 |
|
 |
|
Эвсэл задарч, бялуу хуваах сэрүүн зүүд сарнилаа |
|
|
 |
|
 |
Эвсэл задарч, бялуу хуваах сэрүүн зүүд сарнилаа
2012-08-06Ц.ЭЛБЭГДОРЖ НАМЫНХАА НУУЦ ГЭРЭЭГ ЗӨРЧИВ ҮҮ, ЭСВЭЛ...  МАХН-ын дарга Н.Энхбаяр дөрвөн жилийн ял авч, улстөрийн нөхцөл байдал өөрөөр эргэж байна. Тэр тусмаа АН-ын дарга Н.Алтанхуяг өөрөө ял авсан шиг шаналж, Н.Энхбаярт ял өгсөн Ц.Элбэгдоржтойгоо тангараг тасрахдаа тулаад байгаа сурагтай. Шинэ Засгийн газар байгуулахаар ханцуй шамлаад байсан Н.Алтанхуягийн Ерөнхий сайд болох хүсэл ч талаар болж магадгүй боллоо. Учир нь Шударга ёс" эвсэл задарч, улмаар АН-ын дотоод фракцууд хөдөлгөөнд орж магадгүй тухай эх сурвалж өгүүлэх болов. Шинээр Засгийн газар эмхлэн байгуулах эрх авсан АН-ынхан их л доошоо орж, хэдэн гудамжны тэмцэгч, улстөрийн тэтгэвэрт гарагсдыг хамтарч ажиллахыг гуйсан. Цаадуул нь ч баярласандаа арай л бахиралгүй зөвшөөрч, тал талаасаа ажлын хэсэг байгуулаад, есөн яамыг бараг 20 болгож бялуу хүртээхээр зэхэж байтал олны ярьдгаар “Ардчилсан намын Ерөнхийлөгч” Ц.Элбэгдорж чичирсээр байгаад Н.Энхбаярыг яллуулчихлаа. Н.Энхбаярын эхнэрийн хэлснээр анх АН, “Шударга ёс” эвслийнхэн хамтрахдаа нууц гэрээ байгуулсан гэх. Тэр гэрээнд “хэрвээ Н.Энхбаярыг яллах юм бол “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орохгүй” гэж хатуу заасан гэдэг. АН-ынхан ч намынхаа Ерөнхийлөгчид найдаж, Н.Энхбаяр ялгүй үлдэж бид “Шударга ёс” эвсэлтэй хамтарна хэмээн төлөвлөж байсан ч талаар болсон. Энэ нууц гэрээг Ц.Элбэгдорж мэдэхгүй байна гэж үгүй. Гэтэл яагаад ийнхүү намынхаа хийсэн нууц гэрээг зөрчин Н.Энхбаярт ял өгөв гэдэг нь өөрөө ихээхэн сонирхол татна. Ажиглагчдын ярьж байгаагаар Ц.Элбэгдорж ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод өрсөлдөгчөө зайлуулж ял өгсөн. Түүнд АН-ын ирээдүйн хувь заяа өнөөдөртөө тийм ч чухал биш Ерөнхийлөгчийн сонгуульд ахин ялалт байгуулах нь л чухал гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь энэ гэрээг Ц.Элбэгдоржтой тохиролцсоны үндсэн дээр хийсэн. Түүнээс биш Н.Алтанхуяг толгой мэдээд хийчих гэрээ биш. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж нэгэнтээ авлигатай тэмцэж байгаа хүн болж харагдах гэж эхлүүлсэн юм чинь Н.Энхбаярт заавал ял өгөх учиртай байсан. Тэгэхгүй бол намынхаа захиалгад орчихлоо гэдэг нэр зүүнэ гэж бодсон хэрэг. Харин одоо гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд энэ хэрэг нэг тийшээ болох гэнэ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр ялгүй мултрах юм байх. Тиймээс гурван шатны хурлаар хэлэлцэгдэж байх хугацаанд Н.Энхбаярыг нэлээд цөхрөөж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн ам өчиг аваад суллах нь гэсэн таамаг дэвшүүлж байна. Аль нь ч байж болох л зүйл. Нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаярт ял оноож, улсын мөнгө идсэн гэмт хэрэгтэн мэтээр ард түмэнд харуулах Ерөнхийлөгчийн сонирхол ч давамгайлж байгааг дуулгахад илүүдэхгүй. Юутай ч Ц.Элбэгдорж намынхаа нууц гэрээг зөрчлөө, чухам ямар төлөвлөгөө боловсруулсан учраас гэрээ зөрчигдөх болов, гэхдээ үүнийг цаг хугацаа тун удахгүй харуулах болно. “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ЗАДРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, шинэ УИХ ямар нэг шийдвэр гаргалгүй cap гаруйн хугацаа өнгөрч, ерөнхийдөө улс орны ажил, тэр тусмаа төрийн ажил бүрэн саажиж эхэллээ. Уг нь АН өнгөрөгч сонгуулиар, хэдийгээр автомат машины тусламжтайгаар ч гэсэн Засгийн газраа эмхлэн байгуулах эрх өвөртөлсөн. Тэд олонхын эрх авч чадаагүй ч 31 суудал авсан учраас аль нэгэн улстөрийн хүчинтэй хамтарч ажиллах ёстой болсон. Тиймээс тэд тулхтай туршлагатайг нь бодож Ардын намыг гуйх гэхээр хэдхэн сарын өмнө хаалгыг нь савж одсондоо бантаж, арга буюу их л доошоо орж, МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийг хамтран ажиллахыг санал болгосон. Үнэн хэрэгтээ гудамжинд улстөр хийж өөрсдийг нь гурван жилийн турш муучилсан хэсэг жагсагчид, улстөрийн тэтгэвэрт суусан аснуудыг Засгийн газарт хамтарч ажиллаач гэж гуйсан нь дэндүү доошоо орсон хэрэг байсан ч арга буюу зөв харж инээж, буруу харж уйлж байгаад “Шударга ёс” эвслийг урьсан. Үнэн хэрэгтээ бялууныхаа багахан хэсгийг өгөх санаа агуулж, нөгөө талаар өөрсдийнхөө үзэл бодлыг тулган зөвшөөрүүлэх үүднээс энэ эвслийг сонгосон хэрэг. Түүнээс биш МАН-ыг хамтарч ажиллаач гэж гуйх нүүргүй, нөгөө талаар Монголын улстөрийн лидерүүд бүгд энэ намд байдаг учраас ард түмний өмнө өөрсдийгөө бүдгэрүүлэхгүйн тулд сонгосон зам л даа. Харин засагт хамтрах энэхүү саналын дагуу хоёр талаас ажлын хэсэг байгуулан, өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа есөн яамыг бараг 20 болгож, бялуу хуваадгийн даваан дээр гурван өдөр үргэлжилсэн Сүхбаатар дүүргийн шүүх хурлаас МАХН-ын дарга Н.Энхбаяр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь эвсэл задрахад хүргэж байна. “Шударга ёс” эвслийн дийлэнх нь Ардчилсан Намаас гаралтай МҮАН угшилтай. Тэгээд ч улстөрд мөнхийн дайсан гэж үгүй гэдэг биз дээ. “АН-ын ерөнхийлөгч” болон байдал эргэчихээс өмнө Ерөнхий сайд болох гэж яарч байгаа “Алтангадас”-ын Н.Алтанхуяг нар нийлээд хуучин цагийн журамт нөхөр, өнөөдрийн дайсан М.Энхсайхандаа “Хуучин нөхөрлөлөө сэргээе. Чамд Засгийн газарт сайдын суудал өгнө” гэвэл яах вэ. Намаасаа гарч, улстөрийн карьер нь дууссан, удаан хугацаанд гэрт суусан М.Энхсайханы хувьд дөрвөн жилийн ял авсан Н.Энхбаяр бол цааз авсан мэт хол санагдаж сэтгэл эргүүлэхээс өөр аргагүй. Энэ эвсэлд багтах О.Сономпил, Н.Батцэрэг, М.Энхсайхан, Г.Уянга нарт олдсон сүүлчийн боломж бол энэ. Улстөр бол баргийн аавын хүүгийн тоглодог тоглоом биш. Тэгэхээр тэд амьдралд нь олдож байгаа энэ том завшааныг Н.Энхбаярын дөрвөн жилийн ялаар солихгүй гэх нь мэдээжийн хэрэг. Ч.УЛААН, Д.ТЭРБИШДАГВА НАР СҮҮЛЧИЙН БОЛОМЖОО Н.ЭНХБАЯРЫН ЯЛААР СОЛИХГҮЙ Өнгөрөгч баасан гаригт “Шударга ёс” эвслийнхэн хэвлэлийн хурал хийж, энэ талаар ч мэдэгдэнэ билээ. Харин улстөрийн нөхцөл байдал, өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлоор сонгуулийн өмнөхөн МАХН-ыг сонгож очсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар Засгийн газарт хамтарч ажиллах байр суурийг илэрхийлэх нь тодорхой болсон. Яагаад гэхээр тэдний хувьд улстөрийн карьер нь дуусч, эцсийн сумаа МАХН хэмээн онилсон учраас “Шударга ёс” эвслийг ятгаад засагт хамтрахыг эрмэлзэх нь тодорхой. Тэдэнд бол шударга ёс, ёс зүй, Н.Энхбаяр шоронд хоригдох энэ тэр бол огт хамаагүй. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хувьд хамтарсан Засгийн газарт сайдын суудал авахын тулд л энэ эвсэлд багтаж буй. Тэр тусмаа Тэргүүн шадарт яригдаж байгаа нь бол тэдний хувьд бараг л зүүд учраас ийм алтан боломжийг Н.Энхбаярын дөрвөн жилийн ялаар солихгүй. Хүн чанар, ёс зүйгээр ч солихгүй. Анхнаасаа л улстөрийн карьер нь дуусч, намдаа гологдсондоо арга буюу МАХН-аас нэр дэвшиж, амиа хоохойлохоор Н.Энхбаярыг гуйж очсон хэрэг. Мэдээж хэрэг Н.Энхбаярт үнэнч үлдэх З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Н.Удвал нараа ятгана. Н.Удвалд Эрүүл мэндийн сайдын суудал хэлэлцээ ёсоор амлана, гар хөлийн үсэг авах гэж оролдоно. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хийх ёстой ажил нь энэ. Н.Удвал Н.Энхбаяртаа үнэнч үлдэнэ хэмээн зүтгэхээр болбол мань хоёр өөрсдийнхөө замыг хөөж МҮАН-ынхантай нэгдээд сайдын суудал уруу гэтэхээс өөр ямар ч зам байхгүй. Л.Цогийн хувьд ч Н.Энхбаярт үнэнч үлдэх эсэх нь эргэлзээтэй. Түүнд ХЗДХЯ-ыг өгнө гэвэл засагт орно гэнэ. Түүнд олдож байгаа сүүлчийн алтан боломж энэ учраас тэр. Нөгөө талд Л.Цог нам нам дамжиж амьдарсан туршлага байгаа, хаа ашигтай санал байна, тэнд явж чадах хүн учраас Н.Энхбаярт үнэнч үлдэх эсэх нь эргэлзээтэй. Н.ЭНХБАЯРТ ҮНЭНЧ ҮЛДЭГСЭД СҮҮЛЧИЙН СУМАА ТАВЬЖ ЭВСЛЭЭ ЗАДЛАНА Н.Энхбаяртай анхнаасаа улстөр хийж, гудамжнаас гарч ирсэн З.Баянсэлэнгэ, Н.Удвал, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарын хувьд бол мэдээж Засгийн газарт орж ажиллахгүй. Хэдийгээр улстөрийн тэтгэвэрт гарч, гологдсон, гомдсон, гудамжны жагсагчид ч гэсэн энэ зэргийн ёс зүй бий. Тэдэнд Ч.Улаан, Д.Тэрбишдагва нараас ч илүү ёс зүй бий гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд л Н.Энхбаярын төлөө явж, түүний төлөө ёс зүй сахиж чадна. Тэд өнгөрөгч баасан гаригт хийсэн хэвлэлийн хурлаараа Засгийн газарт эвсэх эсэх нь тодорхой бус байгаагаа ч мэдэгдсэн. Харин МҮАН-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Н.Энхбаярыг шүүхээс ял оноосонд харамсч байна. Тиймээс МҮАН нь шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа, дээд шатны шүүх засна гэдэгт итгэж байна” гээд мэдэгдэлд цааш дурдахдаа “МАХН-ын дарга Н.Энхбаярт ял өгсөн нь улстөрийн хүнд нөхцөл байдал үүсгэсэн ч Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, “МАХН-МҮАН Шударга Ёс Эвсэл”- ийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амласан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна” хэмээжээ. Шууд утгаараа М.Энхсайхан Н.Энхбаярын ял авах нь бидний засагт ороход ямар ч хамаагүй хэмээн ил цагаан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Н.Батцэрэг “Шударга ёс” эвсэл олон түмний итгэл хүлээж УИХ-д хангалттай тооны суудалтай улстөрийн хүчин болсон. Тиймээс олон түмнийхээ сонголтыг хүндэтгээд, улс орныхоо эрх ашгийг, сонгогчдынхоо эрх ашгийг, ажлын эрх ашгийг урьтал болгоод, олон түмний өмнө амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төр, засгийг цаг алдалгүй, шуурхай эмхлэн байгуулах ёстой гэж үзэж байгаа” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ. Бүх зүйл маш ойлгомжтой, тодорхой болж байна. МҮАН идэх бялуундаа шүлс нь асгарч улайрч байна. Одоо Н.Энхбаярт О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Удвал нар л үлдсэн. Энэ бүлэглэлд хамаарах УИХ-д суудал авсан нь гэвэл ердөө З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, дээр нь шинээр тангараг өргөх Ц.Оюунбаатар нар байгаа. Л.Цогийн хувьд бол эргэлзээтэй гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ Н.Энхбаярт үнэнч үлдэх эсэх нь тодорхой бус л даа. Тэгэхээр МАХН-ынхан буюу Н.Энхбаярт үнэнч үлдэгсэд анх санаачилж байгуулсан “Шударга ёс” эвслээ задлах шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Ингэж сүүлчийн сумаа тавина. Энэ нь ч тэдний эрх. Тэгэхээр МАХН-ынхныг ч эргүүлэх томоохон ажил Ч.Улаан, Д.Тэрбишдагва, М.Энхсайхан нарт оногдож байгаа хэрэг. Тэд л болсон хойно чадахгүй байж албан тушаал амлана, бүр болохгүй бол их хэмжээний мөнгө амлахаас эхлээд асуудал маш их бий. Энэ мэтээр улстөр цааш үргэлжилж, АН-ынхан Засгийн газраа ч бүрдүүлж чадахгүй, УИХ-аа ч бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдуулж дөнгөхгүй бололтой. АН-ЫН ФРАКЦУУД Ч ХӨДӨЛГӨӨНД ОРЖ ЭХЭЛЖЭЭ “Сохор нохой дүйвээнээр соотон халтар чимээнээр” гэдэг шиг улстөрд үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг далимдуулан АН-ын фракцууд ч өөрсдийнхөө хүнийг байгуулагдах нь бүү хэл сураг тасраад байгаа Засгийн газарт оруулахаар төлөвлөгөө зохиож эхэлсэн тухай эх сурвалж хэлж байна. Учир нь анхны төлөвлөгөө, бялуу хуваалтад өөрчлөлт орж байгаа болоод тэр. Тэр ч бүү хэл фракцуудын тэргүүнүүд Засгийн газар тэргүүлэх сонирхлоо ахиад л асааж эхэлжээ. Магадгүй, фракцуудын дайнаар улстөр хийдэг энэ намын дотор энэ зэргийн далимыг өлгөөд авах хүмүүс зөндөө бий. Бүх зүйл төлөвлөгөө ёсоор явж байтал Н.Энхбаяр ял авчихсан нь ийнхүү АН-ын фракцуудыг хөдөлгөөнд оруулж, ахиад л муу Н.Алтанхуягаа шахаанд оруулах бололтой. Арга ч үгүй, анхны төлөвлөгөө ёсоор бол фракцууд дундаа бялуугаа боломжийн хуваасан байсан ч улстөрийн шинэ нөхцөл байдал үүссэн учраас зарим нэг фракцуудыг гомдоохоос өөр аргагүй байдал үүсч байгаа нь ийнхүү Ерөнхий сайдын сэнтий зүүдлээд байгаа Н.Алтанхуягт хүнд цохилт болоод байна. АН-ЫНХАНД УЛС ОРНЫ ЭРХ АШИГ БУС БЯЛУУ ХУВААРИЛАЛТ ХАМГААС ЧУХАЛ БОЛЖЭЭ Аргагүй шүү дээ. Ц.Нямдоржийг тавын таван хүний аминд хүрсэн жагсаал зохион байгуулсан “ярьдаг тоть” хэмээх Ж.Батзандан орлох уу. Д.Лүндээжанцанг сонгууль луйварддаг Б.Болор орлох уу, эсвэл авлигчдын туган дор өөрийгөө хуульч хэмээн тодорхойлуулж чадсан О.Баасанхүү орлох уу. Эсвэл Д.Оюунхоролыг бүх зүйлийг жагсаал цуглаан хашгираан дүйвээнээр төсөөлдөг З.Баянсэлэнгэ орлох уу, үгүй. Г.Уянгатайгаа нийлээд ч Д.Оюунхоролын хаана нь ч хүрэхгүй. Тиймээс л иргэд УИХ-ын чуулганы хуралдаан үзсэнээс Савангийн дуурь үзсэн нь дээр гэх болжээ. Үнэхээр Монголын улстөрийн хоймор эзэлсэн аваргууд байхгүй чуулган дэндүү уйтгартай даржин санагдаж байгаа. “Уул үзээгүй байж хормой шуух”-ын үлгэрээр АН-ынхан яарч байж УИХ-ын даргаа хууль бусаар томилсон. Мэдээж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр болоод байгаа Монгол Ардын Намынхан УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй байх учиртай. Учир нь хууль тогтоох дээд байгууллага УИХ өөрөө хууль ёсоор явах ёстой. Тиймээс Монгол Ардын Намын бүлэг УИХ-ын чуулганаа хууль ёсоор хуралдуулж, хууль ёсоор даргаа томил гэсэн албан ёсны шаардлага тавьсан. Нөгөө талд өнгөрөгч сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур иргэд маш олон байгаа учраас сонгууль будилсан Архангай, Хэнтий, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт гараар тооллого явуулахыг хүсч байгаа. Мөн ард түмний саналыг аваад нэгэнтээ ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын тангаргийг өргүүлэх гэсэн гурван шаардлага тавьсан ч АН-ынхан хүлээж авахгүй байгаа. Сөрөг хүчний хувьд зөвхөн хуулийн хүрээнд эдгээр асуудлаа шийдээд өг л гэсэн хүсэлт тавьсан. Энэ мэтийг олонхын суудал эзэлж байгаа АН-ын бүлэг хүлээж авахгүй байгаа болохоор УИХ-ын чуулганы ажиллагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй байгаа. Магадгүй энэ хууль ёсны шаардлага хүсэлтийг хүлээж авахгүй бол цаашид улстөрийн нөхцөл байдал хаашаа эргэхийг таашгүй. Нөгөө талд “Шударга ёс” эвсэл задарч байгаа гээд улстөрийн хувьд тун ч ээдрээтэй асуудлууд шил шилээ даран үүсч байна. Энэ гацаанаас гарахын тулд олонхын суудал авсан АН ухаалаг зөв шийдвэртэй алхам хийх цаг аль хэдийнээ болоод байгаа. Хамтрагч эвслийн хувьд задрах нь тодорхой болж байхад, УИХ-ын чуулганаа ч бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдуулж чадахгүй төрийн ажлыг саатуулж байгаагийн бурууг олонхын бүлэгт өгөхөөс өөр арга байхгүй. Тэдний хувьд ард түмний итгэл хүлээгээд ороод ирсэн 25 гишүүнгүйгээр чуулганаар ямар нэгэн асуудал оруулж байгаа нь өөрөө хууль зөрчөөд зогсохгүй, олон зуун мянган сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн явдал гэдгийг хаа хаанаа ярьж байна. Мэдээж эхнээсээ хууль бусаар чуулган хуралдуулаад хууль бусаар даргаа томилсон. Дараа нь хууль бусаар Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулж, даргаар нь А.Бакейг томилоод авсан, УИХ-д 25 суудалтай Ардын Намгүйгээр шүү дээ. Хууль тогтоох дээд байгууллага ийнхүү эхнээсээ хуулиа зөрчөөд явчих юм бол ирэх дөрвөн жилд бүх зүйл хууль бусаар явах нь тодорхой, Үүнийг л таслан зогсоох гэж Ардын намынхан хууль ёсны зүйлийг шаардаж байгаа. Хууль хүчтэй юу, бялуу үнэтэй юу гэдгийг харах л үлдлээ. С.Ууганбаяр |
| Эвсэл задарч, бялуу хуваах сэрүүн зүүд сарнилаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана 14:45 Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно.
|
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно. »»
|
|
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулахаар тусгажээ 14:44 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ. »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
ЭМЯ | Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна 13:01 Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн
|
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн »»
|
|
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ 12:32 Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд
|
Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт 11:20 Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь
|
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь »»
|
|
Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 11:00 Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
|
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна »»
|
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 10:55 Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд: »»
|
|
Галын аюулаас 30 хүнийг эсэн мэнд гаргажээ 10:54 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15)
|
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) »»
|
|
Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ 10:21 Ховор тохиол
|
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө 09:35 Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар
|
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа 09:04 Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. »»
|
|
О.Наранзул дэлхийн аварга боллоо 08:47 Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах
|
Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах »»
|
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа 08:28 Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон
|
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон »»
|
|
БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжилно уу 08:25 Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон
|
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон »»
|
|
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 08:24 ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын
|
ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын »»
|
|
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 08:21 БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион
|
БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион »»
|
|
Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|