 |
|
 |
|
Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоов |
|
|
 |
|
 |
Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоов
2012-05-30Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг  тогтоосон, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцсан, энэ онд улсын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталсан нь онцлох шийдвэр байлаа.
С.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийх юм байна.
Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийхдээ “Манай Засгийн газар баялгийн шударга хуваарилалтын зарчмыг тодорхойлж, суурийг нь тавилаа” гэж онцолж байлаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чухал асуудлууд шийдвэрлэлээ. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 363 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт энэ ажил жигдэрч эхэллээ. 6 дугаар сард багтаан бэлэн мөнгөө олгож дуусахаар ажиллаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт иргэддээ 1,5 сая төгрөгтэй тэнцэх хишиг, хувь олгоно гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасныг тэмдэглээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг сая төгрөгтэй дүйцэхүйц 1072 хувьцааг “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийж ойрын хугацаанд дуусгана. Ингэснээр хишиг, хувийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр сонголттойгоор олгох шийдвэр хэрэгжих юм гэдгийг онцоллоо.
“Хүний хөгжлийн сан”-гийн дэвтэрт бичилт хийгдсэнээр аж ахуйн нэгжүүд дүйцүүлсэн үнийн хэмжээнд хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах боломж нээгдэж байгаа гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэллээ.
Мөн манай Засгийн газар нийгмийн баялгийн шударга хуваарилалтын үндсэн зарчмыг тодорхойлж, суурийг нь тавьж чадлаа. Нийгмийн баялаг, уул уурхай, түүнээс олж байгаа орлого бол ард түмний баялаг, ард түмэн эзэн нь юм. Баялгаа эзэмших, өмчлөх эрхтэй юм гэдгийг бодитоор хэрэгжүүлэх ажил үүргээр эхэлж байна гэдгийг онцоллоо.
Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох яам, агентлаг болон Төрийн өмчийн хороонд Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.
СОНГУУЛЬ БОЛДГООРОО БОЛНО, ЗАСГИЙН АЖИЛ ЦАЛГАРДАХ ЁСГҮЙ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүд болон яам, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад хандан тодорхой үүрэг, даалгавар өглөө.
УИХ болон НИТХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Засгийн үйл ажиллагаа хэвийн, тогтвортой, хариуцлагатай явах ёстой гэдгийг сануулаад, Засгийн газрын зарим гишүүн болон дэд сайд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан яамдын үйл ажиллагааг цалгардуулахгүй, төлөвлөгөөт ажлаа хэвийн явуулахыг үүрэг болголоо.
Салбаруудын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах зохицуулалтаар хангах, 2012 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламж, төсөл, арга хэмжээг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах, яам, агентлагийн ажилтнууд ажлын байрандаа тогтвортой ажиллах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зэрэг үүрэг өгчээ.
Засгийн газрын хуралдаан лхагва гараг бүрт болдогоороо болж цаг үеийн асуудлуудыг түргэн шуурхай шийдэж байх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хяналт тавьж байх, түүн дотроо яам, агентлагийн албан тушаалтнууд хариуцлагатай хандахыг сануулсан байна.
ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Энэ дагуу :
- Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд сард нэг удаа олгох мөнгөн тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улиралд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг тус бүр 60 мянган төгрөг
- Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т жилд нэг удаа 120 мянган төгрөг
- Ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4 хүртэл насны 2 ихэр бол хүүхэд бүрт 1 сая, 3 ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт 5 сая төгрөг
- Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон, амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь зориулж нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг 1.5 сая төгрөг
- Орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлтөд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
- Ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
- Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнээс Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 150 мянган төгрөг
- Насанд хүрсэн, бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд сар бүр үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөг
- Нийслэл хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлтийн хэмжээг жилд нэг удаа 200 мянган төгрөг байхаар тогтлоо.
Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнийн өсөлтийг харгалзан өөрчилж байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Мөн хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх”, “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох”, “Тусгай сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэ төлбөргүй сургахыг дэмжих”, “Ахмадын сан байгуулан ажиллуулах”-тай холбоотой журмуудыг баталлаа.
Дээрх журмуудыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“УРТ НЭРТЭЙ” ГЭГДЭХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ЭРЧИМЖИЖ БАЙНА
Засгийн газрын хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Хууль хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан байна. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоожээ.
Ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хил хязгаарыг эцэслэн батлах бөгөөд үүний дараа лицензүүдийг түдгэлзүүлэх, цуцлах, нөхөн төлбөрийн асуудал яригдана гэж Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар хэллээ.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хилийн заагийг тогтоосноор “Урт нэртэй” гэгдэх хууль эрчимтэй хэрэгжих боломж бүрдэж байна.
Засгийн газрын хуралдааны үеэр алтны болон шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэн холбогдогчоор нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх тухай ч яригдлаа.
Мөн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан, нөөцөд авсан, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газраас бусад талбайг 5 жилийн хугацаагаар улсын нөөцөд авах шийдвэр гаргалаа.
Одоогоор манай улсын нийт нутаг дэвсгэрийн 14 хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл олгох бололцоотой байсан 20 орчим хувийг улсын нөөцөд авч байна.
Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь улсын нөөцөд багтаж байна. Ингэснээр шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг 5 жилээр зогсоолоо.
Цаашид геологийн судалгааны ажил хийсний үндсэн дээр улс, орон нутаг тухайн талбайг нөөцийн газраас гаргана гэвэл жил бүрийн үндсэн чиглэлд тусган УИХ-аар хэлэлцүүлсний дараа Засгийн газар зөвшөөрөл олгодог зарчимд шилжлээ.
Энэ нь тусгай зөвшөөрлийг хараа хяналтгүй, их хэмжээгээр олгож байна гэсэн ярианд цэг тавьсан шийдвэр юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЭНЭ ОНД 22.8 МЯНГАН ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ
Энэ онд улсын хэмжээнд 22.8 мянган га газрыг өмчлүүлэхээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал болгосныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэ дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.8 мянга га газрыг үнэгүй, аж ахуйн зориулалтаар 0.96 мянган га газрыг өмчлүүлэх юм.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 29917 иргэн 3071.89 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлөөд байна. Өмнөговь, Говьсүмбэр, Дорнод, Төв, Булган аймагт газар өмчлөл эрчимтэй буюу 25 хүртэл хувьтай байгаа бол Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт 7.82 хүртэл хувь буюу удаашралтай байгаа судалгаа гарчээ.
Харин 108 иргэн 18.82 га газрыг аж ахуйн зориулалтаар давуу эрхээр, 49 иргэн 1.51 га газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар, 21 иргэн 10.95 га газрыг газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр тус тус хувьчилж авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТОВЧ МЭДЭЭ
- УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачилсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Гишүүн төсөлдөө Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж дээр 65-71 хүртэл настай иргэнд 5 хувийн, 71-85 хүртэл настай иргэнд 10, 85-99 настай иргэнд 20, 100 ба түүнээс дээш настай иргэнд 30 хувийн мөнгөн тусламж авч байх зэргийг тусгасан байна. Наснаас хамааран ялгаатай тэтгэвэр, тэтгэмж олгох нь даатгуулагчийг насаар нь ялгаварласан хэрэг болох бөгөөд энэ нь нийгмийн даатгалын зарчимд нийцэхгүй байна гэж Засгийн газар үзэж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- Өндөр хөгжилтэй оронд Төрийн сангийн зээлээр болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгсөөд ирсэн хүнд бусад сургууль төгссөн хүнээс давуу эрх олгон, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэн, төрийн албан тушаалд шууд томилон ажиллуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар санаачилсан байна. Энэ нь Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцэхгүй байна хэмээн үзэж төслийг дэмжих боломжгүй гэдгийг уламжлахаар тогтлоо.
- Засгийн газар өнгөрсөн сард 55 асуудал хэлэлцэн, 19 асуудалтай танилцсан байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан, эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэл, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэрэг олон томоохон ажил хэрэгжүүлжээ. 03 дугаар сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.048.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 117.2 тэрбумаар буюу 10.1 хувиар давсан байна. Энэ нь 2011 оны мөн үеийнхээс 144.1 тэрбумаар буюу 15.9 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлагын 53.5 хувийг санхүүжүүлсэн байна.
- Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах болон иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газарт УАЗ-31512 автомашин нэгийг улсын нөөцөөс олгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байранд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлах, усанд осолдсон хүнийг авран хайх бүлэгт томилогдон албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтан Л.Ган-Одонгийн ар гэрт олгох тэтгэмж зэрэгт зориулан нийт 250 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дархан суманд болон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлахад гаргасан хөрөнгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх, улсын нөөцөөс олгосон автомашиныг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
- Гал түймэрт шатсан Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг шинээр барих 1 тэрбум 200 сая, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн дотуур байрыг шинээр барихад шаардагдах 750 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Барилгыг цаг хугацаанд нь чанартай барьж, ашиглалтад оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгалаа.
- “Хүүхэд насыг хайрлая” 2012 оны зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилгыг идэвхжүүлэх сурталчилгааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтов. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилсан энэ Олон нийтийн санаачилгад төрийн болон төрийн бус, олон нийтийн гээд 140 гаруй байгууллага нэгдэн хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийг эрсдэлд оруулж байгаа нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө ажиллан, хүүхэд хамгааллын үйлчилгээнд 184 мянган гэр бүлийн 650 мянган хүүхдийг хамруулж, эцэг, эх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх ажил хийжээ.
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн Зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилж, зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталлаа. Бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах үүрэгтэй нэгжийг Зохицуулах зөвлөлийн Ажлын алба болгон өөрчилж, 15 хүртэл орон тоотой байхаар болсон байна.
- Нийслэл, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, энэ оны төсвийн тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов. Энэ зөвлөл ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ тарифыг бодит зардалтай нь уялдуулан тогтоож, энэ харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллана. Зөвлөл ажилдаа орсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл дээшилнэ гэж Засгийн газар үзлээ.
- “Тайшир-Алтай” Ус хангамжийн төслийг төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах талаар хэлэлцэв. Энэ дагуу Концессийн зүйлийн жагсаалтыг боловсруулахдаа энэ төслийг оруулж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй үзлээ. Энэ төсөл нь Тайширын усан цахилгаан станцын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52.8 км урт, 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотын иргэдийг тасралтгүй, найдвартай хүргэх зорилготой юм.
- 06 дугаар сард болох “Өнөөгийн монголын гэр бүлийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт Үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар тогтож шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
- “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн яс Монголоос гаралтай гэдгийг тогтоох ажил үргэлжилж байна. Уг олдвор манай улсаас гаралтай гэдгийг тогтоовол шүүхийн журмаар, эсвэл худалдан авагчтай тохиролцон тодорхой нөхөн төлбөр өгч эргүүлэн авчрах боломжийг судлаж байгаа тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр танилцууллаа.
- Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит болголоо. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Ардын армийг шинэчлэх, хөгжүүлэх болон Батлан хамгаалах салбарын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилгоор Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.
|
| Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоов |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|