 |
|
 |
|
Сонгуулийн дараах эргэцүүлэл |
|
|
 |
|
 |
Сонгуулийн дараах эргэцүүлэл
2012-07-16Сонгууль ч дууслаа. Залгаад наадам эхэлсэн хэдий ч наадам бас дууслаа.  Манай эрх баригчид наадмын өмнө сонгууль явуулж амждаг нь учиртай. Хүмүүс " юу болоод өнгөрчих вөө?" гэж бодож амжилгүйгээр наадмын баяр хөөр, сэтгэл догдлолтой учирна. Тэр хооронд сонгуультай холбоотой сайн муу сэтгэгдлүүд баяр наадмын догдлолтой хамтад замхарч орхих. Наадмын дараа найрын улирал эхэлдэг болохоор дуу хуур, дуниартсан хөлчүүрсэн сэтгэлтэй хамтад бүх зүйл мартагдаж орхих. Тэгээд л дээр доргүй хувь заяатайгаа эвлэрч орхино доо. Өнөө цагийн монгол ухаан, улстөрийн холч хараа гэж...
МАНАН сарнисангүй
Сонгуулийн өмнөх хүмүүсийн сэтгэл зүйг ажиглаж байхад "Монгол орныг харийнханд худалдаж, баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас цөөн хэсэг нь хэт баяжиж, олонхи хэсэг нь хэт ядуурч байгаа" тухайд бухимдсан сэтгэлээ илэрхийлж МАНАН-г арилгахыг уриалж байв. Энэ бүхнээс "гуравдагч хүчинд боломж олдож мэдэх юм" гэсэн битүүлэг таамаглал тэнүүчилж байлаа. МАХН-ын удирдагч Н.Энхбаярыг "хорьж", сонгуульд орох эрхийг нь хязгаарласан болохоор ИЗНН эвсэлд боломж нь илүү байж болох мэт санагдаж байв. Гэвч нийтлэлч Баабарын урьдчилсан таамаглал ёсоор болж АН дийлэнх, МАН удаалж, МАХН-МҮАН -ын эвсэл цөөнгүй суудал авч ИЗНН эвсэл арай гэж 5 хувийн босгыг давлаа. Намуудын нэрээр санал хураасан дүн нь: АН 399,194 хүний санал буюу 35,32 хувь МАН 353,830 хүний санал буюу 31,31 хувь МАХН-МҮАН эвсэл 252,077 хүний санал буюу 22,31 хувь ИЗНН эвсэл 62, 310 хүний санал буюу 5,51 хувь тус тус авчээ. Нийслэлд АН олонхи болж харин хөдөөнийхөн МАН-д илүү итгэл үзүүлэв. Үүнийг мэдээлэл болон хүмүүсийн шинэ хуучин сэтгэл зүйн ялгаатай холбож болох мэт. Харин МАХН-МҮАН эвсэл хүмүүсийн өрөвдөх сэтгэлгээ болон "хуучин бууны хугархай" -н дээр багагүй санал авлаа. Яг үнэндээ Н.Энхбаярын босгосон "овоон дээр суух шаазгай" олон байгааг илтгэх мэт. Ардчиллын үнэт зүйл гэдэг утгаар, АН энэ удаад дангаараа ЗГ-ыг бүрдүүлж, өөрийн хийж чадах өөрчлөлтийн баталгаагаа гаргасан бол арай дөхөм байх мэт. Гэвч тийм боломж олдсонгүй.
Харин одоо АН алинтай нь яаж эвсэхээс их зүйл хамаарах болж байна даа. АН МАН-тай эвсэж хуучнаа үргэлжлүүлэх, эсвэл МАХН-МҮАН-ын эвсэлтэй нэгдэж Н.Энхбаярын хувь заяагаар "барьцаалах" амаргүй сонголтод учраад буй. Хүмүүс энэ сонголтыг наадмын их насны морины уралдааныг харах мэт сэтгэл догдлон хүлээж буй.
АН-д олдож буй боломж
Хэдийгээр үнэмлэхүй олонхийн санал авч чадаагүй ч АН-д энэ удаад боломж олдлоо. Ихэнхдээ МАН-тай хамтарч, тэдний тоглоомоор тоглож байсан ч энэ удаад тэд энэ боломжоо "гэнэн" байдлаар алдахыг хүсэхгүй байх. Энэ бол тэдний сүүлийн боломж. Энэ боломжийг алдах аваас тэдэнд дахиад олдож болох маш олон боломжийг тэд алдах болно. Энэ хэрээрээ тэд "ардчиллыг өмчлөх, түүний үнэт зүйлийг хадгалж үлдэх" сүүлийн боломжоо ч алдана. Хэрэв өнгөрсөн жилүүдэд олонхийн урмыг хугалсан үйлдэл давтагдах аваас тэд олон нийтэд "олигархи" гэсэн цолоор үдүүлж одно.
Хэдийгээр тэд УИХ-д үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч нийслэлд үнэмлэхүй олонхи болсон нь бага бус боломж. Хэрэв тэд Улаанбаатар хоттой холбоотой олон асуудлыг зоригтойгоор, алсын хараатай шийдэж чадвал олон нийтийн итгэлийг дахиад олж авч чадах болно. Улаанбаатарын утаа, замбараагүй барилгажилт, газрын наймаа, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээгүй хэт бөөгнөрөл, хүмүүсийн соёлгүй, бүдүүлэг байдал, хотын захиргааны хүнд суртал, авилгал хахуулын заваан сүлжээ гээд шийдэж болох маш олон асуудал байгаа. Мэдээж нэг далайлтаар шийдэж амжихгүй ч аажим аажмаар шийдэж эхэлбэл, эхэлсэн ажил нь бага боловч хүмүүсийн амьдрал, сэтгэлгээнд сайнаар нөлөөлж эхэлбэл тэднийг дэмжих дэмжлэг нэмэгдэх болно.
Аль ч намтай хамтарсан байлаа ч тэд олон нийтийн хүсээд байгаа шударга ёс, иргэнээ дээдэлсэн зарчим, алсын хараатай бодлогоо хэрэгжүүлж, үүний төлөө тууштай зогсож чадвал амжилтад хүрнэ. Хэрэв тэд урьдын адил намууд болон бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө "хуйвалдаж", Монгол улсын тусгаар тогтнол болон монгол хүний нэр хүнд үнэ цэнийн эсрэг үйлдлүүд хийх аваас итгэж сонгосон олон хүмүүсийн урам зоригийг хугална. Энэ хэрээрээ үнэ хүндээ алдаж, өөрсдийн орших эс оршихуйн асуудалд тулж очих болно. Мэдээж Монгол оронд ардчиллыг эхлүүлсэн, бас олон жил ардчиллыг хамгаалах гэж хичээсний төлөө олон монголчууд та нарт боломж олгосон, үүний төлөө бодитой үр дүнг хүлээж байгаа.
Сэтгэлд хүрээгүй олон сонголтууд
-Намуудын жагсаалтаар олон жил Монголын төрд "хуц, ухна" болон сууж байгаа эрхмүүд дахиад л орж ирлээ. Бараг "Гиннесийн ном"-онд орохоор Монголын улстөрд сууж байгаа Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Ч.Улаан нар дахин сонгогдов. Мэдээж тэд хувь хүнийхээ хувьд сайн хүмүүс байж болох ч улстөрчийн хувьд дархлагдсан энэ олон жил "та нар юу хийв ээ?" гэж асуумаар байна. Айлын хойморт хүндлүүлэн суух нэг хэрэг, Монголын улстөрийн хойморт хүндлүүлэн суух ямар нэгэн гавьяаг тань санахгүй байнаа.
Архагшсан, догирхсон сэтгэлгээгээр "хор найруулж" байдаг болов уу? гэж хардаж байгаагаа нуух юун. Үнэндээ та нараас хүмүүс олон зүйл хүлээж байсан ч энэ итгэлийг бодитойгоор биелүүлж чадаагүйн тань төлөө олон хүмүүсийн урам хугарч байгаа та нар мэддэг үү? -МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар олон нийтэд мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн нь нотлогдсоор атал сонгогдон УИХ-ын танхимд орж ирлээ. Өмнөх сонгуульд Б.Чойжилсүрэн яг ингэж улайм цайм мөнгө тараасаар сонгогдсон. Асуудлыг шийдэх учиртай СЕХ нь "өөх ч биш, булчирхай ч биш" хандсаар,,, Мөнөөх л "мөнгө цагаан нүд улаан" гэдгийн үлгэр хэвээрээ. Бид ч энэ мэт олон асуудалд хулчгар, зусар зангаар хандсаар өөрсдөө ч дасаж, өрөөл бусдыг ч даврааж орхиж дээ.
-Нэгэн цагт "Иргэний хөдөлгөөн" нэрээр намуудын хууль бус үйлдлийн эсрэг, амлалтаа биелүүлээгүйн төлөө ард олныг уриалан, жагсааж тэмцэж байсан Ж.Батзандан, Л.Цог, Г.Уянга нар УИХ-д орж ирлээ.
Хачирхалтай нь Ж.Батзандан АН-аас Л.Цог, Г.Уянга нар МАХН-МҮАН-аас нэр дэвшин орж ирлээ. Тэднийг үзэл бодол, ёс суртахууны талаас нь шүүмжлэхээс илүүтэй, өөрсдийн тэмцлээ гудамжинд бус УИХ-д үргэлжлүүлэх гэж бодсон биз хэмээн найдаж байна. Мэдээж гудамжинд чанга яригчаар ярьж шаардахаас УИХ-ын индэр дээрээс хэлж шаардах нь илүү байж болох юм. Г.Уянга УИХ-ын гишүүн болсныхоо дараа "Үндэсний их эвлэрэл"-ийн төлөө уриалсан нь нэгийг бодогдуулсан. Эрх мэдэл, их шуналын төлөө уусах эс уусах нь тэдний хэрэг. Харин одоо л та нар юуны төлөө тэмцэж байсныг жинхэнээр нь харах цаг ирлээ. -УИХ-д удам дамжсан О.Содбилэг, хөрөнгө чинээгээрээ "наймаалцсан" гэх Н.Номтойбаяр зэрэг залуус хүч, хөрөнгө түрэн орж ирлээ. Нэгэн цагт Н.Номтойбаяртай хамтран ажиллаж байсан нэгэн сонгуулийн сурталчилгаанд түүний эсрэг олон муу баримтуудыг дэлгэсэн боловч тэрээр үнэмлэхүй олон саналаар ялж гарч ирэв. Өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшсэн хэмээн яригддаг энэ залуусыг ямар зорилгоор улстөрд орж ирснийг цаг хугацаа харуулах биз. Мэдээж залуу хүмүүсийг дэмжих сэтгэлдээ би л лав тэднийг харж байна. Гэхдээ "эх орон гэдэг хилийн чулуунаас эхэлдэг" гэдгийг биеэр амсаж үзээгүй тэднийг, "бүх зүйлийг зөвхөн мөнгөөр шийдэж болдог" гэдэг бодлоор хандах аваас хэн тэднийг өхөөрдөж уучилж өнгөрөөнө гэж?
Ирж яваа цагийн шинэ үеийн залуусын төлөөлөл болсон тэднийг харах л үлдлээ. "Мөнгөнөөс үнэтэй олон сайхан зүйл байдаг" гэдгийг эрхбиш ном уншсан тэд мэдэх биз хэмээн найдья.
Сонгуулийн эргэн тойронд
-Энэ жилийн сонгуулийг гараар биш тоологч машинаар тоолсон нь нэг биш хүмүүст таалагдсангүй. Сонгуулийн зарим хуудсыг гар аргаар тоолох санал ч нилээд хүмүүсийг тэвдүүллээ. Гэхдээ мэдээж сонголт бол сонголт, хууль бол хууль. Тоологч машинаар тоолохоор хуульчилсан л бол хэн түүнийг өөрчлөх гэж? Сонгуулийн хуудсыг гараар тоолсон энэ олон жил хэрхэн "будилиантуулж" болохыг олон хүн санууллаа. Гэхдээ л зарим газар будилаантуулсан гэдэг маргаан гарч өнөө хэр шийдэгдээгүй л байна. Өвөрхангай аймгийн сонгуулийн будлиан, учир битүүлэг байдал нь олон жил "архагших" төлөвтэй. Тэр жил ингэж дуншиж дуншсаар эцсийн шийдвэр нь МАН-АН-ын харилцан зохицолдоон дээр дууссаныг бид ч, түүх ч мартаагүй. -Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед сонгуулийн дүн 24 цагийн дотор шийдэгдэх боломж нь Монгол оронд алдагдаж орхижээ, Өвөрхангайн 10-р тойрог, Баянзүрх дүүргийн 22 -р тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн маргаан шийдэгдээгүй, МАХН-МҮАН эвслийн зарим гишүүд түр хүлээзнэснээр УИХ-ын 76 гишүүд хамтдаа тангараг өргөсөнгүй. Яг л эмтэрхий шаазан мэт.
Энэ бэлэгдэлгүй байдал сүүлийн жилүүдэд уламжлал болж буй. "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг", "Усны эх нь булингартай бол адаг нь булингартай" гэдэг хэллэгээр алив зүйлийн сайн сайхан эхлэл алдагдсаар. Үүний бурууг хэн хүлээх юм бол. Асуудал шийдэгдэхгүй удах тусмаа улсын наадмын тавын давааны "найраа" мэт санагдаж, сэтгэлд сэв суух. Улирч байгаа цаг хугацаа болгон хардлага дагуулсаар...
-Энэ сонгуульд 544 нэр дэвшигч "тоос"-оо өргөлөө. 76-аас бусад нь "шатсан" гээд бодохоор харамсмаар. "Шатсан" хүмүүсийн төлөөлөл болж Хөвсгөл аймгийн ТВ-ийн дарга нь согтуугаар ажилтнууддаа агсам тавьж, хайр найргүй зодож байгаа бичлэг интернет дээр тавигдаж олон нийтийн сонирхол, дургүйцлийг зэрэг хөдөлгөв. Манайд сонгууль хэрхэн явагддаг "хөшигний цаадах жүжиг" -ийн үнэн төрх иймэрхүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн эрх чөлөө, хараат бус байдал Монголд иймэрхүү. "Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг" бодит жишээ энэ. Байдал ийм байхад сонгуулийн сурталчилгаа яаж явагддагийг төсөөлөхөд хэцүү биш. "Ялааг заан болгож болдог"-ийн үлгэрээр захын луйварчинг аугаа болгож харуулах нь хэцүү биш. Харин үүний цаана "хүн чанар" болон "үнэн" худалдагдаж байдаг.
-Энэ сонгуулийн өмнө АН-ын Х.Баттулга, МАН-ын Ц.Нямдорж хоёрын маргаан өрнөсөн. Тэд өөр өөрсдийн үзэл бодлоо хамгаалцгаав. Эдний маргаан "Түмний нэг" кинон дээр гардаг морины наймааны үнэ хаялцаан шиг "мөнгөндөө бус" үзэл бодолдоо байлаа. Миний хувьд "20 гэр бүлийн ашиг сонирхлоос илүүтэй, 2,7 сая хүний эрх ашиг орхигдож байна" хэмээн дуугарсан Х.Баттулгын санаа таалагдсан. Өдийг болтол ямар ч улстөрч ингэж дуугараагүй. Бас түүний дэвшүүлж байгаа олон санаа таалагдсан. Амьдралд ойрхон "үнэн"-ий төлөө олон хүмүүс Х.Баттулгыг дэмжсэн байх. Тогоон дотроо олгой яаж буцалж, бас хагарч байдгийг бид мэдэхгүй л дээ. Гэхдээ тогооноос гарч байгаа үзэл бодол, хөтөлбөр, хариуцлага нь Монгол орны зөв сайн хөгжил болон монгол хүний үнэ цэнэ болон хөгжлийн төлөө бол хэн ч дэмжинэ. Зарим хүмүүс надаас "Х.Баттулга, Ц.Нямдорж нарын хэнийг нь дэмжиж байна?" хэмээн асуудаг. Энэ бол хувь хүн гэхээсээ үзэл бодлыг нь сонжиж байгаа хэрэг. Ц.Нямдорж ч тийм муу хүн биш. Өөрийн үзэл бодолдоо тууштай хүн. Ийм ил тод маргаан мэтгэлцээн эхэлж байгаад бид ч бас баяртай байгаа.
Энэ бол нийгэм эрүүлшихийн шинж. -УИХын гишүүн болохын тулд нэгэн эрхмийн халаасны нам байгуулдаг цаг нэгэнт улирчээ. "Буян" гийн Жаргалсайханы БНН, "Эрэл"-ийн Эрдэнэбатын "Эх орон "нам, Энхбаярын "МАХН" намууд үүний жишээ. Энэ хүмүүс ардчилал гэхээсээ илүүтэй мөнгөн дээр тогтсон дарангуйлал тогтоодог. Тэд хүмүүсийг өөрсдийн өмнө бөхөлзүүлэхийг хүсч, үүнийхээ төлөө хүссэнээ л шаарддаг. Тэдний эргэн тойронд үзэл бодол гэхээсээ илүүтэй зусардалт л оршдог. Энэ жилийн сонгууль энэ бүхнийг сонгоогүйгээрээ "эрүүл сонголт"-ын жишээ болж буй.
Намуудыг гишүүнчлэлээс салгая
Энэ жилийн ч, өмнөх үеийн сонгуулиуд ч сурталчилгааны хугацаандаа Монголын төрийн ажлыг бараг зогсоосон. Хэдийгээр төрийн албан хаагчдыг намын харьяаллаас түдгэлзүүлсэн ч тэд сонгуулийн сурталчилгаанд нууцхан оролцож, сонгуулийн үр дүнг сэтгэл түгшин ажигласаар. Монгол орон даяараа ажиллахаа больж, бүх асуудлыг "сонгуулийн дараа" хэмээн хойш тавьсаар. "Аль нам сонгуульд ялахаас миний энэ суудал дээр байх эсэх нь хамаарах болно" гэдэг шаналал сэтгэлээс салахгүй. Олон нийт төрийн ажлын энэ "гацаа"-нд ч дасаж орхиж. Хүн ам цөөтэй аймаг сумын төвүүдэд ч байдал яг л адилхан. Жалгаар нэг тарсан айлуудад "Манай хамаатны нөгөө хэн нэр дэвшиж байгаа. Түүний төлөө саналаа өгвөл бидэнд ч чамд ч тустай" гэсэн аман сурталчилгаа хуй салхи мэт тархсаар. Юун үзэл бодол, мөрийн хөтөлбөр. Наадмын дараа бол "шатсан " нь гунигаа тайлж. ялсан нь баяраа тэмдэглэж "хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж" найрлацгаана. Харин зусардагчид эргэн тойронд нь дүүрэн. Тэд амтат "бялуу" г хуваахыг хүлээж буй. Аймгийн засаг дарга, үгүйдээ сумын засаг дарга, арга ядахдаа багийн засаг дарга болохыг хүсэцгээнэ. Тэд хийж чадах эс чадах нь хамаагүй, "батганы толгой явснаас барын сүүл" явсан нь тэдэнд амар. Олон олон найрын ширээний ард олон олон албан тушаалын амлалтууд явж байгаа.
Сонгууль болгонд намууд хүмүүсийг гишүүнчлэл нэрээр хуваан авч талцуулна. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон олон "од"-дыг намдаа элсүүлэн баяр жавхлантайгаар батлахаа гардуулан сурталчилна. Магадгүй тэдэнд олон олон зүйл амалдаг байх. Хүмүүс ч энэ хоногуудад талцан талцан, муудалцан муудалцан маргалдацгаана. Цөөхөн монголчуудад ингэж талцах хэрэг бий гэж үү? Ингэн ингэж муудалцах шалтгаан бий гэж үү? Аав хүү, эхнэр нөхөр, анд найз нар, ажлын болон албан газартаа талцан маргалдацгаана. Зарим нь мөрий тавина. Маргаж хэрэлдэнэ.
Одоогийн "архаг нам"-уудыг хэдхэн хүн удирддаг. Тэд "мөнгөө төлсөнд" нь албан тушаал, сонгуульд өрсөлдөх эрх, бусад боломжуудыг хуваарилна. Тэд хучирхэгжжээ. Түүний тод жишээ нь энэ жилийн сонгууль. Тэд өөрсдөөсөө хүчтэй, чадалтай залуусыг Монголын төрд оруулахгүй. Гэтэл энэ хэрээр Монголын хөгжил, залуусын итгэл алдагдсаар. Эрүүл саруул ухаан, эрч хүч суларсаар. Олон түмний найдвар алдагдсаар. Намуудыг гишүүнчлэлээс салгаж, тэд өөрсдийн багаараа Монголын өнөөгийн бодит байдалд судалгаа хийж, үүнийг сайжруулан өөрчлөх мөрийн хөтөлбрөө боловсруулан өрсөлдаж баймаар. Ард иргэд нь өөрийн итгэл үнэмшил саруул ухаанаар сонгож баймаар. Бас мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж чадаагүйн төлөө хариуцлагаа хүлээж баймаар. Заавал сонгуулийн хийрхэлд авталгүйгээр хүн болгон ажлаа хийж амьдралаа залгуулж баймаар. Баяр наадмаар олон хоног найрлан хөлчүүрхэж, жаргаж цэнгэж байхаа болимоор. Өдөр хоног цаг хугацаа урсан урссаар. Харин бид сонгууль, наадмын хөөрлөөсөө салахгүй хамаг ажлаа алдсаар. Соёолонгийн тоосонд булуулж байхдаа ирэх өвлийн Улаанбаатарын утаагаа ч умартана. Наадмын дараа намар ирдгийг мартан мартан найрласаар өвөлтэй нэгэнтээ золгоно. Тэгээд бухимдацгаана. Хэзээ бид өөрсдийнхөө төлөө санаа тавьж сурах юм бэ?
Төгсгөл
Энэ сонгуульд АН санаачлагыг авсанд миний хувьд талархаж байгаа. Тэд 1990 онд ардчиллыг эхлүүлэхдээ мөрөөдөж хүсч байсан бүхнээ эргэн санаасай гэж хүсч байна. Олон жил хүлээсэн боломжоо бүрэн ашиглаасай гэж хүсч байна. Тэд өлсөж түгшиж байхдаа, халаасандаа байгаа мөнгөө шавхан шавхаж цуглаан зохион байгуулж байхдаа, жавартай өвлийн хүйтэнд хэдэн мянган хүний амнаас савсах уур, талбайд түрхрэх чимээнд омогшиж байхдаа л зорьж, тэмүүлж, мөрөөдөж байсан бүхнээ мартаагүй гэдэгт тань итгэж байна. Тэр үед та нар зөвхөн эрх чөлөө, тэгш эрх, ардчиллыг л хүсч байсан. Халаас хоосон тэмцэж байхдаа та нар жаргалтай, нүүр дүүрэн баяртай байсан. Тэр үед "монголчууд бид бүгдээрээ мундаг шүү" гэж итгэж байсан. Одоо та нар үүнийгээ эргэн санацгаагтун. БҮҮ МАРТАГТУН. Хэрэв энэ бүхнийг МАРТВАЛ БИД СӨНӨНӨ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
|
Сонгуулийн дараах эргэцүүлэл |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|