|
|
|
|
СОНГУУЛИЙН ДАРААХ ЭРГЭЦҮҮЛЭЛ |
|
|
|
|
|
СОНГУУЛИЙН ДАРААХ ЭРГЭЦҮҮЛЭЛ
2012-07-17Сонгууль ч дууслаа. Залгаад наадам эхэлсэн хэдий ч наадам бас дууслаа. Манай эрх баригчид наадмын өмнө сонгууль явуулж амждаг нь учиртай. Хүмүүс " юу болоод өнгөрчих вөө?" гэж бодож амжилгүйгээр наадмын баяр хөөр, сэтгэл догдлолтой учирна. Тэр хооронд сонгуультай холбоотой сайн муу сэтгэгдлүүд баяр наадмын догдлолтой хамтад замхарч орхих. Наадмын дараа найрын улирал эхэлдэг болохоор дуу хуур, дуниартсан хөлчүүрсэн сэтгэлтэй хамтад бүх зүйл мартагдаж орхих. Тэгээд л дээр доргүй хувь заяатайгаа эвлэрч орхино доо. Өнөө цагийн монгол ухаан, улстөрийн холч хараа гэж...
МАНАН сарнисангүй Сонгуулийн өмнөх хүмүүсийн сэтгэл зүйг ажиглаж байхад "Монгол орныг харийнханд худалдаж, баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас цөөн хэсэг нь хэт баяжиж, олонхи хэсэг нь хэт ядуурч байгаа" тухайд бухимдсан сэтгэлээ илэрхийлж МАНАН-г арилгахыг уриалж байв. Энэ бүхнээс "гуравдагч хүчинд боломж олдож мэдэх юм" гэсэн битүүлэг таамаглал тэнүүчилж байлаа.
МАХН-ын удирдагч Н.Энхбаярыг "хорьж", сонгуульд орох эрхийг нь хязгаарласан болохоор ИЗНН эвсэлд боломж нь илүү байж болох мэт санагдаж байв. Гэвч нийтлэлч Баабарын урьдчилсан таамаглал ёсоор болж АН дийлэнх, МАН удаалж, МАХН-МҮАН -ын эвсэл цөөнгүй суудал авч ИЗНН эвсэл арай гэж 5 хувийн босгыг давлаа.
Намуудын нэрээр санал хураасан дүн нь: АН 399,194 хүний санал буюу 35,32 хувь МАН 353,830 хүний санал буюу 31,31 хувь МАХН-МҮАН эвсэл 252,077 хүний санал буюу 22,31 хувь ИЗНН эвсэл 62, 310 хүний санал буюу 5,51 хувь тус тус авчээ.
Нийслэлд АН олонхи болж харин хөдөөнийхөн МАН-д илүү итгэл үзүүлэв. Үүнийг мэдээлэл болон хүмүүсийн шинэ хуучин сэтгэл зүйн ялгаатай холбож болох мэт. Харин МАХН-МҮАН эвсэл хүмүүсийн өрөвдөх сэтгэлгээ болон "хуучин бууны хугархай" -н дээр багагүй санал авлаа. Яг үнэндээ Н.Энхбаярын босгосон "овоон дээр суух шаазгай" олон байгааг илтгэх мэт. Ардчиллын үнэт зүйл гэдэг утгаар, АН энэ удаад дангаараа ЗГ-ыг бүрдүүлж, өөрийн хийж чадах өөрчлөлтийн баталгаагаа гаргасан бол арай дөхөм байх мэт. Гэвч тийм боломж олдсонгүй. Харин одоо АН алинтай нь яаж эвсэхээс их зүйл хамаарах болж байна даа. АН МАН-тай эвсэж хуучнаа үргэлжлүүлэх, эсвэл МАХН-МҮАН-ын эвсэлтэй нэгдэж Н.Энхбаярын хувь заяагаар "барьцаалах" амаргүй сонголтод учраад буй. Хүмүүс энэ сонголтыг наадмын их насны морины уралдааныг харах мэт сэтгэл догдлон хүлээж буй.
АН-д олдож буй боломж Хэдийгээр үнэмлэхүй олонхийн санал авч чадаагүй ч АН-д энэ удаад боломж олдлоо. Ихэнхдээ МАН-тай хамтарч, тэдний тоглоомоор тоглож байсан ч энэ удаад тэд энэ боломжоо "гэнэн" байдлаар алдахыг хүсэхгүй байх. Энэ бол тэдний сүүлийн боломж. Энэ боломжийг алдах аваас тэдэнд дахиад олдож болох маш олон боломжийг тэд алдах болно. Энэ хэрээрээ тэд "ардчиллыг өмчлөх, түүний үнэт зүйлийг хадгалж үлдэх" сүүлийн боломжоо ч алдана. Хэрэв өнгөрсөн жилүүдэд олонхийн урмыг хугалсан үйлдэл давтагдах аваас тэд олон нийтэд "олигархи" гэсэн цолоор үдүүлж одно.
Хэдийгээр тэд УИХ-д үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч нийслэлд үнэмлэхүй олонхи болсон нь бага бус боломж. Хэрэв тэд Улаанбаатар хоттой холбоотой олон асуудлыг зоригтойгоор, алсын хараатай шийдэж чадвал олон нийтийн итгэлийг дахиад олж авч чадах болно. Улаанбаатарын утаа, замбараагүй барилгажилт, газрын наймаа, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээгүй хэт бөөгнөрөл, хүмүүсийн соёлгүй, бүдүүлэг байдал, хотын захиргааны хүнд суртал, авилгал хахуулын заваан сүлжээ гээд шийдэж болох маш олон асуудал байгаа. Мэдээж нэг далайлтаар шийдэж амжихгүй ч аажим аажмаар шийдэж эхэлбэл, эхэлсэн ажил нь бага боловч хүмүүсийн амьдрал, сэтгэлгээнд сайнаар нөлөөлж эхэлбэл тэднийг дэмжих дэмжлэг нэмэгдэх болно.
Аль ч намтай хамтарсан байлаа ч тэд олон нийтийн хүсээд байгаа шударга ёс, иргэнээ дээдэлсэн зарчим, алсын хараатай бодлогоо хэрэгжүүлж, үүний төлөө тууштай зогсож чадвал амжилтад хүрнэ. Хэрэв тэд урьдын адил намууд болон бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө "хуйвалдаж", Монгол улсын тусгаар тогтнол болон монгол хүний нэр хүнд үнэ цэнийн эсрэг үйлдлүүд хийх аваас итгэж сонгосон олон хүмүүсийн урам зоригийг хугална. Энэ хэрээрээ үнэ хүндээ алдаж, өөрсдийн орших эс оршихуйн асуудалд тулж очих болно. Мэдээж Монгол оронд ардчиллыг эхлүүлсэн, бас олон жил ардчиллыг хамгаалах гэж хичээсний төлөө олон монголчууд та нарт боломж олгосон, үүний төлөө бодитой үр дүнг хүлээж байгаа.
Сэтгэлд хүрээгүй олон сонголтууд -Намуудын жагсаалтаар олон жил Монголын төрд "хуц, ухна" болон сууж байгаа эрхмүүд дахиад л орж ирлээ. Бараг "Гиннесийн ном"-онд орохоор Монголын улстөрд сууж байгаа Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Ч.Улаан нар дахин сонгогдов. Мэдээж тэд хувь хүнийхээ хувьд сайн хүмүүс байж болох ч улстөрчийн хувьд дархлагдсан энэ олон жил "та нар юу хийв ээ?" гэж асуумаар байна. Айлын хойморт хүндлүүлэн суух нэг хэрэг, Монголын улстөрийн хойморт хүндлүүлэн суух ямар нэгэн гавьяаг тань санахгүй байнаа.
Архагшсан, догирхсон сэтгэлгээгээр "хор найруулж" байдаг болов уу? гэж хардаж байгаагаа нуух юун. Үнэндээ та нараас хүмүүс олон зүйл хүлээж байсан ч энэ итгэлийг бодитойгоор биелүүлж чадаагүйн тань төлөө олон хүмүүсийн урам хугарч байгаа та нар мэддэг үү? -МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар олон нийтэд мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн нь нотлогдсоор атал сонгогдон УИХ-ын танхимд орж ирлээ. Өмнөх сонгуульд Б.Чойжилсүрэн яг ингэж улайм цайм мөнгө тараасаар сонгогдсон. Асуудлыг шийдэх учиртай СЕХ нь "өөх ч биш, булчирхай ч биш" хандсаар,,, Мөнөөх л "мөнгө цагаан нүд улаан" гэдгийн үлгэр хэвээрээ. Бид ч энэ мэт олон асуудалд хулчгар, зусар зангаар хандсаар өөрсдөө ч дасаж, өрөөл бусдыг ч даврааж орхиж дээ. -Нэгэн цагт "Иргэний хөдөлгөөн" нэрээр намуудын хууль бус үйлдлийн эсрэг, амлалтаа биелүүлээгүйн төлөө ард олныг уриалан, жагсааж тэмцэж байсан Ж.Батзандан, Л.Цог, Г.Уянга нар УИХ-д орж ирлээ.
Хачирхалтай нь Ж.Батзандан АН-аас Л.Цог, Г.Уянга нар МАХН-МҮАН-аас нэр дэвшин орж ирлээ. Тэднийг үзэл бодол, ёс суртахууны талаас нь шүүмжлэхээс илүүтэй, өөрсдийн тэмцлээ гудамжинд бус УИХ-д үргэлжлүүлэх гэж бодсон биз хэмээн найдаж байна. Мэдээж гудамжинд чанга яригчаар ярьж шаардахаас УИХ-ын индэр дээрээс хэлж шаардах нь илүү байж болох юм. Г.Уянга УИХ-ын гишүүн болсныхоо дараа "Үндэсний их эвлэрэл"-ийн төлөө уриалсан нь нэгийг бодогдуулсан. Эрх мэдэл, их шуналын төлөө уусах эс уусах нь тэдний хэрэг. Харин одоо л та нар юуны төлөө тэмцэж байсныг жинхэнээр нь харах цаг ирлээ. -УИХ-д удам дамжсан О.Содбилэг, хөрөнгө чинээгээрээ "наймаалцсан" гэх Н.Номтойбаяр зэрэг залуус хүч, хөрөнгө түрэн орж ирлээ. Нэгэн цагт Н.Номтойбаяртай хамтран ажиллаж байсан нэгэн сонгуулийн сурталчилгаанд түүний эсрэг олон муу баримтуудыг дэлгэсэн боловч тэрээр үнэмлэхүй олон саналаар ялж гарч ирэв. Өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшсэн хэмээн яригддаг энэ залуусыг ямар зорилгоор улстөрд орж ирснийг цаг хугацаа харуулах биз. Мэдээж залуу хүмүүсийг дэмжих сэтгэлдээ би л лав тэднийг харж байна. Гэхдээ "эх орон гэдэг хилийн чулуунаас эхэлдэг" гэдгийг биеэр амсаж үзээгүй тэднийг, "бүх зүйлийг зөвхөн мөнгөөр шийдэж болдог" гэдэг бодлоор хандах аваас хэн тэднийг өхөөрдөж уучилж өнгөрөөнө гэж?
Ирж яваа цагийн шинэ үеийн залуусын төлөөлөл болсон тэднийг харах л үлдлээ. "Мөнгөнөөс үнэтэй олон сайхан зүйл байдаг" гэдгийг эрхбиш ном уншсан тэд мэдэх биз хэмээн найдья.
Сонгуулийн эргэн тойронд -Энэ жилийн сонгуулийг гараар биш тоологч машинаар тоолсон нь нэг биш хүмүүст таалагдсангүй. Сонгуулийн зарим хуудсыг гар аргаар тоолох санал ч нилээд хүмүүсийг тэвдүүллээ. Гэхдээ мэдээж сонголт бол сонголт, хууль бол хууль. Тоологч машинаар тоолохоор хуульчилсан л бол хэн түүнийг өөрчлөх гэж? Сонгуулийн хуудсыг гараар тоолсон энэ олон жил хэрхэн "будилиантуулж" болохыг олон хүн санууллаа. Гэхдээ л зарим газар будилаантуулсан гэдэг маргаан гарч өнөө хэр шийдэгдээгүй л байна. Өвөрхангай аймгийн сонгуулийн будлиан, учир битүүлэг байдал нь олон жил "архагших" төлөвтэй. Тэр жил ингэж дуншиж дуншсаар эцсийн шийдвэр нь МАН-АН-ын харилцан зохицолдоон дээр дууссаныг бид ч, түүх ч мартаагүй.
-Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед сонгуулийн дүн 24 цагийн дотор шийдэгдэх боломж нь Монгол оронд алдагдаж орхижээ, Өвөрхангайн 10-р тойрог, Баянзүрх дүүргийн 22 -р тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн маргаан шийдэгдээгүй, МАХН-МҮАН эвслийн зарим гишүүд түр хүлээзнэснээр УИХ-ын 76 гишүүд хамтдаа тангараг өргөсөнгүй. Яг л эмтэрхий шаазан мэт. Энэ бэлэгдэлгүй байдал сүүлийн жилүүдэд уламжлал болж буй. "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг", "Усны эх нь булингартай бол адаг нь булингартай" гэдэг хэллэгээр алив зүйлийн сайн сайхан эхлэл алдагдсаар. Үүний бурууг хэн хүлээх юм бол. Асуудал шийдэгдэхгүй удах тусмаа улсын наадмын тавын давааны "найраа" мэт санагдаж, сэтгэлд сэв суух. Улирч байгаа цаг хугацаа болгон хардлага дагуулсаар...
-Энэ сонгуульд 544 нэр дэвшигч "тоос"-оо өргөлөө. 76-аас бусад нь "шатсан" гээд бодохоор харамсмаар. "Шатсан" хүмүүсийн төлөөлөл болж Хөвсгөл аймгийн ТВ-ийн дарга нь согтуугаар ажилтнууддаа агсам тавьж, хайр найргүй зодож байгаа бичлэг интернет дээр тавигдаж олон нийтийн сонирхол, дургүйцлийг зэрэг хөдөлгөв. Манайд сонгууль хэрхэн явагддаг "хөшигний цаадах жүжиг" -ийн үнэн төрх иймэрхүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн эрх чөлөө, хараат бус байдал Монголд иймэрхүү. "Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг" бодит жишээ энэ. Байдал ийм байхад сонгуулийн сурталчилгаа яаж явагддагийг төсөөлөхөд хэцүү биш. "Ялааг заан болгож болдог"-ийн үлгэрээр захын луйварчинг аугаа болгож харуулах нь хэцүү биш. Харин үүний цаана "хүн чанар" болон "үнэн" худалдагдаж байдаг.
-Энэ сонгуулийн өмнө АН-ын Х.Баттулга, МАН-ын Ц.Нямдорж хоёрын маргаан өрнөсөн. Тэд өөр өөрсдийн үзэл бодлоо хамгаалцгаав. Эдний маргаан "Түмний нэг" кинон дээр гардаг морины наймааны үнэ хаялцаан шиг "мөнгөндөө бус" үзэл бодолдоо байлаа. Миний хувьд "20 гэр бүлийн ашиг сонирхлоос илүүтэй, 2,7 сая хүний эрх ашиг орхигдож байна" хэмээн дуугарсан Х.Баттулгын санаа таалагдсан. Өдийг болтол ямар ч улстөрч ингэж дуугараагүй. Бас түүний дэвшүүлж байгаа олон санаа таалагдсан. Амьдралд ойрхон "үнэн"-ий төлөө олон хүмүүс Х.Баттулгыг дэмжсэн байх. Тогоон дотроо олгой яаж буцалж, бас хагарч байдгийг бид мэдэхгүй л дээ. Гэхдээ тогооноос гарч байгаа үзэл бодол, хөтөлбөр, хариуцлага нь Монгол орны зөв сайн хөгжил болон монгол хүний үнэ цэнэ болон хөгжлийн төлөө бол хэн ч дэмжинэ. Зарим хүмүүс надаас "Х.Баттулга, Ц.Нямдорж нарын хэнийг нь дэмжиж байна?" хэмээн асуудаг. Энэ бол хувь хүн гэхээсээ үзэл бодлыг нь сонжиж байгаа хэрэг. Ц.Нямдорж ч тийм муу хүн биш. Өөрийн үзэл бодолдоо тууштай хүн. Ийм ил тод маргаан мэтгэлцээн эхэлж байгаад бид ч бас баяртай байгаа.
Энэ бол нийгэм эрүүлшихийн шинж. -УИХын гишүүн болохын тулд нэгэн эрхмийн халаасны нам байгуулдаг цаг нэгэнт улирчээ. "Буян" гийн Жаргалсайханы БНН, "Эрэл"-ийн Эрдэнэбатын "Эх орон "нам, Энхбаярын "МАХН" намууд үүний жишээ. Энэ хүмүүс ардчилал гэхээсээ илүүтэй мөнгөн дээр тогтсон дарангуйлал тогтоодог. Тэд хүмүүсийг өөрсдийн өмнө бөхөлзүүлэхийг хүсч, үүнийхээ төлөө хүссэнээ л шаарддаг. Тэдний эргэн тойронд үзэл бодол гэхээсээ илүүтэй зусардалт л оршдог. Энэ жилийн сонгууль энэ бүхнийг сонгоогүйгээрээ "эрүүл сонголт"-ын жишээ болж буй. Намуудыг гишүүнчлэлээс салгая Энэ жилийн ч, өмнөх үеийн сонгуулиуд ч сурталчилгааны хугацаандаа Монголын төрийн ажлыг бараг зогсоосон. Хэдийгээр төрийн албан хаагчдыг намын харьяаллаас түдгэлзүүлсэн ч тэд сонгуулийн сурталчилгаанд нууцхан оролцож, сонгуулийн үр дүнг сэтгэл түгшин ажигласаар. Монгол орон даяараа ажиллахаа больж, бүх асуудлыг "сонгуулийн дараа" хэмээн хойш тавьсаар. "Аль нам сонгуульд ялахаас миний энэ суудал дээр байх эсэх нь хамаарах болно" гэдэг шаналал сэтгэлээс салахгүй. Олон нийт төрийн ажлын энэ "гацаа"-нд ч дасаж орхиж.
Хүн ам цөөтэй аймаг сумын төвүүдэд ч байдал яг л адилхан. Жалгаар нэг тарсан айлуудад "Манай хамаатны нөгөө хэн нэр дэвшиж байгаа. Түүний төлөө саналаа өгвөл бидэнд ч чамд ч тустай" гэсэн аман сурталчилгаа хуй салхи мэт тархсаар. Юун үзэл бодол, мөрийн хөтөлбөр. Наадмын дараа бол "шатсан " нь гунигаа тайлж. ялсан нь баяраа тэмдэглэж "хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж" найрлацгаана. Харин зусардагчид эргэн тойронд нь дүүрэн. Тэд амтат "бялуу"-г хуваахыг хүлээж буй. Аймгийн засаг дарга, үгүйдээ сумын засаг дарга, арга ядахдаа багийн засаг дарга болохыг хүсэцгээнэ. Тэд хийж чадах эс чадах нь хамаагүй, "батганы толгой явснаас барын сүүл" явсан нь тэдэнд амар. Олон олон найрын ширээний ард олон олон албан тушаалын амлалтууд явж байгаа.
Сонгууль болгонд намууд хүмүүсийг гишүүнчлэл нэрээр хуваан авч талцуулна. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон олон "од"-дыг намдаа элсүүлэн баяр жавхлантайгаар батлахаа гардуулан сурталчилна. Магадгүй тэдэнд олон олон зүйл амалдаг байх. Хүмүүс ч энэ хоногуудад талцан талцан, муудалцан муудалцан маргалдацгаана. Цөөхөн монголчуудад ингэж талцах хэрэг бий гэж үү? Ингэн ингэж муудалцах шалтгаан бий гэж үү? Аав хүү, эхнэр нөхөр, анд найз нар, ажлын болон албан газартаа талцан маргалдацгаана. Зарим нь мөрий тавина. Маргаж хэрэлдэнэ.
Одоогийн "архаг нам"-уудыг хэдхэн хүн удирддаг. Тэд "мөнгөө төлсөнд" нь албан тушаал, сонгуульд өрсөлдөх эрх, бусад боломжуудыг хуваарилна. Тэд хучирхэгжжээ. Түүний тод жишээ нь энэ жилийн сонгууль. Тэд өөрсдөөсөө хүчтэй, чадалтай залуусыг Монголын төрд оруулахгүй. Гэтэл энэ хэрээр Монголын хөгжил, залуусын итгэл алдагдсаар. Эрүүл саруул ухаан, эрч хүч суларсаар. Олон түмний найдвар алдагдсаар.
Намуудыг гишүүнчлэлээс салгаж, тэд өөрсдийн багаараа Монголын өнөөгийн бодит байдалд судалгаа хийж, үүнийг сайжруулан өөрчлөх мөрийн хөтөлбрөө боловсруулан өрсөлдаж баймаар. Ард иргэд нь өөрийн итгэл үнэмшил саруул ухаанаар сонгож баймаар. Бас мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж чадаагүйн төлөө хариуцлагаа хүлээж баймаар. Заавал сонгуулийн хийрхэлд авталгүйгээр хүн болгон ажлаа хийж амьдралаа залгуулж баймаар. Баяр наадмаар олон хоног найрлан хөлчүүрхэж, жаргаж цэнгэж байхаа болимоор. Өдөр хоног цаг хугацаа урсан урссаар. Харин бид сонгууль, наадмын хөөрлөөсөө салахгүй хамаг ажлаа алдсаар. Соёолонгийн тоосонд булуулж байхдаа ирэх өвлийн Улаанбаатарын утаагаа ч умартана. Наадмын дараа намар ирдгийг мартан мартан найрласаар өвөлтэй нэгэнтээ золгоно. Тэгээд бухимдацгаана. Хэзээ бид өөрсдийнхөө төлөө санаа тавьж сурах юм бэ?
Төгсгөл Энэ сонгуульд АН санаачлагыг авсанд миний хувьд талархаж байгаа. Тэд 1990 онд ардчиллыг эхлүүлэхдээ мөрөөдөж хүсч байсан бүхнээ эргэн санаасай гэж хүсч байна. Олон жил хүлээсэн боломжоо бүрэн ашиглаасай гэж хүсч байна. Тэд өлсөж түгшиж байхдаа, халаасандаа байгаа мөнгөө шавхан шавхаж цуглаан зохион байгуулж байхдаа, жавартай өвлийн хүйтэнд хэдэн мянган хүний амнаас савсах уур, талбайд түрхрэх чимээнд омогшиж байхдаа л зорьж, тэмүүлж, мөрөөдөж байсан бүхнээ мартаагүй гэдэгт тань итгэж байна. Тэр үед та нар зөвхөн эрх чөлөө, тэгш эрх, ардчиллыг л хүсч байсан. Халаас хоосон тэмцэж байхдаа та нар жаргалтай, нүүр дүүрэн баяртай байсан. Тэр үед "монголчууд бид бүгдээрээ мундаг шүү" гэж итгэж байсан. Одоо та нар үүнийгээ эргэн санацгаагтун. БҮҮ МАРТАГТУН. Хэрэв энэ бүхнийг МАРТВАЛ БИД СӨНӨНӨ. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
|
СОНГУУЛИЙН ДАРААХ ЭРГЭЦҮҮЛЭЛ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ 17:41 Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр болсон талаар ЗТХЯ-наас мэдээллээ. ЗТХЯ-аас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг"
|
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр болсон талаар ЗТХЯ-наас мэдээллээ. ЗТХЯ-аас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" »»
|
|
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо 17:40 Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга,
|
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, »»
|
|
Тэргүүн хамба уриалга гаргажээ 17:37 Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохионо. Дүйчэн өдөртэй холбогдуулан Монголын бурхан шашны Төв- Гандантэгчэнлин хийдийн
|
Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохионо. Дүйчэн өдөртэй холбогдуулан Монголын бурхан шашны Төв- Гандантэгчэнлин хийдийн »»
|
|
Д.БАТЛУТ, Х.ГАНХУЯГ нар чуулганы хуралдааныг хамгийн олон тасалжээ 17:22 Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын ирцийн мэдээг танилцуулж байна
|
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын ирцийн мэдээг танилцуулж байна »»
|
|
Зориулалтын бус хэрэглээ 16:51 Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглахаас эхлээд өдөр тутамдаа бид ямар нэг зүйлийг зөрчиж, үндсэн үүргийг нь гажуудуулдаг.
|
Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглахаас эхлээд өдөр тутамдаа бид ямар нэг зүйлийг зөрчиж, үндсэн үүргийг нь гажуудуулдаг. »»
|
|
Сүхбаатар дүүрэгт орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барина 16:22 Орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.
|
Орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна. »»
|
|
5.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна 16:17 Орон сууц урьдчилж захиалаад залилуулж, байр нь ашиглалтад орохгүй олон зуун сая төгрөгөөрөө хохирч үлддэг байдал газар авч байна. Дээрээс нь байр ашиглалтад ортол түрээсийн байраар амьдардаг нь нэмж дарамт болдог.
|
Орон сууц урьдчилж захиалаад залилуулж, байр нь ашиглалтад орохгүй олон зуун сая төгрөгөөрөө хохирч үлддэг байдал газар авч байна. Дээрээс нь байр ашиглалтад ортол түрээсийн байраар амьдардаг нь нэмж дарамт болдог. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
И Вэньже: - Монгол болон барууны анагаах ухааны хосолсон эмчилгээ маш сайн үүрэг гүйцэтгэж байна 16:12
|
|
Сарнаа: - Манай эмнэлэг Монгол улстай эмчилгээ, судалгаа, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлсээр байна 16:02
|
|
Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж мэдээллээ 15:47 Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан bонголын хоёр уулчин аяллаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ.
|
Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан bонголын хоёр уулчин аяллаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ. »»
|
|
Хятадад суугаа элчид: Хайнаний нээлттэй байдал сонирхлыг маш ихээр татаж байна 14:19 Хятадад суугаа элч Хайнань чөлөөт худалдааны боомт дээр уулзахдаа: "Энд байгаа нээлттэй байдал нь маш сонирхолтой юм!"
"Би Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг маш их сонирхож байна" "Хайнань дахь нээлттэй бодлого нь маш өвөрмөц юм. “Хятад улс улам бүр нээлттэй болж байна!"
|
Хятадад суугаа элч Хайнань чөлөөт худалдааны боомт дээр уулзахдаа: "Энд байгаа нээлттэй байдал нь маш сонирхолтой юм!"
"Би Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг маш их сонирхож байна" "Хайнань дахь нээлттэй бодлого нь маш өвөрмөц юм. “Хятад улс улам бүр нээлттэй болж байна!" »»
|
|
Шар усны үерт эвдэрсэн Дарханы замыг бүрэн засварлажээ 13:59 Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл өнгөрсөн сард гарч, аюултай нөхцөл байдал үүсээд байв.
|
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл өнгөрсөн сард гарч, аюултай нөхцөл байдал үүсээд байв. »»
|
|
Дэлхийн найм дахь гайхамшигтай танилцах уу? 13:38 Дэлхийн найм дахь гайхамши-Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөө
04-р сарын 23-ны үдээс хойш Чинь Шыхуан хааны онгоны музейд хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүллээ. Газар дээр нь цэрэг морины хөшөөг харсан манай багийн сэтгүүлчид сэтгэл догдолж зураг дарж эхлэв.
|
Дэлхийн найм дахь гайхамши-Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөө
04-р сарын 23-ны үдээс хойш Чинь Шыхуан хааны онгоны музейд хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүллээ. Газар дээр нь цэрэг морины хөшөөг харсан манай багийн сэтгүүлчид сэтгэл догдолж зураг дарж эхлэв.
»»
|
|
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ 13:16 МЕЛЬБУРН, 2024 оны тавдугаар сарын 13 /TASS/. Австрали, Их Британийн физикчид цахиур-29 ба цахиур-30 гэсэн
|
МЕЛЬБУРН, 2024 оны тавдугаар сарын 13 /TASS/. Австрали, Их Британийн физикчид цахиур-29 ба цахиур-30 гэсэн »»
|
|
"Талын түнш-2024" хээрийн сургуулилтын нээлтийн өдөр "Найрамдлын төгөл" байгуулав 12:02
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль энэ сарын 12-ны өдөр эхэллээ.
|
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль энэ сарын 12-ны өдөр эхэллээ.
»»
|
|
"Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор “Номын баяр" нэг хоногоор хойшилсон" 11:12 Жил бүр зохион байгуулагддаг “Номын баяр” энэ жил тавдугаар сарын 17-19 өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдахаар болсон. Гэвч 35 дахь удаагийн “Номын баяр” нэг өдрөөр хойшилж тавдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
|
Жил бүр зохион байгуулагддаг “Номын баяр” энэ жил тавдугаар сарын 17-19 өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдахаар болсон. Гэвч 35 дахь удаагийн “Номын баяр” нэг өдрөөр хойшилж тавдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. »»
|
|
БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшингийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ 10:46 Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог баатарлаг хороо гэдэг. Үер усны гамшигт өртөж, ковидын үеэр хамгийн хатуу хөл хорио, тусгаарлалтанд 2-3 орсон.
|
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог баатарлаг хороо гэдэг. Үер усны гамшигт өртөж, ковидын үеэр хамгийн хатуу хөл хорио, тусгаарлалтанд 2-3 орсон. »»
|
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 10:42 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус »»
|
|
Урт цагаанд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжид 32-ын тойрогт ахуйн үйлчилгээний төв барьж өгнө 10:38 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард буулгасан.
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард буулгасан. »»
|
|
Байраа залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 13 өдөр боллоо 10:38 Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт “Монтайбүрд” ХХК 576 айлын "Хөх дэгд" хотхон орон сууцны барилгын хохирогчид өлсгөлөн зарлаад 13 хонож байна.
|
Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт “Монтайбүрд” ХХК 576 айлын "Хөх дэгд" хотхон орон сууцны барилгын хохирогчид өлсгөлөн зарлаад 13 хонож байна. »»
|
|
Сонгууль 2024: 76 биш 126-г сонгох саналаа өгөхдөө саналын хуудсаа хэрхэн бөглөхтэй танилц 10:33 Өнөө жил монголчууд анх удаагаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг өгөхөөр болсон. Монгол Улсын Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/
|
Өнөө жил монголчууд анх удаагаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг өгөхөөр болсон. Монгол Улсын Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/ »»
|
|
Урт цагааны барилгын ажил ирэх 7 хоногт эхэлнэ 10:31 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, олон нийтийн санал асуулгаар цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламжтай авто зогсоол барихаар шийдвэр гарсан. Зуны гуравхан сарын дотор нийслэлд бүтээн байгуулалт, засварын ажил хийгддэг.Тэгвэл одоогоор Урт цагааны суурин дээр ямар нэг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дүр зураггүй, автомашины төлбөртэй зогсоол ажиллаж байна.
|
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, олон нийтийн санал асуулгаар цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламжтай авто зогсоол барихаар шийдвэр гарсан. Зуны гуравхан сарын дотор нийслэлд бүтээн байгуулалт, засварын ажил хийгддэг.Тэгвэл одоогоор Урт цагааны суурин дээр ямар нэг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дүр зураггүй, автомашины төлбөртэй зогсоол ажиллаж байна. »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
Дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн 7 настай шатарчин охинд баяр хүргэв 10:28 Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын
|
Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын »»
|
|
Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө 10:25 Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий
|
Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий »»
|
|
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 10:01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшууулах тухай болон Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд нэмэмлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчин Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Заиданшатарт өргөн барилаа.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшууулах тухай болон Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд нэмэмлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчин Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Заиданшатарт өргөн барилаа. »»
|
|
Бага тойруугийн авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ 09:50 Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, /”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг
|
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, /”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг »»
|
|
Форексийн Криптог ашиглахыг санал болгож байна: Крипто арилжааны эхлэл 17:54 Криптовалют өдөр бүр илүү алдартай болж байна. Энэ нь бодит валют, банк, улс орнуудын улс төрийн нөхцөл байдлаас
|
Криптовалют өдөр бүр илүү алдартай болж байна. Энэ нь бодит валют, банк, улс орнуудын улс төрийн нөхцөл байдлаас »»
|
|
"Цэцэг төв"-ийн уулзвараас "Цаг уур, орчны шинжилгээний газар"-ын уулзвар хүртэлх авто замыг нээлээ 12:04 Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 11-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл хааж зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж эхэлсэн.
|
Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 11-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл хааж зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж эхэлсэн. »»
|
|
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан тухайгаа мэдээлсэн эмэгтэйн хэргийг шалгаж байна 11:54 Нэгэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй талаараа өчигдөр цахим орчинд мэдээлсэн.
|
Нэгэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй талаараа өчигдөр цахим орчинд мэдээлсэн. »»
|
|
Маргаашаас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна 11:24 УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ. Тодруулбал, .
|
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ. Тодруулбал, . »»
|
|
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо 11:14 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн. »»
|
|
Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулга уулзалт болно 11:05 Монголын залуу эрдэмтэн судлаачдын VII чуулга уулзалт маргааш (2024.05.14) Улаанбаатар хотод болно.
|
Монголын залуу эрдэмтэн судлаачдын VII чуулга уулзалт маргааш (2024.05.14) Улаанбаатар хотод болно. »»
|
|
Өнөөдөр дөрвөн дүүргийн найман хороонд цахилгаан хязгаарлана 10:52 Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.13/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
|
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.13/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана. »»
|
|
Таны хүүхэд яагаад хичээлдээ тааруу байгаа шалтгааныг эндээс хайгаад үзээрэй 10:24 “...Хүүхэд маань хичээлдээ улам дургүй болж, дүн нь буурсаар байна. Заримдаа бүр хичээлээ тасалчихдаг.
|
“...Хүүхэд маань хичээлдээ улам дургүй болж, дүн нь буурсаар байна. Заримдаа бүр хичээлээ тасалчихдаг. »»
|
|
Өргүй бол 150 сая хүртэл төгрөгийн ипотекийн зээл авч болно 10:14 Монгол Улсын дундаж орлоготой иргэдийн хувьд байртай болох нь мөрөөдөл. Цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч
|
Монгол Улсын дундаж орлоготой иргэдийн хувьд байртай болох нь мөрөөдөл. Цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч »»
|
|
СЭЛЭНГЭ, ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 10:08 Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан.
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан. »»
|
|
Хэмнэлтийн төлөөс 10:05 Японд замын инженерээр суралцаад ирсэн залууг ажилд авсан компани нь “Мөнгө хэмнэ” гээд төлөвлөснөөр нь ажиллуулахгүй
|
Японд замын инженерээр суралцаад ирсэн залууг ажилд авсан компани нь “Мөнгө хэмнэ” гээд төлөвлөснөөр нь ажиллуулахгүй »»
|
|
Нарны соронзон шуурга үргэлжилж байна 09:58 2017 оноос хойш тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөөд байна. Энэ нь нь гуравдугаар сарын 23-нд наран
|
2017 оноос хойш тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөөд байна. Энэ нь нь гуравдугаар сарын 23-нд наран »»
|
|
Танилц: Парисыг зорих эрхээ авсан Монголын тамирчид 09:42 Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 74 өдөр үлдлээ.Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10,500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна. Сүүлд л гэхэд чөлөөт бөхийн тамирчид Туркт олимпийн эрхээ нэмэв.
|
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 74 өдөр үлдлээ.Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10,500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна. Сүүлд л гэхэд чөлөөт бөхийн тамирчид Туркт олимпийн эрхээ нэмэв. »»
|
|
Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг 09:20 “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн гишүүн, судлаач Б.Болор-Эрдэнэтэй сонгуулийн хууль тогтоомж зөрчигддөг асуудал, хууль бус үйлдэл, зөрчил, булхайн талаар ярилцлаа.
|
“Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн гишүүн, судлаач Б.Болор-Эрдэнэтэй сонгуулийн хууль тогтоомж зөрчигддөг асуудал, хууль бус үйлдэл, зөрчил, булхайн талаар ярилцлаа. »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа 16:47 Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай.
|
Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай. »»
|
|
АНУ-ын миссүүд хортой соёлоос болж титмээсээ татгалзаж байна 16:41 АНУ-ын 2023 оны мисс Ноэлиа Войгт хортой соёлоос болж титмээсээ татгалзаж буйгаа Пүрэв гаригт мэдэгджээ.
|
АНУ-ын 2023 оны мисс Ноэлиа Войгт хортой соёлоос болж титмээсээ татгалзаж буйгаа Пүрэв гаригт мэдэгджээ. »»
|
|
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна 16:20 ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн,
|
ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, »»
|
|
Ц.Элбэгдорж Л.Гантөмөр тэргүүтэй АН-хан Баялгийн санг эсэргүүцэж байна 15:52 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан билээ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан билээ. »»
|
|
Өндөр уулан дахь зураглаач ах, дүү 18:54 Хайртай болохоор баримталж явдаг!
Хармөрөн мужийн Мүданьжян хотын Мүлин хотын Хэши суурингийн Чаншин тосгонд зураглаач тариачин ах дүү байдаг. Ах нь Дуань Чанши, дүү нь Дуань Чанлинь гэдэг. Хорь гаруй настай байхдаа ах, дүү хоёр хамт номын дэлгүүрт явж байтал гэрэл зургийн сэтгүүл тэдний анхаарлыг татжээ.
|
Хайртай болохоор баримталж явдаг!
Хармөрөн мужийн Мүданьжян хотын Мүлин хотын Хэши суурингийн Чаншин тосгонд зураглаач тариачин ах дүү байдаг. Ах нь Дуань Чанши, дүү нь Дуань Чанлинь гэдэг. Хорь гаруй настай байхдаа ах, дүү хоёр хамт номын дэлгүүрт явж байтал гэрэл зургийн сэтгүүл тэдний анхаарлыг татжээ. »»
|
|
Төсвийг мөшгөе: Ажилчдын оффисын тавилга, даргын өрөөний ширээ, буйдан зэргийг 119 сая төгрөгөөр авна 18:50 "Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК БАРАА ХУДАЛДАН АВАХ
|
"Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК БАРАА ХУДАЛДАН АВАХ »»
|
|
Улсын хэмжээнд нэг сувилагчид 233 хүн ногдож байна 18:48
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 14 978 их эмч, 14 494 сувилагч ажиллаж байна.
Улсын хэмжээнд нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 226, нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байна.
|
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 14 978 их эмч, 14 494 сувилагч ажиллаж байна.
Улсын хэмжээнд нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 226, нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байна.
»»
|
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 10:23
|
|
|
Эммануэль Макрон, Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ 13:25 5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв.
|
5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв. »»
|
|
Халимаг улс хүн амын өр, бизнесийн идэвхээр толгой цохиж байна 09:58 Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ.
|
Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ. »»
|
|
“Saudi Aramco” Азид нийлүүлэх газрын тосны үнээ нэмэгдүүлжээ 23:06 Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
|
Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Салтанатын ах: Шүүх хурал олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна 11:57 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн
|
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|