AMЕРИК дахь МОНГОЛЧУУД
2012-02-02Өнгөрсөн 2011 оны эхнээс Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчуудаас эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл  зүтгэлээрээ амжилтад хүрч энэ оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон шилдэг монгол залуустай ярилцлага хийхээр зориглон Чикаго, Лас-Вэгас, Сан-Франциско, Лос-Анжелос, Денвер, Сиэтл, Индиана, Миннеполис, Нью-Йорк, Бостон хотуудаар явлаа. Олон сайхан залуустай уулзан ярилцах далимдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын Холбоод болон сонирхлын олон ч нэгдэл, байгууллагуудын хүмүүстэй уулзаж ярилцсан. Тэдэнтэй уулзаж ярилцан санал бодлоо солилцож байхад надад ямар их урам төрж, тэднээр бахархаж байсан гээч. Энэ бүхний төлөө ажлынхаа зав чөлөөгөөр, амралтынхаа өдрийг зориулан хотууд руу нисч, онгоцон дотор алжааж ядрах үе байвч сэтгэл санаа минь огтхон ч алжааж байсангүй. Би өөрөө АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод ажиллаж амьдардаг болохоор үндсэндээ АНУ-д монголчууд олноор суурьшин амьдардаг ихэнх хотуудаар явжээ. Энэ удаагийн эргэцүүлэл минь энэ олон аялал болон уулзаж учирч, ярилцаж ойлголцож байсан хүмүүс, олж харсан болон бусад мэдээллүүдтэй холбоотой болохоор магадгүй дутуу дулимаг байж болох. Гэхдээ миний сэтгэлд нар мэт тусаж байсан бахархал, итгэл найдвар, урам зоригоо л хуваалцахыг хүслээ. Америк оронд ардчилал ялахаас өмнө Эрдэнэтийн УБҮ-ээс залуус суралцахаар анх Денверт ирж байсныг дурссан хүмүүс албан ёсны суурьшилийн эхлэлийг тэдэнтэй холбож тайлбарлаж байсан. Харин ардын хувьсгалаас хойш бол Дилав хутагт өөрийн шавь нарын хамт ирж суурьшсан нь эхлэл байж болох. Хүнд хатуу цагт Дилав хутагтын дагуул болж ирэн энд суурьшиж, бурханы шашны үнэнч зүтгэлтэн байсаар 104 насандаа таалал төгссөн Өмнөговь аймгийн уугуул Жамбалдорж гуай хамгийн олон жил амьдарсан монгол хүн нь болох байх. Харин АНУ-д ирж суурьшсан Монголчуудын төвлөрөл 2000 оноос хойш нилээд эрчимжсэн юм билээ. Анхандаа ажил амьдралын төлөөх их ачаанаасаа илүү гарч чадахгүй байсан бол 10 гаруй жилийн дараа байдлыг өөрөөр харж мэдэрч, сүүлийн жилүүдээс олон нийтийн төлөөх үйл ажиллагаа нь нилээд идэвхжиж эхэлжээ. "Хүн болгон адилгүй" гэдэгчлэн хүмүүс янз бүрээр хандах хэдий ч энэ бол сайн эхлэл. Зарим нэгийг амбиц "нэр төр" хөөцөлдлөө л гэдэг, зарим нь үнэхээр чин сэтгэлээсээ л ийм ажлыг санаачилж, зарим нь Монгол орны хөгжил болон өөрчлөлтийн төлөө л сэтгэлээ чилээж буй. Сүүлийн жилүүдэд Монголын Ерөнхийлэгч болон Ерөнхий сайд нар "Гадаадад байгаа Монголчууд"даа хаяглан "уярам" үгтэй захидал илгээж, ойр ойрхон үзэгдэх болсон албан тушаалтнууд "ойн" одон медаль, салбарын "тэргүүний ажилтан" шагналыг халаасалж ирэн, хэн нэгний нэрийг бичиж "сэм сэмхэн" гардуулж байгаа ч энэ нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын сэтгэлийг тэгтлээ хөдөлгөдөггүй. Нэг. АНУ-дахь монголчуудын сонирхлын нэгдлүүд Монголчуудын Холбоод Монголчууд олноор суурьшсан хот болгон Монголчуудын Холбоо байгуулан уг хотдоо ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан олон ч арга хэмжээг санаачлан хийдэг болсоор удаж буй. Тэд нийтлэг байдлаар хот хотдоо Монголын уламжлалт баяр болох цагаан сар, наадам, шинэ жилийн баярыг монголчуудынхаа хамтад тэмдэглэж, сүүлийн жилүүдэд Монгол хүүхдүүдийн урлаг соёлын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах болсон. Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоо Ц.Ивээлт, Чикаго орчмын Монголчуудын Холбоо Л.Гэрлээ Баясгалан Биэ-Ариа хавийн Монголчуудын Холбоо Лувсанжамбаа Коларадагийн Монголчуудын Холбоо М.Цогтсайхан Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо Д.Мөнхзул Сакраментогийн Монголчуудын Холбоо Д.Амаржаргал гээд байгууллагууд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилээс Нью-Йорк хотноо суурьших болсон Д.Бямбаа Монгол эвэнтс энэ хотын монголчуудад зориулан олон ажлыг санаачлан хийж байгаа юм билээ. Монголчуудын Холбоодын удирдлагуудыг хүмүүс "монгол зангаар" янз бүрээр шүүмжилдэг ч АНУ-д байгаа монголчуудын нэгдэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа тэдний зүтгэлийг үнэлэхгүй байхын аргагүй. Тэд ийм ажлыг өөрсдийн үндсэн ажлынхаа хажуугаар "сайн дур"-аар хийж нилээдгүй цаг хугацаа болон сэтгэлээ зориулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. 2011 онд Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо дангаараа зохион байгуулсан "Монголын Соёлын өдөр", Дэнвер дахь Коларадагийн Монголчуудын Холбоо "Тулга" клубтэйгээ хамтран зохион байгуулсан "Уран үгсийн чуулган" зэрэг арга хэмжээ нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудаас гадна Монголоос нилээдгүй байгууллага болон уран бүтээлчдийг урьж оролцуулсан нь үйл ажиллагааных нь шинэ хандлагыг мэдрүүлж байв. Спортын тэмцээнүүд Ажил амьдралынхаа их "ачаалал" дундаас чөлөөт цаг болон өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх бас сайхан нөхөрлөл итгэлцлийг бий болгож чадсан хүмүүс бол спортынхон. Тэд анхандаа өөр өөрийн хотдоо спортын тэмцээнүүдийг зохион байгуулж байсан бол өдгөө хүрээгээ тэлж нийт Америкийн Монголчуудын "аварга шалгаруулах" тэмцээнийг зохион байгуулдаг болсон байна. 2001 оноос эхэлсэн сагсан бөмбөгийн тэмцээн Денвер, Чикаго, Вашингтон ДС, Сан-Франциско, Лос-анжелос хотуудад, 2006 оноос эхэлсэн хөл бөмбөгийн тэмцээн Денвер, Чикаго, Вашингтон ДС, Сан-Франциско хотуудад, 2007 оноос эхэлсэн волейболын тэмцээн Лос-Анжелос, Сан Франциско, Вашингтон ДС, Чикаго хотуудад тус тус болжээ. Түүнээс гадна ширээний теннисийн тэмцээн Лос-Анжелос, Сакраменто, Чикаго хотуудад болж байсан бол шагайн харвааны наадам Сакраменто, Сан-Франциско, Чикаго хотуудад болж өнгөрөв. Хөл бөмбөгийнхөн "Америк дахь Монголчуудын хөл бөмбөгийн Холбоо", шагайн харвааны "Шагайн харвааны товчоо" зэрэг байгууллагуудыг албан ёсоор байгуулсан байна. Волейболын тэмцээнийг "А.Доржсүрэнгийн нэрэмжит", "Шагдарын нэрэмжит" болгон тэдний хүү Д.Норовсамбуу, Ш.Баасансүрэн нар зохион байгуулжээ. Эдгээр тэмцээнүүд хүрээгээ тэлж 2011 онд Денверт болсон сагсан бөмбөгийн тэмцээнд Монголоос баг ирж оролцсон бол, Вашингтон ДС-д болсон хөл бөмбөгийн тэмцээнд Халимагийн баг ирж оролцжээ. Сан-Францискод хичээллэж байгаа бие хамгаалах урлагийн “Даша-Дожо” дэвжээ болон Лос-Анжелос хотод хичээллэж байгаа шатрын сургуулиуд болон амжилтын талаар монголчууд нилээд сайн мэдэх болсон. Багийн спортоос гадна Чикаго хотод амьдарч байгаа Н.Энхээ жит-су барилдааны төрөлд дэлхийн аваргын хүрэл,мөнгөн медаль хүртэж, Вашингтон ДС хотноо амьдарч байгаа мэргэжлийн боксчин Баянмөнх тодорхой амжилт үзүүлж яваа. АНУ-д дунд болон ахлах сургуульд суралцаж байгаа олон ч хүүхдүүд болон оюутан залуус шатар, уран гулгалт, хөл бөмбөг, хоккей, тулааны спорт, бөхийн олон төрлөөр хичээллэн амжилт гаргаж байна. Хэдийгээр тэд АНУ-ын дунд болон ахлах сургуулиудад суралцдаг ч “Монгол” гэдэг нэрээрээ ихэд бахархдаг юм билээ. Энэ шинэ үеийнхэн нэгэн цагт МОНГОЛ-оор овоглон гарч ирэх байхаа. Урлаг соёлын төвүүд Вашингтон ДС хотноо доктор М.Саруул-Эрдэнийн санаачилсан "Монгол Соёлын Төв" олон жилийн турш тогтвортой явуулсан үйл ажиллагаагаараа энэ чиглэлийг тэргүүлдэг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Монгол судлалын баг хурал" "Салбар чиглэлийн хуралдаан" -ууд нь АНУ төдийгүй олон улсын хэмжээний арга хэмжээ болон өргөжиж сайн үр дүнгээ өгч байна. Тэд үүнээс гадна "Монгол судлалын цуврал лекц", "Монгол хүүхдүүдийн зуны зуслан"-г ч бас зохион байгуулдаг. Харин Денвер хотноо М.Цогтсайханы санаачилсан "Соёлын Төв" нь уран зургийн цуврал үзэсгэлэн болон урлагийн тоглолтыг хослуулан явуулдгаараа онцлогтой. Мөн Денвер хотноо Х.Лхамаагийн санаачилсан яруу найраг болон уран уншлагын "Тулга" клуб богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж, сайн үлгэр дуурайлал болон өргөжиж байгаа. Монголын сонгодог чиглэлийн урлагийнхан АНУ-д нилээд амжилт олж буй. Бостон хотноо ажиллаж буй балетийн бүжигчин МУГЖ Алтанхуяг, Сиэтл хотноо бүжиглэж буй Б.Болдоо Чикаго хотноо ажиллаж буй балетийн төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг, Вашингтон ДС хотноо ажиллаж буй дуурийн дуучин Амарбүрэн, Э.Саран, Ж.Болормаа нар энэ хүндтэй урлагийн тавцнаа Монголын нэрийг гаргаж байгаа. Вашингтон ДС хотноо балетийн бүжигчин Өлзийсайхан, Туяа нар "балетийн сургууль "нээж , Лас-Вегас хотноо уран нугараач Ж.Эрдэнэчимэг, Миссиури хотноо МУГЖ Ягаанцэцэг "уран нугаралтын сургууль" тус тус нээн ажиллуулж байна. Лас-Вегас хотноо дэлхийн шилдэг шоунд тооцогддог "О шоу"-нд Монголын нугараач охид Г.Сараанаа, Д.Намчинханд, Д.Нарангуа, Д.Энхжаргал,Т.Төрчимэг, Э.Түмэндэлгэр, Б.Одмаа нар нугарч Ж.Эрдэнэчимэг тэднийг 14 жил удирдан дасгалжуулж, "Монголын бахархал"-ыг дэлхий дахинаа мэдрүүлж байгаа. Лос-Анжелос хотноо Я.Гантөмөр "Сэнтий" нэртэй, Вашингтон ДС хотноо хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, жүжигчин Б.Болдбаатар нар хамтран "Basic sound" нэртэй дуу бичлэгийн студи нээж уран бүтээл хийж байна. 2009 онд Вашингтон ДС хотноо жүжигчин Алтанбагана, Болдбаатар нар санаачлан бусад жүжигчдийн хамтаар "Би хэн бэ?" нэртэй жүжиг найруулан тоглосон нь олон хүний урмыг сэргээлээ. Лос-Анжелос хотноо амьдарч байгаа Алтанхуяг эхнэр Ган-Энхбаярын хамтад “Монгол номын сан” байгуулан ажиллуулж, үүндээ түшиглэн жил бүр “Утгын чимэг” уран уншлагын наадмыг зохион байгуулж буй. Энэ бүхэн нь Монголын урлаг соёлыг монголчууддаа хүргээд зогсохгүй АНУ-д сурталчлан гайхуулж байгаа их авьяас чадварын илрэл юм. Хэвлэл мэдээллийн орон зайд Америкт анх ирж буй монголчууддаа хэрэгтэй мэдээлэл өгч туслах зорилгоор байгуулагдаж байсан цахим сайтууд өдгөө өөрсдийн гэсэн өнгө төрх болон үйлчлүүлэгчидтэй болжээ. 2006 онд үүсч байсан www.orloo.com сайт “Дэлхий нийтээр тархан суугаа монголчуудын мэдээ, мэдээллийн нэгдсэн төв” гэсэн уриатайгаар эхэлж байсан бол 6 жилийн дараа энэ зорилтондоо аль хэдийн хүрч чадсан нь үүсгэн байгуулагч нэгэн гэр бүлийн хос болох Б.Тайван, А.Ариунаа Вашингтон ДС нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим. Өдгөө хамгийн олон хандалттай болж байгаа энэ сайт зөвхөн Америк дахь төдийгүй гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүрч чадсанаараа онцлогтой. Тэгээд ч зогсохгүй тэд “Манайд ирээрэй”, “Эх нутгийн гийчин” нэртэй цахим нэвтрүүлгүүд хийж хүмүүст хүргэж байгаа нь бусад сайтуудаас илүүрхэж байгаагийн нэгэн баталгаа болж байдаг. Тийм болохоороо “Орлоо”-гийнхан Вашингтон ДС орчмын монголчуудын “Оны шилдэг”-ээр 2 удаа “Америк дахь монголчуудын шилдэг бизнес”-ээр нэг удаа шалгарч байсан юм. Хэл шинжлэлийн доктор М.Саруул-Эрдэнийн Вашингтон ДС өөрийн анд нөхдийн хамтаар эрхлэн ажиллуулдаг www.dayarmongol.com цахим сайт оюунлаг хэрнээ хэл шинжлэл, түүхийн болон бусад олон салбарын эрдэмтдийн бичлэг дээрээ тулгуурладгаараа өөрийн гэсэн өвөрмөц төрхийг илтгэдэг. Д.Өлзийхутагийн Чикаго нээн ажиллуулж байгаа www.medeelel.com сайт нь дүрстэй мэдээлэл дээр тулгуурладаг төдийгүй маш олон мэдээллийн сайтуудын нэгдэл болж чадсанаараа өөрийн онцлогоо харуулдаг. М.Цэрэндоржийн Сан-Франциско эрхэлдэг www.zamdaan.com сайт нь зүүн эргийн монголчуудын мэдээ, мэдээллийг голчилдог хирнээ спортын мэдээллийг нилээд голчилдог нь “таван цагираг”-ийн Энхтүвшингийн хоршилтой холбоотой байх. Нилээд эртнээс үйл ажиллагаагаа эхэлж нийт монголчуудад дуу хөгжмийн баялаг сангаараа хэрэгцээг нь хангаж байдаг www.asuult.net сайт нь Хундагаагийн Лос-Анжелос сонирхол болон зүтгэлийн онцлог. Эдгээрээс гадна АНУ-ын монголчууд олноор суурьшсан хот болгоны Монголчуудын Холбоод өөр өөрийн мэдээллийн сайтуудтай. “Америкийн анхны мэргэжлийн монгол ТВ” тодотголтой сэтгүүлч Сарантуяагийн удирддаг нэвтрүүлгүүд МҮОНТВ-ээр нэвтрүүлгээ цацдаг бол, нэвтрүүлэгч Б.Уранчимэгийн “UMON” ТВ Монголын НТВ-ээр, сэтгүүлч Батбаярын “Америкийн өнгө” Монголын “УБ ТВ”-ээр, МУГЖ Н.Батцэцэг, түүний гэр бүл найруулагч О.Машбат нарын “Үгүйлэн санана” нэвтрүүлэг Монголын хэд хэдэн ТВ-ээр тус тус нэвтрүүлгүүдээ цацдаг болсоор удаж буй. Энэ нь АНУ-дахь монголчуудын мэдээ мэдээлэл болон аж амьдрал, санаа бодол, санал санаачлагыг Монголын үзэгчдэд хүргэж байгаа ГҮҮР нь болж байна. Гэхдээ эдний нэвтрүүлэг болгон өөр өөрийн өнгө аястай болохоор хүмүүст хүргэж байгаа мэдээлэл болгон нь өвөрмөц ялгаатай. Эдгээрээс гадна Ц.Шинэ-Одын Сан-Франциско “Калифорнийн монголчууд”, Бобби Лос-Анжелос “Black Eagle” интертайнмент студи, Сан-Франциско, Чикаго хотуудын “Манд”, “New Future Entertainmant” зэрэг студиуд өөр өөрийн хот болон бүс нутагтаа мэдээ мэдээлэл, уран сайхны болон цэнгээнт нэвтрүүлгүүдээрээ монголчуудын оюун санаанд сайнаар нөлөөлж буй. Хэдийгээр амаргүй хэдий ч тэд энэ л уйгагүй зүтгэлээрээ монголчуудынхаа оюун мэдлэгийн хэрэгцээг хангаж, олон боломжуудыг тэдэнд мэдрүүлж байдаг юм. Монгол сургуулиуд Америкт олон жилээр суурьшсан монголчуудын хүүхдүүд болон АНУ-д төрж өсөж буй монгол хүүхдүүддээ монгол хэл, соёл, ёс заншил, монгол урлагийг сурталчлан, зааж сургах зорилгоор 6 жилийн өмнөөс анхлан Денвер хотноо байгуулагдсан монгол сургуулийн араас өдгөө нэлээд хотуудад Монгол сургуулиуд байгуулагдан, жилээс жилд өргөжин тэлсээр байна. Ц.Дүүрэн Денвер, МөнгөнцэцэгВашингтон ДС,С.Энхтуяа Чикаго, Мандах Лос-Анжелос захиралтай монгол сургуулиудын хамт олон, Сан-Францискод үйл ажиллагаагаа явуулдаг “Гэр төв” зэрэг байгууллагууд АНУ-д суралцаж буй монгол хүүхдүүддээ монгол хэлээр нь их зүйлийг зааж сурган тэдэнд “МОНГОЛ ХҮН” гэдгээ марталгүй санаж, монгол эх орноороо бахархаж байх оюун санааны их баялгийг бүтээж байна. Энэ бол Монголын тусгаар тогтнол болон их хөгжлийн ирээдүйд тэдний оруулж буй их хувь нэмэр юм. Монгол Оюутнуудын Холбоод Өдгөө АНУ-ын коллеж болон Их Дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тэд өөрсдийнхөө өмнө тулгарч буй 1. Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх, 2. Сургуулиа төгсөөд хэрхэн ажлын байртай болох, 3. Шинээр АНУ-д суралцахаар зорин ирж буй залуустаа өөрсдийн туршлага болон санал зөвлөлгөө өгөх зорилгоор нэгдэн Монгол Оюутнуудын Холбоог байгуулан олон төрлийн ажлуудыг санаачлан хийх болжээ. Лос-Анжелос, Сан-Франциско, Дэнвер, Бостон хотуудад Монгол оюутнуудын холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Лос-Анжелос Бостон хотуудын ОХ-д 2011 онд Монгол оюутнуудын “Надад хэлэх үг байна” нэртэй уулзалт зохион байгуулсан төдийгүй 2012 онд Сан-Францискогийн оюутнуудын Холбоо энэ жил мөн уулзалт зохион байгуулах гэж байна. Дэнвер хотын “Global Reach” байгууллага дунд сургууль төгсч буй монгол хүүхдүүддээ АНУ-ын Их Дээд сургуульд элсэхэд нь зориулж сургалт зохион байгуулсан бол Бостоны “Монгол оюутны Холбоо” Монголын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудад мөн энэ чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Энэ бол мундаг эхлэл, үр дүнтэй, ажил хэрэгч санаачлага юм. Монгол Эмэгтэйчүүдийн Холбоод Монгол эмэгтэйчүүд хаач явсан ажил амьдралын ачааны хүндийг үүрч, өөрсдийн энэ шавхагдашгүй чанараараа олон ч зүйл дээр үлгэрлэн дагуулдаг. Сүүлийн жилүүдэд АНУ-ын хотуудад “эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой байгууллагууд бий болж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил хэрэг болон манлайллын талаар нилээд ажлуудыг санаачлан хийх болжээ. “Эмэгтэйчүүдийн Соёл Холбоо”, “Монгол Америк эмэгтэйчүүдийн Холбоо” Вашингтон ДС “Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан” Чикаго зэрэг байгууллагууд байгуулагдан идэвхтэй ажиллах болсон төдийгүй энэ 3 сард Чикаго хотноо АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг “Эмэгтэй таны хөгжил” нэртэйгээр зохион байгуулахаар “Монгоил Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан” санаачлага гарган бэлтгэж байгаа аж. Дэнвер хотын бүсгүйчүүдийн байгуулсан “Global Reach” байгууллага ахлах сургуулийн төгсөгчдөд туслахаас гадна амьдралын боломж муутай Монголын олон айл өрх эхчүүдэд “тусламж”-ийн хандив цуглуулан явуулдаг юм билээ. Энэчлэнгээр Монгол руу хандсан тусламж дэмжлэгийн “буянтай үйлс” санаачлан хийдэг байгууллага болон хувь хүмүүс жилээс жилд нэмэгдсээр байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
| AMЕРИК дахь МОНГОЛЧУУД |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|