 |
|
 |
|
Хэдхэн секундийн дотор 6-7 метр өндөр, 20 метрийн өргөнтэй галан уул гарч ирээд хуйхлаад өнгөрсөн гэсэн |
|
|
 |
|
 |
Хэдхэн секундийн дотор 6-7 метр өндөр, 20 метрийн өргөнтэй галан уул гарч ирээд хуйхлаад өнгөрсөн гэсэн
2012-05-25-Оршуулга болсон өдөр нь маш их цас, бороо орсон, тэгэхэд би эх орон нь харамсаж байгаа юм байлгүй дээ л гэж бодсон доо-  Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид түймэрт амиа алдаж, нийгмийг цочирдуулсан билээ. Алба хаагчдын хоёр нь газар дээрээ амьсгал хураасан бол нэг нь сумын эмнэлэгт, нэг нь Улаанбаатар хотод хүргэгдэж ирээд нас барсан. Дөрвийн дөрвөн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан энэхүү аймшигт үйл явдал хүн бүрт нэгийг бодогдуулсан биз ээ. Онцгой байдлын алба хаагчид үргэлж, гал, ус, халуун хүйтэнтэй нүүр тулж явдаг. Энэ тэдний ажил. Ийм эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэж явдаг тэдэнд амьд явах баталгаа даанч алга. Өдөр бүр ийм л ажилд гардаг эрэлхэг эрчүүдийн ард хоцордог ээж, аав, хань ижил, үр хүүхдэд нь чухам юу бодогддог бол оо. Тэдний ихэнх нь хаашаа, ямар ажилд, юу хийхээр явж байгаагаа ч гэрийнхэндээ хэлэхийг хүсдэггүй. Хэзээ ирэхээ өөрсдөө ч мэдэхгүй онцгой байдлын алба хаагчид үлдэж байгаа хүмүүсийнхээ сэтгэл, санааг зовоохгүй гэсэндээ тэр. Ийм л үхэл амьдралын зааг дээр гал түймэртэй тэмцэлдэн байж, амь насаа алдсан Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчдын ар гэрийнхэнтэй уулзахаар манай сурвалжлах хэсэг тус аймгийг зорьсон юм. Биднийг очихоос тав хоногийн өмнө талийгаачдыг нутаглуулаад байв. Манай сурвалжлах хэсэг аймгийн Онцгой байдлын хэлтэст ирэхэд дэд дарга нь угтаж авсан юм. Тэдний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг дахин гаргах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байсан. Гэвч нэлээд удаан ярилцсаны эцэст талийгаачдын ар гэрийнхэнтэй нь уулзахыг зөвшөөрсөн юм. Ингээд тавдугаар сарын найманд Баяндун сумын эмнэлгийн гадна ирээд амьсгал хураасан Онцгой байдлын дэслэгч Ч.Намжилдашийн гэргий Б.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэе. /Түүнтэй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ахлах ахлагч Г.Багабишийг нас барахаас өмнө буюу энэ сарын 19-нд ярилцсан юм./ -Ийм аймшигтай зүйл болсныг хэзээ мэдсэн бэ. Энэ мэдээг хэн дуулгав? -Талийгаач маань бүлгийн дарга хийдэг байсан. Наймны өглөө ээлж ахална гээд ажилдаа явсан. 12 цагийн үед над руу утсаар яриад “Баяндун руу түймэрт явахаар боллоо” гэсэн. Тэгэхээр нь би “Ээлжтэй байж яагаад түймэрт явж байгаа юм бэ” гэтэл “Ээлж ахлах хүнгүй болчихоод” гэж байсан. Тухайн үед ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй байсан юм. Үдээс хойш 16:30 цагийн үед манай хуурай ах “Хойшоо түймэрт явсан хүмүүсээс зарим нь халсан сураг дуулдаж байна. Сонсов уу” гэсэн. Би охиноо цэцэрлэгээс нь авчихаад аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү ярьж асуухад дарга нь “Одоохондоо яг баттай мэдээ алга. Баттай мэдээ байхгүй болохоор тантай адилхан юу ч мэдэхгүй байна” гэж байсан. Тэгтэл бие жаахан тавгүйтээд эхэлсэн. Тайвшрах санаатай гадаа гараад зогсож байтал онцгойгийнхон ирж энэ мэдээг дуулгасан даа. -Танай хүн сумын эмнэлэг хүртэл амьд байсан гэдэг бил үү? -Тийм. Онцгойгийнхон эхлээд гэрт орж ирэхдээ “Намжил ахлах маань маш их түлэгдсэн байна. Биеийн байдал нь нэлээд хүнд байгаа” гэсэн. Би “Үгүй байлгүй дээ” гээд сандарч эхэлтэл “Бид ч гэсэн итгэж чадахгүй байна. Аймгаас эмнэлгийн түргэн тусламж явсан. Гайгүй байлгүй дээ” гэж намайг тайвшруулсан. Би арай ч нас барчихгүй байх гэж бодсон. Гэтэл тэд хаалгаар гарах гээд явснаа буцаж орж ирээд “өнгөрчихлөө” гэж хэлсэн. /уйлав/ -Ер нь хэдээс хэдэн насны хүмүүс байсан юм бэ? -Түлэгдсэн таван хүн дотроос хоёр нь арай ахимаг настай. Манай талийгаач, хотод эмчилгээнд орж байгаа Багабиш хоёр нөгөө гурваасаа арай настай нь. Яг хуйларсан гал гарч ирэнгүүт нөгөө гурван хүүхэд нь гүйчихсэн шиг байгаа юм. Тэгээд Багабиш нь хамт эмчлүүлж байгаа хүүхдээ дарж унаад, манай талийгаач нөгөө хоёрынхоо араас хөөцөлдөөд гүйсэн юм шиг байна лээ. Гэвч нөгөө хоёроо гүйцэлгүй гурвуулаа түлэгдэж, цувраад уначихсан байсан гэсэн. -Талийгаач хэр түлэгдэлтэй сумын эмнэлэгт хүргэгдсэн бол. Та түлэгдлийг нь харсан уу? -Харж болохгүй гээд надад харуулаагүй. Хадгаар ороочихсон байгааг харахад зүгээр биш байна лээ. Нүүр нь нэг тал руугаа маш том болчихсон, хайлаад урсчихсан юм уу гэмээр харагдсан. Цагдаагийн газраас үлдсэн эд зүйлийг нь авч болно гэхээр нь манай хоёр ах очтол харааны шилнийх нь рам үлдээд, шил нь урсчихсан байсан гэсэн. Хоёр гар утас нь шатаад ашиглах боломжгүй болсон. Тэгэхээр л аймшигтай түлэгдсэн байна. Ямар ч байсан нүүр нь танигдаж байгаа гэсэн. Ерөнхийдөө цээжин тал нь гайгүй, доошоо бүтэн түлэгдэлтэй гэж байсан. -Талийгаач сум хүртэл амьд байсан гэж байгаа. Түймрийн газраас ямар байдалтай олдсон бол? -Түймрийн газраас суугаа байдалтай олдсон гэсэн. Хүмүүсийн ярьж байгаагаар гараараа нүүрээ дарж халхалсан бололтой суугаагаараа олдсон гэсэн. Манай талийгаач Баяндунгийн эмнэлгийн үүд хүртэл амьсгалтай байсан. Тийм болохоор биеэ маш сайхан цэгцэлчихсэн байсан юм билээ. -Баяндунгийн түймэрт хэчнээн алба хаагч явсан бэ? -Онцгойгоос арав, орон нутгаас 10 гаруй энгийн иргэн дайчлагдсан байсан. Нийт хорь гаруй хүн байсан юм шиг байна лээ. Яг аймшигтай гал асч эхлэхийн өмнө тэр хэсэгт нам гүмхэн болчихсон гэсэн. Гэнэт гүвээний цаанаас 6-7 метрийн өндөртэй, 20 гаруй метрийн өргөнтэй эрчилсэн галан уул гараад ирсэн юм билээ. Мэргэжлийн хэллэгээр галан уул гэдэг юм байна. Миний ойлгож байгаагаар улаан галан хуй гарч ирээд хэдхэн секундийн дотор паяалнакаар хуйхлаад өнгөрсөн юм шиг болгосон гэсэн. Тэгээд жолооч нь фургон машинаа эргүүлээд энгийн иргэдээ эхэлж суулгаад дараа нь наана байсан онцгойгийн таван алба хаагчаа суулгасан байгаа юм. Тэд хоорондоо 100 метрийн зайтай цуварч зогсоод галаа унтраадаг учраас нэг нэгээр нь түүгээд авдаг юм билээ. Ингээд цаана байгаа тав дээрээ очих гэтэл дүүрэн бензинтэй машиных нь банк халаад, салхины шилийг нэвт төөнөсөн гэсэн. Хэрэв тэнд жаахан л удсан бол машин дэлбэрч дотор нь байсан 10 гаруй энгийн иргэн амь эрсдэх аюултай байсан. Тэгээд л нэг чөлөөгөөр эргэж ирэхэд нь бүх зүйл болоод өнгөрчихсөн байсан гэсэн. Жолоочид үнэхээр сонголт байгаагүй. Тийм аймшигтай зүйл болж байхад зөвхөн онцгойгийн алба хаагчдаа авна гэхгүй. Адилхан 10 гаруй аавын хүү, бүгд л ардаа гэр бүлтэй байгаа. -Эргэж очиход нь гурван хүн амьд үлдсэн байсан гэсэн үг үү? -Тийм. Гал унтарсны дараа нөгөө хэд дээрээ очиход амьд үлдсэн хоёрынх нь нэг “Та л намайг амьд авч гарлаа шүү” гээд хувцас нь түлэгдчихсэн зогсож байсан гэсэн. Бүх хувцас нь шатчихсан суран бүс нь бие рүү нь шигдээд орчихсон байсан гэнэ лээ. Тийм аймшигтай түлэгдсэн хүн эмнэлгийн хаалгаар алхаад орсон байгаа юм. Тэсвэр тэвчээр гэж мундаг байгаа биз. Нөгөө гурвыг нь хайхад нэлээн хол цувраад уначихсан байсан гэнэ лээ. Манай хоёр ах талийгаачийн шарилыг нь очиж харахад үс нь хуйхлагдсан, нүүр нь мэдэгдэж байна гэсэн. Цээжнээс доош хэсгийг нь үзүүлээгүй байсан. -Талийгаач Онцгой байдлын албанд хэдэн жил ажилласан бэ? -1992 оноос хойш ажилласан. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд офицер цолтой болсон. Шүхрийн спортын мастер цолтой, шүхэрчин байсан юм. -Та хоёр хэзээ гэр бүл болсон бэ? -14 жил болж байна. -Хэдэн хүүхэдтэй вэ? -Гурван хүүхэдтэй. Том хүү маань хотод манай ээж, аав хоёр дээр байдаг юм. Сая ирчихээд явсан. Ажил явдлын үеэр зургийг нь барьж явсан л даа. -Оюутан юм уу? -Үгүй. Одоо есдүгээр анги. -Бага нь хэдтэй вэ? -Дөрвөн ой гарантай. -Юм анзаарч байх шиг байна уу. Аавыгаа асуудаг уу? -Маш хэцүү. Хүүхэд айхтар юм байна. Хүн заагаад өгчихсөн юм шиг сонин зүйл асуугаад байдаг юм. -Юу гэж байх юм? -Эхлээд “Миний аав бурхан болчихсон тийм үү” гэхэд нь би маш их цочирдсон. “Тийм ээ. Миний охины аав нь бурхан болчихсон” гэтэл “Тэгвэл тэнгэрт гараад од болчихсон байх даа” гэж байсан. Би юу хэлэхээ мэдэхгүй “Тийм ээ” л гэдэг. “Бид гурвыг тэнгэр дээрээс хараад залбираад л сууж байгаа байх даа. Тэнгэрт од болчихсон юм бол би аавтайгаа өдөр уулзаж чадахгүй, шөнө л уулзаж болох юм байна тийм ээ” гээд л... Нэг өдөр ийм юм ярьж байснаа маргааш нь өөр болчихсон “Аавын маань хөлнөөс нь аймаар их цус гараад байхад та нар яагаад санаа зовохгүй гэртээ суугаад байгаа юм бэ. Эмнэлэгт намайг хүргээд өгчих л дөө. Би аавыгаа ганцхан удаа үнсчихье” гээд уцаарлаж байсан. Гурав хоног дээр нь очоод аавынх нь шарилд мөргүүлье гэтэл “Үгүй. Ийм их шороон доор хийчихээр аав эндээс гарч чадахгүй шүү дээ. Гэхдээ та нарыг буцахаас өмнө гэртээ түрүүлээд оччихсон хүлээж байгаа за юу” гэж яриад л... Хүүхэд хэцүү юм билээ. Үг нь ч хурц юм байна. Сэтгэл санаа үймэрч, хямартал сонин зүйл асуудаг юм билээ. -Том хүү нь яаж байна? -Аав, ээж хоёртой хамт ирсэн. Зурагных нь урдаас холдож чадахгүй уйлж байгаад л явсан. Яав, ийв гээд л нялуураад байвал улам хямраад байх юм болов уу гэж бодоод би гурван хүүхдэдээ хатуухан л байлаа. -Талийгаач аль нутгийн хүн бэ? -Дорнодынх. Аав, ээж нь Эрдэнэт рүү шилжсэн. Манай хадам аав Сүхбаатарын Дарьгангаас гаралтай. Дорнодод суурьшиж байгаад Эрдэнэт рүү шилжсэн юм. -Та өөрөө аль нутгийн хүн бэ? -Би бас эндхийх. Аав, ээж маань хотод амьдардаг. Бид хоёр энд гэр бүл болсон. -Ажил явдлынх нь үеэр Шадар сайд, ОБЕГ-ын дарга гээд хүмүүс ирж уулзаж байгаа харагдсан? -Тэгсэн. Шадар сайд М.Энхболд, Ц.Амгаланбаяр дарга, Намсрай дарга гээд бүгд л ирсэн. Намсрай ах өөрөө шүхэрчин хүн. Манай талийгаачтай хуурай ах дүү байсан юм. -Та багш гэсэн үү? -Тийм. Би Дорнод дээд сургуульд монгол хэлний багшаар ажилладаг. -Онцгой байдлын алба гэдэг бол өдөр бүр ийм аймшигтай нүүр тулдаг гэхэд болно. Үүрэг аваад гарахад нь юунд явах гэж байгаа бол, хаашаа явах гэж байгаа бол гээд л ар гэрийнхэн нь байнга санаа зовж байдаг байх? -Тэгэлгүй яах вэ. Тушаал авсан хүмүүс юунд ч хамаагүй явдаг. Энэ хүмүүс бүх л юманд явж байна. Хүн нохойд хазууллаа гэхэд явж л байдаг, гэрийнхээ хаалгыг онгойлгож чадахгүй байна гэхэд явж л байдаг. Ус, гал, цасан шуурга гээд явахгүй юм гэж байхгүй шүү дээ. -Ийм хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст хангалт, хэрэгсэл нь ямар байдаг юм бол. Нэг үеэ бодвол онцгой байдлын алба хаагчдын цалин, ахуй хангамж дээрдсэн гэдэг? -Цалин гайгүй ээ. Боломжийн. Ер нь онцгойгийнхон маш их тус болсон. Үнэхээр их баярлаж байна. Харин хангалт тал дээр хувцас нь жаахан тиймхэн байдаг юм билээ. Талийгаач өмнө нь Балбарын түймэрт яваад ирэхдээ өмдөө өвдөг хүртэл хайлуулчихсан ирсэн. Гал, түймэрт явж байгаа хүмүүс тийм хайлдаг хувцастай байж болохгүй биз дээ. Аймаг аймагт онцгойгийн цөөхөн хэдхэн хүн бий. Энэ хүмүүсийн хувцсыг нь дахиж харах хэрэгтэй юм шиг байна. -Талийгаач өмнө нь ажиллагаанд явахдаа бэртэж, гэмтэж байсан уу? -Бараг үгүй байх. Өөрөө юманд их чамбай ханддаг хүн байсан л даа. Онцгой байдлынхаа хэлтэст жишээ болдог байсан юм. Гэнэтийн зүйл аймшигтай байдаг юм байна. Ингэж амь насаа алдана гэж зүүдэлсэн ч үгүй. -Одоо харин түймэр унтарсан гэсэн. Гурван хүн амь насаар унтарлаа даа? -Тэглээ. Түймэр ид гарч байхад цас, бороо огт ороогүй. Оруулах гээд бүр аргаа барсан шүү дээ. Гэтэл яг оршуулга болсон өдөр нь маш их цас, бороо орсон. Тэгэхэд би эх орон нь харамсаж байгаа юм байлгүй дээ л гэж бодсон доо.
ogloonii sonin |
| Хэдхэн секундийн дотор 6-7 метр өндөр, 20 метрийн өргөнтэй галан уул гарч ирээд хуйхлаад өнгөрсөн гэсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (18) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин õººðõèè人 ñàéí òºðëèéã îëîõ áîëòóãàé óì ìàíè áàä íè õóì
2012-05-25 | 17:12:48 | 202.179.11.70 | |
Зочин энэ галийнханаа улс харж узмээр уымаа зондоо л монго хэрэггыи уыманд огч баас болгож бхаар хэүрэгтэй газар ни огч зоү уыманд зарцуулаачээ
2012-05-25 | 13:59:24 | 117.123.229.191 | |
Зочин дотор огшоод уйлахаа шахлаа бурхан
2012-05-25 | 13:22:06 | 122.201.18.242 | |
Зочин ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум.....еревдмеер юм даа...уйлаад л....еер юу хийж чадах вэ дээ.
2012-05-25 | 12:46:52 | 62.84.18.91 | |
Зочин Онцгой байдлын газрын Ажил гүйцэтгэгчид ямар ч хамгаалах хэрэгсэлгүй байдгийг би Ажлын шугамаар олж мэдсэн юм. Асуухаар дарга нар Жип аваад уначихдаг юм гэж байсан. Үнэхээр эмгэнэлтэй.
Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Буян нь таньд болон таны үр хүүхдэд заавал ирнэ.
2012-05-25 | 12:40:05 | 202.21.114.10 | |
Зочин онцгойгийнхон тус болсон гэж юу гэж байгаан болоо?? Нөхрийнхээ ами насний эрсдэлийг тэднээс нэхэх эстөи байтал баырлаж байна гэдэг чини буруу л бна даа.Наад уумхай үхэр шиг луйварчид чини өмнөх олон олон хүний ами наснаас санамж авч сайн хувцас хэрэглэлтэй болгох эстөи шд.түймэр гарах болгонд л сайхан залуус өнгөрөөд л ар гэр,үр хүүхэд ни өнчрөөд байх хэцүү.
2012-05-25 | 12:19:03 | 98.214.28.255 | |
Зочин ДААН Ч ДЭЭ. ТӨР ЗАСАГ МИНЬ... С.БАЯР МОРИНООС УНААД БӨГС НЬ Ч ШАЛБАРААГҮЙ БАЙХАД ТА НАР ӨДӨРТ НЬ СОЛОНГОС ЯВУУЛЖ ЧАДАЖ БАЙСАН...,,,,ЯДААД АМЬД ҮЛДСЭНИЙГ НЬ ЭРТХЭН ЯВУУЛЧИХАЖ БОЛООГҮЙ ЮМ БАЙХДАА,,, СОНГУУЛЬ ГЭЭД ЗАВГҮЙ Л БАЙВ УУДАА....
2012-05-25 | 12:15:18 | 182.160.59.162 | |
Зочин МИЕГ. ЭНХБОЛД ГЭЖ НӨХРИЙН ОЛОН ЖИЛ ХАРИУЦАН АЖИЛЛАЖ БАЙГАА САЛБАР НЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАР... ЖИЛ БҮР ГАЛ ТҮЙМЭРТ ОЛОН САЙХАН ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ " ИНГЭЭД ҮХ" ГЭСЭН ШИГ ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕИЙН ЗЭВСЭГ БОЛОХ ХҮРЗ, ШУУДАЙГААР ЗЭВСЭГЛҮҮЛЭЭД ЯВУУЛЖ АМЬ НАСААР ТОГЛОСОН НӨХӨР ДӨӨ. ХАТУУХАН ХЭЛЭХЭД ТА ХҮН АМЬНЫ ХЭРЭГТЭН ШҮҮ. АМЬ НАСААР НЬ ТОГЛОЧИХООД ДАРАА НЬ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ӨГЧ ХУУРНА.
2012-05-25 | 11:35:05 | 124.158.73.17 | |
Зочин МИЕГ. ЭНХБОЛД ГЭЖ НӨХРИЙН ОЛОН ЖИЛ ХАРИУЦАН АЖИЛЛАЖ БАЙГАА САЛБАР НЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАР... ЖИЛ БҮР ГАЛ ТҮЙМЭРТ ОЛОН САЙХАН ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ " ИНГЭЭД ҮХ" ГЭСЭН ШИГ ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕИЙН ЗЭВСЭГ БОЛОХ ХҮРЗ, ШУУДАЙГААР ЗЭВСЭГЛҮҮЛЭЭД ЯВУУЛЖ АМЬ НАСААР ТОГЛОСОН НӨХӨР ДӨӨ. ХАТУУХАН ХЭЛЭХЭД ТА ХҮН АМЬНЫ ХЭРЭГТЭН ШҮҮ. АМЬ НАСААР НЬ ТОГЛОЧИХООД ДАРАА НЬ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ӨГЧ ХУУРНА.
2012-05-25 | 11:35:05 | 124.158.73.17 | |
Зочин Ум мани бадмэ хум. Эргээд эх орон, ар гэртээ сайн хүн болж мэндлэх болтугай. Төр засаг энэ зоригт хөвгүүдийнхээ өмнө өртэй шүү. ар гэрт нь сайн санаа тавиарай даа.
2012-05-25 | 11:12:10 | 202.170.81.54 | |
Зочин Ум мани бадмэ хум. Эргээд эх орон, ар гэртээ сайн хүн болж мэндлэх болтугай. Төр засаг энэ зоригт хөвгүүдийнхээ өмнө өртэй шүү. ар гэрт нь сайн санаа тавиарай даа.
2012-05-25 | 11:11:49 | 202.170.81.54 | |
Зочин Эх орны хөвгүүд минь энх цагт эх орныхоо төлөө алтан амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. Эргэж төрөх болтугай. Ум мани бадми хум
2012-05-25 | 11:05:29 | 202.55.191.37 | |
Зочин ядаж майхан цув байдаггүй юм бх даа.Төр засаг ахуй хангамжинд нь онцгой анхаарах ёстой.
2012-05-25 | 10:43:34 | 182.160.56.189 | |
Зочин Сэтгэл эмтэрч байна
2012-05-25 | 10:36:31 | 103.9.88.235 | |
Зочин Эргэж эх орондоо тороорэй ум маани бад ми хум
2012-05-25 | 10:30:46 | 202.180.218.16 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|