 |
|
 |
|
Баабар ахиад л тархи угааж эхлэв |
|
|
 |
|
 |
Баабар ахиад л тархи угааж эхлэв
2012-07-21Судлаач Д.Ганхуяг 
Шударга бус Шударга ёс Баабар ахиад л тархи угааж эхлэв. Ахиад ямар ч “буруу байхгүй” аргаа хэрэглэв. Энэ нь ойлголтын системийг санаатайгаар дутуу тайлбарлах түүний “шалгарсан арга” юм. Бараг уйлмаар “зөв” бичих боловч түүний номлолын хор уршиг голдуу олон жилийн дараа илэрдэг учраас хамгийн хорлогчинтой. Энэ удаад би олон жил хүлээхгүй, хүлээлгэхгүй… Монгол асуулт Дээрэмчдийн хоёр бүлэг байжээ. Сүүлдээ хоёулаа нийлж дээрэм хийгээд олон жил болжээ. Гэтэл нэг бүлэг нь арай илүү давуу байдалтай болжээ. Тэр бүлэг нь энэ давуу талаа ашиглаад нөгөө бүлгээ хулгай дээрэм хийсэн хэргээр шийтгэнэ гэж сүрдүүлэх буюу энэ нь бодитой болж эхэлжээ. Энэ нь шударга ёс мөн үү ? Үүнийг шударга ёс гэж сурталчилж байгаа хүн өөрөө шударга хүн үү ? Нөгөө дээрмийн бүлэг нь дув дуугай байж байгаад бүгдээрээ шоронд орно гэж арай тооцсон юм биш биз дээ ? Энэ чинь олигархийн зодоон биш юм уу ? Энэ чинь “дайн” болон өргөжвөл яахав ? Зодооны дараа нөгөө бүлэг ялаад яг ийм үйлдэл хийвэл “шударга ёс” мөн үү ? Баабар үүнийг үнэхээр “шударга ёс” гэж баттай хэлж чадах уу ? Мэдээж чадахгүй. Ингээд ноён Баабарын “шударга ёс” сөнөж байна. Өөрөө шударга бус байхаар бичсэн юм нь хүртэл шударга бус байдаг юм.
Шударга ёс гэж юу вэ ? Энийг би хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл хүн төрөлхтний түүх бол шударга ёсыг хайсан түүх мөн нь ямар ч эргэлзээгүй. Одоо ч гэсэн хайсаар л байна. Харин Баабар шиг “шударга ёс бол хууль” гэж хэлсэн хүн бараг байхгүй. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний хүрсэн ерөнхий нэг зураглал, ойлголт төсөөлөл байна л даа. Тэр нь миний ойлгосноор дараах байдалтай: “Үйл хийгээд түүний үрийн харьцааг шударга ёс гэнэ. Энэ нь шашны утга мэт санагдаад байвал хүний үйл ажиллагаа хийгээд түүний үр дүнгийн нийцэлд тавьж буй шаардлага, “байвал зохих зүйл”, “байх ёстой зүйл” юм. Энэ нь эрх ба үүргийн, хөдөлмөр ба түүний урамшуулал, гавъяа ба түүнийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэг ба шийтгэл, хувь хүн, янз бүрийн социал бүлэг, давхрааны нийгмийн амьдрал хийгээд социал байр суурь, үүргийн (роль) нийцэл, эдийн засагт бол хязгаарлагдмал нөөцийг хуваарилж байгаад иргэдийн тавьж буй шаардлага зэрэг болно. Энэ мөн чанарын хооронд байх ёстой нийцэл байхгүй тохиолдлыг шударга бус явдал гэж үзнэ. Түүнчлэн ҮНЭН бол шударга ёсны нэг төрөл юм.” Эндээс үзэхэд манайд ямар ч шударга ёс гэж байхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Гэтэл Баабар “яаж хэмжих” рүү оруулаад хүний толгой эргүүлж байна. “Хэмжихийн” тулд эхлээд түүнийгээ “байлгах” ёстой. Байхгүй бол “хэмжихийн” хэрэг юун… Шударга ёсыг Аристотелээс эхлээд сэтгэдэг хүн бүр судалсан боловч Г.Спенсер, Ж.Локк нарыг илүү сайн судалсан гэж үздэг. Шударга ёсыг Аристотель анх удаа тэгшитгэлийн, хуваарилалтын гэж хоёр хуваасан. Энэ нь нийтийн эрх, хувийн эрх ч билүү эрх зүйн онолд ороод одоо болтол яваад байгаа хэрэг л дээ. Энд ноён Баабар “харин тийм, шударга ёсыг зөвхөн хуулиар л хэмждэг байхгүй юу” гэж мэдэмхийрэх нь лавтай. Үгүй л дээ, хүн төрөлхтөн ингэж хэмжиж чадахгүй болохоороо үнэт зүйлс гэсэн багц ойлголт нэмдэг юм. Үүнийг захын оюутан мэдэх атал Баабар “мэдэхгүй” орхиж байна. Үүнийг л “тархи угаана” гэдэг юм. Одоо хэдэн зарчим авч үзье. Нэг. Хүн адилтгах системд буй үндсэн эрх чөлөөний хувьд тэгш эрхтэй байх ёстой. Хоёр. Нийгэм болон эдийн засаг шударга бус байдаг ч гэсэн дараах байдаар зохион байгуулагдах ёстой: 1. Бүх хүн түүнээс давуу талыг ухаалгаар хүлээж болох, 2. байр суурь (positions), албан тушаал бүхэнд нээлттэй байх. Энэ зарчим бол Баабарын “зарчмуудаас” тэс өөр байгааг бид харж байна. Яагаад гэвэл энэ бол Жон Ролз-ийн (John Bordley Rawls) “Шударга ёсны онол” гэсэн гайхамшигт номноос авсан болоод тэр. Шударга ёс бол хууль мууль гэж донгосоогүй л байгаа биз дээ. Ацан асуудал буюу дилемма Шударга ёс ямар “амарханыг” Баабар сайн мэддэг бол ямар хэцүүг дэлхийн эрдэмтэд мэддэг юм. Хэрэг болж магад гэж бодоод дилеммийг ацан асуудал гэж буулгав. Жишээ авъя. Сократ хилс хэргээр шоронд оржээ. Түүний баян найз Критон түүнийг мөнгө төлж шоронгоос оргуулъя гэж ятгажээ. Орговол хилс хэргийг хүлээнэ. Үгүй бол хилс хэргээр шийтгүүлнэ. Сократ татгалзана. Үүнийг яриа хэлбэрээр Платон бичсэн бөгөөд үүнийг Критоны дилемм гэдэг. Энэ нь нийгмийн зөвшилцлийн нэн эртний хэлбэр гэж үздэг. Энэ чинь бараг 3000 шахам жилийн өмнөх явдал. Үүнээс болсон юм уу шударга ёсны асуудлыг голдуу шоронгоор жишээ аваад байх шиг санагддаг юм. Цаашаа явъя… Энэхүү дилеммыг 1950 онд Мерил Флад (Merrill Flood), Мелвин Дрешер (Melvin Dresher) математик Альберт Такер (Albert W. Tucker) нар нээгээд одоо болтол шийдээгүй юм. Нөхцөл нь ийм юм: Шоронд нэг үед, төстэй гэмт хэргээр орсон хоёр хоригдол байна. Тэднийг хам хэрэгтэй гэж үзэх үндэслэл байгаа. Цагдаа тэднийг тусгаарлан хорьж дараах хувилбаруудыг санал болгоно: хэрэв нэг нь нөгөөгөө илчилж, нөгөө нь дуугай байвал илчилсэн хүн мөрдөн байцаах ажилд тусалсны учир суллагдаж, дуугай байсан хоёр дахь хүн дээд зэргийн 10 жил хоригдох ял авна, хэрэв хоёулаа дуугай байвал тэдний үйлдлийг арай хөнгөн зүйл ангиар зүйлчилж хоёулаа тус бүр 6 сарын ял авна, хэрэв хоёулаа бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгвөл арай хүндэвтэр тус бүр 2 жилийн ял авна. Ингээд хоригдлууд дуугай байх уу, мэдүүлэг өгөх үү гэдгээ өөрөө шийднэ. Хамгийн гачлантай нь нөгөө хүнээ яах гэж байгааг нөгөө нь мэдэхгүй. Ингэвэл юу болохов ? Үүнийг хоригдлын сонгодог дилемм гэнэ. Хүн юм чинь ямар ч гэсэн өөрийн хоригдох хугацааг багасгахыг эрмэлзэнэ. Энэ тохиолдолд хүн шударга ёсыг сахина гэж бодож байна уу ? Ихэнхи тохиолдолд хүн шударга бус байхыг эрмэлздэг байна. Баабар бол хууль байвал болно гэж байна. Хуцваа л байхгүй юу. Энэ дилеммыг шийдвэрлэх гэж дэлхийн шилдэг оюун ухаантнууд толгойгоо гашилгаж байна. Математик загвар хийж тооцоод үзэж л байна, сэтгэл зүйн болон социал туршилт хийгээд үзэж л байна. Нэшийн тэнцэтгэл, Паретогийн оптимал гээд тоо моо болоод бараагүй хол явчихсан байна. Хэрэв энэхүү дилеммийн нөхцлийг нийгмийн том системд олон удаа давтвал “нийгмийн сүйрэлд” хүргэдэг нь тодорхой болсон. Хэрэв ноён Баабарыг шоронгийн ийм нөхцөлд оруулбал хамгийн түрүүнд “шударга ёсоо” мартах хүн гэдэгт мөрий тавьсан ч болох байна. Иймээс эрдэмтэд нийгмийн сүйрлээс зайлсхийхийн тулд нийгмийн зөвшилцлийн хувилбар, ойлголцлын шинэ загварууд дээр тооцоолол хийж байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтнийг шударга болгох гэж үйлээ үзэж байна. (Oskamp 1971, Reychler 1979, ялангуяа Dawes 1991 нарын судалгаа) Үүнийг Баабар сайн мэдэж байгаа гэж би бодож байна. Тэгвэл яах гэж ингэж санаатайгаар бүдүүлэгжүүлэх, нэг тийш гуйвуулах, өрөөсгөлөөр тайлбарлах шаардлага байгаа юм. Энэ бол улс төр л байхгүй юу. Өөр юу байдгийм… Баабарын санааг тайлахуй Баабарын “Сөрөг хүчин гэж хорлон сүйтгэгчдийг нэрлэдэг үү?” хэмээх өгүүлэл сөрөг хүчнийг хүчнийг шүүмлэхээс эхэлсэн. Энэ бол болж байна. Улс төрч хүнд энэ зэргийн юм байх. Дараа нь шударга ёсны лекц эхэлсэн. Энд буруу юм байхгүй ч гэсэн түүний мөн чанарыг хэр зэрэг гуйвуулсныг Та бид дөнгөж сая авч үзлээ. Тэгээд “хууль яс биелүүлэх” ёстой тухай ярьж байна. Бас л “зөв” боловч чухам энд л түүний стратегийн том алхам байна. “Төрийн ганц ч ажил явуулахгүй улдан чангааж, хараан зүхэж, харлуулан гүтгэж, улайран эсэргүүцэж, хорлон сүйтгэнэ. Харж л байгаарай!” Энэ ч мэдээж хэрэг. МАН ялсан байсан ч АН бас л ингэх байсан. Би наад хоёр нам чинь ямар ч ялгаагүй новш гэж хэлээд байхад Баабар үгүй ээ АН нь сайн гэж зориуд зүтгээд байгаад л бид хоёрын ялгаа байгаа юм. Энэ бол олигархийн зодоон болж төр нурж буйн баттай шинж тэмдэг. Миний 1998 оноос хойш үглээд байсан системийн хямрал, 2004 оноос хэлээд байсан системийн задрал болж байгаа чинь энэ. Энд шударга ёс мос ямар ч хамаагүй, яагаад гэвэл монголын олигархид шударга хүн, нам ганц ч байхгүй. Баабар цаашаагаа хаяагаа манаж байна: “МАН муу улсаар дүүрчихсэн юм бишээ. Үүнийг буй болгосон институци нь өөрөө ийм юм. Сүүлийн хорин жил урьд байсан нам-төрийн тогтолцоог одоо болтол өөрчилж чадаагүй яваа улс шүү дээ, бид” Сүүлийн 20 жилийн гавъяаг болохоор АН авдаг биш бил үү ?! Ноён Баабарын түүхийн болон бусад бүтээлээс 70 жил дарлагдаж, колоничлогдож, зовж зүдэрч байгаад бид нар л (?!) ардчилалд оруулж “цэнгэлийн манлайг олголоо” гэж сурталчилдаг байсан. Одоо тэгээд иймхэн юм болж таарч байна уу ?! Би зөвшөөрч байна. Цаашаа… “Бид энэхүү үзэн ядлаар өвч зэвсэглэсэн, өдгөө нэгэнт үзэл суртал огт үгүй болсон машиныг бүтцийнх нь хувьд үндсээр нь өөрчлөхгүйгээр цааш явах аргагүй. Хүндээ биш, гишүүддээ биш, цаад механизмдаа л хамаг учир бий. Одоо засгийн эрх барихаар болж буй шинэ хүчин ч энэ механизмыг эвдэхгүйгээр явбал өрөөсөн гутал нь болно. Тун удахгүй шавартаа жаргаж буй гахай болно доо.” Хэдхэн хоногийн өмнө Баабар л “бид ялав” гээд дэвхцээд байсан ш дээ. Өрөөсөн гуталтай гахай болохыг нь мэдээд баярлана гэж баймааргүй юм. Мэдээгүй байсан бол надад хэлэх үг алга. Бид ялав гахай шиг орилохынхоо оронд сэхээтэн хүн шиг механизмаа ярьсан бол дээр байхгүй юу… Цаашаа… “Энэ бүх боловсон хүчнийг улс төрийн намаас бүрэн тусгаарлаж, хараат биш болгохгүй бол тун удахгүй Ардчилсан нам өөрөө түрүүний хүчнийхээ орыг залгагч, өв залгамжлагч болно”. Төрийн боловсон хүчний бодлого найгаа алдаж, тамтаггүй болсон гэдгийг бүх монголчууд сайн мэднэ. Тэднийг намаас аль хэдийн тусгаарлачихсан, хуулиараа бол. Гэхдээ болдоггүй юм. Яг боловсон хүчний хувьд түс тас шударгаар хэлэхэд МАН арай илүү. Иймээс адгийн новшнуудийг л зайлуулна уу гэхээс дарга болох гэсэн дураакуудыг оруулбал “иргэний дайн” болно. Тийм дураакууд АН-д МАН-аас дутахааргүй олон байгаа. Ер нь төрийн боловсон хүчинд “шударга өрсөлдөөн” гэсэн ганц л нөхцөл хангавал болно доо. Гэхдээ энэ систем буюу АН, МАН байгаа цагт үүнийг чадахгүй. Учир нь боловсон хүчний асуудал бол МАН-ын гэхээсээ ах дүү, танил талаа авдаг, “чихдэг” монгол менталитеттэй илүү холбоотойг хэлэх нь илүүц хэрэг. Энд намын ялгаа байхгүй. АН бол МАН-ыг орыг залгагч, өв залгамжлагч биш, харин хам хэрэгтэн, хамтран зүтгэгч мөн. Гэхдээ дээрэмчдийн “орлогч дарга” жинхэлж дээрэмчдийн “дарга” болж байгаа утгаараа бол “өв залгамжлагч” мөнөөсөө мөн. Тэгвэл Баабар ёстой “зөв” хэлсэн байна… Цаашаа… “Механизмаа үндсээр нь өөрчилж байж л бид хүчирхэг төртэй болно. Хүчирхэг төр гэдэг бол функционал үйл ажиллагаагаа төгс гүйцэтгэдэг машиныг хэлнэ шүү дээ. Хуулийг энэ оронд хүн болгон сахин мөрддөг, зөрчигсөдийг нь хуульд зааснаар яс шийтгэдэг байж бид жинхэнээсээ Шудрага гэж ярих эрхтэй болно”. Эхний өгүүлбэр зөв ч гэсэн мөрөөдөл л байна. Эрх баригч намын гол үзэл сурталч мөрөөдөл биш, биелэх юм ярих ярих ёстой. Хоёр дахь өгүүлбэр “цэвэр” улс төр байна. Энд механизмаа өөрчилсний дараа хуулиа яс биелүүлэхийг ярьж байна уу, яг одоо яс биелүүлэхийг ярьж байна уу гэдгээ тодруулсангүй. Энэ нь: Яг одоо биелүүлбэл Төв Цэнгэлдэхээ шорон болгоод бүх улс төрчдөө А-аас Я хүртэл жагсаагаад яг яс шударгаар шийтгэж болно. Баабарт ийм жагсаалт “бэлэн” байгааг би сайн мэднэ. Гэхдээ Баабар хэнийх нь нэрийг Ц.Элбэгдорждоо өгөхийг би мэдэхгүй. Ингэхлээр л Баабарын “шударга ёсонд” болон хуулиар яс шийтгэнэ гэсэн “зарчимд” эргэлзээд байгаа юм… Шударга ёс бол ёс суртахуун болон эрхэмлэл хийгээд үнэт зүйлгүй бол хоосон үг байдаг. Цагаа тулбал би ч гэсэн “шударга бус хүн”. Яагаад гэвэл би энэ жижиг, хэврэг үндэстнээ дайсагнуулахгүй гэсэн эрхэмлэлийн үүднээс олон зүйлийг хэлдэггүй, ярьдаггүй. Монгол хүний сэтгэл зүй, зан араншинг би сайн мэддэг болоод ингэдэг юм. Ахиад л шууд хэлэхэд манай монголчууд их тэнэг ш дээ, нэг мангар нь хөдөлбөл яаж ч мэднэ. Би нэгэнт ингээд төрчихсөн болохоороо энэ мангар ард түмэндээ хайртай, тиймээс сайныг нь ч, мууг нь хэлэх үүргийг өөртөө сайн дураараа авчихсан юм. Эхлээд уурладаг байснаа одоо бол “дассан” шүү… Энд Баабар баахан шударга ёсны онол монол ярьсан боловч түүнийг амархан тайлж болно. Баабарын “шударга ёсыг” тайлбал дараах байдалтай болно: “Биднийг “юм” хийлгэхгүй бол яг хууль ёсоор шоронд хийнэ.” Энэ бол шударга ёс биш, энэ бол орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил хөгжим юм. Энэ бол хоёр дээрэмчний бүлэг нэг нэгнээ сүрдүүлж байгаа хэлбэр юм. Ингэхлээр ард түмний хувьд үүнд оролцох ямар ч шаардлага байхгүй. Энэ бол бидний хэрэг биш. Шорондоо хэнийгээ хийнэ, алалцана уу яана, тэдний хэрэг. Харин дараа нь бидний хэрэг эхэлнэ… Баабар шиг хуулиар ярина гэвэл надад ч гэсэн ярих юм их л байна. Гэсэн ч би ёс суртахуунаараа, монгол үндэстэнээ хамгаалах үүднээс өөрийгөө хязгаарлаж байгаа болохоос биш, хулгайч дээрэмчдийг мэдэхгүй буюу хайрлаад дуугай байгаад байгаа юм огтхон ч биш. Миний мэддэгийг мэдвэл миний ард түмэн шууд босно, гарцаагүй цус урсана, ингээд л би “доозыг нь” тааруулж хэлдэг юм. Үүнийг сул доройн шинж гэж үзвэл ёстой яршиг л байна… Одоо наад “хуулийн дагуу” чинь арай хэтэрч байна. Үзэгдсэн харагдсанаа баривчилна гэж дайрдаг болж байна. Ухаандаа наад З.Баянсэлэнгэ гэдэг хүүхэн чинь ёстой шударгаар гарч ирсэн. Нээрээ шүү. Бараг хэн ч түүнийг анзаараагүй. Ер нь ингэхэд энэ сонгуульд жинхнээсээ шударга оролцсон хоёрхон хүн бий. Энэ бол З.Баянсэлэнгэ, нөгөөдөх нь бие даагч Г.Баасан. Одоо Та нар түүнийг “хууль” яриад “шударгаар шүүх” гэж байгаа чинь л инээдэмтэй байна. Нэртэйгээр нь Та нар “хуулийн цоорхойгоор гүйсэн” гээд хуулийн шинэ зүйл анги гаргачих л даа… Н.Энхбаярын хувьд гэвэл түүний гэмт үйлдлийг “том”, “жижиг” гэж хоёр хувааж болно. “Том” гэмт үйлдлийн хувьд гэвэл Та нар бүгдээрээ холбоотой. “Жижиг” үйлдлийн хувьд гэвэл үнэн ч гэсэн “том”-оосоо хавьгүй хөнгөн гэмт хэрэг. Шийтгэж л таардаг байх. Ингээд Та нар алцганаж, тэнэгтэж байгаа чинь худлаа юу… Монголын шилдэг сэхээтэн, хамгийн цэвэр улс төрч, ИЗНН-ын дарга Д.Энхбатыг бүхэл бүтэн хоёр жилийн турш зориудын зохион байгуулалттайгаар намтай нь, хүнтэй нь хорлон сүйтгэж байгаа нь чинь шударга ёс уу, Ц.Элбэгдоржийн “замыг засах” гэж Та нар ийм “шударга ёс” хэрэгжүүлж байгаа чинь худлаа юу. С.Оюун, С.Дэмбэрэл нарын урвагч, хорлон сүйтгэгчдийг үүндээ ашигласан чинь худлаа юу… Та нарын “шударга ёс” гэж ийм л хөгийн ш дээ… Эдүгээ засгийн эрх барьж буй болон түүнд нөлөөлж буй олигархууд Та нар “бүгдээрээ нийлж” байгаад Монгол орныг ийм хөгийн, шог байдалд хүргэсэн. Одоо элдэв янзийн “онолын тайлбар” гаргаж ноёрхлоо үүрд хадгалах боломж би Та нарт олгохгүй. Та нар бол МАНАН, Та нар бол НАНАМ, Та нар бол сиамын ихрүүд, өөр юу ч биш. Эдүгээ улс төрийн болон төрийн байгуулалтын гаж систем систем задран нурж байна. Энэ бол зүй тогтол бөгөөд түүний нуралтыг үзэл суртал хийгээд мөнгөний аргаар тогтоон торгоох боломжгүй гэдэг ганц л зүйлийг би баталгаатай хэлж чадна. Цагаа тулбал надад ч гэсэн “нэрсийн жагсаалт” хангалттай байгаа. Мэдээлэл устдаггүй гэдгийг Баабар бас л мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Тэрэн дотор мөн ч олон хүний нэр, “данс тооцоо” байдаг юм л даа… 2012 оны 7 дугаар сарын 18.
|
| Баабар ахиад л тархи угааж эхлэв |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин энэ ганхуяг гэж ямар сонин хэрүүлч гар вэ тийм лаг юм бол чи оороо их хуралд ороод нэг хуули батлаад суулдаа чадахгуй лдээ нэг их хун шуумжилсэн гар ооринх ни блогт ороод сэтгэгдэл бичэхээр оорийг ни магтсанийг ни улдээгээд уурийг ни шуумжилсэнийг арилгаад баясаад сууж бдаг мал бн лээ шдээ нэг их хун шуумжилсэн лаг гар бас оорийгоо судлаач энэ тэр гээд шаачихсан бгаамаа судлаачаач алддаа
2012-07-23 | 15:28:10 | 178.49.199.51 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|