 |
|
 |
|
Либериализмын эдийн засгийн гамшиг |
|
|
 |
|
 |
Либериализмын эдийн засгийн гамшиг
2012-03-15Д.Санчир 
Өнөөдөр дэлхий нийтэд либериализмын улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого бүхэлдээ нуран унаж байна. Саяхан болж өнгөрсөн Давосын дэлхийн эдийн засгийн форум дээр шинэ либериализм сүйрсэн учраас социализм болон капитализм хоёрын давуу талыг шингээсэн шинэ тогтолцоогоор явахаас өөр арга замгүй болсон гэдгийг зарласан. Энэ шинэ тогтолцоо социализмийн зохицуулалттай капитализмийн суурьтай байх нь тодорхой болоод байна. Аливаа онол, үзэл баримтлалыг хэрхэн бодит байдалтай уялдуулж хэрэгжүүлэх нь зөв зохион байгуулалттай институт болон мэдлэг боловсролтой хүмүүсийн хийдэг ажил. Хэрвээ асуудал гараад ирвэл ялангуяа Монгол шиг замбараагүй оронд хариуцлага хүлээдэг механизм нь тодорхой байх хэрэгтэй. Монгол орон ядуураад, дордоод байдаг гэтэл хэн Монгол орныг ядуураалаад байгааг мөн хэн Монгол орныг хөгжүүлж чадахыг бид өнөөг хүртэл мэдэхгүй л байна. Ард түмэн хэнд итгэл найдвар хүлээлгэхээ мэдэхгүй сонголтгүй болжээ.
Социализмаар 80 жил явсан улс орнууд либериализмын замыг сонгосондоо өнөөдөр харамсаад ч барахгүй тийм хүнд байдалд орж, харин капиталист улс орнууд эдийн засгийн хямрал, алдагдлаа нэгэнт дийлхээ больжээ. Хуучин социалист лагерт байсан орнууд либериализмд шилжсэнээр бүхий л бүтээн байгуулалт, өмч хөрөнгөө устгаад дууссан. Эдгээр улс орнуудын улс төр нь олигархиудын гарт орж, авилгал, шударга бус байдал хэрээс хэтрэн, эдийн засаг нь залилан, хулгай дээрэмд идэгдэн, нийгмийн бодлого гэдэг зүйл нь үнэндээ бүрэн устсан. Эрүүл мэнд, ажлын байр, боловсрол, үйлчилгээ, нийгмийн халамж, тэтгэвэр зэрэг улс орны амин чухал асуудлууд нь ямар ч төлөвлөгөө зохион байгуулалтгүй болж улс орон нь тоногдсон машины сэг шиг л болсон юм. Монгол орон либериализмийн талаар сүйрэлд хүрсэн орнуудын тод жишээ болдог. Монгол улс социализмийн үед бий болгосон асар их өмч хөрөнгө, бүтээн байгуулалтаа хэрхэн устгасныг, хэн өнөөдөр Монголд эрх мэдэлтэй болж, хэрхэн луйврын аргаар хөрөнгөжиж байгааг та бүхэн мэднэ биздээ. Монгол улсад өмч хөрөнгөтэй гэж байгаа хүмүүсийн дийлэнхи нь социализмын үед ард түмний бүтээсэн баялгийг өөрийн эрх мэдлийн нөлөөгөөр хувьдаа завшсан этгээдүүд байдаг. Монгол улсад либериализмын улс төр эдийн засаг 22 жилийн турш оршин тогтнохдоо бүхий л баялгийг нь тусгаар тогтнолыг нь хүн амынх нь мэдлэг боловсрол, ёс суртахуунтай нь хамт хуу хамсан юм.
Либериализмын чимээгүй тахал олон улс орныг сульдааж, гүн ангал руу алгуурхан живүүлсээр л. Хүн төрөлхтөн либериализмыг үзэн ядаж, амьдралдаа итгэх итгэлгүй болж байна. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг хувь заяагаа л зүхэн сууна.
Либериализмийн уршгаар баян хоосны ялгаа, өлсгөлөн, ядуурал, гуйланчлал, дайн, өвчин өдрөөс өдөрт хүрээгээ тэлж хүн төрөлхтөн эдгээрийн өмнө хүчин мөхөсдөж байна. Монгол орон 1990 оноос ардчилалд шилжихтэй хамт либериализмын замаар замнасан. Гэхдээ энэхүү нийтлэлдээ социализмыг сайлах гэсэнгүй бас ардчилалыг муулах гэсэнгүй бодит байдлыг л харуулахыг зорилоо. Бид ардчилалыг либериализмтай хольж хутган, ардчилалыг либериализмаар төлөөлүүлэн ойлгосноор төөрөгдөлд орох цаашлаад үгүйрэн хоосрох эхлэлээ тавьсан юм. Ардчилал бол либериализм биш. Аливаа ардчилсан намын идеологи хэрхэвч либерал байж болохгүй. Либериализмын уршгаар улс орны тусгаар тогтнол алдагдаж, эх оронч сэтгэл үнэгүйдэж, үндэстний аюулгүй байдал үгүй болж, эдийн засаг бүхэлдээ луйврын сүлжээнд орон, улс орныг хамарсан хямрал, ядуурал газар аван инфляци, банкны хүү зэргээс үүдэлтэй сүйрлүүд гардаг. Төр эдийн засагт оролцохгүй дэндүү либерал байснаар улс оронд томоохон хэмжээний хямрал болдогийг 1930, 2008 оны АНУ-ын санхүү, эдийн засгийн хямрал гэрчилдэг. Аливаа хямрал бүрийн эх сурвалж нь либериализм байсаар ирсэн.
Монголын ард түмний 22 жилийн итгэл найдвар усанд хаясан чулуу шиг алга боллоо. Монголын ард түмэн ардчилалд итгэсэн найдсан, их зүйлийг хүлээсэн, удахгүй бүх зүйл сайн сайхан болно гэж 22 жил тэссэн, харин өнөөдөр хайран цаг хугацаа хэмээн халаглан сууна. Товчхондоо ардчилалын 22 жил хар дарсан зүүд шиг он жилүүд байлаа. Аливаа ардчилсан төр ард иргэдээ наад зах нь идэх хоол, өмсөх хувцас, орох орноор хангах үүрэгтэй. Түүний дараагаар улс төр, эдийн засаг, нийгмийн талаар ярьж, бодлогоо боловсруулж төрийн дараа дараачийн ажлуудаа явуулдаг. Ардчилалын онолд ард түмнээ хуурч, мэхэлж эрх мэдэлд хүрээд авилга авч, хулгай дээрэм хийж, олигархи луйварчин бол гэж ерөөсөө ч заагаагүй. Ардчилал хүмүүнлэг ёсыг, шударга байхыг, эрх чөлөөг, тэнцүү эрхийг тунхагладаг болохоос дураа дагасан дураараа авирлагчдын бузар булхайгаа далдалдаг тийм бохир зүйл биш. Ардчилал нэрийн дор овоо тахиж, одон тарааж, суварга босгож, наадам хийж ард түмнийг хөдөлмөрлөх хүсэлгүй, ирээдүйгээ харах харцгүй болгож байгаа төрийг та бид 22 жил сонголоо үр дүнд нь ямар улс оронтой болсоноо нэг харчихаарай.
Ардчилалын гол үзүүлэлт болох хэвлэн нийтлэх , үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөөрөө Монгол улс дэлхийд 100-р байранд, Авилгалын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг урд хойд хоёр хөршөө ардаа хаян 124-р байранд орон авилгалд идэгдсэн орон боллоо, хүн амын 50 хувь нь ядууралд өртөн энэ тоо инфляци, банкны хүүнд нэрвэгдэн өдрөөс өдөрт ихэссээр л, баян ядуугын ялгаа туйлдаа хүрч баян хүний хөрөнгө орлого ядуу хүнийхээс даруй 250 дахин илүү байна, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд мөн л сүүл мушгиж 100 гаас хойш байранд байна. 1990 оноос 2008 он хүртэлх Монгол улсын гадаад өр зээл 2,3 тэрбум ам доллар байсан бол 2008 оноос 2011 онд нийт 7 тэрбум ам долларын гадаад өр зээл авсан байна ингээд нийт 9,1 тэрбум ам долларын гадаад өртэй болж нэг Монгол хүнд 3500 ам долларын гадаад өр ноогдож байна. Архидалт, хар тамхи, гудамжныхан, гооночид, өвгөнтийнхөн, халаасны хулгайч, олигархи, луйварчин гээд л буруу замаар будаа тээсэн худлаа ардчилалын сөрөг үзэгдэл дэндүү их. Одоо газар шороогоо сэндийчиж зөөгөөд, гол мөрнөө ширгээж дуусгаад хатсан тал дээрээ хэдэн малтайгаа үлдэх л бидэнд дутлаа даа. 1990-ээд оны үед Монголын өөдтэй өнгөтэй гэсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь либериализм, хувийн өмч гэсэн нэрээр халхавчлан хувьчилсан байдаг. Үнэндээ тухайн үеийн өмч хувьчлал тийм ч шударга явагдаагүйг олон баримтаас харж болно.
Чингис зочид буудал, Алтан тариа, АПУ гээд л ар араасаа хөвөрсөн олон үйлдвэр компануудын хувьчлал хэн нэг эрхмийн халаасанд луйврын аргаар орсон гэдэг. Өмч хувьчлал руу бүр нарийн орвол бөөлжис хүрч, дотор муухай оргимоор баримтууд зөндөө бий. Харин өнөөдөр ард түмнийг луйвардаж авчихаад ичих ч үгүй миний байгуулсан компани гээд яриад сууж байна. Ийм л либериализм Монголд өрнөсөн гэдгийг та ойлгох хэрэгтэй. Монгол улс стратегийн ач холбогдолтой хүнсний болоод бусад бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ хувьд гаргаж хаясан. Үүний үр дүнд талхны болоод шатахууны үнэ яаж өсөж галзуурч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол шиг үнийн өсөлт нь дураараа авирлагчдын гарт байдаг улс орон Африкт л байгаа байх. Бүхнийг чөлөөт өрсөлдөөн гээд л хаячихна, ард түмэн эцэг эхгүй хүүхдүүд шиг шоовдорлогдоно. Үүний дараагаар Монгол улс уул уурхай хэмээх гайхамшигтай сайхан зүйлтэй учирсан. Өнөөдөр уул уурхайгаас үүдэлтэй сүйрэл үргэлжилсээр л. Архи, тамхинаас өөр үйлдвэрлэлгүй, жалга довноос давсан стратеги боловсруулж чаддаггүй төртэй, тамын тогоондоо 22 жил бид чанагдлаа. Одоо л ухаарч, одоо л сэхээрэхгүй бол Монгол гэдэг улс цаашид байх уу үгүй юу гэдэг нь туйлын хэцүү болоод байна.
Чөлөөт зах зээлийн дэндүү либериалчилсан эдийн засаг нь хяналттай зах зээл болон зохицуулалттай зах зээлүүдээс эрс ялгаатай, учир нь эдгээр тохиолдлуудад төрийн оролцоо байдаг. Либериализмын эдийн засаг ёсоор бүхнийг нээлттэй болго гэсэн бодлого нь улс оронд эмх замбараагүй эдийн засгийн харилцааг үүсгэдэг. Мөн хувийн өмчийг наагуураа дэмжсэн дүр үзүүлээд цаагуур нь улс үндэстнийг эдийн засгийнх нь хувьд цөлөмдөг. Монголчууд бид либериализмаар замнасан 22 жилд 9.1 тэрбум ам долларын гадаад өртэй ( ДНБ-ээсээ 2 дахин их гадаад өртэй), ХАА болон уул уурхайд суурилсан дэндүү хоцрогдсон эдийн засагтай, авилга, шударга бус байдалд идэгдсэн улс төртэй, баталгаагүй амьдралтай болжээ. Чөлөөт зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэж яваад бид өрөндөө баригдсан, хоцрогдсон техник технологитой хэдэн жижиг дунд үйлдвэртэй, утаандаа хордсон Төв азийн цээжин дахь буурай хөгжилтэй улс болоод үлдвээ хөөрхий. Либериализмаас үүдэлтэй улс төр, эдийн засаг, нийгмийн гамшигуудийг авч үзье.
Улс төрийн гамшиг: Либериализм улс төрийг өөрийнх нь үндсэн үүргээс хазайлгаж, мөн чанарыг нь алдагдуулдаг. Улс төр өөрийн үндсэн функцуудаа алдаж эхэлнэ. Либериализм хувь хүний шунал дээр тогтдог учраас ёс суртахуун, хэм хэмжээний асуудлууд устаж үнэгүйднэ. Харин төр хамтын сайн сайхны төлөө байгуулагдаж, нийт ард түмний баталгаатай амьдрал, ирээдүйн сайн сайхныг хангахын төлөө ажилладаг. Тиймээс шунал, хувийн сонирхол хэтэрсэнээс хамтаараа сайн сайхан амьдръя гэсэн төрийн тогтолцоо сүйрэлд ордог. 2008 онд АНУ-д нүүрэлсэн эдийн засгийн хямрал либериализмын замбараагүй бодлогоос үүдэлтэйг томоохон эрдэмтэд баталсан байна. Либериализм улс орны тусгаар тогтнолыг, үндэстний аюулгүй байдлыг алдагдуулдаг. Яг л манай Монгол улс шиг дэлгээд тавьцан шагай адил бүх зүйл нь нээлттэй хэн ч орж ирээд юу ч хийхэд бэлэн тийм л сул задгай болж хувирдаг. Өнөөдөр Монгол улсад уул уурхай, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй гадны компаниудын эзэд Монгол улсын хууль, шүүхийг өөрсдийн харцаараа хөдөлгөж Монгол нутаг дээр нь Монгол хүнийг доромжилж байхад төр засагт ард түмнээ өмгөөлөх, хамгаалах бодлого гэж алга. Төрд гарсан этгээдүүд нь зөвхөн өөрийнхөө хамгийн сайндаа л ах дүүгийнхээ төлөө ард түмний татварын мөнгөөр ёстой л дургиж сууна. Монголд төрийн албаныхан яаж ажилладаг, улс төр нь хэр зэрэг ёс суртахуунлаг, хэр эх оронч түшээдтэй вэ гэдгийг ард түмэн маш сайн мэдэж байгаа.
Хамтын амьдралын төлөө, улс орны хөгжлийн төлөө байх ёстой хүмүүс өөр өөрийн замыг хөөгөөд явчихаар энэ улс орон яаж ч хөгжих билээ дээ. Либериализмын уршгаар Африкийн олон орнууд тусгаар тогтнолоо алдаж гадны тусламжаас хараат болон хувирсан. Европт болж буй санхүү, эдийн засгийн цаашлаад нийгмийн хямралаас шалтгаалан шинэ либериализм нуран унах нь тодорхой болсон. АНУ-д нүүрлэсэн хямралаас улбаалан дундаж давхаргаас ядуу давхрага руу шилжих өрх гэр бүлийн тоо хурдацтайгаар өсч байна. Дэлхий нийтийг хамарсан хямралын буруутан нь либериализм гэдэг нь тодорхой болж хүн төрөлхтөн либериализмаар замнасан 30 жилийн замбараагүйтэлдээ баяртай гэж хэлэх мөч ирээд байна. Ер нь монгол үндэстэн хамтаар амьдрах сонирхолтой, хамтаар сайн сайхан байх хүсэлтэй ард түмэн, ийм ард түмнийг либериализмийн замаар явуулна гэдэг ёстой бүтэхгүй асуудал.
Эдийн засгийн гамшиг: Либериализм хамтын хүчээр оршин тогтнодог дүрэм журамтай, хариуцлагатай зах зээлийг замбараагүй байдалд оруулж сүйтгэдэг. Хүссэн хүн нь өөрийн дүрэм журам, үнэ ханшийг тогтоож, өөрийн ашиг сонирхолын төлөө бусдын амьдралыг хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж золиослодог. Хувийн хүсэл сонирхлыг тэргүүнд тавьж үндэстний эрх ашгийг хязгаарласнаар тухайн улсын эдийн засаг эрлийз болдог. Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудын оронд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй гэсэн хөгжил авчирдаггүй хоцрогдсон тогтолцоог сурталчилдаг. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд Монгол улсад явуулсан өмч хувьчлал нь либериализмын эхлэлийг тавьж цаашлаад Монгол орныг ядуу буурай болгох гол хөшүүрэг болсон юм. Өнөөдөр архи, пивоноос өөр ямар ч үйлдвэрлэлгүй болж хүн амдаа бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурлыг уриалан дуудагч хавтгайрсан халамжийг тарааж байна. Халамж гэдэг нийгмийн эмзэг хэсэгт болон ажилгүй иргэдэд чиглэсэн байдаг бол Монголын халамжийн бодлого 2700000 иргэнд аманд ч үгүй хамарт ч үгүй сонгуулийн шоу хэлбэрээр хүрч байна. Эцэстээ хавтгайрсан халамжаас болж мэдлэггүй харанхуй, залхуугийн бүхэл бүтэн арми бэлтггэгдэж байгаа ч юм билүү.
Эдийн засаг өөрөө мэдлэг дээр суурилж байж улс оронд хөгжилийг авчирдаг. Хэдий чинээ илүү мэдлэг шингэсэн байна, хэр зэрэг онолын үндэслэлтэй байна гэдгээсээ шалтгаалаад эдийн засгийн өрсөлдөх чадвар харагддаг. Харин манай Монголын эдийн засгийг товчхон дүгнээд хэлвэл түүхий эдийн засаг юм. Уул уурхай, ноос ноолуур зэрэг түүхий эдэд суурилсан үйлдвэрлэл, технологи нэвтрээгүй манай эдийн засгийн бүтэц тогтолцоо хүн төрөлхтний хөгжлөөс даруй 100 жилээр хоцорч байна. Мэдлэггүй улс төртэй орон түүхий эдийн засагтай, замбараагүй нийгмийн бодлоготой байдгийн жишээг бид маш тод томруун харууллаа. Монголын эдийн засаг Манжийн үеийн феодалын эдийн засгаас дээрдэх зүйлгүй болжээ. Ард иргэдээ банкны хүү, инфляцаар шулж, хоногийн хоолоо ч дийлхээргүй цалин авч, хүнд хэцүү нөхцөлд хөдөлмөрлөж арга ядахдаа Монгол хүн харын оронд боолын хөдөлмөр эрхэлхээр дүрвэнэ. Эх нутагтаа нүд үзүүрлэгдсэн Монголын иргэн харийн оронд бас л нүд үзүүрлэгдэж хувь заяандаа гомдоно. Либериализмаар удирдуулсан нийгэм бүхэлдээ эмх замбараагүй болж эхэлдэг. Нийгэмд тогтворгүй байдал үүсч, нийгмийн бүхий л институтууд ганхаж нуран унадаг. Ажлын байр, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, нийгмийн халамж хамгаалал, эрүүл мэнд боловсрол гээд л нийгмийн амин чухал салбарууд болон асуудлууд хурцдан өөр өөрсдийн гүйцэтгэх үүргүүдээ алдана. Монголын нийгэмд үүсээд буй ядуурал, гуйланчлал, орон гэргүйчүүд, гэр бүл салалт, архидалт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлууд нь хэзээ ч шийдэгдэхгүй мэт өдрөөс өдөрт хурцдаж байна. Төр засгийн зүгээс эдгээр асуудлуудыг шийдэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ч гэж алга.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа ЗХУ босохдоо Германаас олон зүйлийг шууд хулгайлан авсан байдаг. Үйлдвэрүүдийг нь тэр чигээр нь вагоноор зөөн авчраад өөрийн нутагтаа байршуулаад л бүтээн байгуулалтаа эхлүүлсэн юм. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын хөгжсөн гол хүчин зүйл нь Германы эрдэмтэн мэргэжилтнүүдийг болон техник технологийг шууд нутагтаа зөөж авчирсанд оршдог. Германы эдийн засаг хамтын зах зээлийн эдийн засаг дээр тулгуурладаг ба аливаа хямралын үед хямрана, уруудна гэж байдаггүй. Европт хямрал нүүрэллээ, дэлхийн эдийн засаг саваллаа л гэдэг, харин Германчууд огт хямардаггүй. Өнөөдөр хүн төрөлхтөн ахиад л Герман руу итгэлийн харцаар харж шинэ либериализмын хямрал, сүйрлээс гарах арга замаа асууж байна. Хүн төрөлхтнийг аливаа хямралаас, уналтаас гаргах хүч нь ямагт Германчууд байсаар ирсэн юм. Учир нь дэлхийн оюуны томчууд болон онол, үзэл баримтлалууд Герман үндэстнээс гарсан байдагт оршино.
Монголын бохир улс төр: Монголын улс төр 1990 оноос эхлээд буруу замаар явж эхэлсэн. Монголын улс төр 22 жил либериализмд тулгуурласан учраас дампуурч, сүйрсэн. МАН болон АН-д либериализмын эдийн засаг, улс төр улс орныг сүйтгэдэг, тусгаар тогтнолгүй болгодог, хүн амыг нь харанхуй, ёс суртахуунгүй болгодог гэдгийг мэдэх ойлгох хүн нэгээхэн ч байсангүй. Тэд зүгээр л өөрийн өчүүхэн амьдралын төлөө ард түмний татварын мөнгөөр, Монгол улсын баялгаар тоглосон, наргисан хүмүүс. 2700000 иргэний сайн сайхан амьдралыг хулгайлан байж өөрийн худлаа, булхайтай амьдралаа босгосон хүмүүс. Мэдлэгтэй, эх оронч иргэдийг замаасаа зайлуулж өөрсдийн луйвар хийх талбайгаа цэвэрлэсэн хүмүүс. Монголын улс төрийн хүчнүүдэд улс төрийн идеологи буюу үзэл бодол гэж ерөөсөө ч байдаггүй. Улс төрийн үзэл бодолгүй улс төрийн хүчин гэдэг өөрөө зүг чигээ мэддэггүй хүнтэй адил. Шинэ либериализм 30 хүрэхгүй жил оршин тогтноод бүрэн нуран уналаа. Түүний хажууд социалимт систем 80 жил оршин тогтносон шүү дээ. Хэтэрхий их шунал, тачаал дээр тулгуурласан либериализмийн сонгодог жишээ нь Монголын ханаж цаддаггүй улс төрчид. Өнөөдөр Монголын төр өөрийн үндсэн функцуудаа алдаад дууссан, бодлого тодорхойлох, хууль хэрэгжүүлэх талаар тэдэнтэй яриад ч хэрэггүй. Дэндүү харалган дотортой, ойрын бодолтой улс төрч нэр зүүсэн луйварчид Монгол улсын тусгаар тогтнолыг алдагдуулсаар.
Дэлхий нийт либериализмыг улс орныг сүйтгэдэг, ёс суртахууныг устгадаг, мэдлэг боловсролыг үнэгүйдүүлдэг тогтолцоо хэмээн оршуулчихаад байхад, АН өөрийгөө бид либериал үзэл баримтлалтай гээд л цээжээ дэлдээд байдаг. Баабар оюутолгойг өмөөрч, Бат-Үүл өвөг дээдсээ шоронд амьдарч байсныг нь дурсаж, өөрсдөөс нь өөр хүн байхгүй мэт аашилна. Тэдний байгуулсан ардчилал үнэндээ Монголын ард түмнийг 22 жил зовлон дундуур гэлдрүүлсэн гэдгийг тэд өөрсдөө ойлгох хэрэгтэй.
Хүн төрөлхтөнд сүйрэл, хямралыг авчирсан либериализмын улс төр, эдийн засгийн бодлогыг Монголын парламентад суудалтай улс төрийн томоохон хүчин баримталж байгааг хараад ямар их эмгэнэл вэ гэхээс өөр хэлэх үг үнэндээ олдохгүй байна. “Монгол хүн 2020” хэмээх Монгол улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегаа боловсруулахдаа уг улс төрийн хүчин либериал улс төр болоод эдийн засгийн бодлого дээр тулгуурлаж байгаа нь мэдлэг боловсролгүй байгаагийнх нь илрэл. Либериализмын замаар “Монгол хүн 2020” он хүртэл явбал орох оронгүй, оочих аягагүй, өмсөх хувцасгүй, овоглох эх оронгүй болоод дуусна. Бид сөнөөд, устаад дуусна. АН-д анхааруулж хэлэхэд улс төрийн үзэл баримтлалаа солихгүй бол, либериализмаас хагацахгүй бол танай нам энэ улс орныг хөгжүүлж хэзээ ч чадахгүй шүү гэж хэлье. Монголд хоосон уриа лоозон хэрэггүй, бэлэн амлалтууд ч хэрэггүй, бодит ажил, мэдлэг боловсролтой хүмүүс л хэрэгтэй. Ард түмэн ч үүнийг ухаарч, өөрийнхөө төлөө биш юмаа гэхэд үр хүүхдийнхээ төлөө ухаалаг байх цаг үе ирээд байна.
|
| Либериализмын эдийн засгийн гамшиг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|