 |
|
 |
|
Гончиг лам: Би урд насандаа Монголын говьд тэмээ байсан байх (1-р хэсэг) |
|
|
 |
|
 |
Гончиг лам: Би урд насандаа Монголын говьд тэмээ байсан байх (1-р хэсэг)
2012-08-27Гончиг лам: Би урд насандаа Монголын говьд тэмээ байсан байх (1-р хэсэг) 
Биднийг намрын дунд сарын налгар наран ээсэн саяхны нэгэн өдрийн үд хэвийлгээд Вашингтон Ди.Си. хотоос гарч баруун хойт зүгийг чиглэн хурдны замаар довтолгосоор Кунзанг Палеул Чойлин Хийдэд (18400, River Road, Poolesville MD 20837) очиход Гончиг лам гаднаа угтан мэндчилж, хийдээ танилцуулахаар хамтдаа бяцхан “тойрон аялал” хийхийг санал болголоо.
Мөргөлийн уншлага, бясалгалын танхимууд, хол ойрын мөргөлчдийн алжаал тайлж амрах байр, номын сан, бэлэг дурсгалын зүйлс, ном зохиол худалдах мухлаг зэрэг нэлээд олон өрөө тасалгаатай, даруухан хэр нь тун ч тохилог Кунзанг Палеул Чойлин хийд гаднаа уужим хашаатай, хавь орчиндоо 260 гаруй хавтгай дөрвөлжин километр эзэмшил газартай, Хойд Америкт төдийгүй, бөмбөрцөгийн баруун хагаст томхонд тооцогддог Буддын шашин, соёлын төв юм байна. Эх болсон зургаан зүйл-хамаг амьтны тусын тулд хэмээх энэрэнгүйн үзлийг дээдлэн зовж зүдэрсэн, өнчирч золбирсон, өвчин эмгэгт шаналсан нохой, муур, тоть тэргүүтнийг хүртэл асран халамжилж, эмчлэн тэнхрүүлэхээс гадна зориод очсон хэнийг боловч ийнхүү уриалгахан угтдаг заншилтай ажээ.
Ингээд Гончиг лам залбирлын танхим дахь 21 Дарь эх, Сайн цагийн мянган бурхад, Балбын ид хавтай дархчуудын урласан Бурхан багш, алтадсан Ловон Бадамжунай тэргүүтнийг бидэнд тайлбарлан сонирхуулж цай, жигнэмгээр дайлаад ярилцлагадаа оров.
Гончиг - Манай хийд хоногийн 24 цагаар, жил тойрон ажилладаг. Сүсэгтнүүд заримдаа бүр шөнө дөлөөр, өглөөний гурав, дөрвөн цагт ч ирдэг тохиолдол байдаг. Америкт ажил хөдөлмөр эрхлэхгүй бол аж төрж амьдран суухад амаргүй. Тиймээс долоо хоногт өдөр өнжилгүй ажилладаг хүмүүс ч байдаг болохоор хийд маань “хаалгаа барьдаггүй” юм. Манай хийдийг анх байгуулагдаж байхад америкчууд ер нь Бурхан багшийн сургааль, Буддын шашин гэж бараг мэддэггүй шахам байлаа. Шар орхимж нөмөрсөн, хувраг харагдвал Энэтхэгийн христчин, магадгүй хиппичүүдийн нэг гэж төсөөлдөг байсан. Урьд өмнө нь орхимжтой хүн огт харагдаж байгааүйгээс тэгдэг байсан хэрэг. Дээрхийн гэгээнтэн Далай ламтан 1989 онд Нобелийн шагнал хүртсэнээс хойш америкчууд буддын шашныг овоо мэддэг болсон юм. Одоо хүртэл зарим хүн надаас хэн болохыг маань асуугаад “Яагаа вэ? Далай ламын шүтдэг шашин” гэхээр шууд ойлгодог болсон...
Та Мэриланд мужид хэдийд ирж суурьшив. Энэ нутгийн эр Буддын шашны хувраг болоод улааны шашныг сэргээн хөгжүүлэхээр Монголд очиж, ном сургаал айлдана гэдэг сонин хувь тавилан юм даа?
Энэ ертөнц гэж үнэхээрийн их сонин шүү. Би Монголд очоод хичээл зааж байхдаа америк лам ингээд Монголд Буддын ном заагаад сууж байх гэж хэмээн заримдаа дотроо боддог юм. Гэвч Буддын сургаал ёсоор учир шалтгаангүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Урд төрөлдөө би монгол хүн байсан ч юм бил үү? Би өөрийгөө үзэгдэх царайндаа америк боловч дотоод сэтгэлдээ монгол хүн гэж боддог. Говьд ялангуяа тун дуртай, магадгүй урд аль нэгэн төрөлдөө говийн тэмээ ч байсан байж мэднэ.
Ер нь анх Монголтой хэрхэн холбогдож, мэддэг болов?
Миний хувьд анх их сонирхолтой байдлаар Монголтой холбогдсон. Америкийн буддистуудын эхний үеийнхэн бол лам нар биш, энгийн хүмүүс. Хийд маань санхүүгийн хувьд биеэ дааж чадаагүй, лам хувраг, хандмаа нараа тэтгэж чаддаггүй. Тийм болохоор ихэнх маань амьжиргаагаа залгуулахын тулд давхар ажил эрхэлдэг юм. Ива гэдэг нэг хандмаа Потомакт шүдний эмчийн сувилагчаар ажилладаг байлаа. Нэгэн өдөр тэдний эмнэлэгт ази царайтай бүсгүй очжээ. Түүнтэй танилцаад ярилцтал Монгол улсын Элчин сайд Ж.Чойнхор гуайн гэргий Д.Майжаргал байж. Ингээд л тэднээр дамжуулан бид холбоотой болж, яваандаа бие биенээсээ сонссон монголчууд манай хийдээр олонтоо ирдэг болсон. Америкчууд угаасаа Монголын талаар мэдлэг багатай, сүүлийн үед л ганц нэг зүйл олж сонссоноос биш ер нь сайн мэдэхгүй. Бид ч тэдний л нэгэн адил байсан хэрэг шүү дээ. Монголчууд их ирдэг болсон тул бид Элчин сайд Ж.Чойнхор гуай, түүний гэргий Д.Майжаргал нараас Монголын эрт, эдүгээ цагийн түүх, Бурханы шашин, лам нарын хэлмэгдүүлэлт зэргийн талаар асууж сонирхсоор анхны мэдээллүүдийг авсан. Тэгээд багш маань Монголын Бурханы шашинд, тэр дундаа улааны шашныг сэргэн хөгжихэд дэмжиж туслах хэрэгтэй гэж болгоосон. Би ч интэрнэтээр бишгүй судалж эхэллээ. Богино хугацаанд би говийн ноён хутагт Данзанравжаа, Хамрын хийдийн тухай овоо мэдээлэл цуглуулсан. Энэ бүх судалгааныхаа дүнг багшдаа танилцуултал, “Яг наадах чинь л биднийг холбоно, удтал эрж хайсан зүйл маань мөн байна. Энэ бүхнийг чи хайж олсон болохоор Гончиг, чи өөрөө Монголд явж оч” хэмээн айлдаж билээ. Ингээд л дөрөв таван сарын дараа гэхэд би Улаанбаатарыг зорин нисэхээр нисэх онгоцонд суусан даа.
Монголд анх очиход хэцүү байсан уу?
Үгүй шүү. Хэдийгээр холын хүн ховор очдог байсан ч гэсэн азаар, Бушийн засгийн үед ч гэсэн (инээмсэглэв) Америкт талтай улс бас байсны нэг нь Монгол юм. Хүмүүс нь их найрсаг, тусархуу. Их холоос Монголыг зориод очсон, бас тэгээд лам хүн юм гээд хүмүүс элгэмсүү хандаж байсан. Түүнээс гадна надад тус болсон олон хүн бий. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж гуай байна. Түүнийг анх Вашингтонд ирэхэд хуульч Ганзориг бидэнтэй танилцуулж билээ. Манай төслийг хэрэгжиж эхлэхэд Дорноговиос УИХ-д сонгогдсон Ц.Шаравдорж гишүүн, түүний гэргий, Дэлхийн Банкинд ажиллаж байсан хатагтай Эрдэнэчулуун, бас тэдний охин нь тусалж дэмжсэн. Монголд очиход шарын шашин сэргэж байсан. Харин нэлээд нуугдмал байдалтай байсан улааны шашны хувьд сүм хийд, лам нарыг хайж сурагласаар их ч явсан, хүмүүстэй уулзаж, яриаг нь сонсч, олон ч аяга сүүтэй цай уусан даа. Тэгж явсаар Дорноговь аймагт байдаг Хамрын хийдэд анх хүрч очиход нэг их сонин содон мэдрэмж төрж билээ. Яг төрсөн гэртээ эргээд нэг очиж байгаа ч юм шиг санагдсан. Тэрхүү сонин агаад сайхан сэтгэгдэл маань одоо ч сэтгэлд тодхон санагдаж байна
Ингэхэд Хамрын хийд, Равжаа хутагт улааныг илүү баримталдаг байв уу, шарын шашных байсан юм уу?
Аль аль нь гэж хэлж болно. Равжаа хутагтын номлол сургаал, үйл ажиллагаанд Ловон Бадамжунайн нөлөө маш их байдаг юм.
Монголд, тухайлбал, Хамрын хийдэд хэрэгжүүлж байгаа тэр төслөө манай уншигчдад товчхон танилцуулна уу?
Манай төслийн нэр Mongolian Buddhism Revival Project (Монгол дахь Буддын шашны Дахин Сэргэлт). Товчлохоор MBRP болчихно. Бараг л MPRP (МАХН) байгаа биз дээ? (хошигнонгуй инээв). Анх Хамрын хийдийн тахилч байсан, одоо бол менежер Алтангэрэл нартай уулзаад, эхлээд тэдэнд чухам юу шаардлагатай, ямар тус дэм хэрэгтэйг олж мэдэхээр ажилласан. Залуу ламаахай нарыг Энэтхэгт болон, Улаанбаатарт илгээж сургах хөрөнгө мөнгө, тэтгэлэг тэдний хувьд тулгамдсан шаардлагатай хэрэгцээ болоод байв. Ингээд эхний ээлжинд Энэтхэг дэх Серагийн дацан, шашны сургуулиудтай холбоо тогтоож “Говиос Энэтхэгийг хүртэл” гэсэн нэрийн доор 11-34 настай 10 эрэгтэй, 9 эмэгтэйг тэнд сургахаар илгээсэн. Равжаагийн нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйсээр ялгаварлалгүй ном эрдэмд сургадаг, ном сурахад бүх хүн адил тэгш эрхтэй гэж үздэг байсан юм. Энэ уламжлалыг үргэлжлүүлэн, охидыг бас тийнхүү илгээсэн хэрэг. Одоо хүртэл бид тэр хүүхдүүдийнхээ багш нартай байнгын холбоотой байгаа. Залуучууд маань хичээл номоо тун сайн сурч байгаа гэж үргэлж магтаал сонсч байдаг. Зарим нь бүр сургуулийнхаа олон зуун сурагчдыг сурлагаараа манлайлж, тэдэн дотроо шилдэг нь болсон байна билээ.
Энэ хүүхдүүд хэдийд номоо үзэж дуусгах вэ? Ямар нэг зэрэг цол хамгаалах уу?
Хугацаа нь хүн бүрийн хувьд өөр л дөө. Гэхдээ арваад жил сурах байх. Шарын шашнаас улааны нэг ялгаа байдаг. Гэлүгбагийн номонд эхлэн сурч байхад ёс жаягийг цээжлүүлэх сургалтад ихэд анхаарч чухалчилдаг. Нямавагийн номонд харин суралцахын сацуу тунгаан бодох, бясалгах зэргийг шууд үйлдэж болдог онцлогтой. Тэгэхээр тэдний зарим нь цаашид судалгааны чиглэлийг сонгоно гэвэл үргэлжлүүлээд нарийвчлан үзэх байх, зарим нь бясалгалд анхаарлаа хандуулж болно, зарим нь шашны янз бүрийн ёслол жаяг зэргийг тухайлан үйлдэхэд суралцаж ч болно.
Төслийн тань хоёр дахь чиглэл юу сан билээ?
Улааны шашны олон тооны чухал ном, хөлгөн судар байдаг. Монголоос тэдгээрийг олох маш хэцүү болсон байлаа. Ганц нэг нь Улсын Төв Нийтийн Номын Санд хадгалагддаг байх, гэхдээ л авч үзэхэд хялбар биш. Би багшдаа энэ тухай ярьсанд тэр судруудыг хэвлэж олшруулаад наад зах нь Хамрын хийдэд, цаашилбал бусад хийдэд ч өгөх нь чухал юм байна гэж болгоосон. Ингээд тэдгээр судрын бичлэгийг хийлгэж цахим ялтас (Сompact Disc)-т буулгаснаар энэ ажил амархаан хэрэгжих боломж бүрдсэн. Нийт 262 судрыг ингэж хэвлэж, Хамрын хийдэд бэлэглэсэн байгаа. Энгэрийн тань халаасанд тэр олон судар багтана гээд бодоод үз дээ. Энэ хугацаанд хийсэн өөр нэгэн ажил гэвэл орчуулгын баг байгуулж төвд хэл дээрх уншлага, мааниудыг монгол хэлэнд хөрвүүлж хэвлүүлсэн. Эхлээд төвдөөр, доор нь төвд дуудлагыг нь кирилл үсгээр галиглаад, монгол хэлээрх хадмал орчуулгын хамт хэвлүүлж гаргасан. Ойрын ирээдүйд бидний хийхийг зорьж байгаа өөр нэг ажил бол улааны шашны, эрдэмтэй лам нарыг Монголд урьж хичээл ном заалгах явдал байгаа юм.
Ном эрдэмтэй лам нараар хичээл заалгана гэдэг тань лам нарт уу, жирийн хүмүүст үү?
Наадах чинь их сонирхолтой асуулт байна. Бид аль алинд нь хичээл заалгана гэж төлөвлөж байгаа. Энд Америкт бол Буддын шашинтай хүмүүсийн ихэнх нь лам нар биш, энгийн хүмүүс байдаг. Манай хийд бол арай өөр л дөө. Манайх 40 гаруй лам хувраг, хандмаатай, энэ тоогоороо Хойт Америктаа их дээгүүрт орно. Бусад газар бол Америк буддистуудын ихэнх нь сахил хүртээгүй, “хар” хүмүүс байдаг. Одоогийн Монгол дахь байдлыг харахад лам нар жирийн хүмүүст шашны мөн чанарын талаар зааж ойлгуулах нь бага байх шиг санагдсан. Миний танил олон хүн өнөөдрийн Монголын сүсэгтнүүдийн байдал, сүм хийдэд очоод ном уншуулах, ламд өргөл барих төдийгөөр хязгаарлагдаж, уншуулсан номынхоо учрыг өөрсдөө ойлгохгүй байдагт сэтгэл дундуур явдгаа хэлж байгаа. Тийм учраас бид сургаал номыг жирийн иргэд, олон түмэнд илүүтэй ойртуулна гэж бодож байгаа. Америкт хүмүүс Буддизмыг амьдралынхаа хэв шинж, өөрсдийнхөө зам мөр гэж ойлгодог. Угаасаа Бурхан багш шашнаа мухар сохроор шүтэн бишрэх зүйл гэхээсээ илүү тухайн хүн өөрийн хэрхэн амьдрах зам мөр, тунгаах арга хэмээн айлдсан юм шүү дээ. Сүм хийдэд очоод мөргөх, өргөл өргөх төдий биш маань, бясалгалын утга чанарыг тунгаан ойлгож, өөрсдөө бясалгаж сурах гэсэн хүсэлтэй хүн Монголд маш олон байдаг юм билээ.
Энэ бүх төсөл, үйл ажиллагаагаа цаашид хир удаан үргэлжлүүлнэ гэж бодож байна?
Анх намайг Монголд явахад багш маань “Гончиг оо, чи энэ үйл хэргийг хоёр, гурван жилийн хугацааны юм биш, хоёр гурван насныхаа ажил гэж санаарай” гэж хэлж сургасан. Монголд коммунист дэглэм ноёрхсон, хүний амьдралын үргэлжлэх дундаж хугацаагаар барагцаалахад хоёр гурван үеийн туршид шашингүй, сүсэг бишрэл алдагдсан жилүүд байлаа. Тиймээс энэ бүхнийг сэргээн хөгжүүлэхэд цаг хугацаа, тэвчээр, хүч чармайлт хэрэгтэй. Тэгээд ч өнөөдөр чинь хорин нэгдүгээр зуун шүү дээ. Христийн шашныхан их мөнгө хөрөнгө зарцуулж өрсөлдөхийг хичээж байна, зах зээлийн эдийн засгийн хүчин зүйлүүд ч нөлөөлж байна. Энэ тохиолдолд хэт яарч богино хугацаанд их үр дүнд хүрнэ хэмээн хүсч хүлээх хэрэггүй. Хийх ажил бол маш их байна. Жишээлж хэлэхэд Хятадад явагдсан Соёлын хувьсгал Төвдэд хэчнээн их уршиг тарьсан. Гэхдээ Далай лам болон түүнийг дагаж Энэтхэг, Балбад дүрвэн гарсан төвдүүд шашин, соёлоо үндсэнд нь авч үлдэж чадсан. Гэтэл 1930-аад онд Монголд болсон хэлмэгдүүлэлт түүнээс илүү хор хөнөөл учруулсан. Яагаад гэвэл монголчуудад гадаадад дүрвэж, шашин соёлоо хадгалж үлдээх боломж байгаагүй. Тиймээс тэр үеэр сүйдсэн шашин, соёлыг сэргээхэд үнэхээр амаргүй. Хойд насандаа хүний төрлийг олж Монголд төрөөд энэхүү их үйл хэргээ үргэлжлүүлж бас болно ( хөхиүн инээв).
Үргэлжлэл бий |
| Гончиг лам: Би урд насандаа Монголын говьд тэмээ байсан байх (1-р хэсэг) |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|