 |
|
 |
|
МАН хөнжилдөө хууль засдаг, худалч сайдаа авч үлдлээ |
|
|
 |
|
 |
МАН хөнжилдөө хууль засдаг, худалч сайдаа авч үлдлээ
2012-05-04- МАН-ынхан нэр хүндээ булшлан байж, Ц.Нямдоржийг авч үлдсэнээр өөрсдөө дэндүү их “но”-тойгоо батлав  -ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы протокол УИХ-ын өчигдрийн чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Ц.Нямдорж сайдыг огцруулах болсон шалтгаан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах явцад цагдаагийн байгууллага нь хүний эрхэнд бүдүүлгээр халдсан, хууль бус ажиллагааг явуулсан гэдэг үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн найман гишүүн дээр нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нэгдэн сайд Ц.Нямдоржийг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч огцруулах төсөл мэдүүлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Балдан-Очир нар буцаж, сайд Ц.Нямдоржийг авч үлдэх кноп дарахаа илэрхийлээд байгаа бол О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-ын бүлгээс гарч, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Мөн АН-ын 27 гишүүн огцруулах байр суурийг хамгаална гэдгээ мэдэгдсэн ч ИЗНН-ын гурван гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн учраас огцруулах асуудал сөрөг хүчин цөөнх болоод байгаа юм. Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Э.Бат-Үүл: Нэр бүхий найман гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг ойлгоогүй. УИХ-ын гишүүн өөрийн хуулиар олгогдсон эрхэд хамаарахгүй байгууллага дээр очиж, хөндлөнгөөс оролцох, шахалт үзүүлэх хориотой байдаг. Харин Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг бид өөрөөр харж байна. Сонгуулийн будилантуулах гэж байгаатай холбогдуулан огцруулах гэж байна. Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө ХЗДХ-ийн сайд хууль биелүүлэх явцад гацаа саад учруулдаг явдлыг үгүй болгох гэж байгаа юм. Харин хуулиа хэрэгжүүлсэн та бүхний ажиллагааг санаатай, санаандгүй улс төрийн зорилготой өргөн барьсан гишүүдийн асуудлыг би дэмжихгүй. Тэр гишүүд өөрсдөө хууль зөрчсөн. Харин ч энэ гишүүд энэ асуудлаар Ёсзүйн хороонд яригдах ёстой. Харин УБЕГ-ын дарга , прокрурорын газрын дарга нарыг байлгамаар байна. Тэднээс харин ноцтой асуулт асуумаар байна. Д.Тэрбишдагва: Хууль ярьж УИХ-ын гишүүнийг яллах гээд байгаа бол бид бүх ард түмнийг харин тайвшруулсан гэж бодож байгаа. Хоёрт хууль үйлчлэхгүй нэг хүн байна. Тэрний хүчинд Монгол Улсын Баатар болсон нэг хүн бий. Тэр бол Э.Бат-Үүл. Өнөөдөр Э.Бат-Үүлийн асуудлыг ярих ёстой болов уу. Төрийн тусгай хамгаалалттай олон нийтийн радио телевизэд дайрч ороход ганцхан Э.Бат-Үүлд хууль үйлчилдэггүй. СЕХ-ны байранд очиход Э.Бат-Үүлд хууль үйлчлэхгүй. Сүхбаатарын талбай дээр трактор оруулахад түүнд хууль үйлчлэхгүй. Э.Бат-Үүл чи боль.
Ц.Шинэбаяр: Хорих ял эдэлж байгаа иргэдээр байр бариулж байгаа талаар хариулж өгөөч? Ц.Нямдорж: Манай хүүхдүүд зээл аваад байшин бариулж байгаа. Тэр жирийн дэглэмтэй хорих анги дээр ажиллаж байгаа 50 орчим хүнийг ажиллуулж байгаа. Хөлсийг нь төлсөн. Төлсөн баримт нь байгаа. Үүнийг хуулиар хориглоогүй ээ. Ийм л юм. Шаардлагатай бол бичиг баримтыг үзүүлж болно. Миний том хүүхэд тусдаа гараад 10 жил болж байна. Бага нь бие дааж амьдраад таван жил болж байна. Миний хүүхдүүд бусад хүмүүсийн адил Монгол Улсын иргэн учраас амьдарлынхаа асуудлыг зохицуулах эрхтэй. Янз янзын юм л ярьж байна. Одоо та бүхэн очоод үзээрэй. 3407 Мкв байшинг Японы шинэ гүүрний наад талд барьж байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба. Тэрбум төгрөгт багтаан барьж байгаа. Үүнд ямар нэгэн асуудал байхгүй. Хууль зөрчөөгүй. Р.Гончигдорж: Э.Бат-Үүл гишүүний саналтай санал нэг байна. УБЕГ-ын дарга энд байх ёстой. Энэ Төрийн байгуулалт, Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтэд дээрх асуудалтай холбогдуулж байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хуулийн байгууллага 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө баривлах үйл ажиллагаа нь агуулгын хувьд зөв ч, хэлбэрийн хувьд алдаатай үйл ажиллагаа болсон гэж үзэн цаашид анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн гэж дүгнэсэн. Үүнд Ж.Сүхбаатар гишүүн Төрийн байгуулалт байнгын хорооны даргын хувьд энэ асуудлыг тавьж байна гэсэн. Энэ асуудлыг хэлбэрийн хувьд алдаатай үйл ажиллагаа болсон гэсэн дүгнэлт ХЗДХ-ийн сайд таньд хэр хамааралтай байх вэ. Ер нь бол бид хариуцлагатай ил тод нээлттэй ёсзүйтэй төрийн албан тушаалтны тухай олон жил ярьж байна. Тэгэхээр Ц.Нямдорж сайд бидний хүсэн мөрөөдөж байдаг энэ зарчим, бодлогын үүднээс таныг огцруулах асуудал тавьж байгааг хэрхэн дүгнэж байна вэ. Нэг зүйлд би маш их харамсч байна. Ж.Энхбаяр гишүүнийг огцруулах тухай асуудал тавихад өөрийгөө хамгаалах тэр чиглэлийн үйлдлүүдээр Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн. Улсын нууцыг задруулсан тухай асуудал, үүнийг байнгын хороо хэлэлцэх байх. Түүн дээр нууцлалын тэмдэг тавигдсан уу үгүй юу гэдэг асуудал нь биш, тэр өөрөө нууцлалд хамаарахаар тогтоогдсон агуулгад багтаж байгаа юу үгүй юу гэдгийг шинжиж чадах хэмжээнд байх ёстой.
Байнгын хорооны хуралдааныг хариуцлагатай болгомоор байна. Байнгын хороонд дээр шууд худал мэдээлэл өгч байна. Ийм хариуцлагагүй зүйл их болжээ. Тухайлбал, Ж.Энхбаяр сайд байнгын хороон хуралд АНУ-ын хамтын ажиллагаагаар хийж байгаа гэж огт байхгүй зүйлийг том улсын нэр барьж түүгээр айлгах гэсэндээ ч юм уу, нарийн асуудлын талаар шал худлаа мэдээллийг өгч байна. Ер нь байнгын хороонд дээр зөвхөн үнэнийг хэлнэ гэж тангараг өргөмөөр байна. Ингэхээр төрийн нарийн нандин бодлогыг алдагдуулдаг ийм байдал гараад байна. Ийм байдлыг ХЗДХ-ийн сайд та юу гэж бодож байна вэ. Жишээ нь гадаад орны нэр хүнд, олон улсын харилцаанд сэв суулгах зүйл яриаж байна. Үүнд хариулалт өгөөч. Ц.Нямдорж: Миний ярьсан зүйлийг өөр өнцгөөс харахыг хүсээд, эсвэл логик холбоосыг нь хаяад, нэг асуудал үүсээд байгаа юм. Би оройн 09.30 цагт Д.Сандаг-Очир генералаас энэ мэдээллийг утсаар авсан. Д.Сандаг-Очир генералд юу хэлсэн гэхээр наад дахь чинь цэвэр байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас би надад ямар нэгэн үг хэлэх эрхгүй. Би зөвхөн хэдэн үг захисан. Нэгдүгээрт эмх замбараагүй явдал гаргаж болохгүй. Хоёрдугаарт хууль зөрчиж болохгүй. Гуравдугаарт хүний биед гэмтэл учруулж болохгүй. Тэгээд яг өөрийн хийсэн ажлыг мөрдөж хэрэгжүүл. АТГ хийдэг ажлаа хийнэ биз дээ гэж оройн 09.30 цагт хэлсэн. Д.Сандаг-Очир генералаас 06.10 цагт байх утсаар юу болж байна гээд мэдээлэл авахад “Ажиллагаа дуусаад төв аймгийн замд гарч байна. Хүн гэмтээгүй, эмх замбраагүй байдал гараагүй. Ажиллагааг хэвийн дуусгалаа” гэсэн. Би энэ ажиллагаанд оролцох эрх байхгүй. Яагаад гэвэл эрүүгийн хуулиар мөрдөн байцаах шүүх ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс орж болохгүй гэж заасан байдаг. Үндсэн хуулинд ч мөн ингээд заасан байдаг. Энэ албадан баривчлах ажиллагаа байсан болохоор би оролцох ямар ч эрх байхгүй. Хоёрдугаарт гадна талд нөхцөл байдал хүнд байсан юм билээ. 200-300 хүн ирсэн. Энэ АТГ-ын 5-6 мөрдөн байцаагчийн тал талаас нь дайрсан. Орох гэхээр нь хүний биеээр хаалт тавиад оруулаагүй. Гэрт дотор нь нам, улс төрийнхөн дээрээс нь нэмээд тусгайгаар бэлтгэгдсэн ес орчим хүн гэрт нь хамгаалалт хийж байсан гэсэн. Цагдаагаас халхлаад хамгаалалтад шилжсэн. Манай тусгайгийнхантай ижил хэмжээнд бэлтгэгдсэн есөн хамгаалагч байсан. Ийм нөхцөлд яах вэ. Дотроосоо хаалгаа нээж өгөхгүй. Гутлыг нь өмсгөсөнгүй гээд дайраад байна. Гутлыг нь өмсгөөд гардаг тусгай алба гэж хаана байсан юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг нь үнэн үү. Би харин үүнийг үнэн гэж итгэдэг учраас хууль биелэх ёстой гэж үздэг хүн. Харин өөрөө дуудсан цагт нь очиж, тайлбараа өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Таван давхар хамгаалалтын бүс бий болгосон юм билээ. Улс төрчид, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, намын гишүүд дэмжигчдээр хамгаалуулсан, албаны болон хувийн тусгай бэлтгэдсэн хамгаалалтын хүнээр хамгаалуулсан. Ийм таван давхар хамгаалалтын бүсэд АТГ-ынхан ажлаа гүйцэтгэсэн. Зүгээр ийм хэрэг гарсан гээд хэвлэл мэдээллээр цацаад байгаа болохоор хэнд сайхан санагдах вэ. Баривчлах, албадах гэсэн үгний учир чинь угаасаа ямар нэгэн хэлбэрээ хүч хэрэглэн авчир гэсэн үг шүү дээ. Түүнээс биш өхөөрдсөн үг биш. Жишээ нь намайг хууль шүүхийн байгуулагад дуудах юм бол ёстой Ерөнхийлөгчийн хэлдгээр зангиагаа засаад гутлаа өмсөөд, эвтэйхэн бөхөлзөөд очих хэрэгтэй. Би М.Энхсайхантай очиж байсан. Сүхбаатар дүүргийн шүүхэд очиж байсан. Харин дуудсан цагт нь л очих хэрэгтэй. 10.00 цагт бол тэр цагт нь л очих хэрэгтэй. УИХ-ын гишүүд асуулт тавьсныг ойлгож байна. Санал хураалтаар асуудлаа шийднэ биз. Энэ баривчлахтай холбоотой асуудлаар би ямар ч хууль зөрчөөгүй. Сөрөг хүчний байр суурийг би ойлгож байна. Ямар сөрөг хүчин байж үзээгүй биш. Харин ганцхан зүйл хэлье. УИХ-ын гүшүүд УИХ-ынхаа бүрэн эрхэнд дулдуйдаж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс очиж сатааруулах асуудал байхгүй шүү. Би байсан ч энэ зарчим хэрэгжинэ. Би явсан ч энэ зарчим хэрэгжинэ. Р.Гончигдорж: Хууль зөрчөөгүй гэдэг төрийн ажилчны хэр хэмжээ. Ерөөсөө үүнээс үлүү дээд эрэмбийн ёсзүйн харилцаа байх ёстой. Тэр Ж.Энхбаяр сайдтай холбогдуулан ёсзүйн үүднээс нь ингэж худал мэдээлэл өгснийг Хууль зүйн сайдын хувьд юу гэж дүгнэх вэ. Хууль зөрчсөн гэдэг зүйлийг төрийн албаныхан байнга хэлдэг болж. Харин үүнээс дээгүүр ёсзүйн хариуцлагатай байх ёстой. Ц.Нямдорж: Би асуудлыг нь хэлэлцээд өнгөрсөн сайдын талаар юу ярих билээ. Би бол нэг зарчимтай. Хэцүү ч байсан үнэнээ хэлдэг. Энэ ёс зүйд нийцэхгүй байна гэвэл надад хэлэх үг байхгүй. Би үнэнээ хэлсэн. Ийм ийм учир шалтгааны улмаас шалгах ажиллагаанд оролцох боломжгүй юм гэж хэлсэн. Өөр яах юм. Би хууль ярьсан. Дээрээс нь үнэнээ хэлсэн. Д.Батбаяр: Цагдаагийн байгууллага, АТГ-т баяр хүргэмээр байна. Тэд цаг алдсан бол ард иргэдийн дунд ноцтой асуудал гарах байсан. Сая байнгын хорооны хурал дээр цагдаагийн байгууллага АТГ-ын удирдлагуудыг байцаах маягийн хурал болсон. Үүнд иргэдийн дунд маш ноцтой асуудал яригдаж байна. Би Д.Дэмбэрэл даргаас асуулт авмаар байна. Өнөөдөр гишүүдийн аюулгүй байдал гэж яригдаж байна. Энэ санал хураалтыг нууцаар явуулж болохгүй юу. Д.Дэмбэрэл: Гишүүдийн халдашгүй байдлын талаар зохицуулагдсан хуулийн заалт байгаа учраас та бүхэн мэдэж байгаа байх. Харин гишүүдийн аюулгүй байдал гэдгийг сайн ойлгохгүй байна. Яагаад гишүүдэд заналхийлсэн асуудал яригдаад эхлэв. Тийм учраас энэ тодорхой баримттай зүйл байхгүй бол энд аюулгүй байдлын асуудал гэж байхгүй. Хэлэлцэх асуудлыг нууц болгоод байх зүйл байхгүй байлгүй дээ. Горимын санал гэж үзвэл яах вэ хуулийн дагуу санал хураалгуулж болох юм. Гэхдээ одоо гишүүд үг хэлж байгаа учир цаг нь болохоор энэ асуудлыг ярьсан нь дээр байх. Г.Баярсайхан: АТГ Цагдаагийн байгууллага хийх ёстой ажлаа хийсэн. Олон жилийн турш байнга жараахайтай зууралдсан гэж ярьдаг байсан. Энэ удаад төрийн өндөр тушаал хашиж байсан хүнтэй холбоотой ч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодож байна. Харин явуулсан үйл ажиллагааг болхи явуулсан. Цаашид ур чадвар нь дээшлэх байх. Саяны үйл ажиллагаанд УИХ-ын нэр бүхий гишүүд очсон байсан. УИХ-ын гишүүд Монгол Улсын хаана ч очих эрхтэй. Харин гишүүд шударга үйл ажиллагаанд оролцсон бол зүйтэй. Харин ийм ажиллагаанд оролцсон нь өөрсдийн халдашгүй байдлыг ашиглуулсан гэж хэлмээр байна. Харин Ц.Нямдорж сайдаас нэг асуулт асуумаар байна. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа “Намайг алаад дараа нь хариуцлага тооцоорой” гэсэн зүйл ярьсан байна. Та өөрөө Монгол Улсын аюулгүй байдлыг хариуцаж байгаа сайдын хувьд, хууль журмыг сахиулах ёстой хүний хувьд энэ асуудлыг хүчирхийлэлд уриалж байна гэж бодож байна. Ёсзүйн хувьд маш том алдаа гаргасан байна гэж харж байна. Та маш хариуцлагагүй үг хэлсэн. Хоёрдугаарт Монгол Улсын Их хурлаас тусгай хамгаалалттай газар нутгийн хууль гаргасан байдаг. Богдхан ууланд тэрбум, тэрбум төгрөгийн үнэтэй байшин барьсан байдаг. Гэтэл тэр газарт хүрз хүргэхийг хориглосон. Гэтэл УИХ-ын гишүүд гаргасан хуулиа зөрчөөд тэнд амьдарч байгааг та юу гэж бодож байна вэ. Ц.Нямдорж: Би тийм үг хэлэх нь хэлсэн юм аа. Гэхдээ ямар утгаар нь хэлсэн гэхээр би энэ хууль, төр ёсны төлөө тууштай явна. Миний амыг хэн ч хааж чадахгүй гэсэн. Ганцхан арга бий тэр нь бол надад халдах гэдэг үг хэрэглэсэн. Уучлаарай, миний үг хүнд, өөр ухагдахуун төрүүлсэн байж мэднэ. Гэхдээ энэ бол миний байр суурь. Би энэ төр, хуулийн төлөө зүтгэж байна. Төрийг төр биш, хуулийг хууль биш болгоод байгаа учраас би ийм үг хэлсэн. Хатуу, хөтүү үг хэлсэн бол бүх гишүүдээс уучлалт гуйя. Ер нь миний хэллэг их онцлогтой. Их хөндий, хатуу сонсогддог. Яахав энэ бол миний байгалиас заяасан араншин юм. Хоёрдугаарт, Зайсаны аманд байшин бариулаагүй. 270 мянган төгрөгөөр хүн худалдаж авсан н.Амартүвшин гэдэг хүний байшин байна гэдгийг шалгаад тогтоосон. Шалгуулсан ийм л зүйл. Анх Ухаа худгаас Оджаргалаас Нямдорж авлигад үнэгүй байр авсан гэж зар тараасан. Сүүлд нь энэ асуудал өөр юм байна гээд одоо учир зүй нь олдож байна. Тээр жил Нүхтэд нэг асуудал гарсан. Тухайн үед би тусгай хамгаалалттай юм бол газар авахгүй гэсэн. Ер нь байгаль хамгаалах философийг нь өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Би Л.Гансүхийг сайд байхад нь хэлж байсан. Би ямар ч байр Зайсангийн аманд бариагүй. Н.Батбаяр: Хууль зүйн сайдыг дөрвөн жилийн өмнө УИХ-ын даргаас огцруулах асуудал яригдаж энэ хүн огцорч байсан. Албан тушаал зохидоггүй хүн гэдэгтэй яг адил. Миний ойлгосноос танай намыхан чамд санал тавьсан юм шиг байна. Нямдорж оо одоо боль. Намын нэр, өөрийн нэрээ бод, ер нь нэрээ татсан нь дээр гэж санал тавьсан гэж сонссон. Тэгэхээр нь өөрөө хэлэхдээ “Тийм юм байхүй ээ. Энэ нам сонгуульд ялагдах гэж байхад нь сонгуулиас авч гарна гэж байхад та нар яахаараа намайг адалж байдаг юм” гэж хэлсэн гэж сонссон. Үүнээс гадна манай намын рейтинг тэртээ тэргүй унасан. Шударгаар явахад сонгуульд ялж чадахгүй. Манайд үлдэж байгаа хувилбар бол сонгуулийг луйвардах. Сонгуулийг луйвардах арга бол зохион байгуулах явцад оролцох, УБЕГ-ын даргаар өөрийн хүнээ томилох, ухаалаг үнэмлэхийг хүчингүй болгох, үүнийг лавалгаа гэдэг материалаар солих. Тэр битгий хэл тоолдог машин нь тоолохгүй болох, сонгуулийн хэсгийн хороо санал тоолох болохоор манай намд ялалт ирэх юм. Тийм учраас та нар битгий надаар оролд. Хоёрдугаарт би явах юм бол миний араас бүгдээрээ явна гэж хэлсэн дуулдсан. Үүний илэрлээр танай сайд нар бүгд өнөөдрийн хуралд сууж байна гэж бодож байна. Үүнийг та юу гэх вэ. Мөн өчигдөр Цэцийн хуралдаан болж УИХ-ын сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Үүнийг захиалсан хүн нь МАН-ын нэр нөлөө бүхий дөрвөн хүн гэсэн. Энэ бол С.Баяр, У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гэсэн шувуухай өнөөдөр энэ ордноор гүйж явна. Хэрвээ үнэн бол та жагсаалтад орно. Харин худлаа бол та тойрогтоо очно. Таны өөрийн сонголт ямар байх вэ. Ц.Нямдорж: Үндсэн хуулийн цэцэд янз янзын хүн өргөдөл өгсөн юм билээ. Би лав өргөдөл өгөөгүй. Д.Лүндээжанцан нарын гишүүд өргөдөл өгөөгүй. Гол дүрд хэн тоглосон гэхээр М.Энхсайханы намын Ерөнхий нарийн бичгийн дарга дээр үед 1990-ээд оны дунд үед Шинэчлэл банкны захирал байсан н.Цогтгэрэл гэдэг хүн өргөдөл өгсөн гэж яригдсан. Энэ надад ямар хамаа байна. Надтай ингэж л олон зүйлийг холбодог. Би нэр дэвшихийн тухайд ямар ч зүйл яриагүй. Би УБЕГ-ыг хүлээж аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлүүлэх гэж чадлынхаа хэрээр зүтгэсэн. Зургадугаар сарын 1-нд сүүлийн бэлдэц ирнэ гэсэн ч тэр хугацаа нь хойшлоод долдугаар сар болоод байна. Өнөөдрийн байдлаар 460 мянган ширхэг бэлдэц ирэх ёстой ч 250 мянга нь ирсэн байна. Энэ юунаас болж байна гэхээр тэр "Жемальто” компаниас болж байгаа юм. Энд миний ямар буруу байна. Н.Батбаяр: Та тэмээ гэхээр битгий ямаа гээд бай. Сонгуулийн хууль эцсийн байдлаар тодорлоо. 28 нь хувь нь намыхаа дарга нараас мандатаа бүртгэнэ. Ард түмнээс ямар нэгэн санал авахгүй. 48 хувь нь сонгогчийн саналаар гарч ирнэ. Тэгэхээр та энэ 28 хувьд орж намын далбаан дор нуугдаж гишүүн болох уу. Үгүй бол нутагтаа очих уу. Ц.Нямдорж: Энэ бол миний цэвэр халдашгүй дархан эрхийн асуудал. Би хэнээс ч асуухгүй шийдвэрээ гаргана. С.Эрдэнэ: Тантай холбоотой маш олон асуудал байдаг. Орон сууц, хүн үхсэн, орондоо хууль зассан гээд маш олон асуудал байдаг. Харин та төрийн хүний хувьд энэ бүх асуудалд ухамсраараа дүгнэлт хийгээд энэ ажлаа дараагийн хүнд хүлээлгээд өгч болдоггүй юм уу. Яагаад энд үхэн хатан зүтгээд байгаа юм бэ. Та сандал ширээтэйгээ зууралддаг хүн биш гээд зарлаад байсан. Гэтэл өнөөдөр үхэн хатан зууралдаад байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Хоёрдугаарт АТГ-ын удирдлагаас нэг зүйл асуумаар байна. Ц.Нямдорж гэдэг хүний асуудал танайд шалгагдаж байгаа гэсэн. Хуульзүйн сайд өөрийн хэргээ танайхаас өмнө дүгнэсэн. Мөн УБЕГ-ын ажлыг нурааж байна. Та маш олон хуулийг зассан. Тодруулбал, ашигт малтмал, албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хуулийг зассан. Ийм байдлаар та маш олон хүнийг ял завших боломжийг олгосон. Яриад байвал таны тарьсан паян их байна. Одоо огцорвол ямар вэ. Ц.Нямдорж: Би байр сууриа байнгын хороогоор маш тод илэрхийлсэн. Би төрд шургалсан сүлжээг таслах гэж явж байна. Миний хувьд энэ сонгуулийн тайван, аюулгүй байдлыг нь хангаж өгөөд ажлаа өгнө гэж бодож байгаа. Ерөнхийлөгчид ч энэ үгээ хэлсэн. Сонгуулийн дараа эвгүй байдал үүсч мэднэ. Одооноос болгоомжтой байж улс төрийн хүрээнд ойлгоцож ажиллахгүй бол хэцүү байна шүү гэдгийг хэлсэн. Түүнээс биш зууралдаад байгаа юм алга. Харин намайг хууль зөрчөөд байна гэчихээд өөрсдөө хууль зөрчсөн гишүүд асуудал тавьсан учраас би зөрчөөгүй гэдгээ УИХ-д санал хураалгах гээд сууж байна. Би хууль зөрчөөгүй. С.Эрдэнэ: Өнөөдөр тендер будлиантуулдаг. Тендерт гараа дүрдэг нууц гэрээ хийдэг хүн байгаа гэж ойлгохоор хэллээ. Энэ хүн байгаа бол та ил болгож болохгүй юу. Битүү хатуу үгээр өөрийгөө хамгаалах хэрээгүй. Хэрвээ та гэмт хэргийг мэдээд санаатайгаар нуун дарагдуулж байгаа бол, та өөрөө гэмт хэрэгтэн. Ер нь таны тухай алдартай цуу яриа байдаг. Таны өвөрт алдартай хар дэвтэр байдаг гэнэ лээ. Тэр хар дэвтэрт нэр нь бичигдсэн хүн таны дохио зангаагаар хөдөлдөг гэнэ лээ. Хэрвээ ийм үйлдэл хийж байгаа бол та өөрөө гэмт хэрэгтэн. Тэгэхээр энэ асуудлыг тодруулаач. Хоёрдугаарт АТГ-аас асуулт асуусан хариугаа авмаар байна.
Ц.Нямдорж: Би өөрийн ярих зүйлээ ярьсан. Тэр нууц гэрээний тухай хаваржин хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Та бүхэн бүгд дуулсан. Томилгооны тухайд ганц нэг ажил хийсэн. Би өөрийн хажууд байгаа хүнийг гудамжинд гаргах дургүй. АТГ-ын мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат: Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг тус газарт шалгагдаагүй байна. Хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоох болно. Л.Гүндалай: Нямдорж сайд MSC-ийн байранд байр түрээсэлж амьдардаг уу. Байрны хөлсөнд хэдэн төгрөг төлж амьдардаг вэ. Үүнээс гадна та гараа өргөөд ажлаа өгөх болсон. Мөн долдугаар сарын 1-нд ямар хэрэг гарлаа. Ийм шударга бус зүйл гарч байхад та хаана явсан юм бэ? Ц.Нямдорж: Би 300 гаруй мянган төгрөг төлж амьдардаг. Чи ч гэсэн ашиглалтын зардал төлдөг биз дээ. Түрээсийн зардал төлдгүй. Долдугаар сарын 1-нд хөдөө орон нутагт явж байсан гэх зэргээр гишүүдийн асуулт, хариулт үргэлжилсээр үдээс өмнөх чуулганыг чуулганыг завсарлуулсан. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч 35 минутаар хоцорч эхэллээ. Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд гишүүдийн дунд маргаан нэлээд эрчимжиж, нэг нэгнийгээ хорон үгээр дайрч гарлаа. З.Энхболд: MCS-ийн байранд амьдардаг гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ тэр нь хөлснийх. Алтжингийн хүү Амартүвшин гэдэг залуугийн байр. Тэр хаусанд сарын 3 сая төгрөг төлж гурван жил амьдарсан гэсэн. Тэгээд гурван саяыг 36 сараар үржүүлэхэд 108 сая төгрөг болж байна. Тийм том байранд үнэгүй шахам амьдарч байна гэдэг нь өөрөө авлига биз дээ. Тэгэхээр бүгдээрээ энэ хүнийг огцруулая. Манай намын 27 кноп бэлэн байгаа. Уриалж байна. Танай намыг ч зовоолоо. Өөрийгөө ч зовоож байна. Амраая л даа. Одоо сонгууль болох гэж байна. С.Баярцогт: Хэлэлцэж байгаа асуудал Ц.Нямдорж сайдыг чөлөөлөх тухай асуудал боловч угтаа бол маш удаан эрх барьж байгаа МАН, МАХН-ын хувьд бүх асуудлаа эргэж харах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Ц.Нямдорж сайдыг авч үлдээд энэ асуудал чинь байхгүй болохгүй. МАН-ын гишүүд дотор МАХН-ыг дэмждэг маш олон гишүүд байгаа. Хүчээр та нар асуудлыг шийдэхгүй. Би хувь хүнийх нь хувьд 1992 оноос хойш мэднэ. Сайд өнөөдөр маш зоригтой хариулж байна. Яагаад гэвэл огцрохгүй гэдгээ мэдэж байгаа. Үнэхээр найман гишүүн наймуулаа санал өгөөд, энд сууж байгаа өөрсдийгөө байнга цөөнх гэж ярьдаг гурван нөхөр санал өгөөд манайх санал өгвөл унах байсан. Энэ тохиолдолд Ц.Нямдорж сайд өөрөө өргөдөлөө өгөх байсан. Өөр дүр зураг. 1994-2000, 2004-өөс энэ хүртэлх хүндрэлүүд гарч байхад МАХН-ын тухайн үеийн бүлэг, тэр дундаа Ц.Нямдорж сайд дандаа тэгдэг байсан. Улстөрч хүний байр сууринаас давж ярьдаг байсан. З.Алтай: Би гайхаж байна. Яагаад энэ хүнийг халах гээд байгаа юм бэ. Ц.Нямдорж сайд хууль зөрчсөн биш. Хууль зөрчсөн юм уу гээд сонсоод байхад зөрчсөн юм байхгүй байна. Үг нь дээр нь тоглоод унтсан ч гэнэ үү, сэрсэн ч гэнэ үү, сэрээгүй ч гэнэ үү иймэрхүү юм яриад муухай амьтан байна гээд байх юм. Ямар ч байж болно. Хариуцлага тооцно гэж ярих юмбол найз нараа, олон хүнтэй хариуцлага тооцно. Танай намын Н.Алтанхуягаас эхлээд ярина. Тэргүүн шадар сайд болж үхсэнээ хийж 3.5 жил сууж байсан юм. Сонгууль болно гэдгийг мэдэж байсан. Юу хийж байсан юм. Шал худлаа баахан юм идэж уусан биз дээ. Ямар ч юм гэсэн билээ дээ. Одоо хоёрхон сар үлдсэн байхад нэгийгээ бөөрөлж гүйгээд. Салаагүй байхдаа Ц.Нямдоржтойгоо шадарлаад л. Битгий ийм хөгийн зан гаргаж бай. Эр хүн шиг байвал эр хүн шиг л бай. дөрвөн жил болчихсон байж сайн муугаа хамтдаа үүр. Одоо нэг сөрөг хүчин болоод байх шаардлага байхгүй. Энхийн цагаан тагтаа шиг балай юм битгий ярь.
Хэдэн сайд нь болжмор шиг байцаагдаад зогсчихсон уул нь аймаар юм хийх гэж байсан эд нар хийлгэсэнгүй гээд өрөвдөлтэй царай гаргаж, нусаа татаад л. Юу юм бэ. Ингэх байсан юм бол дөрвөн жил үхсэнээ хийж хэвтсэн юм. Гараад ирэх чинь ч яасан юм. Ёсзүйгүй, зарчимгүй юм яриад, тэгээд худлаа шоудаад байх юм. Их хурлын гишүүний дархан эрх ч гэх шиг. Гуйж гуйж гарчихаад одоо болохоор гараа хүргэж болохгүй ч гэх шиг. Юу юм. Сүртэй юм. Эцэст нь хэн та нарыг тэнд оч гэсэн юм. Өөрсдөө тэнд гүйж оччихоод одоо нэг аймаар юм яриад, гомдоллоод. Шударга байвал байя. Хариуцлага тооцвол хамт тооцно. Яах гээд байгаа юм. Сонгууль болох гэж байхад сайдаа авч хаяад. Хэнийгээ тавих гээд байгаа юм. Өнгөрсөн сонгууль шиг зүйл болбол яана. Асуудал болбол би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлээд байгаа биз дээ. Хариуцлагыг нь үүрүүлээд л яв. Энэ үг хэлээд байгаа хүмүүс дотор хувийн өс хонзон авах гэсэн хүмүүс байгаа шүү. Шалгагдаж байсан хүмүүс идсэн уусан зүйл нь ил болох вий гэхээс айж үхэх гэж байна. Үгний өө дээр нь хуниад хаячихая гэж байгаа биз дээ. Дөрвөн жил нэг ангид суучихаад нэгийнхээ бөөрийг гаргана гэж битгий балайраад бай. Хариуцлага ярьвал адилхан ярина шүү. Идсэн уусан хөгийн хулгайчид олон байгаа шүү. Ард түмэн мэдэж байгаа. Д.Очирбат: З.Алтай гишүүний зөв. Шударга, зөв үг хэлж байгаа нэгнийгээ 100 татлаа гэдгээ болиоч ээ. АН-ынхаан. С.Эрдэнэ ээ чи боль. Би хэрүүл дунд үгээ хэлмээргүй байна. Хэрүүлээ зогсоо. Нэг хүн рүү та нар өдөржингөө дайрлаа. Бах чинь ханаж байна уу. С.Эрдэнэ чиний бах ханаж байна уу тээ. АН-ынхан өдөржин улс төр хийлээ. Бид яагаад та нарыг дуугүй сонсоод сууж байх ёстой гэж. АН сонгуульд ялна гэж байна. Үг хэлж байгаа нэг гишүүнээ эрүүл согтуугаар нь дуудаж байна. Та нар дандаа тэгдэг. Зөв ярьсан бол согтуу гэдэг нэр зүүдэг. Нэгийгээ хамгаалах ёстой биз дээ. Дандаа та нарын үгээр болох ёстой юм уу. Өнөөдөр та нар улс төр хангалттай хийлээ, за юу. Бузар булай зүйл хангалттай хийлээ. Адилхан цуг байя. Хариуцлага тооцвол хамтдаа л тооцуулъя. За юу. Нохой боорлоод байгаа юм уу. Сонгууль дөхлөө гээд ингэж байх хэн бэ. Бид ялна. Сонгууль будлиантуулна гэж ярьдаг та нар юу юм. Чи юу юм Эрдэнэ ээ. Чи тааж мэддэг таван ам, тамшаалж мэддэг тарлан бух юм уу чи... гэх зэргээр гишүүдийн дундах маргаан эцэстээ хүрч, согтуу хөлчүүгээрээ дуудалцсаар Хууль зүйн сайдыг огцруулах үндэслэлгүй гэдэг асуудлаар санал хурааж МАН-ын 40 гишүүн огцруулах үндэслэлгүй, МАН-ын 27, МАХН-ын болон бусад намын төлөөлөл нийлэн дөрвөн гишүүн татгалзаж олонхийн саналаар огцруулах үндэслэлгүй гэж үзлээ. Э.Пагмадулам

|
| МАН хөнжилдөө хууль засдаг, худалч сайдаа авч үлдлээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|