 |
|
 |
|
Энэ тэгээд хүмүүнлэг ардчилсан нийгэм үү |
|
|
 |
|
 |
Энэ тэгээд хүмүүнлэг ардчилсан нийгэм үү
2012-04-25Одоогоос хорин хоёр жилийн өмнө оготны хамраас ч цус гаргалгүйгээр ардчилсан хувьсгалыг хийсэн гэж  хөөрцөглөгчид, ардчилсан гэх хувьсгалын алтан хараацай гэж цоллуулсан удирдагч нар чухам ямар нийгэм байгуулхаа эрхэм зорилгоо болгож буйгаа өөрсдийнхөө баталсан Үндсэн Хуулинд ард түмний нэрийн өмнөөс ийнхүү тусгажээ.
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж үндсэн хуулиндаа тунхагласан юм. Харин бид өнөөдөр ямар нийгэмд амьдарч буйгаа харахад ардчилагчдын эрхэм зорилго цаасан дээр л бууснаас цааш нэг их хол явж гавиагүй нь тодорхой болж байна. Ардчилал хэзээд хүмүүнлэг, хүнээ дээдэлсэн, хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон тэр л нийгэм байсаар ирсэн. Харин Монголд жинхэнэ ардчилал бодитоор ирсэнгүй. Ирэх боломж, бололцоог нь хэн ч хангасангүй. Зүгээр л ардчилал гэж хашгираад, лоозогноод ардчилал ирчихдэггүй юм. Ардчилалтай гэж мянга ярьж, хүмүүнлэг нийгэм байгуулж байна гэж хичнээн хашгирлаач хүнээ хэн байхыг нь тодорхойлж өгөөгүй, хүнээ эрхэмлэнэ гэж тунхаглаж зарлаагүй, хүнээ зөнд нь хаячихсан, мартчихсан хүмүүнлэг, ардчилсан нийгэм байдаг гэж хүн төрөлхтөн лав мэдэхгүй.
Хуучин нийгмийг тогтолцоог нь хэрэггүй гэж бүхэлд нь нурааж, устгачихсан хэрнээ хэрэгтэй гэсэн нэг ч юм байгуулж босгосонгүй. Ардчилагчид ард түмний хүссэн тэр хүмүүнлэг, энэрэнгүй, эрх чөлөөт, шударга нийгмийг байгуулж чадсангүй. Өнгөрснөө муулахаас өөрийг ардчилагчид үнэндээ хийж барсангүй. Шинэ нийгэм өөрийн өнгө төрхөө олж ч чадалгүй устсан, улс орны эгзэгтэй үеийг ашиглан албан тушаал, эд хөрөнгөнд донтогч ардчилагч гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхдүүдийн хувийн шунал хүслийн золиосонд Монгол улс, Монгол хүн орж нөгөө сайхан хүмүүнлэг ардчилал нь улс орныг нөмөрсөн завхарал, замбараагүйтэл дунд сураггүй үрэгдэн алга боллоо. Ардчилал хэдий ард түмний хүчээр ялсан ч тунхаглан зарласан шигээ Монголчуудыг хуучин нийгмээс нь илүү хүмүүнлэг, сайн сайхан амьдралтай, ажилтай орлоготой, замбараатай, сахилгатай, эмх цэгцтэй байлгаж чадсангүй. Амласан амлалт, ард түмний хүлээлгэсэн итгэл, ард түмний өмнө хүлээх үүрэг хариуцлага яасан бэ? Ард түмний хүсэн хүлээсэн хүмүүнлэг, ардчилсан нийгэм хаана байна вэ. Хариулах эзэнгүй асуултууд хорин хоёр жил тавигдсаар, хариуцлага хүлээх эзэнгүй хэргүүд хорин хоёр жил хийгдлээ.
Социализм, ардчилал бүгд ялгаагүй хүний сайн сайхан амьдралын төлөө л байдаг. Ардчилал яллаа гээд Социализмын үеийн бүх юм хэрэггүй болчихдог юм гэж байхгүй. Хувьсгалын дараанаас л хуучин болгоноо үзэн ядаж, эсэргүүцэж, хэт туйлширсан нь өмнөхөөс илүүг битгий хэл адилыг ч бүтээн босгох чадваргүй хүмүүсийн санаатай гэмээр тархи угаалтууд байсан. Өмнөх төрийн тогтолцооноос юуг авах, юуг орхих талаар ямар ч бодлого байхгүй. Бүгдийг л устгаж, төрийн бүх хяналтын системийг нурааж, ардчилалд шилжих, нээлттэй эдийн засгийн бодлого, өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх нэрээр улс нийгмийн өмчийг задлах, ард түмний бүтээсэн бүх өмч хөрөнгийг төр, ард түмний ямар ч хяналтгүйгээр хуваан завшиж, хуйвалдах, өмч хуваах, хээл хахууль авах, нийгмийн тухайн нэг хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглах явдлыг Монгол улсад урьд хожид байгаагүйгээр хөөрөгдөн дэвэргэсэн байна. Төр суларч дархлаагүй болж, захын муу муухайгаар халдварлаж, халууран дагжиж, өвчилсөн. Хэн ч хамгаалдаггүй, хэнийх нь мэдэгдэхээ байсан эзэнгүй өмчийг булаалдан авах хяналтгүй, эмх замбараагаа алдсан идэж уухын төлөө дайнд нийгмийг түлхэн оруулж зах замбарааг нь алдуулсан юм.
Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах ажил нь эхнээсээ л Монгол хүнээр туг тахьсан, Монгол улсаар тогоогоо тосолсон хачин замбараагүй, ичгүүр сонжуургүй дээрмээр эхэлж, өрсөн идэх, өмлөж, цөлмөх, зальхай нь завших, хүчтэй нь амьдрах тийм л мөнгөний төлөө зэрлэг нийгэм бий болсон юм. Хэн сайхан нийгмийг амласан билээ, хэн хүмүүнлэг нийгмийг тунхаглаад байсан билээ. Одоо тэгээд Монголыг хараад та нар юу гэх вэ. Арван жилийн дараа, хорин жилийн дараа сайхан нийгэм болно гэж хэлэх үү. Ардчилагчдын гарч ирэхдээ амласнаар Монголын нийгэм шударга байх ёстой биш бил үү. Ард түмний хөрөнгийг үрэн таран хийж, хувьдаа завшиж баяжигчид шударгаар энэ бүхнийгээ олж авсан хэрэг үү. Эрх мэдэлтнүүдийн хийсэн хэрэг, хумсалсан бүхнийг нь мэдсээр байж таг дуугүй суух хуулийн байгууллагууд шударга уу, үнэнийг нуун дарагдуулж, худлыг түгээж ард түмнийг хуурч, мунхруулсаар байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шударга уу. Ажил хийж хөдөлмөрлөж байгаа нь ядуурч, юу ч хийхгүй ширээ бөглөж буй хэсэг нь баяжиж буй нь тэгээд шударга явдал уу. Хэт цөөнх нь баяжиж, тэдний боол мэт бусад нь ядууран дарлагдах нь шударга явдал уу. Монголын ард түмний тавин хувь нь ядуурч, баян хоосны ялгаа туйлдаа хүрчихлээ энэ тэгээд шударга явдал уу. Шударга ёс хаана байна вэ.
Ардчилсан нийгэм хүнлэг байна гэж тэд амласан. Хүнийхээ төлөө нэг ч юм зориулж хийдэггүй байх нь хүнлэг байдал юм уу. Хүн амынх нь ихэнх хэсэг нь ядуурч туйлдсан нь хүнлэг нийгмийн шинж үү. Үр хүүхэд, өвгөд хөгшид нь гудманд хүний хөлийн тоосон дунд гуйлга гуйн суух нь хүнлэг хэрэг үү. Ажилгүй орлоггүй болгож, архи уух хаягдал түүхээс өөр гарцгүй зам руу эрчүүдээ оруулсан нь хүнлэг байсан хэрэг үү. Хүний нутаг руу хүнд хүчир ажилд идэр залуусаа мянга мянгаар нь экспортолж, өвчин эмгэгтэй, эрэмдэг зэрэмдэг болгож, хүнд хүчир ажилд нухлуулж буй нь хүнлэг нийгмийн шинж юм уу. Аав ээж, эмээ өвөөгийнхөө хөдөлмөрлөж, амьдарч, бүтээн босголт өрнөж, Монгол орон хөл дээрээ босож байсан тэр жинхэнэ хүнлэг нийгмийг үзээд мэдрээд, туулж ирээгүй байж.
Муу муухай, дарангуйлал тогтсон, хэцүү мэтээр муулан ярьж, зарим нэг хуурмаг ардчилсан дүр үзүүлсэн нөхдүүдийн хэлсэн социализм шорон байсан гэх үгсийг тоть шиг давтаж, өнгөрсөн үе рүүгээ нулимж буй залуус хүнлэг байгаа хэрэг үү. Ардчилсан нийгэм энэрэнгүй байна гэж бас л тэд амалсан. Ардчилсан хувьсгалыг оготны хамраас ч цус гаргалгүй хийсэн гэж тэд ярих дуртай. Харин хувьсгал хийсний дараа ардчилагчдын муйхар бодлогын золиосонд чимээгүй үхлээр үхсэн Монгол хүний тоо хэд бол. Гудамжинд гарч үхэж, үрэгдэж буй гудамжны гэх Монгол хүний тоо хэд бол, ажил амьдралгүй болж сэтгэл санааны дарамтанд орж цаг бусаар хорвоог орхисон Монгол хүний тоо хэд бол, траншейны гэгдэж, гэр орноосоо дайжиж, нүхэн дунд амьдарсаар сүүлдээ гэнэт алга болсон хүүхдийн тоо хэд бол, завхай зайдан явдал газар авсанаас болж Монголоо гэж зорин ирэх ч хэвлийдээ устсан үрсийн тоо хэд бол. Хүний гэгдэх наймааны золиосонд явсан, сураггүй алга болсон охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн тоо хэд бол. Асар их үнээр ирсэн ардчиллын ач тус нь хаана байна. Энэ тэгээд энэрэнгүй нийгэм үү. Мөнгөний төлөө Монгол нь Монголоо алж, ан амьтан араатан жигүүртнээ хороон худалдаж, ус горхийг хордуулж, элдэв хороор ард түмнийг хордуулж буй нь нөгөө сүрхий энэрэнгүй нийгмийн шинж нь үү. Өнөөгийн Монголын нийгэм тэгээд яг ямар нийгэм юм бэ. Хэн ч хариулт хэлэхийг хүсэхгүй байна. Хэн юу ч хариуцахыг хүсэхгүй байна.
Өнөөдөр Монголд ардчилал амжилттай хөгжиж байна. Азидаа ардчиллаараа тэргүүлж байна Хүний эрх эрх чөлөө хангагдаж байна гэж ардчилагчдын шүтээд байдаг Америк нөхдүүд нь Монголд ирэх болгондоо ярьж байна. Тэд ч яахав сайн ярьж чадна. Хөөргөж байгаад ашиглаж, хэдэн ашигт малтмалын орд салгахаа тэд сайн мэднэ. Харин Монголын ардчилагчид үүнийг нь сонсоод ухаан алдатлаа баярлалдана. Монголд ардчиллыг хөгжүүлж байна гэж, энэ чигээрээ явбал болоод байх мэтээр ойлгоно. Үнэн хэрэгтээ Монгол ардчиллын индексээрээ ухарч дэлхийд 69-р байранд орж, хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж, одоо хэдэн байр ухарвал дарангуйллын эгнээнд орход бэлэн болчихсон явж байна. Мөн авлигын индексээр жил бүр байр ухарч дэлхийн улс орнуудын 120-д бичигдэж, авлигад идэгдсэн орон гэж зарлагдаад байна. Монголын нийгмийн бүх салбар авлигад идэгдэн ялзарч, авлигын хорт нянгууд нийгэмд тархан өвчлүүлсээр байна. Монголд өнөөдөр эрүүл салбар гэж нэгээхэн ч үгүй болсон байна. Бүгд л авлигын сүлжээнд орчихсон. Энэ нь мэдээж төрийн толгойноос эхтэй. Ямар ч албан тушаалтан төр, ард түмний хяналтгүй байна гэдэг, дээр нэмээд ухамсаргүй, хуулийн хэрэгжилт байхгүй байна гэдэг авлигын үүр уурхай л болно гэсэн үг. Хууль шүүх, цэрэг цагдаа дорой, хяналт, хэрэгжилт сул байна гэдэг нь хүмүүс хуулинд бус мөнгөнд л захирагдахын үндэс нь болно. Авлига байна гэдэг бүхий л муу муухай бүхэн цэцэглэж, хүний нийгмийн үнэтүүд бүгд л устана гэсэн үг.
Хүмүүнлэг нийгэм мөнгөний нийгэм болсны хурцаар илрэх нэг хэлбэр нь авлига, хээл хахууль юм. Хүн төрөлхтний төлөөлийн байгууллага болох нэгдсэн Үндэстний Байгууллага “НҮБ”-ын гаргасан “ Авилгалын Эсрэг Конвенц”-д авилгал гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг гэж заасан бөгөөд түүнчлэн нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Монголчууд хүн төрөлхтний эсрэг эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр төрөө удирдуулсаар байна. Мөн их хүмүүнлэг нийгэм ээ.
Эвдэн сүйтгэх нь хүмүүнлэг үү
Хүмүүнлэг нийгмийг байгуулахыг эрхэм зорилгоо болгосон гэх ардчилагчид энэ үйл хэргээ устгах, эвдэн сүйтгэхээр эхэлснийг юу гэж ойлгох вэ. Устгаж, эвдэн сүйтгэнэ гэдэг чинь өөрөө хүмүүнлэг байгаа хэрэг үү. Социализмын гэх 70 жилд ард түмний бүтээн босгосон бүхнийг эвдэн сүйтгэж, устгалаа. Хийж бүтээсэн зүйлээ ихэнхийг нь нураалаа. Байшин барилга, үйлдвэр завод юу л байна бүгд тоногдлоо. Өмнөх нийгмээс үлдсэн бүгдийг нь нураан сүйтгэсэн нь дайн болсноос өөрцгүйг санагдуулна. Социализмын үед Монголчуудын бүтээн бий болгосон их бүтээн байгуулалт, газар тариалангийн систем, үйлдвэр заводууд, бүр хөдөлмөрчин анги хүртэл устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйдэж, зальхай, хулгайч нөхдүүдийн халаасанд орсон юм.38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна. Шинэ нийгэм байгуулахад энэ бүхнийг огт хэрэггүй гэж үзсэн бололтой.
Мөн 255 нэгдэл, 52сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 17 нэгдэл дундын үйлдвэр, 11 нэгдэл дундын хоршоолол,700 гаруй нэгдэл, сангийн аж ахуй, бригадын төв, 300 шахам нэгдлийн туслах үйлдвэр, барилгын бригад, нэгдэл дундын 50 амралт,цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах 320 байр,дизел цахилгаан станц 300, зочид буудал 320, 700 гаруй халуун ус, 300 гаруй клуб, номын сан, 500 гаруй бригадын улаан булан, 67500малын хашаа, 40300 худаг, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр, аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Мөн эдгээр үйлдвэр завод барилга байгууламжинд ажиллаж, амьдарч байсан олон зуун мянган иргэнийг ажил хөдөлмөргүй болгож, нийгмийн дундаж давхарга устжээ. Энэ тэгээд хүмүүнлэг нийгмийн шинж үү.
Завхай зайдан явдал газар авч, халдварт өвчин цэцэглэж, Монголын гал голомтыг цэвэр ариун байлгах ёстой. Монголын мөнхийн оршин тогтнох ариун эх булаг болсон охид бүсгүйчүүд биеэ үнэлэн, доромжлуулан амь зогоож буй нь хүмүүнлэг нийгмийн шинж үү. Эрхэм ардчилагчдын ад үзэж, устгасан нийгэм чинь арьс өнгөний өвчинд баригдсан, тэмбүү, заг хүйтэн ноёлсон, өвчний улмаас үргүйдсэн, хүн амын өсөлт зогссон тийм л сүйрэл мөхлийн замаас 500 гаруй мянган Монголыг шинэ нийгэмтэй золгуулж, Монголыг аварч, хүн ардыг эмчилж, хүн амын өсөлт 4 дахин өсөж, Монгол хүнийг сайн сайхан ажил амьдралтай золгуулсан, Монгол хүнд зориулсан бодлого явуулж, Монгол хүнд зориулсан эмнэлэг, сувилал, боловсролын байгууллагуудыг цогцлоон босгосон хүний төлөө гэсэн хүнлэг нийгэм байсан. Үүнээс илүүг хүнлэг, хүмүүнлэг нийгмийг амалсан ардчилагчид түүнээ босгож чадсан уу. Нийгэмд завхай зайдан, согтуурал, янхандалт ноёлж, халдварт өвчний үүр бологсод олширч, хүн амын өсөлт зогсож, ДОХ-ын халдвар тээгчийн тоо 105 хүрлээ. Үүнээс далд, илрээгүй хэд байгаа нь таамаглашгүй байна. Уул уурхай дагасан биеэ үнэлэгчдийн тоо 19000 мянгад хүрч, харь нутагт эх орондоо ирж чадахгүй доромжлуулан байгаа хэдэн мянган охид бүсгүйчүүд байгаа гэсэн мэдээлэл ч байна. Энэ тэгээд хүмүүнлэг нийгмийн шинж үү. Хүнээ дээдэлдэг нийгэм үү.
Монгол хүн өнөөдөр айх айдастай, стрестэй, дарамттайгаар амьдарч байна. Айх аюулгүй, өөрийн тааваараа амгалан тайван яваад, ажил амьдралаа зохицуулах аргагүй болсон. Автобус унаанд халаасаа суйлуулж, орой үдэш айх айдастай явж, амиа л аятайхан аваад явахгүй бол гэмтсэний, үхсэний хохь л болж байна. Хууль цагдаа мөнгөнд дөнгөлүүлж, шударга үнэн хэзээд ялагдана. Мөнгөний төлөө улайрсан нийгэм л болсон байна. Амьдарч буй газар нутгийг нь ухан сэндийчиж, хордуулж, амьдрах аргагүй там болгон хувиргаж байна. Мөнгө л олж байвал хамаагүй муудсан, хугацаа нь дууссан элдэв янзын хоол хүнсээр хүн амыг хордуулна. Архи тамхи садар самууныг сурталчилж, нийгэм бүхэлдээ мансуурагчдаар давалгаалж байна. Эх орноо хамгаал гэж үр хүүхдээ цэрэгт явуулахад хүртэл айдастай болсон байна. Тайван цагт амьд эргэж ирэх үгүйг нь тааварлашгүй болсон байна. Ямар ч эмх цэгцгүй, сахилга батгүй, үүрэг хариуцлагагүй замбараагүй л ноёлсоор байна. Энэ тэгээд хүмүүнлэг ардчилсан нийгэм үү.
Тухайн улсын байгалийн баялаг, тухайн ард түмний халдашгүй бүрэн эрхт багтдаг гэж 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтоолоор баталсан. Энэ нь Монгол улсын байгалийн баялаг, Монголын ард түмний халдашгүй эрхт багтдаг гэдгийг баталгаажуулсан гэсэн үг. Энэ хүрээнд Монгол улсын үндсэн хуульд ч газрын хэвлий дахь байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Өнөөдөр Монголын байгалийн баялгаас Монгол хүнд хүртэгдэж буй зүйл байна уу. Хүмүүнлэг нийгэм бол хүндээ л бүхнийг зориулдаг баймаар юм.
Монголын хөрсөн доорх баялаг стратегийн томоохон ордууд эзэндээ биш, өнгөрсөн хорин хоёр жил төрийн эрх баригч нэрт идэж уугч, нам нийлж сэм хуйвалдагч нарт тэдний хань хамсаатан болсон гадны улсуудын халаасыг дүүргэж, дансыг нь зузаатгалаа. Ухуулж зөөгдөж, цөлмүүлж буй Монголын байгалийн баялаг, томоохон ордуудаас дурьдвал 6, 420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануурын орд, 564,1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд, 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тонн хүдэр, 1,280,850 тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу-Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсний нөөц бүхий Цагаан суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр2247,8 тонн мөнгө, 72,646,6 тонн зэсний нөөц бүхий Асгатын орд, 50 тонн алтны нөөцтэй байсан Бороогийн орд, 7,689,4 мянган тонн хүдэр, 885,3 мянган тонн металл цайрын нөөцтэй Төмөртэйн Овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсаг орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд үүн дээр нэмээд Монголын газар шороо, Халх голын 280 мянган га түрээс нэрээр зарагдсан уу, ашиглагдаж байгаа юу гэдэг нь нууц хэвээр үлдэж байна. Зүй зохисгүй ашиглагдах уул уурхайн нөлөөгөөр томоохон гол мөрөн бохирлогдож, ширгэж, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан олноор мөхөн сүйрчээ. Нэг ёсондоо Монгол эх орон, эзэн нь болсон Монгол хүн үнэгүйдэж, хэн ч биш болсон байна. Энэ тэгээд ардчилагчид, тэдэнтэй хуйвалдагч, хань хамсаатан нь болсон Ардын гэх намын эрхэм зорилгоо болгон зүтгэсэн шинэ хүмүүнлэг, хүнээ дээдэлсэн нийгмийн дүр зураг уу.
Өнөөдөр дотооддоо асар их баялагтай түүнийгээ өдөр шөнөгүй гадагш нь зөөж буй Монгол улсын гадаад өр 9.6 тэрбум ам, долларт хүрснийг Монголын ард түмний банк болох Монгол улсын төв банк нийтэд нээлттэйгээр мэдээлсэн. Монголын ард түмний нийт гадаад өр 2011 оны байдлаар 9,6 тэрбум ам долларт хүрсэн байна. 2012 оных хараахан гараагүй байгаа. Үүний дотор 7,5 тэрбум өрийг стандарт бус гэж гайхуулсан хамтарсан засгийн газар 2008 оноос хойш Монголын ард түмнийг хууран, төөрөгдүүлж тавьсан байна. Ард түмнийг мэхлэн 4-хөн жилд авсан 7,5 тэрбум ам, долларын дийлэнх хувийг эрх баригч олигархиудын компаниуд Монголын ард түмнийг барьцаалан, Монголын үр хойчийг өрөнд оруулж тавьсан байна.
Энэ их мөнгөөр юу бүтээн босгосон, юу байгуулсан нь нүдэнд үл үзэгдэнэ. Монгол улс Зөвлөлт Холоот улсад тавьсан 10 тэрбум шилжих рубльтэй тэнцэх өрөөр орчин үеийн аж үйлдвэржсэн Монгол орныг бүтээн байгуулсан билээ. Үүнд: Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хот, Бор өндөр, үйлдвэр комбинат, иж бүрэн цахилгаан, дулааны станц, их, дээд сургууль, коллеж, бага дунд сургууль, цэцэрлэг Монгол улсын эрдэм шинжилгээний иж бүрэн дэд бүтэц, сангийн аж ахуй, ХАА-н нэгдлээс гадна орчин үеийн шинжлэх ухааныг эзэмшиж, мэдлэг боловсролтой Монгол хүнийг бүтээсэн юм. Бүтээсэн босгосноороо, хийж байгуулснаараа, хөгжил дэвшлээрээ, хүнийг дээдэлдгээрээ тэнгэр газар шиг ялгаатай энэ хоёр нийгмийн аль нь илүү хүмүүнлэг байна. Ардчилсан хүмүүнлэг, хүнлэг, иргэний нийгмийг байгуулахыг эрхэм зорилгоо болгосон гэгдэх нөхдүүд ямар нийгэм байгуулснаа эхэлж харчихаад өнгөрсөн үерүүгээ хэрхэн нулимснаа нэг эргэцүүлэн бодно биз. Хүмүүнлэг биш харгис нийгэм Монголд бий болжээ. Хүнийг биш мөнгийг дээдэлсэн нийгмийг ардчилагчид байгуулжээ. Харамсмаар юм. Маш ихээр харуусмаар юм.
Аливаа улс орон хөгжин цэцэглэх, уруудан доройтох нь тухайн үеийн төрд буй улс төрчид, эрх мэдэлтнүүд, ард түмнийг төлөөлөгч хэсгийн улс төр, эдийн засаг, нийгмийн дотоод гадаад өргөн цар хүрээтэй бодлогоос ихээхэн хамаарч ирсэн байдаг. Ард түмнийг төлөөлөн төр баригчдын бодлого улс орон, хүн ардаа хамгаалхад чиглэж, нийгэм эдийн засгаа хөгжүүлхэд анхаарсан зөв бодлого явуулбал тухайн улс үндэстэн сэргэж, хөгжиж, цэцэглэдэг. Харин ард түмнийг төлөөлөн төр баригчдын бодлого нь цөөн тооны хүмүүсийн, гэр бүлийн эрх ямба ашиг сонирхолд үйлчилж эхэлвэл улс орон уруудан доройтож, сульдаж, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн төр нуран унадаг. Өнөөдрийн Монголын байгаа байдал нь цөөн хүний ашиг сонирхлын золиос болж, уруудан доройтож байна.
Ард түмэн ч хэзээ мөдгүй дэлбэрэх дарьтай торх шиг л байна. Ийм л цаг үед улс орныг хамарсан зөвшилцөл явуулж, арга зам хайж гарах гарцаа тодорхойлж, буруутныг шүүхгүй бол улс оронд эмх замбараагүй байдал ноёлж хүн ард хохирч, бусдад орны бэлэн хоол болсоор дуусна. Ардчилагчид алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Буруутан нь хариуцлагаа хүлээх ёстой. Тэгж байж Монгол орон зөв замдаа орж, төр цэвэршинэ. Аливаа улсад хувийн ашиг хонжоо, албан тушаал,нэр алдрыг бүхнээс дээгүүр тавьж, танил тал, хэтэвч нэгтэн, садан төрөл, найз нөхөд, ах дүү нараа тойруулан хүрээлүүлж, идэж уух, өмсөх зүүх, шунан баяжихыг урьтал болгогчдыг төрд гаргавал улс орон урагшлах бус ухардаг тул ардчилсан гэж өөрсдийгөө зарладаг улс болгон ийм хүмүүсийг улс төрийн амьдралаас үг дуугүй шахан зайлуулдаг байна.
Төр баригч түшмэд алт мөнгө, албан тушаал, эд хөрөнгө, авгай хүүхэн, архи дарсны боол болж хов хэрүүл, атаа жөтөө төрд нүүрэлсэн үед Монгол улс задарч, бутарч, доройтон мөхөж бусдын идэш болж, эрхшээлд нь орж дарлуулж байсныг түүх гэрчилнэ. Улс орон уруудан доройтох үндэс нь бүх нийтийн харанхуй, боловсролгүй, харалган байдал, ядуу зүдүү, амьдралын хүнд хэцүү, дутмаг, мөнгөөр гачигдмал байдал бий болгох замаар төрд төлөөлөл болгон сонгох хүнээ олж сонгох чадваргүй болгох, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглагч, шударга бус, долдой, зугаа хөөцөлдөгч, хувийн ашиг сонирхол, албан тушаалд мөрөөдөгч нөхдүүдийг өөгшүүлэх, давруулах нийгмийн суурь бий болгох явдал байдаг. Монгол өнөөдөр яг л ийм байдалд орсон байна. Өнөөдөр албан тушаал, хөрөнгө мөнгө мөрөөдөгч нам гэх бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, элдэв янзын сайн сайхан амлалт өгсөн нөхдүүд ард түмний хүссэн хүслээр баг хийж, худал хуурмагаар нүүрээ халхавчлан ард түмнээр тоглож, улс орныхоо эрх чөлөө, газар шороо тусгаар тогтнолоор наадан мөнх наслах юм шиг, мөнгөөр мөнхийн ус худалдан авах юм шигээр аашлан хязгааргүй шуналынхаа золионд Монгол орныг өгч байна. Мөнхийн эрх мэдэл, албан тушаал, мөнгө хөрөнгө гэж байдаггүй гэдгийг хангалттай доромжлуулж, ядарч туйлдаж, хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрхэд бэлэн болсон ард түмэн баталж өгдөг юм. Монгол эх орноо одоо л аврахгүй юм бол цаашид цаг хугацаа гэж үгүй. Ямар их доромжлуулсныхаа хариуд ялыг нь асууж, хариуцлагыг нь нэхэх өдөр ойртсоор. Сайн цаг, сайхан амьдрал Монгол эх оронд минь, элэг нэгт ахан дүүст минь тун удахгүй морилон ирэх нь дамжиггүй ээ. Монгол хүн л Монголоо аварна. Өөр хэн ч биш.
А. Ганбаатар |
| Энэ тэгээд хүмүүнлэг ардчилсан нийгэм үү |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|