 |
|
 |
|
“Өр”-тэй бол “баян” /Хошигнол/ |
|
|
 |
|
 |
“Өр”-тэй бол “баян” /Хошигнол/
2012-01-16Өргүй Монгол хүнийг олно гэвэл Монголын хүн ам нэг миллиард гурван зуун сая болохоос хэцүү.  За тэгээд нэг миллиард гурван зуун сая болчихвол дэлхийн зургаан миллиард хүний хорин хувь нь өртэй болох нь ээ. Харин Монголд бол насанд хүрсэн хүн бүр өрийн “сүлжээн”-д “данстай” гэдэг. Насанд хүрээгүй балчрууд ч төрсөн цагаасаа “өр”-өнд орох асуудал байна. Төрөхөөсөө өмнө “өр” –ийн “данс” нээлгэсэн “нялх ураг” ч бий...Аав ээж хоёр хүмүүний жамаар танилцлаа. Орчлонгийн жам ч юмуу, дараа мэднэ биз дээ Аав ээжийг “найрах” гэж хоолонд урина, утсыг нь цэнэглэнэ. Утасдах юмуу мессеж явуулахад мөнгө “унаж” байгаа. Нэг их “хайртай” хүн болох дүр исгэж, цэцэг, шоколад авч өгч мөнгө “үрнэ”. Нэг ёсондоо намайг “хийх” гээд мөнгө “зарцуулаад” байгаа хэрэг. Өөрт нь мөнгө байхгүй бол аав ээжээсээ болон ах дүүгээсээ Хараахан миний өвөө,эмээ,авга ах,авга эгчүүд болоогүй байгаа өрийн сүлжээнийхэн гуйна. Цаадуул нь өгөхгүй “унжаад” байвал найз нөхөд, таньдаг мэддэг бүхнээсээ “царай алдаж, цавиа маажна” л даа. Миний төлөө аав минь “өр” хийгээд явна. Ээж баахан “ивээн тэтгүүлж” байгаад “бултчихгүй” бол аавтай нэг өдөр буудлын өрөөнд хононо. Аз таараад аав алтан сайхан “үр”-ээ амжилттай “цацаж” чадсан тохиолдолд аавын шанаган хорхой шиг эр бэлгийн эсүүд хэдэн саяараа ээжийн өндгөн эс рүү дайрч нэг өндгөн эсэнд “дурласан” сая сая эр эсүүдээс азын тэнгэр ивээсэн ганцхан эр эс л ээжийн өндгөн эсийг “панаалдан” намайг үүсгэх “хросом”-ын “танго” бүжиглэнэ.Аавын аавын үед нэг ийм шүлэг байсан юм. Нэг сайхан бүсгүйд зуун зүрх дурлаж, Нэг нь “жаргаж”, ерөн ес нь “шархдана” гэж. ”Хүүхэд” хийхэд эр бэлгийн шанаган “толгойт”-ууд сая саяараа “туршлагын молтогчин” болдог байна шүү Цусны бүлгийн найрлага,генийн ухамсарт үйл ажиллагаа эвлэлдэн зохицож чадвал “би” гэдэг бяцхаан амьтан микроскопоор харахгүй бол танигдахгүй өчүүхэнээс өчүүхэн “хүн” бүрэлдлээ гэсэн үг. Ээж “гоол” алдсанаа мэдэхгүй явж байгаад дотор нь муухайрч,бөөлжис нь цутгаад биеийн юм нь ирэхгүй “унжаад” байвал эрхбиш “мангар” амьтан биш бол эмчид очиж үзүүлнэ дээ. Тэнэгтээд янз бүрийн эм уувал “би” дүүрлээ.”Амьгүй ураг” болж, дутуу төрөөд аавын эсүүдийг “шатаа”-сан хэрэг болно. Хүн болж төрнө гэдэг чинь амаргүй даваа. Гахай шиг хээл авлаа бол төрлөө гэсэн хэрэг бус. Азтай нь төрж, азгүй нь “аборт” гэдэг үхлийн лагерь руу цөлөгддөг юм. Миний аз дайрчээ. Ээж зохих номын дагуу эмчид үзүүлж, тест өгөөд хувь заяатайгаа эвлэрч, үрийн зулай үнэрлэхээр бэлтгэж эхлэв. Аавд энэ тухай хэлэхэд баярласандаа ээжийг өргөөд “сансар” руу бөмбөг шиг “цөлсөнгүй. Аавын баярлах зөв. ”Өр”-өө яаж дарах вэ гэж бодол болж явтал шинэ гэр бүлүүдэд “боодол боодлоор” нь мөнгө өгөх засгийн газрын тогтоол гарч, ээжийг “найрсан” юм билээ. Аавын “өр” бол ээж бид хоёроос тусдаа тавьсан “өр” л дөө. Ажилгүй гудамж метрлэн, хоосон “шүгэлдэж, таньдаг нэгнээсээ “хоёр нэгж” саваач гэж явахдаа автобус унааны мөнгө, бас муугаа мэдэхгүй тамхины мөнгө,Найрканы ч мөнгө байж магадгүй өөр хувийн асуудал, хүүхнүүдтэй “тансагласан” цэнгээ наргианы мөнгө, гуталдаа зан тавиулах гэж, утсандаа нэгж авах гэж, шоу үзэх гэж гээд бөөн “өр”-тэй. Шинэ хүүхэд төрөхөд засгаас өхөөрдөж “мөнгө” өгч байна. Хүн бүрийн тоогоор “эх орны хишиг” ”чамлахаар чанга атга” гээд шуудай кокжсон “нүүрс” сар бүр өгнө. Хувьцаагүй “золбин”-гууд “хувьцаа”-тай болж, утсаар нэгэндээ “Чи надад таван хувьцаа зээлээч, дараа нь би арав болгоод өгье” гэж нэгнээ “саах”, эсвэл “өрх бүр өртөн” гэдэг хуулийн дагуу “хувьцааны өр гэдэг хувилбар” гараад ирлээ. Аав баярлахгүй гээд яах билээ. Шил шилээ дарсан “тэмдэглэлт” үйл явдал болж байхад... Би загасан хэлбэрт үр хөврөлийн үед байх үедээ ээж аав хоёрынхоо яриаг сонсож ойлгодог болов. Тэр хоёр дандаа “мөнгө” л ярина. Мөнгө ярихаар “өр”-ийн асуудал нь босч ирнэ. Аавын өр гурван сая болчихсон “харайж” явна. Аав үүнийгээ “нормаал” гэж өөрийгөө тайтгаруулна. Алтны уурхайн эздүүд улсад байгаль ус бохирдуулсаны нөхөн төлбөрт хэдэн зуун тэрбумын өртэй байдаг гэнэ л дээ. Улсаас зээл авах аюултай. Улс төрийн “шургуу” орвол шоронгын “хадаас” болно. Тэрний оронд таньдаг хүмүүсээсээ бага сагаар зээлээд явбал өрийн сүлжээний үйлдвэрчний эвлэлийн гишүүнд албан ёсоор бүртгэгдээд, цагдаад оччихгүй “маргааш” гэдэг магадлангийн “бичгээ” хэлээд явахад “хорвоо та минь уужим” байдаг гэнэ. Таньдаг найз нөхөд өрөө өгөхгүй бол сайндаа ганц хоёр шанаа өгнө. Тэгээд ч бүгдээрээ бие биендээ өртэй улсууд хэн нь хэнээсээ юугаа авах билээ. Бөөсөө л өгөхгүй бол юугаа өгөх вэ. Бөөрөө өгвөл харин өрнөөсөө гарах уу? Бүгд л ижилхэн өр гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлд аалзны тор шиг торлуулжээ. Үүнээсээ болж нэгнийх нь нүд нь хөхөрсөн, нөгөө нь нүүрээ савардуулчихсан, үгүй бол сэтгэлийн тэнхээгүй нэг нь өөрийгөө душны өрөөнд хэцээр боож зүйл дуусгаад, өр зээлнээсээ болж аав ээж, ах дүүс, амраг, садангаасаа тангараг тасраад, цагдаа сэргийлэх дээр нус нулимсаа гоожуулан хэрүүл уруул хийгээд, эсвэл харь газар цагаачилж зугатаад энэ бүхэн бидний амьдралын “Монголын нэг өрт өдөр” гэдэг хэв шинжит реалист дүр төрх болж дээ. Шинэ жилээр өргүй хүн шалгаруулдаг бол шагнал авах хүн миний мэдэхээс нэг ч үгүй. Өргүй хүнийг шагнадаг бол одон медалиуд ордны зооринд зэврээд дуусна даа. Хувь хүнээс айл өрх, айл өрхөөс аймаг сум,хот улс гээд өргүй газар байна уу? Хулганууд хүртэл хоорондоо өр зээлтэй бяслагны хэрүүл хийгээд шөнө унтуулахгүй тачигнуулаад байх бол юу ч биш. Хүн амын шинэчилсэн бүртгэл гэдэг чинь уг чанартаа “өргүй” хүнийг хайж байгаа засгийн “бодлого” гэнэ. Гадаадад “хар”-аар амьдардаг манайхан “хуруу гарын хээгээ” өгөхгүй гээд зугтацгаадаг. Өргүй хүнд хамаатай болохоос өртэй бидэнд падгүй билээ...Ээж жирэмсний хордлого аваад эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний “өр” гэж талийж өгчээ. Үсчний ажлаа орхиод гэдэс нь томрохоор гэртээ сууж л дээ. Ах дүү олуулаа тул айлын нэг хармааны өрөө хөлслөв. ”Өр”-ийн асуудал урд байгаагүйгээр ихэслээ. Хорвоод би “хүн” болж төрөх хувьтай байсан юм бол уу, аав ажилд орж ээжийг “тэжээх” үүргээ зуун хувь биелүүлж эхэллээ. Алтны уурхайд орсон юм бол уу гэж “төөнөг”-төж байтал алт хувиараа олборлодог “нинжа” гэдэг ажил хийж байгаа гэнэ. Ээжийг ээлжит эмнэлгийн үзлэгтээ ордог өдөр аав утсаар ярилаа. Тэгтэл сайхан гар, тэмээний шагайн чинээ алт олсноо хэлэв. Ээжийн баярлаж байгааг...хүчтэй дэвхцээд “хүүхэд”-ээ гаргачих шахлаа. Хэлээгүй юү, би бас баярлаж хөөрсөндөө дэвхцээд аавын олсон алтыг үзэх гээд хариугүй гарах нь ээ... Золоор ээж эмчийн кабинетэд байсан нь таарч, эмч нэг чухал тариа хийгээд засгийн газраас шинэ хүүхэд төрөхөд өгдөг мөнгөнд ээжийгээ банкны салбар руу гүйлгэчих шахсангүй шүү...Азтай азтай. Дутуу төрж, ”энхбаатар” гэдэг “сахилгын” шилэн камерт заларсангүй. Ёс журмаараа төрсөн нь өлгийнд ороолгуулаад ээжийнхээ мөөмийг гуд гуд хөхдөг бол ёс гажсан нь тэр шилэн саванд “намайг хэзээ чөлөөлөх бол” гээд санаа алдаад хэвтдэг юм билээ. Тэгээд ч дөнгөж төрөөд “битүү” саванд “амлуулж” байгаа хүүхэд “битүү” саваа санаад томорсон хойноо ч “чих халууцуулдаг” гэж сонслоо. Эмч ээжээс “чухал” тариа хийсэний хөлсөнд мөнгө нэхлээ. Ээж утсаар ярьж байгаад хүнээс зээлээд “өр”-өө баяжууллаа. Баяжуулах үйлдвэр гэдэг шиг би ч бас олиггүй хүү юмаа. Хүн мөнгөөр баяждаг байхад би өрөөр баяжуулаад байх юм. Намайг хүү гэж эмч ээжид хэлсэний дараа ээжийн “мисс охин”-той болно гэсэн “төлөвлөгөө” нуржээ. Ээж намайг “мисс” болно, ”топ модел” болгоно гээд мөрөөддөг байв. Гэтэл нэг аавыгаа дууриасан усны гутал чирсэн “нинжа” төрөх нь. Аав хүү гэсэн чинь магнай дээрээ “зурвас баяртай” байгаа нь илт. Барилдуулна, ноцолдуулна гэж “бөх”-ийн үлгэр зохиож, дэвээд сүйд ээ. Эмэгтэй төрсөн бол “морь” болгож миссийн тэмцээнд уралдуулах булдруунууд уу...Аавыг мөнгө явуулахгүй болохоор ээж байрны эзэн хятадаас мөнгө зээлж “өр” тавина. Намайг төрөхөөр тэр хятад “өр”-өндөө авахаар болсон байх аа. Шүлэнгэтсэн муухай нүдээр шар орсгой шүдээ ярзайлган инээхэд нь би ямар дургүй хүрдэг гээч. Ээжийг минь надтай цуг өмхий ам руугаа залгичих вий гэхээс уур хүрч, гал тогооны өрөөгөөр дүүрэн байгаа тавагтай мантуунаас нь ам руу нь чихчихмээр санагддаг. Хойноос ирээд хот минийх гэгчээр манай аав ээж хоёр төрсөн нутагтаа зуун мянган айлын орон сууцанд ороогүй байхад дөчин мянгатад байр худалдаж авчихаад миний удахгүй төрөх гэж байгаа алтан соёмбот далбаатай улсын “эзэн” аятай даналзахыг нь харахаас ой гутна. Ээжийг мөнгө зээлэхээр түүн рүү эрх хав шиг наалинхай нүдээр харахад нь би ээжийн нүдийг “таглачихмаар” болдог юм. Тэгсэн ээж миний төлөө л мөнгө зээлээд байгаа хэрэг. Арван сарыг нь гүйцээж тээгээд эсэн мэнд төрүүлэх гээд энэ муу дааяагийн өмнө сүүлээ шарвагануулаад байгаа нь өрөвдөлтэй юм. Харин тэр хужаа өргүй гэсэн. Түүнийг таньдаг бүх монголчууд түүнд өртэй. Тэр хужаа тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. Тоосго хийж байгаа шороо нь миний “унах” эх нутгийн минь хөрс. Ажилчид нь бас монголчууд. Элэг авмаар нь тэр мөнгөтэй,”эзэн” монголчууд нь мөнгөгүй. Энэ ч ёстой нэг авцалдаагүй юм бишүү. Сургуульд орохдоо заалгах арифметикийн бутархайг бол багшаараа заалгаад би бодчихно. Харин энэ “бодлого”-ыг бодож чаддаг хүн байдаггүй учраас түүний “боол” болоод түүнээс мөнгө зээлээд явдаг бол уу. Гайгүй би том болоод “бодноо”. Хэн нь “эзэн” хэн нь “боол” гэдгийг харууламц за... Ээж өвдлөө. Өглөө эзэн хужаагийн ширээн дээр орхисон ногоотой хоолноос “сонирхоод” савхадсан юм. Ээжийн дотор муухай оргиод байснаа “өвдөж” эхлэв. Ээж дүү нараасаа нэгийг дуудлаа. Хоёр цагийн дараа миний нагац эгч болох оюутан охин ээжийг минь аваад такси дуудаж төрөхөд хүргэж өгөв.”Гэдсэнд” байхдаа аав ээжийнхээ “өр”-ийн сүлжээн дэх амьдралыг яс махаараа ойлгосон би яг төрөхөө болоод иртэл ээжийн “гэдэснээс” гарч,”өр”-өнд орохоосоо айсан юм даг уу ээжийнхээ голыг тасартал бахируулж байснаа “өрөвдөөд” гарч ирэв. Агаар авч амьсгаллаа. Нүүрсний утаа үнэртэнэ. Агаар цэвэршүүлэх гээд улсаас мөнгө төсөвлөөд бөөн “өрөнд” орсон утаатай агаараар ирээдүйд уушигны сүрьеэгээр өвдөх жижигхэн хавчгар уушигаараа сэнгэнэтэл амьсгалав. Тархины даралт маралттай төрж аав ээждээ гай удсангүй. Харин хоёр хоноод “хүйн хавдар” гэдэг аюултай халдвар аваад ээжийгээ жаахан “сандраалаа”. Дахиад өр. Эмнэлгийн тариа дууссан тул хятадаас тариа захиалуулж авчраад ээжийгээ дахиад өрөнд оруулав. Эмнэлгээс гартал үүдэн дээр хөлсний таксины жолооч нар “өрөнд” оруулахаар найрсаг харцаар өдөөд зогсож байлаа. Надтай хамт төрсөн хүүг аав нь нисдэг тэргээр аваад одлоо. Тэднийх Богд уулын орой дээр харшид амьдардаг аж. Ирээдүйд аав нь хүүгээ сансар руу аваад явах биз. Нүүрсний утаагүй, шинэ гаригт мөнгөтэй аавын хүүхдүүд эхлээд зорчих нь тодорхой. Тэгэнгүүт миний шар хөдлөөд явчихав. Гайгүй ээ би мөнгөтэй болноо. Дөнгөж би өнөөдөр эмнэлгээс гарч байна. Дөчин жилийн дараа би хувийн банктай болчихоод аав ээжийгээ шинэ гариг руу аваад ниснэ дээ гэж бодлоо. Нагац эгч биднийг таксинд суулгав. Миний өр ингээд эхэллээ...Миний төлөө ээж нагац эгчээс мөнгө зээлж таксидана. Нагац эгч ангийнхаа нэг оюутнаас зээлсэн байж таарна. Цаадах нь хөдөөнийх. Аав ээж нь бэлэн мөнгөгүй тул багийнхаа бараа бөөнөдөж хөдөө аваачиж зардаг хэн нэгнээс зээлжээ. Бараа бөөндөх мөнгө олохын тулд нөгөөх нь хэдэн малаа барьцаалж байгаад сумынхаа баян Болдоос зээлсэн байна. Баян Болд банкнаас зээлсэн хэрэг. Банк нь улсаас зээл авчээ. Улс нь гадаадаас зээл авсан бөлгөө. Гадаад улс нь бас нэг гадаад улсаас зээл авчээ. Нөгөө гадаад улс нь харь гаригаас зээл авлаа...Өр бодсоор байгаад хаа хамаагүй “нисэх” нь. Миний өлгий өр тавьж авсан өлгий гэнэ. Өрөөр өлгийдүүлж, өрөөр амьсгалж, өрөн дунд хүн болох нь дээ би...Ээжийн минь өнөө орой надад аялж өгөх бүүвэйн дууг ээж ээжээсээ “зээлсэн” юм гэдэг. Ээждээ бас өсгөж төрүүлсэнийх нь төлөө “өр”-тэй гэж байгаа. Өглөө “босдоггүй” юм чинь шүүдрийн ус цуглуулж ээждээ цай чанаж өгч “өр”-өө дараагүй л яваа. Ээж тэгж байгаад хэтэрхий нойртой юм аа. Даанч удахгүй би “чихээр” өвддөг болохоороо өглөө босдог болгоод өгнөө. Дараа нь том болсон хойноо Утай Гүмбэн рүү аавтай хөтөлцүүлээд Хөх хотын вагонд суулгаж явуулаад “өр”-өө төлнөө...Ямартай ч “хүн” болж төрсөний хэрэг зээлээд, өрөнд ороод, бас дахин зээлээд бас дахин өрөнд ороод ...тэгээд “битүү” саванд хоригдоод...арай ч “энхбаатар”-дахгүй ээ ...адилхан зээл тавьж, өрөнд ороод, майлсаар майлсаар мал болдог уйлсаар уйлсаар хүн болно доо...Аавыгаа нэг “амьд”-аар нь харах юм сан. Шороонд дарагдчихгүй шиг байж байгаад нөгөө алтаа авчирч “эзэн” хужаад тушаагаад хурдан мөнгөтэй болоосой доо. Хөдөөний хүмүүс “морьтой ч болоосой” гэдэг бол хотын хүмүүс өлгийтэй нялх ч байсан “мөнгөтэй болоосой” гэж залбирна. Мөнгөний хэрэг байнаа. Ээжид хонины шинэ мах авч өгч,сайхан хар шөл хийж өгмөөр байна. Сэрүүн болж байна, дотроо үстэй урт түрийтэй цэмбэн гутал авч өгөхгүй бол хар залуугаараа хөл нь хавагнаад байх юм. Гэртээ мартсан Гэсэр манай “нинжа” ирж биднийгээ нэг эргэж тойрдоггүй юм байх даа. Эмнэлгээс дөнгөж гэртээ халаасны өрөө ирээд эдийн засгийн хичээл заалгачих юм байна л даа. Энэ “өр”-тэй хоёр нөхөр хэзээ “өр”-нөөсөө салж, баяжиж, намайг “харж үзэх” юм бол доо...Миллиард гурван зуун сая хүн турж үхэхгүй болоод байхад хоёр сая долоон зуун тавин мянган хүн өрөндөө “турж” үхэх нь ээ. Нээрээ намайг нэмээрэй, дахиад нэг “өр”-тэй гайхал өлгий дотроо “тонгочиж” байгаа шүү... Мөөмөө хөхөөд гэдэс цадаж,дотор уужран,зүүрмэглэх санаатай хэвтэж байтал “эзэн” хужаа дотор нь би суугаад “давхимаар” том тоглоомын машин чирэн орж ирээд “шинэ хүн”-ийг мялааж байна гээд намайг юу юугүй үнсэхийг завдлаа. Аавдаа үнсүүлээгүй байж, чам муу шаахайгаа чирсэн “бадарчин”-д үнсүүлнэ гэж байхгүй шүү. Буруу хараад уухай чараллаа. Нөгөө золиг айгаад “зугатлаа”. Намайг “яасан үндсэрхэг бацаан бэ” гэж бодоо доо...Ээж шарвалзаад нэг л биш. Аавыг иртэл ээжийг “манаад” би тайван “унтах” тавилангүй амьтан юм. Эзэн хужааг орж ирэх юм бол орилж чарлаж, ээжийг дэргэдээ байлгах гэсээр байгаад хар нялхаараа “мэдрэлийн ядаргаа” тусах вий. Эзэн хужаагийн “дурлал”-аас гадна “эдийн засаг”,”гэр бүл”,”өр шир” гээд “бодох” юм зөндөө. Намайг хөхүүлчихээд “нойртой” ээж маань миний дэргэдүүр хэсэг дугхийлээ. Тэр хооронд би өрний талаар бодож байгаад нэг нээлт хийлээ. Өвчингүй бол жаргал. Өргүй бол баян гэдэг. ”Өвчин” тусчихаад эмнэлгийн орон дээр “онигоо” яриад нуруугаа “тэнийлгээд” хэвтэж байх заримдаа “жаргал” ч юм шиг. Харин “өргүй бол баян” гэдэг чинь шал худлаа үг. Монголд хамгийн их “өртэй” хүмүүс л “баян” байдаг даа. Их “өртэй” нь их “баян”, дунд “өртэй” нь дунд “баян”, бага “өртэй” нь бага “баян”. Өрнийх нь хэмжээгээр хүний баян цатгаланг хэмждэг. Аав ээжийн өр бол юу ч биш байх нь...Баяжихын тулд гурвуулаа “өр”-өөр өөдтэйхэн шиг “хичээллэх” хэрэгтэй гэдгийг ээждээ хэлэх гэсэнээ аавын “алтыг зүүдлэн “үнэгчилж” буй ээжийгээ сэрээгээд яахав гээд орхилоо. Аав, ээж гэж хэлж үзээгүй мөртлөө “өр өр” гэж хэлэх нь ээ туучий чинь...Аавыг ирэхэд аав гэх нь байг гэхэд ядаж “А” гэдэг болчихсон байх сан. Аав гээд байгаа юу, алт гээд байгаа юу, аюул “энд” байна гээд байгаа юу, авгайгаа алдаваа гээд байгаа юу, алаг үрээ асран хамгаал гээд байгаа юу...А үсэг сурах нь чухал байна. Би ч энэ байдлаараа олон юманд санаа зовсоор бол аав ээжийн насан дээр очвол “өвөө” болчихсон “зөнөгтөж” гай болох дог оо. Эзэн гайхлыг байхгүйг “ашиглаад” жаахан нойр авдаг юм билүү...Ээжийн “хурхирах”-ыг яадаг ч юм билээ дээ. Би ч бас ээжийг дууриагаад хэрэв “унтахчээ” аядвал жижиг “трактор” шиг “авч” өгөх байх даа...”Хүн” болж төрөх ч “асуудал”-тай л юм байна даа... Даваажавын Эрдэнэмөнх |
| “Өр”-тэй бол “баян” /Хошигнол/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|