 |
|
 |
|
Монгол Улсын аварга С.Мөнхбат: Аварга хүн ямар байдгийг бусад аваргуудынхаа адил үзүүлнэ гэж бодож байна |
|
|
 |
|
 |
Монгол Улсын аварга С.Мөнхбат: Аварга хүн ямар байдгийг бусад аваргуудынхаа адил үзүүлнэ гэж бодож байна
2012-07-09-Шунал гэх нь хаашаа юм, дээшээ өсч барилдах хүсэл эрмэлзэл их байдаг юм- 
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам болоход тавхан хоног үлдсэн энэ үед Монгол Улсын залуу аварга С.Мөнхбатын ярилцлагыг Mongolcomments.mn цахим хэвлэлийн зочдодоо толилуулж байгаадаа баяртай байна. Залуу аварга маань Харзтайн амралтанд Увс нуур бөхийн галынхантайгаа бэлтгэлээ базаагаад, тун удахгүй олон сайхан барилдаанаараа наадамчин олноо баясгахаар зэхэж сууна. Жинхэнэ монгол эр хүн гэмээр нүдэнд дулаахан төрх, аажуу тайвуу яриа, ухаалаг гэмээр бодол нь С.Мөнхбат аваргыг улам чимдэг аж. Уншигч та түүнтэй уулзаж, үндэсний бөх, бөхийн замналынх нь талаар яриа өрнүүлж, наадмын тухай гэгэлзсэн бодлоор өөрийгөө цэнэглээрэй.
-Монгол Улсынхаа залуу аваргын баяр наадмын өмнөх шинэхэн ярилцлагыг Mongolcomments.mn цахим хэвлэлийн уншигчдадаа хүргэж байгаадаа баяртай байна. Аварга бяр ихтэй байна уу? -За баярлалаа. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэхээр зэхэж буй монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бэлтгэл маш сайн байна. Энэ жил олон сайхан барилдаанаар аварга цолоо батална, ахиулна гэсэн бодолтой бэлтгэлээ базааж сууна даа. -2011 оны өндөр жилийн ойн баяр наадам наадамчин олныг одоо ч хөвсөлзүүлсэн хэвээр байна. Монгол Улсын аварга хэмээх сайхан цолыг хүртсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач? -Монгол түмнийхээ том наадамд түрүүлсэнд баярлаж явдаг юм. Тэр наадамд нутаг орныхоо бөхийг түрүүлүүлчих юмсан гэдэг хүсэл эрмэлзэлтэй хүмүүс олон байсан байх. Миний хувьд өнгөрсөн жил бэлтгэл сургуулилт сайн, урьд урьдын жилүүдийг бодвол өөрийгөө сориод үзчихсэн туршлагатай байлаа. Тийм ч болохоор би чадах юм байна гэсэн итгэл дүүрэн байсан. Цолоо ямар ч байсан ахиулж, дээшээ барилдана гэсэн бодолтой байлаа. Тэгээд зорилгодоо хүрч, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай явдаг юм. Ганц өөрийгөө биш нутаг усныхан, Монголынхоо ард түмнийг баярлуулсандаа сэтгэл өндөр явдаг даа. Энэ цолондоо эзэн байж, цолоо батлахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. Аварга хүн ямар байдгийг бусад аваргуудынхаа адил үзүүлнэ гэж бодож байна. -Энэ сэдвийг жаахан задалж ярилцвал бөхийн хорхойтнуудад сонирхолтой болов уу. Тухайлбал зааны даваанд Рагчаа заантай барилдахад юу бодогдож байв? -Урьд жилийн долоогийн даваанд Рагчаа заанд унаж байсан юм. Өмнө нь унасан учраас унахгүйн төлөө сэтгэлээ барьж, хичээж, хяналттай барилдсан. Өмнөх жилийн наадмаар харцага цол хүртчихээд маш их сэтгэл хөөрөлд автаад яаж барилдсанаа ч мэдэхгүй унаж байсан болохоор өөрийгөө маш сайн хянаж, барьсан. Дараа нь даваа байгаа шүү, хөөрч, баярлаж болохгүй шүү гэсэн байдлаар барилдсан.
-Рагчаа заан дээр бодож, төлөвлөснөө хангалттай хэрэгжүүлж чадсан уу? -Ер нь дутуу зүйл хийж биш, өөрөөс гарах бүх хүчээ шавхаж, дуустал нь барилдана гэж бодсон. -Дараагийн даваа Санжаадамба та хоёрын дунд өрнөж байлаа. Олныг уухайлуулсан сайхан барилдаан болсон шүү дээ? -Санжаадамба бид хоёр нэг үед үндэсний бөхөөр барилдаж буй залуучууд болохоор их хурц, сайхан барилдаан гарсан. Надтай барилдахын өмнө Содномдоржтой барилдаад, үзэгчдийг талцуулсан байдалтай байсан. Тиймээс тэр байдлаар барилдахгүй, унасан ч, хаясан ч хурдан шуурхай барилдъя гэсэн бодолтой гарч барилдсан. -Санжаадамбыг өвдөг шороодуулаад, найм давчихсан болохоор дараагийн даваанууд нүдэнд харагдаж байсан биз? -Урьд жилүүдийн наадамд цолонд хүрээд үзсэн учраас цаана нь даваа байгаа гэдгийг л маш сайн ухамсарлаж байсан. -Есийн даваа бас чухал барилдаануудын нэг болсон шүү дээ? -Тийм. Бидэнтэй нэг үед барилдаж ирсэн Бат-Эрдэнэ гарьдтай барилдсан. Өсөхөө аваргыг хаяад, бяр орчихсон, шийдэмгий барилдаж байсан болохоор өөрийнхөө бодсоноор зөв тактик зохиож барилдсан даа. -Бат-Эрдэнэтэй өмнө нь таарч барилдаж байв уу? -Бат-Эрдэнэтэй гурав, дөрөв таарч барилдаад өгөө, аваатай байсан. Наадмын өмнө нэг уначихсан байсан болохоор их хичээж барилдсан. Тэр унаа нэгийг бодогдуулсан байх гэж боддог юм.
 -Үзүүр түрүүний барилдаан үнэхээр сайхан болж өнгөрсөн. Урьд жил нь начин цолоо батлах даваанд таарч байсан Эрхэмбаяртай үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодогдож байх юм? -Мянга гаруй хүчтэнүүдээс ганцаараа нэг талын жигүүр манлайлаад гарч явахад сэтгэл маш их огшиж байлаа. Гэсэн ч даваа байгаа гэдэг л ганц бодол намайг хурцалж, чангалж байсан. Шийдэмгий, сайхан мэх хийгээд Эрхэмбаяр арсланг давж байлаа. Би Эрхэмбаяр арсланд баярлаж явдаг юм. Бөхчүүд уначихаад их дургүй янзтай, уурлаад босч ирдэг байхад Эрхэмбаяр арслан маш тайван, инээчихсэн босч ирсэн. Хүн хаяад, давчихсан учраас гэмших байдалтай явж очиход урдаас инээчихсэн ирсэнд нь сайхан сэтгэгдэл төрж билээ. -Эрхэмбаяр арсланд төлөвлөсөн мэх хийсэн үү, эсвэл тухайн үед л тийм барилдаан гарав уу? -Тухайн үед л тэгж барилдаж таарсан. Ер нь хүч шавхсан барилдаан гарах болов уу гэж тооцоолсон байсан. Их мундаг бяртай, сайн бөх шүү дээ. Гэхдээ урьд жилийн наадмаар хаячихсан учраас өөртөө итгэлтэй, өөрийгөө хурцлаад гарч байлаа. -Нээрээ ч наадмын дэвжээ рүү шийдэмгий гарч ирж харагдсан шүү? -Нэгэнт дээр даваанд гарч байж, бас хүчтэй хүнтэй барилдах гэж байж нервитээд яах вэ, би чадах ёстой гэж хурцалж, бяр өгч барилдсан маань түрүүлэхэд нөлөөлсөн байх. -Таны бага насны талаар яриагаа үргэлжлүүлье. Увс бол бөхийн өлгий нутаг шүү дээ. С.Мөнхбат аваргын бага нас хэрхэн өнгөрөв өө. Нутаг ус сайн бөх болоход нөлөөлнө биз? -Тэгэлгүй яах вэ. Уул ус нь жигдэрсэн сайхан газар хүчтэн олноороо төрдөг байх. Миний хувьд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Манай суманд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас авахуулаад аймаг, улсын цолтой бөхчүүд төрж өссөн. Тийм учраас сайн бөх төрөхөд уул ус, газар шорооноосоо шалтаалдаг юм болов уу гэж боддог. Миний бага нас жирийн монгол айлын хүүхдийн адил мал маллаж, газар тариалангийн ажил хийж өнгөрсөн дөө. -Олон эрэгтэй хүүхдүүдтэй айлд төрж өссөн юм болохоор багадаа барилддаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан тухай таны ярилцлагаас уншиж байсан юм байна. Аав тань ч барилддаг байсан байх аа? -Миний аав залуудаа сумандаа барилддаг, сумын заан цолтой хүн байдаг. Багаасаа тэрсхэн өссөн гурван эрэгтэй дүүтэй. Хатавчныхаа хоёр талд зогсож байгаад л ааваараа цолоо дуудаалаад оройжин гэр буулгачих шахаад барилддаг хүүхдүүд байсан юмдаг. Тэр барилдаан өдий зэрэгтэй явахад маань нөлөөлсөн байх. -Аав, ээжийн тань удамд бөхийн удам байдаг байх? -Ээжийн талд бөхийн удам бараг байхгүй. Аавын талд аймгийн цолтой хэд хэдэн бөхчүүд байдаг. -Ингэхэд анхны барилдаанаа яаж эхэлсэн түүхтэй вэ. Тэр сонин байна? -Гэрийнхээ хатавчнаас эхлээд л барилдах болсон доо. Тэр цагаас хойш сум, багийнхаа наадамд байнга барилдаж ирсэн. Улсын цолтой бөхчүүдээс анх Б.Батзориг заантай барилдаж байлаа. Хажуугийнхаа Жаргалан суманд барилдаан болоход Батзориг заантай учраад их сүрдэж, айхаас гадна улсын цолтой бөхтэй барилдах нь их өөр зүйл байдаг юм байна гэж санагдаж билээ. -Анх удаа аманд гарсан нь тэр үү. Хэдэн оны үед юм бэ? -2002 оны үед юм уу даа. -Тэгвэл сэтгэлд тодхон үлдсэн анхны барилдаануудаасаа дурдаач. Анхны гэсэн бүхэн мартагддаггүй болохоор л асуугаад байгаа юм шүү дээ? -Идэрчүүдийн улсын аварга гэж манай үед уламжлал болон зохион байгуулагддаг байлаа. Түүнд Увсаас төлөөлж оролцож байсан нь сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Тэр барилдаанд одоо ид сайн барилдаж буй Санжаадамба, Түвшинбаяр, Өсөхбаяр заан гэсэн бөхчүүд оролцож байсан. Би тухайн үед аавынхаа үстэй торгон дээлийг өмсөөд ирсэн, үеийнхэн дундаа их жижигхэн биетэй хүүхэд байлаа. Олон жил барилдчихсан мундаг хүүхдүүдтэй барилдаж байсан учраас яаж ийгээд амжилттай барилдчих юмсан, нутаг орнхоо нэрийг гаргачих юмсан гэж их мэрийж барилдсан. Хүүхдүүд намайг жижигхэн биетэй болохоор олзлоод л чамтай барилдана гэж уралдацгааж байсан санагддаг. Харин тэр барилдаанд сайн барилдаад шагналт байранд орж байсан болохоор сэтгэлээс ер гардаггүй юм. Хүүхдүүд зааланд тэрлэг өмсөөд барилдаж байхад би аавынхаа үстэй дээлийг аваад ирсэн болохоор нөгөөхөө өмсөж чадаагүй юм. Сүүлдээ сайн барилдаад, улам зузаарч эхлэхэд аавынхаа дээлэнд багтаж чадахгүй болсон доо. -Ер нь бөхийн замналын томоохон сургуулилт болсон анхны барилдаан юм байна шүү дээ? -Магадгүй юм. Тухайн үед аравдугаар анги байлаа. Намар нь бөхийн сургуульд орох гэтэл Хилийн цэргийн дээд сургуулиас урилга ирээд, бөхөөс өөр төрлөөр явах гэж оролдож үзсэн. Гэсэн ч сэтгэл минь бөх болох хүсэлтэй байсан учраас бөхийн сургуульд орж, хүссэн зорилгодоо хүрч яваадаа баяртай байдаг юм. -За тэгвэл хотод ирснээсээ хойш улсын хэмжээний ямар барилдаануудад оролцож байв аа? -Би Хилийн цэргийн дээд сургуулиасаа гараад ШУТИС-д сурч байлаа. Тэр хугацаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр, гурван удаа ирж барилдсан. Барилдах болгондоо аймгийн цолтой бөхчүүдийг унагаадаг байсан учраас үүндээ урамшиж, бөхийн сургуульд орсон. Бөхийн сургуульд орсноосоо хойш аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг алгасахгүй болсон. Хүн хүсэл мөрөөдлийнхөө араас туушдаа хөдөлмөрлөвөл ямар ч байсан амжилтад хүрнэ гэж боддог. Би тэр үед Хилийн цэргийн сургууль, ШУТИС-д суралцаад явах гэхээр хоёр юм хөөгөөд, хоосон хоцорчих гээд байгаа юм шиг санагдаад больсон юм. Бэлтгэлээ ч сайн базааж чадахгүй, хичээл номоо ч дорвитой хийж дийлэхгүй, нэг л сэтгэл дундуур яваад байсан. Харин дараа нь бөхийн сургуульд ороод бэлтгэлээ сайн базаасны үр дүнг өнөөдөр үзэж байгаа юм болов уу гэж боддог юм. -Тэр үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд барилдаан нэлээн зохиогддог байсан байх аа? -Тийм ээ. Тэр үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд барилдаан ид зохион байгуулагдаж, ид барилдаж байсан.
-Сайн бөх болоход багш хүн чухал. Багшийнхаа тухай яриач? -Албан ёсны бэлтгэл 2005 онд Увс нуур бөхийн галын үүсгэн байгуулагч Бумбаяр заан, Ганбат арслан нарыг даган бэлтгэлд гарч, бэлтгэл гэж юу байдгийг үзэж байлаа. Тэр жилдээ сайн барилдаж, аймгийн заан цол хүртэж байсан юм. Түүний өмнө Шонхор биеийн тамирын дээд сургуулийн багш Дамдин гэдэг хүнд шавиар орж, бэлтгэлээ базааж байсан. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Эрдэнэтогтох багш маань арав жилийн сургуульд байхад бөхийн эрдэмээ зааж, сургаж байлаа. Яг туушдаа хичээллэж, бөхийн замд орсон нь 2005 он юм даа. Оюутан байхдаа ямар ч завгүй, өглөөнөөс орой болтол хөлстэйгээ зууралдаж байгаад л харидаг хүүхэд байлаа. -Тэгж байж л амжилтад хүрсэн нь ойлгомжтой. Ер нь өөрийгөө мундаг том бөх болно чинээ төсөөлж байв уу? -Тийм мөрөөдөл байлгүй яах вэ. Хонь хариулаад явж байхдаа өөрийнхөө цолыг дуудаад л бөхөөр нэлээн өвчилчихсөн хүүхэд байлаа шүү дээ. -Увс аймгаас олон сайхан бөх төрсөн. Таны хувьд хэнийг үлгэр, дууриал болгон барилддаг байв аа? -Тэр шиг, энэ шиг бөх болох юмсан гэдэг мөрөөдөл надад харьцангуй бага байсан. Өөрөө барилдах юмсан гэдэг хүсэл мөрөөдлөөр л оргилж явсанаас хэн нэгнийг дууриаж байсангүй. Манай хөдөө суманд зурагт, радио бага үзэж, сонсдог байсантай энэ бүхэн холбоотой болов уу. Цагаан сарын барилдааныг л үздэг байлаа шүү дээ. -Мэдээж нутгийнхаа бөхчүүдээс хүндэлдэг хүн бий байх? -Нутгийнхаа том бөхчүүдийг бүгдийг нь хүндэлдэг. Баянмөнх аварга, Балжинням аварга, Ганбат арслан, Бумбаяр заан, Жанчивдорж начин гээд бүгдийг нь хүндэлдэг. -Бөхчүүд мэхийг их чухалчилдаг. Хамгийн сайн эзэмшсэн ямар мэх байна вэ? -Хөдөөний хүүхдүүд унаган мэхтэй байдаг шүү дээ. Багаасаа барилдсаар байгаад сурчихсан, мэх ихтэй байсан санагддаг. Хүнээр заалгасан мэх маш цөөхөн. Ихэнх мэхийг өөрөө өөрийнхөө биений онцлогт тохируулж сурсан. -Өөрийг тань уг нь бүх цолыг алгасалгүй хүртээд, яг дарааллаар нь явж байсан гэх юм билээ. Харин өнгөрсөн жил л нэлээдийг алгасах шиг боллоо? -Анх сумын начин цолыг сумандаа хүртэж байлаа. Сумын начнаас авахуулаад Монгол Улсын харцага хүртэлх бүх цолыг алгасалгүй авсан. Бөх болсных ганц ч цолыг алгасалгүй хүртэж явсандаа бахархдаг юм.
 -Улсын их баяр наадмаас 2009 онд Монгол Улсын начин цол хүртэж, анхны улсын цолоо хүртэж байсан шүү дээ. Тэр жилийнхээ наадмыг дурсаач. Төр хурахын аманд бэлтгэлд гарсан байдаг байх аа? -Тэгсэн. Тэр жил Төр хурах гэж сайхан газарт бэлтгэлд гараад, Монгол Улсын начин гэдэг хүндтэй цолыг хүртэж байлаа. Түүнээс хорихон хоногийн өмнө цэргийн арслан цол хүртэж байсан юм. Үр өгөөжөө өгсөн сайхан жил байсан шүү. -Начин хүртсэн жилээ ямар хүмүүстэй барилдаж байв аа? -Монгол Улсын заан Ч.Батзоригоор Монгол Улсын начин цол хүртэж байлаа. Хөвсгөл аймгийн харьяат Г.Ганхуяг харцагаар дөрөв давж байсан. -Монгол Улсын начин цол хүртчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч явахад юу бодогдох юм? -Бөх хүний хүсэл мөрөөдөл бол улсын том цол хүртэх явдал. Тийм болохоор төрийнхөө цолонд хүрсэн нь сайхан зүйл байлгүй яах вэ. Бөх болохыг мөрөөдөж явах үедээ сумын заан цолтой хүнийг хараад ийм л бөх болчих юмсан гэж боддог байж билээ. Сумын заан болчихоод аймгийн цолтой бөхчүүдийг харахаар гоё харагдаад, аймгийн цол авчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Аймгийн цол авчихаад за ер нь улсын цолтой л бөх болъё гэж боддог болсон. Улсын цолонд хүрсний дараа улсынхаа цолыг батлахгүй бол болохгүй нь гээд л. Шунал гэх нь хаашаа юм, дээшээ өсч барилдах хүсэл эрмэлзэл их байдаг юм. -Улсын начин хүртээд дараа нь Монгол Улсын харцага цолонд хүрч байлаа. Харцагын даваа хүнд байв уу? -Монгол Улсын начин цол хүртэнэ гэдэг их том хариуцлага юм. Үүнийг дааж явахын тулд өвөл нь зааланд их бэлтгэл хийдэг байлаа. Цолоо баталчих юмсан, ахиулчих юмсан гэж хичээсний үр днд Монгол Улсын харцага хэмээх цол хүртсэндээ баярлаж байсан. Тавын даваанд Эрхэмбаяр арсланг давж цолоо батлаад, зургаагийн даваанд Баяржавхлан гарьдаар даваад тун их баярласан. Харцага цол авчихаад баярласандаа ер нь яаж барилдсанаа ч санадаггүй юм. Хурдан цолоо авчих юмсан гэсэн сэтгэл хөөрөлдөө хөтлөгдсөн байсан. -Долоо дээр Рагчаа заантай таараад, яаж барилдсанаа ч санахгүй өвдөг шороодсон гэдэг нь тэр жилийн барилдаан юм байна шүү дээ? -Тийм. Долоо дээр Рагчаа заантай таарч байсан. -Тэр жил нутгийн ах тань түрүүлж, арслан цол хүртэж байсан. Энэ нь бас их баяр хөөр авч ирсэн биз? -Тийм ээ. Хэдийгээр өөрөө харцага цол хүртсэн ч гэлээ нутгийн ах маань арслан цолонд хүрэхэд огшиж, нулимс гарч байсан. -Таны бөхийн замнал Ганбат арслантай их холбоотой байх? -Тэгэлгүй яах вэ. Байнга эднийгээ харж, барилдаж ирсэн болохоор яавал ийм бөх болох вэ гэж гэж боддог байлаа. Анх хотод орж ирээд Ганбат арслангийн цүнхийг үүрээд гудманд хамт алхахаар хүмүүс Ганбат заан явж байна гээд л шивэр, авир хийнэ. Тэр болгонд өөрийгөө хэлүүлчихсэн мэт сэтгэгдэл төрөөд их л бардам алхдаг байлаа. -Харин тэр омогшил өнөөдөр өөрт тань жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Мөнхбат аварга явж байна гэж энд тэнд шивэр, авир хийгээд л? -Монгол түмнийхээ хайрыг дааж явах юмсан, аварга шиг аварга байх юмсан л гэж бодогддог доо.
Ярилцсан С.Бэлэгмаа |
| Монгол Улсын аварга С.Мөнхбат: Аварга хүн ямар байдгийг бусад аваргуудынхаа адил үзүүлнэ гэж бодож байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|