 |
|
 |
|
Тэнд хаа сайгүй л татаруудын тогтоосон энхийн журам ноёрхож байдаг |
|
|
 |
|
 |
Тэнд хаа сайгүй л татаруудын тогтоосон энхийн журам ноёрхож байдаг
2012-07-27ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор С.Цолмон "Монголын  Юань улс ба бүрэлдэхүүний улсуудын харилцааны асуудалд" гэсэн өвөрмөц сэдвээр сонирхолтой илтгэлийг "Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн: Түүх, соёл, өв" олон улсын V симпозиумд тавьсан юм. Ингээд энэ талаар түүнтэй ярилцав.
-Чингис хааны залгамжлагчид нь хоорондоо тэмцэлдсэний улмаас нэгдсэн Монгол улс тун удалгүй задран унасан гэж түүх бичлэгт дүгнэдэг байв. Гэтэл энэ ойлголыг өөрчлөн баяжуулсан дүгнэлтүүд гаргасан шиг байна. Энэ талаараа тодруулна уу?
-XIII зуунд дэлхийн түүхийн тавцанд монголчууд хүчирхэгжин гарч ирж Монголын Эзэнт гүрнийг байгуулснаар дэлхий ертөнцийн байдал ихээхэн өөрчлөгдсөн билээ. Монголын Эзэнт гүрний нэг онцлог нь нүүдэл, суурьшил иргэншилтэй улс түмнийг нэгэн төрийн жолоонд захиран, зангидаж 200 гаруй жил оршин тогтносон нь дэлхийн түүхэн хөгжлийн нэгэн шинэ үе болжээ.
1990-ээд он хүртлэх үеийн түүх бичлэгт Монголын Эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг судлахдаа өрөөсгөлөөр хандаж гол төлөв олон хүний амь нас, соёлын үнэт зүйлсийг эвдэн сүйтгэснийг нь дөвийлгөн өгүүлж, хийж бүтээснийг нь үгүйсгэж байсан бол нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор тус улсын дэлхийн болон Евразийн түүхэнд үзүүлсэн нөлөөг бодитой авч үзэх хандлагууд гарах болсон нь Монголын түүхийн судалгааг урагш ахиулав.
Монголын Эзэнт гүрний төрийн эрх барьж байсан Чингис хааныг залгамжлагч алтан ургийн ноёдын дотоод эв нэгдлийн асуудал нь судлаачдын анхаарлын төвд байдаг юм. Их Монгол улсын хоёр дахь их хаан Өгөдэйг таалал төгссөн үеэс л хэнийг хаан ширээнд өргөмжлөх асуудлаар алтан ургийнхны дунд санал зөрөлдөөн үүсч, хаан өргөмжлөх нь асуудалтай болж 5 жил орчим Өгөдэйн бэлэвсэн хатан төр барьсан билээ. Гүюг /1246-1248 он/ хааныг таалал төгссөний дараа Алтан ордны Бат ханы дэмжлэгтэйгээр Тулуйн удмын Мөнхийг /1251-1259 он/ хаан ширээнд өргөмжилснөөс эхэлж Хубилай, Аригбух нарын хаан ширээний төлөөх тэмцлээр гүнзгийрсэн алтан ургийнхны эвдрэлцэл нь эзэнт гүрний захиргааг сулруулсан ч зарим судлаачдын үзэж байгаачлан бие даасан улсууд болон бүрмөсөн задрахад хараахан хүргээгүйг түүхэн сурвалжийн мэдээнд тулгуурлан хэлж болохоор байна.
Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрэн нь 1260 он хүртэл нэгэн төрийн захиргаан дор нэгдмэл нэг улс шиг байсан бол Хубилай, Аригбух нарын тэмцлээс үүдэн бүрэлдэхүүний улсууд нь Юань улсын захиргааг хүлээхгүй харьцангуй бие даасан бодлого явуулах болсон гэж үзжээ. Бие даасан бодлого явуулах болсны нэг илрэл нь бүрэлдэхүүний улсууд болох Цагадай, Ил хан, Алтан ордны улс нь улсынхаа "мөнгө зоосон дээр их хааны нэр, тамгыг бус харин өөрсдийн нэр, овгийн тамга, хаана, хэзээ цутгуулсан зэргийг үйлдэх болсноос тодорхой харж болно" гэж үздэг. Гэтэл нөгөө хэсэг судлаачид "алтан ургийнхны дотоод зөрчил нь нийт эзэнт гүрний засаглалын хүчийг сулруулахад нөлөөлсөн ч Монголын Эзэнт гүрэн задарч, бүрэлдэхүүний улсууд бие даасан бодлого явуулах хэмжээнд хараахан хүргээгүй бололтой" гэж үздэг байна.
XIII зууны хоёрдугаар хагаст Хубилай хааны өмнөд Хятадыг байлдан дагуулах цэргийн бүрэлдэхүүнд орос цэргийн анги оролцсон, мөн Хубилай хаан мусульман иргэдээс бүрдсэн буучийн ангитай байснаас гадна, Юань улсын гол цэрэг ангийн дотор тангуд, сартуул цэрэгтэй зэрэгцэн асу, алан, кипчак, орос цэргээс бүрдсэн анги байсан тухай хятад сурвалжид нэг бус удаа тэмдэглэжээ.
Байлдааны цагт төдийгүй мөн тайван цагт ч Алтан Ордны улсаас Юань улс руу олон тооны хүмүүсийг дайчлан аваачиж байсан бололтой. Тухайлбал 1289 онд Ромын Пап IY Николас Монт Корвиног их хаан Хубилай руу элчээр явуулсан байдаг. Тэрбээр далайгаар аялж замдаа Энэтхэгт 3 жил саатаад 1293 онд Ханбалигт ирсэн аж. Тэрбээр “Шинэ гэрээс"-ийг бүхлээр нь, мөн мөргөлийн дууллыг монгол хэлээр орчуулах, Ханбалиг хотноо сүм барих ажилдаа орж, бас 6000 орчим хүнийг хэрээслэсэн гэдэг. Загалмайлуулсан хүмүүс нь хятадууд гэхээсээ илүү аланчууд,түрэгүүд, монголчууд байсан тухай тэмдэглэсэн байдаг.
Түүнчлэн “Юань улсын судар”-т тэмдэглэснээр Төвтөмөр хаан 1329-1332 оны үед 10000 оросыг цуглуулан 100 чин тариа өгч Шуан зүн хү вэй хэмээх шадар цэргийн түмтийн ноёны ордонд тариа тариулж байжээ. "Тэдгээр оросууд байнгын оршин суугчид болж 1339 оныг хүртэл амьдарч байсан" хэмээн хятадын албан ёсны түүхэнд тэмдэглэсэн нь буй. Юань улс руу дайчилгаагаар харь хүмүүсийг аваачиж заримаар нь бүр тариа тариулж байсан нь хүн хүч дутсандаа бус харин Хятад улсыг баримтлан захирах, эрхшээлдээ барьж байх улсынхаа аюулгүй байдалтай холбоотойгоор дээрх арга хэмжээг авч явуулж байсан бөгөөд тухайн бүс нутгийн эдийн засагт нэрмээс болгохгүйн тулд өөрсдөөр нь хүнсэнд нь нэмэр болгох зорилгоор тариа тариулж байжээ гэж үзэж болохоор байна. Мөн дайчилгаанд өртөн Хятад руу очиж тэндээ суурьшин суусан хүмүүсээс Оростоо эргэж ирэх боломж бараг байхгүй байсан тухай ч мөн тэмдэглэжээ.
-Алтан ордон их хаанд захирагдаж байсныг нотлох өөр баримт байна биз?
-Алтан ордны хан нар Юань улсын захиргааг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл болох орлогынхоо тодорхой хувийг Юаний захиргаанд явуулдаг байсны дотор боолууд, олзны оросууд нэлээд хувийг эзэлдэг байсан мэдээ байгаа нь Хубилай хаан болон их хаадын цэргийн тодорхой хувийг бүрдүүлж байсан орос цэргүүдийг Алтан ордны улсаас албаны шугамаар авчирч байсан бололтой байна.
Юань улс нь хүн амын тоогоор Эзэнт гүрний дотроо тэргүүлж байсан хийгээд үе үе бослого тэмцэл гарч, дотоод улс төрийн байдал төвөгтэй болсон нь хааны бие хамгаалах цэргийг нэмэгдүүлэх, тодорхой газар нутгуудад цэрэг татан төвлөрүүлэх шаардлагатай байсантай холбоотойгоор ийнхүү харь гаралтай цэргүүдийг аваачих болсны гол шалтгаан нь болж байсан болов уу? Тэгэхээр Юань болон Алтан Ордны улсын хооронд улс төрийн харилцаатай байж Монголын эзэнт гүрний төвийн аюулгүй байдлыг хангахад бүрэлдэхүүий улсууд үүрэгтэй байсныг дээрх мэдээнээс харж болох юм. Монголын Эзэнт гүрний төв Юань улсаас бүрэлдэхүүний улсуудын хоорондын харилцаа төдийгүй тухайн үеийн олон улсын харилцааг эв зүйгээр зохицуулж байсныг түүхэн хэрэг явдал хийгээд эрдэмтдийн судалгаа тодорхой харуулдаг.
Тухайлбал, Хубилай хааныг төр барьж байх үед Египетийн Мамлюкийн улс, Ил ханы улс, Алтан ордны улсын гурван талт харилцаа нь Баруун Ази болон Европын олон улсын харилцаанд ээдрээтэй байдал бий болгосон ч Юаний төвөөс зохицуулалт хийж чадсан байна. Тухайлбал Батыг залгамжлагч Бэрхийн үед Алтан ордон, Хүлэгүгийн улсын хооронд үл ойлголцол үүсч улмаар харийн нутагт монголчууд зэвсэг барин хоорондоо дайтсан нь эзэнт гүрний эв нэгдэлд нөхөж баршгүй хохирол учруулсныг Хубилай хаан зэмлэн буруушааж тэдгээр улсуудыг эв зүйгээр зохицуулах талаар шуурхай арга хэмжээ авсан нь үр дүнтэй болжээ.
-Их хаад бусад улсынхаа хэрэгт хэр нөлөөж чадаж байсан бол?
-Бэрхийг залгамжлан Алтан ордны улсын төр барьж байсан Мөнхтөмөр хан /1266-1280 он/ Хубилай хааны шахалт, ятгалгаар, Ил хант улстай хэсэг хугацаанд тайван байдлыг сахиж чадсан төдийгүй урьдын холбоотон Египетийн мамлюктай ч эвслийн холбоогоо бэхжүүлж байв. Эдгээр нь эзэнт гүрний бүрэлдэхүүний улсууд Юаний захиргаа, шаардлагыг хүлээн зөвшөөрч дагаж байсны илрэл гэж үзэж болох бөгөөд энэхүү харилцаа нь Хубилай хаанаар дуусгавар болоогүй Юань улсын сүүл үе хүртэл үргэлжилж байсан байна.
Их монгол улсын хаадын үед нэгдмэл байсан Монголын эзэнт гүрэн цагийн эрхшээлээр Цагадай, Ил хаад, Юань болон Алтан ордны улсууд болон хуваагдсан ч нэгдсэн удирдлага зохион байгуулалтаа хэсэг хугацааны турш хадгалж, хоорондоо улс төр, худалдаа эдийн засгийн талаар холбоо харилцаатай явж ирсэн нь тодорхой байна. Хэдийгээр зарим судлаачид энэхүү харилцаа нь "Юань улсаас олгож байсан эдийн засгийн дэмжлэгийг авахын тулд нэрийн төдий байсан" гэж үздэг ч харийн нутагт Монголын эзэнт гүрний ноёрхлыг барьж байхын тулд Монголын эрх баригчдад хоорондоо харилцаатай байх нь зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд энэхүү харилцаа суларч, эв нэгдэл алдагдснаар бүрэлдэхүүний улсууд бие биеийг дэмжих боломжоо алдаж ээлж дараалан унаснаар Монголын эзэнт гүний ноёрхол эцэс болсон билээ.
-Бүрэлдэхүүний улсуудтай харилцахад Торгоны зам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-1258 онд персүүд Азербайджаны Марагхэ-д одон орон судлах төв барьж, тэндээ шинэ багаж төхөөрөмж зохион бүтээж, чухал нээлтүүд хийж байжээ. 1267 онд Хубилай хаан Персийн одон оронч Жамал-ад-динийг Хятадад хүрэлцэн ирэхийг урьсан аж. Тэрбээр ирэхдээ гариг эрхсийн байрлалыг хэмжих бөмбөрцгийн зураг, тэмдэг, нарны цаг, өнцөг хэмжигч багаж, дэлхий ба тэнгэрийн бөмбөрцөг зэргийг хааны ордонд бэлэг болгон авчирчээ. Мөн тэрбээр хятадаар "Вань-ниень ли" буюу "Түмэн жилийн хуанли" хэмээх илүү нарийвчлал бүхий нэгэн шинэ цаг тооны бичгийг Хубилай хаанд санал болгож байсан байна. Юань болон Алтан Ордны улсын харилцаагаар дамжин өрнө дорнын соёлын харилцаа эрчимтэй хөгжсөн нь Монголын Эзэнт гүрний элчин харилцаа, өртөө зам болон худалдааны хөгжилтэй салшгүй холбоотой.
Японы эрдэмтэн Сагүчи Тоорү "Ижил мөрөн, Хар далай, Хорезмийг холбосон олон улсын худалдаа Алтан ордны улсын нийслэл Сарай хотод төвлөрч, XIV зууны эхээр дорно зүгийн гар урлал, олон улсын худалдааны метрополис хот болсон байв" гээд Сарай хотын хөгжил цэцэглэлт нь “монголчуудын тогтоосон энх”-ийн (Pax mongolica) хүрээнд багтаж, XIV зууны Каспийн тэнгисийн эргэн тойрны улстай худалдаа хийж, гүйлгээний эдийн засаг хөгжсөн бөгөөд Монголын эзэнт улсын төрүүлсэн нэгэн соёл иргэншлийн дүр төрх болсон" гэсэн нь тухайн үеийн худалдаа, эдийн засгийн хөгжлийг бодитой үнэлсэн хэрэг юм. Алтан Ордны худалдааны харилцаа нь зөвхөн Европ болон Ижил мөрөн, Хар далай, Хорезмоор хязгаарлагдаж байсангүй дорно зүгт Ойрхи дорнод, Хятадыг Орос болон Европтой холбоход их үүрэг гүйцэтгэж байв.
Одоо Өрнөдийн худалдаачид торго дурдан авах гэж Хятад руу биш, харин Алтан Ордны улсад ирэхэд л хангалттай байв. Алтан Ордны улс нь Хархорум, Хятадтай байнгын холбоотой байж Өрнөдийг дорнын улсуудын чамин тансаг бараагаар хангах гол төв нь болж байв. Сарайгаас тэмээн жингийн цуваа Юань улсын төв Хаанбалгас хүрэхэд 200 гаруй хоног шаардагдах ч худалдаачид тасралтгүй явж байснаар Сарайн олон улсын худалдааны захыг бараа таваараар хангаж байв. Үүний хамт Дон мөрний өмнөд эргээс өмнөд Хятадын Ханьчжоу хүртэл худалдаачин аянчны шууд замтай байсан бөгөөд Алтан Ордны улс нь Италийн Венец, Генуя зэрэг хот улсуудыг дорнын улсуудтай худалдаагаар холбоход чухал үүрэг гүйцэтгэж байв. Тухайн үед өртөөгөөр явж байсан Франческо Балдуччи Пеголотт гэгч 1340 онд бичсэн тэмдэглэлдээ “Танагаас Сарай хот орох зам Катай хүрэх бусад замаас арай л найдвар муутай санагдаж болно. Гэхдээ замын энэ хэсэгт багтаа 60 орчим хүнтэй байхад нутагтаа байгаа мэт аюулгүй явж чадна. Харин Танагаас Катай орох зам бол өдөр, шөнө ялгалгүй ямар ч аюулгүй. Тэнд хаа сайгүй л татаруудын тогтоосон энхийн журам буюу пакс татарика ноёрхож байдаг” хэмээн тэмдэглэжээ. Алтан Ордны улсад хотууд маш хурднаар сэргэн хөгжиж худалдааны том төвүүд болохын хэрээр алт, мөнгөн зоос цутгаж гүйлгээнд оруулж байв. Монголын нийслэл Хархорин, Маамуу толгойн булшнаас Алтан Ордны улсад цутгасан 2 мөнгөн зоос, мөн Энэтхэг, Хятадын алслагдсан районуудаас Алтан Ордны зоос олдоод байгаа. Энэ үед Юань гүрний цаасан мөнгө эзэнт гүрэн даяар хэрэглэгдэж байснаас худалдаа хэр өргөн далайцтай хөгжиж байсныг харж болно.
Худалдааг дагаж соёл, шинжлэх ухааны олон шинэ зүйл Өрнө Дорнод нэвтэрчээ. Европт хятад торгоны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бас дууриалгаж хийх болжээ. Чухам тэр үед хятадын луужин, шаазан, дарь, чулуун нүүрс, сампин зэрэг гайхамшигт зүйлс өрнө дахинд нэвтэрч Италийн дархчуудын алтны урлал, Венецийн шилэн эдлэл хийцээрээ гайхагдаж байв. Шаазан ваарын урлалд Хятадын нөлөө их байсан ч мөн өрнө зүгээс Алтан ордны нутгаар дамжин Византийн Клуассоны паалан Хятадад хүрснээр урлагийн шинэ төрөл бий болгоход түлхэц өгчээ. Үүнийг Алтан ордны нийслэл шинэ, хуучин Сарай болон бусад хотуудыг малтан шинжилсэн оросын археологчдын малтан илрүүлж шинжин судалсан үнэт олдворууд гэрчилдэг бөгөөд өдгөө Оросын Эрмитажийн ордон музейд хадгалагдаж байгаа юм. Бие биесээ мэдэхгүй шахам байсан Өрнө, Дорныг монголчууд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашны олон арван шижмээр анх удаагаа нягт холбож, суурин ба нүүдлийн соёл иргэншлийг түүхийн нэгэн үеийн туршид зэрэгцүүлж чадсанаараа монголчууд хүн нийгмийн хөгжилд онцгой тус хүргэжээ.
1305 онд Өлзийт хаанаас Францын Гоо Филиппт явуулсан захидалд “Эдүгээ бид Тэнгэрийн хүчинд их хаан ширээнд суугаад түрүүчийн хаад /бидний/ эрхэм өвгөд дээдэс /бидний/ сайн эцэг сайн ахын тушаал зааврыг эс огоорон, /биднийг/ хаан ширээнд суухад нэгэнт тогтчихсон байсан журмыг хийгээд /биднээс/ өмнө засаглаж байсан хаад сайчуудтай та нарын зөвшилцснийг хэрхэвч омтгойдуулахгүйгээр, харин ч андгай мэт үзэн урьдаас бүр ч та бүхэнтэй үлэмж найрамдан элч нараа илгээхийг зорьж амуй. Ах дүү бид нар муу харцасын ташаа хорлонт үгнээс шалтгаалж бие биедээ өмнө нь дургүй болсон билээ. Эдүгээ Тэнгэрийн соёрхлыг хүртсэн Чингис хааны ургууд....бид....эдүгээ Тэнгэрийн ивээлээр ах дүү бид бүгд зохицож наран ургах Нанхиадуудын газраас Талу тэнгис хүртэл манай улс орнууд холбоо харилцаагаа сэргээж өртөө замуудаа байгуулав. Бидний завсар хэн бус сэтгэвээс бүгдээрээ хамсарч тэдний дээр байя хэмээн үг хэлэлцэн тогтов" хэмээсэн байдаг. Энэхүү захидалд өгүүлснээр бүрэлдэхүүний улсууд нь хэсэг хугацаанд эв эвдэрч байлдан тэмцэлдэж байсан ч эл явдалдаа дүгнэлт хийн дахин нэгдсэн тухай өгүүлсэн байна.
Эв эеийг хичээж ,төр улсаа төвшин барихыг захиж сургасан эцэг хааныхаа гэрээсийг чанд сахиж, Монголын Эзэнт гүрэн задран унах хүртэл хувь буюу бүрэлдэхүүний улсууд нь хэдийгээр бүх асуудлаар биш ч гэсэн гол хэргийг шийдвэрлэхдээ их гүрнийхээ төвтэй харилцаа холбоотой байж тулгамдсан асуудал, маргааныг хамтын хүчээр нэгэн удирдлагатайгаар шийдвэрлэхийг эрх барьж буй ноёд чармайж тэр нь элдэв саад бэрхшээлтэй тулгарсан ч даван туулсаар байсныг сурвалжийн цөөн боловч мэдээ баримт ийнхүү харуулж байна. Ярилцсан С.Энх-Амар Эх сурвалж: Монцамэ
|
| Тэнд хаа сайгүй л татаруудын тогтоосон энхийн журам ноёрхож байдаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|