 |
|
 |
|
”Одоо боловсролдоо анхаарна даа” |
|
|
 |
|
 |
”Одоо боловсролдоо анхаарна даа”
2012-08-22Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогттой  ярилцлаа. Хүүхдийн гэмээр цайлган, бодлогогүй ч гэмээр хөнгөн яриатай тэрбээр ихэд хичээнгүйлэн, үг яриагаа цэгнэн бидэнтэй уулзсан юм. “Дараа нь бичлэг үзсэн чинь Мишаг /Мөнгөн медалийн төлөө тоглож, ялсан ОХУ-ын боксчин Михаил Алояныг хэлэв. сур/ ёстой аймаар зодсон байна лээшт. Шинэ хүүхэд шиг болгосон байсан. Гүйж очиж цочоогоод, нөгөөдөх нь зугтаж гүйгээд” гэх хөөрүү дэвэргэн түүний хичээнгүйлэн ярьсан яриаг хүргэе.
-Юуны өмнө Лондонгийн олимпийн рингнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Олимпийн хаалтын өдөр аваргын төлөө тулалдахад тань монголчууд бүгд тоглолтын цагийг тэсэн ядан хүлээсэн. Олимпийн рингэнд хийсэн тулаануудынхаа талаар яриагаа эхлэх үү. Хамгийн хүнд тулаан аль нь байв?
-Баярлалаа. Олимпийн рингэнд би таван тулаан хийсэн. Тоглолт бүр хүнд, өрсөлдөгч бүр хүчтэй байсан. Тэдгээрээс онцолбол, хамгийн хүнд нь Италийн тамирчинтай хийсэн тоглолт. Мэдээж финалын тоглолт хэцүү, хүнд тоглолт байлаа.
-Италийн боксчин Винчензо Пикардиг хамгийн хүнд өрсөлдөгч байлаа гэлээ. Энэ тоглолтынхоо тухай уншигчидтай хуваалцахгүй юү?
-Тоглолт маш хурдан өнгөрсөн. Хэн хэнийх нь хувьд хүнд тоглолт байсан. Италийн тамирчны хувьд сүүлийн олимп, харин миний анхных байсан. Хэн хэн нь медалийн тавцанд гарах хүсэлтэй. Насны хувьд хол зөрүүтэй. Хэдийгээр олимпийн наадмаас медаль хүртэж байсан ч сүүлийн удаа медальтай буцахыг хүсэх нь аргагүй. Гэтэл би бас медаль авмаар байдаг. Эхний тоглолтоос хойш хэд хоног амраад тоглосон болохоор жин тавигдчихсан, жин хасах гэж нэлээд гүрийсэн байсан. Тоглолт үнэхээр ширүүн болсон. Хэн хэн нь байдаг бүхнээ гаргаж, дайчилж тоглосон. Эхний үе өндөрлөхөд би хоёр оноогоор дутуу байсан. Хоёрдугаар үед оноогоо тэнцүүлсэн. Сүүлийн үед нэг онооны давуугаар ялалт байгуулсан. Хамгийн ойрхон тоглолт тэр байлаа.
-ОХУ-ын боксчин Миша Алоянтай хийсэн тоглолтыг хүмүүс нэлээд онцлон ярьж байсан. Монголын төдийгүй Оросын хэвлэлүүдээр ч тэр тоглолтын талаар их мэдээлсэн. Оросын шилдэг боксчдын нэг байсан болохоор арга ч үгүй биз. Тэр тоглолтын тухайд та өөрөө юу хэлэх вэ?
-Тийм ээ. Оросын сайт, хэвлэлүүдээр тэр тоглолтынхоо мэдээ их гарсан байна лээ. Миша Алоянтай би хоёр дахь удаагаа таарч тоглосон. Миний хувьд сэтгэл санаа маш тайван байсан. Хүрэл медалийн төлөө тоглоод ялсны дараа бусад хүмүүс одоо дэлхийн аварга тамирчинтай тоглоно гээд их сүртэй хүлээж авсан. Харин би огтхон ч сандраагүй, маш тайван байсан. Өмнө нь 2009 оны Миланы дэлхийн аваргаар ялж байсан, хоёр дахь удаагаа Лондонгийн рингэнд тоглож, ялсан. Тухайн үедээ маш их баяртай байлаа. Ялсан өрсөлдөгчөөсөө илүүтэй дараагийн тоглолтоо бодож байсан.
-Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтын тухайд?
-Уг нь би өөртөө их итгэлтэй байсан. Гэхдээ санаснаар болсонгүй. Миний бие нэг л сулбагар байсан.
-Шалтгаан нь юу байв?
-Миний жинтэй л холбоотой байх даа. Олон өдрийн турш жин хасч, жингээ барих гээд их ядарсан. Сүүлийн өдөр жингээ үзүүлчихээд хоол идэж чадахгүй, дотор муу байсан. Цай, ус ууж, аргацаад байгаад л тоглосон. Өглөө жингээ үзүүлчихээд сэргэлт авч чадаагүй л дээ. Нэг талаар өрсөлдөгч тамирчиндаа боломж олгосон. Тулааны үеэр багш нар тактикийн зөвлөгөө их өгсөн. Би ч чадах чинээгээрээ тоглосон, гэхдээ ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Кубын тамирчин ч хүчтэй өрсөлдөгч байлаа. Дараа нь дахиж бид хоёр таарч тоглох байх. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шүү дээ. Тиймээс надад одоо хэлэх үг байхгүй ээ. Тэр бол сайн тамирчин байсан. Сүүлд таарахдаа түүнд амжилт хүсээд өнгөрсөн дөө.
-Хэдэн кг жин хасч тоглосон бэ?
-Долоон кг гаруй. Бараг 20 хоног жин хасаад барьчихсан.
-Өрсөлдөгч тамирчин нь хамгаалалт сайтай тамирчин шиг харагдсан. Ер нь бол аваргын төлөөх тоглолтод цэвэр тактикийн тоглолт хийж байх шиг санагдсан...
-Кубын тамирчны хамгаалалтаас илүү миний цохилт маш сул байсан. Ерөөсөө хүч гарахгүй, хамгаалалтыг нь сэтэлж чадахгүй, сүүлдээ өөрөө цуцаад. Тэр тоглолтынх шиг тэгж их ядарч үзээгүй. Эхний үе дуусахад л маш их ядарсан. Тоглолтын өмнө ч гэсэн зүгээр алхаад явж байхад ч бие эвгүйрхээд, сульдаад, хөлөө зөөхдөө хүртэл өөрөөсөө их хүч гаргаж байсан. Тэр байдал тоглолтын үеэр ч хэвээр байсан. Гуравдугаар үед бол тархи ажиллахаа больчихсон. Нэг оноо дутуу байсан болохоор оноогоо нөхөж, ажиллах гээд чадахгүй. Багш нар рингний гаднаас зөвлөгөө өгч байсан ч багшийнхаа үгийг хүлээж авах чадваргүй болчихсон байлаа. Толгой руу цохиж, оноо авах гэж дайраад, ерөөсөө “оноо авах, оноо авах” гээд л бодоод байсан.
-Улайрчихсан?
-Тийм. Бүр улайрчихсан хэрнээ оновчтой цохиж чадахгүй. Хөдөлж ч чадахгүй. Сэтгэл байсан, их хичээсэн ч яаж ч болохгүй байлаа.
-Шүүлтийн тал дээр асуудалтай байна, гомдолтой байна гэх хүмүүс олон байлаа. Мэдээж элэг нэгт монголчууд бүгд дэмжиж байсан болохоор тэгж харахыг үгүйсгэхгүй. Таны хувьд шүүлтийн тал дээр юу хэлэх вэ. Яг тоглож байх үед та өөрөө юу гэж бодож байв?
-Тоглолтын нэгдүгээр үед нэг оноо дутуу өгсөн. Хоёрдугаар үе дуусахад нэг оноо дутуу хэвээр байсан. Би дотроо оноогоо нөхчихсөн, нэг, хоёр оноогоор илүү ч гарсан байх гэж тооцоолж байлаа. Гуравдугаар үед миний өөрийн тооцоогоор өрсөлдөгчийнхөө хойд гарт нэгээс хоёр удаа оногдсон, урд гарыг нь ч гэсэн нэлээн хэд мөргөсөн. Тоглолт дуусаад шүүгч ялагчийг зарлах хүртэл “Яасан бол” гэж догдлоод, ямар ч байсан өөрийгөө хожигдчихлоо гэж бодоогүй. Хэн гэдгээ ч мэдэхгүй догдолж байсан. Харин шүүгч ялагчийг хөх булан гээд зарлахад ялагдсанаа мэдсэн. Түүний өмнө бол ялсан ч гэж бодоогүй, ялагдсан ч гэж бодоогүй. Шүүгч ялагчийг зарлах мөчийг л хүлээж байлаа.
-Тоглолтын явцад тамирчид өөрсдөө тоглолтын онооны харьцааны талаар баримжаа авах бололцоо хэр байдаг юм бол?
-Баримжаа авах боломж байгаа. Гэхдээ тухайн шүүгчээс их шалтгаалдаг. Зарим үед шүүгч нар оноог шүршчихдэг. Заримдаа бол оноод байхад оноо өгөхгүй ч үе бий. Ер нь улс, улсын шүүгчдийн онцлог юм уу даа, тэр нь. Тийм ч болохоор би тоглолтынхоо тактикт анхаардаг болсон. Өмнө нь шүршиж, их ажиллаж тоглодог байсан. Харин сүүлийн үед харж, анаж байгаад хойшоо гэдийтэл нь яг оновчтой цохилт хийхийг боддог болсон, яг точный. Тийм бэлтгэл хийж, тэгж тоглож байгаа. Тоглолтын явцад цохиулаад ирэхээр оноо алдаж байна, одоо дайрахгүй бол болохгүй ч гэдэг юм уу, тийм байдлаар онооны багцаа авдаг.

-Кубын тамирчин ялагчийг зарлах хүртэл өөртөө их итгэлтэй харагдаж байсан. Тэгэхээр өөрөө тоглолтын дүнг тооцоолоод, ялсан гэсэн тооцоотой байсан байх нь ээ?
-Ер нь Кубын боксчид их хөөрүү хүмүүс байдаг. Түүнээс биш илүү гарсандаа баярласан гэж бодохгүй байна.
-Хэн хэнд нь л эргэлзээ байсан гэж үү?
-Тийм. Хэн хэн нь л эргэлзэж байсан байх.
-Мөнгөн медалиа зүүж байх үед яг юу бодогдож байв?
-“Ёооё, юу болчихов оо” л гэж бодсон. Мөнгөн медалиа авчихаад зогсч байхад “Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. “Төрийн дуулал эгшиглэнэ” гээд англиар зарлах тэр мөч үнэхээр аймаар байсан. Тээр өндөрт, дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Тэр оройдоо ч гэсэн их харамссан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд... хэрвээ, хэрвээ гээд л... Хэрвээ дахиад гуравдугаар үе эхлэх мөчид очоод, би ядраагүй байсан бол гэж их бодогддог юм билээ. Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна...
-Тэгэлгүй яахав?
-Финалын тоглолтод дасгалжуулагч муу ажилласан, тактикийн чанартай зөвлөгөө өгөөгүй гэсэн шүүмж олны дунд их байна. Тэр тал дээр хүмүүс зөв ойлгоосой гэж хүсч байна. Хоёр багш маань байж болох бүхнийг хэлж, надад зөвлөсөн. Би бол миний өөрийн, хувийн алдаа гэж дүгнэж байгаа. Багш нар маань бүгд надад тусалж, дэмжиж, аварга болгохын төлөө сэтгэл зүйн хувьд ч сайн ажилласан.
-Дасгалжуулагч хичнээн хэлж зөвлөсөн ч хүлээж авах чадваргүй болсон байсан гэж үү?
-Тийм. Түүнээс гадна мөнгөн медалийн төлөө тоглосон шиг тийм эрч хүч байсан бол алтан медаль маш ойрхон байлаа.
-Үнэхээр аваргын алтан медалийн оосроос атгаад алдлаа?
-Атгаад л алдсан даа. Дараа Кубын тамирчинтай дахиж таарах байлгүй. Тэр үед л харъя даа гэж бодож байна. Нүдээд өгнө өө /инээв/. Үнэхээр тэр мөчийг бодохоор сэтгэл хүнд байна. Дараа заавал, заавал ялна гэж бодож байгаа. Өөрийнхөө алдаанаас, хариуцлагагүй байдлаас болж хожигдсон. Надад түүнийг хожих бүрэн бололцоо, нөөц байсан. Гэтэл яагаад тэр өдөр миний бие тэгж сонин эвгүйрхсэн юм, бүү мэд. Цаанаасаа л болоогүй байх.
-Аваргын төлөөх тоглолтын өмнө сэтгэл зүй хэр байв. Тулаанд бэлэн байсан уу?
-Би бол тулаанд бэлэн байсан. Зарим хүмүүс намайг залуу хүүхэд, сэтгэл зүйн бэлтгэл дутуу гэж байна. Залуу байхаараа заавал догдолж, сандарна гэсэн зүйл байхгүй ээ. Ер нь би амьдралаас их зүйл суралцсан. Их ч хатуужсан. Тиймдээ ч сэтгэл хөдлөлөө барьж, дарж чаддаг юм болов уу гэж боддог. Сэтгэл санааны хувьд бол тайван байсан. ОХУ-ын боксчинтой тоглохын өмнө ч гэсэн тэндхийн сайтуудаар зөндөө мэдээ гарсан. Намайг нервтүүлэхээр зүйл их бичсэн байсан. Гэхдээ тэдгээр үг надад нөлөөлөөгүй. Учир нь би олимпод амжилттай оролцохын тулд зөндөө их хичээсэн, их бэлтгэсэн, их хөдөлмөрлөсөн. Догдолж, сандраагүй, харин ч эсрэгээ нягтарч, зорилгынхоо төлөө, алтан медалийн төлөө хичээсэн.
-Олимпийн сүүлийн өдөр, ганцхан Н.Төгсцогт үлдчихсэн байдаг. Өмнөх олимп болох Бээжингээс хоёр алтан медаль, тэр тусмаа боксын төрөлд аваргын алтан медаль авсан болохоор сэтгэл санааны хувьд дарамт ч гэх юм уу, тийм зүйл байв уу?
-Сэтгэл санаанд бол нөлөөлөөгүй. Алтын төлөө хичээсэн ч үнэхээр болоогүй. Ёстой л бурхан намайг олимпийн аварга битгий болоорой гэсэн байх. Финалд Кубын тамирчны оронд Ирландын боксчин байсан ч ялгаагүй, миний бие сулбагар байсан. Өрсөлдөгчөөс биш надаас бүх юм шалтгаалсан.
-Олимпийн боксын тэмцээн болж байсан Лондон дахь “ExCel” ордонд монголчууд маш их цугласан харагдсан. Бүгд монгол тамирчнаа, монгол хүүгээ, Н.Төгсцогтыг дэмжээд. Мэдээж энэ бүхэн танд их урам өгсөн байх?
-Тэгэлгүй яахав. Маш гоё байсан. Зарим үед бүр шал доргиод. Англичууд хүртэл монголчуудтай нийлчихсэн “Mongolia” гэж орилоод л... Үнэхээр бахархмаар, огшмоор. Тэмцээний дараа бид нар Англид амьдардаг монголчуудтай уулзалт зохион байгуулсан л даа. Тэд нар үнэхээр баяртай байсан, “Mongolia, Mongolia” гээд олуулаа орилоход ямар гоё санагдсан гээч. Ер нь монголчууд маань сайхан ард түмэн.
-Хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тоглож, ялчихаад та Facebook хуудсандаа бичсэн байсан шүү дээ. “Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийг харж, ах нарынхаа тоглолтыг шимтэн үзэж байснаа тод санаж байна. Тэр үед олимп гэдэг миний хувьд тээр алсад гэрэлтэд од шиг л төсөөлөгдөж байсан. Гэсэн ч би зөвхөн үүнд л зорьсон. Ямартай ч зорилгынхоо үзүүрээс атгаад авлаа” гэж...
-Мэдээж олимпийн медаль миний мөрөөдөл байсан. Эхлээд медаль авчих юм сан гэж хүсч, зорьж байлаа. Нэгэнт медалийн оосроос атгаад авчихсан, цаашлаад мөнгөн медаль, гэтэл финалд ялагдаад... /хэсэг бодолхийлэв/. Хэдийгээр мөнгөн медаль хүртэж, мөрөөдөлдөө хүрсэн ч эцсийн мөчид харамсах сэтгэл төрж байлаа. Хүн гэдэг угаас их шуналтай байдаг байх. Ямар нэг зүйлийг хүсч мөрөөднө, түүндээ хүрэхээр улам даварна, өөр юм хүснэ.
-20 настайдаа олимпиос медаль аваад ирлээ. Одоо ингээд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, амжилтаа ахиулаарай. “Оддын өвчин” тусчихав гэх хүмүүс ч бас байна?
-Би хүссэн амжилтдаа ч хүрээгүй байна. Тэгэхээр би ямар нэр, нүүрээрээ тэгэх вэ дээ. Одоо удахгүй бэлтгэл, сургуулилтаа хийж эхэлнэ. Дараа, дараагийн тэмцээн, уралдаандаа бэлтгэнэ. Ер нь би чөлөөтэй, тайван байхыг хүсдэг. Тэмцээний рингэн дээр ч тайван байхыг хичээдэг. Хүссэнээрээ л амьдрах сайхан шүү дээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газрын тогтоолоор олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэлээ. Мэдээж тамирчид үүнийг баяртай хүлээж авсан. Таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Мөнгөн урамшуулал тамирчдад их хэрэгтэй. Ялангуяа өсвөрийн, залуу тамирчдад их урам өгөх байх. Ийм амжилт гаргавал тийм гавьяа, шагнал хүртэнэ гэдгээс илүү амжилтаа үнэлүүлж, амьдралын баталгаатай болох учир өсвөрийн тамирчид, дүү нарын маань хичээл зүтгэлд их нэмэр болох байх гэж бодож байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчийн энэ зарлигийг маш баяртай хүлээн авсан. Би залуу тамирчин, цаашид бокс тоглохоо больсон ч спортын төлөө зүтгэхэд энэ мөнгөн урамшуулал амьдралын минь баталгаа болох байх.
-Та сая хэллээ. “Боксын спортоо орхисон ч...” гээд. Ер нь цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Зорилго гэвэл их зүйл бий. Хамгийн ойрын зорилго гэвэл ирэх жилийн дэлхийн аварга. Он гараад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тивийн аваргаас алтан медаль авч үзээгүй. Тийм болохоор эхлээд Азийн аварга, дараа нь дэлхийн аваргад бэлтгэж, хичээнэ дээ. -Тамирчны хувьд зорилго тань тийм байж. Н.Төгсцогт гэж хүний хувьд ямар зорилго тээж явна вэ?
-Сурах. Мэдлэг боловсролтой болно гэж бодож байна. Диплом худалдаж авна аа гэхгүй юү /инээв/. Тоглосон юм шүү. Боловсролдоо л анхаарна даа. Толгойгоо цэнэглэнэ.
-Тамирчин болоод ер нь хэр өөрчлөгдсөн бэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би маш их өөрчлөгдсөн. 2008 онд бэлтгэлээ маш их, бүр маш их тасалдаг байсан. Жаахан, өсвөрийн шигшээд тоглодог байлаа. Сав л хийвэл бэлтгэлээ тасалчихна. Сар, хоёр сараар таслаад алга болчихно. Хичээлээ ч, бэлтгэлээ ч тасална /инээв/. 2008 оны арванхоёрдугаар сарын нэгэн байсан юм. Багш маань гэрт ирээд бэлтгэлээ битгий таслаад бай гэж загнаж, загнаж явсан. Тэр өдөр намайг суран тэлээгээр нуруу руу гурван ч удаа ороолгоод, би уйлаад. “Би дахиж таслахгүй” гээд амлаж байсан юм. Он гараад насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байсан. Тэгээд би багшдаа “Одоо би бэлтгэлээ таслахгүй. Улсын аваргад орно” гэж хэлж байлаа. 16 настай хүүхдийн хувьд насанд хүрэгчдийн улсын аварга гээд бас л чанга тэмцээн. Тэгээд л хамт бэлтгэлээ хийж, тэмцээндээ бэлтгээд, улсын аваргад түрүүлж байсан.
-Тэгээд дахиж бэлтгэлээ таслаагүй биз?
-Үгүй, таслаагүй /инээв/. Гантулга багш миний төлөө маш их зүйлийг хийсэн. Аав маань гадаадад ажилладаг болохоор үргэлж дэргэд минь байгаагүй. Тэр үед аавын оронд аав болж, миний төлөө их зүйлээ золиосолсон, надад бүхнийг зөвлөж, хэлж ярьдаг. Хичээлээ тасалбал сургууль дээр очоод багштай уулзчихна, бэлтгэлээ тасалбал эмээ рүү залгаад ховлочихно. Хичээл тарахаар сургууль дээр ирээд намайг дагуулаад явна. “Чи ичихгүй бол би ингээд байж байя” гээд л... Тийм их ачтай хүн бол Гантулга багш минь. “Миний хүү одоо олимп, дэлхийн аварга болно” гэж хэлнэ. Тухайн үед би жаахан байсан болохоор надаар заавал бэлтгэл хийлгэх гэлээ гээд төвөгшөөнө. Одоо бодоход хүнээ зөв таньсан юм шиг санагддаг юм. Багшдаа маш их баярлаж явдаг. Тэр үеэс л бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийж, хичээж, огт өөр Төгсцогт болсон доо.
-Аав нь БНСУ-д ажиллаад удаж байна уу. Олимпийн мөнгөн медальтай хүүгээ тосохоор Улаанбаатарт ирсэн байсан. Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Нэлээд хэдэн жин болж байгаа. Монголд ирээгүй удсан ч би тэмцээн, уралдаанаар гадагшаа явахдаа уулздаг. Сүүлд өнгөрсөн жил нэг уулзсан. Намайг тосохоор Монголд ирээд, өнөөдөр өглөө /VIII.20/ буцсан.
-Н.Төгсцогтын охин дүү нь бас боксын спортоор хичээллэдэг байх аа. Ахын хувьд юу гэж зөвлөж байна вэ?
-16 настай, өсвөр насанд тоглодог. Би л жаахан юм сураг гээд оруулчихсан хэрэг.
-Таныг ажаад байхад ерөөсөө зүгээр суухгүй юм. Өрөмний өт шиг гэдэг дээ. Их сахилгагүй хүүхэд байсан байх аа. Ер нь яаж яваад боксчин болчихов. Хэдэн оноос бокс тоглож эхэлсэн бэ?
-2006 онд наймдугаар ангид байхдаа анх боксоор хичээллэж эхэлсэн. Багаасаа л бокс тоглох сонирхолтой байсан. Намайг бүр таван настай байхад өвөө маань лап цохиулдаг байсан. Долоо, найман настай байхдаа хашаандаа зоосон элсийг цохидог байлаа.
-Өвөө нь спортын хүн байсан юм уу?
-Өвөө маань цэргийн хүн байсан. Намайг багад боксын бээлий байдаг байсан юм. Эмээ, өвөөгөөрөө ээлжилж юм бариулж байгаад л цохино. Багадаа ер нь сав л хийвэл өрөлт аваад, зодоон, цохионы хөдөлгөөн хийчихнэ.
-Атаман байв уу?
-Атаман ч арай биш ээ. Гэхдээ зодоон бол хийдэг байсаан. Жижиг биетэй болохоор зарим нэг нь дээрэлхэнэ. Хүнд дээрэлхүүлэхгүй гээд л зодолдоно.
-Медалиа гардчихаад рингнээс бууж ирээд сэтгэгдлээ хуваалцахдаа гэр бүлийнхнийгээ санаж байна гээд л гомдлын нулимс дүүрэн ярьж байсан. Гэрийнхнийгээ их санав уу?
-Аваргын төлөөх тоглолтын өмнөх өдөр жингээ хасах гээд гүйлтийн зам дээр сөхөрч унах шахаад гүйж байхдаа гэрийнхнийгээ бодож, сэргэж байсан. Тархиа хуураад л... “За, би одоо гэр бүлийнхэнтэйгээ хөдөө сайхан талд оччихсон байна. Зугаалж, амарч байна. Эмээ маань амттай хоол хийгээд, аргалын утаа үнэртэж байна” гэж төсөөлөөд л. Орчноосоо тасарч, өөрийгөө хүчээр тийм төсөөллийн ертөнцөд аваачиж, жингээ хассан даа. Гэр бүлийнхээ бол их санасан. Санахаас ч аргагүй юм даа. Сүүлийн гурван жилийн хугацаанд ер нь гэртээ байсан нь ховорхон. Тэмцээн, уралдаан, бэлтгэл сургуулилт гээд л.
-Н.Төгсцогт “World Series of Boxing” буюу Дэлхийн лигт хүч сорьсон. Хагас мэргэжлийн гэгдэх лигийн тэмцээн таны хувьд олимпийн бэлтгэл байсан уу?
-WSB-т хоёр улирлын турш тоглосон. Дажгүй шүү. Гэхдээ сөрөг тал нь бэртэл авах эрсдэл ихтэй. Би л гэхэд хамраа хоёр удаа хугалсан, мөргөлдөөд, бас гараа хугалаад амжсан. Бусад талаар бол сайн сайхан зүйл их бий.
-Азербайжаны “Баку Файерс” багт тоглож байсан. Олимпийн рингэн дэх эхний өрсөлдөгч тань тэр багт хамт бэлтгэл хийж байсан тоглогч байсан шүү дээ?
-Тийм. Бакуд очоод олон сайхан найзтай, хамт олонтой болсон. Тэр багаас олимп, дэлхийн аваргын медальтай олон тамирчин төрлөө. Би ч бас тэдний нэг шүү дээ.
-Бэлтгэл сургуулилтын хувьд манайхаас хэр ялгаатай вэ. Хагас мэргэжлийн гэдэг утгаараа рингэн дээр тулалдах хугацаа өөр, тэр хэрээр бэлтгэлийн эрчим байсан ялгаатай байх уу?
-Бэлтгэлийн эрчим нэлээд ялгаатай. Мэргэжлийн лиг олон раунд тоглодог, рингэнд олон минут тоглоно. Тиймээс тоглолтын ритм удаан, эрч хүч бага зарцуулдаг. Бэлтгэл хийхдээ ч ачаалал бага авч, бага багаар бэлтгэл базаана. Харин сонирхогчдын бокс цөөн үе, цөөн минут тоглодог болохоор тамирчнаас хурд, богино хугацаанд сайн ажиллахыг шаарддаг. Тэр хэрээр ачаалал ихтэй, эрчимжүүлсэн бэлтгэл их хийдэг. Бэлтгэл сургуулилтын хувьд бага ч болов туршлага хуримтлуулж, оросуудаас боксын мэдлэгт суралцсан. Бас нэг сөрөг зүйл нь хөдөлгөөн жаахан муутай болсон.
-Бакугаас ирээд Азийн аварга, дараа нь дэлхийн аварга гээд тааруу амжилт үзүүлсний шалтгаан тэр болжээ дээ?
-WSB-гээс ирээд хөдөлгөөнөө сэргээх гэж бэлтгэл хийсээр байтал таарсан. Азийн аварга хүртэл хугацаа бага байсан болохоор амжилт гаргаж чадаагүй нь бас WSB-тэй холбоотой гэж болно оо.
-Тамирчин хүнд ялалт, ялагдлын аль аль нь ирдэг. Одоо ингээд бодоход Лондонгийн олимп танд ямар сургамж үлдээсэн бэ?
-Олимпийн дараа жин хасахаа багасгая гэж бодлоо. Тэгэхээр жин өгсч тоглоно гэсэн үг. 56 кг-д. Хүчний бэлтгэл хийгээд, ажиллагаагаа сайжруулъя гэж бодож байна. Ойрын хурд, тэсрэлттэй аттак хийх тал дээр анхаарна аа.
С.ЦЭЛМЭГ
|
| ”Одоо боловсролдоо анхаарна даа” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|