 |
|
 |
|
Монголыг устгах бодлого буюу Чөлөөт зах зээлийн эдийн засаг |
|
|
 |
|
 |
Монголыг устгах бодлого буюу Чөлөөт зах зээлийн эдийн засаг
2012-02-01Чөлөөт зах зээлийн эдийн засаг ( free market economy) хувийн чөлөөт өрсөлдөөнийг чухалчилдаг ба эдийн засаг  дахь төрийн оролцоог хязгаарлахыг шаарддаг. Учир нь төр эдийн засгийн харилцаанд оролцох нь эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг үгүй хийдэг гэж үздэг. Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь либериализм дээр суурилдаг ба худалдагч болон худалдан авагчид өөрсдийн хийсэн аливаа үйлдэлдээ өөрсдөө хариуцлага хүлээнэ гэж номлодог. Гэхдээ чөлөөт зах зээлийн эдийн засаг үнэхээр тийм хүсээд баймаар зүйл үү гэдгийг бид эргэж харах хэрэгтэй байна. Учир нь Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засгийн заавар зөвлөмжөөр 22 жил явлаа. Энэ хугацаанд эдийн засгийн ямар нэг хөгжил гарсангүй, шинэчлэл явагдсангүй, үр дүн нь харагдсангүй.
Чөлөөт зах зээлийн эдийн засгийн онолчид эхлээд төрийн өмчийн бүх үйлдвэр, компаниудаа хувьчил гэсэн бид хувьчилсан, ямар ч мэдлэггүй, эх оронч сэтгэлгүй З.Энхболд тэргүүтэй ардчилсан нөхдүүд бүгдийг нь хувьчилж аваад тараагаад, төмрийн хогонд өгөөд дууссан. Төрийн зохицуулалт байхгүй бол бид төрөөр яах вэ дээ, төрийн хамгийн гол ажил бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ сайн сайхан амьдруулах, тиймээс энэ ажлаал сайн хийх хэрэгтэй. Үүний тулд тодорхой зохицуулалтууд бас байх ёстой. Хамтын зах зээлийн эдийн засагт хувийн өмчийг маш сайн дэмждэг ба үүний хажуугаар төрийн зөв зохицуулалтыг үндэстний, ард түмний баталгаатай амьдралын төлөө чиглүүлдэг. Төр зүгээр л чөлөөт өрсөлдөөн гээд л бүхнийг өөрөөсөө холдуулдаг чөлөөт эдийн засгийн гаж жишээ Монголд зөндөө байна.
Ингээд бид үйлдвэрч үгүй, бүтээн байгуулалт ч үгүй болоод дууссан. Барууны хөгжингүй орны эдийн засаг санхүүгийн институтууд болон экспертүүд ядуу буурай, хөгжиж буй орны эдийн засаг дээр тоглолт хийж өөрийн улсын ашиг сонирхлыг хангахын тулд чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгчийг диваажин мэт сурталчилдаг. Яг энэ загвараар Монголчууд бид шууд л төрийн мэдлийн бүх зүйлээ хэрэгтэй хэрэггүйг нь ялгалгүй хувьчлаад дууссан. Ардчилалын үеийн замбараагүй засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо гэгчийг байгуулсан нь Монголын түүхэнд хар үсгээр тэмдэглэгдэх үйл явдал болж үлдсэн юм.
Тухайн үеийн Монголын өөдтэй өнгөтэй гэсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь чөлөөт зах зээл, хувийн өмч гэсэн нэрээр халхавчлан хувьчилсан байдаг. Үнэндээ тухайн үеийн өмч хувьчлал тийм ч шударга явагдаагүйг олон баримтаас харж болно. НИК, Чингис зочид буудал, Алтан тариа, АПУ гээд л ар араасаа хөвөрсөн олон үйлдвэр компануудын хувьчлал хэн нэг эрхмийн халаасанд луйврын аргаар орсон гэдэг. Өмч хувьчлалруу бүр нарийн орвол бөөлжис хүрч, дотор муухай оргимоор баримтууд зөндөө бий. Харин өнөөдөр ард түмнийг луйвардаж авчихаад ичих ч үгүй миний байгуулсан компани гээд яриад сууж байна.
Төрийн бүх зохицуулалтуудыг алга болгож, Монгол улсын стратегийн ач холбогдолтой хүнсний болоод бусад бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ хувьд гаргаж хаясан. Үүний үр дүнд талхны болоод шатахууны үнэ яаж өсөж галзуурч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол шиг үнийн өсөлт нь дураараа авирлагчдын гарт байдаг улс орон Африкт л байгаа байх. Бүхнийг чөлөөт өрсөлдөөн гээд л хаячихна, ард түмэн эцэг эхгүй хүүхдүүд шиг шоовдорлогдоно. Хоёр нам миний шатахуун түгээх станц үнээ нэмээгүй, чинийх нэмсэн гэж ичих ч үгүй ярьж байгааг та зурагтаар харсан биздээ. Ерөөсөө энэ эрх баригч хоёр нам Монгол улсыг ард түмэнтэй нь хамт хоёр хуваагаад авчихсан юм биш үү. Ард түмнийг хувалз мэт сорж, зад хошгируулаад, хэмх хулхидах л хоёр намд хамгаас чухал. Цайны ганц гэдэг шиг өөр чадах зүйл тэдэнд үнэндээ байхгүй л дээ хөөрхий. Гадны эдийн засгийн алуурчдын хожлын хөзөр нь манай Монголын улс төрийн намууд ба түүний амьгүй албатууд болжээ.
Дараа нь чөлөөт эдийн засагчид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүл, энэ л Монгол улсын хөгжлийн гарц гэдэг ухуулга явуулсан. Ингээд засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил гэгчийг хүртэл зарлан байж, эх орноороо жижиглэнгийн хөдөлмөрчин болох холын аянд гарсан даа. Гаднаас ч зөндөө зээл тусламж авлаа, ард түмний татварын мөнгийг ч чамгүй зарцууллаа үр дүн нь ердөө гардаггүй. Аргагүй шүү дээ жижиг дунд үйлдвэр нэртэй Хятадын үйлдвэрлэлийг дэмжих л бодлого явсан юм чинь. Өнөөдөр Монгол улсад 66491 жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүд байна, даанч нэг нь ч гадны зах зээлд гараагүй. Жижиг дунд үйлдвэрээр хөгжсөн орон дэлхий дээр нэг ч байдаггүйг Монголчууд бид анзаарсангүй, бусдыг дагаж намираад жижиг дунд үйлдвэрт баахан ашиггүй хөрөнгө оруулалт оруулаад тэгээд энэ төсөл дампуураад дууссан. Үр дүнд нь их өр үлдсэн. Арга ч үгүй шүү дээ энэ чиглэлд оруулсан зээл тусламжийн 90 гаруй хувийг эрх баригчид өөрсдөө халааслаад үлдсэнийг нь иргэдэд өндөр хүүтэйгээр өгөөд банкны хүүгээр буцаагаад авчихсан юм чинь. Ингээд ХААН банк зэрэг арилжааны банкнуудын халаасанд 2700000 иргэнээ тушаачихсан юм. АНУ болон Японы жижиг дунд үйлдвэр нь өндөр технологи, мэдлэг дээр суурилсан байдаг гэдгийг Монголд хэн ч ойлгосонгүй. Жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшилд хөрөнгө оруулсан нийт 6.3 тэрбум ам доллар хэний халаасанд оров юунд зарцуулагдав. Энэ их өрийг хэн төлж барагдуулах вэ? Ард түмэн төлөх үү? Авсан эзэд нь (ард түмний нэрийг барьж зээл авсан эрх баригчдын хамсаатнууд) төлөх үү?
Үүний дараагаар Монгол улс уул уурхай хэмээх гайхамшигтай сайхан зүйлтэй учирсан. Эрх баригчдад асар их мөнгө, бас дахин мөнгө, унтсан ч сэрсэн ч мөнгө харагдаад мөнгөнөөс өөр бодох зүйлгүй боллоо. Оюутолгой, тавантолгойг яаж өөрт ашигтайгаар зарах вэ гэсэн ганцхан бодол хамтарсан засгийн газрын алтан зарчим болж, ашгүй нэг юм Оюутолгойг гадныханд хямдхан наймаалчихаад хоёр намынхан бод идсэн боохой шиг болов. Нэгэнт гол ажлаа хийчихсэн учраас Н.Алтанхуяг би замын хань би ч буруутай, чи ч бас буруутай тиймээс дуугүй салъя гэж хэлээд С.Батболдоо хаяаад сонгуульдаа одов. Ингээд хамтарсан засгийн газар хэмээх үлгэр төгсөв.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь хяналттай зах зээл болон зохицуулалттай зах зээлүүдээс эрс ялгаатай, учир нь эдгээр тохиолдлуудад төрийн оролцоо байдаг. Чөлөөт зах зээлийн эдийн засаг ёсоор бүхнийг нээлттэй болго гэсэн бодлого нь улс оронд эмх замбараагүй эдийн засгийн харилцааг үүсгэдэг. Мөн хувийн өмчийг наагуураа дэмжсэн дүр үзүүлээд цаагуур нь улс үндэстнийг эдийн засгийнх нь хувьд цөлөмдөг. Үндэстний, улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд хийгддэггүй, яг л Оюутолгойн ажилчдын байр шиг гэр, майхан зэрэг нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн хамгийн том бүтээн байгуулалтууд. Нэгэнт үндэстний хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж, аж үйлдвэрлэл босохгүй учраас, тухайн улс орон өрөндөө баригдаж өтөндөө идэгдэнэ. Төрийн зохицуулалт байхгүй бүх зүйл нээлттэй учраас гадны мэргэжилтэн, биенесмен нэртэй луйварчид дураараа авирлаж эхэлнэ. Үнэндээ эдийн засгийн алуурчдад нээлттэй, чөлөөтэй эдийн засгийн бодлого хамгийн таатай орчин нь юм. Яг л голын эрэг дээр олзоо хүлээн буй загасчин шиг ядуу буурай орнуудыг өлөн нүдээр ширтэнэ. Одоо ч гэсэн хэзээ миний дэгээнд Монгол хэзээ орох бол гэж хаа холын Америкаас шүлсээ савируулан суугаа даа. Тэдний хамгийн үнэнч шадар туслахууд нь Монголын бирд сэтгэлтэй, хувиа бодсон мэдлэггүй, эх орноо хэзээд худалдахад бэлэн улс төрчид юм.
Монголчууд бид чөлөөт зах зээлийн эдийн засгаар явсан 22 жилд 9.1 тэрбум ам долларын гадаад өртэй ( ДНБ-ээсээ 2 дахин их гадаад өртэй), ХАА болон уул уурхайд суурилсан дэндүү хоцрогдсон эдийн засагтай, авлига, шударга бус байдалд идэгдсэн улс төртэй, баталгаагүй амьдралтай болжээ. Чөлөөт зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэж яваад бид өрөндөө баригдсан, хоцрогдсон техник технологитой хэдэн жижиг дунд үйлдвэртэй, утаандаа хордсон Төв азийн цээжин дахь буурай хөгжилтэй улс болоод үлдвээ хөөрхий. Монгол улсын 9.1 тэрбум ам долларын гадаад өрний бараг 70% нь хувийн хэвшилд ноогдож байгаа ч, Монголд аж үйлдвэрийн нэг ч төсөл хэрэгжээгүй шүү дээ. Олон улсын түвшинд гарах чадвартай нэг ч компани Монголд алга. Бандааш, оймсоо ч хийж чадахгүй байгаа үндэстэн 21-р зуунд байж болох уу. Монгол улсын нэг хүнд 3500 ам долларын гадаад өр ноогддог. Та төрөхдөө өртэй, амьдрал тань нил өр, үхэхдээ бас өртэй. Нэг л өдөр Монгол улс өрөө дарж дийлэхгүй учраас хоосон хүний хоёр чихийг ав гэдэг шиг байгаа ганц зүйл болох газар нутгаа өгөх л дутаад байна. Монгол улсын 3 тэрбум ам доллар гадны банкинд жилийн 1%-ийн хүүтэйгээр хадгалагдана, харин Монгол улсын иргэн дотооддоо жилийн 24%-ийн хүүтэй зээлэнд шулуулна. Энэ бол зүгээр солиорол, галзуурал. Ерөөсөө Монголын төр гадныхны төлөөл ажилладаг болж.
Төр эдийн засагт оролцохгүй байснаар улс оронд томоохон хэмжээний хямрал болдогийг 1930, 2007 оны АНУ-ын санхүү, эдийн засгийн хямрал гэрчилдэг. АНУ төрийн зохицуулалттай хамтын эдийн засгийг хэрэгжүүлсэний үндсэн дээр их хямралуудаасаа гарч байсан. АНУ чөлөөт зах зээлийн эдийн засаг улс орныг хоосруулдаг гэдгийг нь мэдсээр байж ядуу буурай орнуудад үүнийг сурталчилдаг бас хэрэгжүүлдэг. Ингэснээр тэд колончлолын эдийн засгийн бодлогоо маш амжилттайгаар хэрэгжүүлдэг. Африк, Латин америкийн олон ч орныг энэ загвараар цөлмөсөндөө. Үүний нэг хохирогч нь Монгол улс юм. Монголчууд бид дэлхийн банк тэглээ, азийн хөгжлийн банкны мэргэжилтэн ирлээ гээд л байдгаа барьж далдагнаж гүйж байгаад сан хөмрөгөө сэгсэрүүлчихдэг нь гэм биш зан болжээ.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг бол ортодокс үзэл. АНУ, Герман, Япон зэрэг улс орнуудыг чөлөөт зах зээлийн эдийн засагтай гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хамтын зах зээлийн эдийн засгийн системтэй байдаг. АНУ-ын томоохон эдийн засагч Милтон Фридман чөлөөт зах зээлийн эдийн засгийн гол төлөөлөгч боловч өөрөө эдийн засгийн энэ тогтолцооны алдааг хүлээсэн байдаг. Тэр ч бүү хэл АНУ, Герман зэрэг улсуудад либерализмийн идеологитой улс төрийн нам гэж байдаггүй. Барууны чиглэлийн идеологитой намууд нь бүгд консерватив намууд байдаг. Харин Монгол мэт буурай хөгжилтэй орнуудын оюуны болон, улс төрийн нүүр царай болсон хүмүүст чөлөөт зах зээлийн эдийн засаг, либериализм гэх зэргийг сурталчлан итгүүлж, тэгсэнээрээ өөрсдийн атгаг санаагаа хэрэгжүүлнэ. Нөгөө хэд нь учраа мэдэхгүй, ард түмнийхээ эсрэг зүйл хийж байгаагаа мэдэлгүй өөрсдийгөө од болгож хөөрцөглөнө. Либериализмийн идеологи төрийг хүчгүй болгож, үндэстний үнэт зүйлийг устгадаг маш аюултай үзэгдэл гэдгийг анхаарах хэрэгтэй.
Баримт: Австраличууд чөлөөт зах зээлийн эдийн засгийг маш урам зориг дүүрэн хэрэгжүүлж бүх зүйлээ хувьчлаад, бүх татвар эдийн засгийн орчноо чөлөөтэй, уян хатан болгожээ. Үүнийхээ үр дүнд аж үйлдвэрийн газрууд нь устаж гадаад өр нь асар их нэмэгдэж, хувийн өмч дээр суурилсан, татвар төлдөггүй эрлийз эдийн засаг болон хувирчээ. Ажилгүйдэл нэмэгдэж, үүнийг дагаад санхүү, эдийн засаг, нийгмийн хямралууд гарч, эх орон ч сэтгэлгүй жижиг дунд үйлдвэрүүдтэй л үлдсэн түүх байдаг.
Монголчууд бид одоо ухаарах цаг нь ирж, хангалттай алдлаа одоо алдах эрх ч, хугацаа ч байхгүй, Монголд ухрах зам байхгүй.
• Монгол улсын хөгжлийн гарц Хамтын зах зээлийн эдийн засаг Америк чөлөөт биш хамтын зах зээлийн эдийн засагтай, харин яагаад Монголд чөлөөт зах зээлийн эдийн засгийг сурталчина вэ??? Дэлхийн түүхэнд улс төр эдийн засаг хоёр салангид явж ирсэн түүх нэгээхэн ч байдаггүй. Улс төрийг ярьвал заавал эдийн засаг, эдийн засгийг ярьвал заавал улс төр яригддаг. А.Смитээс, Кейнс хүртэлх бүхий л эдийн засгийн томчууд эдийн засаг дахь төрийн оролцоог байх ёстой гэж үзсээр ирсэн. Төр эдийн засаг хоёрын харилцааг хамгийн сайн хангадаг эдийн засгийн онол бол хамтын зах зээлийн эдийн засгийн онол юм.
Хамтын зах зээлийн эдийн засаг нь ( social market economy) улс төрийн социал демократ (social democracy) идеологи дээр суурилдаг. Тиймээс социал демократ идеологитой намууд л үүнийг хэрэгжүүлж чадна гэсэн үг. Ардчилсан нам өөрсдийгөө либерализмийн идеологитой гэдэг үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж Монголын төрийн өмчийг төмрийн хогонд өгөөд дууссан. Харин өнөөдөр либерализм Монголд хэрэггүй харин социал демократ идеологи л хамгаас хэрэгтэй байна. Өнөөдрийн хөгжилтэй гэж байгаа дэлхийн улс орнууд бүгд хамтын зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой.
Хамтын зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчийг дэмждэг ба ингэхдээ мөн төрийн оролцоог зохих хэмжээнд байх ёстойг анхааруулдаг. Учир нь бүхнийг хувийн хэвшилд даатгаад зөнд нь хаявал улс оронд эмх замбараагүй дураараа авирласан нөхцөл байдал үүсдэг. Жишээ: Өнөөдөр Монгол улсад нэг өглөө сэрхэд талх, бензиний үнэ яаж нэмэгддэг билээ. Харин АНУ, Германд талхны болон шатахууны үнийг төрөөс татаас өгөх замаар барьдаг.
Хамтын зах зээлийн эдийн засагтай улс орнуудад үндэстний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж, үндэстний хэмжээний өрсөлдөхүйц корпорациуд бий болдог учраас ажилгүйдэл маш бага түвшинд байдаг. Мөн хөдөлмөрийн болон нийгмийн хамгаалалыг өндөр хэмжээнд хангадаг. Эдийн засагт төрийн оролцоо ( төрийн зохицуулалт гэдгийг зөвөөр ойлгох, төр ард түмнээ, иргэдээ хамгаалах үүрэгтэй) зохих хэмжээнд байдаг учраас инфляци, бодлогын хүү, үнийн хөөрөгдөл зэрэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзээд тодорхой стандартуудыг тогтоодог. Тухайн улсын төр ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллахаас биш Монголын төр шиг чөлөөт өрсөлдөөн гээд хаядаггүй.
Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад монополь болон олигополиуд үүсч улс төрчидтэй хамтран хуйвалдаж ард түмний баялагийг өөрсдийн хувийн эрх ашигт зарцуулах явдал үүсдэггүй. Энэ системд компани болон корпорацууд нь хувь хүний биш нийт үндэстний эрх ашгийн төлөө байдаг. Nokia, Samsung, Toyota шиг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц корпорацууд үүсч ажлын байр, улсын ДНБ болон ҮНБ-д үзүүлэх нөлөө нь асар өндөр түвшинд очдог. Хамтын зах зээлийн эдийн засагт нэг аж ахуйн нэгж хоршооны талаар ярьдаггүй, харин үндэстний ажил эрхлэлт, үндэстний байгууллагууд, үндэстний асуудлуудыг ярьдаг.
Чөлөөт зах зээлийн эдийн засагт эдийн засгийн өсөлт нь маш их хэлбэлздэг ба нэг жил 7% байснаа дараа жил нь 2% болтлоо буурдаг. Харин хамтын зах зээлийн эдийн засагт эдийн засгийн өсөлт нь маш тогтвортойгоор өсөх хандлагатай байдаг. Хамтын зах зээлийн эдийн засаг чөлөөт зах зээлийн эдийн засагт буй хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн гэх зэрэг ойлголтуудыг дэмждэг ба ингэхдээ үндэстний хэмжээний асуудлуудыг, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг. Инфляцийг дураар нь тавих биш төрийн зохицуулалттайгаар барьж чаддаг. Учир нь инфляци бол зохиомол хулгай гэдгийг мэддэг учраас, төрөөс ард түмнээ хамгаалахын тулд инфляцийг үйлдвэрлэгч байгууллагуудыг хянадаг. Монголд инфляцийг үйлдвэрлэгчид нь Монгол банк, шунахай бас мэдлэггүй улс төрчид мөн тэдний гар хөл болсон монополь компаниуд л байгаа юм. Инфляци бол ард түмний мөнгийг хулгайлах луйварчдын сонгодог арга, тиймээс ч Монголын луйварчид инфляцыг хий хөөрөгдөн, ард түмнээс өгсөн мөнгөө саадаг.
Хамтын зах зээлийн эдийн засагт зээл гэдгийг ойлгохдоо ард түмний сайн сайхны төлөө гэж ойлгодог. Тиймээс урт хугацааны, хүү багатай зээлийг санал болгодог. Харин чөлөөт зах зээлийн эдийн засагт зээлийг яг л хулгай, дээрэм шиг ашиглан, ард түмнийг шулж, цөөхөн хэдэн банкны эзэд баяжаад дуусдаг. Зээл гэдэг бизнесийг дэмжигч хөшүүрэг болхоос, дампууруулдаг арга хэрэгсэл огтхон ч биш.
Хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлсэнээр: эдийн засгийн өндөр өсөлт, амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс, ажилгүйдлийг бага төвшинд, импортлогч биш экспортлогч орон болно, амьдралын өндөр стандарт тогтооно мөн эдгээр нь маш тогтвортой байдаг. Глобалчлагдсан, мэдлэгжсэн, технологижсон эдийн засагтай болно. Хамтын эдийн засаг өөрөө өндөр мэдлэг боловсрол, ёс суртахуун дээр тогтдог. Гадны биш дотоодын компануудыг татвар болон эрх зүйн орчноор дэмждэг. Харин тухайн үндэстний эсрэг тогтвортой байдлын гэрээ гэх мэт луйврын аргыг хэрхэвч зөвшөөрдөггүй.
Улс орны эдийн засаг хэдхэн хүний амьдралын төлөө биш улс орны нийт хүн амын баталгаатай амьдралын төлөө. 21000, 70000 зэрэг нь халамжийн бодлого биш зүгээр л улс төрийн үр дүнгүй шоунуудын нэг. Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад халамж гэж: Үндсэн хуулиндаа Герман хүн бүр хамгаас эрхэм гээд заагаад өгчихсөн. Тиймээс тухайн улсын иргэн амьдрахад шаардлагтай бүх стандартуудыг хангаж өгдөг. Ажилгүйдлийн тэтгэмж, хүүхэд төрсний тэтгэмж, тахир дутуугийн тэтгэмж зэрэг нь хэлбэр төдий зүйл биш харин тухайн хүн хэвийн амьдралаа аваад явахад хүрэлцэхээр хэмжээнд байна. Идэх хоол, өмсөх хувцас, орох оронтой байх нь тухайн хүний үндсэн хуулиар олгогдсон эрх учраас төрөөс хангаж өгдөг. Нэг ч Герман хүн гудамжинд даарч, хоолгүй хонож, шалдан гүйж болохгүй гэж төрөөс анхаардаг.
Хамтын зах зээлийн эдийн засагтай оронд эдийн засгийн бүхий л харилцаанууд мэдлэг боловсрол, ёс суртахуун дээр суурилдаг учраас хулхидана, залилан хийнэ гэсэн ойлголтууд байдаггүй. Эдийн засгийн үр ашгийг нийт үндэстэн, улс орноороо хүртдэг учраас нийгэмд баталгаатай амьдралтай дундаж давхраа үүсдэг.
АНУ-д микро түвшинд чөлөөт зах зээлийн эдийн засаг үйлчилдэг бөгөөд харин макро түвшинд гараад ирхээрээ хувьцаат компани хэлбэрээр хамтын зах зээлийн эдийн засгийн дүрмээр тоглодог. Хамтын зах зээлийн эдийн засаг хувийн хэвшилийг ерөөсөө үгүйсгэдэггүй харин ч улсаас дэмжиж хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжуудаар татаас олгодог. Харин юунд төрөөс татаас өгч, татварын орчныг нь хөнгөлөх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Монгол шиг архи, тамхи зэрэг хорт зүйлд дэмжлэг өгдөггүй, талх, сүү зэрэг хүн амын үндсэн хэрэгцээнүүдэд дэмжлэг үзүүлдэг.
Хамтын зах зээлийн эдийн засаг глобал, дэлхийн хэмжээнд гарч улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжилд аваачдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан, түүндээ тодорхой хэмжээний хөрөнгийг байршуулж, түүнээсээ томоохон төсөл, аж үйлдвэрийн парк, үндэстний корпораци зэрэгт санхүүжилтийг хийдэг. Нэгэнт глобал эдийн засаг нь өөрөө өндөр мэдлэг боловсрол, техник технологийг шаарддаг учраас үүнийг дагаад улс орны боловсролын систем, амьдралын түвшин эрс сайжирдаг.
Д.Санчир |
Монголыг устгах бодлого буюу Чөлөөт зах зээлийн эдийн засаг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Японд гар утас хэрэглэх хугацааг 2 цаг болгож хязгаарлана 19:33 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг »»
|
|
Бээжинд 500 гаруй робот хөлбөмбөг, боксоос эхлээд 26 төрлөөр өрсөлдөж байна 18:18 Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
|
Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй. »»
|
|
Б.Ганбат: Энэ өвлийг бид бүхэн амжилттай давахаар инженерийн тооцооллыг хийсэн 18:08 “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
|
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. »»
|
|
Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа 18:02 Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
|
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, »»
|
|
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ 17:37 Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
|
Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно. »»
|
|
99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна 17:35 66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна.
|
66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна. »»
|
|
Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов 17:31 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа. »»
|
|
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна 17:27 Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бидний удтал хүсэн хүлээсэн энэ арга хэмжээний бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо.
|
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бидний удтал хүсэн хүлээсэн энэ арга хэмжээний бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо. »»
|
|
Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй 17:24 Өнөөгийн залуучууд хуучин зах зээл буюу хуучин барааны платформ дээрээс дуртай бараагаа худалдан авч, харин өөрийнхөө илүү гарсан зүйлсийг интернетээр худалдан борлуулдаг. Тэд өөрсдийн амьдралыхаа илүү гарсан эд барааг зарж борлуулаад, хүнснийхээ барааг хүссэнээрээ худалдан авч, хоол хүнсээ хэмнэдэг болжээ. Тэд нүүрстөрөгч багатай амьдрахыг хүсэж, ногоон энерги хуримтлуулан, элсэн цөлд загийн мод тарьж байна. Энэ үеийн залуус ногоон хэрэглээнд улам дуртай болсон байна.
Энэ оны хоёрдугаар сард гаргасан "Хэрэглээний орчныг оновчтой болгох гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)"-д "Хэрэглээний шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээнд анхаарлаа хандуулах" саналыг дэвшүүлэв. Ногоон хэрэглээ нь нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй, чансаатай хэрэглээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, экологийн соёл иргэншлийн чиг хандлагад нийцэж, олон нийтэд таалагдаж, зах зээлийн асар их боломжийг нээж байна.
Залуучуудын хувьд ногоон хэрэглээ нь хэрэглээний шинэ чиг хандлага болоод байна.
|
Өнөөгийн залуучууд хуучин зах зээл буюу хуучин барааны платформ дээрээс дуртай бараагаа худалдан авч, харин өөрийнхөө илүү гарсан зүйлсийг интернетээр худалдан борлуулдаг. Тэд өөрсдийн амьдралыхаа илүү гарсан эд барааг зарж борлуулаад, хүнснийхээ барааг хүссэнээрээ худалдан авч, хоол хүнсээ хэмнэдэг болжээ. Тэд нүүрстөрөгч багатай амьдрахыг хүсэж, ногоон энерги хуримтлуулан, элсэн цөлд загийн мод тарьж байна. Энэ үеийн залуус ногоон хэрэглээнд улам дуртай болсон байна.
Энэ оны хоёрдугаар сард гаргасан "Хэрэглээний орчныг оновчтой болгох гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)"-д "Хэрэглээний шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээнд анхаарлаа хандуулах" саналыг дэвшүүлэв. Ногоон хэрэглээ нь нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй, чансаатай хэрэглээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, экологийн соёл иргэншлийн чиг хандлагад нийцэж, олон нийтэд таалагдаж, зах зээлийн асар их боломжийг нээж байна.
Залуучуудын хувьд ногоон хэрэглээ нь хэрэглээний шинэ чиг хандлага болоод байна. »»
|
|
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа 14:53 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан
|
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан »»
|
|
“Нүүдэлчин фестиваль“-д 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүлжээ 13:57 Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно.
|
Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өнөөдөр 14:00 цагаас хойш цэцэрлэгийн бүртгэлийн хариугаа шалгах боломжтой 13:50 Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-н хүртэл цахимаар явагдсан.
|
Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-н хүртэл цахимаар явагдсан. »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
"Хотын төвд бетон цутгаж ТҮЦ байрлуулаад үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлдөж болохгүй" 12:51 Зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг өчигдрөөс дахин нүүлгэж эхэлсэн. Тодруулбал нийслэлийн
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг өчигдрөөс дахин нүүлгэж эхэлсэн. Тодруулбал нийслэлийн »»
|
|
Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ 11:01 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэллээ.
|
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэллээ. »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна 10:25 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
2025.08.20 өдрийн өглөөний 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэж байна 09:45
|
|
|
Гоц авьяастай Монгол хvvгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн vзжээ. 09:42 13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар
|
13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар »»
|
|
АНХААР: Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, үргэлжилсэн хүчтэй аадар орно 09:40 АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч,
|
АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч, »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ 08:51 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага
|
2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага »»
|
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|