Хүн чанар хийгээд мөнгө
2012-05-28...Саяхан мэдээллийн хэрэгслэлүүдээр нэгэн дүрс бичлэг тавигдаж, монгол хүн бүрийн дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэв.  Үнэтэй "Жееп" машин унасан халамцуу нэгэн эрхэм замын уулзвар дээр 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөчихөөд "үхсэн эсэх"-ийг нь шалгах гэж хөлөөрөө өшигчиж үзэж байгаа бичлэг. Түүнээс нилээд эрт yuo tube дээр Хятадын гудамжинд нэгэн хүүхдийг машин дайрч хөнөөчихөөд явахад дэргэдүүр нь өнгөрч байгаа хятад иргэд огт тоосон шинжгүй өнгөрцгөөж байгаа бичлэгийг үзэж байснаа санаж байна.
Хятадууд хүн ам олонтой, суурин иргэншилтэй хүмүүс. Аль бага наснаасаа суурин амьдралд өөрийн "орон зайгаа" олох гэж хичээхээс бус, бусдын төлөө гэх сэтгэлгээ боломж тэдэнд үгүй. Тэр тусмаа хөдөө тосгоныхон нь хувиа хичээсэн амьдралын хэмнэлд яг л адгуус мэт араншингаар хандаж сурна. Тэдэнд зөвхөн амьд оршихуй, ямар ч аргаар хамаагүй амьд байх нь л хамгаас чухал мэт. Хүн амын хэт төвлөрөл тэднийг ийнхүү сургадаг аж. Харин нүүдэлчин амьдралын хэмнэлтэй, цөөхөн монголчууд тэднээс огт өөр. "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдэг хэллэг бол бидний амьдралын зарчим. Нэгэн жалгын наана цаана, нэгэн голын эрэг дагуу саахалт амьдрах тэд, бие биедээ байнга тусалж байх хэрэгтэй болдог төдийгүй энэ нь тэдний ёс зүй болон хүн чанарынх нь хэмжүүр болдог. Хүний өөрийн ялгаагүй нэгэн голын хүүхдүүдээ буруу зүйл хийснийх нь төлөө зэмлэхдээ хүртэл "хүнээ алдсан", "хүнээ байчихсан" гэж үглэх. Хамгийн хатуу зэмлэл нь "Монголоо алдсан " гэдэг үг байв. Хүн, амьтан, байгалийн хүйн холбоон дунд аж төрдөг монголчууд юу юунаас илүүтэй "хүн чанар"-ыг ихэд эрхэмлэж, үнэлдэг байсан ажгуу.
ХҮН ЧАНАР гэдэг...
Хүмүүс бид энэ ертөнцөд цор ганцаар биш. Биднээс гадна маш олон амьд бодгалууд бий. "Амьд байгаль" хэмээх бидний нэршилд ургамал, цэцэгс ногоо, амьтан, хорхой шавьж, араатан жигүүртэн , хэвлээр явагчид, уснаа амьдрагсад гээд бүгд л багтдаг. Харин хүн гэдэг бодьгал тэднээс оюун ухаанаараа ялгардаг. Зарим төрлийн амьтад бидэнтэй ойролцоо мэдрэхүйтэй хэдий ч хүмүүс бидэн шиг өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй. Бас бидэн шиг ойлголцож чадахгүй. Тийм болоод л хүмүүс бид өөрсдийгөө энэ байгаль ертөнцийн "эзэн" хэмээн үзэж, өөрсөддөө тааруулан олон зүйлийг өөрчилдөг. Бас таацуулдаг. Гэсэн хэрнээ нэгэн орчилд хамт байгаа амьд байгаль, амьтдад сайн муу олон үйлийг үйлдэнэ. Харин өдгөө цагт байгалийн аймшигт хүчин зүйлийн дэргэд бид өчүүхэн гэдгээ мэдрэх болж. Энэ нь хүмүүс бидний муу араншин болон "хүн чанар"-ын алдаанаас болж буй. Монголчууд бид "хүн чанар"-ын тухай ихэд сургамжилж, ихэд эрхэмлэдэг. Хүн энэ ертөнцөд мэндэлж, өөрийн тавилангаараа амьдарч, эцэстээ насан элэх хүртэл өөр өөрийн мөн чанараа хадгалж явна. Чухамдаа "адгуус" биш "хүн" учраас л, адгууснаас ялгарах эрхэм чанарыг л "хүн чанар" гэдэг байх л даа. Түүнд олон ойлголтууд багтана. -Хүмүүс бидний адгууснаас ялгарах эрхэм чанар болох ОЮУН УХААН. Нэгэнт оюун ухаан гэж аугаа боломжийг бидэнд заяасан болохоор алив зүйлийн сайн мууг эргэцүүлж бодож байх хэрэгтэй мэт. "Энэ зүйлийг ингээд хийчихвэл надад хэрэгтэй мэт" гэж нохой муур биш, зөвхөн хүн л бодож чадна. Хүн аливаа зүйлийн талаар байнга эргэцүүлэн бодож, олон боломжуудыг олж харан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө үүрч байх нь оюун ухаант хүний эрхэм чанар.
-Хүмүүс бидний адгууснаас ялгарах нэгэн гол чанар нь ХЭЛ ЯРИА. Хүмүүс бид өөр хоорондоо бүх л зүйлийг хэл яриагаар илэрхийлж ойлголцдог. Сайдалцаж муудалцахдаа ч хэл яриагаар учраа ололцдог. Бие биенийхээ хоол болон эмэгчинг нь булаахын тулд багалзуурыг нь тас хаздаг, эврээрээ нэвт сүлбэж алдаг адууснуудаас хүмүүн бид огт өөр. Бусдыг сонсож ойлгож, бусдад өөрийн санаа бодлоо ярьж ойлгуулж байх нь хүмүүс бидний нэгэн чанар. -Хүмүүс бидний адгууснаас ялгардаг сайн чанар нь ХАЙР ЭНЭРЭЛ. Эсрэг хүйстэн нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд шунан дурлаж, түүний төлөө их хайр халамжийг зориулж чаддаг нь хүн. Бас өөрийн аав ээж, үр хүүхдээ хайрлан энэрч тэдэнд цаг ямагт хайр халамжаа зориулж чаддаг нь мөн л хүмүүс бид. Хэдийгээр адгуусан амьтдад эсрэг хүйстнээ хүсэмжлэн хамгаалах авир, зөн байдаг ч хүн шиг тууштай үнэнч байж, цаг ямагт илэрхийлж чаддаггүй. -Хүмүүс бидний адгууснаас ялгардаг үнэт чанар нь БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨР. Адгуусан амьтад хоол тэжээл болон үржихүйн төлөө тэмцэж, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг бол, хүмүүс бид энэ ертөнцөд өөрсдийн амьдралын төлөө хөдөлмөрлөж, их зүйлийг бүтээдэг. Үүний тулд эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжиж, хамтдаа их зүйлийг бүтээдэг. Өөрийн авьяас чадвар болон хичээл зүтгэлээр бий болгосон амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг нь адгууснаас ялгарах бидний үнэт чанар юм. -Хүмүүс бидний адгууснаас ялгарах гайхамшигт чанар нь УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ. Хүмүүс бид энэ ертөнцөд олуулаа хамтдаа амьдардаг болохоор бие биедээ заавал тусалж байх учиртай. Өөр өөртөө учирсан олон ч сайн муу зүйлээс олж авсан туршлага ухаарлаасаа бусадтай хуваалцаж, тэдний оюун санаанд итгэл найдвар, баяр баясгалан, гэрэл гэгээг өгч байдаг. Бусдад илгээсэн сайхан сэтгэлд тань бусад хүмүүс хэрхэн баярлаж талархаж байхыг харахдаа чин сэтгэлэсээ баярлаж чаддаг нь зөвхөн хүмүүс. Бас бусдыг уучилж, өөрийгөө уучлуулж, баярлаж бахдуулж чадна гэдэг хүмүүний гайхамшигт чанар. Ингээд бодох дор "ХҮН ЧАНАР" гэдэг төрөхөөс үхэх хүртэлх хоромхон зайд өөрийнхөөрөө амьдарч, өөртөө сэтгэл хангалуун байх боломж аж. Залуу халуун насандаа даанч анзааргагүй явснаа хожим ойлгодог. Гэтлээ хожимдсон байх нь бий. Гэнэн тэнэг явахдаа алдаж онох нь бий. Харамсавч оройтсон байх нь бий. "Хүн" шиг бус "адгуус" шиг явсныхаа төлөө зарим хүмүүс насны эцэст зовох нь бий. Хичнээн хүсэвч юуг ч эргүүлж буцааж чадахгүй.
Мөнгөний сүүдэр дахь "ХҮН ЧАНАР"
Хэт их "Шунал", "Тачаал" хүний мөн чанарыг эвддэг гэж монголчууд сургаж болгоомжилдог байсан. Хүн бүрийн сэтгэлийн чанадад шунал, тачаал их бага хэмжээгээр оршиж байдаг. Харин түүнийг өөрийн оюун ухаан, ухамсраар хэрхэн захирахаас л хүмүүсийн "хүн чанар" ялгардаг. Хэн нэгний эдэлж хэрэглэж байгаа үнэт зүйлсийг харахдаа " би ийм гоё зүйлтэй болох сон" гэх далдхан мөрөөдөл нь "ямар ч аргаар хамаагүй заавал ийм зүйлтэй болно доо" гэх шазруухан бодлоор солигдох мөчид "шунал" нь аажим аамжаар" шулам" болон хувирах нь бий.
Өөрт нь өнөөдөр байхгүй боломжоо "ямар ч аргаар хамаагүй" орлуулах гэсэн шулуудсан санаа нь тэр хүнийг муу зам руу хөтөлж байдаг аж. Ямар нэгэн үнэт зүйлсийг бид мөнгөөр худалдаж авдаг. Гоё машин, тансаг сууц, брендийн хувцас, булга минжин өмсгөлүүд, алт мөнгөн болон алмаазан зүүлт гоёлууд гээд бүгдийг л мөнгөөр худалдаж авна. Илүү их гоёмсгийг худалдаж авах бол бүр ч их мөнгө хэрэгтэй. Мөнгийг хүмүүс хөдөлмөрлөж зүтгэж байж олж авна. Мөнгийг олж чадаж байгаа хэрэндээ хэрэгцээгээ таацуулна. Хэрэгцээнээс илүү шунал л хүмүүсийг "зовоож" хүнлэг гэхээсээ адгууслаг чанар руу аваачдаг юм даа. Бас ингэж олсон зүйлээрээ бусдад гайхуулна гэдэг бүр ч тэнэгийн шинж болно. ...Тэр залууг зам хөндлөн гарч явахад нь согтуугаар машин жолоодож явсан нөхөр дайрч гэмтээжээ. Залуугийн нуруу нь гэмтэж, үүнээсээ болж суумгай болсон аж. Эхэндээ залууг дайрч гэмтээсэн нөхөр болон ар гэрийнхэн нь эргэж тойрч, мөнгө төгрөгөөр туслан, "гадагшаа явуулж эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болгох" -оо ч амалж байж. Тэдний тусч сайхан сэтгэлд уярсан залуугийн гэр бүлийнхэн хуулийн байгууллагад "гомдолгүй, бид өөр хоорондоо учраа олно" гэж мэдүүлснээр хэрэг хаагдсан гэдэг. Баярлаж талархсан сэтгэлээр эхэндээ эргэж тойрч байсан мөнөөх нөхөр асуудал шийдэгдсэнээс хойш аажим аажмаар анхаарал тавих нь багасч, адаг сүүлдээ тээршаах маягтай болсон гэдэг. Эцэст нь "гадагшаа явуулж эмчлүүлэх " нь бүү хэл уулзаж учирлах бүрд нь "харж тусалсан" аа тоочин "албатай биш" хэмээн загнаснаар тэр залуу үүрд хохирон үлдэж мөнөөх нөхөр ял шийтгэлээс мултарч үлдсэн түүхтэй. Иймэрхүү жишээ захаас аван зөндөө бий.
Бид санаатай болон санамсар болгоомжгүйгээс хэн нэгэнд хохирол учруулчихаад үүнийхээ төлөө чин сэтгэлээсээ шаналж, тус болохын оронд их хэмжээний мөнгө өгснөөр асуудлыг "шийдсэн" гэж бодож чаддаг болох дор бид хүн чанараа алдаж байна гэсэн үг.
...Тэр дажгүй сайхан бүсгүй. Хэдийгээр өөрийн боломжоор амьдардаг ч үүндээ сэтгэл хангалуун биш. Эргэн тойронд байгаа найз нөхөд дотно танилуудынхаа өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг ажиглан харахдаа дотроо битүүхэндээ атаархана. Эзэмшсэн мэргэжилдээ маруухан, бас "ихийг бүтээх" чадвар хүсэл үгүй болохоор тэгтлээ их мөнгө олж, хүссэнээ худалдан авах боломж ч бас үгүй. Хааяахан хажуугаар нь сөрж өнгөрөх харчуудын "өлөн харц", сониучирхаж, шохоорсон төлвийг мэдрэхдээ "өөртөө байгаа боломж"-оо мэдэрнэ. Бусдаас илүү гоёж, бусдын атаархлыг төрүүлэх хүсэл нь түүнийг "мөнгөтэй" хүнтэй танилцах далд хүсэл рүү хөтлөх аж. Хааяадаа хэн нэгэн залуутай "шөнө"-ийг өнгөрөөх авч, "мөнгөгүй, тарчигхан" гэж сэтгэлдээ голно. Удалгүй "хүсэл " нь биелж мөнгөтэй боловч "хөгшин" нэгэнтэй гэрлэжээ. Одоо тэрээр хүссэн зүйлээ дур зоргоороо худалдан авах боловч сэтгэл нь "хоосон". Өөрийнх нь өмссөн зүүсэн бүхэнд атаархан харах бусдын "шуналт" харцанд л сэтгэл ханаж "баясах" аж. Иймэрхүү гунигтай жишээ захаас аван зөндөө бий.
Бид зөвхөн өөрсдийн материаллаг хүслээ хангахын тулд өөрийн биеийг бусдад "худалдаж", үүнийхээ төлөө сэтгэлийн таашаал, "жаргал" гүй амьдрах дор хүн чанараа алдаж адгууслаг төрхөнд шилжинэ. Ийм хүмүүс жинхэнэ сэтгэлээс оргилох "сайхан хайр" байдаг гэдэгт огт итгэдэггүй. ...Тэрээр төрийн албанд ажиллаж байхдаа л дээд удирдлагадаа ихээхэн "зусардаж" чадваас албан тушаал ахих боломж байгааг сайн мэдэрдэг байж. Үүрэгт ажлаа сайн хийхдээ бус "сайн хийсэн " дүр эсгэж, үргэлж л даргадаа "долигонож", өчүүхэн боломж бүрт даргаа "магтаж" сурчээ. Одоо тэрээр "том дарга" болсон. "Дээдэст зусар, доодост дээрэлхүү " төрх нь түүнийг ийм амжилтад хүргэжээ. Алив нэгэн зөвшөөрөл өгөх эрх мэдэл нь "авилгалаар баяжих" том боломж гэдэгт аль хэдийн суралцаж амжиж. Харин үүнийхээ "үр дүнг" өөрийг нь ямагт дэмжиж, энэ боломжинд хүргэсэн "том дарга"-тайгаа хуваалцах ёстой гэдгээ сайн мэднэ. Хууль дүрэм зөрчих, хот төлөвлөлт алдагдах, байгаль орчны сүйтгэл тэдэнд огт "падгүй". Зөвхөн мөнгө, их мөнгө, өөрийгөө зовоохгүйгээр олж болох их мөнгө, өөрт нь зусардан царайчлах олон хүмүүсийн дорой харц, атаархсан төрх л энэ амьдралын утга учир болон хувирчээ. Сэтгэлдээ хааяахан "баригдаж балрах вий" хэмээн айх авч, "тэр хүртэл хаа ч байсан юм бэ? мөнгө байхад бүхнийг аргалж болно" хэмээн боодож сэтгэлээ тайвшруулна. Ийм жишээ бидний эргэн тойронд бүр их байгаа. Хүмүүс бид нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, өөрийгөө зовоохгүйгээр хууль бус аргаар баяжиж, үүндээ сэтгэл ханахгүйгээр "шунал нь шулам" болон хувирах дор хүн чанараа жинхэнээсээ алддаг. Сэтгэл, хөдөлмөр зүтгэлээр бус зөвхөн мөнгөөр л бүхнийг "шийдэж" болдог гэж бодох дор адгууснаас дор "бэрд" болон хувирна. Хэдийгээр бидний эргэн тойронд ийм жишээ олон байх авч бид гэнэт зогтусан, "сэтгэлдээ эргэцүүлж" амждаггүй. Монголчууд бид яг одоо их мөнгө олж бусаддаа гайхуулах гэсэн "шуналт хүсэл", "тэнэг өрсөлдөөн" дунд хүн чанар гэдэг эрхэм зүйлээ аажим аажмаар алдаж буйгаа анзаарахгүй. Амар аргаар их мөнгө олохын тулд хулгайлж завшиж, хууль зөрчиж, биеэ үнэлж, бие биенээ хууран мэхэлж байна. Тэгж олсон мөнгөөрөө булган шуба авч өмслөө ч, үнэтэй "Жееп" машин уналаа ч, тансаг сууцанд тухаллаа ч, 9911.... дугаартай гар утас барилаа ч, алмаазан зүүлт зүүлээ ч, үнэтэй брендээр гоёлоо ч "аз жаргалтай" сайхан харагдахгүй, харин сэтгэлийн ядрал, хоосрол, цөхрөл нь дэндүү ихээр мэдрэгддэг. Энэ бол бахархал биш, бусдад "гайхуулах" гэсэн ядмагхан өрсөлдөөн юм шүү дээ. МӨНГӨ-ХҮН ЧАНАР хоёр тэгтлээ зохицолдох нь ховор. Хүмүүс бид өөрийн өчүүхэн хэрэгцээгээ хангаж чадаад, өөртөө зорилго тавьж амжилтад хүрч чадаад, өрөөл бусдад тус болж, тэдний баярлаж талархсан царай болон сэтгэлийн чанад дахь ухаарлыг мэдрэхдээ баяртай байж чаддаг. "Сэтгэлд гал байхад зууханд гал хэзээ ч олдоно" гэдэг шиг хүн чанараа эрхэм болгож явбаас мөнгө хэзээд олдоно. Харин мөнгийг эрхэм болгож яавх дор тэр л хэмжээгээр хүн чанар тань танаас холдон одно. Алив зүйлийн байр, байршил гэдэг их чухал зүйл. АДГУУС -ХҮН байхын ялгаа ч үүнтэй утга адил. Товчдоо ХҮН ЧАНАР-МӨНГӨ, ХҮН-АДГУУС гэж л байрших учиртай юм шүү дээ.
Төгсгөлийн оронд сэрэмжлүүлэг
Монголчууд бид өөрсдөө "хар ажил" хийж амжиргаагаа дээшлүүлэхийн оронд амар аргаар мөнгө олох гэж өрсөлдөж байх зуур, Монголын бүтээн байгуулалтад "хар ажил"-ыг нь хийхээр хятадууд олноор орж ирцгээж байна гэнэ. Бид тэднийг хичнээн харааж зүхэвч, өөрсдөө хийх дургүй болохоор яалтай билээ. Харин үүний уршгаар охид бүсгүйчүүд нь очиж биеэ үнэлээд байх аваас нэгэн гамшиг тохиож болох. Олон жилийн дараа монголчууд бид тосгоны хятадууд шиг гудамжинд "нас барсан" хүүхдийг хөлөөрөө өшиглөж үзэж байх вий гэдэг айдас л төрж байна даа. Мөнгөний шуналд ууссан хүн чанар гэдэг хамгийн аймшигтай. Монголчууд бидний бахархал болсон ХҮН ЧАНАР үлгэр болон жаргах аваас хэн үүний төлөө шаналах бол. Жаахан ч атугай ХҮН ЧАНАР-тай байх цаг болжээ. Ядаж л зогтусан энэ их хийрхэл, солиорлоо нэг анзаарах сан. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail; gala_mn@yahoo.com
|
| Хүн чанар хийгээд мөнгө |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ажлын байрны зар олон ажиллах хүн хомс байна гэдэг худлаа манайхан ажлын чадвараар нь цалин олгодог болмоор юм удирдлага муутайгаас гадна ажилчдаа аймаар голж шантраадаг иймээс аүн өөртөө итгэх итгэл алдарч ажиллаж чадахгүй юм байна гэсэн сэтгэгдэлтэй болдог ерөөс удирдлагаас их юм шалтгаалж байгаа мэдлэгэтэй мэдлэггүй олон дарга нар
2012-06-27 | 09:50:36 | 202.179.20.254 | |
Зочин Улаанбаатар хотоос 50 км -т байрлах 4 улирлын үйл ажиллагаатай цэвэр бохир ус, халаалтаа бүрэн шийдсэн амралтын газрыг зарах буюу хамтарч ажиллана. утас 99060811
2012-06-05 | 11:07:50 | 202.131.231.242 | |
Зочин Олон эрлийзүүд турж байгаа н аймаар
2012-05-30 | 00:15:30 | 131.169.103.115 | |
|
|
|
|
|

Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|