Хаммэр жип |өгүүллэг|
2012-05-31Эх үрсийн баярт зориулав 
Н.Бадарч. Арлингтон, АНУ.
Миний нэрийг Мөрөн дүүг маань Түвшин гэдэг. Бид хоёр угаасаа л ээж ааваасаа ч илүүтэй эмээ, өвөө хоёрын эрх хүүхдүүд гэвэл яах ч аргагүй мөн. Яагаад гэвэл тэр хоёр маань л биднийгг хар нялхаас минь ууж өлгий, угж сүү, уух идэх, унтах босохоос эхлээд гадаа нарлаж тоглох, гэртээ ороод гараа угаах, орондоо орохдоо шүдээ угаах, найтааж ханиахыг минь ч хүртэл чагнаж, анхны алхам хийхэд араас минь түшин, дороос минь тулж тойлсоор өсгөсөн билээ. Харин хөлд орж том болсны дараа бүдрээд уначихвал өвөө маань “Унахаас босох нь, унтахаас сэрэх нь гэдэг юм. Миний хүү өөрөө бос, эр хүн чинь өөрөө босдог юм гэдэг байв. Ээж аав хоёр маань ажил ихтэй өглөө гараад орой бүр шөнө идэх юм юу байна гээд л заримдаа бүр ядраад гуйвчихсан ирдэг юм. Тэр үед бид унтсан байх тул зарим өдөр би тэднийг олж харахгүй үе ч бий. Гэсэнч бидэнд ээж аавтайгаа өдөр хоногоор уулзахгүй байхаас ч илүү зовлон тулгарсан юм даа.
Ээж маань өвөө эмээ хоёрын охин нь, харин хүү Түмэн нь холын Амеркид суралцахаар болоход нөгөөх хоёр маань хүүгээ дагаад явчихсан даа. Тэгээд л бид хоёр тэднээсээ хоцорч гэртээ үлдсэн хэрэг. Ангир уургаа бус ч алган дээрээ бөөцийлж өсгөсөн эмээ өвөөгүй ямар хэцүү байсныг нуух юун. Гэсэнч тэр хоёр маань биднийг их санаж гоё хувцас, тоглоом, чихэр үргэлж явуулдаг болохоор надад их l сайхан байсаан. Зөвхөн тэр үед нь л. Тэгээд л дараа нь боддог мөрөөддөг зүйл нь дахиж хэзээ, ямар гоё тоглоом надад явуулах болдоо гэж хүлээгээд л өдрийн бодол, шөнийн зүүд болдог байв. Шинэ жил дөхөж байсан юмдаг. Ер нь бол амралтын өдөр би хоёр өглөө яагаа ч үгүй эрт босч цайгаа уучихаад л гадаа гарч тоглоод өдөр дуудуулж хоолоо идээд мөн гарч мөн л дуудуулсаар л оройдоо л гэрийн бараа хардаг л даа. Гэтэл өнөөдөр би гараад тун ч удаагүй байтал аав маань биднийг дуудаж шинэ жилийн сүлд модоо хамт чимье гэв. Бид дөрөв ээж, Түмэн агаа хоёрын бага байх үеийн гэрлэн чимэг, тоглоомуудыг гарган өлгөж байснаа ээж маань Ааяагийн {Би эмээгээ ингэж авгайлдаг юм.} явуулсан гоё өнгөтөй янз бүрийн олон бөмбөлөг болон өөрөө явж мөн гараа хөдөлгөдөг бас англиар “твинкел, твинкел, литл стар” гээд л дуулж өгдөг улаан дээлтэй өвлийн өвгөн гаргахад бид хоёр бөмбөлгүүдээ ногоон гацуурт өлгөн, нөгөө дуулдаг өвгөнөө өмнө нь зогсоов. Сүлд модоо чимж дуусахад аав маань
-Шинэ жилийн үдэш миний хүүд Америкаас Aаяа, өвөө, агаа нар нь бэлэг явуулна даа гэхэд би ааваасаа
-Тэгээд тэрийг чинь Aaяа өвөө хоер авчрах юм уу?
-Үгүй ээ, миний хүү. Өвлийн өвгөн авчрана.
-Тэр өвгөн чинь тэгээд Амеркаас надад бэлэг өхөөр ирэх юм уу?
-Тэгэлгүй яахав.
-Надад бэлэг авчрах гээд үү ?
-Чамд бас ээж аавынхаа үгэнд ордог олон хүүхдэд.
-Тэр чинь жинхэнэ өвгөн юм уу? гэхэд аав
-Жинхэн байлгүй яахав, жинхэнэ өвгөн л жинхэнэ бэлэг авчирдаг шүү дээ гэж байна. Би ихэд гайхсан ч тэр жинхэн өвгөнийг мөн ч их тэвчээртэй хүлээсэн дээ. Чухам ямар бэлэг авчрах бол хэмээн хүлээсээр шинэ жилийн орой сүлд модныхоо гэрлийг асаагаад сууж байтал хаалга дуугарч миний нөгөөх дуулдаг өвгөнөөс хамаагүй том жинхэнэ өвгөн ороод ирлээ. Улаанхүрэн дээл өмсч, мөнгөн цаасаар бүрсэн таяг тулан, салж унах гээд байгаа урт сахлаа байн байн эргүүлж наавч тэр нь ер тогтох шинжгүй. Их танил дуутай бас манай аавынхтай яг адилхан гутал өмсчихсөн байсан гээч. Түүний шуудай дотор нь ердөө л ганцхан бэлэг байсаар атал нөгөөхийгөө байн байн эргүүлж тойруулж уудлаад л бас сахлаа нааж тэгсээр нэг юм гаргаж ирэв шүү.
-Энд Мөрөн гэдэг хүүхэд бий юу” гэхэд нь
-Би байна, гээд тэсэлгүй хашгирчихав. Өвлийн өвгөн нөгөөх бэлгээ сая гаргаж надад өгөөд
-Америкаас өвгөн аав нь чамд бэлэг авчирлаа, гэв. Дээр нь “Зээ хүү Мөрөндөө. Aaяа, өвөө, агаа, нараас нь” гэж бичсэн байна гэнээ. Түмэн ахыгаа би “агаа” гэж авгайлдаг юм. Би яаран задлахаар зөвшөөрөл гуйсан харцаа ээждээ дэвсэхүйд толгой дохив. Ээж бид хоёр заримдаа юу ч ярьж хэлэхгүйгээр бие биенийхээ харцаар юу хүсч буйгаа ойлголцоод байдаг юм л даа. Яаран задалтал тэр гурвын маань надад илгээсэн үүлэн цэнхэр өнгөтөй, үй олон чимэгтэй, үнэн гоё тоглоомын машин гарч ирлээ. Би харангуут л “Хаммэр жип амеркийн хамгийн хүчтэй суудлын тэрэг” гэж агаагийнхаа үзүүлж байсан түлхүүрийн оосор дээрх алх шиг хэлбэртэй машины зургийг санасан юм. Би заримдаа түлхүүрээс нь нөгөөхийг нь салгаад тоглодог байсан юм л даа. Харин энэ бол яг жинхэн машин шиг, хаалга, цонх, хамар нь онгойж жолоог нь мушгихад урд дугуй нь эргэдэг, ар өврийн гэрэл, суудал, антен нь хүртэл байрандаа. Бас дөрвөн дугуйндаа “Хаммэр” гэсэн бичигтэй байна гэж ээж маань надад хэллээ. Баярласан гэж хязгааргүй. Өглөө эртлэн босч машиндаа чирэх уяа ээжийнхээ угаалгын хэцнээс хийж аваад дүүгээ дагуулаад гадаа гарлаа.
Манай байр анх хашаан дотроо хүүхдийн тоглоомын талбайтай, их олон мод бут сөөгтөй тэр нь хавар цэцэглэдэг бүр мойл, нохойн хошуу, чачаргана, үхрийн нүд хүртэл ургадаг байсиймаа. Айлууд том том гарааш барьж сахилагагүй жаалууд тоглоомыг нь эвдсээр энэ бүхнээс одоо ул мөр төдий л үлдсэндээ.
Хүүхдүүд бүгд миний машиныг харахаар намайг тойрон ирж төдөлгүй бид тоглосоор нэг харахад үүлэн цэнхэр өнгө нь тоосонд дарагдсаныг гэртээ бушуухан орж угаагаад гарахад наранд гялалзаж улам ч өнгө орчихсон юм шиг. Хүүхдүүд манай цонхон дор намайг хүлээж гарч ирэнгүүт л хамт тоглоцгоож эхлэв. Тэр өдөр тэнгэрт нар, гадаа миний машин хоёр хамгаас өнгөтөй гялалзаж байв шүү. Нэг нь чирч явахад бусад нь дагалдан нааш цааш гүйлдэж, би жипээ амраахыг санал болгоход тэд сандал дээр миний хажууд бөөгнөрч, би тоглоомоо өвөр дээрээ бүүвэйлэх шахам тэвэрч суулаа. Гэтэл гадаа хашааны цаанаас өрөвдөлтөй гингэнэх дуу гарч манай байрны Энэрэл гэдэг хүүхэд нэг жижигхэн гөлгийг хүзүүвчнээс нь төмөр утсаар оосорлон чирч нөгөөдөх нь өрөвдмөөр гаслан хойшоо бүх хүчээрээ чаргуулдавч хүчэнд автсан өчүүхэн амьтан яалтай ч билээ. Энэрэл бол их сахилгагүй хүүхэд. Тэр юу ч хийж магадгүй, дугуйгаараа хашаан доторхи зүлэг сөөг, тоглоомын талбай дахь элсний хашлагыг дайруулж эвдэлсэн. Элдэв муухай хараал хэлдэг, ханан дээр муухай үг бичиж, худлаа хэлдэг, бас муур дүүжилж алсан гэж хүүхдүүд надад ярьж байсан. Нэг удаа тэрээр хашаан доторхи өндөр улиас өөд авирч тэндээс манай байрны яг ард байх Төв банкны цонхоор өнгийж байгаад харуулд нь баригдаж байсан шүү. Тийм болохоор өвлийн өвгөн юу гэж түүнд билэг авчрах вэ дээ. Нэг удаа гадаа тоглож байгаад тэр миний толгой руу модоор цохисонд ээж намайг өмөөрч түүнийг загнахад ээжийг бас зодох гээд байгаа юм даа. Ийм муухай хүүхдэд Энэрэл гэдэг нэр яагаад өгчихсөн юм болдоо гэж би бодоод бодоод олдоггүй юм.
Өрөвдөм нялх амьтныг тэр хааш нь авч яваа, хүзүүнд дэх төмөр утас чухам юунд хүргэхэв гэдгийг би шууд л ойлгосон. Ээж энэ хүүхэдтэй нийлэхгүй байхыг захиж, би ч түүнд ойртоогүй, харин энэ удаад би жипээ найздаа бариулаад түүний өмнө очиж
- Чи энэ нялх амьтныг хааш нь аваачих гэж байгаа юм? гэхэд
- Чамд ямар хамаатай юм, гээд хөл дор минь нулимав.
- Наадахыгаа надад өгчих гэвээс тэрээр тоосон ч шинжгүй явахыг завдтал би түүний ханцуйнаас татан
- Хүлээж бай л даа гэхэд тэрээр эргэж харав. Би халааснаасаа ээжийнхээ өгсөн мянган төгрөгийг гарган
- Надад наад гөлгөө өгчих гэв. Энэрэл мөнгөтөй гарыг минь түлхэн
-Ганц мянгахан төгрөгөөр амьд гөлгөө өх гэж үү? хэмээн оосрын үзүүрээс дээш өргөхөд нөгөөх гөлөгний дөрвөн мөч нь агаарт сарвалзан, тавихад нь хамраараа газар хатган унаж гингэнэв. Би халааснаасаа үлэг гүрвэлийн зураг, өнгийн пламастр харандаа гарган түүнд барихад
- Надад жинхэнэ гөлөг байхад чиний энэ зургаар би яах юм? гээд намайг замаасаа холдуулав.
- Тэгээд чамд юу хэрэгтэй юм бэ? хэмээн Энэрэл гөлөг хоёрыг нулимс доголдсон нүдээр ээлжлэн харж зогстол намайг үл тоомсорлосон түүний харц миний тоглоом дээр тусахад дүү маань ардаа нуучихаад өөрөө миний араар орчихлоо. Энэрэл араар минь тойрсноо миний жипийг заан
- Энэ чинийх үү? гэхэд миний хоолой зангираад
- Тийм гэж арай ядан бувтнав.
- За, за. Чи намайг ятгалаа, гээд нөгөөх гөлгийг хөлөөрөө түлхэн миний өмнө авчирч төмөр утасны үзүүрийг өвөр дээр минь шидчихээд гараа сунгахад найз маань над руу харснаа өөрийн эрхгүй араасаа миний машиныг гарган өгөв. Энэрэл нөгөөхийг чирч замын хашлага шавхай шороон дээгүүр хангир янгир дуугаргасаар талийн одвоо. Хөл дор минь үлдсэн нөгөөх гөлгийг харваас шороо тоосонд дарагдаж өнгө зүс нь мэдэгдэхээргүй нойтон дорой амьтан миний өмнө гэм хийсэн харцаа буруулан, уйчлалт гуйх мэт чичрэн зогсож байлаа. Ийм л амьтнаар Ааяа, өвөө, агаагийнхаа Америкаас явуулсан Хаммэр жипээ сольждээ би. Гөлөгний хүзүүвч гэмээр шидэмснээс төмөр утсыг тайлваас тэр надаас айж газар хөрвөөн царгахад
- Битгий ай, одоо чи минийх болсон, чамайг хэн ч гомдоохгүй гээд нурууг нь илэхэд тэр намайг ойлгосон бололтой гарыг минь долоон үзүүр цагаан, мойног сүүлээ годогнуулан хөлд минь наалдан паацагнав. Би түүнийг өрөвдөн тэвэрч үнэхээр уйлсан юм. Энэрэл жип хоёр хашаанаас гарч хаа ч юм алга болж миний дэргэд хүний хайраар дутсан амьд амьтан ингэж үлдсэн билээ. Би гөлгөө тэврээд уруу царайлсан амьтан гэртээ орлоо. Ээж аав хоёр маань жипээ яасан миий хүү гэж байна. Би загнуулахаа мэдэж байсан ч аргагүй үнэнээ л хэллээ. Гайхалтай нь манай хоёр ихэд гайхширч бие биерүүгээ нүдээ бүлтийлгэн харсаар байвч намайг ерөөс загнаагүй юмдаг. Үүнээс хойш гөлөг бид хоёр ер салаагүй, би түүндээ өөрийнхөө суран тэлээгээр хүзүүвч хийн Борхон хэмээн нэрлэж тэрээр надад хэзээ ч мартагдашгүй баяр баясгаланг авчирч бидэнтэй ижилдэн дассан юм даа. Одоо би Борхоноо юугаар ч солихгүй.
Удалгүй би сургуульд орж аав орой намайг тосохдоо Борхоноо дагуулан ирж бид хоёр замдаа тоглосоор гэртээ харьдаг байв. Нэг орой аав алга, харин Aаяа өвөө хоёр маань миний түрүүчийнхтэй яг адилхан Хаммэр жип барьчихсан намайг хүлээж байв. Би Aаяа , өвөө хоёртоо үнсүүлэн сургуульд сурсан зүйлээ ярьж, Борхон жип хоёроо ээлжлэн харсаар явлаа. Харин байрныхаа гадаа хаалгаар орохоос өмнө Ааяа өвөө хоёроо жипны хамт миний араас ороорой гэж орхичихоод хүүхдүүдийн өмнө ганцаараа сургуулиас ирж буйгаа үзүүлэн, улаан цүнхээ үүрч тэдний хажуугаар гарахад мөн ч догь байсан шүү. Нэгэнт би сургуульд орсон болохоор одоо яаж жижигхэн хүүхэд шиг тоглоомын машин чирч явахав дээ.Тэр машинаа би дүүдээ өгсөн.
Өнөөдөр хичээлийн сүүлчийн өдөр, маргааш зуны амралт эхэлнэ. Гадаа төөнөсөн хаврын нарны илчинд газрын урь дээш хөөрч, дөнгөж дэлгэсэн шинэхэн навч ногооны үнэр ханхлан шувууд цэцэрлэгт жиргээд хашаанд хүүхдүүдийн дуу хадна. Гэрт лав эмээд миний захисан “плэй стэйшн” хэмээх маш сонин компьютрийн тоглоом бий гэж бодохоос над шиг жаргалтай хүүхэд энэ байранд үгүй мэт санагдаж гэрийн зүг яаран алхав.
|
| Хаммэр жип |өгүүллэг| |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
|
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »»
|
|
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »»
|
|
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »»
|
|
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
|
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »»
|
|
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|