 |
|
 |
|
Шүүр засагт төрт ч бөхийдөг, түмэн ч мэхийдэг байх учиртай |
|
|
 |
|
 |
Шүүр засагт төрт ч бөхийдөг, түмэн ч мэхийдэг байх учиртай
2012-06-15Төрт ёсны их уламжлалтай Монголчуудад Шүүх засаглалын арвин баян туршлага бий.  Аль эрт хаан, ханлиг, ван, гүн цолтныг бий болгохоосоо аваад, харц ардаасаа эхлээд тамга баригч хэнбугай нь ч хазгай гишгэх, хальтирч ярихыг хүртэл цээрлэж, сэргийлсэн аман хуулиас ацаглаад, цадиг лүндэн буулгасан "Алтан хууль"-иа дагадаг байсан нь Хүннү, Сяньби, Жужан, Найман гээд Их Монгол улсыг залгаж иртлээ тодруухан тэмдэглэсэн нь байх.
Бид их Монгол Улсынхаа "Их засаг" хуулийг ч өдгөө мартаагүй явна. Монголчууд хуулийг "Мөнх тэнгэрийн зардас" болгож, газар шорооноосоо эхлээд ганц өнчин ишиг хүртэл, уул овоо хөндөхөөс улс гүрний сэнтий хүртэл нарийн зэрэг дэвтэй ёс зүй, хууль эрхийг нэг бүрчлэн заасан байдгийг "Их засаг", "Цааз бичиг" гэхчлэн олон лүндэн зарлигаас мэдэж болно. Гэхдээ энэ удаа он цагийн урьдахийг бус, олон зууны цаадахийг биш, одоо яг энэ үедээ Шүүхийн засаглалаа яаж засах вэ? гэдгээ онцлон хөндсү. Ингэж хөндөх боломжийг ч Монгол Улсын Дээд шүүхээс зарласан асуудал хөндсөн бичлэг, нийтлэлийн уралдаан олгож буйд баярлах юун.
Нарийндаа Төрт ёс, Улс гэр амар амгалан байхыг Шүүх засаг сахиулж, алив булингар, алдаа мадаг гарвал шүүн тунгааж, шийтгэн тохинуулж байдаг учиртай бус уу? Хаан хаан гээд хатуу хуулийн хаана нуугдах билээ? Харц харц гээд хариг хуулийн хаанаас зугатах билээ? Ялгал үгүй дагахын учрыг ягштал зааж өгдөг нь Шүүх л буйз аа. Монгол Улс сайн Шүүхтэй, сайн ч Шүүгчидтэй. Шүүхээ байнга шинэчилж, шүүлтүүрийг нь улам тунгалагшуулж ирсэн түүхтэй.
Гэвч өдгөө цагт Шүүхийн өмнө тулгарсан асуудал цөөнгүй байна. Шүүхийг шинэтгэн тохинуулахад хуулиуд ихээхэн үүрэгтэй. Олон хууль батлагдаж, тэр дунд онцлогдон шинэчлэгдэж байх нь Шүүхээ ч шинэ нөхцөлд ажиллахыг шаарддаг бололтой. Шүүх өөрөө ч шинэ институтийг бий болгож байна. Зөвхөн Дээд шүүх бус Захиргааны хэргийн Шүүх гээд салбарлаж ирлээ. Тэгэхээс өөрцгүй. Дээд шүүхийн дэргэд байгуулагдсан Захиргааны хэргийн шүүх шинэ тутам хэрнээ цаг үетэйгээ давхцан ажиллаж амжилт олж байна. Гэмт хэргийг ганцхан эрүү, иргэн гээд шийдэх бус төр засагтай хамаатай асуудлыг ч Захиргааны шүүхээр дамжуулж шийдэхээс аргагүй ацан шалаатай хэргүүд олширч байна. Нэн ялангуяа уул уурхайн салбар улс орныг оройлох болсон үед Захиргааны хэргийн шүүх цагаа олж, байраа олж байгуулагдсан нь улам бүр нотлогдсоор байна. Дээд шүүх энэчлэн дэргэдээ олон чухал салбар шүүхтэй болох ч шаардлага гарч ирлээ. Эдийн засгийн ноцтой гэмт хэргүүдийг Дээд шүүх дангаараа шийдэж чадахгүй нь ээ. Захиргааны хэргийн шүүхтэйгээ дамжлаад ч барахгүй нь ээ. Улс төр, нам дамнасан хэргүүдийг ч Үндсэн хуулийн цэц өлгөж төлхөж бас барахгүй нь ээ. Цаашдаа Шүүхийн тогтолцоог яаж өөрчлөх вэ? Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамга бариутаа л хөндөж тавьсан, тал талаас нь задалж ярьсан болохоор энэхэн нийтлэлдээ давтахын хэрэг юусан. Гэвч Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Шүүхийн шинэтгэлүүд өнөөдөр хүлээгдэх учиргүй. Ерөнхийлөгч өөрөө ч Шүүхийн шинэчлэлийн багц хуулийг санаачилж УИХ-д оруулаад байгаа. Ерөнхийлөгчийн санаачилгыг Хуулийн байгуулллагууд, тэр дундаа Шүүх, Прокурор нь эсэргүүцээгүй харин ч дэмжиж байхад заримдаг нэгэн намынхан, завхарсан нэг улс төрчид улайм цайм эсэргүүцэж байгааг юу гэхэв?
Шүүхийг хараат бус байлгахыг Ерөнхйилөгч өөрөө томилдгийн хувьд эхлэн сөхөж тавьсан. Шүүгчдээ хараат бус байлгаж гэмээнэ Шүүх өөрөө хараат бус болно. Тиймээс бор үгээр цомхон хэлэхэд Шүүх өөрийн байшинтай, Шүүгчид хангалттай цалинтай байхаас Шүүх хэний ч эрхшээлд орохгүй нь тодорхой. Шүүхийг бид жаахан дэгсдүүлвэл шоовдорлож явсаар өдий хүрснээ хүлээн зөвшөөрүүштэй. Улаанбаатар хотод гэхэд л Шүүхүүд маань ямархан байр саванд сууцгааж буй билээ? Шүүгчид маань ямархан өрөө, сандалд цөмцийж суугаа билээ? Дээд шүүх гэхэд олон жил болсон өмгөр байрандаа багтахгүй хэрнээ Захиргааны хэргийн шүүхээ дэлүү шиг дэргэдээ нааж сууна. Шүүгчдийн өрөө тасалгаагаар нэг ороод үзээрэй. Дүүргүүдийн Шүүхийн байрыг заалгаж байгаад очоорой. Энүүхэндээ гэхэд бидний нүднээ Сүхбаатар дүүргийн шүүх, Баянзүрхийн Шүүх саяхнаас тусдаа байр савтай боллоо. Магтууштай нь үүнийг манайхан өөрсдөө бус Германы Ханс зайделийн сан зэрэг гадны төсөл мөслийн буянаар л ийм нэг байшинтай болж байгаа хэрэг. Тэглээ гээд дээр дурдсан Захиргааны хэргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүх бусдын "халаасанд" бөртөгнөж сууна. Өрөө тасалгаагаараа бусдын хаяанд автсан улсууд өөрийн мэдлээр ямархан байх билээ?
Шүүгчдийн өрөөгөөр ороход хавтаст хэргээ ч багтаахгүй өрчихсөн, өөрсдөө хуучирсан ширээний буланд шахуулчихсан суух энүүхэнд. Яахав дээ, шүүх хурлын танхимдаа ээлжээр хурлаа хиймээр болно. Нэг үе, Шүүх хурлын танхим багадаж, шүүх хурлын тоо нь олширсноос төлөлвлөгөөт шүүх хурлаа хийж чадахгүй хойшлуулдаг байсансан
. Харин эл хавчигдмал байдал овоо засарч, сүүлийн үес зөвхөн өмгөөлөгч нараас шалтгаалан шүүх хурал хойшлох болоо юу даа. Тэр ч бүү хэл өмгөөлөгч, яллагдагч нараас шалтгаалсан шүүх хурлын будилаан, завхралыг шүүх рүү, шүүгчид рүү бухах болсон нь харамсалтай. Зүгээр нэг хэргээс бултах зайлах гэхдээ улстөржүүлж, хавтаст хэргээ задалж цуурахаараа ч Шүүхийг илт буруутгах боллоо. Арай ч дээ. Шүүхийн байр руу дайрч довтлох нь ч халаг болов. Шүүгчдийг заамдаж авах, зодох гэж сүрдүүлэх нь ч цөөнгүй. Нүдэнд ил далд шившлэг, хараал жатга хийж, элс шороо цацаж, хиймэл хөөмөл дүрс шидэж, шашны бусармаг зан үйлээр айлгаж, мохоохыг оролдох ч болов. Саяхан ч биш зах зээлийн нээлттэй замбараагүйтэл эхлэхэд Шүүгчдийг дарамталдаг явдал газар авахаа шахсан. Харин Шүүхийнхэн үүнд бууж өгөлгүй өдий хүрч, Шүүхийн нэр хүндээ ч, шүүгчийн ёс зүйгээ ч хамгаалсаар явна, хөөрхий. Шүүгчдийн цалинг жаахан нэмсэн дуулдана лээ. Тэглээ гээд хувийн компаниуд, задарсан баячуудын дэргэд мөнөөх шүүгчид маань "гахай нүцгэн, нохой явган" хэвээрээ буйг нуултгүй. Цалингаа чамлалгүй, дарамтаас няцалгүй ажилдаа дарагдаж, санчгаа цайлгаж суугаа ахмад болон дунд үеийн шүүгч нар амаа барьж, хэлээ хазаж, өөрийгөө золиосолсоор сууна. Тэдэнд ажлын ачаалал хэрээс хэтэрсэн. Сүүлийн үеийн эрүүгийн болоод иргэний хэрэг ч хэдэн арван хавтас дүүрдэг болж. Мөрдөн байцаагчдын цуглуулсан хэргийг Шүүх, Прокурынхон шууд уншсанаараа ч шүүчихдэг юм биш. Ээдрээтэй хэргүүдийг задалж, эзэнтэй, эзэнгүй хэргүүдийг нягталж дахин сайтар ялгаж салгаж, баараггүй эцсийн шийд гаргахын тулд мөрдөн байцаалтад буцаадаг нь нэн олон. Нэг шүүгчийн өмнө нэг бус хэд хэдэн хэргүүдийн зуу зуун хавтас хэрэг шахаатай байхтай зөндөө тааралдсан тул үүнийг ноттой хэлж чадна. Зарим шүүгч нөхдийгөө хараад ихэд өрөвддөг. Болдогсон бол УИХ-ын гишүүд шиг хэд хэдэн туслахтай болгоод, аяга цайгаа уух зуураа үе мөчөө хөдөлгөчих ширээний теннисний тасалгаатай болгочих юмсан. Даанч тэгж суух завтай ч шүүгч алга. Харин ч гэмт хэргээ шүүлгэж яваа хэрэгтэн, яллагдагч нар нь /Гадуур шүүгдэж байх хугацаандаа/ томоо биллярд /ясан бөмбөгийн тоглоом/-ын ширээ бүхий өргөн танхимд архидаад, найрлаад сууж буйтай тааралдах энүүхэнд. За энийгээ ч больё оо.
Шүүх хурлын завсартаа ганц нүүдэл хийчих шатар өрчих ч зай ширээнийх нь мухарт олддоггүй шүүгч найз надад бий. Шүүгчид ажлаасаа гараад ч аятайхан цайны газарт тухалж чадахгүй. Хэнтэй идэж ууж суугааг нь хараачлах хардагчид, мөрдөгчид зөндөө. Яс нь хавталзаж суугаад хар байхуу уучихаад цайныхаа газраас нуугдаж гарах шүүгчид байсаар байна. Хөдөөгийн шүүхийнхэн бусдын байр савыг түрээсэлж сууцгаахыг очоод нэг үзээдхээч? Шүүгчдээ ингэж хараат байдалд оруулмааргүй байна. Уг нь Шүүх засаглалыг хэрэгжүүлэгчид толгой гэдгэр, олгой цүдгэр байх учиртай. Шүүхийн үйл ажиллагаагаа явуулж байхдаа буруу нь үнэн бол, буруутныг шийтгэж буй бол Төрийг ч бөхийлгөж, түмнийг ч мэхийлгэдэг байх учиртай. Тэгвэл манай өнөөдрийн шүүгчдийн толгой бөхийж, нуруу бөгтийж сууна. Дурын нэгэн төрийн албан хаагч, намын нэгэн дарга, баян хэмээгч этгээдэд загнуулж, тал талаасаа боорлуулж сууна. Дандаа муу хэлэгдэнэ. Шүүх л болохоо байчихсан, Шүүгч л лойчихсон хоч дуулна. Харин ч муу хэлүүлэх тусмаа хэргийг үнэн мөнөөр нь шүүж, хэрэгтэн, ялтанг өршөөж, шийтгэлийг хөнгөрүүлж үзэх гээд чардайж сууна.
Та нар Шүүгчдийн нягталж, хөнгөрүүлсэн олон хэргийн цаана баярлах ёстой атлаа бачуурч уурлаж суудгаа болиоч гэж ял шийтгүүлж буй, ял эдэлж буй хүмүүст хэлмээр санагдана. Ядаж ганц удаа ч атугай Шүүгчдээ өмөөрмөөр бодогдоно. Сүүлийн үеийн томхон хэргүүд Шүүхэд очихдоо яахин замхарч, ял тогтоолгохдоо хэрхэн хөнгөрч, тэр бүү хэл үе шатандаа өршөөгдсөөр хэрэгсэхгүй болох ч явдал гарч байна. Авлига, хээл хахуулийн хэргүүд Шүүхээр шийтгэгдсэн хойноо өршөөгдөж, хэрэгсэхгүй болохыг бид харсаар байна. Бүүр сүүлдээ даварч Шүүлгэхгүй гээд гэдийж томорч байх болоо юу даа? Шүүгчийн өмнө ихэрхэж мэдэх нь үү дээ?
Аргаа барахдаа Шүүгчид хуралдаа ирдэггүй өмгөөлөгч, хавтаст хэргээ уншдаггүй нөхдүүдэд хатуу сануулга өгөх болж. Тэгээд болохгүй бол хууль завхруулсан, үгэнд ордоггүй өмгөөлөгч нарыг барьж хорьж, саатуулахаас аргагүй болжээ. Түүнийг нь хуулийн нүдээр харахгүй, хуншгүй бултагчийн нүдээр харж Шүүгчдийг буцаагаад "Эрүүдэн шүүх"-ээ шахна. Тонгоруулаад тоглоомын үгээ хэтрүүлэн хэлчихвэл зарим үед Шүүгдэгч нь Шүүгчээ "эрүүдэх" дөхнө. Ингэж болох уу даа?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн шинэчлэлийг даруйхан хийж, Шүүхээ хараат дарамтаас салгаж, Шүүгчдээ бие даалгаж , хуулиа завхруулахгүй, хуудуутай шийдвэрээ улс төржүүлэхгүй байя. Шүүхээ "шударга" ажиллуулья. Шүүгчээ "шударга" байлгая. Төрийн нэр зүүсэн намчирхагчдын "нударгаар" Шүүхийг "барьцаалах" гэдгийг зогсооё. Иргэн бүр Шүүхээ өмөөрье. Тэгж баймааж Иргэн та хэрэг цуухаа шударга шүүлгэж, ял шийтгэлээ шударга эдэлж, зөв буруугаа шударга тогтоож, алдаа оноогоо шударга дэнсэлж, Шүүхийнхээ өмнө зөв шүүлгэдэг болно. Харин ч Монгол Улсад хэзээч гуйвж дайвалгүй нэг мөрийг барьж, жолоо цулбуураа чанга атгаж ирсэн нь эрхэмсэг шүүгчид минь билээ. Ядрахаа мартсан шүүгчид минь ямбаа эдэлж сур. Эрхээ "элдүүлж" сурсан Шүүгчид минь эрхэмсэг, ихэмсэг байж сур. Та нарыг өмөөрөх Иргэн ч бий, Төр ч буй. Тэнгэрийн дор алдаа хийсэн хэн ч бай Шүүхийн өмнө мэхийж сур. Бурууг хийсэн Хаантан ч бай, Харц ч бай Шүүлгэж байхдаа бөхийж сур. Шүүхийн шүүлтүүр маань ч тунгалаг байг. Шүүх, Иргэн хоёр бие биедээ "Бурхан" байг. Тиймээс ч аль ч улс орны Ерөнхийлөгч нар тангараг өргөхдөө Коран, Библи, Үндсэн хуулийн судар дээрээ гараа тавьж, мэхийн байж, бөхийн байж андгайлдаг болсон. Тэрхүү Ерөнхийлөгч нар Шүүгчдээ томилж, Шүүхээ хамгаалж байх болсон. Шүүхээрээ Иргэдээ хамгаалуулах болсон. Шүүхээрээ Төрөө ариутгуулах болсон. Шүүхээрээ Улс орноо хамгаалуулах болсон. Сайн шүүхээ иргэд нь өмөөрч, алдсан иргэдээ ч Шүүх нь өмөөрч байвал "Шударга бүхэн ялна". "Нударгатан бүхнийг яллана". Монгол Шүүх шинэтгэлээ сайн хийж, Шүүх засагтаа Төр нь ч бөхийдөг, Түмэн олон нь ч мэхийдэг байцгаая. Буруутай бол Ерөнхийлөгч нь ч Шүүхийнхээ өмнө бууж өгдөг байя. Шударга Шүүх нь ч шударга бус Засгийн газраа яллаж сурья. Яахаараа Шүүх маань гурван эзний нэг зарц мэт явах билээ?
Яахаараа ядмаг Шүүх маань Ерөнхийлөгчид түншүүлж, Улсын Их Хуралд тоншуулж, Засгийн газарт гөвүүлж явах билээ? Харин ч энэ гурвыг задарвал иргэдийнхээ өмнө авчраад "Мөнх тэнгэрийн гэсгээл" үзүүлдэг байя. Шүүхээ өмөөрье. Шүүгчдээ өмгөөлье. Зөвд ээлтэй, бурууд халтай, эндэх алдах болгонд өршөөж хайрлах нь илүүтэй Хүнлэг Шүүхээ-Ханлиг хунтайж шиг хамгаалья. Дээд тэнгэр Дээд болоод доод шүүхийн зөв бурууг дэнслэх болтугай. Дэнсний туухайтай Шүүхийн билгэдэл дэн дун бус тэгш төв, төгс зөв байх учиртай. Тэгж гэмээнэ Шүүх засагт төр ч бөхийдөг, түмэнд ч мэхийдэг болно.
Ж.Батсайхан Эх сурвалж: "Монцамэ"
|
| Шүүр засагт төрт ч бөхийдөг, түмэн ч мэхийдэг байх учиртай |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Шүүр засаг гэж хаана ямар засаг байдаг юм бэ ... тэгээд тэр засагт нь төр бөхийх болох талаар яагаад ч ойлгохгүй нь ээ ...
2012-06-15 | 16:23:32 | 203.194.113.58 | |
Зочин Шүүх маань Ерөнхийлөгчид түншүүлж, Шүүхийн шүүлтүүр маань ч тунгалаг байг Шүүр засагт
2012-06-15 | 10:54:38 | 202.61.97.81 | |
Зочин Ажнайн Батэрдэнийн 140 доллароор хятадуудтай нүүрсний гэрээг хийж 40 доллароор хийсэн хуурамч гэрээгээр татварын тооцоо хийж зөрүү 100 доллар болох Монголын баялагыг хятадуудтай хуваан завшиж улс орныг хохироосон Монгол түмний эсрэг үйлдсэн түүхэнд байгаагүй авилгалын татварын шүүх прокурор төрийн өндөр албан тушаалтнуудтай хуйвалдан хийсэн гэмт хэргийг илчлэн зохих ял шийтгэлийг эдлүүж Монгол төр Монгол түмэнд учруулсан хохирлыг барагдуулах аваас Ерөнхийлөгч Элбэгдоржид итгэж ардчилсан намыг 2 гараа өргөн дэмжих болно
2012-06-15 | 10:50:20 | 202.61.97.81 | |
Зочин З.Энхболд: Баабар бол хөлс аваад захиалгаар бичдэг нэг ядарсан эр
УИХ-ын гишүүн З.Энхболд өнөөдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө нийтлэлч Баабар, улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын
талаар тун хатуу үгсийг унагажээ.
Тэрээр “ Баабар бол яахав дээ, хөлс аваад ажлаа хийж буй хүн. Баабар гэдэг хүнд хувь хүний үзэл бодол байхгүй шүү дээ.Хамтарсан Засгийн газрыг хамгаална гээд цалин авч ажиллаж байгаа “пи ар”-чин. Баабар бол ардчилал гэдэг зарчмаа худалдчихсан хүн. Үүнийгээ зарчихсан учраас тогтвортой Засгийн Газрын төлөө гэдэг юм зохиочихоод явж байна. Яг үнэндээ муу ажил хийвэл Засгийн газар огцордог, хууль ёс үйлчилдэг байх нь өөрөө тогтвортой байдал. Баабар одоо мөнгө л өгвөл юу ч гэж бичиж мэднэ. “Оюу Толгой”-оос мөнгө авч, “пи ар”-ыг нь хийсэн. Тавантолгойгоос мөнгө авсан. “Захиалгат сэтгүүл зүй”-н ажлаа л хийж байгаа хүн. С.Баярын захиалгаар Н.Энхбаярыг нь муулж байна. Би тэр Н.Энхбаярыг нь өмөөрөхгүй. Гэхдээ АН-ын Л.Гантөмөр, Х.Тэмүжин нарыг яагаад муулаад байгаа юм? АН Баабарт ямар гай болчихсон юм. Баабар хүн муулснаар кайф авч, баярладаг хүн. Одоо сайхан байгаа биз. МАН-ын болоод гадаадын уул уурхайн компаний “хөлсний бичээч” Баабарт хэлэхэд харин АН-ын шинэ, сайхан залуусыг битгий муулаад бай. Хүн мэрж, кайф авмаар байвал мань мэтийгээ муул.” Хэмээн өгүүлжээ.
Мөн Э.Бат-Үүлийн тухай “ С.Баярыг дагаж далдаганасан ямар ч зарчимгүй тэр нөхрийн тухай ч юу хэлэхэв дээ” гэж ярьсан аж. АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 19-нд эхлэх юм.
sonin
2012-06-15 | 10:44:20 | 202.61.97.81 | |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|