 |
|
 |
|
Б.Жаргалсайхан: Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог |
|
|
 |
|
 |
Б.Жаргалсайхан: Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог
2012-04-15БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой цагдаагийн экс дарга  нарыг шүүх хоёр ч шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүх хурал хэр шударга болж байна гэж та харж байна. Шүүхийн шийдвэрт ямар үнэлэлт өгч байна вэ? -Шүүхийн шийдвэрийн талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ цагдаад ял онооно гэдэг хэрэггүй л юм байгаа юм. Төр ямар даалгавар өгнө түүнийг цагдаагийн байгууллага биелүүлдэг үүрэгтэй. Цагдаагийн байгууллагыг анх байгуулахдаа ард түмний татвар дээр тулгуурлаж байгуулсан байдаг. Ард түмнийхээ аюулгүй байдал, энхийг хамгаалах, өмч хөрөнгийг хамгаал гэж байгуулсан болохоос нэг намын байр хамгаалаад гүйгээд байдаг нь илүү зан. Эсвэл аль нэг намын даргыг өмөөрөөд гүйж байх нь ч гэсэн илүүц. Тиймээс цагдаагийн дарга нарыг өөрсдөө хүн буудчихсан гэвэл би итгэхгүй. Харин тэдэнд тухайн үеийн Ерөнхий сайд , ХЗДХ-ийн сайд бууд гэсэн тушаал өгсөн үү. Түүнийгээ л хэлчих хэрэгтэй. Бид буруугүй, үүрэг биелүүлсэн. Гэхдээ бидэнд иргэний ухамсар дутаж энгийн ард түмэн рүүгээ буу шагайлаа гэдгээ хэлээд захиргааны арга хэмжээ авахуулах. Мөн дахиад хууль хяналтын байгууллагад ажиллахгүй гэж хэлээд генерал цолоо буцаагаад өгнө биз. Тэр цолыг нь авах гээд оочерлож байгаа хүн зөндөө л байна. Хамгийн гол нь цагдаагийн удирдлагууд өөрсдөө хууль сахиулдаг хүмүүс мөртлөө ноцтой хэрэг үүсчихсэн байхад нуун дарагдуулаад хохироод нэр нүүрээ бараад явж байгаад л асуудал оршиж байна. -Өөрсдөө хэрэг хүлээх нь битгий хэл жирийн цагдаа нар тушаалгүйгээр буу зэвсэг хэрэглэчихсэн мэт ойлголт төрүүлэхүйц мэдэгдлүүдийг өгсөн тухай мэдээлэл гарсаар байна л даа? -Генерал хүн хаана цэргүүдийнх нь эрх ашиг хөндөгдөж байна тэнд цээжээрээ хамгаалаад зогсч байх ёстой. Буруу зөв хамаагүй. Хэрэв тэгж чадахгүй бол дээр хэлсэнчлэн цолоо буцаагаад өг. Цагдаа нар руугаа чихнэ гэдэг бол туйлын арчаагүй, дээд зэргийн ёс зүйгүй амьдарч байгаагийн илрэл. Жирийн цагдаад генерал үүрэг өгвөл тушаалаа биелүүлэхийн төлөө л явна. -Ерөнхийлөгч онц байдал зарласны дараа буу сум тараасан нь бууд гэсэн тушаал мөн үү биш үү гэдэгг хэргийн учир байгаа юм? -Долдугаар сарын 1-ний хэргээс цаадах том хэргийг илрүүлж болоод байдаг. Гэтэл дарга нартай холбоотой хэрэг манайд илрэхгүй их уддаг шүү дээ. Дарга нарын зүгээс шүүх процессын ажилд нөлөөлөөд байгаа байхгүй юу. Хуулийн өмнө цагдаагийн дарга, иргэн Б.Жаргалсайхан, жирийн малчин тариачин хэн нь ч байсан яг адилхан үүрэгтэй. Тиймээс энэ байж болохгүй зүйл. Цагдаагийн дарга нар хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүс тийм ёс суртахуунгүй байна гэж бодохгүй байна. Нөгөө талаас тэдгээр цагдаагийн дарга нарыг дарамтлаад байгаа байх. Дээд дарга нар нь “ та нар хэлбэл дэмий шүү” ч гэдэг юм уу, янз бүрийн байдал гаргаж байгаа нь мэдээж. Гэтэл тэд ямар партизан байгаад эх орноо хамгаалж байгаа биш дэмий зүйлээр дарамтлуулахгүйгээр үнэнийг тэр чигээр нь хэлчих хэрэгтэй. -Таны дээр хэлсэн шалгуул гээд байгаа тухайн үеийн ҮАБЗ-ийн дарга нар болсон явдлыг өөрсдөө хэлэх гэхээр Төрийн нууц задруулах гээд байна гэсэн тайлбарыг хийсээр байна? - Уухай. Тэгээд төрийн нууц гээд Монгол хүнийг алж устгаж болох юм биз дээ. Тийм зүйл дэлхий дээр хаана ч байхгүй. Саддам Хуссейнийг хүртэл төрийн нууц гээд өчнөөн хүн буудаж алсных нь хариуд цаазаар авсан. Кадаффи маш олон жил үй түмэн хүнийг улс төрийн хэргээр шоронд шүүж, яллаж цаазаар авч байсныг нь ард түмэн шүүхээрээ ил тод шийдлээ. Гэтэл долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлууд яагаад төрийн нууц болчихсон юм. Нууцлаад байх юу байгаа юм. Би хариуцлага талаас нь ярьж байна. Төрийн нууц гэж байх ёсгүй. Тэр утгаараа цагдаагийн нөхдүүд бүгдийг ил тод хэлэх хэрэгтэй. Цэргийн хурандаа дарга нар ч гэсэн өөрсддөө хариуцлагыг үүрч болчимгүй аашилж бас болохгүй. Хууль сахиулдаг хүмүүсийн хувьд байгааг байгаагаар нь хэлчихвэл Төрийн нууцсаад юу байх юм бэ. Нэгэнт дээрээс нь үүрэг өгсөн л бол цагдаагийн буруу гэж юу байхав. Харин нөгөө талаас тэд эсэргүүцэж болох байсан. Уучлаарай Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд аа бид ард түмнийхээ өөдөөс буу зэвсэг хэрэглэж чадахгүй ээ. Та өгсөн цолоо авбал ав. Дээрээс нь ажлаас халсан ч болно гэж хэлээд зогсч байх ёстой. Тэгээгүй нь иргэний, хувь хүний өөрийнх нь ухамсар ямар байгааг илтгэж байгаа юм. -Долдугаар сарын 1-ний хэргийг шүүхэд шүүх засаглал болоод цагдаагийн дарга нар дорвитой дуугарч, хөдөлж чадахгүй байна гэдгийг томилгооны хараат байдалтай шууд ойлгож болно биз дээ? -Шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдож байгаа байх. Гэхдээ мөн адил манай шүүгч нарын ёс зүй ухамсар мэдэх ёстой. Тэд хуулийн өмнө шударга шүүнэ гэж өргөсөн тангарагтаа үнэнч бай л даа. Түүнийгээ л биелүүл өөр юу ч хэрэггүй ш дээ. - Сүүлийн үед ХЗДХ-ийн сайдын долдугаар сарын 1-ний хэрэгт нэг талыг баримталж мэдээлэл хийсээр байгааг та хэрхэн дүгнэж байна вэ. Газар дээр нь байж болсон явдлыг сайн мэдэж байгаа хүний хувьд? -Ер нь бол 2008 оны долдугаар сарын 1-ний орой 18.00 цагийн үед иргэд тарж байхад резинэн сумтай буугаар буудах. Утаа манан болгох ажлыг хэн хийсэн юм. Хоёрдугаарт эсэргүү гэж шоронд хийгээд байсан 300-гаад залуус чинь үнэндээ жаахан хүүхдүүд л байсан. Тэгвэл талбай дээр 3000 гаруй энгийн болон дүрэмт хувцастай хууль хяналтын байгууллагын бүх ажилчид ажиллаж байсан. Гэтэл 300-хан залууг хэдэн талаас нь өргөөд аваад гарах нь тэдэнд нэг их хэцүү юм уу. Заавал буудах шаардлага байсан юм уу. Тэгэхээр санаатайгаар үйлдсэн хэрэг болов уу гэж би хувьдаа боддог. Эсвэл залуучууд их хэмжээний зэвсэгтэй ирсэн үү. Шангрилла баригдаж байсан учраас тэр хавиар чулуу их. Тэндээс чулуу аваад шидэж байсан залуучуудын дүрс бүх хэвлэл мэдээллээр гарсан. Намайг хүртэл портероор чулуу зөөж шидсэн гээд байгаа. Хаана байсан юун портер. Портер байлаа ч гэсэн би чулуу зөөгөөд явж байх уу. Яах гэж тэр вэ. Үүнээс үзэхэд хэргийг санаатайгаар улстөрчдийн зохион байгуулалттайгаар үйлдсэн нь илт байгаа биз дээ. -МАН уу эсвэл АН уу? -Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ынхнаас. Ойлгомжтой харагдаж байгаа шүү дээ. -Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ ойлгогдож байгаа шүү дээ. МАХН ялчихсан байсан юм байна. Бусад нь эсэргүүцэхдээ ард түмнийг уриалан дуудаж үймээн хийсэн. Тиймээс уриалан дуудсан хүмүүсийг нь шалга гэх мэтээр Хуульзүйн сайд хэлсэн байна лээ. Тэр нь магадгүй О.Магнай та нарыг ч хэлж байж болох юм? -Очъё л доо. Би очиход бэлэн байна. Гэхдээ Ц.Нямдорж ч гэсэн хамт оч. Тэр хүн ХЗДХ- ийн сайдын хувьд 300-гаад хүнд ял өгсөн. С.Баяр ч очиг. Ц.Мөнх-Оргил ч мөн адил. Ер нь Үндсэн хуулинд иргэдээ доромжлоод дээрэлхэх эрх хэн олгосон юм бэ. Яагаад иргэдийгээ ингэж доромжилж байгааг гайхаж байна. Эсвэл хэн нэгэн албан тушаалтанд тусад нь энэ тухай зориулж бичсэн заалт байгаа юм уу. Тэр ч бүүхэл иргэн хүн болгон, нам эвсэлүүдэд жагсаал цуглаан хийх эрхийг зөвшөөрсөн заалт Үндсэн хуульд байдаг юм шүү. Тэр ч бүү хэл сонгуулийг нь улаан цагаан луйварддаг. Саналын хуудсыг худлаа тоолдог. Иргэний бүртгэлийг санаатайгаар будлиулахын зэрэгцээ хэзээ ч биелүүлэхгүй амлалт өгч ард түмнээ хуураад сонгууль хийдэг. Үндсэн хуулийн биш аргаар Монголын төрд эзэн сууж байгааг нь мэдэрсэн ард түмэн эсэргүүцэж үгээ хэлж яагаад болохгүй гэж. “Та нар гарч ирээд луйвар булхайгаа эргээд хар” гэхэд нь өөдөөс нь айлгаж сүрдүүлэх гэж ард түмэндээ элдэв ял тулгана, буудна, доромжилно. Ардчилсан оронд ийм үзэгдэл байж болохгүй байлгүй дээ. -Буруутай этгээд нь тогтоогдохгүй байна л даа? -Тогтоож ядаад байх юу байсан юм. Тэр үеийн цагдаагийн дарга нар бүгд мэднэ. Ард түмэн рүүгээ буудах даалгаврыг хэн тэдэнд өгсөн юм. Тэрнийгээ хэлж чадахгүй бол ялаа үүрээд явахаас биш яахав. -Ял сонсох болохоороо бие хаа нь муудаад сэхээний тасагт очоод хэвтчих юм байна шүү дээ? -Эмчилгээ хийлгэж байгаад үнэнийг нь хэлүүлэхгүй юу. Ардын хүүхдүүдийг болохоор зодож, нүдэж байгаад ял өгдөг юм билээ. Ширхэг диск, шил архи авсан гээд 10 жилийн ял оноодог биз дээ. Тэгвэл яагаад дарга нарыг болдоггүй юм. Тушаал өгсөн хүнийхээ нэрийг хэлж чадахгүй л байгаа бол тийм хариуцлагагүй генерал, хурандаа нар байгаад ч яах билээ. Тийм аймхай, турьхан биетэй, хуулиа хүндэлж сахидаггүй дарга нар манай цагдаагийн удирдлагад хэрэггүй. -Буу сум тарааж байх процессын талаар танд ямар нэг мэдэж байгаа зүйл байна уу? -Би цагдаагийн ажилтан биш болохоор яг тэрийг нь сайн мэдэхгүй юм. Миний ойлгосноор 18.00 цагийн үед баахан цагдаа нар цугларч байгаад буудаад эхэлсэн. Нулимс асгаруулагч цацаж байх тэр үед хүмүүс талбайгаас явчихсан байсан шүү дээ. Тэгвэл яах гэж залуучуудыг өдөөн хатгалтаа зогсоохгүй байсан юм. Хэний даалгавраар гэдэг асуудал байгаа биз дээ. Тэр үед МАХН- ын байрнаас гарсан гараагүй нь сонин биш. Энгийн хувцастай хуулийн ажилтнууд жагсагчдыг “За одоо тарцгаа. Маргааш энэ асуудлыг чинь ярих гэж байна” гэж хэлсэн. Би ч гэсэн цагаан хоолойгоор энэ тухай хэлсэн. Гэтэл санаатайгаар тараахгүй гэсэн юм шиг үйл ажиллагаа тэнд явагдсан. Тухайлбал, Гитлер Германы засаг төрийг авахын тулд Рейхстагийг шатаалгаж байсан. 1990 онд Хятадын Тянь- Ань-Мений талбайд цуглуулж санаатайгаар үймүүлэгчдийг оруулж үймээн самуун болгож бүгдийг нь танкаар тэгшилж байсан. Долдугаар сарын 1-ний хувьд намууд хөдөлгөөнийхөн сонгуулийн луйврыг зогсооё гэсэн шаардлага тавьсных нь төлөө үймээн самуун болгоод байшин шатсан болгож, эцэст нь дөрвөн хүнийг буудаад, 200 хүнд ял өгчихсөн. Тэгсэн хэр нь өөрсдөө нэг их хохирчихсон юм шиг Монголын эрх чөлөө, ардчиллыг нухчин дарах ажиллагааг явуулсан. Миний энэ ярьж байгаа бүхэн 24 цагийн турш бүх телевизээр гарсан. Нууж хаагаад байх ямар ч үндэс байхгүй. -Дөрвөн даргыг ял сонсох болохоор өмгөөлөгчдийн холбоо хүчтэй дуу хоолойгоо гаргаж байна. Гэтэл тухайн үед шалгагдаж ял сонссон хүмүүсийн төлөө өмгөөлөгчдийн холбоо юу ч дуугараагүй гэж байгаа. Таныг шалгагдаж байхад өмгөөлөгчдийн холбоонд үнэхээр тийм айдастай байгаа зүйл ажиглагдаж байсан уу? -Мэдэхгүй. Намайг сарын хугацаанд шалгасан. “Чи портероор чулуу зөөсөн үү” гэж нэг удаа асуусан. Би зөөгөөгүй юм чинь үнэнээ хэлсэн. Би улстөрч хүнийхээ хувьд сонгуулийн булхай луйврыг шүүмжилсэн, эрх чөлөө, үзэл бодлынхоо төлөө сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагссан залуучуудыг өмөөрсөн. Гэтэл намайг үзэн ядаад, айлган сүрдүүлж, дотор хийж байгаа байхгүй юу. Тэгвэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил хөёрыг дотор хийх хэрэгтэй биз дээ. Намайг УИХ-ын гишүүн байхад аваачаад дотор хийж л байсан шүү дээ. -Зургадугаар сарын 29- ний орой СХД-т жагсаал хийсэн нь долдугаар сарын 1-ний бэлтгэл байсан. Гол зохион байгуулсан хүмүүсээр О.Магнай та бүхнийг нэрлэж жагссан хүмүүсийг буруу болгох гээд байх шиг? -Намайг айлгаад байгаа юм уу. Эргээд энэ хэрэгт намайг татаг л дээ. Ц.Нямдоржтойгоо хамт очоод шалгуулъя гэдгийг уриалчихья. Ц.Нямдорж сүүлийн үед телевиз радиогоор өдөр шөнөгүй хүн амьтан доромжлоод, уриалаад л байгаа биз дээ. Яагаад шоронд хийчихэж болохгүй байгаа юм. ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг мөнхийн байхаар томилоогүй. Ээлжээр хашдаг албан тушаал. Бид мэдээллийн ирэн зуунд амьдарч байна. Гэхэд Сонгинохайрхан дүүрэг дээр бид яачихсан юм. О.Магнайгийн тухайд сонгуульд ялалт байгуулсан. Нэг хайрцаг задлаад үзэхэд саналыг нь улаан цагаан луйвардчихсан байсан. Түүнийг үзсэнийхээ дараа бүгдийг нь шалгуулмаар байна гэж СЕХ-нд хандахад нь О.Магнайг хүлээж аваагүй. Би харж л байсан. Тэнд нэг их жагсаал хийсэн хүмүүс байх ч үгүй. О.Магнайгийн дэмжигчид цугласан байсан болохоос цуглаан зохион байгуулж илтгэл тавьсан хүн нэг ч байхгүй. Зүгээр л бүх үйл явдлын холбоог эрх барьж байгаа нөхдүүд санаатайгаар О.Магнай, Ж.Батзандан нарт хэргийг тохох гэж тоглосон л байхгүй юу. -Хэн? - Төр барьж байгаа МАН-аас өөр хэн байх юм бэ. -Тал талаасаа өөр зүйл ярьж байна. Тухайн үеийн АН-ын дарга одоогийн Ерөнхийлөгч талбай дээр байснаараа буруутай ч гэх л юм? Тэр талбай МАН-ынх юм уу. Ард түмнийх биз дээ. Тэр талбай дээр Монгол Улсын иргэн хэн ч очоод үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ бусдын өмч, нэр төрд халдахгүйгээр улс төрийн соёл, хариуцлага өндөртэйгөөр хийх тухай Үндсэн хуулиар заагаад өгчихсөн байгаа талаар хэн ч яагаад ярихгүй байгаа юм. Өнөөдөр Ардын нам байшин шатаалгасан гээд байна хэний мөнгөөр эргэж босгосон гэж. Ард түмний татварын мөнгөөр өмнөхөөсөө илүү байшин босгочихсон байгааг хүн бүхэн харж байна. Тэгвэл энэ байшинг өнөөдөр хурааж аваад ард түмний мэдэлд өгч болно. Яагаад ганцхан МАН-ынхан тэнд байх ёстой юм. Ард түмний ордон болог. Тэнд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх олон нийтийн байгууллагын холбоод орог л доо. Намын байр том байх шаардлагагүй. Тэгээд ч нам архи тамхи зарж, баар ресторан ажиллуулдаг аж ахуйн ажил хийх шаардлагагүй. Тийм ажил хийдэг нам гэж байдаг юм уу ер нь. Тийм учраас эзэнтэй нь ярих хэрэгтэй. -Тушаал өгсөн хүнийхээ нэрийг л гол нь хэлэхгүй байна л даа? -Та нар дуугүй байж байгаарай гээд хэдэн төгрөг өгөөд аргалчихгүй юу цаадуул нь -Магадгүй хэдэн цагдаа буруутай болоод энэ хэрэг сонгуулийн өмнө намжих юм биш биз дээ? -Тэгэхгүй ээ. Монголын ард түмэн цагдаа нараа өмөөрнө. Их яривал бид ч өмөөрнө. Жирийн цагдааг буруутгах эрх байхгүй. Шүүх засаглал байгаа үед эрүүл саруул ухаантай шүүгч байж л таараа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь өөрөө ардчилсан үзэл бодолтой хүн байна. Тэрнээс диктатур биш. -Сонгуулийн өмнө асуудал босч ирж байгааг хэрхэн харж байна? -Шийдүүлэхгүй байх сонирхолтой хүмүүс нь хойш чаргууцалдаад байна. Миний хувьд цагдаагийн дарга нарыг шоронд хийх хийхгүй нь сонин биш. Шаардлага ч байхгүй. Зүгээр л тэд улс төрийн золиос болох гэж байна шүү дээ. МАХН-ын дарга нар хэн нь чухам үүрэг өгснөө хэлчихэд асуудал даамжрахгүй. Нийгэмд ил болчихсон байна. Хууль зүйн сайдын бүх гаргасан тушаалыг шалгах хэрэгтэй. Тухайн үеийн засгийн эрхэнд байсан намын дарга нараас асуух хэрэгтэй.С.Баярыг, Н.Энхбаярыг шалга л даа. Бүхэлдээ булхай луйврын сонгууль болсон нь үнэн. Түүнийг нь далимдуулж үймээн болгосон нөхдүүд байна. Тэдгээр хүмүүс одоо ч гэсэн цагдаагийн албан хаагчдад бүх буруугаа чихээд өөрсдөө сугарч үлдэх гээд байж л байна. Нууц биш л дээ. Цагдаа ард түмэн хоёр хохирч, цөөхөн тооны хэдхэн дарга нар хожиж байна. За тэгээд муу зүйл нэг их хол явдаггүй юм даа. Манай ард түмэн өөрсдийгөө ингэж даажигнуулахыг зөвшөөрөхгүй байх. Хууль хяналтын байгууллага иргэдийн эрх үүргийг гүйцэтгэдэг болохоос дарга нарт үйлчлэх ёсгүй. -Сүүлийн үед ХЗДХ-ийн сайдын удаа дараа хийж буй мэдээллүүдийг та юу гэж ойлгож байна вэ? -Намайг Засгийн газрын гишүүн байхад Ц.Нямдорж намайг ерөөсөө ажил хийлгэж байгаагүй. Х.Баттулгын ярьж байгаа зөв. МАН хүнийг ажил хийх гэхээр хамаг зүйлийг нь боомилоод, хамаг ажлыг нь хуваагаад авчихдаг юм. Намайг хүртэл үйлдвэр худалдааны Орос- Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга болж байхад аваад л өөр хүнд өгч байсан жишээний. -Ц.Нямдорж тийм том эрх мэдэлтэй хүн үү? -Нэг талаас Ц.Нямдорж биш МАН-ынхан хүнийг ажил хийлгэдэггүй юм. Тухайлбал, Х.Баттулга төмөр зам бариад эхэлчих юм бол ард түмний дунд нэр хүнд нь өсчихнө. Түүнээс үхтлээ айсандаа нэр хүндийг нь яаж гутааж байна. Ямар аргаар ажлыг нь хойш татах вэ гэдэг арга сүвэгчилж ярихаас өөр юу ч хийж чаддаггүй хүн болгож харагдуулах хүсэлтэй л хүмүүс. Намайг ч гэсэн тэгж шахаж байсан. Миний хувьд жинхэнэ тэмцэл дунд хэдэн жилийг өнгөрөөсөн дөө. Гэхдээ манайд нэг их нууцлаад байх гэрээ байх ч үгүй. Ер нь яадгийн Монгол улсаа хөгжүүлэхийн тулд ганц гарын үсэг зураа л биз. Ганц гарын үсэг зурах эрхгүй юм бол яах гэж сайд болгосон юм. Улсын мөнгө идчихээд нэг өрөөнд суух гэж сайд болдог юм уу. Би Х.Баттулгын зөв гэж бодож байгаа. МАН-ынхан муу л бол баруун хойд уулын овоохой гэгчээр Ц.Нямдоржийгоо үргэлж урдаа гаргадаг. Ц.Нямдорж зайлуул өөрөө тийм муу хүн биш байлгүй дээ. Олон хүүхэдтэй аав хүн. Нэг бодлын нам нь түүнийг золиосолж байна. Чи Хууль зүйн сайд юм чинь Х.Баттулгыг ингэж хэл гээд нохойд барьдаг мод шиг хэрэглэж байна. -Намайг алж байж би чимээгүй болох болно гэж мэдэгдсэн нь юу гэсэн үг юм бол оо? -Ард түмнээ аллага хядлагад уриалаад байгаа юм уу. Тийм ёс зүйгүй байж болохгүй. Би л амтай гэсэн шиг хашгираад байх нь ёс зүйгүй хүний шинж. Тэр тусмаа сайд хүнд ямарваа нэгэн мораль, ёс зүй байх ёстой. Хуулиас дээгүүр хүн энэ улсад байх ёсгүй. -Ингэж омголон ярьж байгаа хүнтэй яаж хариуцдага тооцох вэ? -Манай Ардын нам нэг л биш байна. Тиймээс ард түмэн ирэх сонгуулиар Ардын намд санал өгөхгүй. Харин ч хариуцлага тооц. 10 мянган төгрөгөөр яах юм. Битгий худалдагд. -УИХ-ын сонгуулийн зарим зүйл заалтыг унагасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг яаж хүлээж авч байна? -Сонгуулийн хууль хэн нэгэн улс төрийн хүчинд биш ард түмэнд зориулагдах ёстой. Яаж ил тод хариуцлагатай сонгуульд оролцох, эрх ашгийг нь хамгаалах хууль байх ёстой. Дарга нар өөрсдөдөө зориулж гаргаж болохгүй. Өөрсдөө нэр нүүрээрээ гарч ирж чадахгүй болохоор өөрсдөдөө тааруулж хууль гаргаж байгаад Их хуралд ороод төрийг самарна даа гэж бодож байгаа биз. Энэ хуулиар сонгууль явсан ч цахим үнэмлэх энэ тэр гээд бүтэж байгаа ажил байхгүй байна шүү дээ. Тиймээс процессыг ил тод явуулах хэрэгтэй. СЕХ-нд эрх байхгүй үүрэг л байх ёстой. Харин ард түмэнд эрх үүрэг аль аль нь байх ёстой. -Ж.Энхбаяр БХ-ын сайдаар томилогдсоныхоо дараа долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор тусгай хоёр рот бэлдэж байгаа талаар мэдэгдэж асуудалд орж байсан. Түүний үйлдэлд ямар дүгнэлт өгөх вэ? -Уг нь би аавыг нь маш их хүндэлж хайрладаг. Жадамбаа гуай бол манай армийн түүх намтарт мундаг хүн байсан. Тийм сайн аавын хүү арай ч ард түмнээ буудна ална хядна устгана гэхгүй байлгүй дээ. Согтуу байсан юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн дарамттай байсан ч байж магад. Бүр эсвэл өвчтэй байсан юм уу? Түүнээс биш арай ч тэгэхгүй байх гэж бодож байна. Магадгүй Ардын намаас чамайг ийм мэдээлэл хийхгүй бол сайдыг чинь өгөхгүй шүү гэсэн ч юм бил үү. Түүнээс Ж.Энхбаяр аавыгаа дуурайвал тийм муу хүүхэд байх ёсгүй. Жадамбаа гуай өргөж аваагүй л юм бол тийм зүйл байх ёсгүй. Жадамбаа гуай бол монголын Жуков байсан. -Ардын нам ч бай, эсвэл сайд Ж.Энхбаяр хэнийх нь ч үг байсан гэсэн эдгээр үйл явдлаас харахад ирэх сонгууль будлиангүй болно гэсэн итгэл төрөхгүй байна. Будлиангүй сонгууль явуулахын тулд яах ёстой? -Будлиангүй сонгууль явуулахын тулд бид ард түмнээс дахин санал авна. Гадаа нь нэг хайрцаг тавьчихна. -Зөрүүтэй гараад ирвэл бүр будлиан болно биз дээ? -Тэгвэл хууль хяналтын байгууллагад шаардлага тавина. Шалгаж өгөхгүй бол манай иргэд бүгд гарч жагсана. -Тэгээд эцэст нь иргэд золиос болбол яана? -Тэгэхгүй буудчих юм чинь айж байна гээд гэртээ хэвтэж байх юм уу. Өөр ямар ч вариант байхгүй. Ард түмэн дундаас төлөөлөгчид гаргаад шалгана. Сонгуулийг луйвардахаа болих хэрэгтэй. Нээлттэй ил тод шударга хийхэд нэг их хэцүү асуудал биш шүү дээ. Луйвардсан эсэхийг тогтооход иргэдийн өгсөн саналыг дахин тоолох хэрэгтэй. -Та бүхний давхар явуулж байгаа санал хураалтыг будлиангүй байна гэдэгт хэн итгэх юм бэ? -Яагаад болохгүй гэж. Иргэдийг нэрсээр нь бүртгэчих юм чинь. Хэрэв тэгж чадахгүй бол сонгууль өгч яадаг юм. Өнөөдрийн байгаа язгууртан гаралтай хүмүүс мөнх л энэ төрд байж байг. -Үүнээс гадна МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын хотоор дүүрэн хадсан сурталчилгааг хараад юу бодогдож байх юм. Гэтэл танай гуравдагч хүчний юу хийж байгаа талаар ямар ч мэдээлэл алга? -Сонгуулийн хуулиар сонгууль албан ёсоор зарлаагүй байхад сурталчилгаа явуулж болохгүй гээд заасан байхад Ардын намынхан үргэлж хууль зөрчиж байна. Бид хууль зөрчихгүй гэсэндээ жудагтай хандаж байна. Тэгээд тэр явуулж байгаа сурталчилгаа нь би бодохдоо ингээд ч гэх шиг. Өмнө нь тэгээд бодож байхгүй яасан юм. Гэнэт бодмоор санагдсан юм уу. Бүх зүйл нэг их тодорхойгүй байх юм. Хөтөлбөр гаргасан ч 2030 жил ч гэх шиг. Тэднийг харж бид өлсгөлөн явах юм байна л даа. Харин ч төр барьж байгаа нам чинь бид өнөөдрөөс гэж ярих хэрэгтэй биз. Би бодохдоо гээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд өмнө нь бодож байхгүй гэнэт өнөөдөр бодмоор санагддаг болчихов оо гэж асуумаар байна. Б.Даваа |
| Б.Жаргалсайхан: Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|