 |
|
 |
|
Д.Дэмбэрэл: Хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх гэж буй Ардын Намын мөрийн хөтөлбөрийг анхааралдаа авах хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Д.Дэмбэрэл: Хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх гэж буй Ардын Намын мөрийн хөтөлбөрийг анхааралдаа авах хэрэгтэй
2012-06-20УИХ-ын дарга, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Дамдины Дэмбэрэлтэй ярилцлаа. Ардчилсан парламентын амьд домог,  биет архив болсон тэрбээр 1992 оноос хойшхи таван удаагийн сонгуулиар ард олны дэмжлэг хүлээн сонгогдож, 20 жилийн турш төрийн үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн алдар гавьяатай нэгэн билээ. Харин энэ удаа тэрбээр Монгол Ардын Намын жагсаалтын гуравдугаарт буюу намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын дараа эрэмбэлэгдэн нэр дэвшсэн. Түүхэн үйл хэрэг, үзэл санаа, өнөөгийн улстөрийн амьдрал, улс орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрээрээ аргагүй л Ардын намыг өнгөлж яваа тэрбээр бас хамгийн ахмад нэр дэвшигч. Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, улс орны хөгжлийн ирээдүй, сонгуулийн өнгө зэрэг сэдвээр бид ярилцсан юм. Түмэн олны минь хийж, бүтээж байгаагийн үргэлжлэл
-Монгол Ардын Намын энэ удаагийн сонгуульд оролцож буй урианы утга агуулгын талаар Танаас асууя. Мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдэд үнэхээр тэгш боломж бий болж, нийгэмд шударга ёс тогтох уу?
-Манай нам энэ сонгуульд “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” гэсэн уриатайгаар оролцож байна. Иргэнд тэгш боломж олгоно гэдэг бол өнөөдрийн нийгэмд тавигдаж буй амьдралаас урган гарсан чухал шаардлага. 1990-ээд оноос хойшхи 20 жилийн хугацаанд иргэдийн дунд эдийн засгийн тэгш бус байдал үүссэн. Зөвхөн эдийн засгийн төдийгүй хуулийн өмнө тэгш бус байх үзэгдэл хэвийн болсон. Иргэдийн улстөрийн оролцооны асуудал ч тэгш бус байгаа нь нууц биш. Тэгш бус байдалд нөгөө л амьжиргааны төвшин дорой хэсэг өртдөг. Тийм учраас иргэддээ тэгш боломжийг олгох ёстой. Ялангуяа эдийн засгийн тал дээр анхаарах ёстой гэсэн үүднээс ийм уриатай мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд оролцож байна.
Нийгэмд шударга ёс тогтооно гэдэг нь өнөөгийн нийгэмд тавигдаж байгаа бас нэг том шаардлага. Эдийн засаг хөгжиж, улс орон урагшаа ахихаар байна. Түүний зэрэгцээ нийгмийн баялаг ч үлэмж хэмжээгээр өсч байна. Төсвийн хөрөнгө мөнгө, хуримтлалын сантай болж байна. Гэтэл нийгэмд шударга ёс дутагдаж байна гэх шүүмжлэл ард иргэдийн дунд их байна. Иргэдийг ялгаварладаг, мөнгө хөрөнгөтэй нь илүү өндөр байр суурь эзэлдэг, бусад хэсэг нь хуулийн өмнө хүртэл хэн ч биш болдог үзэгдэл түгээмэл байгаа. Нөгөө талаар шударга бус байдал төрийн албан хаагчдад ажиглагдах нь түгээмэл учраас иргэд төрийг шүүмжилж байна. Төрийн албанд авлигал, хүнд суртал байсаар байгаа нь шударга бус байдлын илэрхийлэл болж байна. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө манай нам ажиллана.
-Өнгөрсөнгүй ирээдүй гэж байхгүй учраас өмнөхтэйгээ тодорхой хэмжээгээр учир холбогдолтой байж гэмээнэ мөрийн хөтөлбөр амьдралд хэрэгжинэ. Ардын Намын мөрийн хөтөлбөр амьдралаас урган гарсан гэх үндэслэл юу вэ?
-Манай намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн бүхэн наанадаж энэ дөрвөн жилд УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрт үндэслэж, эндээс урган гарсан, Мөн түмэн олны минь хийж бүтээж байгаагийн үргэлжлэл, бас тэдний захиалга юм. Өнгөрч буй хугацаанд парламентад олонхи болсон Монгол Ардын Нам дөрвөн жилийн өмнөх сонгуулиар тавьсан зорилтоо ер нь биелүүлсэн. Томоохон бодлого, зорилтууд биелсэн учраас улс орны хөгжил, хүн ардын амьдрал ахуйд ч ахиц дэвшил зөндөө л гарсан. Жишээлбэл, манай намын мөрийн хөтөлбөрт бүх сумыг шилэн кабелиар холбоно гэж тусгасан. Өнгөрсөн дөрвөн жилд нийт 180 сумыг шилэн кабельд холбож, 15 200 км шилэн кабель татсан байна. Одоо үлдэж байгаа сумаа холбох ажил яригдаж байна. Ингэснээр энэ удаа дэвшүүлсэн манай намын урианд байгаа шиг иргэдийн хувьд бас л боломжууд нэмэгдсэн. Шилэн кабельтай холбогдсон сумын иргэд мэдээлэл авах боломж нь нэмэгдэнэ. Ингэснээр бүх сум интернэтэд холбогдож, телевизийн олон сувгийг хот, хөдөө газар сайгүй үзэж болно. Хөдөлгөөнт холбоо үүрэн телефоны тоо нэмэгдэж, чанар хүртээмж сайжирна. Бүх сумыг шилэн кабелиар холбох зорилт үндсэндээ хэрэгжсэний ач холбогдол эндээс тодорхой харагдаж байна. 2008 онд 42 мянган хүн интернэтэд холбогдож байсан, тэгвэл одоо энэ тоо 400 мянгад хүрчээ. Дөрөвхөн жилийн дотор 10 дахин өссөн байна. Харилцаа холбооны салбарын хөгжил цаашдаа, ирэх дөрвөн жилд бүр ч өндөр төвшинд хүрнэ. Цахим гарын үсэг хэрэглэх тухай, иргэдийн мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах, тендерийн материал, шүүхийн шийдвэр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зэргийг иргэдэд ил тод, нээлттэй болгоход цахим мэдээ, мэдээлэл онцгой үүрэг гүйцэтгэдэг болно оо.
-Дэд бүтэц, тэр дундаа зам харгуйн асуудал бас л Монгол Ардын Намын дэвшүүлсэн том зорилт байсан...?
-Монгол эх орондоо бүтээн байгуулалт өрнүүлэхийг эрхэм зорилгоо болгодог Монгол Ардын Нам дэд бүтцийн хөгжлийн асуудалд асар их анхаарал тавьсаар ирсэн. Энэ утгаараа өнгөрч буй жилүүдийн, бас ирэх жилүүдийн зорилтод ч энэ асуудал онцгой байр суурь эзэлж байна. Жишээлбэл, бид 1800 км төмөр зам тавих боломж бүрдэж байна. Үүнээс 600 км-ыг нь энэ удаагийн Засгийн газар бариад эхлүүлчихлээ. Ер нь бол төмөр замаар стратегийн ач холбогдолтой орд газруудтай бүс нутгуудыг холбоно гэдэг асар их ач холбогдолтой. Эрдэс баялгаа эх орондоо, аль шаардлагатай, ус, хүн хүчний боломжтой газар байршлуудад боловсруулах боломжтой болно. Мөн, дотоод гадаадын, түүний дотор зөвхөн Азийн гэлтгүй Европын зах зээлд эрдэс баялгаар хийсэн бэлэн бүтээгдэхүүнээ гаргах нөхцөлөөр хангагдана. Авто замын хувьд бид нийт найман аймгийг холбох зорилт тавьсан. Сүүлийн гурван жилд 1480 км засмал зам барьж, ашиглалтад оруулсан. 1456 км замыг өнөө жил тавих гээд эхлүүлээд явж байна. Үүнээс 800-гаад километрийг энэ ондоо ашиглалтад оруулна. Тэгэхээр аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбох зорилтын томоохон сууриудыг энэ парламент, Засгийн газар тавьж чадсан. Багуудыг цахилгаан эрчим хүч, өндөр хүчдэлийн шугаманд холбох зорилт бүрэн биелнэ. Өнгөрсөн дөрвөн жилд 5600 км урт өндөр хүчдэлийн шугамыг дэд станцуудынх нь хамт тавьсан. Ирэх дөрвөн жилийн Ардын Намын хөтөлбөрт тусгагдаад байгаа дэд бүтцийн талаархи зорилт нь өмнөхийн үргэлжлэл болж, бодит байдлаас урган гарснаараа онцлогтой. ЦАЛИН, ХӨЛСИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АМЬДРАЛЫН ШААРДЛАГА, НИЙГМИЙН ЗАХИАЛГА ЮМ -Хүн ардынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого бол зүүн төвийн үзэл баримтлалтай Ардын Намын чухал зорилт. Өмнөх жилүүдийн бодлого ирэх жилүүдэд хэрхэн үргэлжлэх вэ?
-Нийгмийн асуудал гэдэг бол хүний анхдагч хэрэгцээнээс үүсдэг асуудал. Хүнд хоол, унд зайлшгүй хэрэгтэй шиг орон байр түүнээс ч дутахгүй чухал. Ирэх дөрвөн жилд 200 мянган айлын орон сууц гээд томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ийм олон орон сууц барих бүрэн боломжтой гэж бид үзсэн. Орон сууцны тооллогын дүнгээс үзвэл нийт өрхийн 54 хувь нь ямар нэг байдлаар байранд амьдарч байна. Нийт 710 мянган өрхөөс 45.2 хувь нь гэрт амьдарч байна. Тэгэхээр 300 гаруй мянган өрх гэрт амьдарч байна гэсэн үг л дээ. Хүн амын өсөлт хурдтай явагдаж, өрх гэрийн тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Ийм болохоор 200 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь байр орон сууцгүй өрхийн тоондоо л тааруулсан бодлого байгаа биз. Тэр дундаа залуучуудад зориулж энэ хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Дунджаар 40 метр квадрат талбайтай орон сууцыг залуучууддаа зориулан барина гээд хөтөлбөртөө заачихсан байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод биш, нийт сууцныхаа 25-аас доошгүй хувийг хөдөөд барина. Мөн орлого багатай иргэн, айл өрхөд, зориулж сарын 0,5 хувийн хүүтэй 25 жил хүртэлх хугацаатай орон сууцны зээл олгох шийдвэр гарсан.
Монгол Ардын Нам мөн цалинг 1.3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. 2008 онд дундаж цалин 300 мянган төгрөг байсан бол одоо 630 мянгад хүрсэн байна. Цаашдаа монгол хүний хөдөлмөрөөрөө амьдрах боломжийг улам нэмэгдүүлэх шаардлага байгаа учраас, цалин хөлсийг нэмэх боломж байгаа учраас бид мөрийн хөтөлбөртөө ингэж орууллаа. Хоосон амлахын тулд цалинг 1.3 саяд хүргэнэ гэж тусгаагүй. Энэ бол амлалт гэхээсээ илүү амьдралын шаардлага, нийгмийн захиалга юм. Энэ үндсэн дээр дундаж, чинээлэг амьдралтай иргэд дийлэнх нь болсон нийгмийг байгуулах юм. Бид бас макро түвшний бодлого, зохицуулалтыг ч анхаарна. Инфляцийн өсөлтөөс хамгаалж, үнийг хөөрөгдөхгүй байх асуудлыг урьдчилан харж байж цалинг нэмэх бодлого хэрэгжүүлнэ. Өндөр настны тэтгэвэр мөн цалинг дагаж нэмэгддэг шүү дээ. Угаасаа хууль нь тийм. Цалингийн хэмжээг харгалзан, тэтгэврийн хэмжээг тогтоодог. Иймээс тэтгэврийн хэмжээ дагаад нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүү арилсныг ахмадууд одооноос мэдэрч байгаа.
-Ардын нам амласан 1.5 сая төгрөгөө өгсөн үү гэсэн асуудал үүсч байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Манай нам зорилтоо ер нь биелүүлсэн. 1.5 сая төгрөг олгохтой холбогдсон асуудал шийдэгдэж байгаа шүү дээ. Хувьцааны өсөлт, хувь ашгийг хүлээгээд суух боломжгүй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төр хайр халамжийн гараа сунгаж, тэдний хүсэлтийн дагуу бэлэн мөнгийг нь шууд өгч байгаа. Сурч боловсорч буй оюутнуудаа ч харж үзэх ёстой. Тэд бидний ирээдүй. Зарим хүн үүнийг биелэхгүй байна гэж мушгин тайлбарлаж байгаа явдал их байна. Ер нь хүний хийсэн бүтээснийг үзээгүй дүр эсгэх, үгүйсгэх, хийгээгүй юм шиг ярьж суудаг тийм зүйл байж болохгүй. Орчин үед мэдээллийн хэрэгсэл хүчтэй болчихсон, хийсэн зүйл олны нүдэн дээр ил болчихсон байхад хийж бүтээснийг хийгээгүй гээд байж болохгүй биз дээ. Дээр үед радио, телевиз, холбоо харилцаа багатай байсан үед Засгийн газар юу ч хийгээгүй гэхэд нээрээ ч тийм юм уу гэх байсан. Одоо энэ цаг үед ийм яриа ач холбогдол багатай юм. Тийм учраас өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйл бол балрахгүй ул мөртэй зүйлүүд байгаа юм. ИРГЭНДЭЭ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОЖ, НИЙГЭМДЭЭ ШУДАРГА ЁС ТОГТООЖ БАЙЖ ХУВААРИЛАЛТ ЗӨВ ЯВАГДАНА -Хөрсөн доорх баялгаасаа хүндээ хүртээх “Хүний хөгжил сан”-гийн хууль цаашид үргэлжлэн хэрэгжих үү. Ардын Намын мөрийн хөтөлбөрт энэ асуудал хэрхэн тусгагдсан бэ?
-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр дотор хүнтэй холбогдсон асуудлууд чухал байр суурь эзэлж байгаа. Тэр дундаа хүнээ хөгжүүлнэ гэдэг асуудал бол тэргүүний зорилт. Боловсрол, эрүүл мэнд гээд бүх л талаар монгол хүнийг өв тэгш хөгжүүлэх асуудлыг бид дэвшүүлж байна. “Хүний хөгжил сан”-гийн хуулийг бид батлан гаргасан. Энэ бол өнгөрөн дөрвөн жилд парламентын шийдсэн хамгийн том зүйл. “Хүний хөгжил сан”-гийнхаа нөөцийг бүрдүүлэх боломж, эх үүсвэрүүдийг заачихсан байгаа. Ер нь бол байгалийн баялгаас олж байгаа орлогыг “Хүний хөгжил сан”-д хуваарилах замаар ард иргэд, нийгэмд байгалийн баялгийг хүртээж байна. “Хүний хөгжил сан”-гийн хуулийг дагаж хувь хишиг хүртээх тухай хууль гарсан. Энэ бодлогыг цааш үргэлжлүүлнэ гэж Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Ирэх долдугаар сарын 1-нээр 21 мянган төгрөгийг өгч дуусгаснаар 1.5 сая төгрөг өгөх ажил дуусгавар болж байгаа. Үүнийг орлох асуудлыг Халамжийн тухай хуулиар зохицуулж өгсөн. Өнгөрсөн жилүүдэд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого ашиг өндөртэй хүмүүст хүртэл энэ мөнгийг өгч байсан. Цаашид үүнийг үнэхээр хэрэгтэй хүмүүст нь өгье, өгөхдөө өгсөн шиг ахиу дөхүү өгөхөөр зорьж байна. Сонгууль болж байгаа учраас улстөржүүлэх асуудал гарч байна. Долдугаар сарын 1-нээс хойш 21 мянган төгрөг өгөхөө болиод ард түмэн хохирч байгаа юм биш үү гэж. Огт хохирч байгаа зүйл байхгүй. Харин орлого багатай хэсгийн халамжийг нэмэгдүүлэх хууль гаргачихсан байгаа гэдгийг зориуд тэмдэглэж хэлье. Нөгөө талаар даатгалын шимтгэл төлөөгүйгээсээ болоод тэтгэвэрт гарахад бэрхшээл үүсдэг тал бий. Энэ асуудлыг УИХ, Засгийн газраар хэлэлцээд Халамжийн хуульд маш тодорхой зүйл тусгасан. Тэтгэвэр авах эрх нь нээгдээгүй иргэдийг халамжийн мөнгөн тэтгэвэрт хамааруулах юм. Энэ нь нийгмийн даатгалаа төлж чадаагүй манай ахмад настай хүмүүст үзүүлж буй төрийн том дэмжлэг. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд ч бас хамаатай.
-Арван мянган үйлдвэр барихаар Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Ийм тоо гаргасан нь үнэхээр тооцоо, судалгаатай юу?
-Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж, үйлдвэрлэлийн 10 мянган үйлдвэрийг байгуулна гэсэн зорилт тавилаа. Энэ нь иргэдээ ажилтай болгох, улс орноо хөгжүүлэх хамгийн том зорилт юм. Нэлээд тооцоо, бодлоготойгоор уг асуудлыг тавьсан. Төр, засаг дэд бүтцэд яаж анхаарч буйг дээр би хэлсэн. Үүний учир шалтгаан ойлгомжтой. Цахилгаан, дулаан, дардан зам, түргэн шуурхай тээвэр, холбоо, мэдээлэлгүйгээр чанартай, хөдөөгийн хот айлд хүрсэн хүртээмжтэй хөгжил, бүтээн байгуулалт, зах зээлийн сүлжээ бий болохгүй ээ. Бидний ирээдүйн зорилт бол малчин малаа, ашиг шимээ сумынхаа, ойр орчныхоо үйлдвэрүүдэд худалдчихаад сэтгэл амар суудаг яг гэрийнх нь гадаа очсон үйлдвэрлэл үйлчилгээтэй болох ёстой. Нөгөө талд мөнгө санхүүжилтгүйгээр хоосон яриа байж болохгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн. Жижиг, дунд үйлдвэрийн санг тусад нь байгуулж, 300 тэрбум төгрөг хуримтлуулж, эргэлдэж байна. Ер нь жижиг, дунд үйлдвэрийн сан байгуулна, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж 20-иод жил ярьсан л даа. 300 тэрбум төгрөгийн энэхүү сангийн хөрөнгө цаашдаа нэмэгдэнэ. Намын хөтөлбөрт 1,2 их наяд төгрөгөөс дутахгүй эргэлтийн сантай болгоно гэж заасан. Түүнээс гадна сум болгонд 50-250 сая төгрөгийн “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлсэн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх олон төсөл хэрэгжиж байна. Хүмүүс ч их анхаарч харж, хүлээж байгаа. Эдгээр сангийн хөрөнгө маш бага хүүтэй иргэдэд хүрч байгаа. Сүүлийн дөрвөн жилийн хот, хөдөөгийн хөгжлөөс үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл асар хурдан хөгжих боломж, суурь тавигдсан байна. Тэгэхээр энэ хөрсөн дээр 10 мянган үйлдвэр баригдах боломжтой гэж үзэж байна. Энэ бол бидний иргэдэд өгч байгаа хамгийн том боломж. Хөдөлмөрлөх, малчид өрхийн үйлдвэрлэл эрхлэх эсвэл хоршоололд нэгдэж үйлдвэрлэл эрхлэх, ажилгүй хүмүүс ч цаашдаа ажил олох боломж энэхүү зорилтын цаана хадгалагдаж байгаа. Энэ үндсэн дээр 300 мянган хүнийг ажлын байртай болгохоор зорьж байна.
-Нийгмийн онцгой бүлэг болсон малчдад зориулсан ямар бодлого хэрэгжих вэ?
-Малчдын хувьд өнгөрсөн дөрвөн жилд онцгой анхаарал тавьсан. Татварын хөнгөлөлт, урамшуулал олгож байгаа. Малын халдварт өвчнөөс сэргийлэх, вакцинжуулах, эрүүлжүүлэх ажлыг төрөөс дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байна. Малын үүлдэр угсааг сайжруулж байна. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтын өрнөлтийг дагаж, мах, түүхий эдийн үнэ, ханш малчдын амьдралыг хэвийн түвшинд хүргэсэн. Үүний нөгөө талд “Атрын III аян”-ы үр дүнгээр малчдын маань гол хэрэглээ болох гурилын үнэ энэ дөрвөн жилд ганцаараа нэмэгдэхгүй үлдэж, бас ч жаахан хямдарсан. Зуд турхан, санхүүгийн хямрал, өр төлбөрөөс гарахад нь 21 мянган төгрөг малчдад бас тус дэм болсон шүү. Малын ноосны урамшуулалд өнгөрсөн хоёр жилд 40 тэрбум төгрөг зарцуулсан нь малчдад үр өгөөжөө өгсөн. Нэг килограмм ноосонд 2000 төгрөгийн урамшуулал өгдөг болсон. Энэ бол байгаль орчин, ард түмнийхээ чанартай махны хэрэглээг бодолцсон, халуун хошуут хонин сүргээ өсгөж, сүргийн бүтцээ сайжруулах гэсэн бодлоготой ч холбоотой. Үүнтэй зэрэгцээд газар тариалангийн урамшуулалд 50 тэрбум төгрөг бас олгосон. Тариаланч, малчдад Ардын Намаас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ үр өгөөжөө өгсөн. Үүнийг үргэлжлүүлэх боломжтой юм. Монголчууд хүнсний ногоо, үр тариагаар өөрсдийгөө хангадаг боллоо. 2008 онд малчид маань банкны зээлтэй, банкны данстай малтай болсон гэж нийтээрээ ярьж байсан. Бид ноолуурын үнийн зөрүүд 20 тэрбум төгрөг гаргаж өгч байсныг санаж байгаа байх. Малчид өрнөөсөө салсан, банкны салбар ч мөнгөө эргүүлж аваад эрүүлжсэн. Биднийг “76 ямаа” гэхчилэн баахан л шуугисан. Бид ямаанд мөнгө өгөөгүй, малчдадаа л өгсөн.
-Энэ удаагийн сонгууль аядуу намдуухан болж байгаа нь мэдээж эрх зүйн шинэ орчинтой холбоотой. Ер нь сонгуулийн өнгийг Та хэрхэн тодорхойлох вэ?
-Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж байгаа хууль бол үнэхээр чамбай хууль болсон гэдгийг тэмдэглэн хэлье. Сонгуульд ард иргэд маань идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Идэвхтэй оролцохыг ч уриалж байна. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сайн үзэж байж, намуудаас сонголтоо хийх хэрэгтэй юм аа. Ялангуяа Ардын намын хэрэгжих үндэслэлтэй, хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх гэж байгаа мөрийн хөтөлбөрийг анхааралдаа авна байх гэж найдаж байна. Өнгөрч буй дөрвөн жилд улс орны хувьд цаашдын хөгжлийн үнэхээр баттай суурь тавигдлаа. Эдийн засгийн өсөлт 17-19 хувьд хүрлээ. Тэр их орлогыг зөв хуваарилах, бүтээн байгуултын ажилдаа зориулах, эрчим хүч, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зөв мэргэн бодлого хэрэгтэй. Иргэндээ тэгш боломж олгож, нийгэмдээ шударга ёс тогтоож байж хуваарилалт зөв хийгдэх нэг үндэс болно. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр иргэд нэр дэвшигчийг сонгохоос гадна намыг сонгоно. Намыг сонгохын тулд тэр намын мөрийн хөтөлбөрийг сайн судлах хэрэгтэй. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг анхаарч, ард иргэд дэмжиж, санал өгнө байхаа гэдэгт итгэж байна. Т.Бүдээхүү |
| Д.Дэмбэрэл: Хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх гэж буй Ардын Намын мөрийн хөтөлбөрийг анхааралдаа авах хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Дэмбэрэл ээ, өвөө минь одоо их хурал мурал гэж явах нас чинь өнгөрсөн шүү дээ. эртхэн нэрээ татаад залуу хүүхэнээсээ гарсан 2 хүүхдээ эрхлүүлсэн шигээ гэртээ хэвтэж байхыг бодсон чинь дээр байхаа хөө. 70 гарчихаад улс төр гэж яваад 2 хэнз хүүхдээ ч асарч тэжээж чадалгүй чад болчихвол харамсалтай шүү, хэхэхэ. зөнөг өвгөнөөр л энэ төр дутаж гэнэ .
2012-06-20 | 10:33:02 | 202.179.31.242 | |
|
|
|
|
|

Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|