 |
|
 |
|
Ард түмний хүндлэл миний муу муухайг баллуурддаг |
|
|
 |
|
 |
Ард түмний хүндлэл миний муу муухайг баллуурддаг
2012-08-08Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган амьдралынхаа 44 жилийг Улсын дуурь  бүжгийн эрдмийн театртай холбожээ. Жүжигчин, дуучин, найруулагч. Түүнийг урлагийн салбарын бүх ажлыг хийж үзсэн хүн гэлтэй. Тэрбээр өдгөө “Улаанбаатар” чуулгын зөвлөх найруулагчаар ажиллаж буй. Л.Эрдэнэбулган найруулагчийн өрөөнд ороход “Монголын нууц товчоо” баримтат уран сайхны киноныхоо судалгааны ажлыг эмхэлж байв. Түүнчлэн “Үхэж үл болно-Чингис хаан” киноны хоёрдугаар ангийг хийх талаар хүмүүстэй уулзаж, дурсамж номоо бичих гээд өөртөө ажил ундруулсаар сууна. Түүний үнэт цагаас хомсолж, амьдрал, аз жаргалынх нь замаар хамтдаа хэсэг алхлаа. -Энэ зун та ямар ажил амжуулав. Уран бүтээлийн олз омог их үү? -Ямартаа ч зүгээр суусангүй. Тал, тал тийшээ ажил хөөцөлдөж гүйлээ. Мөн нутаг орондоо очиж, сайхан амраад ирлээ. Ганц, хоёр уран бүтээл хийх санаатай, зохиол, санхүүжилтийн талаар хүмүүстэй ярилцаж байна. -Таны ширээн дээр байгаа “Монголын нууц товчоо”-нд гардаг дүрүүдийн жагсаалт хамгийн түрүүнд сонирхол татлаа? -Их том ажил бүтээх хүсэлдээ хөтлөгдөөд л сууж байна. “Монголын нууц товчоо”-гоор баримтат уран сайхны бүтээл хийх гээд судалж, эмхэлж цэгцэлж байна. Энэ бол найман настай балчраас наян настай буурлуудад зориулсан бүтээл болох ёстой. Монголыг сонирхон судалж байгаа гадаад, дотоодын эрдэмтэн, мэргэдэд ч гарын авлага болох талтай. Монголчууд ямар түүхийг туулж ирсэн, ямар ахуй соёлтой улс вэ гэдгийг залуу үеийнхэн маань ойлгох ёстой. Хүүхэд ахуй цагаас нь “Монголын нууц товчоо”-г мэдрүүлж, оюун ухаанд нь суулгаж чадвал төр түмнийхээ төлөө зүтгэх сэтгэлтэй монгол хүмүүсийг бэлтгэчихлээ гэж ойлгож болно. -“Монголын нууц товчоо”-г монголчууд төдийгүй гадныхан хүртэл судалж, хэсэгчлэн авч кино хийж байна. Та бүрэн эхээр нь барьж авчээ? -Уран бүтээлч хүний мөрөөдлийн романтик сэтгэл дээрээ тулгуурлаад, бодож санасан бүхнээ ажил хэрэг болгочих юмсан гээд л сууж байна. Сэдсэн ажлыг маань дэмжиж туслах хүмүүс олдоно гэдэгт найдаж байна. Бид Монгол гэдэг их гүрний иргэн байхын тулд “Монголын нууц товчоо”-гоо гаргууд сайн мэдэрч эхлэх хэрэгтэй. Нэг удаа уншаад ойлгочихдог зүйл биш шүү. Би олон удаа уншсан хэрнээ сайн ойлгохгүй л сууна. Бид гадны юмыг дэндүү их биширдэг. Гэтэл бид яриад байгаа гадныхнаасаа хамаагүй агуу түүхтэй улс шүү дээ. Би “Монголчууд бол Ази тивийн цээжин дээр учиртай орон зайг эзэлж төрсөн ард түмэн” гэж боддог. Орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшилттэй нөхөрлөж, түүнийг эх орондоо нэвтрүүлж болно. Дэлхий дээр шинээр гарч ирж буй зүйлсийг авч хэрэглэхээс татгалзах хэрэггүй. Гэхдээ бид Монголоороо байх ёстой. Сурсан бүхнээ өөрийн орны зан заншил, ахуй, соёлд тохируулж хэрэглэдэг хөгжил дэвшлийн зам мөрийг олж хармаар санагддаг. Төрийн үйл ажиллагаа Жамуха, Тэмүүжин хоёрын түвшинд явагдаасай гэж би боддог. Зөрчил, эв нэгдэл нь ч ил тод. Эв нэгдэл нь ард түмэнд хүндлэгдэж, дээдлэгдсэн байх ёстой. Түүнд би уран бүтээлээрээ хувь нэмрээ оруулах болно. -Цаг хугацаа их шаардах байх даа? -Тэгэлгүй яах вэ. Байхгүй юмыг ч бий болгох шаардлага тулгарна. Болж өгвөл түүхэн газруудад нь зураг авалтаа хийх юмсан гэж хүсч байна. “Монголын нууц товчоо”-нд 390 гаруй дүр гардаг. Тэр болгоны онцлог шинж, зан аашийг гаргаж ирэх хэрэгтэй. -Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ? -Нэлээд хэдэн байгууллагад санал тавьсан. Хүмүүс надад итгэдэг юм. Хамгийн гол нь тэр хүмүүсийн өмнө тавих зүйл маань үнэн, эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой. Тиймээс хүмүүстэй уулзаад зүгээр нэг ярих биш, тэдний өмнө бодитой зүйл тавихыг хүсч байна. -Таныг гуйлга гуйгаад явж байна гэсэн яриа хүртэл гарсан. Уран бүтээлийн төлөө хандив, тусламж хүсэхийг гуйлга гэж ойлгох нь өрөөсгөл санагдах юм? -Зах зээл сайн хөгжсөн орнуудад менежмент гэдэг чухал зүйл байдаг. Монголд тийм зүйл байдаггүй учраас би өөрөө яваад байгаа юм. Аливаа ажлыг сэдсэн хүн нь өөрөө явахгүй бол хэн явах вэ. Үүнийг хөндлөнгөөс харсан хүмүүс харааж, ерөөж л байдаг. Надад итгэл хүлээлгэсэн хүмүүс хийсэн зүйлийг маань үзэж, үнэлэлт дүгнэлтээ өгдөг учир хөндлөнгийн хүний яриа огт сонин биш. Би тийм зүйлд эмзэглэдэггүй. Миний амьдрал мөнхийн жаргалттай -Уран бүтээлийн хажуугаар дурсамжаа бичээд л. Бичиг цаасны ажил ихтэй байгаа бололтой? -Би Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт манаачаас нь дарга хүртэл бүх албыг хашлаа. Хамгийн олон буюу 20-иод жил найруулагчаар ажилласан. Жаргал, зовлон хосолсон, ойлгох, эс ойлгох холилдсон, сонирхолтой он жилүүдийг өнгөрөөжээ. Сайхан хүмүүстэй хамт олон болж, ахмадуудаасаа алтан сургаалийг нь сонсож, үеийн нөхөдтэйгөө хамтран ажиллаж, загнаж, загнуулж олон оныг үдсэн болохоор дурсах, санах зүйл бас байна. Хэсэг залуу уран бүтээлч миний тухай ном бичиж байгаа. Тэд их өвөрмөц, сайн сайхан, орчин үеийнхний таалалд нийцсэн хэлбэрээр бичиж байгаа юм билээ. Гэвч хүний дотоод ертөнцийг өөр хүн мэдэж, мэдэрч юм хийнэ гэдэг амар биш. Өөрөө бичвэл би ямар хүнд буян үйлдэж, ямарт нь нүгэл хийснээ арай илүү мэдэх болов уу. -Дурсамж номын тань нэр их сонин юм? -“Тойлоо, Эрдэнэбулган хоёрын яриа”. Би хүүхэд ахуй цагтаа Тойлоо гэдэг нэртэй байсан юм. Орос хүн эх барьж авсан учраас Толя гэдэг нэр хайрласан юм билээ. Манайхан түүнийг нь монголчлоод Тойлоо болгосон. Хожим гадаадад сургуульд явах гээд нэрээ Л.Эрдэнэбулган болгож өөрчилсөн юм. Энэ хоёр хүний ярилцлагыг бичих санаатай л сууж байна. Гэтэл би энд нэг юман дээр гацчихдаг юм. Монголын ард түмэн хүнийг нэг хайрлахаараа ер бусын сайхнаар дээдэлж, итгэл өгдөг. Тэр итгэлийг даана гэдэг айхтар утга учир, агуулгатай. Монголын ард түмэн намайг Баатар ван хэмээн хүндэлдэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн, төрийн шагналт зохиолч С.Удвал гуай хоёр энэ эрхэм нэрээр хүндлүүлэх алдар хүндийг надад өгсөн. Би тэдэнд насан туршдаа баярлаж явна. Энэ агуу хүндлэл, хайрыг нуруун дээрээ, оюун ухаандаа авч явна гэдэг амаргүй. Залуу байхад надад энэ нь төвөгтэй ч юм шиг санагдах цаг мөч байсан. Хаа нэг зүггүйтэх гэхээр хэн нэгэн “Баатар ван дэггүйтэж байна” гэвэл яана. Энэ эрхэм алдрыг гутаахгүй юмсан гэж цаг үргэлж боддог. Үүнээс шалтгаалаад “Эрдэнэбулган аа, хийж байгаа бүх зүйл чинь үнэн байх ёстой. Хүнийг хуурч болохгүй. Хүмүүс чамд итгэл хүлээлгэсэн бол даалгасан ажлыг нь өөрт байгаа боломжийнхоо хэрээр хийж өгөх ёстой шүү” гэж өөртөө сануулдаг. Энэ нь эргээд миний амьдралын утга учир болдог. Хэрэв надад худалч байх сэтгэл байдаг бол ард түмний хүндлэл түүнийг зүлгэн баллуурддаг. -Эхээс төрсөн Л.Эрдэнэбулган, амьдралаас бий болсон Л.Эрдэнэбулган хоёрыг хооронд нь үг хаялцуулж, тэдний зөрчил тэмцлийг гаргаж ирэх нь ээ? -Тийм. Их сонин юм байна. Би Тойлоо нэртэй хориод жил явахдаа огт эвдрээгүй байжээ. Би хөдөөний хүүхэд. Тиймдээ ч эр хүн шиг хэлэх юмаа хэлдэг. Хийх зүйлээ хийдэг. Дэггүй үедээ дэггүй. Хүмүүжилтэй бол хүмүүжилтэй. Цог, золбоотой эр хүн байжээ. Эрдэм ном үзэх тусам санаа сэтгэл хөгжиж, сайхан, муухайг эргэцүүлэхийн зэрэгцээ сэтгэл зүйн олон талын өөрчлөлт гардаг юм байна. Би өмнө нь чөлөөт иргэн байсан бол хот маягийн эр хүн болж, хов живийг сонирхож эхлэх жишээтэй. -Амьдралд тохиолдох жаргал, зовлон хүний зарим зан чанарыг эвдэж, нөгөөг нь засч залруулдаг гэдэг. Эргээд харахад, амьдрал таны төрөлх зан чанарыг эвдэж үү? -Би Л.Тойлоо байхдаа хурц, сэргэлэн цовоо эр байсан. Л.Эрдэнэбулган болсноос хойш хүлцэнгүй болсон. Хэлэх гэсэн юмаа залгичихдаг. Нэг талаас хүмүүжиж байгаагийн шинж байх. Энэ хүмүүжлийг би өөртөө шингээж авах хэрэгтэй байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тойлоо малчин хүн. Уурга чирээд, өргөн тал дундуур давхиж явсан хийморьлог эр. Харин Л.Эрдэнэбулган бол эрдэм номын мөр хөөж, болж өгвөл хүнээс дутахгүй хэмжээнд байх юмсан гэдэг хүсэлд хөтлөгдөөд явж байгаа хот газрын хүн. Энэ л замаар хөгжиж дэвжиж, ертөнцийн сайхан юмыг үзэж харж, тэрхүү хөгжлөө эх орондоо чадлынхаа хэрээр үзүүлэхсэн гэсэн хүн болж хувирсан байна. -Тэгвэл ямар нэгэн зан чанарыг тань засч залруулсан тал байна уу? -Үгээ жаахан барьдаг л болчихож. Цаг үе нь тийм байсан юм даа. Өнгөөр илэрхийлэх юм бол нийтдээ саарал өнгөнд орчихсон үе. Би найруулагчийн сургууль төгсөж ирээд, хамгийн анх “Севилийн үсчин”-г найруулан, тайзнаа тавьсан. Тайзны шийдлийг өглөө нар мандахдаа улаан ягаан туяатай, орой жаргахдаа улаавтар өнгөтэй байхаар бодож хийсэн. Уран сайхны зөвлөл түүнийг үзээд “Хэзээ нар мандахдаа ягаан байсан юм” гэж шүүмжилсэн. Хариуд нь “Ертөнцийн өнгө хязгааргүй. Үүр тас хараар цайж болно шүү дээ” гээд хэлчихсэн чинь айхтар буруудаж, тал талаас их мэрсэн. Би түүнээс болж хохироогүй л дээ. Нэг ажлаа давтан хийж, хэд дахин шалгуулах л хэрэг гарсан. Хүн иймэрхүү зүйлээс сүүлдээ төвөгшөөж эхэлдэг юм билээ. Бид улаан туг бариад жагсаж явна гэж бодвол сэтгэлийнхээ илэрхийлэл болсон, бусдаас арай өөр, тод улаан туг бариад олныхоо дунд алхаж явах нь илүү өлзийтэй юм байна гэж бодох болсон. Харин одоо яагаад “Монголын нууц товчоо” гээд яриад сууж байгаа юм бэ гэвэл миний төрөлхийн зан ааш үүгээр дамжин гарч ирж байгаа юм болов уу. -Танд зовлонтой санагддаг байв уу? -Би зовж байсан гэж хэлэх дургүй. Миний амьдрал мөнхийн жаргалтай байсан. Одоо ч жаргаж байна. Эхээс төрөөд 13 хонож байхад минь намайг айлд өргүүлсэн учраас би хоёр ээж, аавтай болсон. Жаахан байхад өргөсөн ээж, удалгүй төрсөн эцэг, эх хоёр маань бурхны оронд одсон. Ингээд яривал зовлон зөндөө. Гэхдээ би надад зовлон байхгүй, байгаа ч үгүй гэж боддог. Зовлон хүнийг амьдралд илүү идэвх, сонирхолтой болгож өгдөг. Харин уйлах, дуулахаас эхлээд сэтгэлийн хямрал бол байсан. -Л.Тойлоо, Л.Эрдэнэбулган хоёр юун дээр хамгийн их зөрчилдөв? -Тэнэгэр сайхан тал нутагт амьдарч, өөрт байгаа хамгийн шилдэг мориндоо эмээлээ тохоод, өглөө бүр нар мандахыг адууныхаа захаас харах шиг аз жаргалтай мөч үгүй. Бусдын ахуй амьдралын хэв загварыг өөртөө наачихаад явж байх л хамгийн эмгэнэлтэй. Би хоёр төрийн нүүр үзсэн хүн. 18 нас хүртэл “би” нь хамгийн гойд гоц байжээ. Түүнээс хойш “би” нь арай л даруухан болчихож. Эр хүн хатуу, зөөлөнг даадаг байх ёстой -Сэтгэлийн гуниг гутралаас өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ? -Зүрхний дуулал гэж байдаг. Энэ бол дуучны ажил биш. Хүн бүр зүрхэндээ дуулдаг юм. Айхтар хуйларсан хар үүл зүрх болоод толгой дээгүүр эргэлдэж байснаа дуулахаар ор мөргүй алга болж, тэнгэр цэлмэх шиг болдог. Би өөртэйгөө ярьж л бараан өнгөтэй юм бүхнийг цайруулдаг. Арван хэдтэйдээ эмээтэйгээ хоёулхнаа амьдардаг байлаа. Эмээгээ бурхан болоход уйлж л байсан. Гэвч гутарч гуниагүй. Эмээгээ хөдөөлүүлчихээд, зулаа бариад, гэрээ тойроод л алхаж явсан. Өмнө нь би эмээгээрээ хэлүүлж байж судар номыг нь бариад, гэр тойрдог байлаа. Харин тэгэхэд би хэнээр ч хэлүүлэлгүй, эмээгийнхээ зааж өгсөн ёс жаягаар гэрээ гурав тойрчихоод орж ирж байсан юм. -Тэр дууг үгээр илэрхийлбэл? -Харамсалтай нь, би яруу найрагч биш. Яруу найрагч байсан бол мөн ч гоё хэлэх байсан даа. Өөрийнхөө хэмжээнд үгээр илэрхийлвээс үүр цайхтай л адилхан юм болов уу даа. -Жаргалтай үед зүрх бүр гоё дуулдаг биз? -Зовохоосоо жаргах нь их хүнд байдаг юм болов уу. Хүн жаргалд ташуурчихдаг. Жаргал дааж, эдлэх гэдэг их хэцүү. Зовлонд хүн улам чангарч, боловсорч, эрч хүч олж авдаг. Яагаад ч юм, дөчин настайдаа дөнгөж амсаж, тавин настайдаа тавьж ууж, жаран настайдаа жаргаж, далан настайдаа далбайтал ууна гэдэг миний амьдралд биеллээ олсон юм. Жаргал сархадтай холбоотой байдаг бололтой. Жаргал, сархад хоёр нийлэхээрээ хүнийг аваад явчихдаг талтай. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй. -Өнгөрүүлсэн он жилүүдийнхээ хуудсыг эргүүлээд сууж байхад таны амьдралд ямар өнгө давамгайлсан байх юм? -Би их олон өнгөтэй амьдралыг туулсан. Би цэв цэнхэр өнгийг хамгийн их эрхэмлэдэг. Тиймээс ч миний амьдрал энэ л өнгөн дээр тогтож, өнөөдрийг хүрсэн. -Амьдрал хүссэн өнгөнд орохгүй байх тохиолдол байдаг шүү дээ? -Хэцүү л дээ. Гэхдээ энэ бүхэн надаас л шалтгаална. -Хүн хэмээх эрхэм алдрыг зүүгээд далан гаруй жилийг ардаа үджээ. Хүн бүр эрх дураараа амьдрал руу тэмүүлдэг. Та тааваараа амьдрах орчноо бүрдүүлж чадсан уу? -Бодож санаснаа чөлөөтэй хийж бүтээх орчинг одоо л бүрдүүлэх гээд явж байна. Хүмүүс эрх чөлөө гэж их ярьдаг. Харин би эрх чөлөөг арай өөрөөр ойлгодог. Юм хийх гэж бодож, хүсч явах замд хэн нэгэн саад болохгүй болсон тохиолдолд л эрх чөлөөг мэдрэх болно. Тийм эрх чөлөөг би одоо л мэдэрч байна. -Таныхаар эр хүний ноён нуруу гэж юуг хэлэх вэ? -Хатуу, зөөлөнг даадаг. Аливаа юманд өөрийн байр сууринаас хандаж чаддаг. Бусдын үгийг дагаж дэвхэрч, цовхчоод байдаггүй ёс зүйг л хэлнэ дээ. -Өөрөөсөө илүү хайрлаж, нандигнадаг хүмүүсээ юугаар баян байлгахыг хичээдэг вэ? -Гэр бүл болон хамт олон дундаа дарамт болохгүй юмсан гэж их боддог. Нөгөө талаар адилхан хүн учраас тэдэнд аливаа юмыг тулгаж болохгүй. Найруулагчийн хувьд хүмүүсийг захирах үйлдлийг голлож хийдэг. Гэвч захирах, ажил хийлгэх хоёр тусдаа үйлдэл. Ажлаа хийж байхдаа ч, гудамжинд зогсож байхад нь ч дарамт үзүүлж болохгүй. Хүнийг чөлөөтэй, боломжтой цаг мөчид нь төвөг учруулахгүй байх нь чухал. Би тийм л байхыг эрмэлздэг. -Ямар ч цаг үед танд огт дутагддаггүй зүйл юу вэ? -Өөрөө өөрийгөө эзэмдэх чадвар. Аливаа ажлыг эрүүл ухаанаар хийсэн тохиолдолд хожим хариуцлага хүлээх болсон ч өөр хэн нэгэнд буруу өгөхгүй. Эрүүл бус ухаанаар хийсэн зүйлийнхээ төлөө бусдыг хоморголон татдаг явдлыг би үзэн яддаг. -Л.Тойлоо Л.Эрдэнэбулганаас асуулт асуух бүртээ хариултыг нь сэтгэл дотроо төсөөлдөг л байх. Л.Эрдэнэбулган түүний бодсоноос тэс өөр хариулт өгөх тохиолдол гарав уу? -Удахгүй гарна. Тэрийг миний бичиж байгаа номноос л олж мэдэх боломжтой. -“Үхэж үл болно-Чингис хаан” киноны хоёр, гуравдугаар ангийг хүлээсэн хүн олон байна лээ? -Би энэ талаар нэг их ярихаа больсон. Зөв ярихаар буруу, буруу ярихаар зөв бичээд байдаг юм. Нөгөө талаар, аливаа үйл ажиллагаа асар том реклам сурталчилгаа гэдэг зүйл дээр тогтдог цаг үед бид амьдарч байна. Хийж буй зүйлээ бусдад ойлгуулж, мэдрүүлэхийн тулд хийсэн реклам нь хааяа худал хуурмагийн талбай болчихдог талтай. Бид реклам хийх учраа олохгүй байгаа учир хүмүүст буруу, зөрүү ойлголт өгч байна. Энэ нь надад аймшигтай биш ч төвөгтэй санагддаг. Үүнээс шалтгаалаад би жаахан чимээгүй болчихоод байгаа. Би хийх ёстой юмаа хийнэ. Гэвч түүнийгээ урьдчилан зарлах албагүй. Чин үнэнээсээ бүтээе гэсэн хүнд юм бүхэн амаргүй. Бүтээхийн тулд тодорхой бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэй болдог. Би давж гарна. -Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. Эх сурвалж: "Өглөөний сонин" |
| Ард түмний хүндлэл миний муу муухайг баллуурддаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|