2012-04-23Төрийн өндөр албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг нийтэд ил болсон.
УИХ-ын 76-гийн дийлэнх нь хөдөө орон нутгаас сонгогдсон болохоор малд хэр хайртай нь энэхүү мэдүүлэгээс харагдаж байна. Ингээд манай улсын хамгийн их малтай эрхэм түшээдүүд хэн, хэн болохыг та бүхэнд сонирхуулъя.
УИХ-ын гишүүдээс Г.Батхүү, Д.Балдан-Очир, Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д. Ганхуяг нар малынхаа тоогоор бусдыгаа тэргүүлж мянгат малчинаар тодорч байна. “Толин хул”-ын эзэн Г.Батхүү гишүүн гэхэд л 488 ширхэг бодтой байх юм. Тэрээр адууныхаа тоогоор Монголд хоёрдугаарт бичигддэг гэсэн шүү. Тэгвэл шадар сайд М.ЭНХБОЛД 200 ширхэг бодтой бөгөөд үүнээс хурдан удмын 40 ширхэг адуутай байхад эрдэс баялаг эрчим хүчний сайд Д. ЗОРИГТ ганцхан хурдан удмын адуутай байх юм. Түүнийгээ 1,000,000,0 мян.төгрөгөөр үнэлжээ. Харин засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Ц.Баярсайхан тус бүр хурдан удмын хоёр адуутай бөгөөд морьдоо хөрөнгө орлогын мэдүүлэгт үнэлээгүй байна.
Хамгийн их цол гуншинтай Б.Бат-Эрдэнэ гишүүн дахин нэг цол нэмэх хэрэгтэй боллоо. Ангийнхан дотроо малын тоогоороо толгой цохиж байгаа тэрээр бог мал гэхэд 3100, бод 400 толгой, хурдан удмын адуу 20 байдаг аж. Түүнийг малын хишигтэй нэгэн, бас цолоо аваагүй болохоос биш мянгат малчны эгнээнд явдаг гэлцдэг. Малынх нь тоо толгойг мөнгөн дүнд шилжүүлбэл 182.000,0 сая хол давахаар юм.
Дээрх гишүүд адуу, үхрийнхээ тоогоор толгой цохьдог бол Д.Балдан-Очир гишүүн хамгийн олон богтой. Хөдөө аж ахуйн салбараас салгаж ойлгохын аргагүй эрхэм түшээ 2800 бог тоолуулжээ. Манайхан “Буянтай айлын бух хүртэл тугалдаг” гэж ярьдаг. Гэтэл энэ эрхэмийн мал өсдөгч үгүй, үрэгддэггүй бололтой. Өмнөх хөрөнгө орлогын мэдүүлэгтэйгээ ижилхэн байсан юм. Тэрбээр сонгогдсон тойргийнхоо малчдад жил бүр эцэг мал бэлэглэдэг гэсэн тэгэхээр яаж ч өсөхөв дээ.
Д.Ганхуяг гишүүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Малын тоогоор түүнтэй эн зэрэгцэх түшээ алга. Бог гэхэд 1872 -д хүрчээ. 316 бодтой түүний хувьд ангидаа хамгийн сайн малчинд тооцогдох биз. Тэгвэл хөрөнгө оруулалтаараа манлайлдаг Кёкүшюзан Д.Батбаяр уналганы ганц ч адуугүй аж. Бодвол улсын наадмаар айрагдаад байсан хон¬гор халзан үрээгээ зарсан юм байлгүй. Тэрээр 1095 ширхэг богтой гэж мэдүүлсэн байх юм. Харин хар багаасаа морь малтай ноцолдож өссөн хэмээгдэх Ц.Цэнгэл гишүүн бод 80, бог 170 толгой малтай аж. Түүний сойсон морь даншиг, бүсийн наадмуудад айрагдагыг та бүхэн мэдэх бизээ. Бас алдарт уяач ги¬шүүн Ч.Улаан Бод 72 гэж мэдүүлсэн бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 24 бод, 47 бог малтай аж.
Ингээд мал ма¬лын захтай гишүүд зөндөө бай¬хад “Ча гэх ямаагүй, хайя гэх хоньгүй, уналгах унаагүй” хүн бас зөндөө. О.Чулуунбат, С.Баяр¬цогт, Н.Батбаяр, Д.Оюун¬хо¬рол, С.Баяр, С.Ламбаа, Р.Гон¬¬чиг¬дорж, З.Алтай, Ч.Сайханбилэг, Ц.Сэдванчиг… гээд явж өг¬нө. Гэхдээ гаднаа ганц ч малгүй гишүүдийн хажууд С. Оюун маань унаатай л хүн болж таараад байна. Тэрээр энэ жил ганцхан бодтой гэж мэдүүлжээ. Түүнийгээ 2,000,0 мян төгрөгөөр үнэлсэн байх юм.
Малаар баян гишүүд
Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Бод-37, Бог-50” /22,400,0 мян төг/
УИХ гишүүн П. Алтангэрэл “Бод-8” /4,200,0 мян төг/
Х. Бадамсүрэн “Бод -247, Бог-100” /449,400,0 мян.тө/
Х. Баделхан “ Бод-9, Бог-25” /1,750,0мян.төг/
Д.Балдан-Очир “Бог-2800” /104,000,0 мян.төг/
Б.Бат-Эрдэнэ “Бод-400, Бог -3100, хурдан удмын адуу-20″ /182,000,0 мян.төг/
УИХ гишүүн Ц.Батбаяр “Бод -10” /53,000,0 мян.төг/
Су. Батболд “Бод-178, Бог-400 хурдан удмын адуу-18″ /123,400,0 төг/
Ж. Батсуурь “ Бод-52” Бог-55 хурдан удмын адуу-3” /73,000,0 мян.төг/
Х.Баттулга Бод-1 зээрд азарга /12,000,0 мян төг/
Г.Батхүү “Бод-488, 439, /150, 0 мян.төг/
Г.Баярсайхан Бод -88 Бог- 700 /85,000,0 мян.төг/
Л.Болд Бод-4 /2,000,0мян.төг//
Р.Буд Бод-440 /500,000,0 мян төг/
Н.ГАНБЯМБА “Бод-125, Бог-609 ” мян.төг
Л.ГАНТӨМӨР “Бод-90 ” /35,000,0 мян.төг/
Д.ГАНХУЯГ “Бод-316, Бог- 1872 ” /223,270,0 мян.төг/
Ц.ДАВААСҮРЭН “Бод- 62, ” /47,200,0 мян.төг/
Ц.ДАШДОРЖ Зам тээвэр хот байгуулалтын сайд “Бод-85,” /45,164,0 мян.төг/
Д.ДОНДОГ “Бод-46, Бог- 214, хурдан адуу- 7″ /61,960,0 мян.төг/
Х.ЖЕКЕЙ “Брд-30, “-1ш /12,000,0 мян.төг/
Г.ЗАНДАНШАТАР Гадаад харилцааны сайд” Бод-3, Бог-30 “- / 5,700,0 мян.төг/
Д. ЗОРИГТ эрдэс баялаг, эрчим хүчний сайд “Бод-1 хурдан удмын адуу ” /1,000,000,0 мян.төг/
Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР “Бог-1095″ /449,000,0 мян.төг/
Д.Лүндээжанцан Бод-20 /8,000,0 мян төг/
Ц.НЯМДОРЖ хууль зүй дотоод хэргийн сайд “Бод-10, Бог-10” /1,450,0 мян.төг/
Д.ОДБАЯР “Бод-32, Бог-280″ /51,000,0 мян.төг/
Д.ОДХҮҮ “Бод-20” /3,000,0 мян.төг/
Д.ОЧИРБАТ Бод-14 /14,000,0 мян.төг
С.ОЮУН “Бод-1 “ /2,000,0 мян.төг/
Р.РАШ “Бод-64, Бог-65″ /69,950,0 мян.төг/
Ш.САЙХАНСАМБУУ “Бод-41, Бог-201,” /63,600,0 мян.төг/
Ч.Улаан Бод-72, /120,000,0 мян төг/
Ч.Хүрэлбаатар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хурдан морь-2
Ц.Цэнгэл Бод-80, Бог-170 /336,600,0 мян төг/
Б.ЧОЙЖИЛСҮРЭН “Бод-6 ” /600,0 мян.төг
Ц.ШИНЭБАЯР “Бод-34, Бог- 60 ” /15,540,0 мян.тө/г
М.ЭНХБОЛД шадар сайд “Бод -200″ хурдан удмын адуу 40″ /360,000,0 мян.төг/
С.ЭРДЭНЭ “Бод-77, Бог- 140″ /36,600,0 мян.төг/
Ё.Отгонбаяр Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Бод-1
Т. Бадамжунай хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Бод-184 /9,680,0 мян төг /
С.БААСАНХҮҮ батлан хамгаалахын дэд сайд “Бод-14, Бог-70 ” /7,760,0 мян.төг/
Ц.ГАРАМЖАВ эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд “Бод-133, Бог-200″ /66,500,0 Мян.төг/
Т. ЭНХТАЙВАН Бод-255, /14,500,0 мян төг/
Ж.САУЛЕ хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Бод-10, Бог-80 /9,900,0 мян.төг/
Т.Пүрэвдорж Бод-15 /4,800,0 мян төг/
Ч.Жаргалсайхан БоД-16 Бог-70 /11,900,0 мян төг/
Д.Отгон secret.