 |
|
 |
|
Монгол улсын ерөнхий сайдууд |
|
|
 |
|
 |
Монгол улсын ерөнхий сайдууд
2012-04-07Манай сайтын хамт олноос уншигчдынхаа амралтын өдрүүдэд зориулан танин мэдэхүйн мэдээ мэдээлэл оруулж  байхаар болсон юм. Мэдээллийнхээ хүрээнд бид нийгэм, түүхийн үйл гол гол явдал, төрийн зүтгэлтнүүдийн товч намтар, түүнчлэн онц сонирхолтой үйл явдлын болон монгол орны байгалийн үзсгэлэнтэй байдлыг харуулсан фото зурагууд зэрэг олон талын танин мэдэхүйн мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Энэ удаа бид Монгол улсыг маань улсын дайтай орон болгоход эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, амь насаа үл хайрлан зүтгэж байсан анхны Ерөнхий сайдуудаас эхлээд, нэг улсаас хараат байсан социализмын хүнд үед улс орноо удирдаж байсан төрийн зүтгэлтнүүд болон ардчилсан үйл явцаас хойш өдгөөг хүртэл Засгийн бодлогийг хэрэгжүүлж байгаа Монгол улсын бүх Ерөнхий сайдуудын товч намтарыг танилцуулахаар бэлтгэлээ.
|
№
|
Нэр
|
Ажилласан хугацаа
|
Алба хашиж байх үедээ харьяалагдаж байсан нам
|
|
1
|
Төгс-Очирын Намнансүрэн
|
1912/11 - 1919/4
|
байхгүй
|
|
2
|
Гончигжанцангийн Бадамдорж
|
1919-1920
|
байхгүй
|
|
3
|
Дамбын Чагдаржав
|
1921/3/13 - 1921/4/16
|
Монгол Ардын Нам
|
|
4
|
Догсомын Бодоо
|
1921/4/16 - 1922/1/7
|
Монгол Ардын Нам
|
|
5
|
Содномын Дамдинбазар
|
1922/3/3 - 1923/6/23
|
Монгол Ардын Нам
|
|
6
|
Балингийн Цэрэндорж
|
1923/9/28 - 1928/2/13
|
Монгол Ардын Нам
|
|
7
|
Анандын Амар
|
1928/2/21 - 1930/4/27
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
8
|
Цэнгэлтийн Жигжиджав
|
1930/4/27 - 1932/7/2
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
9
|
Пэлжидийн Гэндэн
|
1932/7/2 - 1936/3/2
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
10
|
Анандын Амар
|
1936/3/22 - 1939/3/7
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
11
|
Хорлоогийн Чойбалсан
|
1939/3/24 - 1952/1/26
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
12
|
Юмжаагийн Цэдэнбал
|
1952/1/26 - 1974/6/11
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
13
|
Жамбын Батмөнх
|
1974/6/11 - 1984/12/12
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
14
|
Думаагийн Содном
|
1984/12/12 - 1990/3/21
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
15
|
Шаравын Гунгаадорж
|
1990/3/21 - 1990/9/11
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
16
|
Дашийн Бямбасүрэн
|
1990/9/11 - 1992/7/21
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
17
|
Пунцагийн Жасрай
|
1992/7/21 - 1996/7/19
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
18
|
Мэндсайханы Энхсайхан
|
1996/7/19 - 1998/4/23
|
Ардчилсан Холбоо Эвсэл
|
|
19
|
Цахиагийн Элбэгдорж
|
1998/4/23 - 1998/12/9
|
Ардчилсан Холбоо Эвсэл
|
|
20
|
Жанлавын Наранцацралт
|
1998/12/9 - 1999/7/22
|
Ардчилсан Холбоо Эвсэл
|
|
21
|
Ринчиннямын Амаржаргал
|
1999/7/30 - 2000/7/26
|
Ардчилсан Холбоо Эвсэл
|
|
22
|
Намбарын Энхбаяр
|
2000/7/26 - 2004/8/20
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
23
|
Цахиагийн Элбэгдорж
|
2004/8/20 - 2006/1/13
|
Эх Орон Ардчилал эвсэл
|
|
24
|
Миеэгомбын Энхболд
|
2006/1/25 - 2007/11/22
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
25
|
Санжаагийн Баяр
|
2007/11/22 - 2009/10/28
|
Монгол Ардын Хувьсгалт Нам
|
|
26
|
Сүхбаатарын Батболд
|
2009/10/29 -
|
Монгол Ардын Нам
|
Төгс Очирын Намнансүрэн 1878-1919 Богд хаант Монгол улсын төрийн зүтгэлтэн, Халхын сайн ноён хан. Тэрээр одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт төржээ. Т.Намнансүрэн эцгийнхээ хошой чин ван хэргэм, Түмэнхан номын эзэн цолыг 1894 оноос залгамжилж, 1912 оноос аймгийн ханы тамгыг барьжээ. 1911 онд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхийлэн оролцсон бөгөөд 1912 оноос 1919 оныг хүртэл Хаант Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу ерөнхий сайдын албыг хашиж байсан. 1913 онд Орос улсын Санкт-Петербург хотноо очиж Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах мөн эдийн засаг, цэргийн тусламж авах ажлыг гүйцэтгэсэн. Т.Намнансүрэн 1919 онд учир битүүлгээр таалал төгссөн юм. Гончигжанцангийн Бадамдорж 1850-1920 Монгол улсын шашин, төрийн зүтгэлтэн. Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт төрсөн бололтой. Тэрээр гүжир хамба, чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэмтэй явсан бөгөөд шашны захиргааны албан тушаалыг анхан шатнаас дээд зиндаанд нь хүртэл дэс дараалан хашсан хувраг юм. VIII Богд Жибзундамбын итгэлийг ихэд хүлээсэн Г.Бадамдорж Монголыг Манж чин улсын эрхшээлээс гаргаж, тусгаар улс болох хэрэгт тусламж хүлээж болох эсэхийг тандахаар Хаант Орос улсад итгэмжлэн зарагдаж байсан анхны элч билээ. Г.Бадамдорж 1919-1920 онд Хаант Монгол улсын ерөнхийд сайдын албыг хашсан. Дамбын Чагдаржав (1880 - 1922) нь Монгол улсын гурав дахь ерөнхий сайд байжээ. Тэрээр 1880 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуунд төржээ. 1921 оны ардын хувьсгалд идэвхийлэн оролцож Консулын дэнжийн нууц бүлгэмийг Догсомын Бодоогийн хамт байгуулалцаж байсан, ардын хувьсгалын анхны долоон хувьсгалчийн нэг. Дамбын Чагдаржав нь Ардын түр засгийн газрыг байгуулахад 1921 оны 3 сараас ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1921 оны 4 сард ерөнхий сайдаас чөлөөлж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ. 1922 оны 8 сарын 31-нд эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Догсомын Бодоо 1885-1922 Монголын улс төрийн зүтгэлтэн. Нийслэл хүрээний Маймаачин дүүрэгт төрсөн. "Шинэ толь", "Нийслэл хүрээний сонин бичиг"-ийг хэвлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон. Хувьсгалын нууц бүлгэм, консулын дэнжийн нууц байгууллагыг санаачлагч, Ардын намын анхны долоогийн нэг. 1920 онд Орос улсад тусламж гуйхаар явж байжээ. 1921 оны 3 дугаар сард Түр засгийн газрын гадаад яамны сайд улмаар Ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байлаа. 1922 оны 8 сарын 31-нд 37 насандаа хилсээр цаазлагдсан ба хожим цагаадсан. Сономын Дамдинбазар Монгол улсын төрийн зүтгэлтэн. Таван настайд нь Манжийн Бадаргуулт төр хаан Жалханз хутагтын VIII дүрээр тодруулсан. Тэрээр 1874 онд Засагт хан аймгийн Дамдин-Авшаа гүний нутаг одоогийн Хөвсгөл аймагт төрсөн. С.Дамдинбазарыг 1912 оны эхээр Хаант засгийн газраас Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилсон байна. Ховдыг чөлөөлөхөд онцгой гавъяа байгуулсан хэмээн "Самади багш, номун хаан" цолоор шагнагдаж байжээ. С.Дамдинбазар 1922-1923 онд Ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Балингийн Цэрэндорж 1868-1928 Монгол төрийн зүтгэлтэн. 1868 оны 5 сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, одоогийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хэмээх газар төрсөн. Хаант Монгол улсын Гадаад явдлын яамны дэс түшмэл, дэд тэргүүн сайдын алба хашиж байжээ. 1921 оноос Ардын засгийн Гадаад хэргийн эрхэлсэн түшмэл, БНМАУ-ын ерөнхий сайдын орлогчоор ажилласан. Тэрээр Зөвлөлт Орос улстай найрамдлыг хэлэлцээр хийх Монголын ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж хоёр улсын хооронд 1921 оны 11 сарын 5-нд байгуулсан хэлэлцээрт гарын үсгээ зурсан нэгэн. Б.Цэрэндорж 1923-1927 онд Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашсан. "Хичээнгүй сайд" Б.Цэрэндорж анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, Бүгд Найрамдах улсыг тунхаглах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Цэнгэлтийн Жигжиджав 1894-1933 Монголын нийгэм, улс төрийн зүтгэлтэн. Тэрээр одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт төржээ. Орон нутгийн төрийн ажилтан Ц.Жигжиджав 1923-1924 онд Сангийн яамны дэргэдэх гаалийн нягтлан бодохын сургуульд суралцсан байна. Ц.Жигжиджав 1926-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны байцаагч, орлогч дарга, Ерөнхий хорооны даргаар ажилласан юм. Ц.Жигжиджав 1930-1932 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогджээ. МАХН-ын VII Бүгд хуралд оруулсан "Намын зүүн ангийн гишүүдийн эрмэлзэл санал" хэмээх бичигг гарын үсэг зурсан 29 хүний нэгээр тодорч байсан. Ц.Жигжиджав улс төрийн хэргээр хэлмэгдэн 1933 онд цаазлуулж 1962 онд цагааджээ. Пэлжидийн Гэндэн 1895-1937 Монголын улс төрийн зүтгэлтэн. Тэрээр Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн xoшyy одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 1922 онд хошууныхаа МХЗЭ-ийн үүрийн даргаар ажлын гараагаа эхэлсэн байна. П.Гэндэн 1924-1927 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927-1928 онд улсын мөнгөн санхүүгийн ерөнхий хорооны дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус дэвшин ажилласан билээ. Тэрээр 1932-1930 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Гэндэн туйлбартай мятаршгүй эх оронч нэгэн байсан бөгөөд Сталины эсрэг хэдий мухайрч гэлээ өөрийнхөөрөө сорөн зогсож Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийн алтан амийг өргөсөн юм. П.Гэндэнг 1936 онд баривчилж 1937 оны 11 дүгээр сарын 26-нд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн шийдвэрээр цаазлагдсан ба 1962 онд цагаатгагдсан юм. Анандын Амар 1886-1941 Ардын төр, олон нийтийн зүтгэлтэн, түүхч. Тэрээр Түшээт хан аймгийн Дайчин чин ван Ханддоржийн хошуу одоогийн Булган аймгийн Бугат сумын нутагт төржээ. Амар 12 наснаасаа хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд орж суралцан боловсрол эзэмшсэн байна. Манж Чин гүрний үеэс бичээч, эх зохиогчоор ажиллаж байгаад 1913 онд Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажилласан ажээ. 1923 онд МАХН-д элссэн ба 1921 оноос Ардын засгийн газрын ерөнхий сайдын жинхэнэ орлогчоор ажиллаж 1927-1928, 1937-1938 онуудад БНМАУ-ын ерөнхий сайдын албанд хоёронтоо хашжээ. А.Амар 1933 онд "Монголчууд Манж лугаа тэмцэж тусгаар тогтносон байдал ба Монголд эртнээс нааш тогтож ирсэн улс төрийн байдал", "Монголын үидэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв" зэрэг хэд хэдэн өгүүлэл бичсэний зэрэгцээ түүний 1934 онд бичсэн "Монголын товч түүх" нь өдгөө ч хэрэглэгдсээр байна. А.Амарыг 1939 онд улс төрийн хэргээр баривчлан 1941 онд ЗХУ-д цаазаар авсан бөгөөд 1962 онд цагаатгаж, 1989 онд МАХН-ын гишүүнийг нь сэргээжээ. Хорломийн Чойбалсан 1895-1952 Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар. Тэрээр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны Санбэйсийн хүрээ одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хотноо төржэз. Х.Чойбалсан Консулын хэмээх нууц бүлгэмийн гишүүн байсан бөгоөд 1920 онд хувьсгалын хэргээр Зөвлөлт Орос улс руу явсан долоон төлөөлөгчийн нэг нь байлаа. Х.Чойбалсан 1939-1952 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашжээ. Тэрээр улс орны тусгаар тогтнолыг гадаад хүлээн зөвшөөрүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт үлэмж хувь намар оруулсаи боловч төрийн эрхийг гартаа аваад өөрийгоө тахин шүтүүлэх үзлийг бий болгосон билээ. Х.Чойбалсан зөвлөлтүүдийн заавраар их хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн ба түүхчид түүний оролдлого их байсан тийм хувь тавилан эдлэх байсан гэж дүгнэдэг. Маршал Х.Чойбалсан 1952 онд Москвад нас баржээ. Юмжаагийн Цэдэнбал 1916-1991 Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал. Тэрээр Дорвөдийн Үнэн зоригт хан аймаг одоогийи Увс аймгийн Давст сумын нутагт торжээ. Ю.Цэдэнбал 1939-1940 онд Сангийн яамны дэд сайд, Монголын худалдаа, үйлдвэрийн банкны еронхий дарга, 1940-1954, 1981-1984 онуудад МАХН-ын Тов хорооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм. Тэрээр 1953-1974 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашсан билээ. Ю.Цэдэнбал хэдийгээр дарангуйлагч тогтолцооны удирдагч байсан ч Монгол орныг нүүдэлчин амьдралаас суурин амьдралд шилжүүлж, соёлжуулан гэгээрүүлэх хувьсгалт явцыг амжилттай удирджээ. Ю.Цэдэнбалыг 1984 онд эрүүл мэнд доройтсон шалтгааиаар зовлөлтүүд албан тушаалаас нь зайлуулсан юм. Тэрээр 1991 онд Москва хотод нас баржээ. Жамбын Батмөнх 1926-1997 Монголым төрийн зүтгэлтэн, эдийн засагч. Тэрээр Увс аймгийн Хяргас сумын нутагт төржээ. Ж.Батмөнх 1945 онд МУИС-ийн бэлтгэл ангид элсэн суралцаж 1947-1951 онд тус сургуулийн эдийн засгийн аигийг дүүргэсэн байна. Тэр цагаас эхлэн 1958 он хүртэл Монгол Улсын Их Сургууль, Улсын багшийн Дээд Сургууль, МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, орлогч захирлаар ажиллажээ. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцан, 1961 онд "Улс ардын аж ахуйг толовлогөөтэй тэнцвэртэй хөгжүүлэх хууль ба БНМАУ-ын улс ардыи аж ахуйн төлөвлөлт" хэмээх сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Тэрээр 1974-1984 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашсан юм. Мөн ардчилсан хувьсгалын жилүүдэд төрийн тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд түүний аядуу, ухаалаг шийдвэрээр энэ үйл явц тайвап өрнөсөн билээ. Думаагийн Содном Монгол төрийн зүтгэлтэн. Думаагийн Содном нь 1933 онд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт малчин Чойжамцын отгон хүү болон мэндэлжээ. Тэрээр 1954-1958 онуудад хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. 1958-1963 онд Сангийн яаманд мэргэжилтнээр, 1963-1984 онд Сангийн яамны сайд болж ажиллажээ. 1984-1990 онд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаад огцорсон. Тэрээр тухайн үеийн социалист сэтгэлгээгээр хөрөнгөтөн орой гэгдэх Япон улсад анх удаа Монголоос айлчилсан төрийн тэргүүн байжээ. Шаравын Гунгаадорж Монгол төрийн зүтгэлтэн, улстөрч. Ш.Гунгаадорж Дорноговь аймгийн Иххэт суманд 1935 онд төрсөн. 1954 онд Дорноговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгсчээ. Тэрээр 1958 онд ЗХУ-ын Москва хотын Темяразовын академи төгссөн. Агрономч мэргэжилтэй. ХАА-н ухааны доктор, ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн. Ш.Гунгаадорж 1990 онд БНМАУ-ын ерөнхий сайдаар ажилласан. 1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, "Агро" ХХК-ний захирал. 2000-2004 он УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Дашийн Бямбасүрэн Монгол төрийи зүтгэлтэн, улстөрч. Д.Бямбасүрэн 1942 оны 6 сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. Эдийн засгийн ухааны доктор бөгөөд статистикийн хороо, улсын үнийн хороо, үнэ стандартын улсын хороо, авто тээврийн барилга угсралтын засварын трест, ШУТ-н улсын хорооны харьяа эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байв. 1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан ба 1990 оны голдуу ардчилсан сонгуулийн дараа 9 сарын 10-нд БНМАУ-ын засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар томилогдсон. Түүний засгийн газрыг шинэчлэгч хандлагатай гэж үздэг ч гишүүдийнх нь ихэнх олон улсын байдалд нийцүүлж 6aiip сууриа өөрчилсөн хуучин коммунистууд байсан тул технократ гэж үзэх тал бий. Пунцагийн Жасрай 1933-2007 Төрийн зүтгэлтэн, улстөрч. П.Жасрай Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Москва хотын Эдийн засаг статистикийн дээд сургууль, Монгол Улсын ШУА-ийн аспирантурт суралцаж төгссөн. П.Жасрай 1950 оноос бага сургуулийн багш, эрхлэгч, эдийн засгийн дээд сургуулийн багш, Улсын үнийн хороо, Үнэ стандартын улсын хорооны дарга, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, СнЗ-ийн орлогч, нэгдүгээр орлогч дарга, Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. П.Жасрай 1992-1996 онд Монгол Улсын ерөнхий сайдын албыг хашжээ. Тэрээр улс орны шилжилтийн үеийн хүидрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулах, Монгол Улсад нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх үндэс суурийг тавьсан жилүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Мэндсайханы Энхсайхан Төрийн зүтгэлтэн, улстөрч. М.Энхсайхан 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны даргаар ажилласан. М.Энхсайхан 1996-1998 онд Монгол улсын ерөнхий сайдын албыг хашсан юм. Цахиагийн Элбэгдорж Төрийн зүтгэлтэн, улсторч. Ц.Элбэгдорж 1963 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. Тэрээр Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт засварчин, машинистаар ажиллаж байгаад нэг жил цэргийн алба хаасан. Ц.Элбэгдорж ЗХУ-ын Львовын Цэрэг.Улс Төрийн Их сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Мөн АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институти, Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын мастер зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ. Ц.Элбэгдорж Монгол улсын ерөнхий сайдын албыг 1998 болон 2004-2006 онуудад хоёр удаа хашжээ. Ц.Элбэгдорж Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг юм. Жанлавын Наранцацралт 1957-2007 Төрийн зүтгэлтэн, улсторч. Ж.Нараицацралт 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль төгссөн. Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэнээр ажиллаж байжээ. Ж.Наранцацралт 1998-1999 онд Монгол улсын ерөнхий сайдыи албыг хашсан. Тэрээр 1996-2000, 2000-2004, 2004-2007 ондуудад УИХ-д сонгогдон ажиллаж байсан туршлагатай парламентич юм. Ринчиннямын Амаржаргал Төрийн зүтгэлтэн, улстөрч. Р.Амаржаргал 1961 онд Улаанбаатар хотод төржээ. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль Эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Брзд Форд Их Британийн их сургуульд шинжлэх ухааны мастер тус тус төгссөн. Тэрээр 1999-200 онд Монгол улсын ерөнхий сайдыи албыг хашсан юм. РАмаржаргал 1996-2000, 2004-2008 онуудад УИХ-д сонгогдон 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байлаа. Намбарын Энхбаяр Төрийн зүтгэлтэн, улстөрч. Н.Энхбаяр нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Утга-зохиолын дээд сургуулийг дүүргэсэн. Их Британийн Лийдсийн их сургуульд суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын хороонд, 1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан. 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон. Тэрээр 1985 онд МАХН-ын гишүүнээр элссэн бөгөөд 1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000-2004 онд Монгол улсын ерөнхий сайдын албыг хашсан билээ. Н.Энхбаяр 2004-2005 онд УИХ-ын даргаар ажилласан бөгөөд 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Миеэгомбын Энхболд Төрийн зүтгэлтэн, улстөрч. М.Энхболд 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төгссөн. Тэр.ээр 1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажиллаж байсан. 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тус тус ажилласан. 2005-2006 онд Монгол улсын еренхий сайдын албыг хашсан юм. Санжаагийн Баяр Монголын улс төрч, дипломатч, Монгол улсын 25 дахь ерөнхий сайд. Санжаагийн Баяр нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-ны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Санжаагийн Баяр 1988 онд МАХН-д элсчээ. 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ. 2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ түүнийг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолой байхгүй болох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байв. Гэхдээ түүний удирдсан, хамтарсан засгийн газрын үед Монгол орны хөгжилд хэрэгтэй чухал шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгддэг. 6 жилийн турш хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй байсан Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг байгуулснаас гадна Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хураан авчээ. Тэрээр элэгний өвчтэй бөгөөд өвчний учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ба үүрэг гүйцэтгэгчээр үлдэлгүй, тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр болов. 10 сарын 29-нд түүний залгамжлагчаар Сүхбаатарын Батболд тодорчээ. Одоо С.Баяр УИХ-ын гишүүн, МАХН-ын даргын албан тушаалтай. Сүхбаатарын Батболд Сүхбаатарын Батболд (1963 - ) нь Монгол улсын улс төрч, бизнесмэн, тус улсын 26 дахь Ерөнхий сайд юм. Тэрээр 1963 онд Улаанбаатар хотод төржээ. 1980 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны "Монгол импекс" нэгдэлд экспорт фирмийн дарга болов. Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ. 2000 - 2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа 2002 онд Москвагийн Дипломатын академийг төгсчээ. 2004 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болжээ. 2004 - 2006 онд Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн, эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан. Тэрээр 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон. УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байв. Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээж, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна.
olloo.mn |
| Монгол улсын ерөнхий сайдууд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Үүнтэй ижилхэн Монгол Улсын бүх Их хурлын дарга нарын танилцуулгыг гаргаж өгөөч.
2012-11-07 | 15:52:56 | 182.171.233.151 | |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|