 |
|
 |
|
Э.Бат-Үүл: Цагдаа нар ийм хэмжээний аллага үзээгүй болохоор шоконд орчихсон байсан |
|
|
 |
|
 |
Э.Бат-Үүл: Цагдаа нар ийм хэмжээний аллага үзээгүй болохоор шоконд орчихсон байсан
2012-04-02Ардчиллын эцэг С.Зориг агсныг хөнөөсөн этгээдийг илрүүлж чадалгүй явсаар 14 жил өнгөрчээ.  Манай сонин мартагдах шахсан энэ аймшигт аллагыг эргэн сануулах үүднээс С.Зориг агсны хэргийн материалууд болон ойр дотных нь хүмүүс тухайн үед юу ярьж байсныг нэхэн хүргэж байгаа юм.
Энэ удаа бид ардчиллыг бий болгохын төлөө С.Зориг агсантай мөр зэрэгцэн зүтгэж явсан УИХ-ын гишүүн С.Бат-Үүлийн 1998 онд хэвлэлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Мэдээлэл авах албан ёсны бүх суваг чөлөөт хэвлэлийнхэнд хаалттай байдаг учраас аяндаа шар, ногоон болох замдаа орж байгаа юм биш үү?
-Яг үнэн. Төрд, хэвлэл мэдээллийнхэнд шаардсан мэдээллийг нь өгөх үүрэг ногдуулаагүй. Даваажав очоод Сангийн яамнаас тодорхой мэдээлэл нэхэхэд, ардчилсан нийгэмд нээлттэй байх зарчмын үндсэнд Даваажавт тэр мэдээллийг улсын хуулиар хориглоогүй л бол заавал өгч байх үүрэгтэй.
-Уг нь?
-Уг нь. Энэ манайд дутуу байна. Тийм ч учраас хэн нэгэн дуртай түшмэл хаалттай нийгэм, хаалттай орчин бий болгож чадаж байна. Энэ бол манай сэтгүүлчдэд учирч байгаа үнэхээр том бэрхшээл. Бид үүнийг хууль гаргаж янзлах гэж байна.
-Эрх баригчид бүгдээрээ, дээр нь Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонинууд нэмэрлээд чөлөөт хэвлэлийнхнийг шар, ногооноор нь дуудаж байгаа нь нийт чөлөөт мэдээллийнхний бизнесийн нэр хүндэд халдаж байна. Цаашид тэднийг хөгжихөд саад болж, нийгмийг тэдний эсрэг болгож байгаа зохион байгуулалттай гүтгэлэг биш гэж үү. Чөлөөтийнхөн иймэрхүү үндэслэлээр шүүхэдвэл ялж л таарна?
-Тийм ч учрааас би сэтгүүлчидтэй уулзахдаа үнэхээр чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөнд дайсагнаж, нийгэмд хамгийн буруу ойлголт төрүүлж, тэр дайралтын дор ерөөсөө чөлөөт хэвлэлийн хөгжлийн үйл явцыг хааж болохуйц орчин гарна гэж зориуд хэлсэн шүү дээ.
-Саяын эмгэнэлт явдлыг улстөрийн учир шалтгаантай гэж ил хэлэхийг олон хүн хүсэхгүй байна?
-Талийгаачийг өнгөрсний маргааш сэтгүүлчидтэй уулзахдаа «Энэ бол улстөрийн аллага» гэж хэлсэн. Би улстөрч хүний хувьд хамгийн түрүүнд аллага үйлдэх үед бий болсон улстөрийн орчны тухай ярих ёстой. Өөрөөр хэлбэл шууд бус байдлаар ийм аллага руу турхирсан улстөрийн орчин байсан.
1990 оноос хойш 1996 оныг хүртэл бид тэмцлийн процесстоо ийм илт аллага хядлагад хэзээ ч уриалж байгаагүй. Гэтэл бид эрх барьснаас хойш ийм юм бий болсон. Бидний эрх барьж буйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа янз бүрийн хүчнүүд тэгтлээ улайрсан. Тийм орчинд ийм аллага болсон.
-Анх та энэ аймшигт явдлын талаар хэрхэн мэдээлэл авсан бэ?
-Хотын цагдаагийн дарга Ганболд над руу утастаад, «Гэрээсээ битгий гараарай, хаалгаа хэнд ч битгий тайлаарай, би одоо очлоо» гээд юу болсныг хэлээгүй. Би гайхаад байж байтал Ганболд орж ирээд Зоригийг алчихлаа гэхэд «манай Зориг» гэж санаанд орохгүй байсан. Ганболд тэр үед ухаан мэдээгүй шахам шоктой, манай Зоригийг алчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ганболд “Өөрийг чинь хамгаалалтад авлаа” гээд талийгаачийн гэр рүү дагуулаад очсон.
-Хүмүүс талийгаачийн цогцсон дээгүүр харайгаад орж, гарч байсан гэдэг. Тэнд байсан хүмүүс их сандарсан байсан уу?
-Талийгаачийн цогцос нь хөлөөрөө хаалгаа дараад яг үүдэн дээрээ хөндлөн хэвтсэн байсан. Орж гарч байгаа хүн дээгүүр нь гарахаас өөр аргагүй байсан. Ерөнхий сайдыг ирсний дараа бид гарч явсан. Тэр үед хүмүүс чөлөөтэй орж гарч байхад нь би яагаад хүмүүсийг хамаагүй оруулаад байгаа юм бол гэж гайхсан. Манай цагдаа нар ийм хэмжээний аллага үзээгүй болохоор өөрсдөө шоконд орчихсон байсан юм болов уу гэж сүүлд бодогдсон.
-Таныг талийгаачийн гэрт малгайгаа орхисон гэдэг?
-Малгайгаа орхисон. Ганболдтой хамт гарахдаа хадам ээжийнхээ өмсдөг саравчтай малгайг өмсөж явсан. Тэднийд малгайгаа мартсанаа гарахдаа мэдсэн. Элбэгдорж бид хоёр нэлээд шоктой, ордон руу явах гэж байсан. Энэ бол өмнө байсан дэглэмийн аллагаас шал өөр.
-Зоригийг хэн алсан бэ. Yүнд гадны гар оролцсон уу?
-Шар хэвлэлийг энэ асуудалд болгоомжтой хандаач гэж би хэлсэн. Шар хэвлэл ч дүүрч, бүр улстөрийнхөн хүртэл болгоомжгүй ярьж эхэлж байна. Энэ байдалд ямар нэгэн байдлаар бизнес, хонжоо хайх хандлага газар авчихлаа. Чи ч гэсэн нэг сонин гаргаж, нэлээн том бизнес хийсэн. Тийм биз дээ. Ийм явдлыг өөгшүүлж ерөөсөө болохгүй.
Хэвлэлийнхэнд хандаж дахин хэлмээр байна. Сониныхон ямар хариуцлагагүй юм бичиж байна аа, оросууд, хятадууд алсан байж магадгүй ч гэх шиг. Хаана амьдарч байгаагаа тэр хүмүүс ойлгож байна уу, үгүй юу. Асар том хүнийг алсан аллагыг гадна, дотнотой болгоомжгүй холбох, ямар нэгэн бизнес, ашиг хонжоо хайж болохгүй. Одоо жишээ нь, Даваажав хэдэн төгрөг ч олсон байж магадгүй шүү дээ. Гэтэл цаана нь улс оронд ямар байдал үүсэх вэ гэдгийг бодоод үз. Тэгэхээр би ахиад хэлье, өнөөдөр тэр хүмүүс баригдаагүй байхад, сэжүүр олдоогүй байхад ийм хариуцлагагүй зүйлийг хэн ч ярьж болохгүй.
-Тэгэхээр энэ тухай ер бичиж хэрэггүй гэсэн үг үү?
-Зоригийн тухай баримтжуулсан үнэн зөв мэдээллийг бичих нь та нарын хэрэг. Худлаа зохиогоод биччихсэн бол өөр хэрэг. Би хоёр өөр мотивоор яриад байна шүү дээ.
-Танд аллагын эздийн талаар таамаглал байна уу?
-(Санаа алдав, удаан дуугүй суув) Би дахиад хэлье. Ямар ч байсан эхлээд энэ хэргийг үйлдсэн улсуудыг олоодхог.
-Таамаглал байна уу?
-Мэдээж бусадтай л адил бодол байж л таараа. Yүнийг тэр илрүүлдэг байгууллагуудынх нь мэдэлд орхи.
-Эл аймшигт явдлын талаар хэвлэлээр юу ч бичиж болохгүй тухай эрх баригчид хэвлэлийнхэнд анхааруулга өгснийг юу гэж үзэх вэ. Энэ байдал таны дээр хэлсэнтэй...?
-Yгүй ээ. Би зүгээр л хэвлэлийнхэнд хандаж уриалж байгаа юм. Түүнээс биш захиргаадаад боль гэх эрх байхгүй. Би тийм бичиг өгсөн хүмүүсийг ч гэсэн гурван учир шалтгаанаар ойлгож байна.
-Гэхдээ л хуулийг зөрчиж болохгүй биз дээ?
-Хууль зөрчиж болохгүй.
-Хуулиас дээгүүр...?
-Тэр гурван учир шалтгааныг хэлье л дээ. Нэгдүгээрт, янз бүрийн цуу, хов жив бол дотоодын байдлыг тогтворгүй болоход нөлөөлнө. Хоёрдугаарт, гадныхан алсан байж болзошгүй гэсэн энэ зохион бичлэгүүд чинь манай гадаад орчинд нөлөөлж болзошгүй. Гуравдугаарт, жинхэнэ хэргийн эздийг нуугдах, зорилгоо биелүүлэх бололцоо олгоно.
-Сэтгүүлч хүн хамгийн түрүүнд уншигчийнхаа эрх ашгийг дээдэлж, хүсч байгаа зүйлийг нь өгөх ёстой. Тэгэхээр энэхүү нэгдүгээр зорилгоо биелүүлж байгаа сэтгүүлчид тэр шуугианыг дарахуйц бодитой мэдээлэл авах боломжгүй нөхцөлд яаж ажиллах болж байна вэ. Харин ч эрх баригчид иймэрхүү спекуляцийг санаатайгаар дэвэргэж байна уу даа?
-Мэдээж төрийн болон тодорхой мэргэжлийн байгууллага энэ чиглэлээр мэдээллийг нууцална, ийм алхмуудыг хийнэ. Нөгөө талаас энэ чиглэлээр ямар нэгэн боломжийн мэдээллийг сэтгүүлчид олж аваад нийгэмд хүргэхийг хичээнэ. Yүнд ийм хоёр сонирхлын зөрчил байнга гарна. Хуулийнхаа хүрээнд зохицуулагдах ёстой. Сэтгүүлчид чиний хэлдгээр, энэ мэдээллийг авах гэсэн нийгмийн хүсэл сонирхол, хэрэгцээг хангахын тулд ажиллана. Yүнийг сэтгүүлчдийн нүдээр харахад буруутгах аргагүй. Гэтэл өнөөдөр Даваажав аа, чи хар. Сэтгүүлчид тэгж ажиллаж байна уу, үгүй шүү дээ.
«Хөх толбо»-ын бичсэнээр бол энэ аллагыг Ардчилсан холбоо эвслийн бүх хүнтэй холбож байгаа юм. Тэр бичиж, холбож байгааг харах юм бол, чиний өмнөх дугаарт ч тэгж тавьсан нь ерөөсөө «Нэг сумаар хоёр туулай буудах» гэсэн улстөрийн зорилготой юм болов уу гэж харагдаж байна.
Өөрөөр хэлбэл бидний хамтран зүтгэгчийг устгачихаад, тэгээд түүнийг бидэнд нялзаах замаар биднийг утсгах гэсэн том зохион байгуулалттай улстөр явж байгаа юм биш биз дээ гэж гэнэтхэн эргэлзсэн. Гэтэл сэтгүүлчид үнэнийг олохын оронд ийм юмны төлөө зүтгэж байна гээд бод л доо. Тэгвэл сэтгүүлчдийн тэр ёс зүй чинь хаана байна.
-Гэхдээ л үнэнийг хэлсэн хэвлэлүүдийг нийтэд нь элдвээр хоморголон хэл амаар дайрч болохгүй байх аа. Зоригийн байгуулсан нийгмийн гол амин судас болсон чөлөөт хэвлэлийг түүний үхлээр далимдуулан нугаслаж, ямар нэгэн эрх ашгийг хаацайлж болохгүй биз дээ?
-Би хэлж байна шүү дээ. Би тэрэнтэй санал нэг байна. Бид зөвхөн сэтгүүлчдээ уриалж л чадна. Өөрөөр хэлбэл бид сэтгүүлчдийнхээ ёс зүйд л хандъя. Ухаарах эсэх нь үнэндээ тэдний л хэрэг. Яагаад гэвэл бид ийм л нийгэм байгуулсан. Уриалахаас илүү зүйл хийвэл бид харин ч хууль бус ажиллагаа руу орно. Харин ч магадгүй аллагыг далимдуулсан, чөлөөт хэвлэлийг боох ажил руу орно. Чөлөөт хэвлэлийг хэн нэгний амь нас өнгөрсөн явдлаар далимдуулан боомилох гэсэн мугуйд алхам хийх нь ерөөсөө буруу. Хэрвээ би үхчихсэн, талийгаач амьд байсан бол бас л ингэж хэлэх байсан. Харин сэтгүүлч нь сэтгүүлч шиг факт, баримтад тулгуурлаж юм бичээч, яриач, тагнуул шиг хөөцөлд, мөрдөгч шиг давхи, тэгээд мэдээлэл олж авч чадвал яая гэх вэ тэрийгээ л гарга. Бид тэрийг хорьж чадахгүй. Харин битгий зохиогоод байгаач, улстөрийн хонжоо, наймаа хийхийн тулд битгий хөнгөн хандлаач ээ, асуудал чинь дэндүү хүнд асуудал учраас.
-Та нууцыг мөрдөөд олооч гэв үү?
-Тийм.
-Талийгаачийг Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа гэдгийг та мэдэж байсан уу?
-Ийм нэг улстөрийн луйвар маш их явж байна лээ л дээ, өнгөрсөн хойно нь. Yнэнийг хэлэхэд, талийгаач Ерөнхий сайд болъё гэж ерөөсөө зүтгээгүй.
Бид олон удаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Манайд ийм ажлын ритм тогтчихсон байхгүй юу. Нэг нөхрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг, түүнийг нь Ерөнхийлөгч буцаадаг эсвэл УИХ дээр унагаадаг. Тэгмэгц бүлэг, фракциуд энд тэнд сууцгаагаад, одоо хэнийг вэ гэж ярьдаг. Да.Ганболдыг гэж нэг хэсэг нь ярина, нэг хэсэг нь Бат-Yүлийг гэж, нөгөө нь До.Ганболдыг гэж ярина. Энэ байдал бүр хэвшчихсэн. Гэхдээ энэ ярианууд хэзээ ч албан ёсны бус байдаг юм. Энэ бол тодорхой хэсэг, бүлгийн яриа, санаа бодол л явж байгаа хэрэг.
Харин намын Ерөнхий зөвлөл дээр ярихаараа л албан ёсны болдог юм. Зориг урьд нь Ерөнхий сайдад нэр дэвшихийг зөвшөөрдөггүй байснаа зөвшөөрсөн юм байна лээ. Би бүр сүүлд нь энэ тухай дуулсан. Намайг ч яах вэ, Ерөнхийлөгч буцаасан, би ч бичиг номын ажил хөөцөлдөөд л алга болж өгсөн. Яг үнэнийг хэлэхэд Зоригийн асуудал албан ёсоор тавигдаагүй юм шүү.
-Таны бодлоор тэр үед Ерөнхий сайдад хэний нэр дэвших магадлал өндөр байв?
-Хүн бүхэн өнгөрсөн хойно нь гоё гоё юм ярьж байна. Гэтэл би хувьдаа талийгаачийг Ерөнхий сайд болохыг нь эсэргүүцэх байсан. Яагаад гэхээр...
Би талийгаачаа, хүн чинь ер нь амьддаа бие биеэ ойлгодоггүй юм байна л даа. Би талийгаачаа ажил хэрэгч биш, их хариуцлагагүй, хэнэггүй гэж нэлээн хатуу зэмлэдэг. Ер нь их зэмлэдэг, тэгж ч ойлгож талийгаачтай харьцдаг байсан. Гэхдээ манай Зориг чинь өөрийгөө тайлбарлаж, нээдэг хүн биш шүү дээ. Өөрөө нэг юм бодчихсон л бол түүндээ бусдыг захируулаад явдаг эсвэл түүнийхээ төлөө өөрөө зүтгэчихдэг хүн байсан. Зоригийг ойлгоход маш хүнд, хэцүү, хаалттай хүн.
Одоо бол талийгаачийнхаа тухай их олон юмыг дуулж байна, их анхааралтай сонсдог болдог юм байна. Гар гараасаа бариад хамт явж байсан хүнээ энэ олон жилийн хойно, өнгөрснийх нь дараа хэн байсан юм бэ гэдгийг нь ойлгох гэж, дүгнэж цэгнэх гэж хичээдэг юм байна. Тэгээд би талийгаачийнхаа дараа ингээд бодож суухад, би түүний хажууд нэлээн хэнхэг манертай хүн байж л дээ. Талийгаач бол том политик байсан юм байна, би бол зүгээр нэг хэнхэг, юу гэмээр юм бэ, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх чөлөө гэсэн юмыг тавиад л тэмцэж явдаг тэмцэгч байж.
Талийгаач бол их том улстөрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байгаа байхгүй юу. Өнөөдөр жишээ нь, Монгол-Японы, Монгол-Германы, Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэхэд мань эрийн хийж байсан алхмуудыг сүүлд нь л ойлгож байна. Ямар их прагматик, ямар их том алхмуудыг хийдэг байсан юм бэ гэж. Сэтгэдэг политик хүн бол, миний ойлгож байгаа шиг, юм бүрийг барьж аваад хийдэг, аж ахуйн гүйцэтгэгч шиг байх албагүй юм байна. Тэр сэтгэж, бодож байгаа арга, үйл ажиллагаа, далайцаараа л явдаг юм байна. Тийм том юм хийгээд явж байхад би тэр үед нь хараагүй байж л дээ. Талийгаач маань Монгол Улсыг олон улсын хэмжээнд аваад явах лидерийн нэг байж л дээ. Би бол зүгээр нэг тэмцэгч, хэнхэг нөхөр л байж.
-Талийгаач Ерөнхий сайд болох байсан уу?
-Ер нь сүүлд нь, тухайн үед болж байсан үйл явдал, нөхцөл байдлаас дүгнээд үзэхэд хэдийгээр би эсэргүүцэх байсан ч талийгаач Ерөнхий сайд болох өндөр магадлалтай кандидат (дэвшигч) байсан юм билээ.
-Талийгаач Ерөнхий сайд болсон бол Монгол хожих байсан уу?
-Өнөөдөр миний энэ харж байгаа өндөрлөгөөс харах юм бол хожих байж, маш их, асар их хожих байж.
-Ашиг сонирхлын эрэмбэ улстөрд...?
-Улстөрч хүн ашиг сонирхлыг эрэмбэлж ойлгох ёстой гэж мань эр хэлдэг байсан. Эхлээд үндэсний эрх ашгийг дараа нь намынхаа тэгээд бүлгийн хамгийн сүүлд нь хувийнхаа эрх ашгийг бодох хэрэгтэй гэдэг байсан юм. Түүнийг нь би лоозон, Зориг лоозогнож байна л гэж ойлгодог байлаа. Яагаад гэхээр прагматик улстөрч хүн том эрх ашгийн төлөө заримдаа прагматик алхмуудыг хийхээр зүтгэхэд тэр тусмаа нээлттэй биш, алхмаа тайлбарладаггүй хүн байсан учраас зарим үед илүү жижиг сонирхлыг бодож байгаа юм уу даа гэж харагдахаар байдаг байна л даа. Тэгж хийгдэж байгаа алхмууд, хийж байгаа үйл ажиллагаа нь жижиг сонирхлыг бодож байгаа мэтээр харагддаг байхгүй юу. Зүгээр нэг лоозон байна гэж би ойлгодог байж л дээ. Өнгөрснийх нь хойно хүн хартай яриад, дахин дахин эргэцүүлээд бодохтой зэрэг үнэхээр яг энэ эрэмбийг барьж байсан байна.
-Талийгаачийн сул талыг хэлээч?
-Мэдээж түүнд хүнийх нь хувьд сайнтай, муутай бүх л юм байгаа. Тэр хүнийг улстөрчийнх нь хувьд овойлгож оцойлгож байгаа зүйл нь үнэхээр том, үнэхээр чухал байж. Түүний жижиг сажиг янз бүрийн авир араншин бол тэр хүний хүсч, бодож байсан, хийж байсан зүйлийнх нь хажууд бол хумхын тоос л байж дээ. Тэгэхээр одоо тэр жижиг зүйлийг ярих сонирхолгүй л байгаа байхгүй юу. Түүнээс биш талийгаачийг магтах ч эрхтэй, муулах ч эрхтэй хүн гэвэл би. Эрхтэй хүн. Яагаад гэвэл Элбэг бид гурав адилхан л тэмцэж явсан. Адилхан л зиндааны улсууд байсан. Адилхан л бид ард түмэндээ авч ирэх юмаа авч ирсэн. Тийм учраас бусад шиг нэр хүндээ өргөх гэх мэт янз бүрийн сонирхлоор хэлж байгаа юм биш.
-Талийгаачийг олон хүн ойлгоогүй гэдэг?
-Талийгаач нээлттэй биш хүн байсан гэдэг утгаараа нэг их хүн татаж чадаагүй шүү дээ. Тэгж ярих юм бол Элбэгдорж ч юм уу, би ч юм уу илүү их хүн татдаг байсан. Илүү их хүмүүстэй харьцдаг, контактад ордог байсан. Тийм ч учраас талийгаачийг үнэхээр олон хүн ойлгоогүй юм. Гэхдээ талийгаач бол том хүн байжээ. Бид хоёр чинь, Монголынхоо ард түмний хувьд, энэ үйл хэргийн өмнө ч гэсэн, хариуцлагынхаа хувьд ч гэсэн зиндаа нэг улс байлаа. Намтар, түүх бичигчид талийгаачийн муу,сайн бүх талыг гаргаад бичих л болно. Тэгэхээр тэр хүмүүст тэр эрхийг нь үлдээе.
-Анх тэмцэж явсан нь нэгэнт үнэн учраас Элбэг та хоёрыг ч гэсэн талийгаачийн оронд байсан бол...?
-Тийм. Талийгаачийн оронд би өнгөрчихсөн бол нийгэм, манай ард түмэн адилхан л хандах байсан. Өнөөдөр миний оронд талийгаач суугаад, Бат-Үүлийгээ амьдад нь ойлгосонгүй, өнгөрсөн хойно нь ойлголоо гээд ярих л байсан. Яагаад гэвэл Элбэг бид гурвын оруулсан хувь нэмэр гурвуулаа л адилхан. Тэгэхдээ зориуд би чамд нэг юмыг хэлж байна шүү, өнгөрснийх нь хойно талийгаачийг улам илүү ойлгож ирэхдээ, түүнийг надаас илүү том улстөрч байжээ гэдгийг мэдсэн.
-Талийгаач та нар тэрхэн үед адилхан л зиндаанд байж дээ?
-Тийм.
-Тодорхой цаг хугацааны дараа талийгаач ямар нэг хэмжээгээр та хоёрын «дээр гарсан» гэж ойлгож болох уу?
-Yгүй ээ, үгүй. Yнэнийг хэлэхэд талийгаачийн үхэл түүнийг бүхний дээр тавьсан зүйл юм. Ойлгож байна уу. Хэрвээ Элбэгдорж өнгөрсөн бол Элбэгдорж маань бүхний дээр гарч мөнхрөх л байсан. Энэ бол том хүмүүсийн үхэлд тохиолддог үхлийн нөгөө тал, нөгөө үр дагавар нь юм байна л даа. Yүнийг тэртэй тэргүй ард түмэн өөрөө хийдэг, өөрөө босгодог зүйл. Yүнээс хойш Зоригийн тухай мөнхийн домог бий болно. Би түүнтэй хамтран тэмцэж, энэ зиндаанд цуг явсан хүний хувьд өөрийнхөө дүгнэлтийг хэлж байна шүү дээ. Талийгаачийн үхэлд уяраад хэлж байгаа зүйл биш.
-Хэрвээ алуурчин олдохгүй бол...?
-Олдохгүй бол үнэхээр аюул. Гэхдээ нэг зүйлийг эхлээд онцлон хэлэхэд, ардчилсан үйл явцын хөгжилд аюул учруулахгүй байх гэж бодож байна. Талийгаачийн үхэл Монголын ардчилал хэр төлөвшсөн ардчилал байсан юм бэ гэдгийн шалгуур боллоо. Ардчилсан хувьсгалын нэг том удирдагч нь өнгөрсний дараа нийгэм тайван байдлаа хадгалж үлдсэн нь ямар ч байсан ардчилсан үзэл санаа нийгэмд ихээхэн төлөвшжээ гэдгийн илрэл.
Америкт Жон Кеннедиг буудлаа гээд бужигнаан болоогүй. Монгол яг тийм зиндааны улс болсон байна. Энэ бол талийгаачийн үхлийн дараа хийх ёстой том дүгнэлт. Элбэгдорж, Бат-Үүлийг алаад ардчиллыг буцаана гэж бодож байгаа бол ёстой санааны гарз юм байна. Магадгүй, үнэхээр талийгаачийг улстөрийн зорилгоор алсан, баригдаагүй байгаа хүмүүс чиний сонинг унших л байх. Тэр хүмүүст би хандаж, «Биднийг устгачихаад Монголын ардчиллыг буцаана гэж байгаа бол санааны гарз гэдгийг манай ард түмэн хэлчихсэн шүү» гэж хэлмээр байна.
-Та биедээ зэвсэгтэй явдаг уу?
-Yгүй.
-Yндсэн хуулинд хүнийг амьд явах эрхтэй гэж заасан байдаг бил үү. Тэгэхээр иргэдэд зэвсэг эзэмших эрх олговол...?
-Ер нь одоохондоо иргэдийн аюулгүй байдлыг төрийн зүгээс онцгой анхаарах, тэр нөхцөлийг хангах ёстой. Талийгаачийн үхэл сургамжтай зүйл болохоос ингэх нь төрийн үүрэг юм. Тайван, нийгмийн баталгаа сайтай, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовохгүй байх гурван зүйлийг л ард түмэн хүсч байгаа. Yүнийг төр хангаж өгөх үүрэгтэй нэг нь хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж өгөх. Иргэддээ зэвсэг өгөөд өөрийгөө хамгаал гэх нь их эрсдэлтэй л дээ. Яагаад гэвэл үүний цаана гэмт хэргийн байдал нэг хэсэгтээ хүндэрнэ.
-Тэгвэл Yндсэн хуулин дахь тэр эрхийг түр түдгэлзүүлчихвэл... Иргэний амьд явах эрхийн төлөө төр ямар хариуцлага хүлээх вэ?
-Нэг талаас төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Буу зэвсэг өгдөг утгыг ингэж тайлбарлая. Аливаа зах зээлийн эдийн засагтай оронд өөрийн эдлэн газар гэдэг бол тэр хүний өөрийнх нь тусгаар тогтносон, халдашгүй нутаг байдаг. Түүнийгээ хэн нэгний хариуцлагагүй халдлагаас хамгаалах эрхтэй байдаг. Yүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Өөрийнх нь өмч хөрөнгөд дайрах, булаах юм бол буудчихна. Яагаад гэвэл тэр хүн «өмч» гэсэн тусгаар улсаа, тусгаар байдлаа хамгаалж байна. Yүнийг төр сайн тооцож, хуулинд зөв тусгах ёстой.
-«Өмч» гэдэг бол ардчиллын амин сүнс гэл үү?
-Тийм ээ, амин сүнс нь. Одоохондоо тийм боломж байхгүй байна. Гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгджээ. Түүнд зохицуулж эрх зүйн хувьд өөрчлөх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө үр хүүхдийг, өөрийнхөө өмчийг, өөрийнхөө эдлэн газрыг, өөрийнхөө тусгаар бие даасан байдлаа хамгаалах эрхийг бид иргэддээ өгөх ёстой юм байна. Түүний төлөө хариуцлага ногдуулахгүй байх эрхийг өгөх юм байна.
-Эвсэл үлдэж буй хоёр жилдээ ийм алхмуудыг хийх үү?
-Хийхийн төлөө ажиллана. Тэр ч утгаар цагдаагийн дарга Мөрөнтэй ярьсан. Төр иргэнээ 100 хувь хамгаалж чадахгүй тохиолдолд, төр иргэндээ өөрийгөө хамгаалах наад захын эрхийг өгөх хэрэгтэй шүү дээ.
-Амьд явах эрхээ хангахын тулд биедээ буу авч явбал хууль зөрчсөн болохгүй гэж ойлгож болох уу?
-Болохгүй л дээ. Одоо байгаа салбар хуулийг барина. Yндсэн хууль салбар хуулийн дээр тунхагийн чанартай гардаг. Хэрэгжүүлэх процедур нь хуулиндаа заачихсан байгаа. Ер нь энэ асуудлыг олон талаас нь ярина. Энд чамтай хамт суугаад гэнэт асуухаар ингэх ёстой гээд эцсийн зүйлийг хэлж чадахгүй, сайн ярилцах л ёстой зүйл.
-Yндсэн хууль бүхний дээр байдаг гэж сонссон юм?
-Бусад хууль бол үзэл санаанд нь нийцсэн байх ёстой.
-Эрх баригчид хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаад ямар нэгэн эрх зүйн хазаарлалт байхгүй байх шиг?
-Яг үнэн. Өөрөөр хэлбэл манай хамгийн аюултай, эмгэнэлтэй юм бол хувийн эрх ашгаа дээгүүр тавьж байна. Уг нь талийгаачийн барьж байсан эрэмбэ их зөв. Харамсалтай нь манайд энэ эрэмбэ яг хөл толгойгоороо эргэчихсэн. Ардчиллыг ямар нэгэн алуурчин эргүүлж чадахгүй, харин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих, авлигал, нийгмийн шударга бус байдал ардчилалд өөрт нь аюул учруулна.
-Та хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгаа, идэж ууж, мануусаас хумсалж байгаа олонхын гишүүдээс нэрлэнэ үү?
-(Гүнзгий санаа алдан бага зэрэг дуугүй суув) Yгүй ээ, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан хүн олонх дотор байхгүй гэж бодож байна. Гэхдээ чи үүнийг зөв ойлгоорой, би улстөрийн ямар нэгэн болгоомжлолын үүднээс хэлж байгаа юм биш. Нэгэнт өнөөдөр эвслийн удирдлага тодорхой бодлого, зорилгоор олонхыг удирдаж чадахгүй тохиолдолд нэг хүн, нэг хүний санаанд багтаж байгаа тэр хүрээнд үйл ажиллагаа нь яваад задраад эхэлдэг юм байна. Магадгүй олонхын гишүүд дотор тийм юм харагдаж байгаа бол энэ нь тэр гишүүдийнхээсээ илүү эвслийн удирдлагын буруу гэж хэлэх гэж байна.
-Танд ийм зүйл харагдаж байна уу?
-Хэрвээ харагдаж байгаа бол гэж би хэлж байна шүү дээ. Тэрнийг та нар өөрсдөө хар л даа, дүгнэ л дээ, ол л доо.
-Танд хахууль өгөхийг оролдсон удаа бий юу?
-Yгүй. Намайг тийм юманд эгдүүцэж уурлана гэдгийг мэдэх учраас тийм санал тавьж, надтай хэрэлдэх сонирхолтой хүн байхгүй.
-Элбэгдоржийг олон саяар байшин бариуллаа, онгоцоор ан хийлээ гэх юм. Yнэн бол тэтгэврийн хөгшдийн мөнгөөр чоно алсан байх нь ээ дээ?
-Олон зуун саяар байшин бариулсан нь худлаа юм. Онгоцоор ан хийснийг мэдэхгүй.
-Элбэгдоржийн жолоочийг Ерөнхий сайдгүй явж байгаад осолдмогц вертолётоор очоод аваад ирдэг. Хэрвээ жирийн иргэн Дорж хөдөө осолдсон бол онгоцоор авч ирэх нь бүү хэл эм тариа байхгүй гэсээр байгаад үхнэ дээ, зайлуул?
-(Гүнзгий санаа алдав) Төрийн хамгаалалтын албаны хуулийн дагуу явагддаг үйл явц юм билээ л дээ. Ерөнхий сайд явж байгаад ямар нэгэн ослын үеэр хуулийн дагуу ажил үйлчилгээ хийгддэг юм байна л даа.
-Өнөөдрийн энэ байдал Монголын түүхийн аль цаг үетэй төстэй байна вэ?
-Аль ч цаг үетэй тохирох юм алга. Харин нэг юмтай зүйрлэж болох юм. Хэрвээ энэ аллага цаашдаа үргэлжилбэл.., 1911 оны хувьсгалын дараа түүнийг гардаж хийсэн лидерүүд Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд гээд бүгд дараалаад өнгөрсөн. Мөн 1921 оны хувьсгал хийгчид толгой дараалаад бүгд егүүтгэгдсэн. Хэрвээ энэ аллага үнэхээр тийм улстөрийн зорилготой, их холыг тооцож хийсэн аллага байх юм бол яг энэ байдал давтагдана, давтагдах юм байх даа гэж заримдаа боддог. Өнгө аяс нь давтагдах юм биш биз дээ.
-Монгол Улсын тусгаар тогтнол ямар хугацаатай вэ?
-Монгол Улсын тусгаар байдал, хэрвээ ардчиллыг алдахгүй бол өнө мөнхөд байна. Мэдээж зэвсгийн хүчээр манай тусгаар тогтнолыг устгая гэж байгаа улсын өмнө бол бид хүчгүй.
-Бид цэргийн ч юм уу эвсэлд нэгдэж болох уу?
-Наадах чинь нэлээн нарийн, бодлогын асуудал учраас энд яримааргүй байна. Харин санасныг бодвол гадаад нөхцөл байдал маань харьцангуй хүчтэй, тэдний дэргэд бид хүчгүй юм. Тэгэхээр бид өөрийнхөө тусгаар тогтнолыг дотоод хүчин зүйлээр л илүү баталгаажуулах ёстой. Нөгөө талд идэвхтэй гадаад бодлогоор. Хамгийн түрүүнд хоёр хөрштэйгөө сайн харьцаатай байх асуудал. Тэгвэл манай тусгаар тогтнол баталгаатай.
-Макао, казинотой холбоотой асуудлын нарийн ширийнийг та сонсов уу?
-(Санаа алдав) Макаогийн асуудалд үнэндээ би их оролцоогүй. Би сайн мэдэхгүй ээ. Том хэмжээний казиног нутаг заагаад байгуулах ёстой юм.
-Макаогийн казиног дагаад гэмт хэргийн синдикатууд орж ирж болох уу?
-Yгүйсгэх газар байхгүй. Өөрөө би тэр асуудалтай нарийн, дэлгэрэнгүй танилцаагүй учраас хэлэхэд хэцүү л дээ. Ер нь бол гэмт бүлэглэлийн ямар нэгэн синдикат орж ирэх үү, үгүй юу гэдэг асуудал бол миний хувьд, чухам Макао гэдгийн цаана ямар улс, юу авчихсан юм бэ, юутай холбоотой юм бэ гэдгийг нь сайн мэдээгүй байж нэн ялангуяа бодлоо илэрхийлэхэд зохимжгүй. Казино бол өндөр хөгжилтэй, нийгмийн амьдрал нэлээн төлөвшсөн, эдийг засгийн хувьд хөгжиж чадсан улс оронд зугаа цэнгээний шинжтэй, хүндэвтэр, хямрал нүүрлэсэн газарт гэмт хэргийн шинжтэй байдаг юм гэж л би ойлгосон.
-Та аль байнгын хороонд харьяалагддаг билээ?
-Гадаад бодлого, аюулгүй байдал, Төрийн байгуулалтын байнгын хороонд.
-Тэр тусмаа энэ байнгын хорооны гишүүн нь Макаогийн казино гэх мэт том ноцтой асуудлыг мэдэж баймаар юм?
-Мэдээгүй биш. Мэдвэл мэдэж болох л байсан л даа.
-Энэ асуудлыг мэдэх шаардлагагүй байсан юм уу эсвэл мэдүүлэхийг хэн нэгэн хүсээгүй юм болов уу?
-(Санаа алдав) Ямар ч байсан энэ асуудалтай холбогдсон асуудал тагнуулын байгууллагаас ч юм уу, цагдаагийн байгууллагаас манайд орж ирээгүй. Бид төрийн ажил хийхдээ тэгчихвэл яана, ингэчихвэл яана ч гэдэг юм уу, ийм харалган, хариуцлагагүй, хардсан бодлогоор асуудалд хандахгүй шүү дээ. Тэртэй тэргүй тагнуул, цагдаагийн бүхэл бүтэн институт байж байна, асуудал байх юм бол шууд байнгын хороонд хандаж болно. Ингэвэл бид асуудлыг авч хэлэлцэнэ. Одоохондоо тийм юм орж ирээгүй. Хувь хүний хувьд өөрийн зүгээс судалгаа хийж байгаа. Энэ талаар олон юм хэлмээргүй байна.
-Хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Р.Даваажав ярилцав
sonin.mn |
| Э.Бат-Үүл: Цагдаа нар ийм хэмжээний аллага үзээгүй болохоор шоконд орчихсон байсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|