 |
|
 |
|
Н.Төгсцогт: Би хүссэн амжилтандаа хүрээгүй байна |
|
|
 |
|
 |
Н.Төгсцогт: Би хүссэн амжилтандаа хүрээгүй байна
2012-08-25Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогттой  ярилцлаа. Хүүхдийн гэмээр цайлган, хөнгөн яриатай тэрбээр ихэд хичээнгүйлэн, үг яриагаа цэгнэн бидэнтэй уулзсан юм. “Дараа нь бичлэг үзсэн чинь Мишаг /Мөнгөн медалийн төлөө тоглож, ялсан ОХУ-ын боксчин Михаил Алояныг хэлэв. сур/ ёстой аймаар зодсон байна лээшт. Шинэ хүүхэд шиг болгосон байсан. Гүйж очиж цочоогоод, нөгөөдөх нь зугтаж гүйгээд” гэж ирээд л хөөрүү дэвэргэн түүний хичээнгүйлэн ярьсан яриаг хүргэе. -Юуны өмнө Лондонгийн олимпийн рингнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Олимпийн хаалтын өдөр аваргын төлөө тулалдахад тань монголчууд бүгд таныг дэмжиж, тулаан эхлэх цагийг тэсэн ядан хүлээж суусан. Олимпийн рингэнд хийсэн тоглолтуудын талаар яриагаа эхэлье. Хамгийн хүнд тулаан аль нь байв? -Баярлалаа. Олимпийн рингэнд би таван тулаан хийсэн. Тоглолт бүр хүнд, өрсөлдөгч бүр хүчтэй байсан. Тэдгээрээс онцолбол, хамгийн хүнд нь Италийн тамирчинтай хийсэн тоглолтыг хэлэх байна. Мэдээж финалын тоглолт хэцүү, хүнд тоглолт байлаа. -Италийн боксчин Винчензо Пикардиг хамгийн хүнд өрсөлдөгч байлаа гэж байна. Тэр тоглолтын тухай уншигчидтай хуваалцахгүй юү? -Тоглолт маш хурдан өнгөрсөн. Хэн хэнийх нь хувьд хүнд тоглолт байсан. Италийн тамирчны хувьд сүүлийн олимп, харин миний анхных байсан. Хэн хэн нь медалийн тавцанд гарах хүсэлтэй. Насны хувьд хол зөрүүтэй. Хэдийгээр олимпийн наадмаас медаль хүртэж байсан ч сүүлийн удаа медальтай буцахыг хүсэх нь аргагүй. Гэтэл би бас медаль авмаар байдаг. Эхний тоглолтоос хойш хэд хоног амраад тоглосон болохоор жин тавигдчихсан, жин хасах гэж нэлээд гүрийсэн байсан. Тоглолт үнэхээр ширүүн болсон. Хэн хэн нь байдаг бүхнээ гаргаж, дайчилж тоглосон. Эхний үе өндөрлөхөд би хоёр оноогоор дутуу байсан. Хоёрдугаар үед оноогоо тэнцүүлсэн. Сүүлийн үед нэг онооны давуугаар ялалт байгуулсан. Хамгийн ойрхон тоглолт тэр байлаа. -ОХУ-ын боксчин Миша Алоянтай хийсэн тоглолтыг хүмүүс нэлээд онцлон ярьж байсан. Монголын төдийгүй Оросын хэвлэлүүдээр ч тэр тоглолтын талаар их мэдээлсэн. Оросын шилдэг боксчдын нэг байсан болохоор арга ч үгүй биз. Тэр тоглолтын тухайд та өөрөө юу хэлэх вэ? -Тийм ээ. Оросын сайт, хэвлэлүүдээр тэр тоглолтын тухай мэдээ их гарсан байна лээ. Миша Алоянтай би хоёр дахь удаагаа таарч тоглосон. Миний хувьд сэтгэл санаа маш тайван байсан. Хүрэл медалийн төлөө тоглоод ялсны дараа бусад хүмүүс одоо дэлхийн аварга тамирчинтай тоглоно гээд их сүртэй хүлээж авсан. Харин би огтхон ч сандраагүй, маш тайван байсан. Өмнө нь 2009 оны Миланы дэлхийн аваргаар ялж байсан, хоёр дахь удаагаа Лондонгийн рингэнд тоглож, ялсан. Тухайн үедээ маш их баяртай байлаа. Ялсан өрсөлдөгчөөсөө илүүтэй дараагийн тоглолтоо бодож байсан. -Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтын тухайд? -Уг нь би өөртөө их итгэлтэй байсан. Гэхдээ санаснаар болсонгүй. Миний бие нэг л сулбагар байсан. -Шалтгаан нь юу байв? -Миний жинтэй л холбоотой байх даа. Олон өдрийн турш жин хасч, жингээ барих гээд их ядарсан. Сүүлийн өдөр жингээ үзүүлчихээд хоол идэж чадахгүй, дотор муу байсан. Цай, ус ууж, аргацааж байгаад л тоглосон. Өглөө жингээ үзүүлчихээд сэргэлт авч чадаагүй л дээ. Нэг талаар өрсөлдөгч тамирчиндаа боломж олгосон. Тулааны үеэр багш нар тактикийн зөвлөгөө их өгсөн. Би ч чадах чинээгээрээ тоглосон, гэхдээ ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Кубын тамирчин ч хүчтэй өрсөлдөгч байлаа. Дараа нь дахиж бид хоёр таарч тоглох байх. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шүү дээ. Тиймээс надад одоо хэлэх үг байхгүй ээ. Тэр бол сайн тамирчин байсан. Сүүлд таарахдаа түүнд амжилт хүсээд өнгөрсөн дөө. -Хэдэн кг жин хасч тоглосон бэ? -Долоон кг гаруй. Бараг 20 хоног жин хасаад барьчихсан. -Өрсөлдөгч тамирчин нь хамгаалалт сайтай тамирчин шиг харагдсан. Ер нь бол аваргын төлөөх тоглолтод цэвэр тактикийн тоглолт хийж байх шиг санагдсан... -Кубын тамирчны хамгаалалтаас илүү миний цохилт маш сул байсан. Ерөөсөө хүч гарахгүй, хамгаалалтыг нь сэтэлж чадахгүй, сүүлдээ өөрөө цуцаад. Тэр тоглолтынх шиг тэгж их ядарч үзээгүй. Эхний үе дуусахад л маш их ядарсан. Тоглолтын өмнө ч гэсэн зүгээр алхаад явж байхад ч бие эвгүйрхээд, сульдаад, хөлөө зөөхдөө хүртэл өөрөөсөө их хүч гаргаж байсан. Тэр байдал тоглолтын үеэр ч хэвээр байсан. Гуравдугаар үед бол тархи ажиллахаа больчихсон. Нэг оноо дутуу байсан болохоор оноогоо нөхөж, ажиллах гээд чадахгүй. Багш нар рингний гаднаас зөвлөгөө өгч байсан ч багшийнхаа үгийг хүлээж авах чадваргүй болчихсон байлаа. Толгой руу цохиж, оноо авах гэж дайраад, ерөөсөө “оноо авах, оноо авах” гээд л бодоод байсан. -Улайрчихсан? -Тийм. Бүр улайрчихсан хэрнээ оновчтой цохиж чадахгүй. Хөдөлж ч чадахгүй. Сэтгэл байсан, их хичээсэн ч яаж ч болохгүй байлаа. -Ялангуяа тоглолтын сүүлийн хэдэн хором зурагтаар үзэхэд ч нүд халтирам байсан. Баярласан, сандарсан, догдолсон, түгшсэн гээд... -/Инээв/ Тоглолтын сүүлийн 20 секунд орчим үлдээд байхад бодож байлаа. “Хэрвээ энэ 20 секундэд Кубын тамирчин оноо илүү болчихсон бол...” гэсэн бодол тархинд зурсхийгээд л гарсан. Шууд харанхуйлаад, ямар ч ирээдүй байхгүй юм шиг, тийм зүйл хэрхэвч байж болохгүй гэж бодоод, тэгээд л байдаг чадлаараа дайрчихсан, оноо авах гээд. -Шүүлтийн тал дээр асуудалтай байна, гомдолтой байна гэх хүмүүс олон байлаа. Мэдээж элэг нэгт монголчууд бүгд дэмжиж байсан болохоор тэгж харахыг үгүйсгэхгүй. Таны хувьд шүүлтийн тал дээр юу хэлэх вэ. Яг тоглож байх үед та өөрөө юу гэж бодож байв? -Тоглолтын нэгдүгээр үед нэг оноо дутуу өгсөн. Хоёрдугаар үе дуусахад нэг оноо дутуу хэвээр байсан. Би дотроо оноогоо нөхчихсөн, нэг, хоёр оноогоор илүү ч гарсан байх гэж тооцоолж байлаа. Гуравдугаар үед миний өөрийн тооцоогоор өрсөлдөгчийнхөө хойд гарт нэгээс хоёр удаа оногдсон, урд гарыг нь ч гэсэн нэлээн хэд мөргөсөн. Тоглолт дуусаад шүүгч ялагчийг зарлах хүртэл “Яасан бол” гэж догдлоод, ямар ч байсан өөрийгөө хожигдчихлоо гэж бодоогүй. Хэн гэдгээ ч мэдэхгүй догдолж байсан. Харин шүүгч ялагчийг хөх булан гээд зарлахад ялагдсанаа мэдсэн. Түүний өмнө бол ялсан ч гэж бодоогүй, ялагдсан ч гэж бодоогүй. Шүүгч ялагчийг зарлах мөчийг л хүлээж байлаа. -Тоглолтын явцад тамирчид өөрсдөө тоглолтын онооны харьцааны талаар баримжаа авах бололцоо хэр байдаг юм бол? -Баримжаа авах боломж байгаа. Гэхдээ тухайн шүүгчээс их шалтгаалдаг. Зарим үед шүүгч нар оноог шүршчихдэг. Заримдаа бол оноод байхад оноо өгөхгүй ч үе бий. Ер нь улс, улсын шүүгчдийн онцлог юм уу даа, тэр нь. Тийм ч болохоор би тоглолтынхоо тактикт анхаардаг болсон. Өмнө нь шүршиж, их ажиллаж тоглодог байсан. Харин сүүлийн үед харж, анаж байгаад хойшоо гэдийтэл нь яг оновчтой цохилт хийхийг боддог болсон, яг точный. Тийм бэлтгэл хийж, тэгж тоглож байгаа. Тоглолтын явцад цохиулаад ирэхээр оноо алдаж байна, одоо дайрахгүй бол болохгүй ч гэдэг юм уу, тийм байдлаар онооны багцаа авдаг. -Кубын тамирчин ялагчийг зарлах хүртэл өөртөө их итгэлтэй харагдаж байсан. Тэгэхээр өөрөө тоглолтын дүнг тооцоолоод, ялсан гэсэн тооцоотой байсан байх нь ээ? -Ер нь Кубын боксчид их хөөрүү хүмүүс байдаг. Түүнээс биш илүү гарсандаа баярласан гэж бодохгүй байна. -Хэн хэнд нь л эргэлзээ байсан гэж үү? -Тийм. Хэн хэн нь л эргэлзэж байсан байх. -Мөнгөн медалиа зүүж байх үед яг юу бодогдож байв? -“Ёооё, юу болчихов оо” л гэж бодсон. Мөнгөн медалиа авчихаад зогсч байхад “Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. “Төрийн дуулал эгшиглэнэ” гээд англиар зарлах тэр мөч үнэхээр аймаар байсан. Тээр өндөрт, дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Тэр оройдоо ч гэсэн их харамссан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд... хэрвээ, хэрвээ гээд л... Хэрвээ дахиад гуравдугаар үе эхлэх мөчид очоод, би ядраагүй байсан бол гэж их бодогддог юм билээ. Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна...
-Тэгэлгүй яахав? -Финалын тоглолтод дасгалжуулагч муу ажилласан, тактикийн чанартай зөвлөгөө өгөөгүй гэсэн шүүмж олны дунд их байна лээ. Тэр тал дээр хүмүүс зөв ойлгоосой гэж хүсч байна. Хоёр багш маань байж болох бүхнийг хэлж, надад зөвлөсөн. Би бол миний өөрийн, хувийн алдаа гэж дүгнэж байгаа. Багш нар маань бүгд надад тусалж, дэмжиж, аварга болгохын төлөө сэтгэл зүйн хувьд ч сайн ажилласан. -Дасгалжуулагч хичнээн хэлж зөвлөсөн ч хүлээж авах чадваргүй болсон байсан гэж үү? -Тийм. Түүнээс гадна мөнгөн медалийн төлөө тоглосон шиг тийм эрч хүч байсан бол алтан медаль маш ойрхон байлаа. -Үнэхээр аваргын алтан медалийн оосроос атгаад алдлаа? -Атгаад л алдсан даа. Дараа Кубын тамирчинтай дахиж таарах байлгүй. Тэр үед л харъя даа гэж бодож байна. Нүдээд өгнө өө /инээв/. Үнэхээр тэр мөчийг бодохоор сэтгэл хүнд байна. Дараа заавал, заавал ялна гэж бодож байгаа. Өөрийнхөө алдаанаас, хариуцлагагүй байдлаас болж хожигдсон. Надад түүнийг хожих бүрэн бололцоо, нөөц байсан. Гэтэл яагаад тэр өдөр миний бие тэгж сонин эвгүйрхсэн юм, бүү мэд. Цаанаасаа л болоогүй байх. -Ер нь олимпийн шүүлтийн тухайд юу хэлэх вэ. Зурагтаар үзэж байсан хүмүүс боксын шүүлтэд их сэтгэл дундуур байсан. Монголын төдийгүй гадны хэвлэл, телевизүүдээр ч энэ талаар их ярьсан л даа. Олимпийн уур амьсгал дунд байсан хүний хувьд юу хэлэх вэ? -Олимп гэдэг утгаараа олон нийтийн өмнө ил байсан учраас харьцангуй гайгүй байсан гэж бодож байна. Шүүлтэд бол нээх ач холбогдол өгөхгүй л байна. -Аваргын төлөөх тоглолтын өмнө сэтгэл зүй хэр байв. Тулаанд бэлэн байсан уу? -Би бол тулаанд бэлэн байсан. Зарим хүмүүс намайг залуу хүүхэд, сэтгэл зүйн бэлтгэл дутуу гэж байна. Залуу байхаараа заавал догдолж, сандарна гэсэн зүйл байхгүй ээ. Ер нь би амьдралаас их зүйл суралцсан. Их ч хатуужсан. Тиймдээ ч сэтгэл хөдлөлөө барьж, дарж чаддаг юм болов уу гэж боддог. Сэтгэл санааны хувьд бол тайван байсан. ОХУ-ын боксчинтой тоглохын өмнө ч гэсэн тэндхийн сайтуудаар зөндөө мэдээ гарсан. Намайг нервтүүлэхээр зүйл их бичсэн байсан. Гэхдээ тэдгээр үг надад нөлөөлөөгүй. Учир нь би олимпод амжилттай оролцохын тулд зөндөө их хичээсэн, их бэлтгэсэн, их хөдөлмөрлөсөн. Догдолж, сандраагүй, харин ч эсрэгээ нягтарч, зорилгынхоо төлөө, алтан медалийн төлөө хичээсэн. -Сэтгэл зүйтэй холбоотой бас нэг зүйл байна л даа. Олимпийн сүүлийн өдөр, ганцхан Н.Төгсцогт үлдчихсэн байдаг. Өмнөх олимп болох Бээжингээс хоёр алтан медаль, тэр тусмаа боксын төрөлд аваргын алтан медаль авсан болохоор сэтгэл санааны хувьд дарамт ч гэх юм уу, тийм зүйл байв уу? -Сэтгэл санаанд бол нөлөөлөөгүй. Алтын төлөө хичээсэн ч үнэхээр болоогүй. Ёстой л бурхан намайг олимпийн аварга битгий болоорой гэсэн байх. Финалд Кубын тамирчны оронд Ирландын боксчин байсан ч ялгаагүй, миний бие сулбагар байсан. Өрсөлдөгчөөс биш надаас бүх юм шалтгаалсан. -Олимпийн боксын тэмцээн болж байсан Лондон дахь “ExCel” ордонд монголчууд маш их цугласан харагдсан. Бүгд монгол тамирчнаа, монгол хүүгээ, Н.Төгсцогтыг дэмжээд. Мэдээж энэ бүхэн танд их урам өгсөн байх? -Тэгэлгүй яахав. Маш гоё байсан. Зарим үед бүр шал доргиод. Англичууд хүртэл монголчуудтай нийлчихсэн “Mongolia” гэж орилоод л... Үнэхээр бахархмаар, огшмоор. Тэмцээний дараа бид нар Англид амьдардаг монголчуудтай уулзалт зохион байгуулсан л даа. Тэд нар үнэхээр баяртай байсан, “Mongolia, Mongolia” гээд олуулаа орилоход ямар гоё санагдсан гээч. Ер нь монголчууд маань сайхан ард түмэн. -Олимпийн хугацаанд таны Facebook хуудас их идэвхтэй байсан. Цэнхэр дэлгэцээр, цахим хуудсаар мэдээлэл авахаас гадна Facebook хуудсаар тань дамжуулж, монголчууд тантай ойр байсан. Та ч тулаан бүрийнхээ дараа сэтгэл санааны байдал болоод тоглолтын тухайгаа бичиж байсан шүү дээ. Ингэхэд танай Facebook дэх фен хуудас хэдэн Like-тай болоод байна. Магадгүй хамгийн олон Like цуглуулсан Монголын тамирчин байх? -Тоглолт бүрийнхээ дараа Facebook-тээ юм бичиж үлдээж байсан. Тэр болгонд хүмүүс, Facebook хэрэглэгчид сэтгэгдэл бичиж, Like өгч, урмын үгс харамгүй бичиж байсан. Одоо ч гэсэн тэдгээр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Жингээ хасаад их ядарч байсан ч тэдгээр үгс намайг хөл дээрээ бат зогсох урам хайрлаж байсан. -Хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тоглож, ялчихаад та Facebook хуудсандаа бичсэн байсан шүү дээ. “Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийг харж, ах нарынхаа тоглолтыг шимтэн үзэж байснаа тод санаж байна. Тэр үед олимп гэдэг миний хувьд тээр алсад гэрэлтэд од шиг л төсөөлөгдөж байсан. Гэсэн ч би зөвхөн үүнд л зорьсон. Ямартай ч зорилгынхоо үзүүрээс атгаад авлаа” гэж... -Мэдээж олимпийн медаль миний мөрөөдөл байсан. Эхлээд медаль авчих юм сан гэж хүсч, зорьж байлаа. Нэгэнт медалийн оосроос атгаад авчихсан, цаашлаад мөнгөн медаль, гэтэл финалд ялагдаад... /хэсэг бодолхийлэв/. Хэдийгээр мөнгөн медаль хүртэж, мөрөөдөлдөө хүрсэн ч эцсийн мөчид харамсах сэтгэл төрж байлаа. Хүн гэдэг угаас их шуналтай байдаг байх. Ямар нэг зүйлийг хүсч мөрөөднө, түүндээ хүрэхээр улам даварна, өөр юм хүснэ.
-“Сэтгэл санаагаар нэлээд уналаа. Өнөөдрөөс сэтгэл сэргэж байна” гэсэн утгатай зүйлийг бас Facebook-тээ бичсэн байсан. Эх орондоо, Монголдоо ирэхэд хүмүүс хэрхэн угтаж авсан бэ? -Үнэхээр сайхан угтаж авсан. Онгоцноос буугаад нисэх буудлын хаалгаар гарахад хүмүүс мөрөн дээрээ өргөөд, хөл дээр гишгүүлэхгүй машинд суулгачихсан. Хүн болгон үнсээд, гэр бүлийнхэн, аав ээжтэйгээ уулзаад, нисэх дээр цугласан хүн бүр баяр хүргэж, алга ташаад... Үнэхээр сайхан, дэндүү гоё байлаа. Сайны хажуугаар саар гэж ярьдаг даа. Замд хүмүүс хэдий мөнгөн медаль авсан ч алтан медаль байсан бол гэж ярихад нь дотор зураад л явчихсан. Нээрээ юу болчихов оо гэж бодогдож байлаа. -20 настай залуу гавьяат олимпиос мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу? -Хүмүүсийн хандлагыг одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Хүн болгон баярлаж, инээж, угтаж байна. Мэдээж хэрэг маш олон хүн намайг таньдаг болсон байна. Бүгд л надтай сайн сайхан харьцаж байна. -"Одоо ингээд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, амжилтаа ахиулаарай. “Оддын өвчин” тусчихав" гэх хүмүүс ч бас байна? -Би хүссэн амжилтдаа хүрээгүй байна. Тэгэхээр би ямар нэр, нүүрээрээ тэгэх вэ дээ. Одоо удахгүй бэлтгэл, сургуулилтаа хийж эхэлнэ. Дараа, дараагийн тэмцээн, уралдаандаа бэлтгэнэ. Ер нь би чөлөөтэй, тайван байхыг хүсдэг. Тэмцээний рингэн дээр ч тайван байхыг хичээдэг. Хүссэнээрээ л амьдрах сайхан шүү дээ. -Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газрын тогтоолоор олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэлээ. Мэдээж тамирчид үүнийг баяртай хүлээж авсан. Таны хувьд? -Тэгэлгүй яахав. Мөнгөн урамшуулал тамирчдад их хэрэгтэй. Ялангуяа өсвөрийн, залуу тамирчдад их урам өгөх байх. Ийм амжилт гаргавал тийм гавьяа, шагнал хүртэнэ гэдгээс илүү амжилтаа үнэлүүлж, амьдралын баталгаатай болох учир өсвөрийн тамирчид, дүү нарын маань хичээл зүтгэлд их нэмэр болох байх гэж бодож байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчийн энэ зарлигийг маш баяртай хүлээн авсан. Би залуу тамирчин, цаашид бокс тоглохоо больсон ч спортын төлөө зүтгэхэд энэ мөнгөн урамшуулал амьдралын минь баталгаа болох байх. -Та сая хэллээ. Боксын спортоо орхисон ч гээд. Ер нь цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ? -Зорилго гэвэл их зүйл бий. Хамгийн ойрын зорилго гэвэл ирэх жилийн дэлхийн аварга. Он гараад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тивийн аваргаас алтан медаль авч үзээгүй. Тийм болохоор эхлээд Азийн аварга, дараа нь дэлхийн аваргад бэлтгэж, хичээнэ дээ. -Тамирчны хувьд зорилго тань тийм байж. Н.Төгсцогт гэж хүний хувьд ямар зорилго тээж явна вэ? -Сурах. Мэдлэг боловсролтой болно гэж бодож байна. Диплом худалдаж авна аа гэхгүй юү /инээв/. Тоглосон юм шүү. Боловсролдоо л анхаарна даа. Толгойгоо цэнэглэнэ. -Тамирчин болоод ер нь хэр өөрчлөгдсөн бэ? -Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би маш их өөрчлөгдсөн. 2008 онд бэлтгэлээ маш их, бүр маш их тасалдаг байсан. Жаахан, өсвөрийн шигшээд тоглодог байлаа. Сав л хийвэл бэлтгэлээ тасалчихна. Сар, хоёр сараар таслаад алга болчихно. Хичээлээ ч, бэлтгэлээ ч тасална /инээв/. 2008 оны арванхоёрдугаар сарын нэгэн байсан юм. Багш маань гэрт ирээд бэлтгэлээ битгий таслаад бай гэж загнаж, загнаж явсан. Тэр өдөр намайг суран тэлээгээр нуруу руу гурван ч удаа ороолгоод, би уйлаад. “Би дахиж таслахгүй” гээд амлаж байсан юм. Он гараад насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байсан. Тэгээд би багшдаа “Одоо би бэлтгэлээ таслахгүй. Улсын аваргад орно” гэж хэлж байлаа. 16 настай хүүхдийн хувьд насанд хүрэгчдийн улсын аварга гээд бас л чанга тэмцээн. Тэгээд л хамт бэлтгэлээ хийж, тэмцээндээ бэлтгээд, улсын аваргад түрүүлж байсан. -Тэгээд дахиж бэлтгэлээ таслаагүй биз? -Үгүй, таслаагүй /инээв/. А.Гантулга багш миний төлөө маш их зүйлийг хийсэн. Аав маань гадаадад ажилладаг болохоор үргэлж дэргэд минь байгаагүй. Тэр үед аавын оронд аав болж, миний төлөө их зүйлээ золиосолсон, надад бүхнийг зөвлөж, хэлж, ярьдаг. Хичээлээ тасалбал сургууль дээр очоод багштай уулзчихна, бэлтгэлээ тасалбал эмээ рүү залгаад ховлочихно. Хичээл тарахаар сургууль дээр ирээд намайг дагуулаад явна. “Чи ичихгүй бол би ингээд байж байя” гээд л... Тийм их ачтай хүн бол А.Гантулга багш минь. “Миний хүү удахгүй олимп, дэлхийн аварга болно” гэж хэлдэг байсан. Тухайн үед би жаахан байсан болохоор надаар заавал бэлтгэл хийлгэх гэлээ гээд төвөгшөөнө. Одоо бодоход хүнээ зөв таньсан юм шиг санагддаг юм. Багшдаа маш их баярлаж явдаг. Тэр үеэс л бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийж, хичээж, огт өөр Төгсцогт болсон доо. -Аав нь БНСУ-д ажиллаад удаж байна уу. Олимпийн мөнгөн медальтай хүүгээ тосохоор Улаанбаатарт ирсэн байсан. Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? -Нэлээд хэдэн жил болж байгаа. Монголд ирээгүй удсан ч би тэмцээн, уралдаанаар гадагшаа явахдаа уулздаг. Сүүлд өнгөрсөн жил нэг уулзсан. Намайг тосохоор Монголд ирээд, өнөөдөр өглөө /VIII.20/ буцсан. -Н.Төгсцогтын охин дүү нь бас боксын спортоор хичээллэдэг байх аа. Ахын хувьд юу гэж зөвлөж байна вэ? -16 настай, өсвөр насанд тоглодог. Би л жаахан юм сураг гээд оруулчихсан хэрэг. -Таныг ажаад байхад ерөөсөө зүгээр суухгүй юм. Өрөмний өт шиг гэдэг дээ. Их сахилгагүй хүүхэд байсан байх аа. Ер нь яаж яваад боксчин болчихов. Хэдэн оноос бокс тоглож эхэлсэн бэ? -2006 онд наймдугаар ангид байхдаа анх боксоор хичээллэж эхэлсэн. Багаасаа л бокс тоглох сонирхолтой байсан. Намайг бүр таван настай байхад өвөө маань лап цохиулдаг байсан. Долоо, найман настай байхдаа хашаандаа зоосон элсийг цохидог байлаа. -Өвөө нь спортын хүн байсан юм уу? -Өвөө маань цэргийн хүн байсан. Намайг багад боксын бээлий байдаг байсан юм. Эмээ, өвөөгөөрөө ээлжилж юм бариулж байгаад л цохино. Багадаа ер нь сав л хийвэл өрөлт аваад, зодоон, цохионы хөдөлгөөн хийчихнэ. -Атаман байв уу? -Атаман ч арай биш ээ. Гэхдээ зодоон бол хийдэг байсаан. Жижиг биетэй болохоор зарим нэг нь дээрэлхэнэ. Хүнд дээрэлхүүлэхгүй гээд л зодолдоно. -Медалиа гардчихаад рингнээс бууж ирээд сэтгэгдлээ хуваалцахдаа гэр бүлийнхнийгээ санаж байна гээд л гомдлын нулимс дүүрэн ярьж байсан. Гэрийнхнийгээ их санав уу? -Аваргын төлөөх тоглолтын өмнөх өдөр жингээ хасах гээд гүйлтийн зам дээр сөхөрч унах шахам гүйж байхдаа гэрийнхнийгээ бодож, сэргэж байсан. Тархиа хуураад л... “За, би одоо гэр бүлийнхэнтэйгээ хөдөө сайхан талд оччихсон байна. Зугаалж, амарч байна. Эмээ маань амттай хоол хийгээд, аргалын утаа үнэртэж байна” гэж төсөөлөөд л. Орчноосоо тасарч, өөрийгөө хүчээр тийм төсөөллийн ертөнцөд аваачиж, жингээ хасдаг. Гэр бүлийнхээ бол их санасан. Санахаас ч аргагүй ш дээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд ер нь гэртээ байсан нь ховорхон. Тэмцээн, уралдаан, бэлтгэл сургуулилт гээд л. -Н.Төгсцогт “World Series of Boxing” буюу Дэлхийн лигт хүч сорьсон. Хагас мэргэжлийн гэгдэх лигийн тэмцээн таны хувьд олимпийн бэлтгэл байсан уу? -WSB-т хоёр улирлын турш тоглосон. Дажгүй шүү. Гэхдээ сөрөг тал нь бэртэл авах эрсдэл ихтэй. Би л гэхэд хамраа хоёр удаа хугалсан, мөргөлдөөд, бас гараа хугалаад амжсан. Бусад талаар бол сайн сайхан зүйл их бий. -Та Азербайжаны “Баку Файерс” багт тоглож байсан. Олимпийн рингэн дэх эхний өрсөлдөгч тань тэр багт хамт бэлтгэл хийж байсан тоглогч байсан шүү дээ? -Тийм. Бакуд очоод олон сайхан найзтай, хамт олонтой болсон. Тэр багаас олимп, дэлхийн аваргын медальтай олон тамирчин төрлөө. Би ч бас тэдний нэг шүү дээ. -Бэлтгэл сургуулилтын хувьд манайхаас хэр ялгаатай вэ. Хагас мэргэжлийн гэдэг утгаараа рингэн дээр тулалдах хугацаа өөр, тэр хэрээр бэлтгэлийн эрчим байсан ялгаатай байх уу? -Бэлтгэлийн эрчим нэлээд ялгаатай. Мэргэжлийн лиг олон раунд тоглодог, рингэнд олон минут тоглоно. Тиймээс тоглолтын ритм удаан, эрч хүч бага зарцуулдаг. Бэлтгэл хийхдээ ч ачаалал бага авч, бага багаар бэлтгэл базаана. Харин сонирхогчдын бокс цөөн үе, цөөн минут тоглодог болохоор тамирчнаас хурд, богино хугацаанд сайн ажиллахыг шаарддаг. Тэр хэрээр ачаалал ихтэй, эрчимжүүлсэн бэлтгэл их хийдэг. Бэлтгэл сургуулилтын хувьд бага ч болов туршлага хуримтлуулж, оросуудаас боксын мэдлэгт суралцсан. Бас нэг сөрөг зүйл нь хөдөлгөөн жаахан муутай болсон. -Бакугаас ирээд Азийн аварга, дараа нь дэлхийн аварга гээд тааруу амжилт үзүүлсний шалтгаан тэр болжээ дээ? -WSB-гээс ирээд хөдөлгөөнөө сэргээх гэж бэлтгэл хийсээр байтал таарсан. Азийн аварга хүртэл хугацаа бага байсан болохоор амжилт гаргаж чадаагүй нь бас WSB-тэй холбоотой гэж болно оо. -Тамирчин хүнд ялалт, ялагдлын аль аль нь ирдэг. Одоо ингээд бодоход Лондонгийн олимп танд ямар сургамж үлдээсэн бэ? -Олимпийн дараа жин хасахаа багасгая гэж бодлоо. Тэгэхээр жин өгсч тоглоно гэсэн үг. 56 кг-д. Хүчний бэлтгэл хийгээд, ажиллагаагаа сайжруулъя гэж бодож байна. Ойрын хурд, тэсрэлттэй аттак хийх тал дээр анхаарна аа. -Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Мэдээж энэ амжилтад хөтөлсөн, амжилт гаргахад тусалж, дэмжсэн хүмүүст баярлаж, талархсанаа тухайн үедээ илэрхийлж байсан. “Ардын эрх” сонин, NEWS.MN сайтаар дамжуулан тэдгээр хүмүүст талархлын үгээ хүргэх үү? -Монгол Улсын Засгийн газар, МҮОХ, БТСГ-т баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн Олимпийн боксын холбоондоо маш их баярлалаа, чин сэтгэлээсээ гэж хэлмээр байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд МОБХ маш идэвхтэй ажилласан, их зүйлийг хийсэн. Шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж, дотоодын тэмцээн, уралдааныг хүртэл өндөр төвшинд зохион байгуулах болсон. Та бүхэн санаж байгаа байх, энэ жилийн УАШТ-ийг гадаадын том тэмцээний төвшинд зохион байгуулсан. Бэлтгэлийн заал, танхимаа ч гэсэн бүрэн шинэчлээд байна. Мөн боксынхоо бүх багш нарт, А.Гантулга багшдаа, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг, Н.Мөнхнасан, Д.Батсүрэн, Ц.Амаржаргал гээд боксын спортыг хөгжүүлэхээр зүтгэж яваа багш нартаа бүгдэд нь баярлалаа. Эцэст нь, боксын спорт мандан бадрах болтугай. Монгол Улсын тамирчид спортын бүх төрөлд тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж байх болтугай гэж хүсмээр байна.
С.ЦЭЛМЭГ
www.news.mn |
| Н.Төгсцогт: Би хүссэн амжилтандаа хүрээгүй байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|