 |
|
 |
|
АВЬЯАС-ЗҮТГЭЛ-АМЖИЛТ /"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-24/ |
|
|
 |
|
 |
АВЬЯАС-ЗҮТГЭЛ-АМЖИЛТ /"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-24/
2012-03-27Нэг. Намтрын товчоон  Батхүрэлийн Болд:
-ОХУ-ын Пермь хотын балетийн сургууль -АНУ-ын PNB балетийн компани
Хоёр. Цаг завгүй өссөн хүүхэд нас -Г.Галбадрах:Хаана төрж бага насаа хаана үдэв дээ? -Б.Болд: Би Улаанбаатар хотод төрж өссөн. 9 настайдаа Орос руу балетийн сургуульд суралцахаар явсан. 1988 онд Оросоос мэргэжилтнүүд ирж хүүхдүүдийг шалгаруулж авч байв. Аав ээж 2 минь балет бүжиглэдэг байсан болохоор намайг "шалгалтанд ороод үзвэл үзэхгүй юу?" гэсэн л дээ. Би тэр шалгалтанд нь ороод тэнцсэн. Тэр үед 8 хүү, 8 охин нийтдээ 16 хүүхдийг сонгож авч байсан юм. Тэгээд ОХУ-ын Пермь хотод очиж суралцлаа.
-Г.Галбадрах: Их жаахандаа гэрээсээ гарчээ. Амаргүй байсан уу? -Б.Болд: Анх очиход хэцүү байсан. Поездоор 4 хоног явж хүрнэ. Жаахан байсан болохоор гэрээ, аав ээжийгээ санана.
Харин зун 7, 8 сард Монголдоо ирж амардаг байсан юм. Манай балетийн сургууль , ерөнхий боловсролын сургууль нь нэг дороо. Замын 2 талд байдаг байсан юм. Өглөөний 10 цагаас оройн 5 цаг хүртэл тасралтгүй хичээллэнэ. Тэгэхээр цаг их хурдан өнгөрдөг. Өдөржингөө л хичээл, дасгал сургууль гээд ямар ч завгүй л өдрийг өнгөрүүлнэ. Гэхдээ Орост их гоё байсан шүү.
-Г.Галбадрах: Пермийн балетийн сургуулийн тухай нилээд сонсож байсан юм байна. Бас Ленинградад ч хүүхдүүдийг сургадаг байсан байх шүү? -Б.Болд: Орост балетийн сургалтын 3 том төв байдаг. Ленинград, Москва, Пермь гээд. Ленинградад байсан балетийн сургууль эх орны дайны үед Пермь рүү нүүсэн юм билээ, Харин дайны дараа Ленинград руу сургууль нь буцаж нүүхэд нэг хэсэг нь Пермьдээ үлдсэн гэдэг. Тэгж манай сургууль байгуулагджээ. Оросын балетийн сургууль Вагановын метод арга зүй гэдгээрээ дэлхийд алдартай. Ленинград Пермийн сургуулиуд Вагановын методоор, харин Москвагийн сургууль нь Большой Театр Их Театр-ын методоороо ялгардаг.
-Г.Галбадрах: Тэгэхээр чиний хувьд Вагановын методоор суралцжээ? -Б.Болд: Тийм ээ. Пермийн сургууль маш сайн сургууль. Миний бүжиглэх техник, бүх тавилтыг надад анхнаас нь маш сайн сургаж өгсөн. Тийм болохоор би энэ сургуульдаа маш их талархаж явдаг. Бас энэ бүхнийг зааж сургасан багш нартаа ч их баярлаж явдаг. Тэдний хүчээр би одоо энэ зэрэгтэй яваа гэж боддог юм. Бид энэ сургуульдаа 8 жил сурах ёстой байсан ч 7 жил суралцаад төгссөн.
-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд хаана ажиллав? -Б.Болд: 1995 онд сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирээд 2 сар орчим болсоны дараа АНУ-д ирсэн юм. Манай хамаатны Ундрах эгч надад тусалж бүх зүйлийг хөөцөлдөж өгсөн л дөө. АНУ-д Washington Ballet School-д суралцахаар ирлээ. Яг үнэндээ Орост сургуулиа төгссөн байсан надад энэ сургуульд сурах зүйл бараг байгаагүй. Энд 1 жил сурах ёстой байсан л даа. Суралцаад 3 сар болж байтал Сиэтлийн PNB Pacific Nortwest Ballet-ийн аялан тоглолтынхонтой таарч шалгалт өглөө. Тэр шалгалт 2 өдөр үргэлжилсэн юм даг. Харин 2 өдрийн дараа тэд надтай шууд л хамтран ажиллах гэрээ хийв. Тэгж 1996 онд Сиaтлд ирж суурьшсан. Тэр үед би 18 настай байв.
Гурав: Зорилго-авьяас- зүтгэл

-Г.Галбадрах: Нэг бодлын их л шулуухан замаар явсан мэт санагдах авч энэ бол бага наснаасаа тоглох ч завгүй суралцаж, хичээж зүтгэсний үр дүн юм гэж надад бодогдож байна л даа. Энэ компаныхаа тухай товч ярьж болох уу? -Б.Болд: Миний бүжиглэж байгаа PNB компани 1973 онд байгуулагдсан, ирэх жил 40 жилийн ойгоо тэмдэглэх юм. Балетийн чиглэлээрээ АНУ-д эхний 5-д ордог, сургалтаараа эхний 3 -т ордог юм. Нэг ёсондоо балетийн театр болон бүх шатны сургуулиудтай бүтэн цогцолбор. 50 орчим бүжигчидтэй, 400 гаруй ажиллагсадтай. Жилдээ 100 гаруй тоглолт хийдгийн 20 хувь нь сонгодог чиглэлийнх, бусад нь модерн болон бусад төрлүүд. Нэг тоглолтод маш удаан бэлтгэдэг болохоор нилээд их ачаалалтай. Жилдээ дунджаар 8 орчим бүрэн тоглолт тавина. Нэг тоглолт ойролцоогоор 40-50 удаа тоглогддог. Бүх ажлаа гэрээгээр жилийн өмнө төлөвлөнө. Гэхдээ энэ их ч сайн компани. Энд орохын тулд хүмүүс ч их өрсөлддөг.
-Г.Галбадрах: Энд ороод чи шууд л бүжиглэж эхэлсэн үү? -Б.Болд: Би энд ороод шууд л бүжиглэж эхэлсэн. Вагановын методыг энд ч бас их сайнаар үнэлдэг юм. Би Орост зөвхөн сонгодог чиглэлээр сурсан бол энд бүх төрлөөр бүжиглэж сурах хэрэгтэй болсон. Мэдээж маш их өрсөлдөөн дунд шүү дээ. Бусдаас илүү өндөрт байхын тулд бусдаас 2 дахин илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. АНУ капиталист нийгэм болохоор хууль нь ч бас ийм. Хэрэв чи залхуураад хөдөлмөрлөж зүтгэхгүй бол, тэдний шаардлагад тохирохгүй бол "баяртай". Тэгээд л гүйцээ. Бас хичнээн авьяастай байгаад хөдөлмөрлөж зүтгэхгүй бол чи хэзээ ч дээшээ ахиж чадахгүй. Тийм болохоор би энд ороод өөртөө "би монгол залуу болохоор энд хамгийн өндөрт нь хүрэх болно" гэж зорилго тавин зүтгэсэн. Их ч хөдөлмөрлөж, их ч хичээж зүтгэсэн дээ.
-Г.Галбадрах: Балетийн бүжигчид тодорхой зэрэглэлтэй юу? -Б.Болд: Тэгэлгүй яахав. Ер нь дэлхийн балетийн бүх компаниуд жүжигчидээ 4 зэрэглэлээр ангилдаг. Apprentices, Corps de Ballet, Soloists, Principals гэж зэрэглэлд хуваана. Энэ нь дадлагажигч, олны хэсэгт бүжиглэгч, гоцлол бүжиглэгч, өндөр зэрэглэлийн бүжиглэгч гэсэн зэрэглэлүүд. Бүжигчин болгон маш их хөдөлмөрлөж байж тодорхой шалгууруудыг давж байж энэ зэрэглэлүүдийг авна. Зэрэглэлийнхээ хэмжээгээр гэрээ хийгдэж цалин хөлс нь ч түүгээр тогтоогддог.
-Г.Галбадрах: Чи энэ зэрэглэлүүдийг хэрхэн дамжив? -Б.Болд: Би энэ компанид 1996 онд анх бүжиглэж эхлээд 1999 онд soloist, 2004 онд principal dancer -ыг нь авсан. Principal dancer болсон хүн ямар ч тоглолтод гол дүрүүдэд л бүжиглэх ёстой. Тийм болохоор маш хариуцлагатайгаас гадна байнга өндөр түвшинд бэлтгэлтэй байх ёстой гэсэн үг. Түүнээс гадна заавал сонгодог гэлтгүй бүх төрлийн бүжигт ч хамгийн өндөр чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Тэгэхээр энэ бол маш их хариуцлага болон зүтгэлийг байнга шаардаж байдаг.

-Г.Галбадрах: Баяр хүргэе. Энэ бол үнэхээр сайхан сонсогдож бас их бахархлыг төрүүлж байна шүү. Монгол залуу АНУ-д балетийн урлагт хамгийн өндөр зэрэглэлийг авч нэр хүндтэй театрт бүжиглэж байна гэдэг. Гэхдээ энэ бол маш их зүтгэлийн үр шим гэдгийг ойлгож байна. Зэрэглэлээс гадна ямар нэгэн цол урамшуулал байх уу? -Б.Болд: Баярлалаа. Хүн ер нь урдаа зорилго тавиад түүндээ зүтгэж хүрэх нь амьдралыг сонирхолтой болгодог. Зорилгогүй бол чи хэн ч биш. Хүн өөрөө хичээж өндөрт гарья гэвэл хаанаас ч гарч ирнэ. Сайн сургууль гэж байж болно. Гэхдээ хамгийн гол нь хүнээсээ л хамаарна. Авьяас чухал хэдий ч зүтгэлгүй бол цааш хөгжихгүй. Энэ компанид ч адил. Хэрэв хичээж зүтгэхгүй бол хичнээн авьяастай байгаад олны хэсэгт насаараа л бүжиглэнэ шүү дээ. Хамгийн дээд түвшинд хүрнэ гэдэг нэр хүнд бренд болж байгаа хэрэг. Ийм тохиолдолд хаана ямар театр ч өндөр үнэтэй гэрээ хийнэ. Америкт бүх зүйлийг зөвхөн гэрээгээр л зохицуулдаг. Түүнээс биш алдар цол, одон тэмдэг өгдөггүй. Зүгээр л тухайн хүнийг бренд болгож чадаж байгаа хэрэг юм.
-Г.Галбадрах: Энэ бол хэрэгтэй санаа байна. Сонгодог бүжиг бол насаараа хийх ажил биш, залуу насны ажил. Цаашдын зорилтоо хуваалцвал? -Б.Болд: Тийм ээ. Энэ үнэн. Одоогоор байнга тоглолт, аялан тоглолт гээд их ачааллал дунд зав муутай байгаа. Би энэ компанид 16 жил ажиллаж байна. Балетчин хүн 40 нас хүрээд дараагийн ажлаа бодох естой. Дэлхийн балетийн ертөнцөд Оросын сургалт үнэхээр мундагт тооцогддог. Тэгэхээр цаашид балетийн ертөнцдөө багш, бас найруулагч хийх санаа бий. -Г.Галбадрах: Түрүүн чи ярьж байхдаа амьдралын зорилгын тухай цухас дурдсан. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлэн өгүүлбэл? -Б.Болд: Хүн энэ амьдралдаа өмнөө заавал зорилго тавьж байх хэрэгтэй. Гэхдээ тэр зорилго нь хэзээ ч эхэлж болно. Харин түүндээ заавал хүрч байх хэрэгтэй. Зарим хүмүүс биеэ зовоолгүй сайхан амьдрахыг мөрөөддөг. Гэнэт лоттерей тоглож хожоод их мөнгөтэй болж сайхан амьдрах юм шиг. Үгүй л дээ. Биеэ зовоож олж буй бүхэн амттай байдаг. Хүн өөрийн дуртай ажлаа хийж, үүний төлөө авч буй хөлс нь амьдралд нь хүрэлцэж байхдаа л аз жаргалтай байдаг. Би их багаасаа л гэрээсээ гарч биеэ дааж сурсан. Гэхдээ тэр үедээ олон юм мөрөөдөж байсан ч хэзээ ч Америкт ирж бүжиглэнэ гэж төсөөлж байгаагүй. Харин одоо бол би өөртөө сэтгэл хангалуун байгаа. Дөрөв. Америкийн балетийн тогтолцоо -Г.Галбадрах: Америкийн сонгодог урлагийн тогтолцооны тухай жаахан сонирхоод байна л даа? -Б.Болд: АНУ-д бүх сонгодог урлаг төдийгүй урлагууд нь компаны зарчим дээр ажилладаг. Монгол, Орос, Европт сонгодог урлагийг улсаас санхүүжүүлдэг бол АНУ-д улсаас мөнгө гаргадаггүй. Байнгын хүчтэй өрсөлдөөн дунд л оршдог. Хүчтэй нь гарч ирж тогтдог бол хүчгүй нь дампуурна. Энэ жил гэхэд АНУ-д балетийн чиглэлийн хэд хэдэн компаниуд дампуурсан байгаа. Бас сонгодог урлагийн билет нь их үнэтэй, дээд зиндааны хүмүүст зориулагддаг болохоор их л чанартай бүтээл гаргах хэрэгтэй болдог. Өрсөлдөөн гэдэг чинь зөвхөн нэг сайн бүтээлдээ сэтгэл ханалгүй, байнга шинэ зүйл эрж хайж судалж байхын эхлэл.
-Г.Галбадрах: Бүжигчдийн хувьд? -Б.Болд: Бүжигчид компанитайгаа нэг жилийн гэрээ л хийдэг. Үнэхээр чадалтай бүжигчид өөрсдөө компаниа сонгох боломжтой. Тэгээд бүх зүйл нь зөвхөн гэрээгээр зохицуулагдана. Сайн компанид орох гэж хүмүүс өрсөлддөг. Манай PNB компанид орох гэж хүмүүс дугаарладаг. Тэгэхээр зөвхөн компаниуд ч биш бүжигчид хүртэл хоорондоо өрсөлдөнө.
Тав. Миний төлөө бүхнээ зориулсан ээжий минь

-Г.Галбадрах: Аав ээж 2-ынхоо тухай товч танилцуулаач? -Б.Болд: Аавыг минь Батхүрэл, ээжийг минь Цэцгээ гэдэг. Хоёулаа л Монголын балетэд бүжиглэж байсан хүмүүс. Хичнээн мундаг сайн бүжигчид байсан ч тэтгэвэрт гараад тэд хэн ч биш л болсон. Хамгийн гунигтай, харамсалтай нь энэ. Аав минь хэдэн жилий өмнө нас барсан. Тэр цагаас хойш ээж минь миний төлөө өөрийнхөө амьдралыг зориулж явна даа. -Г.Галбадрах: Аав ээж 2 тань Монголдоо маш сайн балетийн бүжигчид байсан гэдэг. Тэдний бүжиглэх ур чадвараас хамгийн сайн сайхан чадварыг чамайг эзэмшсэн гэж мэргэжлийн хүн үнэлж байхыг сонссон. -Б.Болд: Мэдээж би аав ээж 2-ынхоо авьяасаас өвөлж авсан байгаа. Харин тэд надад мэргэжлийнхээ талаас надад маш их зүйлийг хэлж зааж өгдөг байсан. Энд бүжиглэж байхад ээж минь зав л гарвал над дээр ирж миний хийж буй дасгалыг ажиглаж, олон зүйлийг зааж зөвлөдөг. Тэдний хүсэл мөрөөдлийнх нь оргил нь би байсан болохоор хүрч чадаагүй бүхнээ надаар дамжуулахыг хүссэн байх. Одоо хэр нь би ээжтэйгээ ямагт хамт байж, өөрийнхөө амжилтаар баярлуулж байгаад баяртай байгаа.
Тодотголууд: ...Б.Болдоогийн тухай болон түүний бүжиглэж буй PNB компанийх нь тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.pnb.org сайт руу орж үзэж болох юм байна. Тэнд түүний тухай товч танилцуулга болон фото зургууд, бас бүжиглэсэн гол дүрүүдийнх нь тухай мэдээлэл байгаа. ...Өнгөрсөн жил Чикагод Б.Мөнгөнчимэгтэй уулзаж ярилцаж байхад тэрээр надад анх Б.Болдоогийн тухай ярьсан юм. Б.Болдоог нэг удаа Чикагод ирэхэд өөрийн ажилладаг Жофферийн балетийн театр дээр хамт ирж дасгал хийлгэхэд нь бүх хүмүүс гайхан биширч байсан тухай хуучлаад "бид 2 нэг удаа Америкт Монголоороо гайхуулсан юм даа" гэж билээ. Түүнээс хойш Болдоотой уулзаж ярилцах гэж ихэд хичээсэн боловч түүний зав боломж гарсангүй. Харин сая 2 сарын сүүлээр боломж гарч 2 дахь удаагаа Сиaтлд очиж түүний бүжиглэдэг теарт уулзаж ярилцсан юм. Тэрээр дуу цөөнтэй боловч бид нилээд удаан ярилцсаны хүчинд энэ ярилцлагыг толилуулж байна.

Ер нь балетийн урлагт АНУ-д ч бас эрэгтэй балетийн бүжигчид эрэлт ихтэй байдаг аж. Эрэгтэй бүжигчдийн гол шаардлага, анхаарч хардаг зүйл нь эмэгтэй хамтрагчтайгаа хэрхэн хамтарч бүжиглэж байгаа чадвар нь байдаг аж. Б.Болдоогийн хувьд үсрэлт болон хөл дээрээ эргэх техникийг маш өндөр түвшинд эзэмшснээс гадна, хамтрагчтайгаа нэгдэн бүжиглэх чадвар болон жүжиглэлтийн ур чадвар нь үнэхээр мундаг, бусдаас давуу байдаг гэж мэргэжлийн хүн дүгнэн ярьсан юм. Тэрээр зөвхөн сонгодог төдийгүй модерн бусад төрлийн бүжгүүдэд ч өөрийн ур чадвараа гайхуулдаг аж. Б.Болдоогийн аав Батхүрэл нь Монголын балетийн урлагт ур чадвар болон жүжиглэх чадвараараа, ээж Цэцгээ нь мөн л мэргэжлийн ур чадвараараа өндөр үнэлэгддэг байсан гэдэг. Тэд өөрсдийн залуу нас, ур чадвар болон хүсэл мөрөөдлөө Монголын балетийн урлагт харамгүй зориулсан хүмүүс. Тэд өөрсдийн хүрч чадаагүй оргил, хүсэл мөрөөдлөө хүүдээ шингээн байж зүтгэцгээсэн. Тэд гавьяа шагнал, одон медалийн төлөө улайраагүй, хийх гэж хүссэн болон хийж чадах бүхнээ л өөрсдийн хэмжээндээ хийж чадсан хүмүүс. Харин өөрийн хүүдээ сурсан бүхнээ шингээж, хүрч чадаагүй хүсэл мөрөөдлөө “шившиж” , энэ бүхнийг нь гүйцэлдүүлж яваа хүүгээрээ л бахархаж байгаа. Хүүгээ “өндгөө дарсан шувуу шиг” л бусдын атаа, хэл амнаас халхалж өдий зэрэгт хүргэнэ гэдэг амаргүй. Энд л хүмүүсийн амьдралын утга учир, аугаа зорилго оршдог мэт.
Надад юу юунаас илүү түүний даруухан төрх, чин сэтгэлээсээ ярьсан ярианаас гадна, өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө хичээн зүтгэж АНУ-ын нэр хүнтэй театрт хамгийн өндөр зэрэглэлийн бүжигчин болж амжилттай яваа нь сайхан санагдсан. Авьяас байгаад түүнийг өөрийн хичээл зүтгэлээр тордохгүй бол амжилтад хүрэхгүй гэж ярьсан нь ч өөрийнх нь бусдад үлгэрлэх жишээ байлаа. Бид түүгээр бахархаад зогсохгүй түүний цаашдын зорилт хичээл зүтгэлд нь амжилт хүсье. Та хэзээ нэгэн цагт Сиaтлд очвол түүний бүжиглэсэн тоглолтыг үзэж монгол залуугаараа бахархаарай. Бас ээжид нь баяр хүргэе.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: gala_mn@yahoo.com |
| АВЬЯАС-ЗҮТГЭЛ-АМЖИЛТ /"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-24/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|