 |
|
 |
|
Монгол үндэстэн гэж байна уу? |
|
|
 |
|
 |
Монгол үндэстэн гэж байна уу?
2012-02-09Монгол Улсад юу хамгийн үнэтэй вэ? Монгол төрийн эзэн хэн бэ? Өнөөдөр Монголчууд бид эх орондоо хэрхэн яаж амьдарч байгаагаа дүгнэх цаг болжээ. Номхон тэмээ ноолоход амархан гэгчээр бид дэндүү хүлцэнгүй бас тайван юмаа. Ард түмнийг эрх баригчид нь дээрэлхэнэ, доромжилно, гадныхан дээрэлхэнэ, төрсөн нутагтаа гадуурхагдана.  Төр засаг болохгүй байгааг мэддэг гэхдээ эцсийн мөчид ахиад л нөгөө хэдийгээ муу хэлж байгаад сонгодог. Муу хэлж сонгочихоод амьдралаараа, ирээдүйгээрээ хохирсон ард түмэн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, энэ л миний хувь заяа гэж дэмий л өөрийгөө тайтгаруулна. Хэрвээ Монгол хүнд үүнээс өөр сонголт бас ирээдүй байхгүй гэвэл энэ оронд төр засаг гэж байгаад ч хэрэггүй. Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ гэдэг шиг өнөөгийн эрх баригчдад хувийн эрх ашгаас нь дээгүүр зүйл үгүй тул хөгжлийн хөтөлбөр, ард түмний амьдрал, ядуурал зэрэг сэдэв ямар ч хүртээлгүй. Тиймээс Монголчууд бид одоо л сэхээрэх хэрэгтэй. Мэдлэггүй боловсролгүй, ёс суртахуунгүй, эх оронч биш, авилгач улс төрчдөөр бид яах юм бэ? Та тэдэнд үр хүүхдийнхээ ирээдүйг, эх орныхоо маргаашийг сэтгэл амар даатгаж чадах уу? АНУ зэрэг барууны орнуудад хүүхдээ өсгөж чадахгүй бол төрийн нэрийн өмнөөс хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлж өгдөг хүмүүнлэг бодлого хэрэгждэг. Харин манай улсад юун таны хүүхдийг анхаарах манатай, төр засаг байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй юм. Монгол хүний, Монгол үндэстний, Монгол орны эсрэг улс төрч нэртэй хулгайчид Монголын төрөөр, ард түмнээр тоглож байна. Та нэг насны амьдралаа өлсөж, цангаж, даарч, хулхидуулж, ирээдүйгээ хулгайлуулж өнгөрөөнө гэдэг үнэхээр эмгэнэлтэй. Бусдыг шүтсэн гуйлгачин, Буурай орны ядарсан иргэн л болох гээгүй л юм бол та хариуцлагатай бас ухамсартай бай.
Тэд олон алдаатай зүйлийг хийсэн даанч өнөөдрийг хүртэл хариуцлагаа хүлээсэнгүй. Хариуцлагыг нь, гэм бурууг нь, шийтгэлийг нь тэдэнд хэн хүлээлгэх вэ? Ард түмэн л хүлээлгэнэ ш дээ. “Төр бол ард түмэн” гэж Ромын агуу хаан Ю.Цезарийн хэлсэн үгийг Монголын ард түмэн бид өнөөдөр ойлгох хэрэгтэй байна. Тиймээ төр бол та.
Монголын улс төрчдийг ямар ч мэдлэггүй, эх оронч биш гэдгийг нь нотлох Оюутолгойн гэрээ:
Оюутолгой хэмээх үгийг сонсоод л хүн бүр толгойгоо сэгсэрдэг. Тэгвэл энэ араасаа асар их шүүмжлэл, бухимдал дагуулсан Оюутолгойн гэрээтэй танилцъя.
Хуулийн дагуу Оюу толгойн орд Монголын ард түмний өмч. Харин яаж байгаад “АйвенхоумайнзLTD”компаны өмч болчив. Товчхондоо энэ бол хулгай( хууль бус зүйлийг хулгайл гэнэ). Монгол улсын эзэн нь Монгол хүн үү? Тэнүүлчин Канад уу гэдгийг Оюутолгойн алдаатай гэрээг хийсэн улс төрч нэртэй луйварчид ойлгох хэрэгтэй. Монгол улсын 1.5 сая км2 нутаг дээр Монгол гэдэг нэртэй хүн болгон №1 шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуульт оронд ард түмэн нь үндсэн хуулиараа хамгаалуулдаг гэдгийг Монголын төр мартаж. Монголын төр түүхэндээ хамгийн алдаатай зүйлээ хийсэн нь Оюутолгойн гэрээ. Энэ бол гэрээ биш дээрэм. Хойч үе маань бид ямар тэнэг, арчаагүй өвөг дээдэстэй байсан юм бэ гэж бодогдохоор тийм л луйвар.
Оюутолгойн одоогийн байдлаар судлагдсан баялаг:
Зэс: 49 сая тонн
Алт: 1800 тонн
Мөнгө 13 мянган тонн
Газрын ховор элементүүд, бусад металл ???
Оюутолгойг багаар үнэлэхэд: 550 тэрбум ам доллар
Энэ нь тус бүр нь 150 мянган оршин суугчтай дэлхийн түвшний шинжлэх ухаан боловсрол, өндөр технологийн аж үйлдвэр болон нийгмийн дэд бүтэцтэй 275 хотхоныг иж бүрнээр нь байгуулж болох баялаг юм. Монгол улсыг 50 жил тэжээж, хувцаслах баялаг гэсэн үг. Өнөөдөр Монгол улсын ДНБ 4 тэрбум ам доллар ба үүнээс хэд дахин илүү баялаг байгааг та хардаа. Гэхдээ одоо гадны хүний халаасанд орсон гэдгийг нь битгий мартаарай. Харин хэний буруугаас болж Монголчууд бид энэ их баялагаасаа хагацав гэдийг мэдэх хэрэгтэй. Яг хэнээс болж.
Гадныханд баялагаа тэнэг улс төрчдийн балгаар дээрэмдүүлчихээд өөрсдөө өлсөөд, даараад, цангаад сууж байгаа Монголын ард түмэн одоо яах уу. 2012 онд бас л гурил, будаагаар үр хүүхдийнхээ, эх орныхоо ирээдүйг худалдах уу? Оюутолгойгоос Монгол улсад ямар нэгэн ашиг ирсэнгүй. Мэдлэггүй төр засаг ард түмнээ шулж, мөлжиж амьдардаг гэдгийг улс төрийн нэртэй онолчид хэлсэн байдаг нь яг үнэн ажээ.
Харин бид дэндүү доромжлуулсан тогтвортой байдлын гэх тодотголтой алдаатай гэрээний уршгаар өөрсдийн баялагаа гадныханд тавиад туучихлаа. Монгол улсын эрх ашгийг, Монголын ард түмний эрх ашгийг Фрийдландуудын эрх ашгаас доогуур тавьсан энэ гэрээг Монголын ард түмэн одоо ч хүлээн зөвшөөрөхгүй байна.
Чухам яагаад баялгийн эзэн болох 2700000 иргэн нийт баялгийн 34%-ийг эзэмшиж, гаднаас доншуучилж явсан этгээд 66%-ийг нь эзэмших болов. Тэгэхдээ Монголчууд бидэнд тэр 34%-ийг нь зүгээр өгөхгүй, Монголын тал 34% аа худалдаж авахаар болсон нь бүр ч илүү эмгэнэлтэй. Сангийн сайд асан С.Баярцогт Айвенхоу Майнзаас 100 сая долларын зээл авчихаад хөл нь газар хүрэхгүй баярлаж байсныг хараад үнэхээр их ичих сэтгэл төрж билээ. Бүхэл бүтэн улсын сангийн сайд хүн өөрийнхөө өмчийг бусдад зүгээр өгчихөөд, тэгээд нэг жаахан юм үзчихээд түүндээ баярлаад байгааг хараад Монголын ард түмэн ийм ч төр засагтай байх гэж дээ хэмээн харамсан суусан. Монгол улстай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн гэж байгаа ч тэр гэрээ нь хэрэгжихгүй байна. Айвенхоу Майнзтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь өндөр хүүтэй зээл хэлбэрээр Монголын ард түмнийг шулна гэсэн зорилготой байсан юмуу. Эсвэл угаасаа энэ гэрээ анхнаасаа Монгол хүний эсрэг байсан юмуу.
Монголын ард түмний эсрэг хийгдсэн “хөрөнгө оруулалтын гэрээнд” Монголын талын эзлэх хувь 30 жилийн дараа 50 хувиас багагүй байна гэж заасан нь ямар ч тэнэг хүнд ашиггүй гэрээ болжээ гэдгийг нь илтгэнэ. Техник технологи хөгжсөн 21-р зуунд Оюутолгойн баялгийг 10 хүрэхгүй жилийн дотор зөөгөөд л дуусна. Энэ маягаараа бол 30 жилийн дотор дан ганц Оюутолгойгоор тогтохгүй Монголын бүх баялгийг зөөгөөд дуусна даа. Гадныхан эх орныг нь сүйтгэж байхад Монголын мулгуу улс төрчид сонгуулийн хороо найруулан ард түмнээ яаж хулхидаж, хуурхаа л төлөвлөөд байж байна.Тэнэгийн дотор уужим гэдэг шиг авлигачийн дотор дэндүү харалган бас шунахай юм. Монголын өнөөгийн төр засагт мэдлэгтэй хүн алга гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Улс орныг мэдлэгээр удирддаг болхоос шуналаар удирддаггүй юм. Мэдлэгт суурилсан төрийн бодлого л улс орныг хөгжүүлдэг гэдгийг Герман орны жишээ харуулдаг.
“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж Монголын их хүн Галдан Бошигт (1644-1697) хаан хэлсэн байдаг. Өнөөдөр юун газар шороо, гадны зүгээр нэг дээрэмчин ирээд л Монгол хүнийг алж, хулхидаж, хуурч байна. Хаана байна тэр төр засаг, эрхэм ерөнхий сайдын яриад байгаа үсрэнгүй хөгжил, Монгол хүний үнэлэмж. Монгол хүний үнэлэмж шалан дээр, Монгол улсын үнэлэмж шалбааган дээр л тогтож байна. Хүссэн хүн нь Монголыг хулхидаж, хуурч болдогийг Оюутолгойн гэрээ харууллаа. Харин хүссэн хүнд нь эх орон газар шороогоо худалдаж, ард түмнээ дарлуулж болдогийг Монголын төр засаг харууллаа.
Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д
Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
Үндсэн хууль бол хамгийн үнэтэй зүйл гэтэл үүнийг дагадаг сахидаг төр засаг алга. Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг эх орноосоо урвасан гэсэн үг. Эх орноосоо урвасан хүнийг хэрхэн шийтгэх нь ард түмний асуудал. Хэзээ нэгэн цагт, гэхдээ удахгүй гэдэгт найдна. Ард түмэн өөрийн хулгайлуулсан амьдралаа, алдагдсан ирээдүйгээ та нараас нэхэх болно. Тэр цагт хийсэн үйлдэлдээ 100 үеэрээ ч харамсаад барахгүй гэдгийг сануулъя. Яг л Х.Мубарак, С. Хуссейн, М.Каддафи нар шиг шийтгүүлэх цаг удахгүй.
Сайн төр засагтай байсан бол ийм гэрээг хийхгүй л байсан юм. Мэдлэгтэй төр засагтай байсан бол ард түмнээ гадныханд залилуулж, доромжлуулахгүй л байсан. Ёс суртахуунтай төр засагтай байсан бол ард түмнээ бодох л байсан юм. Гэхдээ энэ бүхэн оройтсон.
Оюутолгойн гэрээ хэний төлөө вэ: Фрийдланд тэргүйтэй гадныхны төлөө
Хэнд ашигтай байсан: Эрх баригчдад болон гадныханд
Оюутолгой Хэний өмч болсон бэ: бас л гадныхны
Монгол үндэстний эсрэг хамгийн том гэмт хэрэг бол Оюутолгойн луйврын гэрээ. Энэ гэрээнээс болж 2700000 иргэн хохирсон харин 20-30-аадхан эрх баригчид л хожсон. Монгол үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хэзээ ч өөдтэй амьдрахгүй. Бас Монголын ирээдүйн эсрэг гэмт хэрэг шүү.
Эрдэнэт үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот, Багануурын нүүрсний уурхайг дагаж Багануур хот, Дарханы аж үйлдвэрийн комбинатыг дагаж Дархан хот боссон харин Оюутолгойг дагаж юу босов!архичин Монгол залуу, биеэ үнэлэгч Монгол бүсгүй, дураараа авирлагч гадныхан, навсархай гэр майхан. Оюутолгойд Монгол хүний үнэ цэнэ, нэр төр, эрх ашиг гэж байхгүй. Торон хашаа татчихаад л дотор нь юу болж байгааг хэн ч мэдэх аргагүй. Монгол хүнийг ална уу? Зодно уу? Хэнд ч хамаагүй. Мөнгө улаан нүд цагаан гэдэг хууль дүрэм л тэнд үйлчилнэ. Оюутолгойн алдаатай гэрээг хийсэн эрхмүүд Монгол улсын түүхэнд байгаагүй гэрээг хийсэн гэж томорно. Анх гэрээг хийсэн ерөнхий сайд асан С.Баяр өвчний шалтгаанаар гээд ажлаа С.Батболдод шилжүүлсэн. Гэрээг хийсэн нэг тал болох АН-ынхан засгийн газраас гарчихсан. Тэглээ гээд та нар хариуцлагаас мултрахгүй шүү. Хийсэн эзэд нь тов тодорхой байгаа учраас хариуцлага тооцох нь хэзээ ч хуучрахгүй. Харин энэ хооронд Монголын баялаг гадагшаа урсаад л байгаа нь хамгаас харамсалтай. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэг нөхөр гаргасан алдааг түүх шүүнэ гэж хэлсэн байсан. Тэгээд энэ нөхөр алдаад л байдаг Монголын ард түмэн хохироод л байх уу. Монгол гэдэг улсын эрх ашгийг өөрийнхөө эрх ашгийн дор тавьсан энэ мэт нөхдүүд л Монгол орныг түйвээж байна даа. Саяхан болж өнгөрсөн нэг намын бага хурал дээр Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай, ХАА, уламжлалт мал аж ахуй гэж дүгнэсэн байсан. Энэ бол зүгээр л феодалжих хөдөлгөөнөөс ялгаагүй зүйл. Өнөөдөр Монголд эхийнхээ хэвлийд байхаасаа л эрх нь зөрчигдөж байгаа ургийн, мухар сүсгээр тархиа угаалгаж байгаа залуугийн, мөнгөний төлөө өөрийгөө худалдаж байгаа бүсгүйн, архинд живсэн аавын, хоолны мөнгөгүй ээжийн, доромжлуулсан ард түмний эрхийг хэн хамгаалах юм бэ? Энэ Монголд чинь төр байна уу? Монгол хүнийг тэгээд юу хамгаалах юм бэ.
Монголын хөгжлийн гарц Монгол хүн та
Учир нь төр бол саарал ордон ч биш, ерөнхийлөгч ч биш, ерөнхий сайд ч биш, 76 ч биш ард түмэн. Харин мэдлэггүй, харанхуй нийгэмд ард түмэн өөрсдийгөө төр биш боол гэж боддог. Эрх баригчид өөрсдийгөө үйлчлэгч биш хаан гэж боддог.
“Мэдлэг бол хүч” гэж Английн философич Ф.Бекон нэгэнтээ хэлсэн байдаг. Мэдлэгээр улс орныг удирддаг, мэдлэгээр хүнийг хүмүүжүүлдэг, мэдлэгээр ард түмнийг гэгээрүүлдэг. Мэдлэгтэй Монгол хүн л Монгол улсыг хөгжүүлж чадна. Харин өнөөгийн эрх баригчдаас нэг их зүйлийг хүлээгээд хэрэггүй. Харин гадны банкинд хийсэн хадгаламжийг нь яаж хураахаа л шийдэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгмийг сонгосон, тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн бусдад доромжлуулахгүй, дарлуулахгүй явъя гэвэл энэ замаар л явна гэсэн үг. Өндөр технологи, мэдлэгт суурилсан аж үйлдвэр л Монголын хөгжлийн гарц, дэлхийн түвшний мэдлэгтэй Монгол хүн Монголын хөгжлийн гарц. Улс төрийн хувьд Монголд өнөөдөр хамгийн сайн таарах идеологи бол (Social Democracy), харин эдийн засгийн хувьд (social market economy). Тиймээс Монгол улсын бүтээн байгуулалтыг устгасан, Монголын ард түмнийг ганзагын наймаачин болгосон, Монгол орныг мэдлэг боловсролоос холдуулсан Либериализм дээр суурилсан чөлөөт зах зээлийн эдийн засгаас татгалзах ёстой. Аж үйлдвэржсэн, мэдлэгжсэн орныг тамын тогооны үлгэр шиг хоцрогдсон орон болгосон нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосны гай. Ирээдүйн 50 жилд хүн төрөлхтөн яаж хэрхэн хөгжих нь нэгэнт тодорхой болсон (өндөр технологид суурилсан мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг). Харин Монголчууд бид хүн төрөлхтний адаг нь байх уу? Оргил нь байх уу? Гэдгээ шийдэх цаг иржээ. Ард түмэн бол төр…
Д.Санчир |
Монгол үндэстэн гэж байна уу? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Монгол үндэстэн байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа шүү.
Монголчууд бид өөрсдийгөө МОНГОЛ ҮНДЭСТЭН гэж ярихаасаа ч ичдэг болсон. Юм л бол монгол туургатан, эсвэл монгол тулгатан ч гэх шиг зөөллөж, эсвэл энхрийлээд ч байгаа юм уу сониноор хэлдэг болчихсон ш дээ, хө.
2012-02-09 | 11:23:21 | 202.131.225.226 | |
|
|
|
|

Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
|
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр »»
|
|
“Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо 16:55 Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
|
Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо. »»
|
|
iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбараа танилцууллаа 10:19 Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
|
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн »»
|
|
Д.Мөнхбаатар: Энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурах судалгаа гарсан 10:11 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
|
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд 10:09 Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
|
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна »»
|
|
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина 10:07 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. »»
|
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|