 |
|
 |
|
Юань гүрний үеийн монгол хатан нярай хүүхдийн мумми олдлоо |
|
|
 |
|
 |
Юань гүрний үеийн монгол хатан нярай хүүхдийн мумми олдлоо
2012-05-08-Алтаа ухаж дууссан Баянхонгорчууд булш, хиргисүүр тонож эхэлжээ “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын  нутгаас XIV зууны үеийн монгол хатныг дөнгөж төрсөн хүүхэдтэй нь хамт оршуулсан эртний булш олдсон нь тоногдсон байжээ” гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын дундуур гарсан юм.
Ховор олдворыг газар дээр нь судалж, тогтоохоор МУИС-ийн эрдэмтэн, судлаачид очсон хэмээн орон нутгийн иргэд ярьж байна. Дээрх мэдээллийн мөрөөр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг зорилоо. Тус сургуулийн захирал Г.Эрдэнэбаяртай уулзахад “Манай сургуулийн үндсэн ажил сургалт, судалгаа байдаг. Түүх археологи, антропологийн тэнхим энэ чиглэлд анхаардаг.
Сүүлийн жилүүдэд судалгааны дүнд ихээхэн ололттой байгаа. Түүний нэг жишээ нь, Баянхонгор аймаг руу судалгааны баг илгээж, Монголын төдийгүй дэлхийн түүхэнд ховорт тооцогдох өвөрмөц, сонирхолтой олдворыг судалж, аварч хамгаалж чадсан” хэмээн онцлов. Орон нутгийн засаг, захиргаанаас тус сургуулийн удирдлагад хандан ховор сонин дурсгал, агуйд байгааг дуулгасан гэнэ. Тэрээр цааш хэлэхдээ “Энэхүү олдвор Монголын түүхийг судалж тогтооход чухал түлхүүр болох төдийгүй дэлхийн түүхэнд нээлт болохоор байгаад бид баяртай байна. Энэ үйл явдал МУИС-ийн 70 жил, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн ойтой давхцаж байгаад бахархаж бай¬гаа гэв. Үүний дараа бид судалгааны багийн ахлагч, Археологи-Антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбаттай уулзлаа.
Тэрээр 2000 онд археологич Д.Баяр багшийнхаа хамт Өмнөговь аймгийн Цагаан ханангийн агуйгаас олдсон 14-р зууны язгууртны оршуулгыг анх судалснаас эхлээд сүүлийн арав гаруй жил Монголын эзэнт гүрний үеийн судалгаа, хадны соёлыг судалж байгаа юм. Биднийг өрөөнд нь ороход олдворуудын заримыг ширээн дээр дэлгэчихсэн, У.Эрдэнэбат багш нэлээд завгүй байгаа бололтой. Хичээл заахаас гадна Баянхонгороос авчирсан олдворуудыг сэргээн засварлах, судалгааны бусад чиглэлээр хамтарч ажиллахаар олон хүмүүстэй уулзах, ярих, ажил их байгаа гэнэ.
Түүнтэй ярилцлаа. У.Эрдэнэбат: ТӨВ АЗИЙН НУТГААС АНХ УДАА ОЛДСОН ХОВОР ДУРСГАЛЫГ АВАРЧ ЧАДЛАА -Баянхонгор аймгаас олдсон монгол хатан, дөнгөж төрсөн хүүхдийн хатмал шарилыг судалсан гэсэн. Хэдий үед хамаарах, түүх, соёлын ямар ач холбогдолтой дурсгал вэ? -Тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга н.Идэрмөнх “Манай нутгийн агуйд эртний хүний хатаасан шарил хадгалагдаж байна. Орон нутгийн иргэд, олз ашиг хайсан хүмүүс сүйтгэчих гээд байх тул анхааралдаа аваач” гэсэн хүсэлтийг өнгөрсөн сарын эхээр манай сургуулийн захиргаанд ирүүлсэн. Сургуулийн удирдлагууд хүсэлтийг хүлээж аваад Археологи-Антропологийн тэнхимд долоо хоногийн томилолт өгсөн юм. Бид өнгөрсөн сарын 11-17-нд газар дээр нь очиж судлаад ирсэн. Нийт гурван оршуулгын дурсгалыг малтан судлалаа. Биднийг очиход аль эрт нутгийн иргэд булшийг тонож, сүйдэлсэн байна.
Гэвч бид маш сонирхолтой, Монголын түүхэнд, тэр бүү хэл төв Азийн нутгаас урд өмнө олдож байгаагүй ховор сонин дурсгалуудыг аварч чадлаа. Тухайлбал, Баян-Өндөр сумын Гозгор толгой гэдэг газраас XIII-XIV зууны үеийн монгол хатныг нялх хүүхэдтэй нь хамт оршуулсан эртний булшийг олсон. Гозгор толгойн багавтар хөмөгт залуухан хатан хүүхэд төрүүлээд удалгүй эндсэн бололтой. Эх, нэхий өлгийд боосон хүүхдийг хамт тавьсан нь 800 гаруй жил хадгалагджээ. -Гар аргаар хийсэн эсгий урлал, нэхмэл ширдэгийг судлаачид чухал олдворт тооцож байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Оршуулгын доор дэвссэн ширдэг нүүдэлчдийн соёл, иргэншлийн бүс нутагт эсгий урлалын ховор дурсгалд багтана. Энэ олдворын онцлох зүйл нь эсгий дээрх Хүннүгийн уламжлалт хээ, угалз юм. Эсгий урлалд Төв Ази тэр дотроо түрэг хэлтнүүдийн соёлын уламжлал хадгалагдсан гэж үзэж ирсэн.
Гэтэл энэ олдвор нь дээрх үзэл, баримтлалыг үгүйсгэж Монголын эзэнт гүрний үед Хүннүгийн эсгий урлал, хээ угалз, зээг тавьж оёсон технологи тэр чигээрээ байсныг нотлох анхны биет болж байгаагаар чухал юм. Монголын эзэнт гүрэн, Их Монгол улс, хуучин Алтан ордны улс Ижил мөрний сав газар, Юань улсын нутагт ийм олдвор тохиолдож байгаагүй. Тэгэхээр эрдэм шинжилгээний түлхүүр олдвор гэж үзэж байна. Олдворыг урьдчилсан байдлаар XIV зууны үеийн монгол хатны оршуулга гэж баттай хэлж болно. Оршуулгын зан үйлээс чий будгаар будсан хагархай модон аяга дагалдуулсан байна. Ёроолдоо дөрвөлжин үсгээр бичсэн бичээстэй. Одоогоор тухайн аягыг хэрэглэж байсан хүний овгийн үсэг болов уу гэж үзэж байгаа. Манай сургуульд хэл бичгийн ухааны алдартай багш нар бий. Тухайлбал, Ш.Чоймаа багш байна. Энэ талаар хамтарч судлахаар ярьж байгаа. Юуны өмнө олдворуудыг цэвэрлэх, сэргээн засварлах нь чухал.
Энэ чиглэлд Соёлын өвийн төвтэй хамтарна. Хатны шарилаас богтаг малгай гарсан. XIII-XIV зууны үеийн дурсгалаас бусдад нь байдаггүй ховор зүйл бол монгол эхнэр хүний өмсдөг богтаг малгай. Богтаг малгай тухайн олдворын он цагийг тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Баян-Өндөрийн Гозгор толгойн оршуулгаас улаан торгоор бүрсэн богтаг малгай гарсан. Харамсалтай нь нутгийн иргэд малгайг эвдэж, урж хаясан байсан. Богтаг малгайн тухай бичгийн сурвалж олон бий.
XIII-XIV зууны үед монголд ирсэн гадаадын жуулчид, бичгийн сурвалжтануудын бүтээл, хадны сүг зураг, монголчуудыг дүрсэлсэн агуй, сүм болон бурхны ханын зураг, перс номын зураг, хятад номын зураг, хүн чулуун хөшөө, булшнаас гарсан олдворуудад богтаг малгайн тухай тэмдэглэсэн байна. 1254 онд Монголд ирсэн Вильгельм фон Рубрукийн тэмдэглэлд “Эмэгтэйчүүд нь модны холтос хөнгөн эдээр хийсэн малгай өмсөнө. Энэ нь зүгээр л хүн гараараа урлаж болох бортаг бөгөөд нэг тохой урт, дотроо хөндий юм. Дээрх баганын дөрвөлжин оройн голд оройвч суулгаж, түүнээ өдний сурвалжаар хийсэн жижиг саваа буюу зэгс хатгадаг нь дээшээ нэг тохой урт болно. Түүний дээр тогосын өд хатгаж, хажуугаар нь зэрлэг нугасны өдийг хатгаж чимэглэдэг. Морь унаж яваа хатдыг холоос харахад дуулга өмсч жадаа гозолзуулсан баатрууд мэт харагдана гэх зэргээр олон талаас дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг. -Булшийг хөндөж, тоносон нь судалгаанд бэрхшээл учруулж байна гэж та хэлсэн. Тухайлбал, ямар саад учирч байна? -Баянхонгорын Гозгор толгойн олдвороос гарсан үнэт зүйлийн нэг нь маш ховор, дэлхийд ердөө хоёрхон олдсон богтаг малгайн орой дахь өд хатгадаг суурь юм.
Маш уран хийцтэй. Хуш модоор зорж, хар бэхээр хээ зурж чимэглэсэн. Хэрэв энэ дурсгалыг анх олж хөндсөн хүмүүс эвдэж, сүйтгээгүй байсан бол бид Чингис хааны үеийн монгол хатдын өмсөлийг тэр чигээр нь хадгалж үлдэх боломж байжээ.Тиймээс танайхаар дамжуулан нийт монголчууддаа хандаж хэлэхэд ийм зүйлүүд олдвол битгий эвдэж, сүйтгээч, ШУА, МУИС, Үндэсний музей зэрэг судалгааны байгууллагуудад мэдэгдэж, өвөг дээдсийнхээ түүх, дурсгалыг хайрлаж, хамгаалаач гэж гуйж хүсмээр байна. Учир нь би түрүүнд хэлсэн нутгийн иргэд оршуулгыг удаа дараа хөндөж, сандаачсан учраас анхны байдлаа алдсан гэж. Оршуулгын зан үйлийг анхны байдлаар нь эрдэм шинжилгээний судалгаа хийж, баримтжуулж авахад түүхэн олдворын үнэ цэнэ оршиж байдаг. Тэнд хутга хийсэн байлаа гэхэд хааш нь харуулж вэ, сам байвал шүдийг нь хугалж хийсэн үү гээд бүгд учир утгатай. Энэ нь түүхийн судалгаанд үнэт мэдээллийг өгдөг. Тухайлбал, Гозгор толгойн олдвороос мөн бурхны шашны Монголд дэлгэрсэн түүхийн асуудлыг шинэ өнцгөөс харах боломж гарч байгаа. Богтаг малгайн оройд цог гэдэг чимэглэлийг баян язгууртнууд алтаар, бусад нь их төлөв сувдаар хэлхсэн галын дөл, суварга, галт шувуу, лууны дүрс хийсэн байдаг.
Энэ олдворынх зэсээр хийснээрээ онцлог. Хар балгасаас олдсон хувцас захиалгын бичигт монгол хүн хувцас захиалсан байдаг. Тэр дотор ууж, гутал, богтаг малгай хийхийг даалгаад, тэр дотроо богтаг малгайд юу, юу орох, хэдийг хийх вэ гэдгийг нарийвчилж бичсэн гайхамшигтай дурсгал олдсон. Мөн ОМ гэсэн брахмн үсэг бүхий хоёр хонгио гарсан.ОМ гэсэн нь Юань гүрний үеийн төрийн бодлого дэлхийг эзэлж нэгтгэх, Юань гүрэн дэлхийн эзэн байх гэсэн утга бүхий бичээс, нөгөө талаар ОМ гэдэг нь дэл¬хий анх үүсэхэд гарсан чимээ гэж ярьдаг. Бурхны шашны хурал, судар ном энэ үсгээр эхэлж бас дуусдаг. Хубилай хааны үед шашин, төрийг хослон явуулах хос ёсны сургаалаар дэлхийг засах үүднээс үзэл суртлын илэрхийлэл нь хувцас, уран барилгын архитектурт хүртэл тусгалаа олж байсан. Гозгор толгойн булшнаас танаар хийсэн чимэглэл хоёр олдсон нь мөн урд өмнө тохиолдож байгаагүй хэлбэр юм. Зүүлт чимэглэл, эсвэл ээмэг маягаар хэрэглэж байсан аль нь болох хараахан тогтоогдоогүй.
Мөн эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэгсэл болох толь олдсон. Шороон булшинд хийхэд хүрлээр хийсэн толь зэвэрч мэдэгдэхгүй болдог. Гэтэл энэ толь гялалзсан, бараг нүүр харагдахаар их сайхан хадгалагдсан. Булшнаас гарсан бас нэг ховор дурсгал нь дэлхийд анх удаа олдож буй богтаг малгайн шанаавчны сүйх юм /ширэн дээр сувдаар хэлхэж оёсон ромбо хэлбэртэй сүйх бараг бүтнээрээ байгааг харуулав/. Шороон булшнаас олдоход их төлөв ялзарч муудсан байдаг бол энэ тохиолдолд бараг хэвээрээ шахам байлаа. -Сүүлийн үед булш, бунханг тонож дээрэмдэх явдал их гарах болж. Гэтэл оршуулгад хийсэн зүйлүүдийг амьд хүн хэрэглэх боломж байдаг уу? -Булшнаас амьд хүн хэрэглэх эд зүйл огт гарахгүй. Энэ тухай Б.Ринчен гуай 1965 онд Фран-цын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Бөөгийн шашин өвөрмөц онцлогтой. Ямар онцлогтой вэ гэвэл, Монголын нийгмийн анги, давхарга бүр нь өөртөө тохирсон тус тусдаа эзнийг шүтдэг байсан. Үхсэний дараа хүүрнээс сүнс нь дэгддэг. Олон янзын сүнс гардаг.
Өрхийн тэргүүлэгч үхэхэд түүний сүнс өрхийн тэргүүлэгч хэвээрээ байж, овог, аймгийн тэргүүлэгч үхэхэд сүнс нь харъяат овог, аймагтаа үлдэж, урьдын адил захирч байдаг. Анчин, гөрөөчин хүний сүнс ч мөн адил тэр хэвээрээ өөрийн агнадаг амьтны сүнсийг алсаар л байдаг. Ийнхүү амьд амьтныг төдийгүй эд юмсыг хүртэл сүнстэй гэж үздэг. Бүр өдөр тутмын ахуй амьдралд хэрэглэдэг зүйл төдийгүй, хөдөлмөрийн багаж зэвсэг хүртэл тодорхой эзэн сүнстэй гэж үздэг. Та надаас амьгүй юм хүртэл сүнстэй гэж байна уу гэж асуувал “Тийм” гэж хариулна.
Монголчууд хүнийг оршуулахдаа хэрэглэж байсан эд юмстай нь оршуулдаг. Тэгэхдээ эвдэж, хэмхлээд амьд хүн хэрэглэх аргагүй болгож булшинд хийдэг. Үүнийг санамсаргүй тохиолдол гэж үзэж болохгүй. Тэр хүн үхэхэд хүүрнээс сүнс нь салж байгаа бол эд юмсыг оршуулахдаа хагалж, хэмхэлж сүнснээс нь салгаж байгаа хэрэг юм. Түүнээс хойш тэр хүн аяга бус аяганыхаа сүнсийг хэрэглэдэг учраас хагалж хамт оршуулдаг. Эхнэр хүн нас барахад хайч, зүүг, цэрэг хүн үхвэл илд бамбайг, ноён хүн үхвэл морь, нохой, сайн зарцыг гэх мэтчилэн амьддаа хэрэглэж байсан зүйлээ булшин дотроосоо олж хэрэглэг гэж тэдгээрийг хамт оршууладаг байжээ” гэсэн байдаг. Үе, үеийн оршуулгын зан үйл, хэв шинжээс он цагийг судалж тогтоодог. Мөн залуу, хөгшин, дунд насны гэсэн ялгааг гаргадаг. Булшинд хийсэн эд зүйл дандаа нөгөө хүний хойд насанд зориулж, эртний хүний нөгөө ертөнцийн үзэл, ойлголтын дагуу юмыг эвдэж хийдэг. Энэ нь түүхийн судалгааны хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой судалгааны материалд тооцогддог.
Гэтэл тэдгээрийг эвдэж, сүйтгэж байгаа нь харамсалтай. Гэхдээ орон нутагт байгаа түүх, соёлын үнэлж баршгүй ховор дурсгалыг шинжлэх ухааны байгууллагуудад мэдэгдэж, үнэт ховор дурсгалын сан хөмрөгийг баяжуулсан сайхан жишээнүүд ч бас бий. .-Булш, бунхан, тэр дотроо Баянхонгорын Гозгор толгойн олдвор шиг агуйд нутаглуулсан хадны оршуулга ямар онцлогтой вэ? -Монголчууд, тэдний өвөг дээдэс эрт үеэс үхэгсэдээ оршуулахдаа шарилыг газар нүх малтаж булшлах, байгалийн бэлэн агуй, хонгилыг ашиглах, ил тавих, эсвэл газар доор гэр барьж бунхлах, чандарлах зэрэг олон хэлбэрийг ашиглаж ирсэн. Ийм дурсгал Монгол орны нутгаас нэлээд илэрч олдож, судлагдаж байгаа. Манай орны хуурай, сэрүүн уур амьсгалд эртний хүмүүсийн зэр зэвсэг, эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл болоод тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, бие бялдар ямар байсныг тэрхүү эртний хүн судлалын олдворуудаас судалж, нарийн мэдээллүүдийг авах боломжтой. Харамсалтай нь тэдгээрийг сүүлийн үеийнх гэж ойлгож, судлахад төдийлөн анхаарахгүй явж ирсэн. Нөгөө талаас эзгүй зэлүүд газраас их төлөв хүн, амьтны хөлөөр санамсаргүй байдлаар олж гаргах, улмаар анхны байдлыг хөндөж, эвдэж сүйдсэн явдал гарч байсан. 1990-ээд оны дунд үеэс зөвхөн хадны булш төдийгүй, орон нутагт байгаа эртний түүх соёлын дурсгал, хот балгадын туурь, булш, бунхныг дур зоргоор ухаж сүйтгэх, тонох явдал газар авч байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн нутагт хэдэн жил дараалж ган зуд болсны улмаас нутгийн иргэд нэг хэсэг хөгшин, залуугүй хүрз барин булш, хиргэсүүр ухсан байна. Тааралдсан булш хиргэсүүрийг толгой дараалан ухаж хөндсөн нь судалгааны явцад анзаарагдсан. -Хадны оршуулга Монголд хэр олон байдаг вэ? -Одоогоор мэдэгдэж буй, судлаачдын олж тогтоосон хадны оршуулга 70 гаруй бий. Монгол орны уул хадтай бүс нутагт байдаг. Тухайн үед тэдгээрийг тодорхой хэмжээгээр нуу¬цалж оршуулсан. Манай улсад 1924 оноос хадны дурсгалыг анх судалж эхэлсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гурван зээрдийн агуйд хатмал шарил байсныг тухайн үед шинжлэх ухааны хүрээлэнд урилгаар ажиллаж байсан Оросын эрдэмтэн А.Букевич олж авчирч улсын төв музейд шилжүүлсэн нь одоо хүртэл хадгалагдаж байдаг. Энэ судалгаа ерөнхийдөө 1990-ээд оны сүүлч 2000 оноос эрчимжсэн.
Эдгээрийн он цаг тогтоосон байдлаас үзвэл, одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний оршуулга МЭӨ V зууны үед, хожуу үеийнх нь XVII зууны эхэн үед хамаарна. Гэхдээ энэ оршуулгын байрлал, зан үйлийн байдал тогтвортой байгаа нь Монгол орны нутагт, нүүдэлчдийн дунд удаан хугацаагаар оршиж ирсэн гэж үзэх үндэслэлтэй. Монголчууд “Ханан гэрээсээ холдож, хадан гэртээ очлоо” гэж ярьдаг. Мөн “Монголын нууц товчоон”-д хадан оршуулгын соёлын тухай мэдээллүүд байдаг. Тэгэхээр хадан оршуулга нь монгол угсаатан болоод эртний нүүдэлчдийн соёлын нэг хэлбэр юм. -Тэгвэл, Монголын говиос олдож буй хадны дурсгал буюу хатмал шарил бусад улс орнуудаас олдсон муммигаас юугаараа онцлог юм бэ? -Баянхонгор аймгийн нутаг хуурай сэрүүн уур амьсгалтай говь цөлийн бүст оршдог. Хойгуураа Говь-Алтай аймаг, урдуураа Хятадын Шинжаантай хиллэдэг. Шинжааны нутгаас олон хатмал шарил /мумми/ олдсон. Тэр бол дэлхий дахинд гайхуулж байгаа олдворууд. Гадаадад АНУ, Европын холбооны улсуудад удаа дараа том үзэсгэлэн гаргаж, олдворуудыг олон талын мэргэжилтнүүд тал бүрээс судалсан байдаг.
Тухайлбал, тэнд 1800 жилийн үеийн хүмүүсийн өмссөн хувцас, эд өлгийн зүйл, идэж байсан хоол хүнсний зүйл, хөгжмийн зэмсэг тэр чигээрээ олдсон. Маш олон жилийн настай. Тэр үеийн Черчень хүний 2 метр гаруй өндөр, европ төрхтэй хатмал шарилаас эхлээд сонирхолтой олдворуудыг ямар хоол, хүнс хэрэглэж байснаас эхлээд ямар хэлээр ярьж байсныг хүртэл судалсан байдаг. Манай улсын хувьд хадны дурсгалууд их төлөв тусгайлан занданшуулж хийгээгүй боловч байгалийн хуурай уур амьсгалын явцад хатмал болсон байдаг. Энэ бол бидний өвөг дээдсийн дүр төрхийг судлахад маш ач холбогдолтой.
Тиймээс тэр¬хүү дурсгалуудыг эвдүүлж сүйтгүүлэхгүй байх талаас ард иргэд, төр захиргааны байгууллагууд, хэвлэл, мэдээллийнхэн хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бидний судалсан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Идрэнгийн нурууны хойд хэсэг Дунд нурууны цөл маягийн хадтай уулархаг бүсийн Шүүт гэдэг газрын давстай агуйгаас олдсон монгол хатан, дөнгөж төрсөн хүүхдийн оршуулга Шинжааны дурсгалуудтай эн зэрэгцэхүйц юм. Тухайлбал, нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн хүүхэд /хатмал шарил/ тэр чигээрээ хадгалагдсаныг оллоо. Аз болоход булшийг хөндөж тоносон хүмүүс хүүхдийн ясыг тарааж цацаж хаяагүй байна. Нутгийн иргэд хүнсэнд хэрэглэх давсаа тэрхүү Шүүтийн агуйгаас авдаг байсан. Давс авч байх явцад гэнэт хүний толгой гарч ирсэн тул тэр хавиар айл амьтан нутаглахаа больж дайжсан. Түүнээс хойш хүмүүс очиж булшийг сүйтгэсэн гэж иргэд ярьж байгаа юм. Шүүтийн агуй хэмжээгээр жижгэвтэр, байгалийн хувьд боржин чулуу, элсэн занарын тогтоцтой, маш их өгөршиж хуурайшсанаас нар салхины үйлчлэлээр гарсан нүх сүв олонтой юм. Агуйг давсаар дүүргэсэн байсан эсэх эргэлзээтэй.
Гэхдээ ямар ч гэсэн хадны оршуулга гэдэг нь тодорхой байсан. -Судалгаа цаашид үргэлжлэх байх. Үр дүнгийн тухайд ямар бодолтой байна? -Эсийн болон генийн судалгаанаас нэлээд үр дүн гарна гэж үзэж байна. Одоо цаашид эдгээр олдворыг яаж хадгалах вэ, олон нийтэд хэрхэн сурталчилж зөв ойлголт өгөх вэ, түүхийн дурсгалаа эвдэж гэмтээхгүй байх талаас юу анхаарах вэ гээд олон асуудал бий. Бид судалгааны ажлыг дэмжиж тусласан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Г.Эрдэнэбаярт талархаж байгаа. Мөн манай сургуулийн захирал С.Төмөр-Очир гуай ихээхэн дэмжсэн. Манайх цөөхөн археологичтой. Энэ чиглэлд судалгаагаа түлхүү хөгжүүлж, улс орны нэг нүүр царай болгох ёстой. Уул уурхай хөгжиж, мөнгөний хойноос улайрах явдал ариун нандин гэх зүйлгүй болгож байгаа энэ үед түүх, соёлоо аварч үлдэхгүй бол хэдхэн жилийн дараа бусдаас ялгарах юу ч үгүй болж, үнэт зүйлсээ гээж, улс орон мөхөх аюулд ойртоно. Тэгэхээр энэ аюулаас сэрэмжлэхийн тулд бүх хүн хамтарч ажиллах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ”
|
| Юань гүрний үеийн монгол хатан нярай хүүхдийн мумми олдлоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|