 |
|
 |
|
Ц.Чулуунцэцэг: Ижийгээ дандаа л их гэдэстэй байгаагаар нь төсөөлдөг юм |
|
|
 |
|
 |
Ц.Чулуунцэцэг: Ижийгээ дандаа л их гэдэстэй байгаагаар нь төсөөлдөг юм
2012-03-09Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан СУИС-ийн тэнхмийн эрхлэгч, МУГЖ,  уртын дуучин Ц.Чулуунцэцэгтэй уулзаж, энэхүү сэдвээр ярилцлаа. Дашрамд дуулгахад, энэ сарын 19-23-нд тус сургууль дээр Уртын дууны тэнхимийг сурталчлах аян өрнөх ажээ. Олон төрлийн арга хэмжээ багтсан энэхүү аяны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, Ардын жүжигчин Б.Норовбанзад агсны нэрэмжит өдөрлөг, оюутны тайлан тоглолт зэрэг сонирхолтой үйл явдал болох юм байна.
-Эх хүн гэдэг хамгийн сайхан, гэрэл гэгээтэй элбэрэлт нэгэн ертөнц билээ. Тиймээс ч эх хүний тухай олон сайхан бүтээл төрсөн болов уу. Энэ талаар яриагаа эхлэхэд таатай байна?
-Тиймээ, энэ хорвоод ээжээс илүү нандин сайхан зүйл байхгүй шүү дээ. Ээжийнхээ тухай дурсч ярихаар ямар ч үед хоолой минь зангирдаг. Миний ижий Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын хүн байсан. Ээжийн маань ээж Гурвансайхан сумынх байсан ч хүнд өргүүлээд Буянт гэдэг газар ирсэн юм билээ. Манай аав ч бас Буянтын хүн. Аав ээж хоёр минь гал голомтоо бадрааж 30 гаруй жил ханилахдаа есөн сайхан хүүхэдтэй болсон доо. 17 настай байхдаа аавтай ханилсан ижий минь 20 настайдаа эгчийг, 22-тойдоо намайг төрүүлсэн юм билээ. Энэ маягаар хоёр жилийн зайтай арван хүүхэд төрүүлснээс одоо ес нь бий. Миний ээж хөдөөний эгэл жирийн малчин бүсгүй ямар байдаг вэ, яг л тийм хүн байсан. Хамгийн сайхан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан эмэгтэй. Эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө явж байгаад л дуусдаг юм байна шүү дээ. Ижийгээ дандаа л их гэдэстэй байгаагаар нь төсөөлдөг шүү, би. Өөрөө хэлбэл, жирэмсэн гэсэн үг. Би нэг эгч, долоон дүүтэй. Нэг дүү маань дөнгөж хөлд орж байхад л ээж их гэдэстэй болдог юм. Дараагийн дүү маань хөлд орж эхлэх үед ээж маань ахиад л их гэдэстэй болчихсон явж байна. Тиймээс нүдэнд дасал болж, сэтгэлд хоногшин үлдсэн ээжийн минь төрх их гэдэстэй, бүсээ гэдэснийхээ дээгүүр бүсэлсэн бор хүүхнээр төсөөлөгддөг. Хар нялхаас минь санаанд үлдсэн хамгийн тод дүр нь энэ.
-Есөн хүүхэдтэй айлын амьдрал дурсах зүйлээр олон, ажил ид буцалдаг байсан биз?
-Тэгэлгүй яахав. Намайг жаахан байхад манайх 600 гаруй мал төллүүлдэг байсан. Малчин айлын хүүхэд юу хийдэг билээ, яг түүн шиг л ажиллана даа. Говийн айл гэдэг худаг уснаасаа хол. Тиймээс худаг дээр очиж малаа усална, ус татаж зөөнө, хурга ботгоо хариулна, таана хөмүүлээ түүнэ, сорс зоодойгоо хийнэ. Ишиг хургаа тавихаас гадна хавар ямаагаа самнана, зун нь хонио хяргаад сааль саана гээд л ажил мундахгүй. Ингэж ажлыг их бага гэж гололгүй амжуулж сурсан маань бидний өдий зэрэгтэй амьдарч явахад их нөлөөлж, эх суурь нь тавигдсан байх гэж боддог. Хаана ч очоод мал сааж чаддаг, мал аялуулсан байхад гэдэс дотрыг нь сайхан арилгаж, толгой шийрээ хуйхлаад идчих гэх мэт энгийн нэгэн ахуйн зүйлээс эхлээд л бид ихийг сурч авсан.
-Дүү нараа авч явах үүрэг том охидод ногдох нь ойлгомжтой. Ээждээ хэр зэрэг тусалдаг байв?
-Эгч маань их дөлгөөхөн, олон таван үггүй, цэвэрч нэгэн. Гэр орноо цэвэрлэх, дүү нараа асарч тойлох, хоол унд хийх гээд л бүх зүйлийг сайтар анхаарна. Харин би аавыгаа дагаад гадуур давхиж явдаг хүүхэд байсан. Ёстой л морин дэл дээр дарцаг шиг өссөн дөө, би. Тухайн үед унаа машин, мотоцикль ховор учраас үргэлж морь унана. Бараг хөлд ормогцоо л морь унаж сурсан шүү. Сургуульд орсон хойноо ч морь унасан хэвээр. Хичээлдээ явахын тулд 40 гаруй км газраас морьтойгоо уралдана гээч. Гэр ахуйн ажилд эгч маань ээжид тусална. Харин хонь хариулах, аргалд явах, мал услалцах гэх мэт тоймтой ажилд нь би тусалдаг. Эрэгтэй дүү нар өсч томроод ирэхийн цагт миний гадуур давхих ажил арай багассан. Тэгээд удалгүй сургуульд орлоо. Эгч маань онц сурдаг сайн сурагч болчихож. “Тунгалагийн дүү гэж юу ч сурдаггүй нэг нөхөр бий” гэж хэлүүлэхгүйн тулд онц сурахаас өөр яах билээ. Энэ мэтээр өөрөө хичээхээс гадна дүү нараа ч удирдан залж явсаар Цэрэнгийн хүүхдүүд онц сурдаг, урлаг соёлын арга хэмжээнд сайн ордог, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга, таван онцын эзэн гээд л манлайлагч хүүхдүүд болж чадсан. Аав маань ч гэсэн үг хэл, яриа хөөрөө сайтай, их дайчин, цовоо сэргэлэн манлайлагч хүн. Харин миний ижий их даруу, дөлгөөхөн зантай байсан шүүү. Дүү нарын маань зарим нь ээжийг дуурайсан, номхон зантай байхад хэнтэй ч үг хэлээ олоод ярьчихдаг сэргэлэн нөхдүүд ч бас бий. Багш болсон учраас ч тэр үү, сүүлийн үед би нэлээд их ярьдаг болчихоод байна.
-Оёдол үйлэндээ хэр зэрэг байв. Охиддоо зааж сургасан зүйл чамгүй байгаа байх?
-Тэр үеийн ээжүүд чинь бүгдээрээ л үйлчин. Дээлээ хийж чадахгүй бүсгүй хүн гэж байхгүй. Сайн ч бай, муу ч бай хамаагүй. Ямар ч байсан, өөрсдийнхөө хэрэгцээг хангачихна. Миний ижий нутаг усандаа гайхагдсан уран хүн байгаагүй ч, үр хүүхэддээ бол үйлэнд уран, мундаг хүн байсан. Ааваас гадна есөн хүүхдийн дээл хувцсыг хөвөнтэй хөвөнгүй, үстэй үсгүй гээд янз бүрээр нь хийнэ шүү. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, сааль сүү гээд ээжийн маань ажил барагдана гэж байхгүй. Тэгэхээр том болж, тусад ороод ээждээ тус нэмэр болохын тулд хүссэн хүсээгүй суганы шилбэ хатгах болно. “Миний хүү энийг хатгаад нэг хаваадхаач” гэхэд нь мурий сарий ч хамаагүй хавж өгөх, суугий нь суулна даа. Тэгж ингэсээр байгаад хөх зүү хөндлөн хөшихтэй болж, оёж хатгаж сурсан. Би бүр тав, зургадугаар ангид сурч байхдаа л дээл хийж сурсан гээд бод доо. Ээжийгээ төрөх гээд явсан хойгуур би нэг дүүдээ тансар хилэн дээл хийгээд тавьчихсан юмдаг. Эмэгтэй дүү нар ч мөн адилхан оёж хатгаж сурсан. Тоглолтынхоо хувцсыг дүү нартайгаа хамт оёдог байсан учраас миний охин харсаар байгаад оёж хатгаж сурсан. Нөхөртөө их сайхан дээл хийгээд өгсөн байна лээ. Тэгэхээр аминдаа тулбал хэрэгцээтэй зүйлээ өөрөө хийгээд өмсчих чадвартай гэж бодсон шүү. Энэ мэтээр манайхан уран хүмүүсийн хэмжээнд хүрэхгүй ч гэлээ, хэрэгцээнийхээ зүйлийг өөрсдөө хийж чадах улс.
-Ээжийн тань захиж хэлсэн үг олон байгаа болов уу?
-Мэдээж. Ижий маань “Айлд очих учраас бүсгүй хүн өөрийнхөө хэрэгцээний хувцас хунарыг оёж, хатгаж, шидээд өмсчих чадвартай, хөх зүү хөндлөн барьдаг болчихвол зүгээрсэн дээ” гэж захидаг байсан. Хүүхдүүдээ тэг ингэ гэж шахаж шаардаад загнахгүй. Аливаа зүйлийн утга учрыг их алсуур, ухаалгаар ойлгуулдаг байсан. “Миний хүү хүнд тустай яваарай. Хүний хань битгий салгаарай, хэнийг ч дээр доор гэж битгий ялгаж харьцаарай. Би чадаж байна гэж сагаж онгирч болохгүй шүү. Санаа сайн бол заяа сайн. Олон түмэнтэйгээ яваарай. Олонтойгоо явна гэдэг ажил үйлс бүтэмжтэй байна гэсэн үг шүү” гэж үргэлж хэлдэг. Ээж минь нэг их эрдэм номтой биш хэрнээ амьдралын хар ухаантай мундаг хүн байсан. Түүнийгээ сүрхий захиж хэлэхгүй ч, юм болгон дээр л “Миний хүү тэгдэггүй юм.Тийм асуудал ийм учиртай” гэж зааж зөвлөхийн завсар хэлнэ.
-Үр хүүхдээ сайн сайхан явааг харах эх хүний жаргал гэлцдэг. Ач зээгээ асарч тойлох гээд л ?
-Ээж маань үнэхээр сайхан буянтай хүн байсан. Биднийг төрүүлж өсгөн, амьдралд ахуйд минь хүргээд өөрөө эртхэн шиг яваад өгсөн дөө, зайлуул. Нэлээд хэдэн хүүхдээ айл гэр болгож, ач зээгээ үзсэн. Гэвч бүх хүүхдээ айл гэр, үр хүүхэдтэй болоод амьдрал ахуй нь жигдэрсэн байхыг хараахан үзэж амжаагүй. Хүүхдүүдээ төрүүлж өсгөх, сургууль соёлыг нь төгсгөх, айл гэр болгох гээд л цаг хугацаа тун их. Гэхдээ энэ зэрэгтэй амьдарч явааг минь харж чадаагүй л болохоос биш бид бүгдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж чадсан буянтай хүн. Одоо аав минь л бидний сайн муу,сайхан муухай явж байгааг хараад сууж байна. 80 гарсан аав маань хамгийн бага дүү Туяацэцэг дээр байдаг юм.
-Танаас гадна хоёр ч дүү тань дуучин болсон. Ээж тань сайхан дуулдаг хүн байв уу?
-Тийм ээ, ээж маань их сайхан дуулна. “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Эхийн ач”, “Гантөмөр” гээд л дандаа монгол ардын дуу дуулдаг байсан. Норовбанзад багштай хамт урлагийн үзлэгт шалгараад хот руу явах гэж байхад нь манай аав хөтөлгөө морьтой давхиж очоод аваад ирсэн гэдэг. Тэгээд ижий минь дуучин болж чадаагүй ч гэсэн, үүндээ ер харамсдаггүй байсан. “Ээж нь ийм л хувь заяатай юм байлгүй. Яахав ээ, аав нь давхиж очоод л аваад ирсэн юм” гэдэг байлаа. Харин Цэрэнгийн гурван охин дуучин болсон шүү дээ. Бид гурвыг дуучин болохыг үзэж амжаагүй нь ээж жаахан харамсалтай. Намайг дуучин болоход нэг их дургүйцээгүй ээ. “Урлагийн ажил хэцүү дээ. Зардал ихтэй. Гэртээ ч тогтохгүй. Бүгсүй хүнд жаахан хэцүү л ажил” гэдэг байсан ч дургүйцээгүй. Уртын дуу дуулаад энд тэнд явахыг маань их мэддэг байсан. Харин нэг удаа Балжиннямын хөгжим, Түмэнжаргалын шүлэг “Намхан буурал ижий минь” дууг дуулахаар боллоо. Тэр үед ээжийн минь бие жаахан тааруу байв. Ээждээ би “Танд зориулж ийм сайхан дуу дуулах гэж байгаа” гээд аялж өгөхөд “Их сайхан дуу байна” гэж урамшуулж байсан. Харин уран бүтээл болгоод радиогоор дуулахыг минь сонсч амжаагүй өнгөрсөн дөө. Тэр ч байтугай, дүү Отгонцэцэг, Туяацэцэг хоёрыг маань дуучин болохыг ч харж чадаагүй. Сүүлд хоёр дүүтэйгээ хамт “Дуу хотолсон тал”, “Дуунд уярах хорвоо”, “Эхийн ач” зэрэг уран бүтээлийн тоглолт хийхдээ аавыгаа авчирч суулгадаг байлаа. Хэдийгээр танхим дүүрэн үзэгч цуглуулж, аавыгаа авчирсан ч гэлээ надад нэг л зүйл дутуу санагддаг байсан. Энэ бол ээж. Бид гурвыг ийм сайхан дуучид болчихсон явж байгааг ээж минь харсан ч болоосой гэж бодол байнга санаанд буудаг.
-Уран бүтээлчдэд ижийдээ зориулсан дуу цөөнгүй. Та гурав ч мөн адил хамтарсан тоглолтуудаа өргөн барьж. Үүнээс өөр бодож төлөвлөсөн зүйл бий юу?
-Би ээжийн тухай дуулах их дуртай. Ээж минь “Саран ээж”, “Намхан буурал ижий минь”, “Эндүүмээр гэнэ ээ, би ээжтэйгээ” зэрэг олон сайхан дууг дуулдаг байлаа. Би тэр дуунуудыг нь үргэлж дуулдаг. Отгонцэцэг дүү маань ТЗДБЧ-ын морин хуурч Энхболорын хөгжим “Зовоосон л байх даа, ижийгээ би” гэсэн их гоё дуу дуулсан. Анх дүүгээ дуулж байхад нь би мэлмэртэл уйлаад сонсч чаддагггүй л байлаа. Туяацэцэг дүү маань “Мандах нарны зүгт” гэсэн нэртэй ээжийн болон нутаг усны тухай сайхан дуу дуулсан. Бид гурав 2002 онд “Эхийн ач” нэртэй уран бүтээлийн тоглолт хийлээ. Мөн би ээжээсээ сурсан ардын дуунуудыг уртын дуутайгаа нэгтгэж “Эхийн ач” нэртэй цомог гаргасан. Туяацэцэг маань ээжийн дуулах дуртай “Мандах нар”, “Хөх торгон цамц”, “Гарын арван хуруу” зэрэг дуугаар “Мандах нар” цомог гаргасан. Отгонцэцэг маань “Говийн өндөр”,“Цэн цэнгийн баавар” зэрэг ээжийн минь дуулдаг байсан дуунуудыг уртын дуутайгаа нийлүүлэн “Их талын аялгуу” цомог гаргасан. Энэ мэт бидний уран бүтээлийн замнал ээжийн маань дуулдаг байсан сайхан дуунуудтай холбоотой.Отгоо маань одоо ТЗДБЧ-д ажиллаж байгаа. Миний охин Нарангэрэл СУИС-ийн дуулаачийн ангийг Ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлага дор төгсч, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” чуулгад орсон. Хүргэн хүү Загд-Очир маань ТЗДБЧ-ын хөөмийч, морин хуурч залуу бий. Туяацэцэг маань “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын уртын дуучин, “Соёлын дээд” сургуулийн лицей сургуулийн уртын дууны багш.
-Эхийн ачийг хариулахсан гэж хүн бүр л хүсдэг. Харин та хариулж чадсан гэж боддог уу, аль эсвэл?
-Ижийнхээ ачийг хариулж чадна гэж хэзээ ч байхгүй биз. Гэхдээ ямар ч байсан, чихийг нь халууцуулаагүй ээ. Харин нэг л зүйлд харамсдаг. Ээж маань хөдөөнөөс ирээд манайд байхдаа хэд хоног эмчлүүлсэн. Тэгээд удаагүй “Ээж нь нутагтаа очьё. Гэртээ харья” гэхээр нь юу ч бодолгүй хүргэж өглөө. Тухайн үед эрүүл саруул, бие нь хөнгөн байх шиг санагдсан. Элэг бүтэн амьдралтай байсан учраас хагацлын зовлон мэддэгүй байлаа шүү дээ, бид. Гэтэл нэг л өдөр тэр таагүй мэдээг дуулсан даа. Аавыг хониндоо явсан хойгуур, хамгийн бага дүүг хотонд ямаа самнаж байхад ээж маань өнгөрсөн. Хөл хүндтэй дүү маань ээжийг гэрийнхээ гадаа унасан байхыг хараад татаж босгосон гэдэг. Тэгэхэд ээж “Аан Туяа юу. “Ээж нь хэвтэхгүй ээ, бүсээ тайлья” гээд өнгөрсөн гэсэн. Хаяанд нь шахуу байсан хүүхдүүд нь ч уулзаж чадаагүй дээ. Ээж маань гэнэтхэн яваад өгсөн нь бидэнд хамгийн аймшигтай, харамсалтай санагддаг. Хөөрхий минь өөртөө зовлонгүй, биднийг ч зовоохгүй бурханы оронд явсан даа. Хүн нас ахих тусам ээжийгээ бодож эхэлдэг юм билээ. Залуу байхдаа хэлсэнүгийг нь тоохгүй “Тэгж л байдаг юм” гээд бараг худлаа юм шиг санаад инээгээд өнгөрдөг байж. Харин насахиж хөгшрөөд ирэхээр “Ээж маань тэгж хэлдэг байсан. Ямар үнэн юм бэ” гэж дандаа бодно. Нас ахих тусам ээжийн минь хэлсэн үгийн үнэ цэнэ илүү мэдрэгдэх юм. Тэгэхээр өөрийн эрхгүй л тэр үгийг нь үр хүүхэддээ захиж хэлж байгаа. Анхны хүүхдээ гаргахдаа “Хүүхэд төрүүлнэ гэдэг чинь ямар хэцүү юм бэ. Ээж маань яаж 10 хүүхэд төрүүлсэн юм бол” гэж бодож байсан. Гэхдээ хүүхдээ төрүүлээд ээж минь л өсгөж хүмүүжүүлэх ёстой юм шиг аваачиж өгчихөөд сургууль соёл гээд гуяа алгадаад яваад өгнө дөө. Одоо өөрөө хөгшрөөд хүүхдүүдийнхээ хүүхдийг үзэхээр арай өөр юм аа. Тэр бяцхан амьтдад ямар ч их хайртай болдог юм. Энэ үед “Ээж минь миний хүүхдэд ч гэсэн ийм л их хайртай байсан байх даа” гэж боддог.
Р.МӨНГӨН
|
| Ц.Чулуунцэцэг: Ижийгээ дандаа л их гэдэстэй байгаагаар нь төсөөлдөг юм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|