2012-05-17“Өнөөдөр” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 09- ний өдрийн дугаарт “Алтайн хүдэр”

компанид ажиллахаар ирсэн унгар иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай мэдээ хэвлэгдсэн билээ. Энэ тухай мэдээлэл зөвхөн “Өнөөдөр”-т ч биш, хэд хэдэн мэдээллийн хэрэгсэлд гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 11-нээр огноолсон нэгэн сүрхий мэдэгдэл “Алтайн хүдэр” ХХК-иас ирэв. Мөнөөх мэдэгдлийг бидний нэгэн тогоонд багтдаг, зовлон жаргал нэгтэй өдөр тутмын хэд хэдэн сонин төлбөрийг нь хүртээд нийтэлж орхив. “…Нэр төрд халдсаны улмаас үүссэн мөнгөөр үнэлшгүй хохирол, түүнчлэн бодит хохирол болох 8-9 тэрбум төгрөгийг “Өнөөдөр” сониноос нэхэмжлэх болохоо хариуцлагатай гаар мэдэгдэж байна” хэмээн Монголын түүхэнд байгаагүй их мөнгөний өрд унаган, Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл, шинэ сэтгүүл зүйн өнгө төрхийг бүрдүүлэн төлөвшүүлэх, хариуц лагатай, иргэний, чөлөөт сэтгүүл зүйн зарчимд үнэнч байх чин эрмэлзэлтэй, өргөн олон уншигчдын итгэл хүлээсэн “Өнөөдөр”-ийг нам дарах гэсэн Гүй цэтгэх захирал Н.Эрдэмманлай хэмээх хүний гарын үсэгтэй мэдэгдэлд өгөх хариугаа бид бодит баримтад тулгуурлан нийтэлж байна. Эдгээр баримт нь манай мэдээлэл тус компанийн мэдэгдэлд дурдсан шиг “…сөрөг ойлголтыг олон ний тэд тараахад чиглэгдсэн, үнэн бодит байдлыг нягтлаагүй, сэтгүүлчийн өнгөц ташаа дүгнэлттэй, гүтгэлгийн чанартай” биш болохыг бүрнээ нотолно гэдэгт бид эргэлзэхг үй байна. Энэ дашрамд бид “Алтайн хүдэр” компанийн бизнесийн нэр хүнд, бүтээн байгуулалт, ажиллагсдын хөдөлмөр зүт гэлийг гүнээ хүн дэтгэж байдгаа илэрхийлье.
“АЛТАЙН ХҮДЭР” КОМПАНИД АЖИЛЛАХААР ИРСЭН УНГАР ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
“Алтайн хүдэр” компанийнхан “Монголд өндөр цалинтай ажилд хүмүүсийг авч ажиллуулна” хэмээн Унгарын хэвлэлд зар нийтлүүлж, хэд хэдэн хүн авчирч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулснаар гадаадын иргэний амь нас хохирчээ. Тус компанийнхан дээрх сэтгүүлд “1600 ам.долларын цалин олгоно” гэж дурдсан аж. “Алтайн хүдэр” компани Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг, Таяннуурын төмрийн хүдрийн ордод олборлолт явуулж буй юм. Тус компанитай холбоотой хэл ам гадаад, дотоодын хэвлэл мэдээлэлд цөөнгүй гараад байгаа. Хамгийн сүүлд гэхэд тус компанийн 1600 ам.долларын цалинд хууртаж ирсэн Янош Пеши гэх иргэн амь насаа алдсан талаар хэвлэлд гарчээ.
Тэрбээр Будапештаас Улаанбаатарт ирж, улмаар 1300 км газар автомашинаар зорчин Таян нуурт очжээ. Тэнд -40 хэмийн хүйтэнд өдөрт 14-15 цаг ажиллаж, тохь тухгүй орчинд ажиллаж амьдарч байсан бөгөөд амласан цалингаа ч өгдөггүй байсан гэнэ. Мөн хүйтэн байранд, барилгын хананд ашигладаг хавтангаар наар маягийн ор засаж гадаад, дотоодын ажилчдаа байрлуулж байсан гэнэ. Талийгаач уг нь мэргэжлийн цахилгаанчин гэнэ. Түүнийг ажлын ачааллаас болж нас барсан гэж орон нутгийн хэвлэлд дурдаад буй юм. Нас барсных нь дараа чандрыг нь эх оронд нь илгээснийг ар гэрийнхэн нь хүлээн авч гомдолтой буйгаа илэрхийлээд буй гэнэ. Талийгаач Янош Пешиг амь насаа алдсаны дараа уурхайд эмч нар очиж, гадаад, дотоодын ажилчдыг эмнэлгийн үзлэгт оруулсан бөгөөд бүх хүмүүсийн эрүүл мэнд тааруу, хүнс хоолоор дутмаг байсан аж. Гэвч уурхайн удирдлага ажилчдаа ажлаа үргэлжлүүлж хийхийг шаардаж байсан гэнэ.
“Алтайн хүдэр” компанийн гадаад ажилчдад ийм зүйл тохиолдсон байхад монгол ажилчид өрөнд орох нь энүүхэнд бөгөөд цалингаа бүтэн авч байсан удаа бараг үгүй гэнэ. Тэр тухай олон хүн гомдол гаргажээ. Тухайлбал, “Жолооч нар таван ханатай гэрт фанераар зассан нааран дээр найман хүн зэрэгцэж хэвтээд хоногийг өнгөрөөж байна. Гэрт сандал ширээ юу ч байхгүй. Өдөрт 80-90 тонн төмрийн хүдэр ачсан 70-80 машин тээвэрт явдаг. Замдаа машиных нь дугуй буудвал тухайн машины жолооч дугуйн төлбөрийг бүрэн хариуцдаг. Тогтмол цалин нэг сая төгрөг гэж яриад байгаа боловч 500 мянга ч хүрэхгүй. Түүгээр ч зогсохгүй тус компанийн захирал Б.Базар уурхайн ажилчдаа хэл амаар доромжилдог” гэх мэдээлэл байгаа юм.
Тус уурхайд гадаадын иргэд хохирч буй, хүний амь нас эрсэдсэн, монголчуудынхаа эрх ашгийг хохироож буй талаар тус компанийнхнаас лавлахыг хүсэхэд “Олон нийттэй харилцах албаны ажилтан Ундрах гэдэг эмэгтэйгээс лавла” гэсэн хариу өгсөн. Түүнтэй нь уулзахаар очиход “Хуралтай байна” гэж нэг удаа хэлж байсан бол дараагийн удаа “Хөдөө ажлаар явсан. Тантай уулзах ямар нэг удирдах албан тушаалтан байхгүй” гээд халгаасангүй. Харин тэнд ажилладаг хоёр ч инженер “Гадаадын иргэн нас барсан нь үнэн. Ажилд муу юм билээ” гэж хэлээд өөр зүйл ярьсангүй.
“АЛТАЙН ХҮДЭР”-ИЙН МЭДЭГДЛЭЭС ИШ ТАТАХ НЬ ...
“Өнөөдөр” сонин нь уг нийтлэлээрээ манай компанийн нэр хүндэд дараах байдлаар халдсан. Үүнд:
Гүтгэлэг 1: “Алтайн хүдэр” компани Монголд өндөр цалинтай ажилд хүмүүсийг авч ажиллуулна хэмээн Унгарын хэвлэлд зар нийтлүүлж хэд, хэдэн хүн авчирч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулснаар гадаадын иргэний амь нас хохирчээ” гэх гүтгэлэг
Гүтгэлэг 2: “Өдөрт 14-15 цаг ажиллаж, тохь тухгүй орчинд ажиллаж, амьдарч байсан бөгөөд амласан цалингаа ч өгдөггүй байсан” гэх гүтгэлэг
Гүтгэлэг 3: “Мөн хүйтэн байранд барилгын хавтангаар наар маягийн ор засаж гадаад, дотоодын ажилчдаа байрлуулж байсан” гэх гүтгэлэг
Гүтгэлэг 4: “Талийгаачийг амь насаа алдсаны дараа уурхайд эмч нар очиж гадаад, дотоодын ажилчдыг эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд бүх хүний эрүүл мэнд тааруу, хоол хүнсээр дутмаг байсан аж” гэх гүтгэлэг
Гүтгэлэг 5: “Алтайн хүдэр” компанийн монгол ажилчид цалингаа бүтэн авч байсан удаа бараг үгүй” гэх гүтгэлэг
Гүтгэлэг 6: “Жолооч нар таван ханатай гэрт паниараар зассан нааран дээр наймуулаа зэрэгцэж хэвтээд хоногийг өнгөрөөж байна” гэх гүтгэлэг
Монгол Улсын сэтгүүл зүйн салбарын өнгө төрхийг тодорхойлж, шударга үнэний дуу хоолой болон ажиллах үүрэгтэй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь баримт нотолгоогүй худал мэдээлэл хэвлэн нийтлэх замаар “Алтайн хүдэр” ХХК-ийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, илтэд гүтгэн доромжилж, бидний бизнесийн нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулж байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд энэхүү хууль бус үйлдлээ нэн даруй таслан зогсоож, дээрх ташаа мэдээлэлдээ албан ёсны залруулгыг ажлын тав хоногийн дотор эхний нүүрэндээ нийтлэхийг “Өнөөдөр” сонины редакцаас шаардаж байна.
Энэхүү шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, бидний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон бизнесийн нэр хүндийг хамтран ажилладаг олон нийт болон гадаад, дотоодын байгууллагуудын өмнө унаган, компанийн эрх ашгийг ноцтой хохироож, нийт ажиллагсдын нэр төрд халдсаны улмаас үүссэн мөнгөөр үнэлшгүй хохирол, түүнчлэн бодит хохирол болох 8-9 тэрбум төгрөгийг “Өнөөдөр” сонинос нэхэмжлэх болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Гүйцэтгэх захирал Н.Эрдэмманлай
УНГАР АЖИЛЧДЫГ МОНГОЛД ҮХЭЛ РҮҮ ИЛГЭЭЖЭЭ
БНУУ-ын “Барикад” долоо хоног тутмын сэтгүүлийн 2012 оны гуравдугаар сарын 14-ний дугаарт дараах нийтлэл хэвлэгдсэнийг “Barikad. hu” сайтаас авч, хөрвүүлэв.
Тэд гарцаагүй үхэл, зовлонтой учрахаар явж буйгаа мэдсэнгүй. Олон арван унгар ажилчин янз бүрийн өрөнд баригдаж, эх нутагтаа ажил олох найдваргүй байсан учраас олон зуун евро амласан Монголд очиж гэр бүлээ тэжээхээр шийджээ. Талх олох адал явдалд оролцсон унгарчуудын нэг нь нас барсан байна. Олон унгар хүн хүнд бэртэл авч сохор зоосгүйгээр доромжлуулан нутагтаа иржээ. Энэ тухай Унгарын Гадаад яам болон төр нь сонсохыг ч, туслахыг ч хүсэхгүй байна.
Өнгөрсөн жил сонины зар олж үзсэн олон унгар ажилчид Монголд очиж ажиллахаар болсон. Энэ тухай “Алтайн хүдэр” хэмээх үндэстэн дамнасан Монгол компанийн Унгар дахь төлөөлөгч нь мэдэгдэл хийсэн байна. Зарыг экспресс зар болон нэр хүнд бүхий зарын олон сайтад байрлуулсан байлаа. “Азийн центр”-ийн буфе тэнд ажилладаг Солонго Мөнхтуяа гэдэг унгар хэл сайн мэддэг монгол эмэгтэй болон Пах Фэрэнц гэдэг Унгарын иргэн унгар ажилчдад Монголд очоод ямар ажил хийх талаар танилцуулаад, олон мянган долларын цалин авна гэжээ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэрнээ Монголын ЭСЯ-наас Солонго Мөнхтуяа нь жуулчны виз авч өгсөн. Тэд онгоцоор Улаанбаатар дахь тус компанийн төв байранд ирсэн. Монголын цагаачлалын газар хөдөлмөр эрхлэх визийг унгар ажилчдад тэр дор нь олгосон байна.
Харин үүний дараагаар хөдөлмөрийнхөө гэрээг авчээ. Уул уурхайн компанид зо риулан төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барих үүргийг тэд хүлээсэн байна. Энэ үйлдвэр ашиглалтад орох юм бол унгар ажилчид үүргээ биелүүлэх байжээ. Будапешт-Москва- Улаанбаатарын онгоцоор Азийн Монголд ирсэн мэргэжилтнүүдийг Буда пештэд өгүүлж байснаас шал өөр хүнлэг бус орчин, ажлын хүнд нөхцөл хүлээж байлаа. Тэд өдөрт 12-14 цаг амралт гүйгээр ажиллаж байсан. Амласан цалингаа ч өгсөнгүй. Гэсэн хэдий ч ажилласаар л байлаа. Яагаад гэвэл тэдэнд өөр боломж байгаагүй. Баяжуулах үйлдвэрийг бариад дууссаны дараа бүх зүйлийг нөхөн олгоно гэж уурхайн захиргаа амлаж байсан. Хүйтэн, халаалтгүй, халуун усгүй, хэвийн бус хоолтой байсан.
Ажлын кэмпийг хамгаалагч нар хамгаалдаг байж. Унгар ажилчдын хэлж байгаагаар орчин нөхцөл нь өнгөрсөн зууны эхний үеийн хэмжээнд ч хүрэхгүй байлаа. Шөнийн ээлжинд 15 хоног ажиллаж байсан боловч үүнийхээ төлөө нэмэгдэл хөлс авч байсангүй. Энэ хугацаанд Пах Фэрэнц, Солонгоо нар “Санаа зовох хэрэггүй. Асуудал байхгүй” гэсээр, унгар ажилчдыг мөлжиж байгуулсан баяжуулах үйлдвэрийг баяр ёслолын байдалтайгаар хүлээн авчээ. Хэд хоногийн дараа унгар ажил чин, Будапештийн ор шин суугч Кишш Янош шөнийн ээлжинд ажиллаж байгаад үйлдвэрийн осолд өртжээ. Түүний баруун гарын дөрөв дэх хурууг машин гэмтээсэн. Уурхайн эмчид үзүүлсэн боловч осолд орсон хүнийг эмнэлэгт хүргэх ёстой эмч үүргээ зөрчсөн болох нь сүүлд тогтоогджээ.
-Намайг эмнэлэгт үзүүлэхийн оронд нутаг нэгт 24 нөхрийн маань хамт гэрээг амаар цуцлаад, хүнлэг бус нөхцөлд 1200 км-ийн тэртээ орших Улаанбаатар руу явуулсан. Бид гурван өдөр, хоёр шөнө хоол ундгүй явж Улаанбаатарт ирсэн. Осолд орсон байсан учраас би маш их зовж ирсэн. Компанийн удирдлага “Та нарт ямар ч цалин өгөхгүй. Эмнэлгийн тусламж ч үзүүлэхгүй. Хамгийн түрүүнд нисэх онгоцоор та нарыг Будапешт руу явуулна. Хэрэв явахгүй бол Монгол Улсаас албадан гаргана” гэв. Энэ хугацаанд тэд бидний Монголд хөдөлмөр эрхлэх визийг хүчингүй болгосон. Ингээд 2011 оны есдүгээр сарын 22-нд яаралтай тусламж үзүүлэхийг Унгарын Гадаад яам, Бээжин дэх Унгарын ЭСЯ, Будапешт дэх Монголын ЭСЯ-нд хандан мэйлээр хүссэн. Унгарын төрөөс ямар ч тусламж аваагүй. Маргааш нь буюу 2011 оны есдүгээр сарын 23-нд Бээжин дэх ЭСЯ-тай утсаар ярьсан. Тэд арга хэмжээ авна гэж амласан.
Хоёр хоногийн дараа Унгар улсын өргөмжит консул байсан Өнөрбаян Ашхүү гэдэг монгол хүн та нартай уулзана гэсний дагуу Өнөрбаян ирээд “Би ямар ч албан даалгавар байхгүй. Зүгээр л сайн сэтгэлийн үүднээс ирсэн” гэсэн гэж Кишш Янош ярьж байна. “Хэд хоног үлдэж эмнэлгийн туслалцаа авмаар байна. Цалингаа авмаар байна. Мөн Бээжин дэх ЭСЯ болон Монголд байгаа Европын холбооны аль нэг ЭСЯ-наас туслалцаа авмаар байна” гэсэн чинь Бээжингээс “Та нар үлдэж болохгүй. Ажил олгогчийн өгсөн билетээр нутаг буц” гэсэн хариу өгсөн. Би эмнэлгийн туслалцаа авааг үй. Бид тэдэнтэй санал нийлээг үй ч өөр ямар нэг зүйл хийх боломжгүй учир биднийг Монголоос албадан гаргасан. Хоёр өдөр онгоцоор явж байж Будапештэд ирсэн. Нутагтаа ирээд эмчид үзүүлсэн. Гэмтэл авсан хуруу маань үхэжсэн учраас тайруулсан. Одоо ч гэсэн эмнэлгийн хяналтанд байгаа. Хөдөлмөрийн чадварг үй, ямар ч орлогогүй. Үнэн хэрэгтээ бол амьдрах санхүүгийн ямар ч чадамжгүй болсон хэмээн ярьж байгаа Кишш Янош “Хэрэв тэр үед Гадаад яамнаас туслалцаа авч чадсан бол дараа дараагийн эмгэнэлт явдал болохгүй байсан байх” гэж нэмж өгүүллээ. 2011 оны 12 дугаар сарын 01-нд Унгарын Гадаад яамны төлөөлөгчид Улаанбаатарт очсон байна. Тэр үед энэ асуудлыг зохицуулж болох байсан ч ямар нэгэн туслалцаа үзүүлсэнгүй. Сүүлд нь Пэчи Яношийн эмгэнэлт үхлийн талаар Буда пешт дэх Монголын ЭСЯ-наас ч асуугаагүй байжээ.
Өнгөрсөн оны 11-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нас барсан Пэчи Янош тийм ч азтай хүн биш байлаа. Хэдийгээр Монголд эрүүл энх очсон боловч хүйтэн, бохир заваан байдал, хүн байхын нөхцөлгүй тоос шороо, хоол ундны дутагдал, шөнийн ээлж болон өөр бусад нөхцөлийн улмаас нас барсан. Бидний нэг адил нутагтаа ажилгүй, өр зээлээ барагдуулж чадаагүй тэрбээр хүнлэг бус орчин, нөхцөлд тоос шороон дунд, хүйтэнд өлсөж нас баржээ. Бэлэвсэн гэргий Каталин нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл нөхрийнх өө чандрыг аваагүй байна. Түүнд ямар ч туслалцаа үзүүлсэнгүй. Тэр юугаараа нөхрөө оршуулах юм бэ. Барьцаанд байгаа байрыг нь энэ сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хураагаад авчихсан. Пэчи Яношийн гэргий Каталин Гадаад яамнаас ямар нэгэн тусламж авна гэсэн найдвар нь тасраад байна. Харин нөхрийгөө нас барсан тухай болон түүнд хийсэн шинжилгээний талаар нэг албан захидал хүлээн авчээ.
-Би түүнийхээ талаар юу ч мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл би чандрыг нь аваагүй. Унгарын Гадаад яамыг хараад найдлага тасарч байна Янош Монголд очиж ажиллаад байрныхаа зээлийг бүрэн төлнө гэж байсан. Азийн найдваргүй оронд очоод сүүлд нь нас барсан гэж Каталин ярив. Энэ хэрэг Говь-Алтай аймгийн Цээл суманд болжээ. “Алтайн хүдэр” ХХК-ийн ажилтан байсан Пэчи Яношийг нас барсан тухай тодорхойлолтыг мөрдөгч М.Жаргалсайхан гаргажээ. Харин ямар нөхцөлд хэрэг явдал болсон талаар дурдсангүй. Талийгаачийн шарилыг ачааны машинд босоогоор нь ачсан талаар ч ярихгүй байна, бас яг юунаас болж нас барсан талаар ч хэлэхгүй байна. “Барикад”-ын мэдээлж байгаагаар бол “Алтайн хүдэр” гэдэг Монгол компанийн шийдвэрлэх хэсэг нь канадуудын гарт байдаг.
Саяхан тэд “Дойче” банкнаас их хэмжээний зээл авсан. Тэр зээлээ төлөхийн тулд унгарчуудыг үхтэл нь, хоосортол нь ажиллуулжээ. Тэрхүү хүнлэг бус нөхцөл байдлыг харж мэдсэн Словак болон Румыний ажилчид Азийн тэр орныг орхин явжээ. Унгар тогооч ажиллуулна гэж амлацгааж, бүр Унгарт зар өгч байсан. Гэсэн ч унгар тогооч ирээгүй. Хүйтэнд даарч, хөрч байсан хүмүүсийн хоол нь өөхтэй хонины мах, хатсан талх, ууж болохгүй хүйтэн цай байсан. Өглөөний хоол нь өөхтэй цай, том савтай варенье, печенье. Өдрийн хоолонд хонь болон тэмээний махаар хийсэн хоолыг төмөр тавганд хийгээд подносон дээр тавиад авчирч өгдөг байсан. Оройн хоол нь өдрийн хоолны үлдэгдэл байдаг байсан.
Хүн идэхээр хоол олж идэх боломжгүй, гарч явж болохгүй. Учир нь зэвсэглэсэн харуул хамгаалалттай байдаг. Энэ ажилд зуучилж байсан Пах Фэрэнц нь Монголын ажиллах орчин нөхцөл болон хүнлэг бус орчин нөхцөлийг харж, мэдэж байсан хэрнээ унгарчуудыг мэхэлж байжээ. Пах Фэрэнц, Солонгоо Мөнхтуяа хоёр мэргэжлийн олон арван унгар ажилчдыг хууран мэхэлж, доромжилж үхэл рүү илгээжээ. Тэднийг аймшгийн тоос шороо, хүйтэн орчинд, усанд орох нөхцөлгүйгээр олон долоо хоногийн турш шөнийн ээлжинд ажиллуулж, дундаж зууны ч гэж хэлж болохооргүй тийм байдалд аваачна гэдгээ тэд уг нь мэдэж байжээ. Хорват Адам Дээрх нийтлэлд нэр дурдагдсан Кишш Янош Тиборын “Барикад”-д ирүүлсэн захидлыг толилуулъя.
“БАРИКАД”-ЫН РЕДАКЦААС ИРҮҮЛСЭН ЗАХИДЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА
“Барикад” долоо хоног тутмын сэтгүүлд нийтлэгдсэн өгүү- лэл нь бүгд үнэн зөв болохыг би нотолж байна. Түүнийг интернэтээс бас уншиж болно. “Алтайн хүдэр” ХХК-д ажиллаж бай сан унгар ажилчидтай “Алтайн хүдэр”-ийнхэн хэрхэн харил цаж байсан нь бүгд үнэн. 100 гаруй унгар ажилчдыг зүй бус хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байсан хэрнээ ажиллах орчин нөхцөлийг хангаж байгаагүй нь үнэн юм. Ажлын хөлс болон илүү цагийн хөлсийг хагас дутуу олгох буюу заримдаа огт олгож байгаагүй. Хөдөлмөр хамгааллын үндсэн дүрэм, журмыг бас мөрдөж байгаагүй. Үүний улмаас ажлын байранд хүнд буюу хөнгөн бэртэл гэмтлүүд байнга учирч байлаа. Бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн зохих үйлчилгээ, эмчилгээг хийж байгаагүй. Би ч бас ажиллаж байх явцдаа үйлдвэрийн осолд өртсөн. Гэсэн ч зохих хангамж болон эрүүл мэндийн нөхөн сэргээлтийг авч чадаагүй. Түүгээр ч үл барам өвчтэй байх хугацааныхаа мөнгө болон ямар нэгэн материаллаг туслалцаа огт аваагүй.
Би 2011 оны есдүгээр сарын 16-ны шөнө үйлдвэрийн осолд орсон бөгөөд одоо хөдөлм өрийн чадваргүй болсон. Миний хөдөлмөрийн харилцааг амаар цуцалж ажиллуулахаа боль сон. Унгар улсад ч гэсэн би ямар нэгэн хангамж, тэтгэмж авдаггүй. Учир нь Унгарын талын албан ёсны байр суурь нь намайг “Алтайн хүдэр” ХХК-ийн ажилтан гэж үздэг. Би “Алтайн Хүдэр” ХХК-д олон удаа хүсэлт гаргасан боловч надад олгох ажлын хөлс, тэтгэмжийг одоо болтол өгөөгүй. Би ганцаараа ч ийм байдалд байгаа юм биш. Манай нэг ажилтан 2011 оны 11-р сарын 27-нд ажлынхаа байранд нас барсан. Нас барсны учир шалтгаан нь гэвэл тэнд байсан байр, сууц болон ажиллах орчин, нөхцөлөөс болсон юм. Талийгаачийг өнгөрсөн долоо хоногт гэр бүл нь оршуулсан. Талийгаачийн чандрыг “Барикад”-ынхан спорт цүн хэнд хийн Унгарт авчирсан. Хэрэв “Барикад” байгаагүй бол Пэчи Яношын чандар нутагтаа ирэхгүй байлаа. Талийгаачийн бэлэвсэн гэргий болон гэр бүлийнхэнтэй нь би өдөр бүр холбоотой байдаг. Энэ бүх болсон зүйлийг тэд ч бас нотолж чадна.
“Алтайн хүдэр” ХХК Унгар болон Европын холбооны иргэдийн хувьд ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Энэхүү үйлдэл нь хариуцлага болон хохирлыг барагдуулахаас мултрахгүй юм. Бидний унгарчууд ажлаа яс сайн хийж байсан. Хариуцсан ажилдаа эзэн болж байсан. Амралтын өдөргүйгээр өдөрт 14-16 цаг ажиллаж байсан. Энэ хэлж ярьсан зүйлийнхээ хариуцлагыг би бүрэн хүлээнэ. Мөн талийгаачийн бэлэвсэн гэргий болон бэртэж гэмтсэн унгар ажилчид бас бүх хариуцлагыг хүлээнэ. Та бүхэн бидний эрх ашгийг хамгаалж байгаад бид талархаж байна. Өөр бусад мэдээлэл хэрэгтэй бол би өгөхөд бэлэн.
Мэндчилсэн Кишш Янош Ти бор Орчуулгын албанд орчуулж баталгаажуулав.
Үргэлжлэл бий
mongolnews