 |
|
 |
|
Малтай монгол махгүй өлсөх үү |
|
|
 |
|
 |
Малтай монгол махгүй өлсөх үү
2012-04-10Монгол Улс мал аж ахуйн орон. Бид ингэж ярих дуртай. Дуртай ч гээд байх зүйлгүй угаасаа тийм гэдэгтэй гадаад улс орнынхон ч санал нийлж, хүлээн зөвшөөрдөг. Манай мал сүргийн тоо толгой өнгөрсөн онд гэхэд л 36 саяд хүрч, нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд эхний аравт багтаж байна.  Гэсэн хэдий ч малтай монгол махгүй өлсөх болж байгаа нь эмгэнэлтэй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт болон инфляци гэдэг “хадны мангаа” гаарч байгаатай холбоотой иргэдийн худалдан авах чадвар улам бүр дордсоор.
Өнөөдрийн байдлаар өрхийн эдийн засгийг хамгийн их хотолзуулж буй хүнсний бүтээгдэхүүнээр махны үнийг нэрлэж болно. Махны үнийн өсөлт Монголд шинэ асуудал биш. Жил бүрийн хавар болоод Улсын баярын үеэр тэнгэрт гардаг уламжлалтай гэж хэлж болно. Малын тоо толгой 36 сая битгий хэл 40 гаруй саяд хүрч өссөн үед ч энэ асуудал арилдаггүй талтай. Гэхдээ энэ жил махны үнэ Улаанбаатар хотод урд өмнө нь байгаагүйгээр өсөж, рекорд тогтоогоод байна.
Нийслэлийн Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” захад өнгөрөгч сарын 22-ны байдлаар мах дараах үнэтэй байлаа. Үхрийн цул махны жижиглэн худалдаалах үнэ нэг кг тутамд 7800-8500, хониных 7500-8200, ямааны цул 5500-6000 төгрөгийн ханштай байв. Ястай болохоороо үхрийн мах нэг кг нь 6500-7200 төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, ямар малын мах гэдгээсээ хамаараад ястай махны үнэ цул махныхаас даруй 1000-1300 төгрөгөөр хямд байна гэсэн үг. Өмнөх жилүүдийн хавар махны үнэ өслөө өслөө гэхэд дээд тал нь өнөөдрийн ямааны цул махны ханштай ижил хэмжээнд очдог байсан /үхрийн мах дээд тал нь нэг кг нь 5500-6000 төгрөгийн үнэд хүрдэг/ юм. Хонины махны үнэ бол өмнөх жилүүдэд өсөөд 5000 төгрөгөөс нэг их хол давдаггүй байсныг уншигчид сайн санаж байгаа биз ээ. Гэтэл өнөөдөр махны үнэ нийслэлд дунджаар 8500 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор” зах Улаанбаатар хотын махны бөөний төв гэдэг утгаараа энд махны үнэ харьцангуй хямд байдаг гэж хэлж болно. Нийслэлийн бүх хүнсний дэлгүүр, томоохон худалдааны төв, супермаркетууд өглөө бүр тус захаас махаа бөөндөж авдаг гэсэн үг. Тэгэхээр махны худалдааны төвлөрсөн зах дээр нэг кг махны үнэ дунджаар 8500 төгрөг байхад хотын төвийн хүнсний зах, дэлгүүрүүдэд дээрх ханш кг тутамд 300-500, зарим дэлгүүрт бүр 1000 хүртэл төгрөгийн зөрүүтэй байдаг билээ.
36 сая толгой малтай гэчихээд нэг кг махыг 9000 төгрөгөөр үнэлж авна гэдэг монголчуудын хувьд бухимдахаас аргагүй зүйл. 30, 40 сая толгой малтайгаас гадна жил бүр төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө гаргаж, улсын нөөцөд мах бэлтгэдэг. Өнгөрсөн жил гэхэд л 12000 тонн мах нөөцөлсөн. Тэгсэн хэрнээ махны үнийн өсөлтийг хазаарлаж чадахгүй, нэг кг нь 9000 төгрөгт хүрч өсөж байгаа нь хачирхалтай. Зах зээлийг ямар үл үзэгдэгч гар эвдэхэд хүргээд байна вэ гэдэг талаар бодох л асуудал. ХХААХҮЯ-наас өнгөрсөн өвөл болон хавар цаг агаар тогтуун сайхан байгаа тул Монголын мал сүргийн тоо шинэ төлтэйгээ нийлээд энэ оны төгсгөлд 50 сая толгойд дөхөж очно гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлжээ. Малын тоо толгой өсөх нь чихэнд чимэгтэй сайн мэдээ ч махны үнийн өсөлт монголчуудыг сөхрүүлж байгаа нь утгагүй зүйл юм.
Сонгуулийн жил махны үнэ өмнө байгаагүйгээр цойлж байгаа нь улстөрчдийн хувьд сонирхолтой сэдэв болж, аль болох махны тухай их ярьж, олон нийтэд гэгээн дүрээ олон харуулах сайхан далим болж байх шиг. Хавар идэхээр нөөцөлсөн 12 мянган тонн махныхаа 5000 тонныг нь өвлийн сард зах зээлд нийлүүлсэн. Цагаан сарын буузыг хямд өртөгтэй байлгах үүднээс хотын дүүрэг бүрт Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, ангилж, жижиглэн “нарийлалгүйгээр” гулуузаар нь худалдаалж бийлэгжүү загнасан. Үүнийг гэхдээ нөөцийн махны бэлтгэл, борлуулалтад оролцдог төрийн болон төрийн бус байгууллагууд, компанийнхан дур мэдэн хийчихээгүй. Дээрээс төр, засгийн зүгээс өгсөн шийдвэр нь мэдээж.
Хаврын тарчиг цагаар зах зээлд нийлүүлэх байсан нөөцийн мах 5000 тонноор дундраад ирэнгүүт Засгийн газраас дахин шинээр 10 гаруй мянган тонн мах нөөцөд бэлтгэх “лүндэн” буулгах нь тэр. Энэ нь мал мах бэлтгэхтэй холбоотой нарийн ширийнийг мэддэг малчид, мэргэжилтнүүд битгий хэл, мах идэхээс цааш мэдлэггүй хүн ч үнэхээр гайхахаар шийдвэр байв. Учир нь, цас ханзраагүй байхад хаанаасаа дээрх хэмжээний махыг гаргаж ирэх вэ гэдэг нь хачирхалтай. Нойтон мах байтугай нь олддоггүй хаврын тарчиг цагт дахин бүрдүүлэх нөөцийн мах малчны хотонд өрнөхгүй нь лавтай. Харин Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхэд орон нутгийн төр, засгийн байгууллагынхан идэвх чармайлт гаргах учиртай. Хаанаас яаж бүрдүүлэх нь тодорхойгүй ч нөөцийн махны эхний ээлжийн 1000 гаруй тонн мах Хөвсгөл аймгаас ирээд байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр саяхан цацагдлаа. Гэвч нэмж нөөц бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч, ажил явагдаж байгаа хэрнээ махны үнэ буурах нь битгий хэл, тогтворжих ч шинжгүй байна. Яагаад вэ? Малаа таван төрөл дээр нь өсгөөд байгаа малчид лав үүнд буруугүй нь тодорхой.
“Мах маркет” компанийн ерөнхий захирал Т.Содномдаржаа монголчуудын махны хэрэглээ жил тутамд дунджаар 3000 тонноор нэмэгдэж байгаа тухай ярьсан юм. Хотын хүн ам жилээс жилд нэмэгдэж, нягтаршиж байгаа учраас Улаанбаатар хотын махны хэрэгцээ нэмэгдэх нь ойлгомжтой. Түүнчлэн иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж тодорхой хувиар нэмэгдэж буй нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн байх талтай. Нийслэлийн нийт иргэд өдөрт дунджаар 300 тонн мах хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Одоогоос гурван жилийн өмнө энэ хэрэгцээ 120-200 тоннын хооронд хэлбэлздэг байсан бол өнөөдөр 200-300 тонн болж өсчээ. Энэхүү нийслэлчүүдийн махны хоногийн хэрэглээг сар, жилээр тооцоод үзэх юм бол нэлээд өндөр тоо гарна. Монголчуудын махны хэрэглээ харьцангуй өндөр болохыг энэ тоо гэрчлэх биз ээ.
Махны үнийн өсөлт экспортод хүртэл тушаа болов
Махны үнэ ханш, нийлүүлэлтийн байдлыг судлахаар “Хүчит шонхор” хүнсний захаар явсан талаар дээр хэлсэн. Энэ үед Цагаан сарын өмнөөс зах зээлд нийлүүлсэн нөөцийн махны нийлүүлэлтийг ерөнхийд нь царцаасан байдалтай байсан юм. Учир нь, нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр борлуулж байгаа нь инфляцийн өсөлт болоод бусад өртгийг огтхон ч тооцохгүйгээр зардлаас хэт доогуур үнэ тулгаж, алдагдалд оруулж байна гэж нөөцөд мах бэлтгэсэн компанийнхан үзсэн учраас тэр. Түүнчлэн нөөцөд үлдсэн 7000 тонн мах нь нийслэлчүүдийн хаврын тарчиг өдрүүдийн нийт хэрэглээний 20 хувийг л чадан ядан хангаж чадах тухай Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал хэлсэн. Тэрбээр мөн “Манай холбооны гишүүн компаниуд нөөцийн мах бэлтгэж, кг тутамд нь 500 төгрөгийн алдагдал хүлээсэн. Тэд дахин нөөцийн махны асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Махны бизнесээс ашиг хонжоо хайгчид хэтэрхий их байна. Бодит байдал дээр махны үнэ ийм байх ёстой гэсэн төрийн хатуухан бодлого ч алга. Хятадуудын гар хөл болсон мөнгөтэй ченж нар махны үнийг хөөрөгдөх, зах зээлд нийлүүлэгдэх махыг зохиомлоор хомсдуулж байгаа нь үнийг огцом өсөхөд нөлөөлж байна” гэв.
Хэдийгээр үндэсний компаниудын бэлтгэсэн нөөцийн махны борлуулалт царцанг байдалтай байсан ч “Хүчит шонхор” захад 12,5 кг -аар нимгэн, зузаан хоёр давхар уутанд савласан, гадна талын уутан дээр нь хятад бичиг дурайх махтай таарлаа. Нэг кг нь 4700 төгрөг гэнэ. Ямааны цул мах гэхэд харьцангуй хямд санагдав. Гэтэл хажуугийн лангуун дээр ууталж савлаагүй ямааны махны жижиглэнгийн үнэ 5500-6000 төгрөгийн үнэтэй байв. Тооцоод үзэхэд нэг кг тутамдаа даруй 800-1000 төгрөгөөр хямд тусаж байна. Давхар давхар ууттайг нь бодохоор эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг чандлан мөрдсөн гэлтэй. Гэвч яагаад ийм хямд байна вэ. Ахиулаад харвал дээрхийн адил уутанд хийсэн ямааны гулууз мах ч өрөөстэй харагдлаа. Гулууз мах нь бүр хямдхан буюу нэг кг-ыг нь 4300 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Махны худалдагч Ц.Төмөрбат “Манай Монголын малын гаралтай арьс шир, ноос ноолуур зэрэг түүхийн эдийн зах зээлийг хятадууд атгадаг байсан бол одоо тэд махны худалдааг мэддэг болчихож. Энэ тусгайлан савласан ууттай ямааны махыг би өнөөдөр нэг монгол эмэгтэйгээс авсан юм. Харьцангуй хямд үнэтэй учраас хүмүүс нэлээд сонирхон авч байна. Уг нь экспортын зориулалттай мах юм байна лээ. Эмээлтэд байрладаг Хятадын хөрөнгө оруулалттай компанийн бэлтгэсэн мах гэсэн. Засгийн газраас дотоодын махны үнийн өсөлттэй холбоотой махны экспортыг ирэх долдугаар сарын 1 хүртэл хорьсон учраас үйлдвэрүүд махаа гаргаж эхэлж байх шиг байна” гэж сонирхуулав.
Хятадууд манай махны наймааны дотоодын зах зээлд оролцож, мах их хэмжээгээр нь бөөндөж авч, нөөцөлж байна гэсэн мэдээлэл сүүлийн жилүүдэд байнга дуулдах болсон. Гэвч ам дамжсан дээрх үг хэлийг нотлох баримт тэр бүр олддоггүй байсан. Тэгвэл махны экспортыг хориглосонтой холбоотойгоор хятад хүмүүс мах их хэмжээгээр бэлтгэдэг нь тодорхой болж байх шиг. Түүнчлэн Таван эрдэнийн маханд хайр зарласан хаврын синдром махны экспортыг хүртэл зогсоож дөнгөлөө. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хэлснээр бол мал ногоонд цадаж, шинэ мах гартал экспортын хоригийг цуцлахгүй бололтой. Нэг үгээр хэлбэл, махны зах зээлд үүсээд буй үнийн өсөлтийг сулруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд экспортын мах нөлөөлнө хэмээн Засгийн газраас үзсэн хэрэг.
Муу нэртэй нөөцийн мах
Нөөцийн мах хэзээний л муу нэртэй. Жил бүрийн хавар нөөцийн мах тойрсон “нийгмийн хэлэлцүүлэг” өрнөдөг. Сайн муу, чанартай чанаргүй гээд муулдаг. Өнөө жил ч ялгаагүй махны үнэ өндөр байгаагаас үүдэн Цагаан сарын өмнө бараг л дүн өвлөөр нөөцийн махыг зах зээлд нийлүүлж үзсэн ч сайн нэр олсонгүй. Тухайн үедээ иргэдийн нэг хэсэг нь хямд үнэтэй маханд урт дараалал үүсгэн байж Цагаан сарын бууз, баншаа харьцангуй хямд өртгөөр хийсэн ч махны үнийн бөмбөлөг хагарсангүй. Тиймээс ирэх өдрүүдэд үлдсэн нөөцийн махыг жижиглэнгээр худалдахаар бэлтгэж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, өндөр настан Ш.Содномжамц “Нөөцийн махыг худалдаад байгаа боловч ядарсан бидэнд олдохгүй юм. Уг нь орлого багатай тэтгэврийн хөгшчүүлдээ түрүүлээд олгож байвал зүгээр байна. Мөнгөтэй, танилтай, арын хаалгатай нь л нөөцийн махнаас авдаг болчихсон бололтой” гэв. Содномжамц өвөө цэргийн байгууллагад алба хашиж байсан бөгөөд 10 мянган төгрөгт мах авахаар “Хүчит шонхор” захыг зорьж ирсэн боловч хамгийн хямд нь ямааны мах нэг кг нь 6000 төгрөгийн үнэтэй байсан тул “Яаж хоосон буцах вэ дээ хүү минь, ганц килограмм ч болтугай нь мах авахаас даа. Хоёр орой хоол хийнэ биз” хэмээн урамгүйхэн өгүүлэв.
Монголчууд үнийн өсөлтөд дарамтлуулж буйг зөвхөн махны үнээс л харж болох юм. Уг нь бол дотооддоо зуун хувь үйлдвэрлээд, экспортолдог ганц бүтээгдэхүүн нь шүү дээ. Гэтэл нэг кг махны үнэ хэдхэн сарын дотор бараг хоёр дахин өссөн хэрэг. Төр, засаг нөөцийн мах төдийнхнээр махны үнийн өсөлтийг аргалчихна гэж сэрүүн зүүдэлсээр суувал махны үнийн өсөлт улам гаарч, “дайн” дэгдэхийг ч үгүйсгэхгүй. Нэг кг махны үнэ 10,000 төгрөгт хүрэхэд л байдал эвгүйдэх нигууртай. Тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчих вэ дээ гэдэг шиг ганц импортоос хараат бус бүтээгдэхүүнээ тэнгэрт тулсан үнээр удаан хугацаанд авч идэж үнэхээр дийлэхгүй, монголчууд.
Махны үнийн өсөлтийг олон зүйлээс хайх шаардлагагүй гэдэг нь ч зах зээл дээр болж буй шил шилээ дарсан үйл явдлаас тов тодорхой харагдаж байгааг төр, засгийнхан гадарладаг л байлтай.
Хэдийгээр Монгол Улс малаар баян орон ч гэлээ дэд бүтцийн хөгжил дэндүү сул учраас хотоос алслагдмал аймаг, орон нутгаас хүсээд ч мах ирэх боломжгүй юм. Туувар гэж бараг байхгүй болсон. Баруун аймгаас сайн дураараа малаа борлуулахаар малчдын зарим нь ирээд, нийслэлийн 22-ын товчооны цаана тал бүрээсээ хавчиж шахуулж, хөөгдсөөр сүүлдээ амиа авч гарах нь холгүй болдог учраас одоо холын аймгаас хот руу мал тууж зүрхэлдэг хүнгүй болсон гэж үзэж болно. Хотын ойролцоох аймаг, орон нутгийн малчдын хотноос нь махны ченжүүд бараг жилийн дөрвөн улирлын турш салдаггүй гэхэд хилсдэхгүй. Ченжүүдийн хувьд арайхийн олсон махаа аль болох өндөр үнээр зарах гэж улайрдаг. Гэтэл төр, засгийн хараа мөнөөх л зохицуулалт хийж болохгүй юм байна гэдэг нь олон жилийн өмнөөс тодорхой болсон нөөцийн махнаасаа одоо хэр нь давж харж чадахгүй сууна. Тэд малаар баян монголчуудаа махаар өлсөхийг нэг их асуудал биш гэж үзээд тайван суугаад байна уу, эсвэл үнэхээр алсыг харах тэнхэлгүйдээ мэдэн будилаад сууна уу гэдэг л байна.
Махны үнийн асуудалд төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорсоор. Хятадын Засгийн газраас авах зээлийн тодорхой хэсгийг махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулна гэж ярьж, зарим холбогдох тендер нь зарлагдаад явж байгаа дуулдсан. Тэгвэл зөвхөн үйлдвэр барихад биш, энэ салбарын логистик болоод дэд бүтцийг хөгжүүлэх том зургийг хаана хаанаа хараасай билээ. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар бодол тээж явааг сонирхуулъя. Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М. Лхачинбал “Улаан буудайн сан гэдэг шиг махны нөөцийн сан гэж төрд байх ёстой. Махны нөөцийн санг бий болгоод тэр сангаасаа жил бүр махны үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, урьдчилж мөнгөө өгөөд махаа бэлддэг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдрийн нөөцийн мах бэлтгэж байгаа байдал үйлдвэрлэгчдийг үнэхээр хашрааж байна” гэв.
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци /МХХААҮА/-ийн ерөнхийлөгч Р.Мөнхбат “Тахиа, загас, туулайн аж ахуйг хөгжүүлэх ёстой. Махны шат дамжлагыг цөөлөх хэрэгтэй. Улсын нэгдсэн бодлогоор махны чиглэлийн үйлдвэрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай” хэмээн зөвлөж байна. Тэрбээр “Мах хэрэглэгчдэд хүртлээ 5-6 дамжлага дамжиж байна. Малчны хотноос ченжийн гараар явсаар хамгийн сүүлд хэд нугарсан өндөр үнэтэй мах хот, суурин газрын иргэдийн гарт хүрдэг” хэмээн тайлбарлав.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас махны үнийн өсөлттэй холбоотойгоор өнгөрөгч нэгдүгээр сард хийсэн судалгаагаар “Махны зах зээлийн өрсөлдөөн шударга бус байгаа төдийгүй төрийн зохицуулалт буруу байна” гэсэн дүгнэлт гаргасныг дуулгая. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, дэд профессор Х.Цэвэлмаа “Махны кластерыг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл байдал”-ын талаар хийсэн судалгаандаа “Мах бэлтгэлийн тогтолцоо уналтад орсны улмаас дотоодын хэрэгцээнд болон экспортод шууд худалдах махны хэмжээ дунджаар 40-50 хувиар буурсан” хэмээн тэмдэглэжээ. Тус судалгаанаас үзэхэд энэхүү нөхцөл байдал нь өнөөдрийн махны үнийг хөөрөгдөх, нөөцийн мах хомсдох, махны нийлүүлэлт багасах суурь шалтгаан болсон байна.
Эцэст нь хэлэхэд, уг нь улс даяараа учиргүй махны хомсдолд орж, хүнсний захын лангуу хоосорчихоогүй байна. Бэлчээрийн даац нь хэтрээд буй малтай Монголын махны зах зээлд төр, засгийн зүгээс дорвитойхон, алсыг харсан зохицуулалт хийхэд тийм ч хэцүү биш байлтай. Ямар техник технологи, түүхий эд нь хязгаарлагдмал нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдлийг олох гэж байгаа биш дээ. Тэгтлээ цаг хугацаа авч, оюун бодол чилээх зүйл байхгүй л баймаарсан. Малаар баян Монгол оронд махаар өлсөж амьдармааргүй байна.
Б.БАЯРТОГТОХ
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

|
Малтай монгол махгүй өлсөх үү |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
|
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр »»
|
|
“Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо 16:55 Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
|
Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо. »»
|
|
iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбараа танилцууллаа 10:19 Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
|
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн »»
|
|
Д.Мөнхбаатар: Энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурах судалгаа гарсан 10:11 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
|
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд 10:09 Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
|
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна »»
|
|
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина 10:07 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. »»
|
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|