаар төлж барагдуулах тухай мэдэгдэл хийх байсан юм. Энэ байр суурь нь засгийн газрыг тогтоол гаргахад чухал нөлөөтэй байсан бөгөөд бидний эсэргүүцлийг ердөө авч үзээгүй юм. Болох ёсгүй юм боллоо! Чехословакын засгийн газар
Праг дахь Монголын элчин сайд Доржид дараахь утгатай мэдэгдэл явуулсан юм:
-Чехословакын тал Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах эрхээс татгалзаж байна -Монголын засгийн газрын орд газрыг хэрхэн ашиглахаа өөрсдөө шийдэж болно -Геологийн судалгааны ажилд чехословакын зээлээр санхүүжигдэн зарцуулсан зардлыг монголын тал нийтийн хэрэглээний бараа нийлүүлэлтээр төлж барагдуулах
Элчин сайд Дорж намайг хоёр ч удаа хувиараа дуудан уулзаж Чехословакын засгийн газрын ойлгомжгүй шийдвэрийг тайлбарлаж өгөхийг хүсч байсан юм.
Монголын засгийн газар дараа нь ЭЗХТЗ-ийн орнуудаас орд газрыг хамтран ашиглах хүсэлт тавьж байлаа. Тэдгээр улсууд дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсны шалтгаан нь мэдээж Чехословак улс яагаад энэ эрхээсээ татгалзав гэдэг нь ойлгомжтой, аливаа хүндрэлтэй асуудал гарахаас болгоомжилсон байсанд оршино гэдгийг би мэргэжилтнүүдээс нь мэдэж авсан юм.
Эцэст нь хэлэхэд Хэнтийн нуруунд ажиллаж байсан Чехословак-Монголын 2-р геологийн экспедицийнхний бидэнд Эрдэнэтийн овооны ордыг ЗХУ-тай хамтран ашиглах гэж байна гэснээр бид ч энэ боломжийг ашиглан уг ордыг ашиглахад манай улс оролцож болох талаар шийдвэр гаргуулахаар Гадаад Худалдааны Яамны сайд инженер Барчакт хандан тусламж эрсэн юм. Тэрээр аль хэдийн оройтсон. Манай дипломатуудыг унтаж байх хооронд орд газрыг хамтран ашиглах Зөвлөлт-Монголын улс хоорондын гэрээнд гарын үсэг зурахад хэдхэн хоног үлдээд байгаа боловч эцсийн боломж нь Ерөнхийлөгч Г.Хусакт хүсэлт гаргаж Ерөнхий н/б-ийн дарга Л.И.Брежнев рүү утасдуулах л арга байна гэв. Гэвч хожимдсон байлаа. Тохиролцлыг өөрчлөх боломж байсангүй. Ийнхүү ЗХУ ба Монголын эрх баригчид хамтарсан үйлдвэр барих, ашиглах болон бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурцгаасан юм.
-Инженер Моймир Краутер |
| Фрийдланд азтай алдартай эр, Миклаш азтай ч алдаргүй эр |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|