1500 тэрбумыг бэлнээр тараажээ. Чухам юуны тулд вэ? Үр дүн нь юу байв?
1500 тэрбумыг бэлнээр тараажээ. Чухам юуны тулд вэ? Үр дүн нь юу байв?
2012-05-11 Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум
/1 500 000 000 000/ төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүлсэн буюу нийгмийн халамжид зарцуулсан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ өдрүүдэд Улаанбаатарт болж буй “Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдэж буйг ТВ-ээр харлаа. Энэ бага тоо биш. Үнэхээр ч бахархаж, бардамнамаар их тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд ортол төмөр зам тавих, Сайншандад нүүрс боловсруулах үйлдвэр босгох, эсвэл манай орны жилийн нийт хэрэглээний 40 хүртэл хувийг хангах дунд зэргийн хүчин чадалтай хүрэн нүүрснээс шатахуун боловсруулах үйлдвэр барих хэмжээний хөрөнгө аж. Өнөөдөр Улаанбаатарын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ачаалал хэрээс хэтэрч, нийслэлийн хэмжээнд нэг анги 46 хүүхэдтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Ийнхүү нэг ангид хэт олон хүүхэдтэй байгаа нь хөгжлийн гол түүчээ салбар болсон Боловсролын салбарт шинэчлэл хийх боломжийг бараг байхгүй болгочихож буй хэрэг юм.
Олон Улсын стандартаар нэг анги 20 хүүхэдтэй байна гэвэл ядаж нийслэлд 200 гаруй ЕБДС шинээр барих шаардлагатай гэсэн мэргэжилтний хэлсэн үг байна. Дээрх 1.5 их наядаар нийслэл хотод нэн шаардлагатай байгаа 200 сургуулиас гадна, 175 цэцэрлэг барих боломж байгаа ажээ. Бас 100 айлын орон сууцны 33 мянга орчмыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн бүтэц, үйлчилгээтэй иж бүрнээр нь барьж босгох хөрөнгө. Энэ нь Улаанбаатар хотын утааны гол голомт болж байгаа Дэнжийн 1000, Телевиз, Дарь Эх, 100 айл орчимыг бүрэн орон сууцжуулах боломж юм. Энэ их хэмжээний мөнгө дээр дурдсан бүтээн босголтуудтай эн зэрэгцэх хэрэгтэй, ач холбогдолтой зүйлдээ зарцуулагдсан уу? Бүтээн байгуулалтын ийм их боломжийг хойш нь тавьж тарааж өгсөн энэ их мөнгө тэр хэмжээнийхээ үр дүнтэй байж чадсан уу? Монгол Улсын иргэн хэн ч тэр энэ асуултыг тавих эрхтэй болно.
Гол нь гурван жилд энэ их хэмжээний мөнгийг тарааснаар ядуурал буурсан уу? Ер Өнгөрсөн оны сүүлээр 38.7 хувьтай байсан ядуурлын түвшин хагас жил хүрэхгүй хугацаанд буюу 2012 оны 4 сард бүтэн 9 пунктээр бууж, 29.8 хувьд хүрэхэд үнэхээр нөлөөлсөн үү? (Энд ядуурлын түвшинг тооцдог аргачлалаа шинэчилснээс ядуурлын түвшин буурсан мэт харагдаж буй гэдэг тайлбар хийдэг.) Ядуурлыг бууруулах зорилго байгаагүй, харин амь зогоох төдийд болон ард түмний бухимдлыг дарах, саналыг нь худалдаж авах зорилгоор л өгч байсан гэвэл илүү үнэнд нийцнэ. Яагаад гэвэл амь зогоох төдий бэлэн мөнгө тарааснаар ядуурал буурдаг үзэгдэл гэж ямар ч улс орны туршлагад байгаагүй, байх ч үгүй. Нэг иргэн сар тутам 21 мянган төгрөг авснаар ядуурлаас гарчихна гэвэл энэ ёстой үлгэр болно. 21 мянга нь амьдралын наад захын хэрэгцээнд ч хүрэлцэх мөнгө биш.
Харамсалтай нь манай маш олон иргэд, айл өрх энэ 21 мянгаар амиа торгоож, амжиргаандаа нэмэрлэж байна. 21 000-ийг тараах өдөр болоход Хадгаламж банкны үүдэнд хэдэн зуугаараа хэд нугларсан дараалал үүсгэн зогсож буй иргэдийг хотын аль ч захын дүүргүүдээс харж болно. Сардаа юутай ч гурил, будааныхаа мөнгийг хугаслаад байх боломжтой. Захын гэр хорооллын дэлгүүрээс гурил, будаа, 9-ын тосыг граммаар худалдан авдаг явдаг маш түгээмэл. Чухам Үндэсний статистикийн газар ч, элдвийн судалгаа хийдэг судалгааны байгууллагууд ч манай нийт иргэдийн хэдэн хувь нь 21 000 төгрөгөөр амиа зогоож буйг нарийвчлан тогтоосон нь үгүй. Мэдээж хэрэг үүнийг тодорхой болгох сонирхол Засгийн газарт байхгүй. Гэвч өөр судалгаанаас харж болно. Үндэсний статистикийн хорооноос энэ оны 4 сард гаргасан мэдээллээр "Хүний хөгжил" сангаас 2012 оны эхний улиралд 2.5 сая иргэн 21.0 мян.төгрөгөө БЭЛНЭЭР авсан аж . Бэлнээр авч буй энэ үзэгдэл нь нэгийг өгүүлнэ. Өөрөөр хэлбэл Монголын 2.8 сая иргэдийн 2.5 сая орчим нь буюу 89 гаруй хувь нь сар тутамд 21 мянгагүйгээр амьдрахад хүнд хэцүү, энэ хишиг мөнгө ахуйн өдөр тутмын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байжээ гэсэн үг. Энэ нь манай өнөөгийн нийгмийн амьдралын чанар, ядуурлын түвшинг илтгэж буй хамгийн тод жишээ болно.
Цаана нь үлдэж буй 300 мянга орчим иргэд буюу 10 гаруй хувьд энэ 21 мянгыг авах шаардлагагүй, эсвэл зүгээр л Төрийн минь хишиг хэмээн авч буй.
Эндээс манай хүн амын 10 гаруй хувь нь сар тутамд 21 мянгагүйгээр амьдрах боломжтой хангалуун болон хэт хангалуун амьдралтай, 89 хувь нь 21 мянгагүйгээр амьдрах боломж муутай гэсэн хоёр бүтэц байгаа нь харагдана. Энэ хоёр дахь хэсгийн хувьд нэн ядуу нь 29.8 хувь, харин нэн ядуугийн ирмэг руу гулсахад ойрхон, арай ядан тэсэж буй 60 орчим хувь. Тэднийг дундаж давхарга гэж хэлэх аргагүй. Дундчуул зөвхөн үлдсэн 10 гаруйхан хувийн дотор буюу нийт хүн амын 8 орчим хувьд бий. Нэн цөөнх буюу 2 орчим хувь нь хэт баян.
Манай эмч, багш нараас эхлээд олон иргэд өөрсдийгөө дундаж давхаргынх гэж ойлгож явдаг нь харагддаг. Тэд байртай, бас машинтай, тэр ч бүү хэл зарим нь хашааны 0.7 га газартай. Өдөртөө ресторанд биш юм аа гэхэд цайны газарт хооллочихдог, зээл тавиад 36 инчийн ТВ аваад гэртээ тавьчихсан. Гэвч энэ бол амьдралын чанараараа дундаж давхаргад хамаарах үзүүлэлт биш юм. Ажилгүй гурван сар болоход, аваарт ороод гурван сая төгрөгөөр эмчилгээ хийлгэхэд барьц алдан сандарна. Тиймээс тэд ядуурлын ирмэг дээр буйгаа ямагт мэдэрч, айдастай, бухимдалтай амьдарч байдаг. Өөрөөр хэлбэл амралтаа аваад дэлхийгээр биш юм аа гэхэд монголынхоо үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ нэг сар аялах, сарынхаа орлогын 60 хувиар амьдраад 40 хувиа нөөцлөх боломжгүй “дундаж давхарга”. Ийм дундаж давхарга гэж байдаггүй. Үүн дээр иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 55 хувиар өссөн мэдээлэл ч байна. ЗТХБЯамнаас гаргасан мэдээнд Улаанбаатар хотод ойролцоогоор 210 000 айл өрхийн амьдралын түвшин ядуу буурай байгаа аж. Энэ 210 000 айл өрхөд нийслэлийн нийт хүн амын 80 орчим хувь нь аж төрдөг аж. Энэ үзүүлэлтээр бол нийслэлийн иргэдийн 80 орчим хувийн аж амьдралын түвшин ядуу буурай болох нь. 21 мянгатай холбоотой гарч ирсэн 89 хувьтай ойролцоо тоо харагдаж байна. Тэгэхээр 1500 тэрбум төгрөг тарааснаар ядуурал буурсангүй. Харин хүн амын тодорхой хувь болох нэн ядуу 30 орчим хувийнханыг амь зогоох төдийд нь тусалсан. 60 орчим хувийнх нь амьдралд бага зэрэг нэмэр болсон. Бас энэхүү 1500 тэрбумын чухам хэд нь архи болон асгарч, хичнээн хүний эрүүл мэндийг хохироож, хичнээн хэрүүл, гэмт хэрэг үүтгэснийг ч бас яг таг хэлэх аргагүй. Ажилгүй, амь зогоох төдий хишигтэй, өөртөө болон маргаашдаа итгэх итгэл байхгүй иргэдийн дунд архидалт илүү түгээмэл байдаг. Говь-Алтайн хязгаарын суманд 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг нэг ангийн нөхөр маань 21 мянга тавьсаны дараа л орлого нэлээд өсдөг юм хэмээн ярьж байна. Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн дэлгүүрийн эзэн дээрх яриаг давтаж байна.
Үүнийг монголын 333 суманд болон Улаанбаатар хотын захын хорооллуудад 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хэн бүхэн батална. Нийслэлийн цагдаагийн газраас 21 мянга болон оюутнуудын 70 мянгыг тараах үед эрүүлжүүлэх байруудын ачаалал дийлдэхээ больдог тухай мэдээлж байсан. Энэ нь манай олигархиудын мэдэлд байдаг Архины үйлдвэрүүдэд мэдээж хэрэг ашигтай... Ийнхүү асар их бүтээн байгуулалт, хөгжлийн томоохон хөтөлбөр, хэдэн арван мянган ажлын байр бий болгох хэмжээний мөнгийг бэлнээр тараасан нь хэр зэрэг оновчтой бодлого байсан бэ? Гэнэтхэн энэ амь зогоох тэтгэлгийг зогсоовол яах вэ, цаашид яаж гол зогоох болж байна вэ? Өнөөх бараг хүн болгоны ярьдаг болсон “Амь зогоох загас өгөх биш, загас барих арга зааж өгөх” асуудал хаачив?
Ядуурлыг бууруулах зорилгогүй байсан юм бол яах гэж энэ их мөнгийг бэлнээр нь тараасан юм бэ? Зөвхөн амь зогоох төдийд үү? Амьдрах чадваргүй, өрсөлдөх чадамжгүй, ажиллаж, хөдөлмөрлөх дур сонирхолгүй зөвхөн төрийн өгөх хишгийг горьдож харсан бүхэл бүтэн давхарга бий болбол яах вэ? (Түрүүчээсээ нэгэнт бий болчихоод байна) Ард иргэдээ ийм идэвхгүй, хишиг горьдсон гуйлгачин байлгах хүсэл сонирхол яагаад бий болов? Энэ санамсаргүй алдаа юу, санаатай бодлого уу?
Хятадын Их цагаан хэрмээр сэлэм далайн давсан хүчирхэг Манжуудыг хятад хүчээр дараагүй, яг өнөөдөр монголын нийгэмд болж буй шиг халамжаар л дарж авсан, гэхдээ бүр уг үндсээр нь устган мөхөөж чадсан билээ. Манж хүн ажил хийх шаардлагагүйгээр барахгүй манж хүн бүр сар тутам их хэмжээний цалин пүнлүү авдаг байжээ. Бүх ажлыг хятадууд хийнэ. Үр дүн нь хүчирхэг дайнч манжууд хэдхэн үеийн дараа амьдрах, өрсөлдөх чадваргүй үндэстэн болон хувирч өөрсдөө мөхөл рүүгээ мөлхөж очсон байна. Өнөөдөр манж гэдэг улс түүхээс нэгэнт арчигджээ. Хааяа энд тэнд өөрсдийгөө манж хүн гэсэн хятадууд таарах нь бий. Энэ жишгээр Гадаадын эдийн засгийн асуурчидтай нийлсэн, тэдний гар хөл болсон Олигархиудын төр Монголын ард түмнийг номхон хүлцэнгүй, сэтгэн бодох, тэмцэн эрэлхийлэх чадваргүй болгон боолчлох гэсэн бодлого харагдаад байгаа юм биш байгаа гэсэн ноцтой хардлага нийгмийн дунд түгээмэл болж байгааг буруутгах аргагүй юм. Ийм хардлагыг бий болгох хөрс, бодит байдал нэгэнт ил тодорхой харагдах боллоо. Яагаад гэвэл одоо дахиад л амлаад эхэллээ. Тэдний 2008 онд амалж байсан олон сайхан амлалтаас нь зөвхөн 1.5 саяыг нь санаад бусдыг нь ард түмэн таг мартчихсан бололтой. Дөрвөн жилийн өмнө их ч олон сайхан юм амлаж байсан. Бид амлалтад, ялангуяа бэлэн мөнгөний, үлгэрийн юм шиг амлалтад итгэх хэрээрээ өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг улам бүр харанхуй будангуй болгож байна. Баян, ядуугийн ялгаа улам холдож байгаа тухай улам их ярих боллоо. Яаж хэрхэн холдож байгааг зарим нэгхэн баримтаар өгүүлэе. 2009 онд манай арилжааны банкуудад байрлах иргэдийн нийт хадгаламж 2.8 их наяд буюу 2800 тэрбум төгрөг байжээ. Үүнийг нийт хүн амдаа хуваавал нэг сартай нялхаас эхлээд наян настан хүртэл банкиндаа 1 000 000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламжтай, тэр бүр энэ хадгаламждаа хүрээд байдаггүй, бусад орлогоороо амьдралаа болгоод явдаг, хадгаламж нь хүүгээрээ үржээд байж байсан гэсэн үг юм. Монголчуудыг хэн ядуу гэх юм. 5 ам бүлтэй манайх гэхэд дансанд 5 сая төгрөгийн хадгаламж зүгээр л хэвтэж байдаг байна. Гэтэл бодит байдал дээр ийм байсан уу гэвэл үгүй. Энэ их хадгаламжийн 98 хувь нь нийт хүн амын дөнгөж 2 хүрэхгүй хувьд ногдож байжээ. Өөрөөр хэлбэл 2009 онд 2.7 сая орчим иргэдэд 56 орчим тэрбум төгрөг ногдож тэд дансандаа дунжаар дөнгөж 22 400 орчим төгрөгийн хадгаламжтай байсан бол нийт хүн амын 2 хувь буюу 55 000 орчим иргэдэд 2744 тэрбум төгрөг буюу нэг бүрд нь 490 000 000 орчим төгрөг ногдож байжээ. 2.7 сая гаруй иргэн дансандаа 22 400 төгрөгтэй = 56 000 иргэн дансандаа 490 000 000. Тун “давгүй” харьцаа.
Өнөөдөр арилжааны банкин дахь иргэдийн нийт хадгаламжийн дүн 3.9 их наяд буюу 3900 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн байна. Хадгаламжийн дүн нэмэгдсэн ч харьцаа нь улам холдож, 2.79 сая гаруй иргэн дансандаа 28 000 төгрөгтэй = 60 000 иргэн дансандаа 637 000 000. Үнэмлэхүй олонхийнх нь хадгаламж 5600 төгрөгөөр нэмэгдсэн байхад үнэмлэхүй цөөнхийн хадгаламж 147 000 000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь зөвхөн хадгаламжийн дансанд буй мөнгөн дүн. Үл хөдлөх хөрөнгө, гадаад улс орнуудад худалдаж авсан хөрөнгө, гадаадын банкуудад байршуулсан хөрөнгө мөнгөний тухай ямар ч мэдээлэл байхгүй. Гэвч мэдээлэл байхгүй гэдэг нь огт байхгүй гэсэн үг биш. Байх байхдаа багагүй хэмжээгээр байгаа. Бэлэн мөнгө тарааснаар инфляци нэмэгдсэн гэсэн шүүмжлэл бий. Ганцхан бэлэн мөнгө тарааснаар ч инфляци нэмэгдээгүй нь тодорхой, олон шалтгаан бий. Юутай инфляци өссөн нь маргашгүй үнэн. Гэвч ганц зангиаг 500 000 төгрөг, ганц үзгийг 900 доллараар худалдан авдаг, бааранд ороод 1260 долларын виски захиалдаг үнэмлэхүй цөөнхөд талхны үнэ 60 төгрөгөөр, будаа 120 төгрөгөөр нэмэгдэх зэрэг нь ёстой огтоос хүртээлгүй. Харин энэ нэмэгдэл нь хөхөө өвлийн 30 хэм давсан хүйтэнд 21-хэн мянган төгрөгний төлөө өнжин хонон дугаарлаж буй, хоногийн хоолныхоо гурилыг граммлаж авдаг үнэмлэхүй олонхид дааж давшгүй дараа болж бууна. Инфляци 17 байтугай 50 хувь өсөхөд ч дээд давхаргынхан доргихгүй. Хамгийн ноцтой зүйл нь тэрхүү инфляцийн хөдөлгөөнийг амь, амьдралаараа мэдрэх боломжгүй давхаргынхан төрийн бодлогыг үе улирлуулан барихаар улайрч байгаа явдал юм. Үүний цаана ард түмний үнэмлэхүй олонхи инфляцийн өсөлтөөс улам бүр хохирч, тэр хохирлоос урсан гарч буй мөнгө нь цөөнх хэт баячуудын халаасруу урсан улам бүр түнтийлгэж байдаг нүдэнд харагддаггүй чөтгөрийн бахинд улам бүр лав хавчуулагдах болно. Ард түмэн зүтгээд л, шоргоолж шиг хөдөлмөрлөөд байдаг, тэрхүү хөдөлмөрийнх нь үр шимийн тэн хагас нь цөөнхийн зүг далдуур, тойруу замаар урссаар л байх болно. Нөгөө талаар хөгжлийн бодлогоос хойш ухарч олон түмний бухимдлыг дарах, ам хаах төдий мөнгийг үнэ цэнэгүй тарааснаараа эрх баригч олигархийн нэгдэл нэгэнт нээгдсэн, цаашид улам ихээр нээгдэх байгалийн асар их баялгийг хараа хяналтгүйгээр захиран зарцуулах хүслээ тэсч ядан илэрхийлж буй хэрэг болон харагдаж байна. Шунал гэдэг хязгааргүй, мөнгө гэдэг хүнийг нэгмөсөн эрхшээлдээ оруулж чаддаг шидтэй. АНУ-ын санхүүгийн хүчирхэг бүлэглэлийнхэн “Бидний шунал хязгааргүй шүү. Тиймээс бидний шуналыг төрөөс хязгаарлаж зохицуулж байх шаардлагатай” хэмээн Засаг захиргааныхандаа анхааруулж байсан байдаг. Харамсалтай нь АНУ-ын засаг захиргаа энэ анхааруулгыг тоож, шуналыг нь хязгаарлаж чадаагүйгээс баялгын харьцаа алдагдаж, өнөөгийн дэлхий нийтийн хамарсан эдийн засгийн хямрал эхэлсэн. “Ядуу байгаа нь залхуугийнх, мэдлэг чадваргүйнх, баян байгаа нь овсгоотой, хөдөлмөрч, мэдлэг чадвартайнх. Тэгэхээр шинэ баячуудаа бүү нүд үзүүрлэ, бүү чичлэ”. Сүүлийн үед ийм мессеж их сонсогдох болов. Дээрх баримтуудыг гаргаж ирж буй нь нүд үзүүрлэж, чичлээд байгаа хэрэг биш. Нийгмийн энэхүү хэт их ялгарал нь хөгжлийн эрүүл зөв хандлага биш юм. Ийм байдлаар цааш үргэлжлэвэл бид хөгжлийнхөө боломжийг шавхаж, нийгэм тогтворгүй байдалд орох магадлал, эрсдэл улам бүр ихэсдэг учраас л төрийн эрх баригчдад анхааруулж, бодлогодоо засвар хийхийг сануулж буй хэрэг. Хүн амынх олонхи нь амьдралын идэвхгүй, чадваргүй ядуу болон ядуувтар байх нь улс орны хөгжлийг илэрхийлэхгүй. Гэмт хэрэг, шударга бус явдал, авилга буурахгүйгээр барахгүй улам бүр ихсэх болно. Монголын 2.8 сая иргэд бүгдээрээ Монгол Улс хэмээх нэг л завин дээр сууж яваа. Хэрвээ тэр завь нь хэмхэрхий, аль нэгтээгээ цоорхой, дотроо бохир заваан, дээр нь тэр бүхнээ засаж залруулах сонирхол, хараа, чадвар байхгүй бол тэр завин дээр сууж яваа бүхэн бүгдээрээ л живнэ. Цөөн хэдэн баячуул хэдий алтан шаахай өмсөж, алтан 00 хэрэглэж явавч тэр шаахайтайгаа, юутай хүүтэйгээ хамтдаа л живэх болно. Живэх живэхдээ хамгийн түрүүнд живнэ. Живж буй онгоцноос харх шиг л амь дүйн зугтааж чаддаггүй юм бол шүү дээ. Тэгэхээр их хэмжээний бэлэн мөнгийг (1500 тэрбум төгрөг) нийгмийн халамжид хавтгайруулан тараах нь завныхаа онгорхой цоорхойг түр аргацаан цаас мэтхэнээр нөхсөн, тэр нь алсдаа ирээдүйгүй болохыг зорчигчидоосоо нуун, тэднийг тайвшруулан хуурсантай адил зүйл юм. (Мэдээжийн хэрэг өнчид, ядуус, өрх толгойлсон эхчүүд, өтөл настнууд, өвчтэй хүмүүсээ асарч тэтгэлгүй яахав. Тэдэнд зориулсан халамжийн асуудлыг энд огтоос хөндөөгүй.) Зүй нь хуучирч муудсан завиа бүрэн засварт оруулах, боломжтой бол шинэчлэн тоноглох учиртай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжилд амин чухал шаардлагатай томоохон бодлогын чанартай асуудлуудыг дээрх мөнгөөр шийдэх боломж байсан. Зөвхөн 100 айл орчмын бүсд 33 000 орон сууц барсан бол түүнийг дагасан хэдэн арван мянган ажлын байр гарч, жил бүр их төсөв үрж, бас ард иргэдийн хамгийн үнэтэй, маш их хөрөнгө шаардагддаг эрүүл мэндэд нэн хортой хотын утааг багасгаж, нийслэл хотынхоо өнгө төрхийг ч өөрчлөөд авах боломж байжээ. Хөндлөн тэнхэлгийн 1000 гаруй км төмөр зам тавихад л ажлын байр, зорчигч болон ачаа эргэлтэд ямар том өөрчлөлт дэвшил гарч, эдийн засагт хүчирхэг багана болох нь ойлгомжтой. Өнөөдөр 21 000 авч амьдралдаа нэмэр болгох биш харин ажлын байртай, орон сууцтай, боловсролтой, гол нь эрчимтэй хөгжиж буй улс орны маргаашдаа итгэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэх байж дээ. Эцэст нь 1500 тэрбумыг тараасны үр дүн юу байв хэмээн дахиад асууя?
Жич, тооцоог буруу хийсэн бол засаж залруулахыг хичээнгүйлэн хүсье.
Б.Номинчимэд
1500 тэрбумыг бэлнээр тараажээ. Чухам юуны тулд вэ? Үр дүн нь юу байв?
Bolod.mn
Сэтгэгдэл (9)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Номиндоо баяр хүргьө. Эдийн засгийн бодит амьдралыг тоон үзүүлэлтээр хэлж ойлгуулсан эл матөриалыг нийт иргэддээ хургэж уншуулж ойлгуулахад Монголын сэтгүүлчдийн Холбоо, Монголын сонинуудын Холбоо, Төлөвизүүдийн Холбоо сэтгэл гаргаж туслана хэмээн найдаж бас хусэж байна аа. 2012-08-28 | 19:10:50 | 182.160.31.201 |
Зочин Улаанбаатар хотоос 50 км -т байрлах 4 улирлын үйл ажиллагаатай цэвэр бохир ус, халаалтаа бүрэн шийдсэн амралтын газрыг зарах буюу хамтарч ажиллана. утас 99060811 2012-06-05 | 11:08:30 | 202.131.231.242 |
Зочин Хэхэ буруу тооцсон байна хааххааа 2012-05-11 | 20:43:11 | 123.199.15.51 |
Зочин 1500 тэрбүм гэж тоо байхуу
тэнэгтээрэй
2012-05-11 | 20:08:21 | 182.160.60.186 |
Зочин Зөвхөн сонгуульд ялах гэсэн өчүүхэн бодлоор бэлэн мөнгө тарааж ард олноо алж байна даа. Хөдөлмөрөөрөө олоогүй мөнгө тэр хүмүүстээ яг л хар тамхи шиг үйлчилдэг гэж үнэн шүү. 2012-05-11 | 18:30:38 | 182.160.17.81 |
Зочин Бэлэн мөнгө тарааж тэнэгтэхээ болиочээ. Хөдөлмөрөөрөө олоогүй мөнгө тэр хүндээ яг л хар тамхи шиг үйлчилдэг гэж нэгэн ухаантай хэлсэн байна. Тэгэхлээр Монголчууд бид бүгдээрээ хар тамхи татаад байгаа юм биш үү. 2012-05-11 | 18:27:26 | 182.160.17.81 |
Зочин Èäñýí óóñíàà õààöàéëàõ òààëàìæòàé àðãà áàéõã¿é þó? Þóíû ìýäëýã ÷àäâàð áàéõàâ, ìóóñàéí þìíóóä õóëãàé õèéõäýý ë ãàðãóóí ñàéí áàéõã¿é þó? 2012-05-11 | 15:31:03 | 124.158.107.10 |
Зочин ЭНЭ БЭЛЭН МӨНГӨӨ ЗОГСООГООЧЭЭ. МОНГОЛ ХҮМҮҮС АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ АРИХИЧИД БОЛООД ДУУСЛАА. МАШИН УГААГААД ӨДРИЙН 15000 ОЛСОНООС АЖИЛГҮЙ ХЭВТЭЭД САРЫН 21000 АВСАН НЬ ДЭЭР ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА Ш ДЭЭ. БАРИЛГА ЗАМ ДЭЭР АЖИЛЛААЧ ГЭХЭД АЖИЛ ХИЙХ МОНГОЛ ЗАЛУУЧУУД ОЛДОХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ ЯНЗААРАА БАЙВАЛ МОНГОЛ ҮНДЭСЭТН МӨХӨХ НЬ. ЭНЭ ХЭНИЙ БОДЛОГО ВЭ??????? 2012-05-11 | 11:36:11 | 203.194.116.73 |
Зочин ene munguur neft bolovsruulah ch yum nuursnees shingen tush hii gargah uildver tsahilgaan tsants barih buren bolomjtoi baisan yum, tegsen bol yamar olon asuudlyg shiideh baisan boldoo, hairan mungu ene mungu zugeer l baas shees bolood l duussan baigaliin bayalag ergej olddogui, ene baidlaaraa mongol uls hezee ch hugjihgui, africiin zamaar l yavaad baina da 2012-05-11 | 11:08:51 | 202.21.106.3 |
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
»»
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
»»
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
»»
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
»»
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
»»
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
»»
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
»»
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
»»
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
»»
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
»»
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
»»
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
»»
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
»»
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
»»
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
»»
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
»»
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
»»
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
»»
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
»»
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
»»
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
»»
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
»»
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
»»
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
»»
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
»»
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
»»
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
»»
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
»»
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
»»
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
»»
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
»»
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
»»
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
»»
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
»»
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
»»
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
»»
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
»»
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
»»
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
»»
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
»»
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
»»
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
»»
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
»»
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
»»
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
»»
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
»»
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
»»
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
»»
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
»»
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
»»
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
»»
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
»»
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
»»
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
»»
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
»»
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
»»
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
»»
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
»»
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
»»
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
»»
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
»»
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
»»
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
»»
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
»»
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
»»
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
»»
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
»»
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
»»
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»