 |
|
 |
|
Шар ордны улаан хэрүүлтэй сайд нарын томилгоо |
|
|
 |
|
 |
Шар ордны улаан хэрүүлтэй сайд нарын томилгоо
2012-08-21Сонгуулиас хойш өрнөсөн улс төрийн хэрүүл шуугиантай амьдрал амсхийх шинж алга.  Мэдээж нэгэн шинэ мөчлөгөө эхэлж буй улс төрийн амьдралаас яахин амсхийлт, амралтыг хүсэх билээ. Эцэс төгсгөл нь хаа яваа нь мэдэгдэхгүй энэ их хэрүүл тэмцэл, үл ойлголцлоос нь өөрийн эрхгүй нийгэм залхаж эхэллээ. Юутай ч шинэ Засгийн газар ард түмний адармаатай сонголтын буурин дээр, улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлын дунд “мэндэлж” байна .
Монголын ард түмний хамгийн их итгэл хүлээлгэсэн хоёр том улс төрийн хүчин энэ удаа голын хоёр эрэг дээр гарч сууснаар улс төрд тооцоолшгүй олон хүндрэлүүдийг авчирлаа. Тэдний сөргөлдөөн жам ёсоор дундын тоглогчдод өгөөш болж, МАХН-ын эвсэл хэмээх жижиг бүлэглэлд орон зай олгосноор сонгогчдын хамгийн олон мандат атгуулсан АН санаачлагаа хэлбэрийн төдий гартаа атгаж, өрөөсөн хөлтэй сандал дээр сандайлан шинэ зовлон эдэлж эхэллээ. Хөөрхий АН дөнгөж саяхан сугадалцсан МАХН-ын эвсэл гэх мангаанууддаа Сангийн яамаа “алдаад” зогсохгүй амттайхан хачир болгож Эрүүл мэндийн яам сэлтээ “бэлгэлчихээд” наашаа харан инээж, цаашаа харан уйлж байна. АН-ын МАХН-ын эвсэлтэй хийсэн гэрээнд шүүхээр шүүгдэж буй Н.Энхбаярын асуудлын талаар ямар нэгэн наймаа тусгагдаагүй ч шууд утгаар уг эвслийн удирдлага “Ганц худаг”-т байрлаад байна. Бүх зүйл тэндээс зөөлнөөр хэлэхэд тулгагдаж, хатуугаар хэлбэл шахаж шаардагдаж байгаа нь нэгэнт ил болжээ. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан шийдвэрээр Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронгийн ялаас чөлөөлөгдөж, түр гэрийн хорионд улс төр хийх бололцоотой болох нэгэн том гарц байгаа юм байна. Тийм учраас МАХН-ын эвслийнхэн Дотоод хэргийн яам гэсэн шинэ яамыг үүсгэх гэж лобби хийжээ. Тэр төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч Эрүүл мэндийн яамыг авахаар улайран дайрсаар санасандаа хүрч буй бололтой. Дотоод хэргийн яам гэж байгуулах нь ийн боломжгүй болж, Х.Тэмүүжинтэй хамтарсан шийдвэр гаргах найдлагагүй учраас тэд өөр гарц хайн бухимдацгааж байгаа юм байна. Сангийн яамыг О.Чулуунбат биш М.Энхсайханд өгөх болсон гэсэн нь ч цуцлагдаж байгаа гэх мэдээ чих дэлсэж байна. Хэрэв энэ үнэн бол МАХН-ын гэх эвсэл дотор МҮАН гэх харьцангуй цэвэр нэртэй улс төрийн нам байх хэрэг юун билээ. Ёс жудаг, хүн чанар гэж энэ амьдралд жаахан ч гэсэн байдаг бол мөрөө заалгаж, нэрээ чимж ирсэн МҮАН-даа МАХН-ын намаас намын хооронд нүүдэллэж явдаг дотоодын цагаачид арай хэрээс хэтэрсэн дарангуйлал үзүүлж байх шиг. Юм цагаандаа гарна гэж үүнийг л хэлдэг бус уу. Ийнхүү улс төрийн хэт даварсан бүлэглэл буруу сэхэж идсэн уусан, балласан талласан, орон шоронгийн асуудалтай зүдэрч явахад нь ирж хань нөмөр, хана түшиг болсон М.Энхсайханыг намтай юутай нь жижиглэж байна. Гэвч М.Энхсайханы МҮАН улс төрийн соёл заан МАХН-ыхнаас гуйж нэг үзэн, аргадаж нэг үзэн аргаа барсаар. Тэд уг нь парламентад орж ирсэн эвсэл дотроо илүү олон суудалтай төдийгүй илүү улс төрийн туршлагатай, илүү нэр хүндтэй гишүүдтэй. Л.Цогийг жишээ нь З.Баянсэлэнгэтэй яаж жиших юм. Г.Уянгын туулсан, ирсэн замнал, олон түмнээс олсон нэр төрийг О.Баасанхүүгийнхтэй яаж дүйцүүлэх юм. Ийм харьцангуй бүтэцтэй эвсэл атал нэг нэгэндээ яаж ийм байж болшгүй тулгалт хийж болдгийг ажиглагчид шагшин гайхацгааж байгаа юм.
Томилгооны эхэнд ассан гал С.Баярцогтыг чиглэв УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг сонгосон асуудал сөрөг хүчнийхний хүчтэй шүүмжлэлтэй нүүр тулав. Хүчтэй эсэргүүцэл, халуухан шүүмжлэл, зэрэг бол парламентаар хэлцэгддэг томилгоонуудын үед байдаг л зүйл, болдог л үйл явдал. Энэ утгаараа сүртэй юм биш. Ялангуяа С.Баярцогт шиг лидерийн хувьд тэгтэл атираад байх юм биш сэн. Тэр дандаа л ийм зүйлтэй тулгарч ирсэн шүү дээ. Үнэндээ бол Их Хурлын дэд дарга мэтийн дунд эрэмблэлийн албан тушаал С.Баярцогтод хэрэггүй. Тэр татгалзаад, чуулганыг орхисон бол бүр ч илүү зохих улс төр байж болох байсан юм. С.Баярцогт өнөөдрийн холион бантан болсон парламентад сул гишүүн байж үлдээд дөрвөн жил торойгоод алхчихад муухай юм юу ч байхгүй. Гэвч манайд даргаас татгалздаг хүн гэж алга болжээ. Орон л онгойвол очоод л толгойгоо чихчихдэг тааруу жишиг өнөөгийн улс төрийн соёлыг тодорхойлж байна. Өмнөх жилүүдэд ялангуяа эвссэн бүх тохиолдолд тэр хэлэлцээрийн буюу зөвшилцлийн улс төрийг манлайлж ирсэн. Түүнийхээ хариуд бүх төрд нүүртэй, бүх үед эрх мэдэлтэй үлддэг хэмээн чичлүүлж, хардлага сэрдлэгээр балбуулж ирсэн ч үүргээ хангалттай биелүүлж чаддагаараа үнэлэгдсэн улстөрч. Өнөөдөр “Оюутолгой”-гоор загнуулах бол түүнд шударга бусаар очиж буй ял юм. “Оюутолгой” төсөл Монголыг дэлхийн анхааралд аваачсан төсөл. Энэ төслийн үр дүн гавъяа ч болсон, ял ч болсон С.Баярцогт тэргүүн эгнээнд үүрэх хүний нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ түүхэн дүн нь тавигдах хараахан болоогүй байна. Харин тухайн үед энэхүү төслийн сурталчилгаан дээр ажиллаж, мөнгөн урамшуулал хүртэн даналзаж байсан бөөн бөөн сэтгүүлчид нь хаачсан бэ. Тэд нь дэмжиж ажилласан энэ төслийнхөө хувь заяанд анхаарлаа хандуулахгүй юм уу. Яагаад С.Баярцогт ганцаараа баалуулаад байна вэ гэсэн асуултыг хөндлөнгөөс тавьмаар санагдана. Баярцогт...Баярцогт гэсэн шүүмжлэл магадгүй үзэн ядалт болтол ойрын үед хөвөрч байна. Дөнгөж саяхан нэг гэрт суугаад засаглаж байсан “нөхөд”-дөө түүний хувийн зүгээс гаргаж буй ааш авир, үзүүлж буй аяг зан олон нийтийн дургүйцлийг өдөөж буй бололтой. Монгол хүн усанд унасан нохойг өшиглөх дургүй. Тэр үндсэн сэтгэл зүй л түүнийг чиглэсэн шүүмжлэлд голлож байх шиг . Өчигдөр хамтдаа хоймор найрлаж суусан хүн өнөөдөр хоолны чөлөө санал болгон хээхэлзэж, орж гарахыг нь заан ам хэл билүүдээд байх тийм ч гоё харагдахгүй байгаа нь үнэн. Уг нь иймэрхүү гавихгүй “интертаймент”-ийг гайгүйхэн үзүүлээд явчих дур нь гозолзсон шинэхэн гишүүд хавь ойроор нь дүүрэн байгаа сан. Манай Баярцогт бол ийм алиа шоутай шоугүй бүх талаараа Баян цогт шүү дээ. Гэхдээ улс төрд энэ байтугай л юм болдог. Баярцогт тэглээ Нямдорж ингэлээ гээд шагшираад байх хэрэггүй. Парламент дээр хэрэлдэх байтугай гутлаа тайлаад шидэлцэж л байдаг, барьцалдаад зодолдож л байдаг. Дэлхийн парламентуудаар юу эс болж байдаг билээ. Ийнхүү Баярцогтын асуудлаас улбаалсан маргаан сөрөг хүчнийг хуралдаан хаяхад хүргэв. Хичнээн шүүмжилсэн ч сөрөг хүчнийхэн түүнийг дэмжсэн санал өгснөөр харин ч тэр бусдаасаа илүү агуулгатай хувиар Их Хурлын дэд дарга болсон. Үүний дараа Ч.Сайханбилэгийн асуудал орж ирмэгц таагүй уур амьсгал улам идэвхжиж цөөнх завсарлага хүсэв. “Бүлэггүй учраас завсарлага авах эрхгүй” гэсэн хариу сонсон уурссан тэд “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гэж ширэв татсаар асраас бууж оддог хатан шиг л танхимаас гарцгаав. Ингэснээр шинэ Засгийн газрын 13 сайд сөрөг хүчингүй, улс төрийн агуулгаараа дутуу дулимаг орчинд батлагдацгаав. Мэдээж сөрөг хүчингүй нөхцөлд яаж хар цагаан дуугүй гараа өргөөд байхав хэлбэрийн төдий санал шүүмжлэлүүд бага сага явсан.
Н.Алтанхуягийн танхимыг хэн хэн түшилцэх вэ? Н.Алтанхуяг өмнөх Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байлаа. Өөрөө ажиллаж үзээд энэ албыг төдийлөн чухал биш алба гэж үзсэн үү, Тэргүүн шадрын эрхлэх хүрээний агентлагууд дотроос стретегийн ашиг хонжоо намдаа авчирч, түүхэн үүргээ гүйцэтгэчихсэн үү энэхүү албан тушаалыг delet хийв. Ер нь албан тушаалыг delet л ийгээд байвал зүгээр. Энэ утгаараа аятайхан л харагдаж байна. Харин шадар сайдыг МАХН-ын эвсэлд хуваарилжээ. Энэ суудал МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад очно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу энэхүү зовлонтой эвслийн үед төр барих яггүй хүнд үед гүйцэтгэх засаглалын гал тогоог гараараа барьж байдаг амаргүй албанд Ч.Сайханбилэг зүтгэнэ. Энэ алба түүнд аль ч талаараа зохино. Харин Гадаад харилцааны сайдаар эрхэм гишүүн Л.Болд томилогдлоо. Улсын Бага Хурлын гишүүнээс эхлэн энэ төрд мөрөө гаргаж яваа хүмүүсийн нэг бол яах аргагүй Л.Болд. Түүнийг хамгийн зохисон яамандаа ирлээ гэж ажиглагчид үзэж байна. Өмнөх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа ч тэр лидер гэдгээ баталсан. Тийм болохоор түүнийг гороолоод байх юм хаа хаанаа байхгүй. Харин үүсгэн байгуулсан “Бодь” группээр нь дамжуулж түүнийг АН-ыг түшиж тулж явдаг эдийн засгийн хөшүүрэг гэж харах цонх дэлгээтэй байдаг. Гэвч энэ тал нь түүний хувьд хамгийн ил болсон, улс төрд авч яваа бодитой хүч нь. Ингэж үзэгдэх нь Л.Болдын хувьд нууж нугдайгаад байх юм биш. УИХ-ын хамгийн гал татдаг, сөргөлддөг гишүүдийн нэг бол Х.Тэмүүжин. Түүнийг намынхан нь 100 хувийн саналаар Хууль зүйн сайдаар томилов. Одоо түүнд хонзогнолгүй, өшөө авалтгүй, намын даалгаваргүй монгол төрийн дагшин байдлыг эрхэмлэсэн шударга улс төр хийх бас нэгэн шинэ үе ирж байна. Тэрбээр чуулганы хоймроос гэмт хэргийн орчин нөхцөл өмнөхөөс хавьгүй өөр болоод энэ цаг үед тохирсон мөрдөх алба, хэв журам сахиулах албадыг байгуулахаа амлалаа. Эдийн засгийн том хэргээс бусдыг шиншлэхээ байсан баян данагар эрүүгийн алба толгой дээр нь зайдалсан, хэв журам сахиулах алба шалны алчуур шиг тэр дор хэвтэж байдаг өнөөгийн нөхцөлд тэр амаргүй амлалт авав. Сайд нар солигдох эл хуль энэ чөлөөнөөр сумын цагдаагийн албаны эрүүгийн албаны дарга нь хэв журмынхаа ноолгор бор цагдаа нарыг жагсааж байгаад л шүдийг нь хуга цохиж байдаг, сумын цагдаагийн дарга наадмын өдөр иргэнээ барьж аваад зодож байдаг цадиггүй явдлуудыг тэр хазаарлах биз ээ. Энэ салбар бол монголын хүнд хүчир болгоныг нуруун дээрээ үүрч ирсэн салбар билээ. Тэр тусмаа залуу сайдыг олон түмэн монголын улс төрийн тогоонд дүрэлзэн байж, тэсч үлдэн байж, орших шиг оршиж ирсэн хүчирхэг шазруун Цэндийн Нямдоржтой жишнэ. Ц.Нямдорж бол дээшээ ноцдог гал ч доошоо хайрладаг, хайрлагддаг, энэ салбарын зүрхэнд гүн гүнзгий үлдсэн удирдагч. Тэр бол хэн ч яаж ч хэмлээд үгүйсгэхэд хэцүү, цаг хугацааны хийгээд улс төрийн бүхий л утгаар хэмжүүлчихсэн лидер. Ийм улстөрчтэй харьцуулагдан шалгагдах тохиол түүнд иржээ. Одоо ЦЕГ-ын дарга солигдоно. Б.Билигт томилогдоно гэсэн бор шувуу өдөр шөнөгүй нисч байна. Манайхан томилогдох өндөр магадлалтай хүнийг угтаж бор шувуу нисгэж байгаад зайлуулдаг, замаас нь түлхэж гаргадаг хоронд гаршсан. Тэр жишгээр оруулчихгүй бол Б.Билэгт сайн томилгоо.Билэгт бол очсон, ажилласан газар болгоноосоо сайн нэртэй ирдэг хүн. Тагнуулаас ч, Радио телевизээс ч хаанаас нь ч лавласан түүнийг барагтай хүмүүс өөлдөггүй нь хувийн чанар, үнэт зүйлсээрээ хэн болохынх нь нотолгоо юм. Сайд болоход нь тал нутгийн зон олон хамгийн их талархан хүлээж авах нэгэн эрхэм явж явж сая нэг сайдын тамга гардлаа. Тэр бол эрхэм гишүүн Ц.Баярсайхан. Ц.Баярсайхан бол монгол орны тал нутгийнхны, говийнхны түшигтэй дулаан эрсийн идеал юм. Хувь хүнийх нь нуруулаг, нөмөрлөг, аяны замд түшиг байж чадах дотно чанар энэ түшээгээс нэвт шувт мэдрэгдэж байдаг. Тэрбээр энэ Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдын албыг хаших нь. Тэр чадна. Харин Батлан хамгаалахын сайдад Д.Бат-Эрдэнийг 95 хувийн саналаар томиллоо. Асуух, санал хэлэх хүн гараагүй нь сонин. Бүгдээрээ “Ажнай” группын ажилтнууд нь юм шиг чив чимээгүй ярс хийлгэж байгаа нь томилогдож байгаа хүндээ жаахан үнэ хүндгүй бууна лээ. Мөнгөний бараа байтугай үнэрээр л дагждаг Төр тогтвол хэцүү л санагдана. Түүн шиг соц нийгмийн үеийн Орост сургууль дүүргэсэн боловсон хүчин энэ намд захаас аван, замаас татан байгаа. Гэхдээ Д.Бат-эрдэнэ Батлан хамгаалахын салбарыг аваад явчих биз дээ. АН-ын олон түмний дунд хамгийн нэр цэвэр явдаг гишүүдийн нэг бол Л.Гантөмөр. Тэр шинэ засагт Боловсрол, шинжлэх ухааны сайдын албыг эрхэлнэ. Гишүүний хувьд энэ эрхэм үлгэр жишээ байж ирсэн. Сайдын хувьд ч тийм байх биз . МУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж парламентын гаднаас Засгийн газрын танхимд орж буй ганц хүн А.Гансүх болов. Тэр Зам, тээврийн салбарыг толгойлно. Өмнөх танхимд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажилласан туршлага нь түүнд итгэл хүлээлгэх гол үндэс болсон байх. Шинэ Засгийн газарт хөл тавьсан анхны эмэгтэй сайд эрхэм гишүүн Ц.Оюунгэрэл боллоо. Энэ хатагтай Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллана. Ц.Оюунгэрэл энэ албанд түүртэхгүй. Улс төрд явсан бүхий л замналдаа тэр түүртэж явсангүй. Тэгэхээр түүнд итгэх эсэх тухай яриа байхгүй билээ. Уул уурхайн төслүүд давалгаалсан өмнөх он жилүүдэд тэрслүү үзэлтэн явсан” Бридж” группын эзэн Д.Ганхуяг 97,2 хувийн саналаар Уул уурхайн сайд боллоо. Энэ бол маш сонин шийдвэр. Ашигт малтмалын хууль бус лицензүүдийг цуцлах, лицензийн наймааг таслах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг шууд бусаар хэлчихэд булаах талах, бөөн бөөн хэл ам дагуулах аймаар ажлыг намынхан нь түүнд даалгалаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг 92,3 хувийн саналаар сайд Х.Баттулга толгойлохоор болов. Түрүүчийн хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан тэрбээр төмөр зам, барилга байшин, зам харгуй тойрсон ажлуудаас ийнхүү холбирон өвс хадлан, тариа ногоо, мал хуй гэсэн түүний хувьд шинэ салбарт хөл тавив. Эндээс дэлхийд хөл тавих том бизнесийг босгох л түүний үндсэн үүрэг. Махаа яаж дэлхийд гаргах юм, тариалангийнхаа хөгжлийг яаж илүү шат ахиулах юм, хувийн өмч нь атлаа хуулиараа монголын өмч шүү гээд өвс тэжээл нэхээд эрхэлчихдэг малчидтай яаж харилцах юм гээд өдий төдий сонин ажилтай тэр одоо зууралдана. Хөдөлмөрийн яамыг өнгөрсөн дөрвөн жил хөдөө хөхөрсөн Я.Санжмятав авлаа. УИХ-д хоёр удаа сонгогдон ажилласан, байнгын хороо толгойлж явсан, аймгийн Засаг дарга хийсэн Я.Санжмятав биеийн амрыг хардаггүй хүн. Тэр шаггүй ажиллачих биз дээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар элдвийг үзсэн С.Эрдэнэ маань томилогдов. Хал үзэж халуун чулуу долоосон хүн гэж түүнийг л хэлэх байх. Баахан партизанаа чирч авчраад төрийн албыг халаа сэлгээгээр бужигнуулчихгүй л бол бусдаар тэр хэний ч хүүгээс дутахгүй. Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг “Фортуна” Н.Батбаяр хаших болжээ. Тэр энэ албанд гуйж биш гуядаж ирсэн. Ёс суртахууныхаа хувьд өмнөх засагт сөрөг хүчинтэй найрсаж явсан нөхдүүдийнхээ дэргэд тэр ингэж ааглах эрхтэй. Гэхдээ түүний мөрөөдөл арай өөр яам байсан байж магад. Ийнхүү шинэ Засгийн газар үндсэндээ бүрдлээ. ИЗНН-аас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд тодроно. С.Оюун, С.Дэмбэрэл нар намынхаа удирдах байгууллагын хурал дээр шударгаар өрсөлдөж ялсан нь сайдаар орж ирнэ. Энэ бол сайн жишиг. Хэн нь ч орж ирсэн эл яамыг өлхөн аваад явчих сэхээтнүүд гэж ажиглагчид үзэж байна. МАХН-ын эвсэлд Шадар сайд, Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яамд ногдсон. Тэдгээрт Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, Н.Удвал, М.Сономпил нарын нэр яригдаж байгаа ч дотроо учраа олохгүй гацаатай байна. Засгийн газрын 25 хувийг бүрдүүлэх тус эвслийнхэн дотроо үл ойлголцолтой байгаа юм. МАХН нь орон шоронд хоригдон шалгагдаж байгаа даргаараа барьцаалж Монголын төрөөс хуулиас давсан зөвшилцөл хүсч байгаагаас гадна эвсэж орж ирсэн МҮАН-даа ердөө 30-хан хувийн эрх мэдэл өгнө хэмээн шахаж эхэлжээ. Энэ бол гадагшаа үзүүлж буй соёлоороо улс төрийн хүчнийхээ хувьд Монголын төрд дэндүү зарчимгүй улс төр санал болгож байгаа эрээ цээргүй явдал. Дотогшоо гаргаж буй чанараараа ханилж яваа нөхөр рүүгээ хүйтэн салхи үлээлгэж буй дэндүү хүнлэг бус явдал. Одоо мань Н.Алтанхуяг тар нь ийм амархан танигдаж байгаа нөхдүүдтэй цаашаа яаж алхана даа л гэж санааширч яваа байх. Энэ төрийн зовлон ингээд албан ёсоор эхэлвээ...
|
| Шар ордны улаан хэрүүлтэй сайд нарын томилгоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|