 |
|
 |
|
ЦӨМИЙН АСУУДАЛ БА МОНГОЛ УЛС |
|
|
 |
|
 |
ЦӨМИЙН АСУУДАЛ БА МОНГОЛ УЛС
2012-03-20Бэсүд Ч.Эрдэнэ  Английн хойгуур Атлантын далайн эрэг дээр Селлафилд гэх жижигхэн хот бий. Тэнд цөмийн түлшний үйлдвэр British Nuclear Fuels PLC байх ба миний бие 1990 оны хавар очиж үзсэн нь хуучин социалист орнуудаас биш юм гэхэд лав Монголоос анхны, одоогоор ганцхан ч байж магад тохиолдол байх. Тийшээ орохын тулд Британий виз авах хэрийн ажил явдал болсон нь мэдээж. Үйлдвэрээс надад Sellafield гэсэн бичигтэй малгай бэлэглэснийг би үргэлж өмсөх ба энэ нь англичуудын дургүйцлийг ихэд төрүүлнэ. Учир нь тус үйлдвэрийн эсрэг олон нийтийн тэмцэл орон даяар нь өрнөсөн үе байлаа. Өнөө ч үе үе хүчээ авдаг тэмцэл. Гэлээ гээд Селлафилд нь цөмийн түлш боловсруулах Барууны хоёр гол үйлдвэрийн нэг тул яах билээ. Япон ч тэндээс цөмийн түлшээ авдаг. Хоёрт гэвэл, мөн тэнд энхийн зориулалтаар дэлхийд анх барьсан цөмийн реактор Calder Hall байх тул цөмийн энергийн түүхэн төв нь Селлафилд болох учрыг зургаас үзмү. Монголд АЦС байгуулах нөхцөл боломжийн тухайд академич Н. Содном амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэвлэлээр нэг бус удаа дуугарсан. Монголд болон ер социалист орнуудад орчин үеийн физикийн шинжлэх ухаан хөгжүүлэх үйлсэд нөр их хүчин чармайлт талбисан хүн л дээ. Гэтэл ардчилсан тогтолцооны эхэн үед өвгөн академичаар МУИС-ийн Цөмийн физикийн лабораторийн шал угаалгах гэж шахаад үйлийг нь үзсэн гэдэг.
Энхийн зориулалтаар цөмийн энерги ашиглах асуудал зарим талаар зайлшгүй боловч эхнээсээ зөрчилтэйг Колдерхолл-Селлафилдийн жишээгээр ч харж болох юм. Зөрчил нь бодит бөгөөд эцсийнхээ дүнд газар дээр амьдрал байх эсэхтэй холбогдоно. Аюул нь зарчмын шинж чанартайд хамаг учир оршино. Энэ аюулын тухайд гашуун туршлага нилээд хуримтлагдаж амжжээ. Чернобыль байна. Хар домог гэж хөрвүүлж болохоор нэр. Ээлжинд гарсан хэдэн инженер туршилт тавих гэж оролдоод эцэст реакторын ажиллагааг хяналтаасаа алдаад дэлбэлчихсэн дүр зурагтай. Фукушима байна. Fuck-you гэмээр юмуу. Далай дор газар хөдлөх боломж хажууханд нь илт харагдах далайн эрэг дээр АЦС барьчихаж. Тэгээд аваарын дизель станцаа газар дор нуучихаж. Далайн ёроол доргисон, цунамийн давалгаа нөмөрсөн, дизель нь усанд автсан, реакторын хөргөлт зогссон, реактор халсан, АЦС дэлбэрсэн, цацраг идэвхи тарсан. Уг төслийн энгийн алдаанууд эцэст ийм гинжин урвалд хүргэсэн байна.
Үүний мөрөөр дэлхий дахин АЦС-ын асуудлыг дахин ноцтой хэлэлцэж, ширүүхэн маргаж мэтгэлцлээ. Санал нэг мөр нэгдэж, ямар нэг шийдэлд хүрсэн нь мэдээж үгүй. Гэвч ерөнхий чиг шугамаараа дараахи сэтгэгдэл давамгайлах бололтой. Нэгд, цөмийн ослоос учрах аюул үнэмлэхүй шинж чанартайг эрхбиш эн түрүүнд харгалзах. Хоёрт, ер цөмийн ослоос урьдчилан сэргийлэх боломж үнэмлэхүй биш юм байна, тиймээс цөмийн осол сүйрэл гарахгүй гэх баталгаа хаана ч, хэзээ ч алга гэж. Тиймээс цөмийн энергиэс бүрмөсөн татгалзаж, АЦС-уудыг хаахгүй гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлдэхь түүний хувийн жинг өсгөх эсэхэд тулхтай анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байх бололтой.
Цөмийн асуудал зарим талаар жигтэй. Манай Эрдэнэт үйлдвэртэй нэгэн зэрэг Зөвлөлтөд Атоммаш гэдэг аврага үйлдвэр баригдаж байв. Зөвлөлтийн бүтээн байгуулалтын оргил нь гэж үзэж байв. Цөмийн реакторуудыг зүгээр энгийн мотор үйлдвэрлэх лүгээ цувуулж гаргах ёстой байсан. Гэтэл сүүл тийшээ чимээгүй болчихсон. Яав гэвэл, дорхи газар нь цөмөрчихсөн гэдэг. АЦС-ын тухайд манай хуучин тогтолцооны үед ч бодож байсан бололтой. Хуучин үед Киевт суралцан АЦС-ын автомат удирдлагын инженер болсон нэг хүнийг би мэдэх юм. Гэвч өнөөгийн бодит байдалд
Монголд АЦС барих нь байтугай, жишээ нь, Хятад улс олон АЦС-тай, цаашид олшруулах төлөвтэй нь манай аюулгүй байдлын асуудлыг хөндөхгүй биш юм. Тэр станцууд нь хаана байрладаг юм, хэр найдвартай юм, оросууд, япончууд алддаг бол хятадууд алдахгүй гэх баталгаа байна уу гэх мэт. Даяаршсан асуудлуудын нэг нь цөмийн аюулгүй байдлын асуудал. Цөмийн зэвсэг байна, АЦС байна. Осол аль алинд нь боломжтой. ОХУ-ын хүнд жилүүдэд Ерөнхийлөгч Ельцин ганцхан юм захиад байсан гэдэг. Пуужин-цөмийн зэвсэг дээр сууж буй цэрэг офицеруудыг хэрхэвч өлсгөж болохгүй гэж. Монгол, оросын үйлдвэрийн үхрийн жигнэсэн махан нөөш тэдэнд л хүртэж байсан дүр зурагтай. АНУ ч тэднийг өлсгөж дааруулахгүйн тулд тусламж үзүүлж байжээ гэнэ.
Цөмийн зэвсэг аажмаар дэлгэрч байна. Энэтхэг, Пакистан, Израиль, магадгүй ӨАБНУ гэх мэт. Япон 24 цагийн дотор цөмийн бөмбөг угсрах бэлэн бэлтгэлтэй гэдэг. Ирак хоцрогдлынхоо харгайгаар хүч хүрэхгүй. Иран хүч хүрч болзошгүй. Хойт Солонгос бүх нөөцөө шавхан цөмийн зэвсэг бүтээсэн нь үнэн байх. Ноцтой сөргөлдөөнд татагдан орсон улс орнууд үнэмлэхүй айлгах зэвсэгтэй болсноор аюулгүй байдлаа хангах эрмэлзэлтэй байна. Цэрэг-стратегийн үүднээс үүнийг ойлгож болох. АЦС нь айлгах зэвсгийн зориулалтгүй боловч хэрэг дээрээ бас тийм болчихоод байна. Монголд АЦС заавал барих минь гээд зүтгэвээс хоёр хөрш маань ихэд болгоомжлох нь гарцаагүй. Хөгжлийн түвшин гэж нэг эгзэгтэй юм байх ба Монгол улс АЦС-аар хөөцөлдөх түвшинд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Тэгэж хэсэг айлгаад бид больёо, харин та нар нүүрсний нэг сайхан цахилгаан станц бариад өгчих гэх мэт шантаажлах боломж гарахгүй гэх газаргүй болтлоо АЦС-ын асуудал хурцадсан байна.
Химийн хүнд элементийн цөм задрах урвалд тулгуурласан нь аюултай АЦС бөгөөд задрах урвалыг удирдаж болно. Тэгвэл хөнгөн элементийн цөм нэгдэх урвалд түшиглэвээс аюулгүй халуун цөмийн станц бий болох юм. Гэвч цөмийн нэгдэх урвалыг удирдаж чадахгүй байна. Олон улсад асар их хүч хөрөнгө зарсаар буй боловч шийдэл алга. 90 нас сүүдэр зооглож, 50 жилийн өмнөх онолын ажлаараа Нобелийн шагнал хүртсэн оросын акад. В. Гинзбургийн үгээр бол хэрэв дэлхий дахин үнэхээр хүчтэй хүсэх юм бол халуун цөмийн станц байгуулах боломж одоо ч бий, гагцхүү гаргасан цахилгааных нь өртөг хэт өндөр байх болно гэжээ. Физикийн хэлээр хэлбэл, зарцуулсан энерги нь гаргаж авсан энергиэс нь илүү байх талдаа шатанд энэ талын туршилт явагдаж байх ба туршилтууд нь тэрбум тэрбумын өртөг зардалтай байна. Фукушимын дараа Оросын тэргүүлэх мэргэжилтнүүдийн ярьж хэлэхийг сонсвоос дараахи юм. Зөвхөн Америк, Орос хоёр цөмийн асуудлыг эхнээс нь оролдож, онол практикийн туршлага хуримтлуулсан сонгодог улс хэвээр байна. Бусдууд, түүний дотор Япон ч ялгаагүй наад зах нь 10 жилээр хоцорч яваа. Тиймээс Фукушимагийн АЦС-ын дотор гадна ослын дараа үүсэх процессыг зөвхөн бид л тооцож чадна, тэгээд чадлаа гэж байна. Оросууд худлаа хуцлаа гэж бусдууд хэлсэн нь харагдсангүй.
1960-аад он. Цөмийн физик тэр үед өнөөгийн хип-хоп, рок-поп шиг сонирхолтой зүйл байлаа. Бөгсөө хөдөлгөх нь үзэл суртлын хориотой учраас толгойгоо ажиллуулах л үлдсэн хэрэг. Тэр үес цөмийн зэвсгийн түүх болон түүний физикт шууд холбогдох анхны ном зохиол гарсан. Анхны ном Энэтхэгт гарсан нь тохиолдлын биш. 1961 онд ЗХУ-д анх цөмийн ба атомын физикийн лавлах номыг инженер-физикчдэд зориулан 28000 хувиар хэвлэжээ. Инженер-физикч гэх нь зөвхөн цөмийн зэвсэг, техникээр ажилладаг цоо шинэ ажил мэргэжил байв. Ийм мэргэжилтэн бэлтгэдэг алдартай сургууль Москвад бий. Социализм нурсны дараа шинжлэх ухааны бүх салбарын тэргүүлэх 900000 мэргэжилтэн, судлаачид Оросоос дүрвэн гарчээ. Түүний дотор зөвлөлтийн цөмийн мэргэжилтэн хэдэн хүн хаашаа тарж очсон тухай тодорхой тоо баримт ч байдаг. Монгол ч гэсэн хэд гурвыг олж авчраад багшлуулсан бол одоо АЦС ярихад зүгээр байхсан.
Инженер-физикчийн лавлах номонд 70 кг жинтэй дундаж хүний химийн бүтэц гэсэн бүлэг бий. Хүний биед 46 химийн элемент байх ба тэдгээрийн тус бүрийн эзлэх хувийг өндөр нарийвчлалтай тодорхойлсон байна. Дашрамд, хүн гэдэг амьтан 46 хромосомтой ба химийн тогтвортой элементийн тоо 92-оор төгсдөг гэх мэтийг анзаарч болох. Инженер-физикчдэд хүний биеийн химийн бүтэц ямар хэрэгтэй байх вэ? Фукушима дэлбэрлээ, цацраг идэвхи цацагдлаа. Энэ нь ойр орчны хүмүүсийн биед, тодруулбал мөнөөх 46 химийн элемент тус бүрээр ямар нэг урвал явуулж үйлчлэнэ. Энэ бүхнийг оросууд аль хэдийнэ судалж амжсан байсан. Судлахын тулд өөрийн цэргийн нэг дивиз дээр агаарт цөмийн бөмбөг тэсэлж, тэсрэлтийн голомт руу давшуулсан байдаг. Арав хорин жилийн дараа тэр дивизээс амьд үлдсэн нь гарын таван хуруунд багтах тооны. Япончууд ийм туршилт тавиагүй, туршлага, мэдлэг хангалтгүй. Тиймээс оросууд л Фукушимагийн дараахи элдэв ил далд процессыг тооцож чадах нь худал биш. Харин Монголд цацраг идэвхит хордлогод тэсвэртэй гэгдэх хулганын төрөл олдсоныг япончууд аваад явсан гэх мэдээлэл байдаг.
Дээр дурдсан анхны зарим ном зохиол хэлтэлж байгаад миний бие цөмийн цэнэгийн критик масс буюу тэсрэх массыг тооцож үзсэнд 100 кг мэт байлаа. Үнэн хэрэгтээ 10 орчим кг болохыг хожим олж мэдэв. 10 дахин алджээ. Гэтэл алдарт физикч, Нобелийн шагналт Вернер Хайзенберг тэсрэх масс нь 1000 кг гэж тооцоод 100 дахин алдсан байдаг. Үүнд итгэсэн фюрер цөмийн зэвсгийн асуудлыг орхиж, холын тусгалтай пуужингийн төсөлд анхаарлаа хандуулж, алдарт инженер Вернер фон Браунаар удирдуулсан байна. Дайны сүүлчийн өдрүүдэд АНУ-ын цэрэгт олзлогдсон фон Браун хожим Ерөнхийлөгч Кеннедийн зарласан Аполлон программыг хэрэгжүүлж, 1969 онд Саранд хүн нисгэхэд цэрэг миний бие Нобелийн шагналт Ричард Фейнманы алдарт лекцүүдийн зарим ботийг Зүүнбаянгийн тэнгэрдэхи тэргэл сарны гэрэлд уншиж байжээ. Дэлхий маань ганц том тосгон.
Орчин цагийн соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь физикийн ухаан гэж Фейнман лекцийнхээ төгсгөлд хэлсэн байдаг. Ямар физик байна, тийм л соёл иргэншил байна. Гар утас, сансарын холбоо, цөмийн реактор зэрэг ололтууд сайнтай муутайгаа өнөөдрийг тодорхойлж байна. Гэтэл өнөөгийн залуу үе маань соёл гэхээр зохиолын дуу, их үсрээд шоу бизнес гэж ойлгох байдалтай. Их гүрнүүд, хөгжингүй орнуудын хувьд тэдний шалдир булдир бүтээгдэхүүнийг бэлэн хэрэглэхээс цааш эрэлт сонирхол, чадваргүй монголчууд л хэрэгтэй. Монголоос тэдний сонирхох юм нь сэтгэгч хүн бус, газар ба газрын хэвлийн баялаг. Тиймээс физикийг болье гэхэд цөмийн асуудлын эргэн тойрныг ил далдтай нь багцаалах чадвар зайлшгүй хэрэгтэй болно. Жишээ нь, үндсэндээ зэлүүд өргөн уудам газар орон маань цөмийн хаягдал булшлах сүүлчийн нөөц газар харагдаж байх нь лавтай. Гол сонирхол нь үүнд байхгүй байж чадахгүй. Монголчууд бид адтай, тиймээс манай заримуудын бодол санаа, ашиг сонирхол ч үүнд шууд тулаад ирсэн бололтой. Цөмийн хаягдал булшлах нь ёстой хоосон газар том мөнгө босгох үлгэрийн шахам ганц боломж. Ингээд гадаад дотоод ашиг сонирхлууд авцалдаж ирнэ. Энэ нөхцөлд монголын олон нийтийн сэтгэлзүйг цөмийн энергийн далбаан дор дасгаж эхлэнэ. Монголд уран олборлож ачаад Селлафилдийн үйлдвэрт боловсруулж авчраад АЦС байгуулах энэ тэр бол өнөө маргаашгүй хялбархан шийдэх асуудал гэж ойлгуулахыг яаравчлана, толгой түрүүгүй сурталчлана. Үнэхээр бодит байдал дээр Монголын ЗГ гэх угтаа хөдөлгөөн нь болхи удаан, эрчим нь сул дорой нэгэн хуулийн этгээд гэнэт цөмийн энергийн асуудал гэж учир тоймгүй бачимдан хөөцөлдөөд эхэлсэн нь цаанаа учиргүй огт биш. Хүмүүс бодож болох юм, манай аймаг, сумын нутагт эзгүй зэлүүд газраас их юм алга, төр засаг тэр хаягдлыг нь булуулаад биднийгээ баяжуулах юм бол хамаа алга гэж. Мэдээж, төрийн дансанд ямар нэг хэмжээний төлбөр хийгдэнэ, гэхдээ булуулах зөвшөөрөл өгөгсөд түүнээс хэд дахин илүү авлига авна. Цаадуул нь цааргалахгүй, гар татахгүй, манайхны аманд багтана. Хэдэн хувь илүү бус, хэд дахин илүү гэдэгт асуудлын гол гогцоо оршино. Ийм боломжийг мангартаад алдахгүй нь хөгжиж буй капиталист зах зээлийн хууль. За яахав, АЦС барилаа гэж бодъё. Манай цөмийн хаягдлыг ачаад аваад явах тэнэг лав энэ ертөнцөд олдохгүй. Эндээ хаягдлаа аргалж суутал за, монголчууд минь, их барьсан ч баас өмхий, бага барьсан ч баас өмхий гэж та бүхэн өөрсдөө муухай балиар боловч мэргэн үг хэлэлцдэг. Одоо танайх ерөөс цөмийн булшны газар болчих гэхээр бид санал нийлэхээс өөрцгүй болно. Ер нь бол АЦС барих ч шаардлагагүй, шав тавьчихаад барина барихгүй гэж шантаажлаад асуудлаа шийдэх, шийдүүлэх боломжтой.
АЦС бол хүн төрөлхтөний ирээдүй хэрхэвч биш нь эхнээсээ тодорхой байсан. Тиймээс халуун цөмийн урвалд шилжих зорилт эхнээсээ тавьсан нь технологийн хувьд болж бүтэх найдвар тун хомс байна. Өнөө үеийн өндөрлөгт 70-аад жил хүчлэн оролдоод чадаагүй бол цаашид чадах магадлал байхгүйтэй адил.
Гэтэл хүн төрөлхтөний төөрөг зураг энергийн эх үүсвэрийн асуудалтай шууд холбоотой. Ингээд шинжлэх ухаанд фантазлах хэрэг гарна. Энэ нь эн түрүүнд чөлөөт энергийн гэх асуудалд хамаатна. Энэ нь үнэндээ өнөөгийн шинжлэх ухаанд хориотой асуудал болох мөнхийн хөдөлгүүр-ийн асуудал болно. Чухамдаа мөнхийн хөдөлгүүрээс ч гүнзгий асуудал. Энд аймшигтай нь юув гэвэл, мөнхийн хөдөлгүүр байж болохгүйг мэдэх нь боловсрол гэж Баабар хэлсэн байдаг. Ардчилал, зах зээлийн энэ сайхан үед монголчуудын айдаг ганцхан юм байдаг. Энэ нь Баабарын хэл аманд өртөх. Манай ахмад үеийнхэн гэхэд мөнхийн хөдөлгүүр боломжгүйг дунд сургуулийн 6-р ангиас мэднэ. Дэлхий даяар мөн ийм багцаатай. Баабарын мэдэх хэмжээний боловсрол хаа сайгүй байна уу, байна. Гэлээ гээд дэлхий даяар чөлөөт энерги, мөнхийн хөдөлгүүрийн асуудлаар ил далд оролдсоор ирсэн, одоо улам шаргуу оролдох болов. Монголд ч оролддог хүмүүс байна. Саяхан гэхэд нэг инженер орж ирээд уг асуудал шийдтэй тухай ярьж л байна. Хүн төрөлхтөний ээлжит зорилт юу болохыг ойлгох нь боловсрол болжээ гэлтэй. Хүн төрөлхтөний ээлжит зорилтууд тухай бүр эхлээд үлгэр домгийн юм харагдах боловч тухай бүр шийдэгдсээр иржээ. Гэхдээ тусдаа асуудал тул дараа болъё. |
ЦӨМИЙН АСУУДАЛ БА МОНГОЛ УЛС |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна 10:25 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
2025.08.20 өдрийн өглөөний 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэж байна 09:45
|
|
|
Гоц авьяастай Монгол хvvгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн vзжээ. 09:42 13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар
|
13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар »»
|
|
АНХААР: Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, үргэлжилсэн хүчтэй аадар орно 09:40 АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч,
|
АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч, »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ 08:51 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага
|
2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага »»
|
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|